Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/287

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч А.А.Лх********эн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ч.М********эн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Чу*******гийн Мя*******ндхолбогдох эрүүгийн   2538000710213  дугаартай хэргийг  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Дууч овогт Чу*******гийн Мя*******н, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Х***л аймгийн А*****г суманд төрсөн, ** настай, б*******үй, м********үй, ****** ажилтай, ам бүл **, ********хамт, Х******л аймгийн

Ц*******н у****л сумын **** дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн **********дугаартай.

   Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ч.М********эн нь 2025 оны *** дугаар сарын **-ны өдөр Х******л аймгийн М****н сумын *** дугаар баг .... дугаар гудамж ** тоотод байрлах хохирогч А.Лх********гийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж авдрын тагийг эвдэлж эрэгтэй булган малгай, орос архи, 50 граммын “Талын хар” нэртэй хятад  архи 1 ширхэг, сувай үнээний өвчүү, сувай үнээний гуяа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч гэж хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэж бусдад 917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000710213  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч Ч.М********эн нь 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр Х******л аймгийн М****н сумын *** дугаар баг .... дугаар гудамж ** тоотодбайрлах А.Лх********гийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж,  авдрын тагийг эвдэлж эрэгтэй булган малгай, орос архи, 50 граммын “Талын хар” нэртэй хятад  архи, сувай үнээний өвчүү, сувай үнээний гуяа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч А.Лх*********нд 917,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

         Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М********энгийн өгсөн: “...Би ахындаа очоод авсан зүйлсээ хүлээн зөвшөөрч байгаа. Ах маань надад өмнө нь түлхүүрээ өгч байсан. Би түлхүүрийг нь сүүлд нь олсон. Манай хүүхэд  сургуульд сурдаг байхдаа гэрт нь байдаг байсан юм.  Ах өөрөө ажилд явчихдаг учраас манай хүүхдэд түлхүүр өгсөн байсан. Зөвшөөрөл авах гэтэл утас нь холбогдохгүй байсан, тухайн үед хүнгүй байсан.  Түлхүүр нь мөн байсан. Түлхүүр нь гацчихаар нь татаад онгойлгочихсон. Түлхүүрээ манай хүүхдэд манай гэрээр орж гарч байгаарай гээд өгсөн байсан. Би архи уусан үедээ гэрт нь очсон. Гэр нь онгойхгүй байхаар нь хаалгыг нь татсан. Түлхүүрээ манай хүүхдэд манай гэрээр орж гарч байгаарай гээд өгсөн байсан.... ” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Лх********гийн өгсөн: “...Намайг 2025 оны *-* дүгээр сард хөдөө яваад ирэх үед гэр онгорхой байсан. Би хүнээс сураглаж байгаад олж мэдсэн. Манай гэрийн хаалгыг яаж онгойлгосон гэдгийг мэдээгүй. Цоожийг нь хөшөөд армутороор таглаад орхисон байсан. Манай гэрээс малгай 2 шил архи байхгүй болсон байсан. М.Ба*********ва гэж хүүхдэд ******оны үед гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Сургуульд сурдаг байхдаа манай гэрт байдаг байсан. Хүүхэд нь авч яваад аавдаа өгсөн байх. Өөрийнхөө гэрийн цоожоор цоожилсон. Би М********нд ямар нэгэн байдлаар гэртээ орох зөвшөөрөл өгөөгүй... ” гэх мэдүүлэг

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Лх********гийн өгсөн: “...Манай гэр Х******л аймгийн М****н сумын *** дугаар баг .... дугаар гудамж ** тоотод байшинд байдаг юм. Би эхнэрийн хамт 2025 оны ** дугаар сарын *--ны өглөө 10 цаг 30 минутад гэрээсээ  гарч Хатгал тосгон явсан. Тэгсэн 2025 оны ** дугаар сарын **--ний өдрийн 12 цагийн үед том хүү маань утсаар залгаад танайд хулгай орсон байна гэсэн. Тэгсэн чинь хажуу айлын залуу Бүү******ар манай гэрээс согтуу том биетэй такситай хүн мах аваад явж  байсныг зураг дарж авсан байна лээ.  Тэр зураг дээр байгаа хүн нь манай хамаатан Чу********гийн Мя******рж гэдэг Ц***н у**л суманд *******хийдэг залуу байсан. Энэ хүнийг хаана байгааг мэдэхгүй. Манай гэрээр ирээд байдаггүй. Цагаан сараар л ирдэг хүн. Манай эхнэр бид 2-ыг Х******л явахад алдагдсан эд зүйл бүгд байсан. Миний 2024 онд шинээр нь худалдаж авсан  булган  малгай 1 ширхэг, сувай үхрийн гуя 1 ширхэг, үхрийн өвчүү 1 ширхэг, орос архи /водка/1 литэртэй-1 ширхэг, Хятад талын хар гэдэг архи 1 ширхэг  500грамм, мөн авдар эвдсэн байна лээ. Авдар дотор малгай байсныг авахдаа эвдэж  гэмтээсэн байсан. Авдрын таг эвдээд хаг хаг цохиод хаясан байсан.  Булган мапгай 300,000 төгрөг, үхрийн гуя 400,000 төгрөг, өвчүү 180,000 төгрөг, Орос  архи водка /1 литртэй 1 ширхэг 80,000 төгрөг, Хятад талын хар гэдэг архи 1 ширхэг нь 35.000 төгрөг, авдар эвдсэн 250,000 төгрөг гэж үнэлж байна. Мя*******эн нь манай төрсөн эгчийн хүү нь байгаа юм. Би сэтгэцэд хор уршиг учирсан дүгнэлт гаргуулахгүй, энэ хүнээс хохиролыг гаргуулж авмаар байна... Мя********нгийн хэлсэн зүйл худлаа байна. Би ерөөсөө Мя*******энд гэрийнхээ   түлхүүрийг үлдээсэн зүйл байхгүй. Манай гэрээр ч гэсэн нээх их ирээд байдаггүй.  жилдээ ганц хоёр удаа ирвэл их юм. Энэ хүнтэй хамаатан садангийн холбоотой ч нээх их дотно биш хүн байгаа юм. Тухайн үед буюу 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр эхнэр бид хоёр Ха*****л руу барилгын  ажилд явсан. Явахдаа бид хоёр байшингаа цоожлоод түлхүүрээ өөрсдөө аваад явсан. Манай байшинд илүү түлхүүр байхгүй ганцхан түлхүүр байдаг. Энэ түлхүүрээ өөрсдөө аваад явсан. Манай хөрш Бүү*******тар харин Мя*******нг хулгай хийгээд явж байхыг нь хараад зургийг нь дарсан байна лээ.Тэр зургийг харахад  Мя********эн дүрээрээ байсан. Тэгээд Бүү*********ыг хулгай танай гэрт орсон гэж хэлэхээр нь яваад очсон байшингийн гадна талын таамбарын цоожийг хөшөөд дотогшоо орсон байсан. Таамбарын гадна эвдэрсэн цоож, төмөр армутор зэрэг байсныг би өөрөө зургийг нь дараад угаалгаад авсан байгаа. Гэрт ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд булган малгай, үхрийн гуя, өвчүү, хоёр шил архи зэргийг авсан байсан. Бас авдрын тагийг эвдсэн байсан. Манай авдар орос цоожтой байсан юм. Бас цоожийг нь хөшөөд онгойлгосон байсан. Манай хөрш хулгай орлоо гэж мэдээ дуулгасан.  Надаас Мягмарсүрэн ирж уучлалт гүйсан. Бид хоорондоо харилцан тохиролцсон хохирол болох сая төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14, 71 тал/,

            Гэрч Э.Бү*****рын өгсөн: “...Манай гэр Х******л аймгийн М****н сумын *** дугаар баг .... дугаар гудамж *** тоотод байдаг 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр 15 цаг өнгөрч байхад нэг том биетэй 50 орчим настай согтуу хүн Лх****эн ахын гэрээс үхрийн  гуя аваад хашааны хаалга дээр явж байхаар нь би уулзаад та юу аваад байгаа юм гэж асуухад ахынхаа гэрээс юм авч байна чамд хамаагүй гэж хэлээд саарал өнгийн приус-** загварын *** дугаартай тээврийн хэрэгслийн дунд суудал дээр тавиад өөрөө хажуу талд нь суугаад яваад өгсөн. Таксины жолооч нь цонхоо онгойлгоод таксинд яваа хүн байгаа юм надад хамаагүй гээд байсан. Би одоо хараад танина. Би Лх*****эн ахын дүү нь юм байх гэж бодсон. Миний харснаар үхрийн гуя л харагдсан. Би машин руу лавлуулж хараагүй. А.Лх********эн ахын гэр  нь 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр би 16 цагийн  үед хашаан  дээгүүр харах үед үүдний тамбар онгорхой харагдаж байсан. Би өөрсдийг нь байгаа л юм байх гэж бодсон. Маргааш нь бас онгорхой байхаар нь тэр гуя аваад явсан хүнийг явсны дараа гэрээсээ цоож аваад тамбарыг үүдййг нь цоожилсон. Би тэр хүнийг төрлийнх хүн нь мах аваад хаалгыг нь онгойлгоод явж гэж бодсон. Тэрнээс хулгай гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

           Гэрч Б.Ба******нийн  өгсөн: “...Ч.М********эн нь Ц*****н-Уул сумын  *******дугаар  багийн нутаг  Т******гт  гэх газар ********хамт мал маллан амьдарч  байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор  ********мал тоолуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, 

           Гэрч Б.От******лийн өгсөн: “..Приус-** маркийн  ***** улсын дугаартай  тээврийн хэрэгсэл нь  миний машин бол мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,        

           А***д б****н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-********дугаартай: “...Дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 02 дугаар сарын байдлаар 917.000 (есөн зуун арван долоо)-н төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 28-32 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

          Хохирогч А.Лх********гийн Х*****л аймгийн Ц****н газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 6 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 53-56 тал/,

           Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “...Уг хэрэг болсон гэх газар нь Х*****л аймгийн М********н сумын ** дугаар багийн  ** дугаар гудамжны  ** тоотод үйлдэгдэн гарсан байх бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэгээр гэмт хэрэг гарсан гэх газрыг харахад гадна талдаа цагаан өнгийн банзан хашаатай элэгдэж хуучирсан төмөр хаалгатай,  ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байрлах гэр хорооллын дундах  хашаа байшин байв. Хашааны гадна талын ерөнхий байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үүний дараа хашааны хаалгаар ороход  ...Баруун гар талд  буюу ертөнциййн зүгээр баруун хойд буланд 7*8  хэмжээтэй  палкан нэг давхар  байшин байрлаж байв.  Байшингийн хаалга нь ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан хуучирч элэгдсэн шар өнгийн  модон хаалга байв.  Үүний дараа хулгай орсон гэх байшингийн гадна талын  хуучирч элэгдсэн шар өнгийн  модон хаалгыг харахад  цоож хийж цоожлох зориулалт бүхий нүхтэй төмрийг нь харахад гажсан эргэн  тойрны ялзарч муудсан халцарсан мод нь бутарч унагсан  байдалтай байсныг шугам тавьж  гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үүний дараа гэрийн хаалгаар орж цагийн зүүний дагуу   үзлэг хийв.  Хаалганы баруун талд 2 дугаараар архи авсан гэх хэсгийг  зураг дарж бэхжүүлэв.  3 дугаараар булган малгай алдагдсан гэх авдарыг тэмдэглэж харуулав. Үхрийн гуя өвчүү алдагдсан гэх цагаан өнгийн хөлдөөгчийг  1 дугаараар  тэмдэглэж гэрэл зургийн аргаар тус тус бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-78, 80-81 тал/,

           Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  эд зүйл бусад баримт хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 75, 76 тал/,

           Шүүгдэгч Ч.М********энгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр Х*****л аймгийн М********н сумын ** дугаар багийн  ** дугаар гудамжны  ** тоотод аймгийн төв рүү орж ирээд мөнгө төгрөг дуучихаад манай нагац ах А.Лх********энгийн гэрт очоод надад нэг илүү түлхүүр өгсөн байсан юм. Тэр түлхүүрээр онгойлгоод гэрт нь байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна орос 1 шил 0.75 литрийн 1 шил архийг нь уучихаад гадаа амбаарт нь байсан. Үхрийн гуя, өвчүү зэргийг авч гарсан чинь хажуу талын хөрш нь гарч ирээд миний зургийг дараад байсан. Би таксинд суугаад явсан. Тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон хүн байхгүй. Шахаж шаардсан хүн байхгүй. Би тухайн үед зах дээр явж байгаад зарсан юм шиг байсан. Яг хэдэн худалдан төгрөгөөр худалдан борлуулсаныг би сайн санхгүй байна.  Би тухайн үед очиж уучлалт гуйсан. Би бусдад учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч бүрэн харагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.М********эн нь 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр Х***л аймгийн М********н сумын ** дугаар багийн  ** дугаар гудамжны  ** тоотод  байрлах хохирогч А.Лх********гийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж авдрын тагийг эвдэлж эрэгтэй булган малгай, орос архи, 50 граммын “Талын хар” нэртэй хятад  архи 1 ширхэг, сувай үнээний өвчүү, сувай үнээний гуяа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч гэж хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэж бусдад 917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтуудын талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалж хэлэлцсэн. Хууль зүйн үндэслэлийн тухайд Монгол Улсын Дээд шүүхийн 570 дугаартай тогтоолд хүн амьдрах зориулалттай орон байр, хамгаалах байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саадтай эсэхийг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсхүл хориг саадтай талаар анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч нь үүнийг мэдсээр байж зөрчсөн нь түүний хууль бус нэвтрэлтэд нөлөөлсөн гэх тайлбарыг хийсэн байдаг. Үүнийг хэргийн бусад байдалтай уялдуулан тайлбарлахад Ч.М********энд албан ёсоор түлхүүр өгөөгүй. Мөн А.А.Лх********эн нь миний амьдарч байгаа байранд нэвтэрч болохгүй шүү гэж тухайн гэрээ цоожилсон. Үүнийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдэл нь хууль бус нэвтрэлт гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм шүүгдэгч Ч.М********энгийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогч А.А.Лх********энд 917,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч Ч.М********эн нь хохирогчид 1,000,000 төгрөг өгч эвлэрсэн тул шүүгдэгч нь төлөх хохиролгүй байна...” гэсэн дүгнэлт,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “... Миний үйлчлүүлэгч гэм буруугийн маргаагүй. Өмгөөлөгчийн хувьд мөн ямар нэгэн маргаангүй. Иймд улсын яллагчийн гаргаж байгаа гэм буруугийн саналтай нэг байна..” гэх санал дүгнэлтийг тус тус   гаргасан ба шүүгдэгч  Ч.М********эн болон түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М********эн нь: “ ...Ах маань надад өмнө нь түлхүүрээ өгч байсан. ...Ах өөрөө ажилд явчихдаг учраас манай хүүхдэд түлхүүр өгсөн байсан. ..Түлхүүрээ манай хүүхдэд манай гэрээр орж гарч байгаарай гээд өгсөн байсан...“ гэх мэдүүлэг тайлбар өгч байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Лх********гийн өгсөн: “...М.Ба******ва гэж хүүхдэд *******оны үед гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Сургуульд сурдаг байхдаа манай гэрт байдаг байсан. Би Мя*******нд ямар нэгэн байдлаар гэртээ орох зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Энэ түлхүүрээ өөрсдөө авч явсан. Манай хөрш н.Бүү*******ар нь Ч.М********энг хулгай хийгээд явж байхыг нь хараад зургийг нь дарсан байсан. Тэр зургийг нь харахад Ч.М********эн дүрээрээ байсан. н.Бүү********ар байшинд хулгай орсон гэж хэлэхээр нь очиход байшингийн гадна талын тамперын цоожийг хөшиж орсон байсан. Байшингийн гадна эвдэрсэн цоож, төмөр армотур зэрэг байсныг би зургийг нь дарж авч, угаалгасан”... гэх мэдүүлэг, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  эд зүйл бусад баримт хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бусад  нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч А.А.Лх********эн нь шүүгдэгч Ч.М********энд гэртээ орж байгаарай гэж  байшингийн түлхүүрийг өгөөгүй, байшингийн түлхүүрийг Ч.М********энд итгэмжлэн хариуцуулаагүй болох нь  нотлогдон тогтоогдож байна.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгоно заажээ.

Шүүгдэгч Ч.М********эн нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ч.М********энгийн  хохирогч А.Лх********гийн *******онд өөрийнх нь төрсөн хүүхэд гэх М.Ба********ад өгч байсан байшингийн илүү түлхүүрийг өөрт нь итгэмжлэн хариуцуулсан мэтээр ойлгож хохирогчоос ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр нууцаар байшингийн цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж,  байшингаас  үхрийн гуя, үхрийн өвчүү, 2 шил архи,  авдрын тагийг нь эвдэж булган малгай зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн  байна гэж үзлээ.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.А.Лх********эн, гэрч Э.Бү******ар, Б.От**********л нарын өгсөн мэдүүлэг,   А*******д б********н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-**********дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ч.М********эн нь 2025 оны ** дугаар сарын **-ны өдөр Х******л аймгийн М****н сумын *** дугаар баг .... дугаар гудамж ** тоотодбайрлах А.Лх********гийн эзэмшлийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж,  авдрын тагийг эвдэлж эрэгтэй булган малгай, орос архи, 50 граммын “Талын хар” нэртэй хятад  архи, сувай үнээний өвчүү, сувай үнээний гуяа зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч А.А.Лх********энд 917,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

           Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Ч.М********энгийн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.М********эн нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ч.М********эн нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.М********энгийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.М********энг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

           Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.М********энгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  А.А.Лх********энд 917.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирлын үнэлгээ тогтоосон  *******д б********н ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ********дугаартай дүгнэлтээр  тогтоогдсон ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролын 917.000 төгрөгийг хохирогч А.Лх********гийн Х****н банкны ***********  дансанд  2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 76 тал/-д, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Лх********гийн өгсөн: “...Бид хоорондоо харилцан тохиролцсон хохирол болох сая төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.М********энг энэ шийтгэх тогтоолоор хохирогч  А.Лх********нг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.М********энг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.М********энд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.М********нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн маргаангүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, үүрэг хүлээлгэхдээ 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Ганчимэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлыг бүрэн төлсөн. Хэрэгт эхнэр Н.Дэ**********гийн эмчилгээтэй холбоотой баримтыг бүрэн дүүрэн авч ирээгүй боловч **** өвчтэй байдал, ** хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна. Иймд улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэжээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч  Ч.М********энгийн хувийн болон гэр бүлийн байдал,  шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч  Ч.М********энг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж,  хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

   Улсын яллагч Б.Үүрийнтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь  “Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, үүрэг хүлээлгэхдээ 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү..” гэх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тодуулбал: шүүгдэгчийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр  заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т   “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн бол  тухайн зүйл, хэсэг, заалтад  заасан ялын дээд хэмжээний   гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод  хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах ..” гэж заасан байна.

  Өөрөөр хэлбэл  шүүгдэгч  Ч.М********энгийн үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцтай байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлсөн бол  тухайн зүйл, хэсэг, заалтад  заасан ялын дээд хэмжээний   гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод  хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.М********энгийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.М********эн нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.М********энд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Дууч овогт Чу*******гийн Мя*****нгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Шүүгдэгч Чу*******гийн Мя*****нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М********энд оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.М********эн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч  А.Лх********энд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М********энд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН