Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Су****яа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ба*****ын Су*******ад холбогдох эрүүгийн 2538000000321 дугаартай хэргийг 2025 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тайж овогт Ба******ын Су*****а, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Х****л аймгийн М****н суманд төрсөн, ** настай, эрэгтэй, д***д боловсролтой, э***н з***ч мэргэжилтэй, Х***л аймгийн С*******рт, х******ил з*****н хэлтсийн *********ажилтай, ам бүл **, *** хамт Х***л аймгийн М****н сумын **дүгээр баг, ** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*********) дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Су****яа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Су****яа нь Х****л а****н С*****нрт х****.н  з***н нягтлан бодогчоор  ажиллах байхдаа  тус хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Жинхлэн томилох тухай тушаал, Х****л а****н  **********даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/96 дугаар “Х*****л аймаг дахь С****рт, х****л з***н хэлтсийн албан тушаалын ангилал, зэрэглэл, дотоод зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн  албан тушаал буюу Х****л а****н  С****рт  х****н з****нхэлтсийн **** ажиллаж байхдаа Х******л аймаг дахь “ Х****н****г” НҮТББ-ын захирал Б.Цэ*****тэй хүчин төгөлдөр бус, өөрөө баталсан гэрээг байгуулж, Б.Цэ****ээс 2023 оны 11 дүгээр сараас 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 2024 оны 1 дүгээр сард бэлнээр 360.000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн Г****т банк дахь *****тоот дансаар 1.320.000 төгрөг  нийт 1.680.000  төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулан төрд бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөгчийн интернэт орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 201-203 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.С******гийн өгсөн мэдүүлэг /2хх-ийн 35-37 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гэ*****гийн   өгсөн мэдүүлэг /2хх-ийн 42-44 тал/, мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 53-54 тал/, гэрч Б.Цэ******гийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 21-23 тал/, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Б.Ц*****гийн т*****н банкны ********** дугаартай дансны хуулга /1хх-ийн 24-26, 243 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай Б.Су****яа, Б.Ц***гээ нарын хооронд байгуулсан гэрээ /1хх-ийн 28, 55 тал/, гэрч Б.
Цэ******нгийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 31-32 тал/, мөрдөгчийн баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, Б.Су****яагийн албан тушаалын тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаартай Б.Су****яаг ажилд томилох тухай Х****л аймгийн Ст******рт х***л з***-н хэлтсийн даргын тушаал /1хх-ийн 182 тал/,  2023  оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай Б.Су****яаг  жинхлэн томилох тухай Х***л аймгийн Ст******н х****л з*****н хэ*****н д****гынтушаал /1хх-ийн 38-45 тал/, гэрч Р.Ма*****тын өгсөн мэдүүлэг / 1хх-ийн 49-51 тал/, Хө***л аймгийн З**г д****рын т***ын га***ын да****ын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/388 дугаартай хөрөнгө зарцуулах тухай тушаал /1хх-ийн 56 тал/, гэрч М.Дэ*****гийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 59-61 тал/, гэрч Д.Ба****жийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 64-67 тал/, гэрч М.Зо****гийн өгсөн мэдүүлэг /1хх-ийн 70-71 тал/, гэрч Д.Су****гвын өгсөн мэдүүлэг /1хх-ийн 74-75 тал/, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ /1хх-ийн 94-174 тал/, Хө***л аймгийн Ст****рт х****л з**н х***сийн ********** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 181 тал/, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн  түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх  орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай Т***н ө***н бо***го, зо*****лтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дугаартай тогтоол /1хх-ийн 204-206 тал/, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн  түрээсийн  талаар авах зарим арга хэмжээний тухай Т***н ө***н бо***го, зо*****лтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай тогтоол /1хх-ийн 207-218 тал/, Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай Т****н ө***ийн б****о, зо****ын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай тогтоол /1хх-ийн 219-223 тал/, Т***н ө***н бо***го, зо*****лтын газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн а/1269 дугаартай түрээслэгчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй  байж гэрээ батлуулахаар ирүүлсэн тухай Х****л аймгийн Ст****рт, хэ***л з**н газрын даргад хандсан албан бичиг /2 хх-ийн 24 тал/,  Б.Су****яагийн *****оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг /2хх-ийн 57-76 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Су****яа нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Б.Су****яагийн гэм буруутай үйлдлийн улмаас нь төрд 1.680.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Авилгатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Т****йн сангийн 1********* дугаартай дансанд шүүгдэгч Б.Су****а  1.680.000 төгрөгийг /2-р хх-ийн 91 тал/ шилжүүлсэн байна. Дээрх 1.680.000 төгрөгийг шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас төрд учирсан хохирол гэж үзэх тул Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Су*****аг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Су****яагийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын төрийн сангийн ***************** дугаартай дансанд  төлсөн 1.680.000 төгрөгийг буцаан гаргуулж, Төрийн өмчийн бодлого  зохицуулалтын  газрын /РД:********* / Төрийн сан дахь ********** тоот дансанд олгох нь  зүйтэй байна.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Б.Су****яа нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Су****яаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн  хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Су****яад оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Су****яад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Су****яа нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Су****яа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Ба*******ын Су********аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ба*******ын Су********аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Су****яад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Су****яад  хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Су****яад тайлбарласугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Су****яад  оногдуулсан 2 (хоёр)  жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Су****яагийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын төрийн сангийн *********** дугаартай дансанд  төлсөн 1.680.000 (нэг сая зургаан зуун наян мянга)  төгрөгийг буцаан гаргуулж, Т****н ө****ийн бо****го  зо*****тын  газрын /РД:******* 9/ Төрийн сан дахь *********** тоот дансанд олгосугай.

 8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Су****яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН