2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/643

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         03            06                                     2025/ШЦТ/643 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянгол, *********, ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, 

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул, 

             улсын яллагч З.Бат-Амгалан, /ХУД/ 

иргэдийн төлөөлөгч Г.Одсүрэн, 

хохирогч*********,  

хохирогч *********, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, 

хохирогч *********/-ийн өмгөөлөгч О.Анхбаяр, 

шүүгдэгч*********, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, 

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул,  

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Н.Наранзул, Б.*********баяр, 

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, Д.Нямдорж, С.Оюунцэцэг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1, Д,Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

********* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *********, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *********, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар *********, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар ********* тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000022 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцээд 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1.1 Монгол Улсын иргэн, *********оны 10 дугаар сарын 03-ны өдөр ********төрсөн, эрэгтэй, *********настай, дээд боловсролтой, *********менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар, *********оршин суух бүртгэлтэй боловч ********* Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан, ********* 

1.2 Монгол Улсын иргэн, ********оны 8 дугаар сарын 30-ны өдөр *********төрсөн, эрэгтэй, **********настай, бүрэн дунд боловсролтой, ************мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамтаар ********* Улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ********* 

1.3 Монгол Улсын иргэн, *********оны 03 дугаар сарын 07-ны өдөр *********** төрсөн, эрэгтэй 24 настай, бүрэн дунд боловсролтой,*********ХХК-ийн захирал, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар *********бүртгэлтэй боловч ********* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *********,  

1.4 Монгол Улсын иргэн, ************оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ************** төрсөн, эрэгтэй *************настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хоёр ах, найзын хамт,********* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:  

Шүүгдэгч ********* нь ганцаараа “нүүрсний тээврийн вагон тавиулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож *********аас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт 91,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 

Дээрх аргаар ********* хуурч, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, 

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *********-ийн захирал ********* “Бүгд Найрамдах ********* Ард Улсаас том оврын машин оруулж ирнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож********* нутаг дэвсгэрт 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан буюу залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, 

Шүүгдэгч *********, *********, *********,********* нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ********* дүүргийн 17 дугаар хороо, *********орон сууцанд *********/-д хүч хэрэглэж түүнийг наалдамхай туузаар хүлэн бэлэн 1,052,000,000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй П40 загварын гар утас 1 ширхэг, 88,000 төгрөгийн үнэ бүхий куртик, хохирогч*********гийн 1,875,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 11 загварын гар утас зэргийг авахдаа зэвсэг буюу гар буу хэрэглэж үйлдсэн,  

Мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч *********, ********* нар бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ********* дүүргийн 17 дугаар хороо, *********орон сууцанд хохирогч********* иргэн *********/-г хүлэх явцдаа эрүүл мэндэд нь дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хувьд, яллах дүгнэлтэд дурдсан хэргүүдээс дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх сэдэлгүй байсан. Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудын зарим зүйл нь буруу байна гэж үзэж байна. Мөн би дээрэмдэх үйл явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй талаараа удаа дараа мэдүүлсэн.********* зохион байгуулсан гэж бодож байна. 18-ны өдөр*********, ********* нартай уулзаж байхад********* нь их хэмжээний мөнгө дансаар орж ирнэ, энэ сүүлийн мөнгө юм. Энэ мөнгийг зохицуулж авмаар байна, яаж эвтэйхэн зохицуулж авах вэ гэсэн яриа болсон. Тэгээд сүүлд энэ мөнгөнөөс надад 10 хувь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн юм.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

2. Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

3. Шүүгдэгч********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний зүгээс гэм буруугийн асуудалд маргаантай байх тул яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрийг бэр гуйж, миний ах болох ********* нь аавыг төлөөлж оролцсон. Тухайн өдөр ах согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэр үед би ахад ********* буюу хохирогчоос надад мөнгө орж ирэх тухай ярьж байсан ч дээрэмдэх сэдэлтэй зүйл хэлээгүй. Манай ах өмнө 2 удаа ********* хохирогчийн гэрт очиж байсан. Төрсөн ахдаа бүх зүйлээ ярьж болно гэж боддог байсан ч ахыг миний ярьсан зүйлээс сэдэл авч ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Би гомдолтой байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

4. Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би дүүгийн хэлдгээр бэр гуйлтад аавыгаа төлөөлж очсон. Тэр үед би Дөл хотхонд ********* ахтай хамт амьдардаг байсан. ********* бид хоёр хуурай ах дүүгийн харилцаатай. Нэг өдөр ********* ахтай юм яриад сууж байхад өрөнд орсон тухайгаа хэлсэн. Хүмүүс байнга гар утас руу нь залгаад өр нэхдэг байсан болохоор нь би дүүгээсээ сонссон мэдээллээ ********* ахтай хуваалцаад ийм зүйл хийчихсэн. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн тухайд маргахгүй. Өөрийн төрсөн дүүгээ хэрэгт татаад хамт шалгагдаад явж байгаадаа харамсаж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

5. Хохирогч ********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 08-р сарын эхээр би өөрийн танил********* нүүрсний вагон олж өгөх таньдаг хүн байна уу гэхэд ********* ах хийж байгаа гээд надад утсыг нь өгсөн. Тэгээд бид утасны дугаарыг нь аваад уулзсан чинь эхний ээлжид 15.000.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд ********* хоолны газарт уулзаад бэлнээр нь мөнгөө өгсөн. Тэгсэн манай найз намайг хэлээд өгөөч гэхээр нь ахиж *********той ярихад 34 сая төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би яагаад ханш нь өсчхөв гэхэд вагон явахад цохолт хэрэгтэй, цуваа тавих, урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэхээр нь би найзыгаа өөрийг нь *********той уулзуулсан. Тэгээд 42 сая төгрөг төлсөн. Энэ мэтээр би *********од 3 удаагийн үйлдлээр 15 сая, 34 сая, 42 сая төгрөгөөр гэж хуваан нийт 91 сая төгрөг өгсөн. 91 сая төгрөг төлнө гэсэн бичгийг хүчээр дарамталж хийлгэсэн зүйл байхгүй. Одоо 86 сая төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

6. Хохирогч********* шүүхийн хэлэлцүүлэгт: “...тухайн өдөр *********захирал над руу хүрээд ир гэж залгахаар нь би  приус 20 маркийн машинаа унаад  захирлын  байрны гадаа очоод машинаа тавиад орсон. Тэгээд хоол хийж идээд гарахаар болсон. *********захирал хувцсаа өмсөөд би энэ хооронд нойл орсон. Тэгсэн түс тас хийх чимээ гараад  нойлоос гарч ирсэн чинь 2 эрэгтэй хүн  манай захирлыг дарчихсан байсан. Тэгээд би утсаа хайгаад цагдаа руу залгах гэж оролдох үед 1 нь  ирж намайг  1 өрөө рүү оруулаад   юм асууж байсан. Тэгээд утсаа гаргаад ир, кодоо хэл гээд миний дээрээс доошоо дараад байсан. Тэгээд намайг хөнжилд ороосон бөгөөд би бүтэж үхэх гээд байна гэж орилоход 1 нь ирж хамар ил гаргаж өгсөн. Тэгээд үхмээргүй бол дуугүй бол гэж хэлсэн. Тэгээд 10, 20 минутын дараа чимээгүй болчихсон.Тэгээд арайхийж хөнжлөөс гараад скочоо тайлаад байж байхад захирал өрөөнд орж ирсэн ба цагдаад мэдэгд гэхээр нь утсаа хайгаад олоогүй. Тэгсэн захирал намайг гараад дуудлага өг гэхээр нь би гараад манаачид “дээрэмдүүлчихлээ, утсаа түр өгөөч” гээд аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.*********ыг мэднэ,********* нь манай гэрийг мэднэ, тухайн үед биеийн жин ижил байхаар нь*********ыг гэж бодсон. ********* нь*********од авлага өглөгтэй байсан эсэхийг мэдэхгүй. Өөрсдөө хоорондоо утсаар ярьдаг байсан.  1,200.000.000 төгрөгөөс өртэй хүндээ өгнө гэж байсан, бусдыг нь бол мэдэхгүй.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

Гэм буруугийн талаар:  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “...шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч *********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг, 

 

иргэдийн төлөөлөгч Г.Одсүрэн: “...*********,*********, *********, *********  нар нь  бусдын эд хөрөнгийг  бүлэглэн нэг тэрбум тавин хоёр сая төгрөг, хувай гар утас, куртик зэргийг  дээрэмдэн авсан болон ********* нь бусдыг залилан мэхэлж 271,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,  

 

Хохирогч*********: “ ... хохирлоо авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн санал хүсэлтийг, 

 

Хохирогч хохирогч *********, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат нар: “...шүүгдэгч ********* нь өөрт тухайн эрх хэмжээ олгогдоогүй байхад цохолт хийлгэн, зөвшөөрөл олгож чадах мэтээр олон этгээдэд итгэл үнэмшил төрүүлж 3 байгууллагын бланк дээр цохолт хийсэн тэмдэглэгээ бүхий viber chat-г харуулан 42.000.000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр авсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч ********* нь хохирогч *********аас дансаар нэг ч удаа мөнгө аваагүй ба 3 удаагийн үйлдлээр буюу бэлэн мөнгөөр 91.000.000 төгрөгийг авсан. Нийт 91 сая төгрөгийн хохирол учирснаас 5 сая төгрөгийг төлсөн тул зөрүү 86,000,000 төгрөгийг *********оос гаргуулах хүсэлттэй байна” гэсэн санал, дүгнэлтийг, 

 

хохирогч *********/-ийн өмгөөлөгч О.Анхбаяр: “...Иргэний хариуцагчаар тогтоогдсон Б.********* гэх хүнээс 60.000.000 төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тухайн хэмжээгээр нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулна гэж заасан байдаг. Иймд иргэний хариуцагч Б.*********аас 60.000.000 төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулах бүрэн боломжтой. Дараагийн асуудал нь, 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утас нь яасан нь тодорхойгүй алга болсон. Гэхдээ тухайн гар утас нь гэмт хэргийн замаар буюу шүүгдэгч нарын хамтран оролцсон гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны эзэмшлээс гарсан байх тул улсын яллагчийн 700.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулах саналыг дэмжиж байна. Иргэний хариуцагч Б.*********аас 60.000.000 төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулж үлдэгдэл хохирол, төлбөр болох 20.860.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 5.215.000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Эцэст нь хэлэхэд,*********-ын иргэн *********-ны компани нь*********гэх улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн санд олон нийтэд нээлттэй, ил тод байдаг ба түүний өөрийн үүсгэн байгуулсан компани бөгөөд гүйцэтгэх захирал томилсон зүйл байхгүй ба өөрөө шууд хариуцан хохирогчоор тогтоогдоход асуудалгүй. Иймд миний зүгээс хохирол, төлбөртэй холбоотой хууль зүйн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч *********ын Д.Нямдорж: “.... Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэдэг. Монгол улсын Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу компани гэдэг нь Монгол улсын хуулийн этгээд бөгөөд өөрийн эрх, үүргийг эдэлж нийгмийн харилцаанд оролцдог. Хувьцаа эзэмшигч нар зуун хувь тухайн компанийг шууд төлөөлөх эрхтэй субъект биш. Уг хэргийн нотлох баримтын хүрээнд хохирогч *********-ны хувийн данснаас 1.2 тэрбум төгрөг гараагүй бөгөөд тухайн мөнгө нь Монгол улсад бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн данснаас гарсан байдаг. Үүнээс үзэхэд, улсын яллагч*********-ын иргэн ********* хохирогч уу? эсвэл Монгол улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд хохирогч уу? гэдгийг ялгаж хэлсэнгүй. Иймд анхнаасаа хэн нь хохирсон талаар асуудал яригдаагүй тул хохирогчийн эрх, үүрэг болон бусад зүйлстэй зөрчилдөж байна. Хохирогч *********-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлд заасан орчуулагч, хэлмэрчтэй оролцох асуудлыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, тухайн гадаадын иргэний мэдэх хэлээр албан ёсны орчуулагч оролцуулах ёстой байтал ашиг сонирхлын орчуулагчтай буюу ********* иргэнээр Монгол хэлийг орчуулуулснаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын баталсан журмаар албан ёсны орчуулгын бүрэн эрхтэй субъект оролцох ёстой. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирогч буюу дээрмийн гэмт хэрэгт хохирогч тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ноцтой зөрчигдөж байна. Хоёрдугаарт, Нотлох баримтыг шинжлэн судлах, нотлох баримтаас зарим зүйлийг хасуулах талаар хэлэхэд 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2256, мөн ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн захирамжийн дагуу ажиллагаа нэг ч хийгээгүй. Мөн шинжээч нартай холбоотой асуудлын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан ба хэрэгт авагдсан бүх шинжээчийн дүгнэлт дээр шинжээч томилсон нэр, гарын үсэг байдаггүй. Шинжээч томилж буй тогтоол болон шинжээчид эрх үүрэг танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж буй хэлбэр мөн. Гуравдугаарт, Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг шинжилгээ хийх, нэмж гэрч нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулсан байна гэж заасан байдаг. Үүнээс харахад, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь бусад нотлох баримтаар нотлогдох ёстой байтал энэ тухай нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Дараагийн асуудал нь, гар буутай холбогдуулан тухайн гар буунд шинжилгээ хийгээгүй ба тус гар буун дээр хэний хурууны хээ байгаа талаар бус, тухайн гар бууг ямар загварын буу вэ? гэдэгт шинжээч томилуулсан байдаг. Эдгээрээс харахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байна гэж үзэж байна. Иймд миний зүгээс шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр болох, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ нэг удаа 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч *********ын Г.Ганцэцэг: “...Д.Нямдорж өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг 60 хоног хүртэлх хугацаагаар хойшлуулж тодорхой ажиллагааг хийлгэх саналыг дэмжиж байна. Миний зүгээс давхардуулахгүйгээр үйлдэл тус бүрд тайлбар хийе. Нэгдүгээрт,*********, *********, мөн *********той хамт хоолонд орох үед хамт байсан цор ганц хүн нь*********ын ********* байдаг. ********* гэх хүн уг гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэх явцдаа 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр автомашин худалдаж авахаар 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогддог. Энэ талаар*********оос асуухад, би *********, ********* хоёрт тус мөнгийг зээлсэн гэж хэлдэг. Харин ********* нь, ********* бид хоёр*********с мөнгө зээлсэн гэдэг. Энэ цаг хугацаанууд нь санамсаргүйгээр давхацсан үйл явдал биш. Иймд*********ын ********* болон өөрийн дансаар мөнгө дамжуулж *********д өгсөн ********* нарыг гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай. Гэрч асууснаар *********ын гэмт хэргийн оролцоо болон түүний эхнэрийн оролцоо уг гэмт хэрэгт байгаа эсэх асуудлыг тогтоосны үндсэн дээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, ********* гэх хүнээс ********* машин худалдаж авахдаа ямар хүнтэй очсоныг таньж олуулах ажиллагаагаар тодруулах саналтай байна. Гуравдугаарт, хохирогч *********-ны биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь *********ын хувьд нотлогдон тогтоогдохгүй байна. Иймээс хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан хүн хэн бэ? гэдгийг тогтоож хохирогч *********-р таньж олуулах ажиллагаа явуулж уг хэрэг маргааныг шийдвэрлэх боломжтой байсан. Мөн гар буун дээрх хурууны хээ болон хэргийн газраас олдсон туузан дээрх хурууны хээ зэргийг шүүгдэгч нарын хурууны хээтэй харьцуулж үзээгүй бөгөөд харьцуулан шинжилсний дараа уг хэрэг маргааныг шийдвэрлэх шаардлага бий болж байна. Дөрөвдүгээрт, хохирогч ********* нь шүүгдэгч *********од ... 91 сая өгсөн гэж байгаа ч 52.000.000 төгрөг нь л нотлогддог. Мөн Хохирогч *********нь тодорхой мэдүүлэг өгдөггүй бөгөөд шүүх хуралдаанд ирдэггүй. Тиймээс Улаанбаатар төмөр замаас тухайн зам тавиулах талаар өгсөн хүсэлт, баримт зэргийг шаардан авч *********ийн үйлдэл холбогдлыг тодруулах шаардлага үүсэж байна. Хохирогч *********-ны өмгөөлөгч Анхбаярын гаргасан иргэний хариуцагч *********аас 60.000.000 төгрөг гаргуулах саналыг дэмжиж байна. Харин үлдэгдэл төлбөрийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлгүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх явцад шүүгдэгч нар мөнгийг тоолоогүй ба тэр хэмжээний мөнгө байсан эсэх нь эргэлзээтэй. Мөн *********ий үйлдлийн тухайд гэмт хэрэг биш байх бөгөөд иргэний эрх зүйн маргаан байна” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгч *********ын С.Оюунцэцэг: “...Шүүгдэгч*********, *********, ********* нар нь аль багаасаа ах дүүгийн болон найз нөхдийн холбоотой. Тиймдээ ч миний үйлчлүүлэгч рүү энэ гэмт хэргийг чиглүүлэн гүтгэж байгаа нь харагддаг. Учир нь, тухайн хохирогчийн гэрийн кодыг мэддэг хүн нь*********, хохирогчийн гэрт урьд очиж байсан нь ********* байсан. Гэтэл нэг ч очиж байгаагүй ********* нь уг хэргийг зохион байгуулсан гэхэд нийцэхгүй. Мөн гар буу тулгасан асуудлын тухайд, тухайн гэрт орохоос өмнө 2 хүн орж хохирогч *********-ны толгойд буу тулган цохиж гэмтэл учруулсан гэж хохирогч ********* болон хохирогч ********* өөрөө мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч ********* нь гаднаас 3-т орж ирсэн тул хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэх зүйлчлэл хамаарахгүй. Дээрмийн гэмт хэрэгт оролцсон гэх оролцоо нь нотлогдохгүй байна. Хохирлын хувьд, 1 тэрбум 52 сая төгрөгийн хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн мөнгө нь 1 тэрбум 52 сая төгрөг байсан гэдгийг юу нотолж байгаа нь тодорхойгүй. Шүүгдэгч нарын хувьд тухайн мөнгийг тоолж аваагүй ба авсны дараа юунд хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Мөн 20.860.000 төгрөгийн хохирол үлдсэн нь нотлогдохгүй байх ба шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн төлүүлэх нь үндэслэлгүй. Иймд дээрмийн гэмт хэрэгт хэн, ямар оролцоотой байсныг зайлшгүй тогтоохоор шүүх хуралдааныг 60 хоног хүртэлх хугацаагаар хойшлуулж өгнөх үү” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч *********ийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй ба үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Хохирол төлбөрийн хувьд, ********* нь *********өд 1 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт өгсөн нь өнөөдрийн шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримт болон миний үйлчлүүлэгчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. ********* нь 2.000.000 төгрөгийг буцаан төлсөн нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Хохирогч *********-ны гар утас болон куртикний хохирол, төлбөрийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах саналыг улсын яллагчаас гаргаж байна. Үнэхээр хувь тэнцүүлэн гаргуулах шаардлагатай гэж шүүхээс дүгнэвэл татгалзах зүйлгүй. Харин 20.860.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хохирол, төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч*********ын өмгөөлөгч Ж.Энхтуяа: “...*********од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нийлснийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж тайлбарласан. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцоог гүйцэтгэгч, зохион байгуулагч , хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно гэж заасан байдаг.*********ын үйлдлийн хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хэргийн материалтай танилцахад эргэлзээ бүхий олон зүйл байдаг ба түүнээс эргэлзээгүй бодит байдлыг олж тогтоох ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлсэн гэх зүйл хавтаст хэрэгт нотлогдон тогтоогдоогүй байна. Мөн хохирогчийн гэрт байсан мөнгө нь түүний өмч үү? эсвэл компанийнх нь хөрөнгө үү? гэдгийг тогтоох ёстой.  Тухайн компани нь Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр нэг гишүүнтэй буюу нэг хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ********* бүртгэгдсэн байдаг.  ********* компаниас “*********” компанийн данс руу мөнгө шилжүүлж бэлэн мөнгийг тухайн компанийн захирал авснаар Монгол улсын татвараас зайлсхийсэн. Их хэмжээний захиалга учир банк урьдчилан бэлдэж татан төвлөрүүлэлт хийдэг тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр урьдчилсан захиалга өгсөн байдаг. Тухайн мөнгийг дансаар нь оруулаад гаргаж авах гэж байгааг********* *********д хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Харин ********* хэн нэгэнтэй санаатайгаар нэгдэж гэмт хэрэг үйлдэх гэж байна гэдгийг баттай бөгөөд эргэлзээгүй мэдэж байсан уу? гэдгийг тогтоох ёстой байсан. Хавтаст хэргийн 50 дахь талд *********ын гэрчээр өгсөн мэдүүлэг байдаг. Өөрийнх нь эсрэг хууль сануулж байж авсан мэдүүлгийг үнэн бодит мэдүүлэг гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан байдаг. Үүнд 3 зүйлийг шүүх анхаарахыг хүсье. Нэгдүгээрт, тухайн хүний үйлдсэн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан эсэх дээр шүүх үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдал эргэлзээгүй, хангалттай нотлох баримтаар нотлогдож чадсан уу? Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын эх сурвалжийг дурдсан эсэх талаар шүүх мөн л үнэлэлт дүгнэлтийг өгөх ёстой. Дараагийн асуудал нь, Өмгөөлөгч ********* нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өмгөөлөгчөөр орох болсноо мөрдөгчид илэрхийлсэн боловч хавтаст хэрэгт авагдсанаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр О.Анхбаяр өмгөөлөгчөөр орж ирээд ********* орчуулагч болчихсон. Энэ хоёр нь хуульдаа өөр өөр эрх үүрэгтэй оролцох ёстой*********ын хувьд түүний үйлдлийг эргэлзээгүй, баталгаатай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна. Тиймээс*********ыг гэм буруугүйд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгч *********н өмгөөлөгч Б.*********баяр: “...Миний үйлчлүүлэгч *********г улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт ирүүлсэн. Миний үйлчлүүлэгч ********* нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгчийнхээ байр суурийг хүндэтгэн гэм буруугийн хувьд маргахгүй гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *********ын өмгөөлөгч нараас энэ хэргийн хохирогч *********-д учруулсан хөнгөн хохирлыг ********* учруулсан байх боломжтой гэх зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хохирогчид ********* учруулсан гэдэг нь өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан /1хх-232-233 дахь тал, 2хх-27-28 дахь тал, 2хх-32 дахь тал, 4хх-18-19 дэх тал, 4хх-20-21 дэх тал, 4хх-1-3 дахь тал, 4хх-32-33 дахь тал, 7хх-23-27 дахь тал/ зэргээр тогтоогдож байна. Мөн яагаад ********* гэмтэл учруулаагүй вэ? гэдгийг шүүгдэгч ********* болон хохирогч*********гийн мэдүүлэг, мөн шүүгдэгч *********н мэдүүлгээс харж болно. Дээрх мэдүүлгүүд нь үйл баримтын хувьд хоорондоо тохирч байх тул үнэн зөв мэдүүлэг гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд, уг гэмт хэргийн улмаас 1 тэрбум 54 сая төгрөгийн хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй тул тогтоох шаардлагатай. Хохирогч *********-ны мэдүүлэгт 134.000.000 төгрөгийг өгөх ёстой хүнд нь өгүүлэхээр хохирогч*********д өгсөн, мөн дахин 10.000.000 төгрөгийг*********д өөрт нь өгсөн гэж мэдүүлдэг. Үүнээс харахад тухайн мөнгөний эзэн мөнгийг хэрхэн зарцуулснаа хэлж байх тул уг хохирол төлбөрийн асуудлаас 10.000.000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэн олсон мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэдгийг шүүгдэгч ********* хэлсэн. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон байж болох ч хохирол, төлбөрийн асуудал нь ялгамжтай байх нь зүйтэй. Мөнгө аваагүй хүнээс хохирол, төлбөр нэхэмжлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч *********н өмгөөлөгч Н.Наранзул: “...Б.*********баяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч *********, шүүгдэгч ********* нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон. Мөн *********ын сэжигтнээр болон яллагдагчаар, мөн өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн бүх мэдүүлгүүд нь өөр болсон байгаа нь харагдлаа. Хохирол төлбөрийн хувьд, гэмт хэргийн сэдэл зорилго буюу хамгийн их мөнгөний хэрэгцээ хэнд байсан бэ? гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч ********* нь өөрийн мэдүүлэгтээ, надад мөнгөний хэрэгцээ маш их байсан талаар дурдсан байдаг. Үүнийгээ ч *********д хэлсэн гэх талаар ********* мэдүүлсэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тухайд маргадаггүй, хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг ба уг гэмт хэрэгт ямар ч хамааралгүй өөрийн дүү болох*********ыг татан оролцуулсандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт: 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд: 

I.Дээрэмдэх гэмт хэргийн тухайд:  

Шүүгдэгч********* нь хамжигчаар, шүүгдэгч *********, *********, ********* нар нь гүйцэтгэгчээр оролцон бүлэглэж, хохирогч нарыг айлгах зорилгоор хийн гар буу ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ********* дүүргийн 17 дугаар хороо, *********руу орж,********* иргэн *********/-н хүч хэрэглэж, түүнийг наалдамхай туузаар хүлж, бэлэн 1,052,000,000 төгрөг, 700.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй П40 загварын гар утас 1 ширхэг, 88,000 төгрөгийн үнэ бүхий куртик зэргийг, мөн хамт байсан хохирогч*********д хүч хэрэглэж түүний 1,875,000 төгрөгийн үнэ бүхий айфоне 11 загварын гар утас зэргийг авсан, 

-Мөн дээрх дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч *********, ********* нар нь бүлэглэн хохирогч *********/-г зодож эрүүл мэндэд нь дух, хүзүү, хоёр бугалгад цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1.Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд «*********дугаарын утаснаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13:59:50 минутад 4,5 залуу гаднаас орж ирээд хүлээд, бэлэн мөнгө авч гарсан..." гэх (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал),  

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: "... Хэрэг гарсан ********* дүүргийн 17 дугаар хороо,********* хотхоны ********* дүгээр байрны ... ********* тоот дугаартай хаалга онгорхой байх бөгөөд гэрт ороход орчуулагч гэх эмэгтэй, гадаад улсын иргэн болох эрэгтэй хүн хаалганы зүүн талын ширээн дээр сууж байх бөгөөд ...гэрт байх 2 иргэнээс үйл явдлыг тодруулан асууж үзлэг явуулахад ...оруулагч гэх эмэгтэй нь зочны өрөөний урд талын зүүн талын унтлагын өрөөнд мөнгө байсан гэх бөгөөд гарын мөр болон мөр судлалын шинжээч нарыг үүдний хэсгээс мөнгө алдагдсан гэх өрөөний хооронд голчлон ажиллуулав. ..дэрний уутанд наалдамхай тууз наалдсан байдалтай, ... унтлагын өрөөний хүрэн өнгийн хувцасны өрөөний хаалганы цоож хэл ил гарсан, цоожны нүхний дотор талын хэсгийн мод хугарсан байдалтай шалан дээр бутарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж, мөнгө хаана байсныг заалгахад сейфийн баруун талын шалан дээр байсан гэж заах бөгөөд тэр орчмыг №-8 гэж  дугаарлан тэмдэглэв” гэж тэмдэглэсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 12-14, 54-60 дахь тал),  

 

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:  “...СХД *********граж дотор ********* улсын дугаартай  *********маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл  байх бөгөөд  машины эзэмшигч *********  машины багажийг нээлгэж тээшинд байсан  хар өнгийн цүнх, цэнхэр өнгийн хүүхдийн  үүргэвчтэй цүнх, бор өнгийн цүнх, хар өнгийн цүнх, бор цэнхэр атласан цүнх, ногоон өнгийн  цүнх гаргаж  арын  хаалга  онгойлгож  хилэн бор өнгийн цүнх, хар өнгийн  хогийн ууттай  зүйл 2 ширхгийг,  цагаан өнгийн ууттай  зүйлүүдийг  гаргаж  байршуулан  гэрэл зургаар бэхжүүлэн авав. *********оор  цүнхнүүдийг  нээлгэж бор цүнхийг 1 гэж дугаарлан  зүүн тийш 10 хүртэл  дугаарлан  гэрэл зургаар бэхжүүлж,  1-6 хүртэл  дугаарласан  цүнхэнд  мөнгөн дэвсгэрт резинээр боосон 5000, 10,000, 20,000 дэвсгэртүүд байв. 10 дугаартай  бор цүнх хоосон,  7 дугаартай хогийн уутанд  хувцас,  9 дугаартай  цагаан уутанд хог  харагдах бөгөөд  8 дугаартай  хар өнгийн  хогийн уутанд  цагаан өнгийн цаас,  гялгар ууттай  резин харагдаж  байсныг  гэрэл зургаар  бэхжүүлж авав.   1-10 хүртэл дугаарласан  цүнхнүүд  болон гялгар ууттай  зүйлүүдийг скочоор ороож битүүмжилж, ********* автомашины тээшинд  хийж  гэрэл зургаар бэхжүүлэн авч машины эзэмшигч С.********* болон ********* нарыг тээврийн хэрэгсэлтэй нь ХУД цагдаагийн 1-р хэлтэс дээр 03:00 цагт ирж,  машины тээшнээс  208 тоот хяналтын  камертай  өрөөнд 1-10 хүртэл  дугаарласан цүнх, гялгар ууттай зүйлүүдийг оруулж битүүмжилсэн зүйлийг тусдаа тэмдэглэл хөтлөн хэргийн газрын үзлэгт хавсаргахаар тогтов” гэж /прокурор оролцсон/ (1 дүгээр хавтаст хэргийн 20-22, 64-79 дэх тал) 

4.********* хотхонд нэвтэрсэн авто машины бүртгэлд: “..*********улсын дугаартай тээврийн хэрэгсэл өглөөний 07 цаг 50 минутад такси гэж бүртгэгдсэн” (1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал),  

 

5. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл:  

-********* дүүргийн********* давхрын грашид байх ********* улсын дугаартай хар өнгийн тоёота *********маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд мөрийн баримтаар 1-10 хүртэл дугаарлан битүүмжлэн ********* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 208 тоот хяналтын камертай өрөөнд оруулж 1-10 дугаарласан цүнх, уутанд үзлэг хийж, мөнгөн дэвсгэртийг боодол, ширхгээр тоолж бүртгэхэд: 

  “...1 дугаартай бор өнгийн цүнхийг задлан ширээн дээр гаргаж тавихад 10,000 төгрөгийн дэвсгэрт резинээр боосон 10 боодол, 5,000 төгрөгийн дэвсгэрт резинээр боосон 104 боодол байв. Тус 10 боодол 10,000 төгрөгийн дэвсгэртийг тус бүрээр нь тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй нийт 10,000,000 төгрөг, 104 боодол 5,000 төгрөгийн дэвсгэрт тус бүрээр тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй нийт 52,000,000 төгрөг, 

-2 дугаартай цэнхэр өнгийн цүнхийг задлан ширээн дээр гаргаж тавихад 10,000 төгрөгийн дэвсгэрт резинээр боосон 60 боодол, 20,000 төгрөгийн дэвсгэрт резинээр боосон 20 боодол байв. Тус 60 боодол 10,000 төгрөгийн дэвсгэртийг тус бүрээр нь тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй нийт 60,000,000 төгрөг, тус 20 боодол 20,000 төгрөгийн дэвсгэрт тус бүрээр тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй нийт 40,000,000 төгрөг, 

-3 дугаартай хүрэн өнгийн цүнхийг задлан ширээн дээр гаргаж тавихад 10,000 төгрөгийн дэвсгэрт резинээр боосон 130 боодол байв. Тус 130 боодол 10,000 төгрөгийн дэвсгэртийг тус бүрээр нь тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй, нийт 130,000,000 төгрөг, 

-4 дугаартай хар өнгийн цүнхийг задлан ширээн дээр гаргаж тавихад 20,000 төгрөгийн дэвгэрт резинээр боосон 175 боодол байв. Тус 175 боодол 20,000 төгрөгийн дэвсгэртийг тус бүрээр нь тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй, нийт 350,000,000 төгрөг,  

-5 дугаартай бор оруулгатай цэнхэр өнгийн цүнхийг задлан ширээн дээр гаргаж тавихад 20,000 төгрөгийн дэвсгэрт резинээр боосон 75 боодол байв. Тус 75 боодол 20,000 төгрөгийн дэвсгэртийг тус бүрээр нь тоолоход нэг боодолдоо 100 ширхэгтэй, нийт 150,000,000 төгрөг тус тус байв.  

-6 дугаартай ногоон өнгийн цүнхийг задлан ширээн дээр гаргаж тавихад *********, магазин сумгүй, хийн буу нь хар арьсан гэртэй ********* бичигтэй байв. Мөн банкны 2021 оны 12 дугаар сарын 27-н бүхий дугаартай 20,000 төгрөгийн боодолтой 28 боодол байв. Мөн WJ гэсэн бичигтэй түлхүүр 2 ширхэг, хар өнгийн жижиг цүнх, цүнхэнд Худалдаа хөгжлийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *********4,000,000 төгрөгийн баримт 1 хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 хуудас, баримт бичгүүд *********, ********* нартай холбоотой баримт бичгүүд гэрэлт 8082-4545 тамга гэсэн бичигтэй цэнхэр өнгийн монгол бичигтэй тэмдэг 1 ширхэг, жижиг гялгар уутанд байсан *********ХХК гэсэн бичигтэй цаасан дээр дарсан дардас байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав.  

Тус 28 боодол 20,000 төгрөгийн дэвсгэрт нийт 56,000,000 төгрөг. Үзлэгээр 5,000 төгрөгийн дэвсгэртээр 104 боодол буюу 52,000,000 төгрөг. 10,000 төгрөгийн дэвсгэртээр 200 боодол буюу 200,000,000 төгрөг. 20,000 төгрөгийн дэвсгэртээр нийт 298 боодол буюу 596,000,000 төгрөг,  нийт 848,000,000 төгрөг байв.  

-7 дугаартай хар өнгийн гялгар уутыг задалж үзэхэд цэнхэр өнгийн алчуур, цагаан өнгийн алчуур, цэнхэр жинс өмд, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн цамц, хар өнгийн цамц зэрэг байсныг гэрэл зургаар харуулав.  

-8 дугаартай хар өнгийн гялгар уутыг задалж үзэхэд, мөнгөн дэвсгэртийг 10 боодлоор нь багцалж боодог гялгар уут 29 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт гэж бичсэн цаас 10 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 20 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 27 ширхэг, гялгар ууттай резинин боолт 2 ширхэг, хоосон 4 уут, мөнгөн дэвсгэртийн цаасан баглаанууд урагдаж тасарсан тул тоолох боломжгүй байсныг тэмдэглэлд тусгав. 

-9 дугаартай цагаан өнгийн гялгар уутыг задалж үзэхэд хуванцар ундааны граммын сав 3 ширхэг, мөнгөний гялгар уут 6 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт бичсэн цаас 13 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авсан. 

 -10 дугаартай бор жижиг цүнх хоосон байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч, бор цүнхэнд мөнгөн дэвсгэртүүдийг хийсэн болно... “ гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал),  

 

6.Шүүгдэгч *********ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: “...********* дүүргийн Цагдаагийн хэлтсээс гарч төв замаар явж, дүүргийн гэрэл дохиогоор зүүн эргэж, нарны гүүр даван төв замаар явсаар Максмолл дэлгүүрийн урдуур явж, дээш өгсөн Од кино театрын урдуур гарж, Эх нялхсын урдуур явж ********* хороолол руу эргэж, зүүн гар талын уулзварын хажууд байрлах МТ шатахуун түгээх станцын хажуугаар явж, Чингэлтэй дүүргийн телевизийн шинэ эцсээр гарч ирэн Содмонгол ШТС-аар салж ертөнцийн зүгээр зүүн гар тийш Хувьсгалчдын 1 гэсэн гудамжаар дээш өгсөн гэр хорооллын замаар явж дэнжийн мянга орох авто зам руу нийлж ертөнцийн зүгээр баруун эргэж, засмал замаар явсаар байгаад цэнхэр өнгийн*********гэсэн утасны дугаар бичсэн чулуун хашаагаар баруун эргэж засмал замаар явсаар байгаад гүүр гарч шороон замаар баруун эргэж, хүнсний дэлгүүр гэсэн цагаан байшингийн урдуур явж, дээш гэр хорооллын замаар өгсөн зүүн зүүн гар тийш эргэж, доош уруудаж, төв замаар явж, зүүн гар тийш эргэж, шороон замаар уулын энгэр хэсгээр явж гэр хорооллын замаар явж 2 давхар улаан тоосгон Марта гэрэл нэртэй дэлгүүрийн урдуур явж зүүн баян-Уулын 15 гэсэн гудамжаар доош уруудан 16 гэсэн тоот дугаартай хашааны үүдэнд сайн шахмал түлш гэсэн гэсэн бичигтэй овоолсон хогууд байв. Уг хогууд дунд яллагдагч *********ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд *********нарын хамтаар өөрсдийн өмсөж явсан хувцсыг шар өнгийн гялгар торонд хийж, нуусан гэх газрыг яллагдагч *********өөр заалгаж, гэрэл зургаар бэхжүүлэв.  

а/ шүүгдэгч *********ийн өмсөж явсан гэх хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн нүдний шил, хар гялгар бээлий, халаасанд ногоон өнгийн Жокер дүрс бүхий амны хаалт байв. б/ шүүгдэгч *********ын өмсөж явсан гэх хар өнгийн “Найк” гэсэн бичмэлтэй малгайтай цамц, хар өнгийн өмд, хар өнгийн саравчтай малгай, хар нүдний шил, бор өнгийн оруулгатай, “Найк” гэсэн бичигтэй пүүз 1 хос, халаасанд улаан өнгийн оруулгатай Жокер дүрс бүхий амны хаалт байв. в/ шүүгдэгч *********н өмсөж явсан гэх хар өнгийн “Найк” гэсэн бичигтэй малгайтай цамц, хар өнгийн “Жордан гэсэн бичигтэй өмд, “Найк” гэсэн бичигтэй пүүз 1 хос, халаасанд улаан өмгийн амны хаалт, салфетка мэтийн зүйл байв...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 132-136, 137-141 дэх тал),  

 

7. ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: (1 дүгээр хавтаст хэргийн 80-81, 82-90 дэх тал) 

8. Хохирогч /*********/ *********-ийн: “...Миний үеэл ах болох ******************нь*********-Өөртөө засах Шинжааны Өрөмч хотод авто замын техник тоног төхөөрөмж түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өрөмч хинь юун тун” ХХК-тай.  2019 онд үеэл ах ******************нь Монгол улсад "*********" ХХК-г гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулж намайг гүйцэтгэх захирлаар томилж, тухайн онд хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрлийг авсан. 2019 онд Улаанбаатар хот********* чиглэлийн 20.9 км урттай хатуу хучилттай хар зам барих ажлыг*********-ын *********дүгээр товчоо/ компани замын ажлыг авч тухай замын ажилд манай "*********" ХХК-н туслан гүйцэтгэгчээр орж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр замын ажлыг гүйцэтгэ ажилласан, одоо явган хүний гүүрний ажил дуусаагүй учир замыг бүрэн хүлээлгэж өгөөгүй байна. Гэвч тус компаниас 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 1.435.817.170 төгрөгийг "*********” ХХК-ны ********* тоот төгрөгийн дансанд шилжүүлж өгсөн. "*********" ХХК-нь "*********” ХХК-ны туслан гүйцэтгэгчээр ажиллах үедээ шаардлагатай тоног төхөөрөмж ажиллах хүч шаардлагатай байсан тул “*********" ХХК-тай 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны сүүл хүртэл хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулж тухайн гэрээнд түрээслэх тоног төхөөрөмж, материал, ажиллах хүч нийлүүлэх тухай зааж төлбөрийн талаар тусгаж өгсөн. "*********" ХХК-нь ажил үүрэг гүйцэтгэхдээ бусад хүн аж ахуй нэгжид өр төлбөр үүсгэсэн тул "*********" ХХК-ны захирал *********од би танай компани данс руу мөнгө шилжүүлье, чи миний өртэй хүмүүст мөнгийг өгөөч гэхэд зөвшөөрсөн тул 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр "*********” ХХК-ны ********* дугаарын данс руу 1.435.520.000 төгрөгийг шилжүүлээд *********од илүү шилжүүлсэн байна гэж хэлээд буцаагаад тэр өдрөө 235.520.000 төгрөгийг компанийн данс руу авсан. Ингээд ********* миний өмнөөс өр төлбөр төлөх байсан боловч төлөхгүй удаад байхаар нь арга буюу чи миний мөнгийг бэлнээр гаргаж өг гэж хэлээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.200.000.000 төгрөгийг авч гэртээ авчирч, банкин дээрээс ********* салаад явсан.  Тэр өдрөө 1.200.000.000 төгрөгөөс өртэй байсан ********* хүнд 134.154.000 төгрөгийг нярав*********гээр дамжуулж өгүүлсэн, мөн ********* бид хоёрын хооронд урьдын тооцоо байсан тул 14 сая төгрөгийг өгсөн. Ингээд үлдэгдэл 1.052.000.000 төгрөг гэрт байсан. Ингээд тэр өдрөөс хойш би гэрээс гараагүй, гэрт ч хүн ирээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ********* руу утсаар яриад “би 2022 оны 01 дүгээр сарын 06-аас 09-ны өдрүүдийн нислэгээр*********-руу явж чадахгүй юм шиг байна, чи 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүрээд ир, надтай хамт явж хүнсний ногоо авъя, мөн үсний машин авъя” гэж ярихад ********* зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед гэрт ирсэн. Тэгээд надад ажлаа тайлагнаж хамтдаа өдөр 13 цагийн орчимд явах үед ********* ариун цэврийн өрөө оръё гэхээр нь би хувцсаа өмсөөд байж байя гэж хэлчхээд түрүүлээд хаалга онгойлгох үед юүдэнтэй малгайтай хар өнгийн зүйлээр нүүрээ тагласан, нүдний шилтэй, 170 см орчим өндөртэй, том биетэй эрэгтэй хүн шууд миний хоолойг багалзуурдаж гэр лүү түлхэж орж ирэх үед араас нь арай том биетэй эрэгтэй хүн орж ирээд нийлээд намайг газар дарж унагахаар нь би орилсон чинь намайг дээш харуулах үед тоглоом болон жинхэнэ буу алийг нь мэдэхгүй ч хар өнгийн гар буу байсан, тухайн буугаар миний духан дээр бууны хошуу хэсгээр цохиод авсан. Тэд юм яриагүй, мөн миний ам руу гэрт байсан даавууг авч бууны хошуугаар чихэж хийгээд скочоор тойруулж скочдсон, мөн миний хоёр гарыг урд хэсэгт скочоор ороож хоёр хөлийг мөн ороосон...энэ үед ********* байхгүй байсан ба намайг эргүүлж харуулаад доош тонгойлгох үед аманд хийсэн даавуу хоолой руу чихэгдэж орж амьсгаа авахад хэцүү байсан тул хоёр гараараа амны скочоо дээшлүүлэн аманд хийсэн даавууг авсан. Тэгтэл миний куртикийг дээшлүүлж тайлаад дахин аманд даавуу хийж скочдож, намайг унтлагын өрөө рүү оруулах үед цаад өрөөнд нэг залуу мөнгө хийгээд байх шиг байсан. Миний амьсгаа давчдаад байхаар нь дахин аманд хийсэн зүйлийг авахад дахин скочоор ам скочдоод хөнжилд оруулах үед ********* цаад өрөөнд чанга дуугарч ойролцоогоор 10 аад минут хиртээ болж чимээ гарахгүй болохоор нь өөрөө хөнжлөөсөө гарч тагтан дээрээ очиж доош хартал ямар нэгэн хүн харагдаагүй. Том унтлагын өрөөндөө ороод үзэхэд хүн байхгүй, харин жижиг унтлагын өрөөнд чимээ гараад байхаар нь сэмхэн очоод онгойлготол ********* цонхны орчим ус нь сэгсийсэн, хүзүүнд нь скоч байсан ба намайг хараад уйлаад ирэхээр нь чи яах гэж цонхон дээр очсон юм бэ гэхэд дахиад ирэх юм бол шууд цонхоор үсэрнэ гэж надад хэлсэн... Тэгээд бид хамтдаа зочны өрөөнд очоод утсаа хайтал миний утас байхгүй байсан ба ********* надад хэлэхдээ тэр дунд байсан хүн миний амьдарч байгаа газар болон миний хүүхдийг мэдэж байгаа гэхээр нь цагдаад яаралтай мэдэгдье гээд ********* утсаа хайсан боловч олоогүй. Ингээд би нөүтбүүкээ асаагаад *********ын ви чат руу 13 цаг 40 минутад залгаад хаана байна, байгаа газрынхаа зургийг үзүүл гэхэд би аавынхаа гэрийн ойролцоо аавыгаа хүлээж байна гэж хэлэхээр нь ойролцоох газраа үзүүл гэхэд надад тойруулж үзүүлэхэд ямар ч байсан манай байрны ойролцоо биш байсан. Тэгээд би *********г доош буугаад цагдаад мэдэгд гэж хэлээд алдсан зүйлийг бүртгэж үзэхэд унтлагын өрөөнд байсан 1 тэрбум 52 сая төгрөг алга болсон, мөн миний цэнхэр өнгийн куртик, хувай Пи 40 маркийн гар утас, миний шинээр авсан гадаад паспорт зэрэг зүйлс алга болсон байсан. Миний дух хэсэг улаан өнгийн зулгаралт, зүүн талын гуя хөндүүр байна, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн залуучууд дух хэсэгт буугаар цохисон, өөдөөс нь жоохон эсэргүүцэх гэхээр миний зүүн гуя руу өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг одоо санахгүй байна. Намайг дээрэмдсэн гурван хүн байсан, хоорондоо юм яриагүй болохоор дуу хоолойг нь мэдэхгүй, нүүрээ тагласан, нүдний шил зүүсэн тул зүс царайг нь хараагүй. Харин намайг шууд боож гэр лүү түлхэж оруулсан залуу хар өнгийн зүйлээр нүүрээ тагласан нүдний шил зүүсэн, юүдэнтэй малгайтай куртик өмссөн, хар өнгийн даавуун өмдтэй, 170 см орчим өндөртэй таргандуу биетэй, харин нөгөө залуу нь 170 гаран см өндөртэй том биетэй 80-90 кг жинтэй, хувцсыг нь сайн анзаарч хараагүй. Харин мөнгө авч байсан залууг нь сайн мэдэхгүй байна. Тэр гурван залуугийн нэг нь хар өнгийн үдээстэй ботинк өмссөн ул нь нэлээн зузаан бөөрөнхийдүү хоншоортой гутал байсан. Манай компани нягтлан *********, нярав *********, хамтран ажилладаг ********* бид дөрөв мэдэж байсан. Ер нь бол өр төлбөрөө барагдуулж зарим мөнгийг хувь хүнээрээ*********-руу шилжүүлэх ёстой байсан мөнгө юм. Би ********* болон түүний дэргэд байсан хүмүүсийг сэжиглэж байна. ********* манай гэрт зөндөө олон удаа ирж байсан, орцны кодыг мэднэ, хаалганы код мэдэхгүй Би ер нь мөнгө аваад гэртээ авчирдгийг ********* *********, ********* нар бүгд мэднэ. Миний алдсан куртик нь сөдөн ба 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос 600.000 төгрөгөөр худалдаж авсан шинээр байсан, одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ, хувай Пи 40 гар утсыг 2019 онд*********-ын өрөмч хотоос 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 2.000.000 төгрөгөөр үнэлнэ, паспорт захиалж авахад 300.000 төгрөгөөр захиалж авах тул энэ мөнгөөрөө үнэлнэ. Надад өөр нэмж ярихад манай гэрт байсан сейфийг онгойлгон дотор нь байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргаж тавьсан байсан болохоор сайн мэддэг хүн орсон гэж бодож байна. Би компани гэрчилгээ дүрэм, “*********” ХХК- тай байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн хаан банкны дансны хуулга зэргийг хэрэгт гаргаж өгье.  Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 232-233, 239-241 дэх тал),  

 

9. Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан: “...сөдөн куртик 88.000 төг, Huawei p40 маркийн гар утас 700,000 төгрөг, нийт 788.000 төгрөгөөр үнэлсэн. (3 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал) 

 

10. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1296 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэгийн шинжилгээ: “...хэсэг газрын үзлэгт: духны гол хэсэгт 8х6.5см талбайд овойж  хавсан хүрэн ягаан өнгийн цус  хуралттай, эмзэглэлтэй. 2 нүдний  зовхины дотор салстад  гол хэсэгт  болон нүдний алимны  салст 6-н цагийн  байрлалд цэгэн цус харвалттай,  хүзүүний  зүүн  хажуу хэсэгт 1х0.5см, 2.5х0.2см 2ш, 2х0.1см 2ш баруун бугалга дотор дээд хэсэгт 2.1х0.1см 2ш, 2х0.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.  

Дүгнэлт: “...*********-н биед дух, хүзүү,  хоёр бугалгад  цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  (3 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал)  

11.********* ХХК-ийн *********  дугаартай дансны хуулга: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.435.817.170.022 төгрөгийг ********* дугаартай данснаас  “асфальт бетон гүйцэтгэсэн төлбөр SINOHYD” гэх утгатай орлого орж ирсэн ба 1.435.520.000 төгрөгийг “гэрээт ажлын хөлс” гэсэн утгатайгаар ********* дугаарын данс руу шилжүүлснээс буцаалт гэсэн утгатайгаар 235.520.000 төгрөг орж ирсэн”  (2 дугаар хавтаст хэргийн 15, 4 дүгээр хавтаст хэргийн 242 дэх тал) 

12.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Хэргийн газраас хурааж авсан 848.000.000 төгрөг, гэрч Д.*********ас хурааж авсан 116.000.000 төгрөг, Ж.*********гаас хурааж авсан 4,000,000 төгрөг, шүүгдэгч *********өөс хурааж авсан 1.320.000 төгрөг, шүүгдэгч *********оос хурааж авсан 1.120.000 төгрөг, нийт 970.440.000 төгрөг, цагаан өнгийн бариултай шанага, зүүн энгэртээ Columbia гэсэн бичигтэй,  цэнхэр өнгийн куртик 1 ширхэг,  бор өнгийн чемодан  том, жижиг 2 ширхэг зэргийг  хохирогч /*********/ *********-д хүлээлгэн өгсөн” тухай (1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал) 

13. Хохирогч*********гийн: “...Би “*********” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш орчуулагчаар одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллага 2019 оноос хойш Улаанбаатар хотоос Налайх дүүрэг хүртэлх авто замын засварын ажлыг хийж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед гүйцэтгэх захирал ********* /*********/ *********гэсэн утаснаас миний *********гэсэн дугаар луу залгаад маргааш өглөө хүрээд ир, үсээ засуулна гэж хэлсэн. Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад гараад *********хотхон орж ********* дүгээр байрны граш руу орж машинаа тавиад гүйцэтгэх захирал ********* /*********/-ийн гэрт ороход захирал ********* /*********/ ганцаараа байсан.  Тэгээд захирал ********* /*********/ бид хоёр 13 цаг өнгөрч байхад гарахаар бэлдэж захирал хувцсаа өмссөн. Би ариун цэврийн өрөө ороод гарья гэхэд захирал би гарч байя, араас гараад ир гэсэн. Тэгээд би нойл ороод байж байхад удалгүй чанга чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь гэрийн үүдний дотор коридорт захирал ********* /*********/-г 2 залуу гарыг өчсөн байдалтай, захирлыг доошоо дарчихсан, скочийн чимээ гарч байсан. Тэгээд би утсаа хайгаад буйдан луу гүйгээд утсаа аваад болкон руу гараад хаалгыг түгжих гэсэн чинь болохгүй байхаар буцаж дотогш ороод жижиг өрөө рүү ороод хаалгыг нь түгжих гэсэн чинь түгжигдэхгүй байсан. Нэг залуу тухайн өрөөний хаалгыг түлхэж орж ирээд миний гарыг өчиж доошоо өвдөглүүлээд дуугүй бай гээд миний толгойн дээр дарсан. Тэгсэн дахин нэг залуу орж ирээд скочоор миний гарыг ар талд хүлсэн. Нэг залуу нь орж гараад байсан, тэгсэн буцаж орж ирээд миний толгойн дээр дараад чимээгүй бай гээд цохисон. Тухайн үед би доошоо харсан байсан болохоор царайг нь хараагүй, мөн нэг даавуун уут толгойд углаад, гадна талаас нь скочоор ороож, дараа нь намайг орон дээр түлхэж унагааж хөнжилд ороосон. Би амьсгалж чадахгүй байна, хамар гаргаад өг гэсэн чинь нэг залуу нь ирээд миний хамрыг гаргаж өгөөд за болсон уу гээд үхмээргүй байгаа бол чимээгүй бай, чиний гэр хаана байгааг мэднэ шүү, Баянмонголын тэнд байдаг биз дээ, хүүхдийн чинь зураг надад байгаа шүү, утас чинь надад байгаа шүү гэж хэлж байсан. Тухайн залуу миний гар утсыг гараас аваад утасны кодоо хэл гээд байхаар би мэдэхгүй байна гэсэн чинь тэр залуу миний гар утсыг надад өгөөд гар утасны дэлгэцийн кодыг хийлгүүлж авсан. Дараа нь тухайн өрөөний шүүгээний хаалга дуугаргаад байгаа бололтой чимээ гараад байсан. Тэр хүн надтай юм яриад би чамайг алах гэж ирээгүй, хүн амины хэрэг хийх гэж ирээгүй гэж хэлж байсан. Тухайн залуу их юм яриад байсан. Дараа нь удаагүй өрөөний хаалгыг гаднаас цоожилж байгаа чимээ гарсан. Би хэсэг чимээгүй 10 орчим минут болоход бүр чимээгүй болчихоор нь би гарынхаа боолтыг тайлсан. Дараа нь хөнжлөөс доошоо шургаж гараад толгойны боолтыг авч чимээ чагнаж байгаад чимээ гарахгүй болохоор хаалга түгжих гэсэн чинь болохгүй байхаар нь дүүрч гээд өрөөний цонхыг онгойлгож гадагш гарч үсэрье гэж бодож байсан чинь сараалжин төмөр нь онгойхгүй байсан. Тэгсэн хаалганы цаанаас чимээ гараад хаалга онгойход их айсан, тэгсэн захирал ********* /*********/ ороод ирсэн. Тэгээд захирал ********* /*********/ намайг цагдаа дууд гэхээр нь дуудах гэсэн чинь захирлын болон миний гар утас байхгүй байсан. Тухайн хэсэг хугацаанд шокт орчихсон яахаа мэдэхгүй, толгойнд скочтой дэрний уутыг авах гэж хайч хайж олоод хайчилж уутыг өөрийн толгойноос авсан. Дараа нь утас байхгүй юм чинь гарч үүдний харуулд мэдэгдье гэж гарах гэсэн чинь хаалганы гадна байж магадгүй гэж хэсэг айж зогсож байхад захирал надад нэг хутга авч өгөөд тухайн хутгыг халаасандаа хийж гарахад хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би шатаар доош буугаад байрнаас гарч хойд талын том хаалганы хажуу талын харуул дээр очиж дээрэмдүүлчихлээ утсаараа цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн. Тэгээд харуулын байранд байсан хүн утсаараа 102 дугаарын утас руу залгаж өгч би өөрөө дуудлага өгсөн. Тухайн харуулын байранд байсан эгчийн утсыг аваад өөрийн интернэт банкаа хаалгуулсан. Тухайн хүмүүс захирал ********* /*********/-ний гэрээс захирлын гадаад паспорт, гадуур хувцас, бор өнгийн чамдаам, мөн 1.052.000.000 төгрөг, мөн захирал бид хоёрын утсыг аваад явсан. Захирлын гэрийн унтлагын өрөөний хувцасны өрөөнд шалан дээр өрөөстэй байсан мөнгийг аваад явсан гэсэн. Би тухайн мөнгийг хувцасны өрөөнд нь өрж өгсөн юм.  

Тухайн мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* хорооллын Хаан банкнаас захирал ********* /*********/, манай түнш компанийн захирал ********* бид гурав очиж 20,000 төгрөгийн дэвсгэртийн 10 боодлоор багцалсан гялгар боодолтой 40 ширхэг буюу 800,000.000 төгрөг, 10.000 төгрөгийн дэвсгэртийн 10 боодлоор багцалсан гялгар боодолтой 20 ширхэг буюу 200.000.000 төгрөг, 5.000 төгрөгийн дэвсгэртийн 10 боодлоор багцалсан гялгар боодолтой 40 ширхэг буюу 200.000.000 төгрөг, нийт 1.200.000.000 төгрөгийг *********ын компанийн данснаас бэлнээр гаргуулан авсан. Тухайн мөнгийг авч очсон чемоданд хийж аваад захирлын ********* улсын дугаартай ланд-200 маркийн машинаар захирал бид хоёр гэрт нь ирсэн. ********* банкнаас салаад өөр тийш явсан. Захирал *********  2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр*********  руу явахаар өөрийгөө гэртээ тусгаарлаж байсан.*********-н элчин сайдын яамнаас тусгаарлах ёстой гэж хэлсэн байх. Захирал ********* /*********/, манай компани тоног төхөөрөмж түрээсэлдэг*********ХХК-ний захирал ********* бид гурав мэдэж байсан. Миний харснаар 2 хүн байсан. Тухайн хүмүүс нь бүгдээрээ хар саарал хувцастай, хар өнгийн масктай, хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн малгайтай, нэг залуу нь махлах бүдүүн байсан, нөгөө залуу бага зэрэг туранхай эхний залуугаас бага зэрэг өндөр байсан. 3 дахь залууг би хараагүй. Махлаг залуу нь хар саарал малгайтай цамцтай, хар нүдний шилтэй, хар өнгийн масктай, өтгөн хөмсөгтэй байсан, гартаа даавуун бээлийтэй байсан. Намайг цохиж зодоогүй, миний гарыг ар талд скочоор хүлсэн, нэг юмаар толгой руу цохиод байсан. Одоо надад учирсан гэмтэл байхгүй. Миний ногоон өнгийн гэртэй, хар өнгийн гадартай Ай фоне 11 про макс загварын гар утас байсан. Тухайн гар утсыг 2 жилийн өмнө ********* улсаас 2.500.000 төгрөгөөр захиалж авчруулж байсан. Би энэ үнээр гар утсаа үнэлж байна. ...Би өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26-30, 32 дахь тал), 

 

14. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1293 дугаартай  хүний биед хийсэн шүүх эмнэгийн шинжилгээ: “...Б.*********гийн биед духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.” (3 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал)  

15. Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан: “...хар өнгийн гадартай  Iphone 11 pro max  маркийн гар утсыг 1.875.000 төгрөгөөр үнэлсэн” (2 дугаар хавтаст хэргийн 220-221 дэх тал) 

16. Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “... хохирогч*********д Iphone-11  маркийн хар саарал өнгийн бүрэн бүтэн ажиллагаатай гар утсыг хүлээлгэн өгсөн” тухай (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал) 

17. Гэрч *********: "*********” ХХК-нь авто зам, зам гүүр, усан цахилгаан станц барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2000 оны дунд үеэс Монгол улсад Тайширын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлж улмаар авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 2019 онд Гачуурт Налайхын авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд ********* ХХК нь асфальт хучилтын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр асфальт битумын тоног төхөөрөмж түрээслэх тухай MGGL-2019-007/008 гэсэн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 20-ны асфальт битумын тоног төхөөрөмж  түрээслэх нэмэлт гэрээ /MGGL-2019-BC01/, 2021 оны 07 дугаар сарын 05-ны MGGL-2019-BC04 гэсэн нэмэлт гэрээнүүдийг байгуулж, нийт гэрээний үнэ болох 26.151.659 сая юань төгрөгийн гэрээ хийснээс 22.268.712 сая юанийн бодит ажил хийгдэж 21.788.600 сая юанийг шилжүүлж өгсөн, үлдэгдэл 480.121 юань байгаа.  Гачуурт Налайхын 20.9 км хатуу хучилттай авто замын ажил нь********* болон Монгол улс хоёрын хоорондын хөнгөлөлттэй зээлээр баригдаж Монгол улсын сангийн яам 5 хувь,*********-ын экспорт импортын банкнаас тодорхой хэмжээний  урьдчилгаа төлбөр  *********” ХХК-ны*********-д байгаа толгой компани  болох *********ХХК нь хийсэн ажлын тайлангаа толго компани руу явуулж толгой компаниас *********” ХХК руу төлбөр шилжин туслан гүйцэтгэгч компанид төлбөрийг  шилжүүлж өгдөг юм.  2021 оны 12 дугаар сард "*********” ХХК-ны ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан 3.211.687 юань буюу 1.435.817.170 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлэн өгсөн. Надад өөр нэмж ярихад "*********”ХХК болон "********* ХХК-ны хооронд байгуулсан тоног төхөөрөмж түрээслэх тухай гэрээ, "*********” ХХК-нь Нийслэлийн авто замын газартай байгуулсан гэрээ, замын ажлыг хийж гүйцэтгэл баталгаажуулсан албан бичиг 2021 оны 12 сард "*********" ХХК -нд мөнгө шилжүүлж өгсөн баримт зэргийг хэрэгт хавсаргуулмаар байна...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40 дэх тал), 

18. Гэрч *********ийн: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний ажиллаж байгаа Хаан Банкны тооцооны төвийн ажлын утас болох *********дугаар луу эрэгтэй хүн залгаад манай төвөөс 1 тэрбум 200 сая төгрөг авах гэсэн юм гэхээр нь би бэлнээр авах уу эсхүл дансаар шилжүүлэх үү гэж гээд асуусан чинь бэлнээр авна гэж хэлээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авах захиалга өгсөн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг 20 минутад Монгол эрэгтэй хүн орж ирээд “*********” ХХК нэртэй байгууллагын данснаас 1 тэрбум, 200 сая төгрөг авахаар болоод сууж байхад цэнхэр өнгийн куртиктэй, саарал ороолттой 2 чемодан барьсан Монгол эмэгтэй хүн орж ирээд байж байхад 11 цаг 42 минутад ********* улсын иргэн чемодан барьсан хүн орж ирээд мөнгө чемоданд хийж байхад ариутгаад мөнгө аваад гурвуулаа 11 цаг 49 минутад гараад явсан. Тэр 3 хоорондоо юм ярьсан үгүйг санахгүй, мөнгө чемоданд хийгээд аваад гарсан. Гүйлгээ хийж байгаа теллер надаас зөвшөөрөл аваад тухайн 3 иргэнд өгсөн. 1 тэрбум 200 сая төгрөгийг гарын үсэг зурж авах эрх бүхий хүн авах ёстой байдаг учраас тухайн хүнд өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь тал), 

19. Гэрч********* иргэн********* овогт *********/-ийн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад ирсэн. Би “*********” ХХК-ийг өөрөө үүсгэн байгуулсан бөгөөд одоо инженер ажилтай. Манай компани замын асфальтын зуурмаг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Улаанбаатар хотоос Налайх явах замд байрлаж байгаа. Бид хамтарч ажилладаг танилууд юм. Би хамгийн сүүлд утсаар ярьж байгаад 2021/12/30-ны өдөр 14-15 цагийн хооронд ажлын хөлсний тооцоо болох 300.000 юань буюу 134.154.000 төгрөгийг тэдний оффис болох Гэгээнтэн цогцолборт байрлах ажлын өрөөнөөс нярав эмэгтэйгээс гарын үсэг зурж бэлнээр хүлээн авсан. Мөнгийг уутанд хийгээд баримт үйлдээд авч явсан. Өмнө нь ажлын хөлсийг бэлнээр авч байгаагүй. Банкаар данс хооронд шилжүүлэн авч байсан....” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал), 

20.*********ийн: “...Уг ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл  миний эзэмшлийн машин байгаа юм. Би өнөөдөр өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай Тоёота Румион маркийн машинаа өглөө 08 цаг өнгөрж байх үед унаж эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчхөөд 10 цагийн үед гэртээ ирчхээд 54/в байрны грашдаа хийчихсэн өдөржингөө байсан. Намайг гэртээ байж байх үед ********* 19 цагийн үед манай гэрт ирээд “ахаа машинаа өгчхөөч нэг тийшээ юманд явчхаад ирье” гэж хэлээд миний машины түлхүүрийг аваад гарсан. Тэгээд буцаад 23 цагийн үед гэж бодож байна, миний машиныг буцаагаад грашд хийчихлээ гэж хэлээд түлхүүр оруулж ирж өгсөн, тэгчхээд ********* би тан руу өглөө ярина шүү, та гараад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хүүхэд харах хүн байхгүй ш дээ гарч орж чадахгүй” гэж хэлэхэд “болохгүй бол хүүхэдтэйгээ ч хамаагүй гараад ирээрэй, удахгүй ээ” гэж хэлсэн, тэгээд яваад өгсөн. Тэгээд явсныхаа дараа дахиад 2 цаг орчмын дараа манай гэрт 3-4 танихгүй хүмүүс манай хаалгыг тогшиж “цагдаа байна” гэж хэлээд бичиг баримтаа үзүүлээд машин чинь хаана байна вэ гэж асуухаар нь би машинаа хойно грашид байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн хүмүүсийн хамт 54/в байрны граш руу орж машиныхаа багажийг онгойлготол баахан цүнх өрчихсөн байсан. Тэгээд жоохон гэрэлтэй хэсэгт зогсож байгаад уг цүнхийг буулга гэж хэлэхээр нь буулгаад уг цүнхнүүдийг нээтэл маш их хэмжээний мөнгө гарч ирсэн ба би маш их гайхсан, сандарсан, миний машинд тийм их хэмжээний мөнгө хийсэн гэдгээ хэлээгүй. Би машинаа хэрэглүүлсэн. ********* манайд ганцаараа орж ирсэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал), 

21. Гэрч Б.*********гийн: “...Би хувиараа 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл автомашины явах эд ангийн засвар хийдэг болсон юм. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр машин янзалдаг *********ын зарах гэж байсан********* улсын дугаартай машиныг *********гаас 1,600,000 төгрөгөөр аваад ********* гэх хүнд 1,800,000 төгрөгөөр зарсан, надаас ********* гэх залуу мөнгөө бэлнээр өгсөн юм. Тэгээд автомашиныг 6 буудлын Оргил худалдааны төвийн урд байрлах түрээсийн грашнаас авч явсан юм. ********* нь авто машиныг авч явах үедээ танихгүй залуутай авч явсан бөгөөд автомашиныг гэрчилгээг автомашинтай цуг өгөөд явуулсан юм. Цуг ирсэн залууг нь өмнө би харж байгаагүй, 20 орчим насны, 170 орчим өндөр дунд зэргийн мах мяраатай,  булцгар хацартай шар царайтай, дунд зэргийн махлаг залуу байгаа.  2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр утсаар ********* надтай яриад өмнө засуулж байсан машиныхаа гэрлийг асууж залгаж холбогдсон бөгөөд холбоогүй байж байгаад өнөөдөр цагийн мэдэхгүй байна, 14-15 цагийн орчим манай гэр болох *********тоотод хашаанд дээрх машинтай ирээд уг машинаа танай хашаанд үлдээе, түр танай хашаанд байж байя гэсэн юм. Би машинаа буцааж байгаа юм уу, яагаад манай хашаанд үлдээж байгаа юм бэ? гэсэн чинь түр байж байг, урд талын номер нь унасан байгаа шүү гэж хэлээд яваад өгсөн юм. Би хэзээ машинаа авах юм бэ гэсэн чинь тэгж байгаад холбогдоод авна гэж хэлсэн, би өөрөө ойлгохдоо машинаа буцааж байгаа юм байна гэж ойлгосон юм. Тэгээд гэртээ байж байхад ********* над руу яриад чи найзаа миний машиныг ямар хүнд зарсан юм бэ? гэж асуухаар яасан юм бэ? гэсэн чинь над руу цагдаагаас яриад байна гэхээр гайгүй хүн авсан гэж хэлээд машин манай хашаанд байгаа гэж хэлсэн чинь цагдаа нар гэрт ирсэн юм. ********* гэх хүний овог, нэр, утасны дугаар, гэрийн хаягийн мэдэхгүй. Надаар 2021 оны намраас хойш Бух бенз маркийн ********* дугаартай үсгийг нь мэдэхгүй байна машинаа янзлуулж танилцсан юм. Тэгээд ер нь ирж машинаа янзлуулдаг болсон юм. Ирж уулзаж байх үедээ *********гэх найзтайгаа ирдэг байсан юм. *********гэх найз нь намайг таньдаг юм шиг яриад байдаг ба би бол танихгүй байсан. *********н утасны дугаарыг хайгаад олохгүй байна. ********* утас ********* гэсэн дугаартай байгаа, бүтэн нэрийн мэдэхгүй. ... 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ажил дээр ирээд машинаа үзүүлж байхдаа “танд зарах машин байна уу” гэхээр нь *********ын зарах гэсэн********* улсын дугаартай  машиныг санал болгоод зургийг  үзүүлсэн чинь 2000,000 төгрөг дотор  машин авна гэхээр машиныг *********гаас аваад  ********* гэх хүнд 1800,000 төгрөгөөр зарахаар болсон юм” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 108-110 дахь тал), 

22. *********ийн: “...Өнөөдөр 13.30 минутын үед гаднаас эмэгтэй хүн орж ирээд цагдаа дуудах гэсэн юм, утас байна уу гэхээр нь юу болсон талаар асуухад  дээрэмдүүлчихлээ гэхээр нь хаана, хэзээ гэж асуухад дөнгөж сая *********-********* тоотод хаалга тогшихоор нь онгойлгоход хар нүдний шилтэй 2 залуу намайг болон манай захирал бид хоёрыг барьж скочдоод 1,400,000,000 орчим төгрөг дээрэмдээд явчихлаа, би арайхийж скочоо тайлж гарч ирлээ гэж хэлсэн. Мөн миний болон захирлын утсыг аваад явсан, цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал), 

23. *********гийн: “...Би 9 ангиас хойш ******************тай найзалж байгаа бөгөөд найз нөхдийн харилцаатай. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчим над руу ****************** залгаад “ярих ажил байна, ********* төвийн хажуу талын зочид буудалд байна” гээд дуудаад байсан юм. Би ажлаа дуусгаад 17 цагийн орчим очиход *********гэх хуурай ах нь цуг байсан. Бас нэг циркчин найз гэх залуутай гурвуулаа байсан. Тэгээд надад *********гэх ах нь “би хүнээс мөнгөний авлагатай юмаа” гэсэн чинь хажуу талаас ****************** “хамт яваад ирээч, хэдэн төгрөг өгнө” гэж хэлсэн юм. Тэгээд хамт ********* дүүргийн *********хотхоны байрны ********* гэсэн байр байсан байх, байрны гадаа очоод бид дөрөв орсон юм. Уг байрны 3 билүү 4 давхрын нэг айлын хаалгыг циркчин гэх хочтой *********тогшиж байхад *********хоёр “ороод хүчээр мөнгө авна авчхаад зугтаагаад явна шүү” гэх зүйл ярихаар нь би “ийм зүйлд оролцохгүй” гээд явсан юм. Би ******************, *********, *********нарт ийм зүйл хийхгүй гэсэн, тэр гурав болиод явсан. Тэгээд маргааш билүү над руу өдөр ****************** залгаад “дахиад хүрээд ирээч дахиад ярих ажил байна” гэхээр нь би “хүчээр мөнгө авах ажилд би оролцохгүй шүү” гэсэн чинь “өөр ажил байна хүрээд ир” гэхээр нь яваад очсон чинь дахиад тэр гурав архи, пиво уусан байдалтай байж байсан юм. ****************** намайг очсон чинь “мөн хамт яваад өгөөч, чи хажууд зүгээр бараа болоод яваад байгаач, мөнгө цаасаа авах хэрэгтэй байна” гэж байсан. Би “ийм зүйлд оролцохгүй, нялх хүүхэдтэй, хэрэг төвөгт ормооргүй байна” гэж хэлээд би шууд буудлаас явсан юм. Тэгээд холбоогүй байсан бөгөөд 1 сарын 3-ний өдөр фейсбүүк дээрээс *********хотхоноос гадаадын иргэнээс мөнгө авсан гэх мэдээллийг сонсоод ****************** руу залгаад “та нар чинь юу болоод байгаа юм бэ? фейсбүүк дээр *********хотхоноос гадаадын хүнээс мөнгө авсан гэх зүйл тавигдсан байна ш дээ гэсэн чинь хүрээд ирээ” гэхээр нь би “үгүй, ээжтэйгээ цуг явж байна” гэж хэлээд утсаа тасалсан юм....” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 172-174 дэх тал), 

24.*********ын: “...2021 оны 10 дугаар сарын дундуур *********од би 60.000.000 төгрөг бэлнээр зээлсэн. Сарын дотор 5.000.000 нэмж өгье гэж хэлсэн. Ингээд би 25 дугаар эмийн сангийн гадна талын зогсоол дээр бэлнээр 60,000,000 төгрөг аваачиж өгсөн. Тухайн юунд ашиглах гэж байгааг би мэдээгүй. Би өөрийн RX-450 маркийн 78,000,000 төгрөгөөр зараад мөнгөтэй болсон байсан. Надаас 50,000,000 төгрөг, найз ********* /утас:*********/ 10,000,000 төгрөг ингээд 60,000,000 төгрөгийг бэлнээр *********д өгсөн. Хэлсэн хугацаа болж мөнгөө нэхсэн чинь 10 хоног хүлээчих гээд дахин залгахад хүлээчих гэж хэлсээр байгаад он гарсан юм. Тэгээд он гарлаа, *********мөнгө авмаар байна гэхэд хариу ирээгүй.Тэгээд залилуулчихлаа гэж бодоод байж байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ****************** дугаар залгаад “найз нь чиний мөнгийг бэлдсэн байгаа шүү, баярлалаа, өдөр ирээд мөнгө авчих” гэж хэлсэн, би “чи шууд данс руу шилжүүлчих” гэж хэлэхэд “завгүй, ажилтай байна хүрч ирээд авчих” гэж хэлсэн. Ингээд ********* "UB palace" гаднаас очиж авсан бөгөөд *********ганцаараа хар өнгийн урт машинд  байсан бөгөөд бэлнээр тоолоод 60,000,000 төгрөг өгсөн. 10,000,000 төгрөгийг *********т өнөөдөр өглөө дансаар шилжүүлж өгсөн. Би гэмт хэрэг үйлдэж олсон талаар огт мэдээгүй, зээлсэн мөнгөө л авсан, хууль бус мөнгө гэдийг цагдаагаас дуудахаар л мэдсэн юм” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 122-123, 128 дахь тал), 

25. *********: “...2021 оны 07 дугаар сарын үед бид нар шоудаж явж байгаад ********* нь *********тай танилцаж бие биенийгээ мэддэг болсон бөгөөд ********* нь надаас мөнгө зээлье, сарын 10 хувийн хүүтэй гэж хэлсэн учир би ********* луу залгаад ********* мөнгө сарын 10 хувийн хүүтэй зээлнэ гэж байна гэж хэлсэн. Ингээд *********аас 50.000.000 төгрөгийг аваад би өөрийн хамаатны эгч *********өөс 10.000.000 төгрөг авч нэмээд 25 эмийн сангийн орчим *********- *********од бэлнээр өгсөн. Ингээд сарын хугацаа болж мөнгө болон хүүг авъя гэсэн боловч *********ын утас нь холбогдохгүй, заримдаа утас нь дуудаж байсан боловч утсаа авахгүй алга болсон юм. ********* энэ хугацаанд над руу байнга залгаж *********оос мөнгө авч өг гэж олон удаа хэлсэн ба 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдөр ********* над руу залгаад мөнгө өгөхөөр болсон. Энэ үед надад ажил явдал гарсан учир ********* луу яриад мөнгөө өгчих гэж хэлсэн. Ингээд ********* нь *********т 60.000.000 төгрөг өгсөн байснаас би 10.000.000 төгрөгөөр аваад эгчдээ өгсөн. *********од итгэж мөнгө өгсөн юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал), 

26. *********ий: “...********* нь намайг шоронд хоригдож байхад цуг хоригдож байсан ********* ахын хуурай дүү гээд ирж байсан. Түүнээс хойш зүс таних болсон юм. Тэгээд 2012 онд шоронгоос гараад хааяа нэг холбоотой байдаг болсон юм. Би өөрөө таван толгойд тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компанитай юм. ********* нь 2021 оны 11 сард давхар чиргүүлтэй машин авах гэж байна, мөнгө байвал зээлээч гэхээр 230,000,000 сая төгрөг байна гээд бэлнээр өгсөн юм. Надад мөнгийг минь буцааж өгөх хугацаа заагаагүй байсан юм. Гэтэл өчигдөр буюу 2022 оны 1 сарын 03-ны 18 цагийн орчим залгаад хаана байгаа юм бэ? байгаа газар чинь очиж уулзъя гээд Тамир гээд зочид буудалд ганцаараа ирсэн юм. Тэгээд бор өнгийн цүнхтэй мөнгө оруулж ирээд орон дээр 120,000,000 төгрөг тоолоод өгсөн юм. Надтай цуг хуурай дүү ********* байсан бөгөөд *********д 116,000,000 төгрөгийг өгөөд найз руугаа явуулсан. Би өөрөө 4,000,000 сая төгрөгийг авч үлдээд хэрэглэсэн юм. 116,000,000 сая төгрөг миний бизнесийн хамтрагч *********д байгаа. Би *********ыг тухайн мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна.. Надтай ********* гэсэн дугаараар холбогдож ирсэн.” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 144-146 дахь тал), 

27. *********: “...Би ********* гэх хүнийг би танихгүй, *********надад *********гэдэг найз байдаг талаар хэлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед *********өөрийнхөө *********дугаарын утаснаас залгаад зээлсэн мөнгө өгье гэсэн. Тэгэхээр ашиггүй тэгээд нягтлан *********ийг явуулъя, мөнгө өгөөд явуулчих гэсэн. Тэгсэн *********яах юм бэ хүүхэд явуулчихлаа гэсэн. Тэгээд 1 цаг орчим өнгөрсний дараа нууцалсан дугаараас залгаад ...миний дэлгүүр дээр нөгөө залуу ирчихлээ гэхээр нь гараад очиж уулзахад ...цагаан өнгийн даавуун ууттай, 20.000 төгрөгийн дэвсгэртээр боосон нийт 116.000.000 төгрөгийг өгсөн. Би мөнгийг тухайн үед авахдаа тоолж аваагүй, гэртээ ороод тоолсон. Өөрийн дансны хуулга гаргаж өгье. *********, ********* хоёр хамтарч ажиллах гэж байгаа гэж би ойлгосон, хоорондоо мөнгө төгрөг зээлсэн өгсөн талаар би мэдэхгүй байна. Гэмт хэргийн замаар олсон  мөнгийг  өгсөн байгаа учир  би сайн дурын үндсэн дээр бэлнээр гаргаж өгье” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-135 дахь тал), 

28.Гэрч Ж.*********гийн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед *********ах над руу залгаад буудал ууж байсан хүрээд ирээч гэж хэлсэн. Яваад ортол *********түүний дүү ********* хоёр архи уугаад сууж байсан.  *********ах ажил төрөл сайн уу гэж асуусан бөгөөд мөнгөний хэрэг байна гэж хэлэхэд 4,000,000 төгрөг бэлнээр тоолоод өгсөн. Би болж байгаа юм уу ах гэхэд “ах нь тээврийн компани захирал хүн ш дээ, ажил гайгүй байгаа, амьдралдаа хэрэглэ” гэж хэлээд өгсөн. Би архи уугаагүй бэлнээр аваад аавын хаан банкны данс руу шилжүүлсэн. Би авсан 4,000,000 төгрөгөө буцааж өгч байна, ийм замаар олсон мөнгө гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 164-165 дахь тал), 

29. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  шинжээчийн 896 дугаартай дүгнэлт:  

...шинжилгээнд ирүүлсэн замаг ТКР 3136” дугаартай гар буу нь 2001 онд бие  хамгаалах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн , 8мм-ийн  калибртай тусгай хэрэгсэл байна. Уг тусгай  хэрэгсэл нь  галт зэвсэгтэй адилтгах  хэрэгсэлд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн  тусгай хэрэгсэл нь  ОХУ-д  үйлдвэрлэгдсэн байна.  Шинжилгээнд ирүүлсэн  тусгай хэрэгсэл нь  эвдрэлгүй байна. Уг тусгай хэрэгслээр буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгсэл нь  ШШҮХ-ийн  хонгио, хошууны  нэгдсэн санд бүртгэлгүй. (2 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал), 

 

30.Шинжээч З.*********ийн: “...ирүүлсэн бууг шинжилгээний тусгай арга аргачлалын дагуу шинжилж үзэхэд 2001 онд ОХУ-д бие хамгаалах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн, 8мм-ийн калибртай тусгай хэрэгсэл байсан. Уг тусгай хэрэгсэл нь  манай улсад  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  Галт зэвсгийн  тухай хууль болон  галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалтад  зааснаар амьсгал боогдуулах,  нулимс асгаруулах, цочоо үзүүлэх, цэнэгтэй сумаар буудлага үйлдэх зориулалттай, гадна хэлбэр хийцийн хувьд галт зэвсэгтэй төстэй тусгай хэрэгсэлд хамаарна. Энэ буу Галт зэвсгийн тухай хуульд зааснаар  байлдааны зориулалттай галт зэвсэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал) 

31. Шүүгдэгч *********ийн өгсөн: “…2021 оны 12 дугаар сарын 26, 27-ны үед багын найз болох ****************** над руу залгаад уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн учир би ажлаа тараад ******************тай хорооллын эцэс орчимд уулзахаар болж тохиролцоод очиж уулзсан чинь “би чамд мөнгө өгье, чи нэг шөнө машин асаалттай нь хоночих” гэж хэлэхээр нь би зөвшөөрч тэр шөнө ******************н цэнхэр өнгийн марк 2 автомашиныг Баянхошууны 75 давхар гэж ярьдаг газар машиныг нь асаалттай хоносон. Өглөө ****************** ирэх байсан боловч ирээгүй, өдөр нь ирээд цэнхэр машинаа үлдээе гээд ойролцоо нь байсан цагаан өнгийн ниссан үйлдвэрийн суудлын автомашиныг асааж ****************** өөрөө бариад хамтдаа ********* дэлгүүрийн хажууд байсан зочид буудалд очиход *********ах үл таних охинтой архи уугаад сууж байсан. ****************** бид хоёр хамтдаа ороход ****************** соёрхолт нэртэй 0.75 грамм архийг аваад бид гурав хамтдаа уугаад буудалдаа хоносон юм. Буудалдаа хоноод өглөө болоход *********болон ****************** нар нь “мөнгөтэй хужаа байна мөнгийг нь авъя, энэ мөнгө цэвэр биш, бохир санаа зовох зүйлгүй” гэхээр нь би зөвшөөрч тэр өдөр ********* хорооллын орчим байх хаан банкны салбар дээр цагаан өнгийн машинтайгаа очоод зогсоход банкнаас хужаа, нэг эмэгтэйн хамт чемодантай мөнгийг ланд 200 автомашинд хийгээд хөдлөөд явахад нь араас нь дагаж ********* дүүргийн нутаг дэвсгэр *********хотхоны ********* дүгээр байрны доор байх граш руу ороход нь мөн дагаж ороод мөнгө чемодантай мөнгийг буулгах үед хужаа түрүүлж мөнгөө буулгаж дараа нь эмэгтэй машиныг зогсоолд байршуулж чемодантай зүйлийг аваад лифтээр явахад нь би шатаар дагаж гараад гэрийг нь мэдсэн.  

Тэгээд орой нь би ганцаараа очоод хаалгыг нь тогшиж үзэхэд хүн тайлаагүй тул *********нарын хамт дахин *********гийн ойролцоо байсан буудалдаа ирж хоноод гурвуулаа дараалан 2 өдөр архи уугаад 31-ны өдөр гэр гэртээ харьж, оноо гаргачхаад буцаад *********ахын гэрт ирж, ******************н хамт буудалдаа ирж архи ууж хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн орчим цагаан өнгийн машинтайгаа *********хотхон руу очоод орох гэтэл чиптэй болоод орж чадаагүй тул байрны цаад талаар нь тойрч үзэхэд онгорхой байхаар нь машинтайгаа орж ********* дүгээр байрны зогсоол дээр тавьж *********байрны хаалганы кодыг ****************** бид хоёрт хэлж өгөөд орсон. Энэ үед эмэгтэй хүн хужаагийн гэр лүү орсон, ****************** бид хоёр хойноос нь орох гэсэн боловч амжихгүй байсан тул очоогүй, гарч ирэхийг нь хүлээгээд хужаагийн гэрийн хаалганы орчим зогсож байтал нэлээн хугацааны дараа хужаа хаалгаа өөрөө онгойлгоод гараад ирэхээр нь би шууд өөдөөс нь очоод мангастаж түлхэж гэр лүү нь оруулаад газар унагасан. Энэ үед араас ****************** орж ирээд эмэгтэйг орилох гэхэд амыг нь таглаад цааш өрөө рүү авч орсон. Би хужааг газар унагаад аманд нь хужаагийн ширээн дээр байсан ноосон малгайг аманд нь чихэж хийсэн ба энэ үед миний өмсөж явсан резинэн бээлий урагдсан тул гарын мөр үлдэж магадгүй гэж бодоод айлгах зорилгоор авч явсан хүүхдийн тоглоомын буугаар хужаагийн аманд хийсэн, ноосон малгайг чихэх үед ****************** гэрийн хаалгыг дотроос нь онгойлгоход *********гаднаас ганцаараа орж ирээд надтай нийлж хужаагийн гар болон хөлийг скочоор ороогоод дуусах үед ****************** хүүхнийг цаад өрөөнд скочоор ороож жижиг хүрэн өнгийн чемодантай мөнгө, том хүрэн өнгийн чемодантай мөнгө зэргийг аваад гарч ирэх үед нь *********бид хоёр хамжилцаад авч гараад машинд ачиж Баянхошууны далан давхарт очсон. Тэгээд *********ахын суудлын бенз автомашиныг унаад 2 чемодан мөнгийг авч явсан.  ...*********, ****************** бид гурав суугаад энэ ажлыг хийхээс өмнө би энэ ажил хийхэд оролцох юм бол хэдэн төгрөг өгөх юм бэ гэхэд *********ах ямар ч байсан 100.000.000 төгрөг өгөх магадлалтай гэж хэлснийг бодоход ********* хүнд яг хэдэн төгрөг байгааг өөрсдөө ч сайн мэдэхгүй байх шиг байсан.  

Би *********ыг айлгаж буугаар сүрдүүлж байгаад ******************д туслахаар явахдаа *********ахтай байрлалаа солиод бууг үлдээж ******************н байсан өрөөнд ороход эмэгтэйг хөнжлөөр ороосон байхаар нь хөнжлийн гадна талаас нь скочоор ороох гэхэд эмэгтэй өөрийгөө ээжтэйгээ хүүхэдтэйгээ амьдардаг гээд гуйгаад байхаар нь скочоор ороолгүй үлдээж том чемодантай мөнгийг авч гарахдаа *********ын өмсөж байсан цэнхэр өнгийн куртикийг өмсөөд гарсан араас *********ганцаараа гарч ирсэн буу хаана байгааг би мэдэхгүй байна. Би бууны хэлбэр хэмжээний талаар зурж чадна, би *********ахаас авсан юм. Би ********* хүнтэй ноцолдож байхад миний өмсөж явсан резинэн бээлий урагдсан, тэгээд куртикийг тайлж авч өмсөөд 75 давхарт очихдоо хаячихсан юм. Хэрэв айлын хог ачаагүй хүн авчаагүй бол хаясан газраас очоод зааж өгч чадна, хашааны гадаа хогон дээр нууж хийгээд тавьсан байгаа. *********надад байрны хаалганы кодыг хэлэхдээ чагт од 1********* чагт гэж хэлсэн...би ч энэ кодыг хийхэд байрны орцны хаалга онгойж байсан. Би хар тэмбэрландын гутал, хар өнгийн өмд, хар өнгийн малгайтай цамц, саравчтай малгай нүдний шил цагаан өнгийн масктай, маскны дотуур хар өнгийн хүзүүний багтай, гартаа резин бээлийтэй байсан, ********* хар өнгийн пүүз, хар өнгийн өмд хар цамц, саравчтай хар малгай, хар өнгийн багтай, нүдний шилтэй гартаа резиннэн бээлийтэй, ******************тай адилхан хувцастай явсан. Бид нар эрүүл байсан. *********тай *********, би ********* гэсэн дугаар барьж хоорондоо холбогддог байсан, ********* утасны дугаарыг мэдэхгүй байна. Дээрмийн гэмт хэргийг үйлдэж Баянхошууны орчим очиж машинаа солиод буцаад явах үед ********* надад нэг боодол 20.000 төгрөг буюу 2 сая төгрөгийг өгөөд зочид буудалдаа очоод архи аваад буудлын мөнгөө төлөөд 2-3 хоног архидсан мэт байж бай гэсэн. Би тэндээсээ такси бариад *********гийн урд талын Даян нэртэй зочид буудалд очиж буудлын тооцоо хийж хажуу талд байх ресторанаас виски, хоол ундаа пиво зэргийг авч өрөөндөө ороод архи пиво зэргийг асгаж цацаж мөн виски болон пивоноос ууж хэрэглээд орой нь цагдаад баригдсан. Цагдаад баригдах үед надад 1.320.000 төгрөгийг хураалгасан. Ингээд хохирогч *********-д 680.000 төгрөгийг хаан банкных нь ********* тоот дансанд шилжүүлэн өгч өөрийн авсан мөнгийг бүрэн төлсөн гэж бодож байна.. гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 237-239 дэх тал, 7 дугаар хавтаст хэргийн 26-29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл), 

 

32. Шүүгдэгч *********ын: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 07 цаг 30 минутын орчим бид 3 *********хотхоны ********* дүгээр байрны гадаа очсон. Ингэхдээ тухайн машиныг ********* унаж ирсэн учир хэнийхийг мэдээгүй. Миний машиныг Баянхошуунд тавиулаад тэр машинаар намайг ирж авсан юм. *********н унаж ирсэн машин Ниссан маркийн комби загварын цагаан өнгийн машин, дугаар нь Орхоны дугаартай байсан санагдаж байна. Машиныг тэдний гадаа очсоны дараа би солигдон жолоо бариад байрны гадаа боломжит хугацааг хүлээн бид 3 хэсэг машиндаа суусан. Би гадаа машинд үлдсэн ба нөгөө 2 түрүүлээд байр луу орсон. Би араас нь 4 давхарт гарсан. Тэгж байж байтал ********* тоот ********* иргэний амьдардаг гэрийн хаалга онгойж таараад манай нөгөө 2 пижигнэлдээд л явчихсан. Намайг яг орох үед хаалга нь хаагдчихсан тул орж чадаагүй. Тэгтэл ********* надад хаалга онгойлгож өгөөд ор гэж хэлээд ороход *********цэнхэр куртиктэй ********* эрэгтэй хүнийг үүдний коридорт дараад газар унагачихсан, доош нь харуулсан байдалтай байж байсан. Тэгээд гаднаас авч орсон скочоороо *********бид 2 гар, хөлийг нь бас скочдсон. Тэр үед тэнд байсан эмэгтэйг ********* өөр өрөө рүү хөөгөөд орсон. Тэндээ бас хөл гарыг нь скочдсон. Нэг л скочтой байсан учир скочоо дамжуулан хэрэглээд ********* хүний аманд өөрийнх нь малгайг чихээд гадуур нь скочдсон. Тэгээд том өрөөнөөс ********* хүнийг мөнгө байрлаж байсан унтлагын өрөө рүү чирч оруулаад өөрийнх нь хөнжлөөр битүү ороогоод газар доош нь харуулаад хэвтүүлсэн. Эмэгтэйг мөн энэ адилаар ороож хэвтүүлсэн бөгөөд *********бид 2 оролцоогүй, ********* ганцаараа зохицуулсан. Тэр 2 хүнийг дуугүй болгож  скочдчхоод бид 3 мөнгө байгаа гэх харанхуй хувцасны өрөөнд орсон. Хаалга нь цоожтой байсан байх, яаж онгойлгосныг мэдэхгүй, хаалганы хавтас нь салсан харагдсан. Би өрөө харанхуй байсан учир гэрэл тусгахад хувцасны өрөөний шалан дээр задгайгаар өрж хураасан байдалтай их хэмжээний мөнгө байсан, бас нэг сейф харагдаж байснаас өөр зүйл өрөөнд байгаагүй. Тэр өрөөнд мөн бор өнгийн том жижиг 2 ширхэг хоосон чемодан байсан учир тэр чемоданд мөнгийг савлаж хийгээд дүүргэсэн. Дараа нь дахиад мөнгө үлдсэн учир жижиг чемоданд хийгээд мөн дүүргэсэн. Эхлээд дүүргэсэн том чемодантай мөнгийг би аваад үүдэнд аваачсан. Нөгөө 2 жижиг чемодантай мөнгийг бас үүдэнд авчирч тавиад нөгөө 2 хүлсэн хүнээ амьсгалж чадаж байгаа эсэхийг шалгасан. Тэр 2-ыг бид алах тухай яриагүй учир зүгээр орхих байсан тул мөнгөө аваад гарахдаа ********* хүнийг хөнжилд ороохдоо өмсөж байсан цэнхэр өнгийн куртикийг нь тайлсан байсныг *********өмсөөд ********* жижиг чемодантай мөнгийг аваад машинаа ойртуулаад ирье гээд түрүүлээд гарсан. Араас нь *********том чемодантай мөнгийг аваад лифтэнд суугаад доош буусан. ...Дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогчид 1 тэрбум 52 сая төгрөгийн хохирол учирснаас би *********20.000 төгрөгийн дэвсгэрт 1 боодол буюу 2.000.000 төгрөгийг өгсөн, өөр мөнгө өгөөгүй, *********д мөнгө өгөөгүй, дээрэмдэж авсан бүх мөнгийг би аваад явсан. Хохирогчид учирсан гэмтлийг *********, ****************** хоёр гэмтэл учруулсан гэж бодож байна. Миний хувьд хохирогчийн биед гар хүрсэн зүйл байхгүй. Дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэх үед ашиглаж байсан хийн гар буу нь миний эзэмшлийн буу боловч хэрэг үйлдэх үед буу ашиглах талаар ямар нэгэн яриа байгаагүй, харин гэмт хэрэг үйлдэгдэх үед *********гар бууг авсан байсан. Миний буу машиныг голын хайрцагт байнга явдаг байсан. Би уг мөнгөнөөс хувьд ашиглаж идэж уусан зүйл байхгүй, харин *********д 140.000.000 төгрөгийг хороололд буудалд байхад нь очоод тоолж хүлээлгэж өгсөн. 60.000.000 төгрөгийг *********т өгсөн, өөр мөнгө хүнд өгөөгүй. Миний хувьд дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон боловч гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж оролцоогүй. Уг гар буу миний буу гэдгийг хүлээн зөвшөөрнө, машины голын хайрцагт байсан. *********авсан уу, ****************** авсан уу гэдгийг мэдэхгүй байна. ********* зохион байгуулсан гэж бодож байна. 18-ны өдөр *********, ****************** нартай уулзаж байхад ********* нь их хэмжээний мөнгө дансаар орж ирнэ, энэ сүүлийн мөнгө юм. Энэ мөнгийг зохицуулж авмаар байна, яаж эвтэйхэн зохицуулж авах вэ гэсэн яриа болсон. Тэгээд сүүлд энэ мөнгөнөөс надад 10 хувь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн юм.” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 18-22, 34-35, 6 дугаар хавтаст хэргийн 145-146, 7 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)  

 

33. Шүүгдэгч*********ын: “...2021 оны 12 дугаар сарын дундуур буюу 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө ****************** надад “жилийн ажил гүйцэтгэлийн мөнгө*********ХХК-ны данс руу орно шүү, түүнийг надад бэлнээр гаргаж өгөөрэй” гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай эцэг, эх манай эхнэр *********ыг буюу бэр гуйсан юм. Бэр гуйх найрыг хадам ах *********ын гэрт хийсэн ба тэр үед ...миний төрсөн ах ****************** байсан ба тэндээ бид нар архи ууцгаасан юм. Тухайн үед би ****************** ахтай ярилцаж байгаад удахгүй манай байгууллагад мөнгө орж ирэх гэж байгаа гэж хэлсэн, тухайн мөнгө нь ******************ы мөнгө, намайг байгууллагын дансанд орвол бэлнээр гаргаж өгөөрэй гэж хэлсэн гэж хэлсэн юм. Би хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байна, мөнгө орсноос хойш ****************** ахтай ТБД андуудын орчим уулзахаар тохирсон ба би тухайн үед өөрийнхөө машинтайгаа явж байсан. ТБД андуудын орчим би яваад очсон чинь манай ах ****************** найз *********ын хамт байсан. Тэр хоёр миний машинд суугаад ойр зуурын юм ярилцаж байтал ********* гэх залуу нь надаас нөгөө мөнгөө хэзээ авахын, аль салбараас авах вэ? хэр хэмжээний мөнгө орж ирэхийн гэж асуухаар нь би ********* хорооллын салбараас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 цагт захиалга өгсөн байгаа очиж авна, 1.200.000.000 төгрөг авна гэж хэлсэн,  тэгээд өөр зүйл яриагүй салцгаасан юм. Тэр үед би *********, ****************** нарыг мөнгө дээрэмдэх гээд байна гэж ойлгосон. ...Мөнгө банкнаас би авч өгөөд 66-62 улсын дугаарын мэдэхгүй байна, Ланд 200 ачиж өгсөн. Тэгээд гэр лүү харьсан ба орой *********, ****************** хоёртой уулзсан, тэгээд ****************** мөнгө гэртээ хадгалдаг уу гэж асуухад нь би мэдэхгүй гэж л хэлсэн. ... ****************** над руу би халдлагад өртчихлөө гэж хэлхээр нь би *********, ****************** нарыг дээрэм хийсэн гэдгийг ойлгосон. Би *********, ****************** нартай үгсэн тохиролцож хуйвалдсан зүйл байхгүй бөгөөд харин мэдээлэл өгсөн зүйл байгаа, би мэдээлэл өгөхдөө ямар нэгэн зорилго агуулаагүй асуухаар нь хариулчихсан юм” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл), 

 

34. Шүүгдэгч П.*********: “…2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хорооллын орчим байсан барааны дэлгүүрээс хар өнгийн малгайтай цамц өмд болон хар өнгийн пүүз тус бүр хоёр хүнийхийг аваад цааш бөмбөгөр худалдааны төв орж мөн 1 хүний малгайтай цамц органик төвийн зүүн талын *********түрээсэлж байсан байрандаа ирсэн... орой 20 цагийн орчим *********ирж гурвуулаа хамтдаа хоноод 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 05 цагийн орчим *********ын ********* УБТ улсын дугаартай бенз автомашинаар далан давхрын баруун хойд талд очиж тэнд *********ын авто машиныг үлдээж *********улсын дугаартай машиныг асаагаад гурвуулаа хувцсаа солиод 06 цагийн орчим********* хотхоны ********* дугаар байрны 4 давхарт ********* иргэний гэрийн гадаа очиж гарч ирэхийг нь хүлээсэн. 10 цагийн үед орчуулагч эмэгтэй орохоор нь хүн байгаа юм байна гээд хүлээгээд хаалга нээгдэх үед *********шууд ********* иргэнийг түлхэж хойшлуулаад ********* бид хоёр ороход эмэгтэй шкафны дэргэд зогсож байсан. Би өрөөнүүдийг үзэж мөнгө хайхад жижиг хувцасны шүүгээтэй өрөөнд ороход газар дэлгэсэн монгол мөнгөн дэвсгэртүүд хажууд нь жижиг болон арай том хэмжээтэй бор өнгийн 2 ширхэг чемодан байхаар нь мөнгийг бүгдийг нь хийгээд жижиг чемодантай мөнгийг аваад шууд гараад шатаар бууж байрны гадаа байсан *********дугаартай автомашинд суугаад орцны үүдэнд очиход *********чемодан чирээд хойноос нь ********* гарч ирээд багажид хийгээд********* хотхоны төв хаалгаар гараад Хөүм плазагийн эргэлтээр эргэж 19 үйлчилгээний төвийн хойд талын замаар нарны гүүр *********д баруун дөрвөн замаар дээш эх нялхас чиглэлд явж МТ ШТС-ийн баруун талаар шороон замаар өгсөж чигээрээ явсаар *********ын бенз машин дээр очоод хоёр чемодантай мөнгийг бенз машинд зөөвөрлөн хийж өөрийнхөө өмсөж явсан хувцсыг *********, *********хоёрт өгөхөд шууд явсан. Би *********улсын дугаартай машиныг унаад Хайлаастын зам руу орж ********* гэх хүнд “машин чинь болохгүй байна , та буцаагаад хүнд нь өгчих” гэж хэлээд машиныг үлдээж, тэндээсээ такси бариад явж байхад *********над руу залгаад *********гийн зүүн талын Даян төв зочид буудалд ууж байна, хүрээд ир гэхээр нь явж очоод хамтдаа ууж байхдаа ********* яасан бэ гэсэн чинь намайг буулгаад машинтай явсан гэхээр нь би viber ашиглаж ярихад ажил дээрээ байна гэж хэлсэн,  тэгээд *********болон зүс мэдэх *********гийн хамт сууж байхад цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. Миний төрсөн дүү ********* овогтой ********* нь *********ын компанид ажилдаг байсан өөртөө нь уулзахаар компани нээсэн энэ компаниараа мөнгө гаргаж авдаг талаар хэлж байсан учир ********* хүнд мөнгө байгаа гэж бодож энэ талаар *********той зөвлөлдөж, ********* хүнд мөнгө байгаа байх, хоёулаа авъя гэж хэлсэн энэ үед *********хамт сонсож байхад ********* *********чи оролцох юм уу гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Бид гурав санаа нийлж энэ гэмт хэргийг үйлдсэн юм. ********* бид хоёр ********* ахыг таньдаг байсан ба хямдхан машин хаанаас олох вэ гэж асуутал миний танил машин зардаг байх асууж өгье гэж хэлээд машин байна үнэ нь 1 800.000. төгрөг гэж хэлсэн, тэгээд удалгүй *********оос 1.800.000 төгрөг аваад хамтдаа очиж 2021 оны 12 дугаар сарын 29-30-ны үед ********* ахаас машины авсан боловч нэрийг нь шилжүүлээгүй. Миний хувьд мөнгөний хэрэг нэн шаардлагатай байгаагүй, харин ********* мөнгөний өртэй байсан тул туслах зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн. ********* надад их хэмжээний өртэй гэж хэлснээс биш яг хэдэн төгрөг төлөх гэж байсныг мэдэхгүй. Би ямар ч мөнгө авч үлдээгүй. ********* өөрөөсөө мөнгө гаргаж хувцас худалдаж авсан. Би хохирогч *********ийн гар утсыг аваагүй, хэн эвдсэн талаар мэдэхгүй, харин хохирогч *********гийн гар утсыг би аваад Даян буудлын гадна талд байсан хогийн саванд хийсэн байсныг цагдаагийн байгууллагаас олж хүлээлгэн өгсөн байсан” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 32-33, 7 дугаар хавтаст хэргийн 30-31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байх ба уг гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа хүн рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон энэхүү хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл  байдалтайгаар үйлдсэнээр гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан. 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаас үндэслэн тухайн үйл баримт нь хэрхэн өрнөсөн болохыг дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон.Үүнд: 

Хохирогч, шүүгдэгч нарын харилцан хамаарал хийгээд шүүгдэгч нарын өөр хоорондын харилцан хамаарлыг авч үзвэл, шүүгдэгч “*********” ХХК-ийн захирал********* нь “*********” ХХК-тай хамтран ажилладаг гэх ба энэ утгаараа тус компанийн гүйцэтгэх захирал /*********/ *********-тай ажил хэргийн хүрээнд харилцдаг хүн байх төдийгүй нөгөө талаас нь авч үзвэл,********* нь шүүгдэгч *********н төрсөн дүү буюу ах дүүсийн  харилцаатай хүмүүс, шүүгдэгч *********, ********* нар нь шүүгдэгч *********н найзууд байх ажээ. 

Шүүгдэгч*********, *********, ********* нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүддээ “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бэр гуйх найрын үеэр уулзалдах үеэр  ********* ХХК-ийн данснаас*********ХХК-ийн данс руу удахгүй их хэмжээний мөнгө орж ирнэ, уг мөнгийг бэлнээр гаргаж өгөх ёстой” гэсэн мэдээллийг********* нь өөрийн ах *********, түүний найз ********* нарт өгсөн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн бөгөөд тухайн үед “уг орж ирсэн мөнгийг  эвтэйхэн зохицуулж авах, энэ мөнгөнөөс 10 хувийг шүүгдэгч *********од өгнө” гэсэн яриа өрнүүлсэн талаар шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. 

Дээрх их хэмжээний мөнгөний эх сурвалжийг авч үзвэл, 2019 онд ********* ХХК нь********* дүүрэг хүртэл 20.9 км авто замын ажлыг авч, улмаар "*********" ХХК-нь туслан гүйцэтгэгчээр орж ажилласан байх бөгөөд тухайн компани нь хийсэн ажил бүрээ дүгнүүлж төлбөрийг "*********” ХХК-иас "*********" ХХК-ны данс руу шилжүүлдэг байсан байх ба улмаар *********” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ********* ХХК-ийн данс руу “асфальт бетон гүйцэтгэсэн төлбөр SINOHYD” гэх утгатайгаар 1.435.817.170.022  төгрөгийг шилжүүлсэн мөнгө байсан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал)  

Харин “*********” ХХК-ийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ********* /*********/ гэсэн данс руу 1.435.520.000 төгрөгийг “гэрээт ажлын хөлс” гэсэн утгатай шилжүүлсэн, мөн өдөртөө 235.520.000.000 төгрөгийг “буцаалт” гэсэн утгатай буцаж шилжиж орсон, 1.200.000.000 төгрөг нь “********* ХХК-ийн дансанд үлдсэн байна. (4 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал)  

“********* ХХК-ийн дансанд мөнгө орж ирсний дараагаар шүүгдэгч********* нь ах *********, ********* нартай дахин уулзаж хэзээ, хэрхэн ямар байдлаар, хэд орчим төгрөгийг өөрийн данснаас гаргаж *********-д өгөх гэж байгаа тухайгаа тодорхой хэлсэн болох нь түүний 4 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь талд авагдсан мэдүүлгээс харагдах ба бусад шүүгдэгч нар нь түүний энэ мэдүүлгийг үгүйсгээгүй төдийгүй 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэмт үйлдэлдээ ашиглахаар иргэн Б.*********гаас ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.8 сая төгрөгөөр худалдаж авсан болохыг гэрч Б.********* нь гэрчилж мэдүүлсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал) 

Улмаар “********* ХХК-ийн дансанд үлдсэн 1 тэрбум 200 сая төгрөгийг бэлнээр гаргаж авахаар банканд захиалга өгсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11-12 цагийн орчимд  “********* ХХК-ийн захирал*********  нь Баянгол дүүрэг /********* хороолол-д/ байрлах Хаан банкны тооцооны төвд очиж мөнгийг гаргаж өгснийг ********* ХХК-ийн гүйцэтгэх захирал *********, орчуулагч********* нарын хамтаар 2 чемоданд хийж бэлнээр авч гарсан, тус банкны гаднаас шүүгдэгч *********, *********, ********* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах зорилгоор худалдаж авсан ********* улсын дугаартай тээврийн хэрэгслээр  хохирогч нарын араас явцгаан хохирогч нарыг тус хотхоны автомашины дулаан зогсоол руу ортол дагасан болох нь хохирогч *********ийн мэдүүлэг болон шүүгдэгч ********* нь мэдүүлэгт дурдагдсан байна. 
           
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүдэгч *********, *********, ********* нар нь  өглөө эрт үүрээр ирж хохирогчийн гэрийн хаалгыг онгойхыг хүлээн сахиж сууцгаасан байх ба хаалга онгойж хохирогч *********-ийг гарч ирэх тэр үед нь түлхэн орж түүнийг цохих, гар хөлийг нь скочоор хүлэх, амыг нь таглах зэргээр хүч хэрэглэснээс гадна шүүгдэгч *********, ********* нар нь өөрсдийн авч орсон бууг ашиглан хохирогчийг айлгах, цохих үйлдэл хийсэн, харин шүүгдэгч ********* нь нойлын өрөөнөөс гарч ирсэн хохирогч*********д мөн хүч хэрэглэж, ам, хөлийг нь скочоор боох, хөнжилд битүү орох зэргээр халдаж, өөрсдийнх нь эсрэг эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болсон энэ үед  гэрт байсан 1 тэрбум 52 сая төгрөг, хохирогч*********гийн гар утас, хохирогч *********ийн гар утас болон куртик зэргийг  авч гарцгаасан болохыг хохирогч *********,********* нарын мэдүүлсэн өөрсдөд нь хэдэн хүн халдаж хүч хэрэглэсэн, эд зүйлийг авсан болохыг тоогоор илэрхийлж мэдүүлсэн мэдүүлэг нь шүүгдэгч нарын өгсөн өөрийнхөө үйлдлийг болон бусад шүүгдэгч нарын оролцоог нотолж мэдүүлсэн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй тул  шүүгдэгч нарын энэхүү хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг  нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах зүйтэй.  

Эцэст нь дээрх байдлыг дүгнэвэл, шүүгдэгч********* нь тухайн их хэмжээний мөнгийг өөрийнх нь компанийн дансаар орж ирэхээс өмнө болон орсны дараагаар  хэдий хэмжээний мөнгө орж ирсэн, хаанаас, ямар хэлбэрээр яаж авах гэж байгаа талаарх бүхий л мэдээллийг тухай бүрт  өөрийн төрсөн ах *********, түүний найз ********* нарт уулзах бүртээ мэдээлж гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлснийг тухайн хэрэгт хамжигчаар оролцсон гэж  дүгнэх үндэслэл болсон. Хэрэв энэхүү мэдээллийг шүүгдэгч********* нь бусдад өгөөгүй, ашиглуулаагүй бол тухайн гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсныг үгүйсгэхгүй ба  шүүгдэгч *********ын “...П.********* энэ гэмт хэрэгт оролцоотой,  тэрээр  дансаар их хэмжээний мөнгө орж ирнэ, энэхүү мөнгийг эвтэйхэн зохицуулмаар байна, 10 хувь өгье гэсэн тул зөвшөөрч үйлдсэн” гэсэн мэдүүлгээр түүний оролцоог бас нотолсон гэж үзнэ. 

 Иймээс шүүгдэгч*********од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй болно. 

 

Харин шүүгдэгч *********, *********, ********* нар нь*********ын  өгсөн мэдээлэл дээр тулгуурлан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэж, ********* ХХК-ийн дансанд мөнгө орж ирсэн тухайн өдөр гэмт үйлдлээ амжилттай хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргаж, өөр бусад найз нөхдөө үйлдэлдээ дэмжлэг болгохоор ятгах, гэмт  үйлдэлдээ ашиглахаар тээврийн хэрэгсэл, хувцас, бээлий маск зэргийг худалдан авах, дээрэмдэж авсан мөнгөө хаана аваачих,  ашигласан эд зүйлүүдээ хаана хаях, орхих зэргээр үйлдлээ хуваан авч хэрэгжүүлэхээс гадна гэмт үйлдлийн ул мөрөө  хэрхэн арилгах талаар ярилцаж тохиролцон гүйцэтгэсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.Тодруулбал,  

Шүүгдэгч нар нь  дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авахаас гадна  өөрсдийнхөө төрх царайг нуух зорилгоор хувцас, гутал, маск, бээлий зэргийг  худалдаж авсан гэдгийг шүүгдэгч *********, ********* нар харилцан зөрүүгүй мэдүүлсэн төдийгүй ********* нь гэмт хэрэг төгссөний дараагаар шүүгдэгч нарын өмсөж явсан тухайн хувцас эд зүйлийг хаясан гэх газрыг, гэмт үйлдэлдээ хэрэглэсэн машиныг орхисон гэх газрыг, мөнгийг хэний машинд тавьж хэнд өгч явуулсан, хаана байгаа зэргийг өөрийн өгсөн мэдүүлгүүддээ тодорхой мэдүүлснээс гадна шүүгдэгч ********* нь  өөрийн мэдүүлгийг  шалгах ажиллагаагаар зааж өгсөн нь хэрэгт авагдсан хэргийн гадрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон шинжтэй байна.  

Иймээс шүүгдэгч нар нь хохирогч нарыг хоёулаа, хүч сул байгаа байдлыг ашиглан тэдгээрт хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэн биед нь  халдаж, мөнгө, эд зүйлсийг авч байгаа нь “Дээрэмдэх”  гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хэдийгээр шүүгдэгч ********* нь “ би дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй гэж байр сууриа илэрхийлсэн ч  тэрээр мэдүүлэхдээ  намайг орох гэх үед хаалга хаагдсан, байж байгаад хаалга нээгдээд ********* намайг ор гээд оруулахад  хохирогч *********ийг хүлсэн, мөнгө авч гарахад бэлэн болсон байсан, би хохирогч *********-д ойртоогүй, халдаагүй” гэж мэдүүлснийг гэм буруу дээрээ маргасан гэж  үзэх бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь  тухайн цаг хугацаанд байсан хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэнээс гадна хамт гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бусад шүүгдэгч нарын өгсөн бие биенийхээ үйлдэл оролцоог нотолсон мэдүүлгээр үгүйсгэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Тухайлбал, шүүгдэгч ********* нь “... Миний төрсөн дүү********* нь компани нээсэн, энэ компаниараа мөнгө гаргаж авдаг талаар хэлж байсан учир ********* хүнд мөнгө байгаа гэж бодож энэ талаар *********той зөвлөлдөж, ********* хүнд мөнгө байгаа байх, хоёулаа авъя гэж хэлсэн энэ үед *********хамт сонсож байхад ********* *********чи оролцох юм уу гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Бид гурав санаа нийлж энэ гэмт хэргийг үйлдсэн юм” гэсэн мэдүүлгийг өгсөн байгааг дурдав. 

Мөн шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдэх үед ашиглагдсан  хийн бууг өөрийн буу гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тухайн бууг *********, ********* нарын хэн нь  авсныг мэдэхгүй, машины голын хайрцагт байсан, би хэрэглээгүй” гэж мэдүүлсэн боловч мөн л хохирогч *********ийн “...Тухайн залуучууд дух хэсэгт буугаар цохисон, өөдөөс нь жоохон эсэргүүцэх гэхээр миний зүүн гуя руу өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг одоо санахгүй байна. Намайг дээрэмдсэн гурван хүн байсан, хоорондоо юм яриагүй болохоор дуу хоолойг нь мэдэхгүй, нүүрээ тагласан, нүдний шил зүүсэн тул зүс царайг нь хараагүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч ********* нь “... тухайн бууг ********* гаднаас орж ирэхдээ авч орж ирсэн, тэгээд надад өгсөн, би нөгөө өрөө рүү орохоос өмнө бууг түүнд буцааж өгсөн” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч *********ын мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.  

Улмаар шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1296 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэгийн шинжилгээгээр “*********-н биед дух, хүзүү,  хоёр бугалгад  цус хуралт, 2 нүдний зовхины дотор салст болон нүдний алимны салстад цус харвалт гэмтэл учирсан нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан, дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах хүчний үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь тогтоогдсон байна. (3 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал)  

Шүүгдэгч ********* нь “ би очоод ********* иргэнийг мангастаж түлхэж гэр лүү нь оруулаад газар унагасан. Энэ үед араас ****************** орж ирээд эмэгтэйг орилох гэхэд амыг нь таглаад цааш өрөө рүү авч орсон. Би хужааг газар унагаад аманд нь хужаагийн ширээн дээр байсан ноосон малгайг аманд нь чихэж хийсэн ба энэ үед миний өмсөж явсан резинэн бээлий урагдсан тул гарын мөр үлдэж магадгүй гэж бодоод айлгах зорилгоор авч явсан хүүхдийн тоглоомын буугаар хужаагийн аманд хийсэн, ноосон малгайг чихэх үед ****************** гэрийн хаалгыг дотроос нь онгойлгоход *********гаднаас ганцаараа орж ирээд надтай нийлж хужаагийн гар болон хөлийг скочоор ороогоод дууссан. Би *********ыг айлгаж буугаар сүрдүүлж байгаад ******************д туслахаар явахдаа *********ахтай байрлалаа солиод бууг үлдээж ******************н байсан өрөөнд орсон” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл, хохирогч *********-д учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч *********, ********* нар бүлэглэж учруулсан байна. Өөрөөр хэлбэл,  

шүүгдэгч *********, ********* нар нь дээрх дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа үйлдлээрээ бүлэглэн хохирогч*********-ын иргэн *********ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч нарын үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Шүүгдэгч *********, *********, *********,********* нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул дээрх гэмт хэргүүдийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч *********, *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,  

- Шүүгдэгч*********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэм буруутайд, 

-шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

II. Залилах гэмт хэргийн тухайд:  

а/ Шүүгдэгч ********* нь нүүрсний тээврийн вагон тавиулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн *********аас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шань-Хө ресторан дотор 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт  52,000,000 төгрөгийг бэлнээр авч их хэмжээний хохирол учруулсан  үйл баримт нь:  

1.*********ын: “...2021 оны 08-р сарын эхээр би өөрийн танил болох *********той холбогдож нүүрсний вагон олдох эсэх талаар асууж уулзалдсан. Тэгээд би *********- *********од “манай найзууд нүүрс үнэд орж байгаа үед ********* руу нүүрс гаргая наймаа хийе гээд ********* руу нүүрс гаргах нүүрсний вагон олж чадах уу” гэсэн чинь *********- ********* “олж өгч чадна” гэсэн. Тэгэхээр нь тохиролцоод би эрээнд байдаг найзтайгаа яриад нүүрс гаргах вагон олохоор боллоо гэсэн чинь манай найз “өө за болж болж би нүүрсээ авч байя, чи вагоноо зохицуулж бай” гэсэн. Тэгээд *********той вагон тавиулах асуудлаар дахиж уулзсан чинь надад "*********”ХХК-ны нэр дээр Говьсүмбэр аймгийн Чойр өртөө дээр вагон тавих тушаал гаргаж өгнө, вагон тавихын тулд эхлээд цохолт хийнэ, тийм учраас чи 15.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна, бэлнээр аваад ир гэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байх Шян-хө нэртэй ********* ресторанд уулзаж бэлнээр өгсөн.  Дараа нь 2021 оны 09-р сарын 16-нд бас манай нэг найз надаар дамжуулж *********той уулзаад 2 вагон тавиулмаар байна гээд бичиг баримтаа өгөөд цохолт хийлгэх төлбөр болох 34 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд 2021 оны 10-р сарын эхээр ********* над руу яриад вагон тавигдах гэж байгаа урьдчилгаагаа өгөөрэй гэхээр нь урьдчилгаа 42.000.000 төгрөгийг мөн Шань-Хө ресторанд уулзаж бэлнээр өгсөн. Тэгээд хүлээгээд байсан 11, 12 сар өнгөрөөд вагон тавигдахгүй болохоор нь би ********* руу яриад “за за больё хөгшөөн чи угаасаа вагон тавиулж чадахгүй юм байна, мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь за удахгүй өгье” гээд хүлээгээд байсан чинь мөнгө огт өгөхгүй, утсаа авахгүй холбоо барихаа больчхоод байгаа юм. Би өмнө нь Вокзалд ажиллаж байсан бөгөөд *********той вокзалаар онлайн дэлгүүрийн ачаа бараа гэж явж байгаад танилцаж байсан юм. ********* нь *********-н Зорчигч үйлчилгээний төв буудлын үйлдвэрчний хороонд ажилладаг хүн байгаа юм. Би *********од нийт 91 сая төгрөгийг бэлнээр өгсөн. *********од өгсөн гэх мөнгийг өөрийнхөө данснаас болон өөрт бэлэн байсан мөнгөнөөсөө өгч байсан.. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр "*********" ХХК, "*********” ХК-ны нэр дээр тус тус вагон тавих тушаал гаргаж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *********гийн урд талын Солонгос хоолны газар 34.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд тухайн үед нэр дурдагдсан гурван компани нэр дээр тушаал гарсан гэж хуурамч баримтыг Viber -aap зургийг нь дарж надад үзүүлсэн. Би 91 сая төгрөг авсан гэж бичээд өгвөл гомдлоо авна гэж нэг ч удаа хэлж байгаагүй, энэ бол гүтгэлэг. ********* нь нийт 5000,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 17-19, 7 дугаар хавтаст хэргийн 19-20 , 20-21, 229 дэх тал),  

 

2. *********ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийн орлого орж ирснээс 5000,000 төгрөг, 5000,000 төгрөгөөр, мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр  42,000,000 төгрөгийн орлого орж ирснээс  32,000,000 төгрөг, 5000,000 төгрөг, 5000,000 төгрөгөөр тус тус зарлагдаж,  АТМ-с гаргуулж авсан. (6 дугаар хавтаст хэргийн 25, 26 дахь тал) 

 

3.Улаанбаатар  Төмар замын тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/1310 дугаартай албан бичиг: “… 2022 оны 10 сараас эхлэн *********  нь Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бүх экспортын захиалгыг хүлээн авч, цахим программ нүүрс ачуулах компаниудаас сонгон цахимаар зөвшөөрөл өгч байна. Танай бичигт дурдагдсан ********* ХХК нь 2022 оны 08 сард 354,355 дугаартай албан тоотууд, ********* ХК нь 07/28, ********* ХХК нь 22/04 дугаартай албан хүсэлтүүд ирүүлж байсан ба дээрх компаниудад ачилт хийх зөвшөөрөл өгөгдөөгүй болно. Танай албан тоотод дурдагдсан “*********” ХХК, “********* ХХК-ийн нэр дээр *********-д экспортын ачаа ачих тухай захиалга ирүүлж байгаагүй болно. (7 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал) 

4.Шүүгдэгч *********ын:  “...*********аас 91 сая төгрөг аваагүй, 40 төгрөгийг бэлнээр авсан. *********аас авсан мөнгийг залилж аваагүй, тухайн үеийн нөхцөл байдлаас болж ажлыг нь хийж чадаагүй учир төлбөрийг буцаан өгнө, үнийн дүн дээр хүртэл маргаантай байгаа. Би *********аас авсан мөнгийг буцаан төлөх талаар өөртөө нь уулзсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд *********аас авсан мөнгийг төлж барагдуулна гэж хэлсэн чинь “чи надаас авсан мөнгийг төлж барагдуулна” гэсэн бичгийг хийж өг гэхээр нь “чи гомдол саналаа буцааж авна гэж мэдүүлэг өгнө гэвэл би 91 сая төгрөг төлж барагдуулна гэсэн бичгийг хийж өгнө” гэж хэлсэн. Тэгээд өөрийн тогтоосон хугацаандаа чамаас авсан 50 сая төгрөгийг төлнө гэсэн чинь ********* зөвшөөрч, хэрэв тогтоосон хугацаандаа надаас авсан мөнгийг төлөхгүй бол энэ бичгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгнө гэж хэлсэн учир би *********т өөрийн гараар 91 сая төгрөгийг төлж барагдуулна гэсэн бичгийг хийж өгсөн юм. …” гэх мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 146, 7 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар, 

 

б/ Шүүгдэгч ********* нь “нүүрсний тээврийн вагон тавиулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн *********аас 40,000,000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан үйл баримт нь:  

 

1. ********* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан иргэн *********ийн гомдол: (5 дугаар хавтаст хэргийн 221 дэх тал), 

 

2.Хохирогч *********ийн: “…Манай ********* ХХК нь нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлээд 5-6 жил орчим болж байгаа бөгөөд 2021 оны 06 дугаар сард анх удаа вагон тээврээр нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахаар манай компанийн ажилтан *********той уулзуулах үед өөрийгөө *********-д ажилладаг гэж байсан. Ингээд манай компани хамтран ажилладаг компаниасаа урьдчилгаа төлбөр аваад ********* вагон тээврийн асуудлыг тавьж өгнө гэсний дагуу 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны хооронд дансаар 30,000,000 төгрөгийг *********ын хэлсэн *********данс руу шилжүүлж, бэлнээр 10,000,000 төгрөг манай ажилчин ********* хүргэж өгссөн. Ингээд ********* нь *********-с 1 цуваа буюу 50 вагон олж өгнө гэж хэлж мөнгө авсан байгаа. Төмөр замын төлбөр төлнө гэж авсан. 40,000,000 төгрөгөөс буцааж авсан мөнгө байхгүй... гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал), 

 

3. Гэрч *********гийн: “...2021 оны үед *********нь "*********” ХХК-ийг үүсгэн байгуулж намай менежерээр ажиллах санал тавьж ойролцоогоор 1 сар орчим туршилтын хугацаагаар би *********захирлын санал болгосноор "*********” ХХК-д ажилласан бөгөөд энэ хугацаанд *********захирал “чи нүүрс вагон тээврийг олж өгөөч, тийм боломж байна уу” гэж надаас асуухаар нь тухайн үедээ олж өгнө гэж хэлээгүй ч танил талаараа сураглаж байгаад Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс*********-ийн Эрээн хот руу нүүрс тээвэрлэх вагоны ажлыг хийх хүнийг олоод *********захиралд ********* нь тээврийн ажлыг зохицуулах боломжтой байна гэж хэлээд *********захиралтай холбож өгсөн. Ингээд *********захирал *********той холбогдоод яваад байсан санагдаж байна, нэг өдөр ********* над руу яриад ковидтой байна, надад машин байдаггүй, чи надад машинаараа үйлчилж өгөөч гэж утсаар яриад бид хоёр уулзаж хүүхдийн 100 орчимд байх АТМ-ээс ********* мөнгө авч гарч ирээд төмөр замын удирдах газрын орчим очоод ********* нь хүнтэй утсаар яриад машин сууж байхад ********* ирж мөнгө аваад явсан. Тухайн 10 сая төгрөгийг энэ хүнд өгөөрэй гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэр ********* ганцаараа миний машин дотор сууж мөнгийг аваад явсан. *********захирал бол надад ямар нэгэн мөнгө төгрөг өгч хүнд өгөөрэй гэж хэлээгүй. Би ********* гэх залууг урд өмнө танихгүй байж байгаад анх вагон тээвэр явуулна гэж хэлэхэд танилаараа дамжуулан уулзаж *********тай холбож өгсөн” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал), 

 

4. Гэрч *********ы: “...Би 2021 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд *********захирлын “*********”ХХК-д менежерээр хамтран ажиллаж байсан. "*********”ХХК-нь Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс Замын-үүд эрээн чиглэлд төмөр замаар нүүрс тээвэрлэх зуучийн ажил хийдэг байсан. 2021 оны хавар шиг санагдаж байна, ковид тусаад гэртээ байж байхад *********захирал яриад  “чи хүнд 10 сая төгрөг  хүргээд өгчих” гэж хэлээд  тухайн хүний viber дугаарыг өгч байсан тул  би хүүхдийн 100-д байдаг  хаан банкнаас өөрийнхөө данснаас 10 сая төгрөг аваад өгсөн дугаар луу нь  холбогдож байгаад  *********-н үүдэнд  *********захирлын өгөх ёстой  мөнгө гэж хэлээд өгчхөөд явсан.Тухайн залуу байсан одоо харвал танихгүй. Мөнгө авсан хүн ганцаараа байсан бөгөөд 175 орчим см нуруутай махлагдуу хүн байсан. Миний санаж байгаагаар *********захирал над руу 10 сая төгрөг шилжүүлж өгсөн, тухайн үед би Монгол улсын их сургуульд сурч байсан мөнгө төгрөг муутай байсан үе юм. *********, ********* хоёр бие биенийгээ хэрхэн яаж таньдаг болсон талаар би мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярихад төмөр замын удирдах газрын үүдэнд 10 сая төгрөгийг хүргэж өгөхдөө би ********* рүү яриад чи надад унаагаар тус болоод өг гэж хэлээд дуудаж *********гийн машинтай хамт явж тэр залууд 10 сая төгрөг өгсөн юм. *********захирал намайг *********тэй хамт явж өгснийг мэдээгүй байх. *********захирал *********д жоохон дургүй байгаад байдаг тул би хэлээгүй юм” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал), 

 

5. *********-н тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын хариу: 

 “...Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 11-р сараас 2022 оны 7-р сар хүртэл *********ын төмөр зам Монгол улсаас хагас вагонтой задгай нүүрс хүлээн авахгүй болсноо мэдэгдэж, Замын-Үүдээс хүлээн авах галт тэрэгний тоо ачааны хэмжээнд хязгаарлалт хийсэн. 2022 оны 7-р сард Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилж ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Эрээн хотын цахилгаан станц руу хувийн эзэмшлийн хагас вагонд задгайгаар экспортын нүүрс туршилтаар 5-6 компанид ачуулж эхэлсэн ба Эрээн өртөө хоногт 1 галт тэрэг задгай нүүрс хүлээн авах болсон юм. Өөрөөр хэлбэл хоногт 1 галт тэрэг буюу 50 хагас вагон нүүрс хүлээн авч эхэлсэн. Иймд манай албаны зүгээс нүүрс ачуулахаар цахимаар болон цаасаар захиалгаа ирүүлж байсан 200-гаад компанийг ачуулах боломжгүй тул хурлаар хэлэлцэн 7-р сараас 8-р сарыг дуустал сар бүр хувийн вагонтой 30-аад компанид ачилтын зөвшөөрөл өгч ачуулсан.  

Харин 2022 оны 9-р сараас эхлэн Эрээн өртөө хоногт 2 галт тэрэг буюу 100 хагас вагонтой задгай нүүрс хүлээн авахаа мэдэгдсэн тул хурлаар хэлэлцэн 60-аад компанид зөвшөөрөл өгч ачуулсан. 2022 оны 10-р сараас эхлэн *********-нь "Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем" программаар бүх экспортын захиалгыг хүлээн авч, цахим программ нүүрс ачуулах компаниудыг сонгон, цахимаар зөвшөөрөл өгч байна. Танай бичигт дурдагдсан ********* ХХК-нь 22/04 дугаартай албан хүсэлтүүд ирүүлж байсан ба дээрх компанид ачилт хийх зөвшөөрөл өгөгдөөгүй болно.” гэх (7 дугаар хавтаст хэргийн 33-34 дэх тал), 

 

6. ********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны *********тоот дансны хуулга: “...2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг  *********данс руу ********* гэх утгатайгаар, 2021 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 2000.000х10=20.000.000 төгрөгийг *********дугаарын данс руу Ойдовням   гэсэн утгатайгаар шилжүүлсэн. (5 дугаар хавтаст хэргийн 223х) 

7.Шүүгдэгч *********ын: “...*********аас 30 сая төгрөгийг дансаар авсан, *********надтай анх уулзаад Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс*********-руу вагон тээврийн үйл ажиллагааг явуулахад хэрхэн явуулдаг талаар асуугаад вагон явуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсны дагуу би *********ийн “*********", "*********” ХХК-уудад 2021 оны 09 дүгээр сард вагон явуулах зөвшөөрлийг нь хөөцөлдөж явуулсны үр дүнд вагон тээврийн ажил нь явагдаж дууссан учир надад өгсөн ажлын хөлс юм” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 145-146, 7 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар, 

 

в/. Шүүгдэгч ********* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр********* нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах ********* Ард Улсаас том оврын машин оруулж ирнэ” хэмээн *********-ийн захирал Г.*********г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 140,000,000 төгрөгийг бэлнээр авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан  үйл баримт нь: 

 

1.2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/460 дугаартай “*********” ХХК-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл: (4 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал), 

2. Хохирогч Г.*********ий: “…*********” ХХК нь 2015 онд анх байгуулагдаж, авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2019 оноос хойш Өмнөговь аймгийн цогт-цэций сумаас гашуун сухайт боомт, цогц-цэций сумаас чойр чиглэлд нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хугацаанд явуулж байгаа юм. 2021 оны 07 дугаар сард танил ах Батаа нь *********той танилцуулж түүнээс хойш мэнд усны зөрүүтэй хаа нэг утсаар яриад явдаг байсан юм.  

2021 оны 10 сард ********* нь манай нүүрс тээврийн үйл ажиллагаатай танилцаад танай компанид нүүрс тээврийн автомашин оруулж явуулж болох уу гэхээр нь болно гэж хэлсэн ба хэсэг хугацааны дараа машинаа олчихлоо гэхээр нь хаанаас ямар машин оруулах гэж байгаа талаар тодруулахад *********аас машин оруулж ирнэ ойролцоогоор 8 машин оруулах байх гэхээр нь би авч болох юм уу гэхэд болно гэж хэлээд нэг машин авахад урьдчилгаа 70.000.000 төгрөг болно гэхээр нь 2 машин авъя гэж хэлээд 140.000.000 төгрөгийг төмөр замын Ган зам зочид буудлын хажууд машин дотор бэлнээр 140.000.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *********од өгч ********* машиныг захиалаад удахгүй гэрээ хийнэ гэж хэлсэн. Ингээд хүлээгээд ямар нэгэн үр дүн гарахгүй болохоор нь 12 дугаар сард мөнгө яасан бэ машин яасан бэ гэхэд “миний мөнгө бүтэхгүй болчихлоо, мөнгийг чинь буцааж өгье” гэж хэлээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 120.000.000 төгрөг өгөөд маргааш нөгөөдрөөс үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлээд явсан юм.  

Гэтэл цагдаагийн байгууллагаас *********оос авсан 120.000.000 төгрөг гэмт хэргийн замаар олдсон мөнгө гээд надаас буцааж авсан. ********* нь машин тэрэг авах ямар нэгэн бололцоогүй байж худлаа хэлж надаас 140.000.000 төгрөг авсанд маш их гомдолтой байна. *********од бэлнээр 140.000.000 төгрөг өгөх үед ажил хэргийн холбоотой найз ********* хажууд байсан. *********тай 80109771 дугаарын утсаар холбогдоно. ********* нь манай компанид төлөх ёстой 130.000.000 төгрөгийн төлбөрт “*********” ХХК- тай вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлөгдсөнд тооцсон. Одоо манай компанид ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй гэж хэлж болно.” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 162, 164-165, 7 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал), 

 

3. *********: “...Би ********* гэх хүнийг би танихгүй, *********надад *********гэдэг найз байдаг талаар хэлж байсан. *********нь 2021 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн тээврийн компани үйл ажиллагааг өргөжүүлж автомашин худалдаж авах талаар надтай уулзаад урьдчилгаа мөнгө хэрэгтэй хүүтэй зээлнэ гэж хэлээд надаас 140.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авъя гэж хэлэхээр нь одоо бэлэн 120.000.000 төгрөг байна маргааш 20.000.000 төгрөгийг нь өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 120.000.000 төгрөгийг өөрийн хаан банкны*********, ********* дугаарын данснуудаас гаргаж бэлнээр төмөр замын удирдах газрын орчим ганзам зочид буудлын дэргэд хүргэж өгөхөд *********нэг залуугийн хамт машинд сууж байсан, тэгээд мөнгийг хайрцагт хийсэн байсан тул *********нөгөө залууд 120.000.000 төгрөгийг тэр чигээр нь хайрцагтай өгч, нөгөө залуу явсан. *********2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед *********өөрийнхөө *********дугаарын утаснаас залгаад зээлсэн мөнгө өгье гэсэн. Тэгэхээр ашиггүй дээ, нягтлан *********ийг явуулъя, мөнгө өгөөд явуулчих гэсэн. Тэгсэн *********яах юм бэ хүүхэд явуулчихлаа гэсэн. Тэгээд 1 цаг орчим өнгөрсний дараа дугаараа нууцалсан дугаараас залгаад миний дэлгүүр дээр ирчихлээ гэхээр нь гараад очиж уулзахад цагаан өнгийн даавуун ууттай, 20.000 төгрөгийн дэвсгэртээр боосон нийт 116.000.000 төгрөгийг өгсөн. Би мөнгийг тухайн үед авахдаа тоолж аваагүй, гэртээ ороод тоолсон. *********нь надад бэлнээр мөнгө өгөөгүй ч 140.000.000 төгрөгтөө өөрийн “Гүүд Экспресс Транс” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй 2 ширхэг шланз машиныг надад өгөхөөр тохиролцож төлбөрийг барагдуулсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 134-135, 4 дүгээр хавтаст хэргийн 186 дахь тал), 

4.Шүүгдэгч *********ын: “...Би *********д автомашин*********-аас авчирч өгөхөөр тохирч 140.000.000 төгрөгийг бэлнээр авсан ба төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.   

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.  

Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин  халдлагын зүйл нь  мөнгө, бараа, материаллаг  үнэт зүйлс ... байна.  

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм. 

 

Дээрх хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч ********* нь *********-д зорчигч тээврийн төвийн ҮЭ-ийн  хороон даргаар ажилладаг хэдий боловч тэрээр *********-н тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох ямар нэгэн эрх хэмжээ олгогдоогүй атал тухайн байгууллагад ажилладаг энэ байдлаа ашиглан хохирогч *********т “*********ХХК, *********ХХК, “*********”ХХК нэр дээр вагон тавих тушаал гаргаж өгнө” гэж, хохирогч *********т “*********” ХХК-ийн нэр дээр нүүрсний тээврийн вагон тавиулж өгнө, вагон олдох боломжтой гэж худал хэлэн итгүүлж, улмаар цохолт хийлгэнэ, зам дээр вагон тавиулах гэж байна гэх мэтээр цувуулан бэлэн болон бэлэн бусаар мөнгө шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулсан байна.  

Хэдийгээр шүүгдэгч ********* нь “...*********аас 91 сая төгрөг аваагүй, 40 төгрөгийг бэлнээр авсан, *********аас 30 сая төгрөгийг дансаар авсан бөгөөд *********ын хохирлыг бүрэн төлнө, харин *********аас авсан мөнгийг төлөхгүй. Учир нь *********надтай анх уулзаад Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс*********-руу вагон тээврийн үйл ажиллагааг явуулахад хэрхэн явуулдаг талаар асуугаад вагон явуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсны дагуу би *********ийн “*********", "*********” ХХК-уудад 2021 оны 09 дүгээр сард вагон явуулах зөвшөөрлийг нь хөөцөлдөж явуулсны үр дүнд вагон тээврийн ажил нь явагдаж дууссан учир надад өгсөн ажлын хөлс юм” гэж мэдүүлсэн. (7 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал)  

Гэтэл *********-н тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18 өдрийн 03/1310 дугаартай албан бичигт: “...2022 оны 10 сараас эхлэн *********  нь Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бүх экспортын захиалгыг хүлээн авч, цахим программ нүүрс ачуулах компаниудаас сонгон цахимаар зөвшөөрөл өгч байна. Танай бичигт дурдагдсан ********* ХХК нь 2022 оны 08 сард 354, 355 дугаартай албан тоотууд, ********* ХК нь 07/28, ********* ХХК нь 22/04 дугаартай албан хүсэлтүүд ирүүлж байсан ба дээрх компаниудад ачилт хийх зөвшөөрөл өгөгдөөгүй болно. Харин ********* ХХК нь 2022 оны 11-р сард ачих захиалгаа АТҮЦС программаар илгээсэн байна. Танай албан тоотод дурдагдсан “*********” ХХК, “********* ХХК-ийн нэр дээр *********-д экспортын ачаа ачих тухай захиалга ирүүлж байгаагүй болно” гэсэн байх бөгөөд энэхүү баримт /7хх-33-34х/-аар шүүгдэгч *********ын дээрх мэдүүлэг үгүйсгэгдсэнээс гадна хохирогч *********, ********* нар нь “шүүгдэгч ********* нь дээрх компаниудын нэр дээр ачилт хийлгэх зөвшөөрлийг олж өгөөгүй” гэж үгүйсгэсэн  байна. 

Мөн шүүгдэгч ********* нь хохирогч ******************-аас нүүрс тээврийн автомашин оруулж ирнэ гэж нэг машин авахад урьдчилга 70,000,000 төгрөг болно хэмээн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 машины урьдчилгаа төлбөрт тооцон 140,000,000 төгрөгийг бэлнээр авсан хэдий боловч тухайн машиныг*********-аас авчрахаар хөөцөлдсөн, захиалга өгсөн, тээвэрлэж авчирсан эсэхийг нотолсон ямар нэгэн баримтгүй тул шүүгдэгч *********ыг мөн хохирогч Г.*********ийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр байна. 

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ********* нь  хохирогч нараас мөнгө авах зорилгоор  хохирогч нарт худал мэдээлэл өгч, өөрт олгогдоогүй эрх мэдлийг байгаа мэтээр итгэл үнэмшил төрүүлсэн, мөн нөгөө талаас энэ хэргийн  хохирогч нь уг асуудлыг  нягтлахгүйгээр шүүгдэгчийн худал үгэнд итгэж мөнгөө шилжүүлсэн нь давхар нөлөөлсөн байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Иймээс шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч нарын гаргасан “дээрх үйлдлээс зарим нь иргэд хоорондын маргаан, ковидын жил байсантай холбогдуулан ажил удааширсан, залилах санаа зорилго байгаагүй” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай  ангид  заасан нэг гэмт хэргийн  шинжийг  хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал  үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж тус тус заасан байх бөгөөд шүүгдэгч *********ын нь дээрх үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор байна. 

 Иймд шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов. 

 

I.Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дараах баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх, хасуулах хүсэлтийг гаргасныг зарим хүсэлтийг нь хүлээн авч, зарим хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Үүнд: 

Нэгдүгээр дүгээр хавтаст хэргийн 20-22, 23-27, 29-32, 39-43, 242-243 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 194-195, 3 дугаар хавтаст хэргийн 3, 4, 16 дахь талд авагдсан баримтуудыг холбогдох хуулийг зөрчиж цуглуулсан тул хасуулах саналтай гэцгээв. 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар заасан ба энэ ажиллагаанд үзлэгийг нууцаар хийх, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг  хураан авах...” зэрэг ажиллагаа орсон. 

Хэрэв дээрх ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд прокурорт даруй мэдэгдэж,  ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор  тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг  нотолж баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлж, прокурор нь дээрх  баримттай танилцсаны  үндсэн дээр  мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох, эсхүл  мөрдөн шалгах ажиллагаа,  нотлох баримтыг  хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг  гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан байна.    

 Нэгдүгээр хавтаст хэргийн 20-22 дахь талд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ********* дүүргийн 6 дугаар хоро*********байрны дулаан зогсоолд дээрээс хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл авагдсан, уг ажиллагаагаар уг зогсоол дээр байрлуулсан ********* улсын дугаартай *********  загварын тээврийн хэрэгсэл, түүн дотор буй эд зүйлийг битүүмжлэн хураан авсан байх бөгөөд уг ажиллагаанд ********* дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Х.Эрдэнэтуяа оролцсон болох нь түүний нэр, гарын үсгийн тайлал зэргээр тогтоогдож байна. 

Улмаар прокурор оролцуулан хураан авсан 1-10 гэж дугаарласан цүнх, ууттай эд зүйлд үзлэгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 03 цаг 37 минутаас 05 цаг 44 минутын хооронд  хийсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь талд авагдсан байна. Өөрөөр хэлбэл, хураан авах ажиллагаанд прокурор биечлэн оролцсон байгаа тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн ажиллагаа гэж  үзэх бөгөөд хууль ёсны дагуу хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн нь мөн хууль зөрчсөн шинжгүй тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Мөн 3 дугаар хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт шинжээч ********* нь танилцаж, гарын үсэг зурсан, 3 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт шинжээч ********** нь танилцаж, гарын үсэг зурсан, 3 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт шинжээч ********* нь танилцаж, гарын үсэг зурсан байх тул тэдгээрийн гаргасан шинжээчийн 445, 1296, 1293 дугаартай дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчиж гаргасан гэж дүгнэх боломжгүй байна. 

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 23-27 дахь талд авагдсан  2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авах ажиллагаанд прокурорын зөвшөөрлөөр явуулаагүй, тус хавтасны 39-43 дахь талд авагдсан хяналтын камерын бичлэгийг хураан авах зөвшөөрлийг прокуророос авахаар мөрдөгч санал гаргасан боловч зөвшөөрөл өгсөн талаарх прокурорын шийдвэргүй тул хураан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй,  

Түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 194,195, 3 дугаар хавтаст хэргийн 3, 4, 16 дахь талд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа зэрэгт шинжээч Ө.Тамираа нь танилцаж, гарын үсэг зураагүй зэрэг зөрчилтэй байх тул шинжээчийн 324, 325 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв. (2хх-197-198, 3хх-6-7дахь тал), 

 

2.*********-н иргэн /*********/ ********* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр  өмгөөлөгчөөр *********ыг ажиллуулах тухай хүсэлтийг гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ********* нь өмгөөлөгчөөр оролцох тухай мэдэгдлийг ********* дүүрэг дэх  цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 248, 249-250 дахь тал) 

Тэгсэн атлаа 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *********ыг орчуулагч /хэлмэрч/-ээр томилох тухай мөрдөгчийн тогтоол үйлдсэн байна.(1 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал) 

Нэгдүгээр хавтаст хэргийн 242-243 дахь талд хохирогч /*********/ *********ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг авагдсан байх ба түүний мэдүүлэгт орчуулагчаар *********, өмгөөлөгчөөр О.Анхбаяр нар оролцсон байна. 

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.10 дугаар зүйл “Орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болохгүй тохиолдол”-ийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн  шинжтэй байгаа тул нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг хүлээн авч, хохирогчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн  мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Харин хохирогчийн бусад мэдүүлэг нь хууль зөрчиж авагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлсэн болохыг тэмдэглэв. 

 

II.Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан дараах асуудлуудыг тодруулахаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулах тухай дүгнэлтүүдийг хүлээх авах үндэслэлгүй байна. Тухайлбал, 

а/ хохирогч нь ********* ХХК эсхүл*********-н иргэн *********-н аль болохыг тогтоогоогүй гэх асуудлын тухайд: 

********* регистрийн дугаартай “*********” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа /автомашинаар ачаа тээвэрлэх үйлчилгээ, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, геологийн тойм судалгаа хийх/-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэн ************* дугаартай гэрчилгээ авсан байна.(2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал) 

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд *********-г захирлаар томилсныг, мөн *********овогтой *********-г гүйцэтгэх захирлаар  томилсныг  тус тус бүртгэсэн байна. 

“*********” ХХК-ийн данснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ********* /*********/ гэсэн данс руу 1.435.520.000 төгрөгийг “гэрээт ажлын хөлс” гэсэн утгатай шилжүүлсэн, мөн өдөртөө 235.520.000.000 төгрөгийг “буцаалт” гэсэн утгатай буцаж шилжиж орсон, 1.200.000.000 төгрөг нь “********* ХХК-ийн дансанд үлдсэн байна. (4 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал)  

Улмаар дээрх мөнгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны тооцооны төвөөс “********* ХХК-ийн захирал********* нь бэлнээр гарган авч, ********* ХХК-ийн гүйцэтгэх захирал *********овогтой *********-д бэлнээр өгснийг *********овогтой ********* нь өөрийн амьдардаг ********* дүүргийн 17 дугаар хороо,********* хотхоны ********* дүгээр байрны ********* тоот дугаартай гэртээ авчирч өөрийн мэдэл, эзэмшилд байлгаж байх үедээ бусдад дээрэмдүүлсэн үйл баримт тогтоогдсон. 

 Мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор *********овогтой *********-г тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан энэ үйлдэлд “*********” ХХК-ийн зүгээс хохирогчийг буруу тогтоосон хэмээн маргаагүй, мөн *********овогтой ********* нь тухайн мөнгийг өөрийн гэрт хадгалж байх хугацаандаа алдсан байх тул  хохирогчоор *********овогтой *********-ийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.  

б/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын баталсан журмаар албан ёсны орчуулгын бүрэн эрхтэй субъект оролцох ёстой атал ********* иргэнээр Монгол хэлийг орчуулуулсаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан гэх асуудлын тухайд: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.15-д “орчуулагч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцож, монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичгээс монгол хэл, бичиг рүү, эсхүл монгол хэл, бичгээс түүний  эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг рүү бичгээр орчуулж байгаа хүнийг,  

1.28-д “хэлмэрч” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцож, монгол хэл мэдэхгүй хүнд түүний эх хэл, эсхүл сайн мэдэх хэлээс монгол хэл рүү, монгол хэлээс түүний  эх хэл, эсхүл сайн мэдэх хэл рүү, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний дохионы хэлийг хэлмэрчилж байгаа хүнийг ойлгоно гэж,  

Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  оролцогч нь  монгол хэл  мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол  өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт  ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж, 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр 1 дэх хэсэгт  “энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж заасан байна. 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд орчуулагч, хэлмэрчээр оролцох хүн монгол улсын иргэн байх, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан байх гэх мэт болзол шаардлагыг хангасан байхыг шаардахгүй байх тул хохирогч ********* /*********ийн мэдүүлэгт орчуулагч /хэлмэрч/-аар №-529 дугаарын орчуулагчийн үнэмлэх авсан*********-ын иргэн *********-г томилж оролцуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 225, 232-233, 234 дэх тал) 

в/. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь бусад нотлох баримтаар нотлогдох ёстой байтал энэ тухай нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэсэн асуудлын тухайд: 

 

Шүүгдэгч********* нь хамжигчаар оролцон өөрийн компанийн дансаар орж ирэх мөнгөний хэмжээ, хаанаас, хэзээ ямар байдлаар гаргаж авах талаар бүхий л мэдээллийг  цаг тухай бүрд нь өөрийн төрсөн ах шүүгдэгч *********, түүний найз ********* нарт өгсний үндсэн дээр шүүгдэгч *********, *********, ********* нар нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээр санаагаа нэгтгэн ярьж тохиролцон тээврийн хэрэгсэл болон хувцас, маск бээлий зэргийг худалдан авч, дээрх эд зүйлийг хэрэглэн хохирогч *********ийн гэрт орж, зэвсэг хэрэглэн  хохирогч*********-ын ********* /*********/  болон хохирогч********* нарыг дээрэмдсэн тухай мэдүүлэг нь, мөн хохирогч нар нь  гэрт  3 хүн гэрт орж ирж хүч хэрэглэж дээрэмдсэн талаар тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь бие биеэ нотолсон шинжтэй байна. 

Мөн үүнээс гадна шүүгдэгч ********* нь мэдүүлгийг газар дээр шалгах  ажиллагаагаар гэмт үйлдэлдээ ашигласан хувцсаа хаясан газрыг зааж өгч тухайн хувцаснуудыг хураалгасан, гэмт хэрэг үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслийн хаана аваачиж орхисон, дээрэмдэж авсан мөнгийг шүүгдэгч *********ын эзэмшлийн машинд хийж явуулсан, ********* нь явахаасаа өмнө өөрт нь уг мөнгөнөөс 2000,000 төгрөг өгсөн зэргийг мэдүүлж зааж өгсний дагуу шүүгдэгч *********ыг олж тогтоон түүнээс хохирогчийн алдсан мөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг  хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, ********* нь  дээрэмдэж авсан мөнгөнөөс өөрийн өртэй байсан ********* 120,000,000 төгрөг, Ц.*********т 60,000,000 төгрөг өгснийг эдгээр хүмүүс гэрчилж мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар шүүгдэгч нарын бүлэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн Дээрэмдэх гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул өмгөөлөгч нарын дээрх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно. 

 

г/ Гар буутай холбогдуулан тухайн гар буунд шинжилгээ хийгээгүй ба тус гар буун дээр хэний хурууны хээ байгааг шинжлүүлээгүй, тухайн гар бууг ямар загварын буу вэ? гэдгийг шинжээч томилж тогтоолгосон байна гэх асуудлын тухайд:  

...шинжилгээнд ирүүлсэн замаг ТКР 3136” дугаартай гар буу нь 2001 онд бие  хамгаалах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн , 8мм-ийн  калибртай тусгай хэрэгсэл байна. Уг тусгай  хэрэгсэл нь  галт зэвсэгтэй адилтгах  хэрэгсэлд хамаарч байгаа нь шинжээчийн 896 дугаартай дүгнэлтээр, (2 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал), 

Мөн шинжээч З.*********ийн: “...ирүүлсэн бууг шинжилгээний тусгай арга аргачлалын дагуу шинжилж үзэхэд 2001 онд ОХУ-д бие хамгаалах зориулалттайгаар үйлдвэрлэгдсэн, 8мм-ийн калибртай тусгай хэрэгсэл байсан. Уг тусгай хэрэгсэл нь  манай улсад  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  Галт зэвсгийн  тухай хууль болон  галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалтад  зааснаар амьсгал боогдуулах,  нулимс асгаруулах, цочоо үзүүлэх, цэнэгтэй сумаар буудлага үйлдэх зориулалттай, гадна хэлбэр хийцийн хувьд галт зэвсэгтэй төстэй тусгай хэрэгсэлд хамаарна..” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал) зэрэгт тус тус тусгагджээ. 

Шүүгдэгч нар нь санаа зорилгоо нэгтгэн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ илэрхийлж мэдүүлцгээсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аль нэг шүүгдэгч нь бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй төдийгүй шүүгдэгч нар нь тухайн үед гарын мөр үлдээхээс сэргийлж бээлий хэрэглэцгээсэн талаар мэдүүлсэн тул гэмт хэрэг үйлдэх үед ашиглагдсан гар буу дээрээс гарын мөр илрүүлэхээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна. 

д/.*********ын эхнэр ********* болон өөрийн дансаар мөнгө дамжуулж *********д өгсөн ********* нарыг гэрчээр асуулгаж шүүгдэгч*********ын оролцоог нотлох асуудлын тухайд: 

 

иргэн н.********* нь шүүгдэгч*********ын эхнэр гэх бөгөөд тэрээр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй хүн байх тул түүнийг гэрчээр асууж шүүгдэгч*********ын үйлдлийг нотлуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно. Мөн тус хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд  шүүгдэгч*********ын үйлдэл оролцоог  тогтоох боломжтой байх тул иргэн н.*********ийг гэрчээр асуулгах шаардлагагүй байна. 

  

е/ ********* машин худалдаж авахдаа хамт ямар хүн очсоныг ********* гэх хүнээр, хохирогч *********-ны биед хөнгөн гэмтэл учруулсан хүн хэн бэ? гэдгийг хохирогч *********-р тус тус таньж олуулах ажиллагаа явуулж уг хэрэг маргааныг шийдвэрлэх гэсэн асуудлын тухайд: 

 

Гэрч Б.********* нь “...********* /*********/ нь машиныг авч явахдаа танихгүй залуутай хамт авч явсан. Цуг явсан залуу нь 20 орчим насны 170 орчим өндөр, дунд зэргийн мах мяраатай залуу байсан.  ********* гэх хүний овог нэр утасны дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй.  Надаар 2021 оны намраас хойш бух Бенз маркийн ********* дугаартай, үсгийг нь мэдэхгүй  машинаа янзлуулж танилцсан. Ирж уулзах үедээ *********/*********/ гэх найзтайгаа ирдэг байсан” гэж, (2 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал) 

Шүүгдэгч *********н нь “ ********* нь  *********бид 2-г таньдаг, түүнээс ********* ОРО улсын дугаар машиныг худалдаж авахдаа *********гөөс 1,8 сая төгрөг аваад очиж авсан”  гэж мэдүүлсэн (4 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь) 

Дээрх байдлаас үзвэл, ********* нь тухайн машиныг авахдаа шүүгдэгч *********ын хамт очоогүй боловч 2-лаа очиж авсан гэдгийг хэн аль нь мэдүүлсэн байна. Иймээс тухайн тээврийн хэрэгслийг хэдэн хүн очиж авсан эсэх асуудал нь энэ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, мөн хохирогч ********* нь  өөрийг 3 хүн дээрэмдсэн, тухай хүмүүс маск малгай, бээлий зэргийг хэрэглэсэн байсан учир царай зүсийг нь харж чадаагүй талаар мэдүүлсэн байх тул гэрч *********, хохирогч  ********* нараар таньж олуулах ажиллагааг хийлгэх боломжгүй, ач  холбогдлоо алдсан шинжтэй байна.  

 

ё/ ********* компаниас ********* компанийн данс руу мөнгө шилжүүлж бэлэн мөнгийг тухайн компанийн захирал авснаар Монгол улсын татвараас зайлсхийсэн гэх асуудлын тухайд: 

 

Энэхүү асуудал нь тусдаа шалгагдвал зохих асуудал байх тул холбогдох газарт нь хандаж шалгуулж, шийдвэрлүүлэх нь зүйтэй.  

 

Хохирол төлбөрийн тухайд: 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь  сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр  нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

 

I.Дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: 

а/ Хохирогч*********-ын иргэн ********* нь шүүгдэгч нарт зодуулж хөнгөн гэмтэл авснаас гадна бэлнээр 1.052.000.000 төгрөгийг, өөрийн эд зүйлийн хамт дээрэмдүүлсэн гэж нэхэмжилсэн.  

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь хохирогч*********-ын иргэн *********-д 1.052.000.000 байсан эсэх нь эргэлзээтэй гэж мэтгэлцсэн.  

 

Гэтэл тус хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч*********-ын иргэн *********-д 1.052.000.000 байсан байна гэж дүгнэхээр байна. Тухайлбал, 

“********* ХХК болон “*********” ХХК хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр “*********” ХХК-ийн “машин тоног төхөөрөмжийн түрээс” гэсэн утгатай нэхэмжлэхийн дагуу “*********” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “асфальт бетон гүйцэтгэсэн төлбөр” гэсэн утгатай төлбөрийн даалгавар үйлдэж, 1.435.817.170.22 төгрөгийг шилжүүлсэн нь “*********” ХХК-ийн хаан банк дахь ********* дугаартай дансны хуулгаар тогтоогдсон байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 2, 15 дахь тал) 

Дээрх дансны хуулгаас харвал, 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 1.435.520.000 төгрөгийг “гэрээт ажлын хөлс” гэсэн утгатайгаар ********* /********* ХХК-ийн/ дугаартай данс руу шилжүүлснээс тухайн өдрөө 235.520.000 төгрөгийг “буцаалт” гэсэн утгатайгаар буцаан шилжүүлж, 1.200.000.000 төгрөг тус дансанд үлдсэн байна. 

“*********” ХХК-ны ********* дугаартай дансны хуулганаас үзвэл, “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  1.200.000.000 төгрөг бэлнээр зарлагдаж гаргаж авсан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал) 

“*********” ХХК-ны захирал /шүүгдэгч/ ********* нь дээрх мөнгийг гаргаж авсан даруй хохирогч*********-ын иргэн *********-д хүлээлгэн өгсөн гэдгийг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна тухайн банкны ажилтан гэрчилж мэдүүлсэн байх ажээ.  

Улмаар*********-ын иргэн ********* нь*********оос авсан 1.200.000.000 төгрөгийг өөрийн амьдрах ********* дүүрэг, *********хотхоны байрандаа авчирч, уг мөнгөнөөс 134.154.000 төгрөгийг бэлнээр нь өрөө барагдуулахаар********* иргэн*********  овогт  *********/-д өгсөн гэдгийг гэрч*********  овогт  *********/ нь гэрчилсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал) 

Дээрх байдлаас үзвэл, хохирогч *********-д 1.052.000.000 төгрөг байсан байна гэж дүгнэхээр байна. 

  

Шүүгдэгч нар нь хохирогч *********-аас дээрэмдэж авсан мөнгөнөөс ********* нь 2 сая төгрөгийг авсан, үлдсэн мөнгийг ********* нь цаашаагаа аваад явсан гэх ба тэрээр энэхүү мөнгөнөөс Ц.*********т 60,000.000 төгрөг, ********* 120.000.000 төгрөгийг тус тус өгсөн гэдгийг Ц.*********, Г.*********нарын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдагдсан байна.(2 дугаар хавтаст хэргийн 122-123, 128, 4 дүгээр хавтаст хэргийн 162 дахь тал) 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  шүүгдэгч *********оос 1.120.000 төгрөг, гэрч /Г.*********ий авсан/ Д.*********ас 116.000.000 төгрөг, хэргийн газраас хураан авсан 848.000.000 төгрөг, гэрч /Г.*********ий авсан/ Ж.*********аас 4000,000 төгрөг, шүүгдэгч *********өөс 1.320.000 төгрөг, нийт 970.440.000 төгрөгийг тус тус хураан авч, хохирогч *********-д хүлээлгэн өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 28, 29-32, 244 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 34, 36 дахь тал) 

Мөн шүүгдэгч ********* нь 680,000 төгрөгийг ********* дугаарын  буюу *********-н дансанд шилжүүлсэн гэх хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан. (5 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал)  

Эндээс үзвэл, хохирогч *********-д нийт 971.120.000 төгрөг төлөгдөж, харин 1.052.000.000-971.120.000=80.880.000 төгрөг төлөгдөөгүй байна. 

Мөн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч *********-н эд зүйлээ алдсан гэх ба Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд “...сөдөн куртик 88.000 төг, Huawei p40 маркийн гар утас 700,000 төгрөг, нийт 788.000 төгрөгөөр үнэлсэн.(3 дугаар хавтаст хэргийн 65-66 дахь тал)   

Үүнээс 88,000 төгрөгийн үнэлгээ бүхий куртикийг шүүгдэгч *********өөс хураан авч, хохирогч *********-д хүлээлгэн өгсөн байх тул үлдэгдэл 700,000 төгрөгийн төлбөртэй байна. 

 

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Ц.*********ыг иргэний хариуцагчаар татсан байх ба Ц.********* нь “…миний бие Ц.********* нь *********од зээлсэн мөнгөө авсан гэсэн боловч дээрмийн мөнгө байсныг мэдээгүй, энэ долоо хоногтоо багтаан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгнө” гэсэн баталгаа гэсэн гараар бичсэн баримтыг үйлдэж тус хэрэгт хавсаргуулсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 124, 125 дахь тал) 

Иймээс иргэний хариуцагч Ц.*********аас 60.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********-д олгох, мөн зөрүү мөнгө болох 20.880.000 төгрөг+ 700,000 төгрөг=21.580.000 төгрөгийг хувь тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 5.395.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********-д олгохоор шийдвэрлэсэн. 

Улмаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч *********, *********, ********* нар нь өөрт оногдуулсан хохирлыг хохирогчид бүрэн төлж барагдуулсан байх тул тэдгээр нь  хохирогч *********-д төлөх төлбөргүй болно. 

Харин шүүгдэгч********* нь хохирол төлж барагдуулаагүй байх тул түүнээс 5.395.000 төгрөг, иргэний хариуцагч Ц.*********аас 60.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч *********-д олгохоор тогтоолд тусгах нь зүйтэй. 

Хохирогч ********* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор хохирол нэхэмжлээгүй болохыг тэмдэглэв. 

 

б/. Мөн энэхүү хэргийн улмаас хохирогч********* нь ногоон өнгийн гэртэй хар өнгийн  гадартай Айфоне 11 промакс загварын  гар утас алдсан,  Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд “...хар өнгийн гадартай  Iphone 11 pro max  маркийн гар утсыг 1.875.000 төгрөгөөр үнэлсэн (2 дугаар хавтаст хэргийн 220-221 дэх тал) байх боловч мөрдөгч нь хохирогчид алдагдсан гар утсыг нь хүлээлгэн өгсөн, цаашид нэхэмжлэх зүйл гэх мэдүүлгийг хохирогч********* мэдүүлсэн байх тул шүүгдэгч нар нь хохирогч*********д төлөх төлбөргүй болно.(2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл)  

II.Шүүгдэгч *********ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:  

а/ хохирогч ********* 140,000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Г.*********нь “...хохирол учруулсны төлбөрт “Төгс Монгол Инвенст” ХХК-тай вагон тээврийн үйлчилгээ авах гэрээг байгуулахад зуучилж өгснөөр төлбөрийг төлөгдсөнд тооцсон, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ********* нь хохирогч ********* төлөх төлбөргүй гэж дүгнэв. (7 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал) 

 

б/.хохирогч *********т 40.000.000 төгрөгийн хохирол учирсныг шүүхийн шатанд шүүгдэгч *********оос гаргуулж, хохирогч *********т олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч ********* нь шүүх хуралдаан засварлуулсан хугацаанд төлсөн тул тэрээр хохирогч *********т төлөх төлбөргүй болно. (5 дугаар хавтаст хэргийн 223, 225, 227 дахь тал) 

 

в/ хохирогч *********ын хувьд шүүгдэгч *********од 91.0000.000 төгрөг өгснөөс 5000,000 төгрөг буцаан авсан, үлдэгдэл 86.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.(6 дугаар хавтаст хэргийн 17-19, 7 дугаар хавтаст хэргийн 19, 228 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ мөрдөгч нь ...хохирогч, иргэний нэхэмжлэгч ..., бусад оролцогчоос  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий нөхцөл  байдлын талаар ... мэдүүлэг авч болно” гэж, 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол  тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. 

 

Хохирогч ********* нь шүүгдэгч *********од мөнгө өгөхдөө ямар нэгэн баримт үйлдээгүй, өөрийн данснаас гарган авч шүүгдэгчид бэлнээр өгч байсан хэмээн мэдүүлсэн ба холбогдох дансны хуулгыг баримтаар гаргаж өгсөн байна. (6 дугаар хавтаст хэргийн 25,26 дахь тал) 

Хаан банк дахь иргэн *********ын эзэмшлийн ********* дугаарын дансны хуулганаас харвал, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийн орлого орсноос 5000,000, 5000,000 төгрөгөөр тус тус бэлнээр гаргуулан авсан, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 42.000.000 төгрөгийн орлого орсноос 32.000.000 төгрөгөөр, 5000.000, 5000.000 төгрөгөөр бэлнээр  зарлагдаж гарсан буюу нийт 52.000.000 төгрөг гаргаж авсан байна.  

Иймээс хохирогч *********ын мэдүүлсэн хохирлоос 52.000.000 төгрөг нь баримтаар нотлогдож байх тул хохирогч *********т гэмт хэргийн улмаас 52.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэхээр байна. 

Улмаар хохирогч ********* нь шүүгдэгчээс 5000,000 төгрөг авсан гэснийг хэн аль нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тул үлдэгдэл 47.000.000 төгрөгийг шүүгдэгч *********оос гаргуулах нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ********* нь хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд  энэхүү мөнгийг хохирогч *********т төлж барагдуулсан болох нь  шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдсон тул төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүх хуралдаанд улсын яллагч: 

-Шүүгдэгч *********од Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн 8 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай,  

-Шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн 5 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай,  

-Шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай, 

-Шүүгдэгч*********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай”  дүгнэлтийг,  

 

Хохирогч *********, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат нар: “...гомдолтой байна. Яагаад гомдолтой байна гэхээр 91 сая төгрөгөөр хохирсон гэж гомдол гаргасан. Шүүхээс талыг нь гаргуулахаар шийдвэрлэсэн. хохирол нэхэмжилсэн ч шүүхээс 52 сая төгрөгөөр хохирлыг тогтоосон. Хэдийгээр өнөөдрийн байдлаар шүүгдэгч ********* нь 47 сая төгрөг төлсөн боловч энэ их цаг хугацаа алдсан, мөнгөний ханш унасан байгаа. Шүүгдэгч ********* нь залилах гэмт хэрэг дээр маргаж оролцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй юм. Иймээс түүнд энэ зүйл ангид дээр нь 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

Хохирогч *********-ийн өмгөөлөгч О.Анхбаяр: “...эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч *********ын өмгөөлөгч С.Оюунцэцэг “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ялыг  оногдуулах ёстой. Хохирогч *********ын хувьд  гомдолтой гэж буй ч тэрээр өөрөө  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, амар хялбар аргаар ажлаа бүтээх гэж өөрөө *********од мөнгө өгсөн, *********од 91 сая төгрөг өгсөн нь нотлогдоогүй учир шүүхээс нотлогдсон хэмжээгээр нь хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг хохирлыг барагдуулсан. *********ын хувьд бүх хохирогч нарын хохирлыг  нөхөн төлсөн нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, чармайлт юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж,  залилах гэмт хэргийн тухайд 2 жилийн хорих ял оногдуулж, 50 хувиар  тогтоох, дээрэмдэх гэмт хэргийн тухайд мөн хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж, 3/2-с багагүй ял  оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *********ын өмгөөлөгч Г.Ганцэцэг: “...********* нь дээд боловсролтой,  эхийн хамт амьдардаг, хохирлоо богино хугацаанд бүгдийг төлж барагдуулсан байгаа. Иймд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *********ын өмгөөлөгч Д.Нямдорж: “...*********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.1 дүгээр зүйлд заасныг харгалзан үзэх ёстой.  Хохирол төлөх асуудал дээр маш хүнд байсан ч ар гэрийн зүгээс их сэтгэл гаргаж төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. ********* нь дээрэмдэх гэмт хэргийн хувьд маргаагүй, залилах гэмт хэрэг дээр маргахдаа хохирогч *********ын хохирлын хэмжээ дээр маргасан, бүх хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэгэн төлөх төлбөргүй байгаа. Иймээс *********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх боломжтой гэж харж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн хувьд ял дээр саналгүй ” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *********ийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул: “...миний үйлчлүүлэгч ********* нь анхнаасаа өөрийн гэм буруу дээр маргаагүй, маш их гэмшсэн, хохирлыг бүрэн төлсөн.  ********* нь  мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлж,  гэмт хэргийг илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Өсөх ирээдүйтэй залуу циркчин, холбооны зүгээс түүнийг гарч иртэл ажлын байрыг нь хадгална гэж мэдэгдсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн хувьд ял дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *********н өмгөөлөгч Н.Наранзул: “...********* нь мөрдөн байцаалтад 4 удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлсээр ирсэн. Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлсөн. Хувийн байдлын хувьд эхийн хамт амьдардаг,  ээжийнх нь эмчилгээний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт нь шүүгдэгч *********д хамаарахаар байна. Иймээс уг ерөнхий ангийг журамлаж *********д 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч *********н өмгөөлөгч Б.*********: “...Н.Наранзул өмгөөлөгчтэй санал нэг байна” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгч*********ын өмгөөлөгч Ж.Энхтуяа: “...П.*********ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаа. Анхнаасаа ч маргасаар ирсэн. Энэ гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй учир хохирол төлж барагдуулаагүй, энэ гэмт хэрэгт хамаатуулсанд гомдолтой байна. Иймээс эрүүгийн хариуцлага дээр санал, дүгнэлт хэлэх нь зохимжгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

 

Шүүгдэгч*********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  шүүгдэгч *********, *********, ********* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхээр урьдаас тооцоолон төлөвлөж, гэмт хэрэг үйлдэлдээ ашиглах тээврийн хэрэгсэл, хувцас хунар зэргийг худалдан авч, гүйцэтгэх үйлдлээ хуваарилан авч гэмт үйлдлээ хэрэгжүүлснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр тусгасан ба энэ зүйлийн 1 дэх хэсэгт “ шүүх  гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдсон,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн  байдлыг харгалзан энэ зүйлийн 1.1-1.5 дахь заалтад заасан байдлаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.  

Дээрх хуулийн агуулгаас харвал, заавал биелүүлэхээр үүрэгжүүлсэн заалт бус байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн байдал, гэм буруу дээр маргасан байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн.  

Учир нь, шүүгдэгч ********* нь гэм буруу дээр маргаагүй гэх боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “...эхлээд *********, ********* нар  ********* иргэний гэр лүү орсон, дараа нь хаалга тайлж өгөөд намайг оруулахад бүх үйл явдал өрнөөд дууссан байсан, би ********* иргэний биед халдаагүй” гэж мэдүүлснийг гэм буруу дээр маргасан гэж үзэх ба түүний энэ мэдүүлэг нь бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн, мөн залилах гэмт хэргийн тухайд тэрээр зарим үйлдлийг иргэд хоорондын маргаан, гэмт хэргийн шинжгүй гэж мэдүүлж өөрийн үйлдэл оролцооны хувьд маргаж оролцсон, мөн  шүүгдэгч********* нь “би дээрмийн гэмт хэрэгт оролцоогүй, надад хамаагүй” хэмээн маргасан тул тэдгээрт  дээрх зүйл заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.  

Мөн шүүгдэгч *********, ********* нар нь  гэм буруу дээр маргаагүй боловч тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэлээ. Тухайлбал,  

 Шүүгдэгч *********ын хувьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ээс дээрэмдэх, залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,  дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний биед халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь түүний үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, түүний үйлдлийн оролцоо, амар хялбар байдлаар мөнгө олох гэсэн сэдэлт, санаа зорилго, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн байдал, нөгөө талаас учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 

-Шүүгдэгч *********ийн хувьд:  Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь түүний үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, үйлдлийн оролцоо,  түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн байдал, нөгөө талаас учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 

-Шүүгдэгч *********н хувьд: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь түүний үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, үйлдлийн оролцоо,  түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн байдал, нөгөө талаас учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, 

-Шүүгдэгч*********ын хувьд: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон түүний үйлдлийн оролцоо, нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн байдал, нөгөө талаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж шийдвэрлэв. 

 

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар: 

- шүүгдэгч *********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн  хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 9 жил 3 сарын хугацаагаар,  

-шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 3 сарын хугацаагаар тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********,*********, ********* нарт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч ********* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 90 хоног, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 8 хоног, нийт 98 хоног цагдан хоригдсон, (3 дугаар хавтаст хэргийн 120, 142, 188,  201-202 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 206-207 дахь тал, 9 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) 

Шүүгдэгч ********* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 64 хоног, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 8 хоног, нийт 72 хоног цагдан хоригдсон, (3 дугаар хавтаст хэргийн 119, 148-149, 195-196, 203-204 дэх тал, 9 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) 

Шүүгдэгч ********* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 64 хоног, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 8 хоног, нийт 72 хоног цагдан хоригдсон, (3 дугаар хавтаст хэргийн 118, 144, 197-198, 224-225 дахь тал, 9 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) 

Шүүгдэгч********* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 64 хоног, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 8 хоног, нийт 72 хоног цагдан хоригдсон (3 дугаар хавтаст хэргийн 115, 146, 199-200, 208-209 дэх тал, 9 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь тал) байх тул шүүгдэгч тус бүрийн цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн  тусгай ангид  заасан … гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон  эдийн, эдийн бус хөрөнгө,  түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар  завдсан  техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан.  

2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  прокурорын тогтоолоор *********улсын дугаартай *********маркийн авто машиныг битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 95-99 дэх тал) 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ *********улсын дугаартай *********маркийн авто машиныг ашигласан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, шүүгдэгч *********, ********* нар нь уг тээврийн хэрэгслийг бусдаас худалдан авсан нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Б.*********гийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, дээрх шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *********улсын дугаартай *********маркийн тээврийн  хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн *********улсын дугаартай *********маркийн авто машиныг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгав. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *********ийн өмсөж явсан гэх бэлтгэлийн малгайтай хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн пүүз 1 хос, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн резинэн бээлийн 6 ширхэг, хар өнгийн маск 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг,  

*********ын өмссөн гэх хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн маск 1 ширхэг, бэлтгэлийн малгайтай хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос,  

*********н өмсөж явсан гэх хар өнгийн пүүз 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бэлтгэлийн хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, ногоон өнгийн чихний даруулга 1 ширхэг, скоч  ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг,********* улсын дугаар 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, бор өнгийн цүнх 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, цайвар ногоон өнгийн цүнх 1 ширхэг, 2 ширхэг түлхүүр, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, хугархай хуавэй маркийн гар утас 1 ширхэг, баримт бичиг болон тамга 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст,  

********* cal 8 мм ********* дугаартай “гар буу” нэг ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус даалгаж, *********хотхоны гаднын камерын бичлэг бүхий “Сиди” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов. 

 

Тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, 

 

- Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд, 

 

-Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд,  

 

-Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 (долоон)  жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар оршин суугаа газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 

 

-Шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар оршин суугаа газраасаа явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, 

 

-Шүүгдэгч *********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ял, 

 

-Шүүгдэгч*********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар 7 (долоон) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  

-шүүгдэгч *********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 9 (есөн) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.  

-шүүгдэгч *********өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 7 (долоон) жил 3 (гурав)  сарын хугацаагаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын цагдан хоригдсон 98 (ерэн найм) хоногийг,  шүүгдэгч *********ийн цагдан хоригдсон 72 (далан хоёр) хоногийг, шүүгдэгч *********н цагдан хоригдсон 72 (далан хоёр) хоногийг, шүүгдэгч*********ын цагдан хоригдсон 72 (далан хоёр) хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********,*********, ********* нарт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********оос 5.395.000 (таван сая гурван зуун ерэн таван мянган) төгрөгийг,  иргэний хариуцагч *********аас 60.000.000 (жаран сая)  төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *********/-д олгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *********ийн өмсөж явсан гэх бэлтгэлийн малгайтай хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хар өнгийн пүүз 1 хос, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн резинэн бээлийн 6 ширхэг, хар өнгийн маск 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг,  

*********ын өмссөн гэх хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн маск 1 ширхэг, бэлтгэлийн малгайтай хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос,  

*********н өмсөж явсан гэх хар өнгийн пүүз 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бэлтгэлийн хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн нүдний шил 1 ширхэг, ногоон өнгийн чихний даруулга 1 ширхэг, скоч  ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг,********* улсын дугаар 1 ширхэг, цэнхэр өнгийн цүнх 1 ширхэг, бор өнгийн цүнх 1 ширхэг, ногоон өнгийн цүнх 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, цайвар ногоон өнгийн цүнх 1 ширхэг, 2 ширхэг түлхүүр, ногоон өнгийн даавуу 1 ширхэг, хугархай хуавэй маркийн гар утас 1 ширхэг, баримт бичиг болон тамга 1 ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ********* cal 8 мм ********* дугаартай “гар буу” нэг ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, 

*********хотхоны гаднын камерын бичлэг бүхий “Сиди” 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн *********улсын дугаартай *********маркийн авто машиныг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД                                   Б.БУЛГАНТАМИР

 

 

Г.ЭНХЦЭЦЭГ