| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0285/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/302 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Г.От*******т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Го****ын От****ад холбогдох эрүүгийн 2538000000331 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Аадай овогт Г.......н От.....т, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Х*****л аймгийн Ж*****нт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл **, *****хамт Х*****л аймгийн Ж*****нт сумын ** дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*********) дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.От*******т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.От*******т нь 2025 оны ** дугаар сараас мөн оны *-* дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд Х*****л аймгийн Ж*****т сумын ** дүгээр багийн нутаг “Д***д өв***жөө” гэх газар нутгийн ойгоос зуслангийн хашаа, саравч барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглаж **** м3 хэмжээтэй шинэс төрлийн хэрэглээний бөөрөнхий дүнз мод бэлтгэж, байгаль экологид 1.197.619 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/, прокурорын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 17 тал/, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 тал/, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 21 тал/, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 тал/, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Ба*****ны мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Г.Ур****гийн мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч Г.Ур*****гийн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, гэрч Ц.Чо****вын мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/, Хө***л аймгийн Эр******р сум дундын ойн ангийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51 тал/, Х****л аймгийн Б****ль о***н а***л ж****ын г*-***н шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 тал/, А***д б***н ХХК-ний 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *****дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-64 тал/, иргэний нэхэмжлэгч Х****л аймгийн Ж****нт сумын ** дүгээр багийн б***ль ха***гч Б.Б***н, Г.От*******т нарын хооронд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 84 тал/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.От*******т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Г.От*******тын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.197.619 төгрөгийн шууд хохирол учирсан нь Эр******р сум дундын ойн ангийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд ****л аймгийн Б****ль о***н а***л ж****ын г*-***н шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 тал/, дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 3.592.857 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.От*******т нь экологи эдийн засагт учирсан 3.592.857 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн мөн иргэний нэхэмжлэгч Х***л аймгийн Ж*****нт сумын ** дүгээр багийн б***ль ха***гч Б.Б***н, * Г.От*******т нарын хооронд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан: “...ойн санд учруулсан 3.592.857 төгрөгийн хохирол төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор холбогдох дансанд байршуулж төлж барагдуулна..” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 84 тал/-д авагдсан байх тул шүүгдэгч Г.От*******таас хохирол нөхөн төлбөрийн 3.592.857 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор гаргуулж Б****ль ор***н, ****р а****н с***н /РД:****/ Төрийн сангийн дахь **** ****** тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.От*******тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Г.От*******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Энэхүү хэргийн тухайд **** м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б*****д үйлдвэрлэгдсэн, их бие нь ****, ** маниултай, *** бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” -оос бүрдэнэ гэж заасан байх тул прокурорын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон * ширхэг ** метрийн урттай, *** м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******** төгрөгийн үнэлгээтэй, Б****У-д үйлдвэрлэгдсэн, их бие нь ****, ** маниултай, *** бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.От*******т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.От*******тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аадай овогт Го****ын От****тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Го****ын От****тыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От*******тад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От*******т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.От*******таас 3.592.857 (гурван сая таван зуун ерэн хоёр мянга найман зуун тавин долоо) төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор гаргуулж Б***ль о***н, у***р а***ын са****йн /РД:*/ Төрийн сангийн дахь *************** тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-т заасныг журамлан Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон ** ширхэг, ** метрийн урттай, **** м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Г.От*******т нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От*******тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН