Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2022/00876

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

БАаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б Ааймгийн Б сумын ... дугаардугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “КББСБ” ХХК (захирал Н.С);

Хариуцагч: БА аймгийн Б сумын .. дугаар баг, цагаан эрэг 16 гудамж 2 тоотод оршин суудаг, Ш овогт С.М;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 14758600 төгрөг, зээлийн хүү 13811789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2759944 бүгд 31330533 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч“КББСБ” ХХК*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагч С.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З,

Орчуулагч: Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “КББСБ” ХХК нь хариуцагч С.Мад холбогдуулан Зээлийн үлдэгдэл 14758600 төгрөг, зээлийн хүү 13811789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2759944 бүгд 31330533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч С.М нь 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр Бсумын “КББСБ” ХХК*******наас 14935600 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан.

1.2.Зээлдэгч С.М нь одоогоор БА аймгийн Б сумын Тирлик захад наймаа хийдэг. Зээлдэгч С.М нь авсан зээлээ хугацаанд төлөхгүй өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шардсан боловч уг зээлээ төлөхгүй байна.

1.3.Иймд С.М 2022 оны 7 дугаар сарын 26*******ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 14758600 төгрөг, зээлийн хүү 13811789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2759944 бүгд 31330533 төгрөгийг төлүүлэн “КББСБ” ХХК*******ыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч С.М нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие “КББСБ” ХХК*******аас 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр 14935600  төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийг авахдаа эргэлтэд оруулж ашиг үзэх гэж авдаг бөгөөд зээлийг авсан үед Ковид*******19 цар тахал өвчийн дэлхий даяар тархаж бидний амьдарлаа залгуулж байсан наймаа маань зогсонги байдалд орж Хятадаас бараа татах боломжгүй байдалд хүрсэн. Дээрх байдлыг харгалзан Засгийн газар зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулж, зээлийн хүүг орон даяар бүх банк, банк бус санхүүгийн байгууллагуудад буруулах үүрэг чиглэл өгч ажилласан.

2.2.Гэтэл “КББСБ” ХХК нь тухайн шийдвэрийг үл биелүүлж, миний авсан 14935600 төгрөгөөс 7904340 төгрөгийг хасахгүйгээр шууд 31330533 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр гэж үзэж байна. Тухайн үед миний боломж бололцоог “КББСБ” ХХК нь сайн мэдэж байсан ба холбогдох албан тушаалтнуудад зээлийн хүүг буруулж өгөх талаар хүсэлтээ гаргаж байсан.

2.3.Нэхэмжлэлд үндсэн зээлээс зээлийн хүү нь хэтэрсэн байдалтай харагдаж байгаа бөгөөд “КББСБ” ХХК*******ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийтдээ 31330533 төгрөгийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.

2.4.Учир нь, энэ зээлийг би 2019 онд авсан түүнээс хойш 3 жил болж байна. Яагаад тухайн үед шүүхэд өгөлгүй албаар зээлийн хүүг өсгөж байгаад 3 жилийн дараа их хэмжээний  мөнгө нэхэмжилж байгаа нь хуулийн дээгүүр Хадгаламж зээлийн хоршоонууд олон болсон байна.

2.5.Гэрээний хугацаанд С.М үндсэн зээл болох 14935600 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 6698150 төгрөг,  2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдөр нэхэмжлэгч талын 5031769972  тоот дансанд 1198150 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр С.Мын Хаан банк дахь 5 тоот данснаас нэхэмжлэгч талын 5  тоот дансанд 150000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 1348150 төгрөг төлсөн нь Депозит дансны хуулгаар нотлогдох болно.

2.6.Иймд хариуцагч нэхэмжлэгч нарын хоорондын тооцоогоор 6698150 төгрөг төлсөн, нотлох баримтаар 1348150 төгрөг төлж, нийтдээ 8046300 төгрөг төлж одоо үндсэн зээл 14935600 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 7889300 төгрөгийг нэхэмжлэгч “Кт” ББСБ*******д төлөхийг зөвшөөрч байна, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн  төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгч  талаас улсын  тэмдэгтийн хураамжид 318703 төгрөг төлсөн тухай баримт, 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр С.Мын бичсэн гарын баримт, 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн С.Мын “Хэрэглээний зээлийн өргөдлийн маягт”, С.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн С.Мын 191409 тоот Зээлийн гэрээний хавсралт, 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн 191409 тоот “Зээл, барьцааны гэрээ”, “КББСБ” ХХК*******ийн 2008 оны ... дугаардугаар сарын 26*******ны өдөр олгосон №0001 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ” зэрэг нотлох баримтуудын шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч С.Маас харилцагч Х.А, хамтран эзэмшигч С.М нарын 5 тоот Хаан банкны 2019 оны 7 дугаар сарын 31*******ний өдрөөс 2019 оны 10 сарын 31*******ний хүртэлх болон 2019 оны 10 дугаар сарын 10*******ны өдрөөс 2019 оны 12 дугаар 31*******ний хүртэлх “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”*******ыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж хариуцагч С.Маас үндсэн зээл 11662173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1970879 төгрөг нийтдээ 13633052 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 17697481 төгрөгийг хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч “КББСБ” ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч С.М нь авсан зээлээ хугацаанд төлөхгүй өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шардсан боловч уг зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан гэв.

3.Хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлд үндсэн зээлээс зээлийн хүү нь хэтэрсэн байдалтай харагдаж байгаа бөгөөд “КББСБ” ХХК*******ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийтдээ 31330533 төгрөгийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Учир нь, энэ зээлийг би 2019 онд авсан түүнээс хойш 3 жил болж байна. Тухайн үед шүүхэд өгөлгүй албаар зээлийн хүүг өсгөж байгаад 3 жилийн дараа их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч “КББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани мөн болох нь 2008 оны ... дугаардугаар сарын 26*******ны өдөр олгосон №0001 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”*******ээр нотлогдож байна.

4.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1*******д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгө, хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Нэхэмжлэгч “КББСБ” ХХК*******аас хариуцагч С.М 14935600 төгрөгийг сарын 4%*******ийн хүүтэй, 6 сарын хугацаагаар авсан болох нь талуудын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн №191400 дугаартай “Зээл, барьцааны гэрээ”,  энэ гэрээний хавсралт “Зээл төлөх график” болон “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”*******аар тус тус тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1*******д зааснаар нэхэмжлэгч “КББСБ” ХХК болон хариуцагч С.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр №191400 дугаартай “Зээл, барьцааны гэрээ” байгуулагдсан ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1*******д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй байна.

4.3.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн С.Мын №191400 дугаартай зээлийн гэрээний хавсралт “Зээл төлөх графикийн зээл, хүү төлөлтийн мэдээлэл”*******д тусгаснаар С.М 2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдөр 1198150 төгрөг (Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” байна), мөн 2020 оны 9 дүгээр сарын 09*******ний өдөр 500000 төгрөг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 23*******ны өдөр 1000000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр 3000000 төгрөг тус тус төлсөн болох нь нотлогдож байна.

            Мөн хариуцагч С.М 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр 150000 төгрөгийг нэхэмжлэгчийн 5 тоот данс руу шилжүүлсэн нь 2019 оны 7 дугаар сарын 31*******ний өдрөөс 2019 оны 10 сарын 31*******ний хүртэлх  Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”*******аар нотлогдож байна.

            Иймд хариуцагч С.М 2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдөр 1198150 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 09*******ны өдөр 1500000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 13*******ны өдөр 150000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 23*******ны өдөр 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр 3000000 төгрөг нийтдээ 6848150 төгрөг төлсөн байна.

            4.4.Талуудын байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн №191400 дугаартай “Зээл, барьцааны гэрээ”*******ний 3.3.*******д “Зээлдүүлэгч зээлдэгчийн төлсөн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасаж, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн өрөнд суутгах эрхийг эдэлнэ” гэж заасан.

Мөн энэ Зээлийн гэрээний хавсралт Зээл төлөх графикийн дагуу хариуцагч С.М 2020 оны 3 дугаар 13*******ны өдөр төлөх ёстой үндсэн зээл 14935600 төгрөг, зээлийн хүү нийтдээ 3574723 төгрөг төлөгдөх ёстойгоос хариуцагчийн нийт төлсөн 6848150 төгрөгөөс тэргүүн ээлжид төлөх ёстой зээлийн хүү нийт 3574723 төгрөгийг хасахад 3273427 төгрөг үлдэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтаар  хариуцагч С.М нь 2020 оны 9 дүгээр сарын 23*******ны өдөр зээлийн хүү нийт 3574723 төгрөгийг бүрэн төлсөн, 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдөр  үндсэн зээл 14935600  төгрөгөөс үлдэх 3273427 төгрөгийг хасаж тооцоход үндсэн зээл 11662173 төгрөг төлөөгүй болох нь нотлогдож байна.

4.5.Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 13*******ны өдрийн №191400 дугаартай “Зээл, барьцааны гэрээ”*******ний 2.4*******д “Зээлдэгч үндсэн зээл болон хүүг энэ гэрээний хавсралт дахь талуудын тохиролцсон хуваарийн дагуу эргүүлэн төлнө. Зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452.2*******т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20%*******тай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд төлнө.” гэж заасан байна.

Энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1*******д заасан “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн хуулийн зүйл заалттай нийцэж байна. 

Иймд хариуцагч С.М нь 2020 оны 10 дугаар сарын 26*******ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 7 дугаар сарын 27*******ны хүртэл үндсэн зээлээс үлдсэн 11662173 төгрөгийг төлөөгүй тул энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүд 1970879 төгрөг төлөх ёстой байна.

5.Хариуцагч С.М нь Ковид*******19 цар тахалтай холбоотойгоор зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байсныг нотлох баримт байхгүй байна. С.М нь 2021 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр зээлийн төлбөрөө 2022 оны 3 дугаар сарын 01*******ний өдөр хүртэл барагдуулах хүсэлтээ  “Кт” ББСБ*******д гаргасан байна.

Мөн хариуцагч С.М нь Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 31*******ний өдрөөс 2019 оны 12 сарын 31*******ний хүртэлх “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”*******нд 2019 оны 11 дүгээр сарын 12*******ны өдөр 5 тоот дансанд “а*******ээс” хуулганы агуулгатай 70000 төгрөг, мөн 2019 оны 9 дүгээр сарын 03*******ны өдөр 5720433994 харилцах дансанд “m” хуулганы агуулгатай 12000 төгрөг тус тус шилжүүлснийг “Кт” ББСБ*******д шилжүүлсэн гэж тэмдэглэн тайлбарласан боловч энэ харилцах данснууд нь нэхэмжлэгчийн харилцах данс биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

5.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1*******ийг баримтлан хариуцагч С.Маас төлөөгүй үндсэн зээл 11662173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1970879 төгрөг нийтдээ 13633052 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Кт” ББСБ*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 17697481 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгч “Кт” ББСБ*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318703 төгрөгөөс 314603 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 4100 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох 22611... дугаартөгрөгийг хариуцагч С.Маас гаргуулан тус тус нэхэмжлэгч “Кт” ББСБ*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаардугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1*******ийг тус тус баримтлан хариуцагч Ш овогт С.М*******аас үндсэн зээл 11662173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1970879 төгрөг нийтдээ 13633052 (арван гурван сая зургаан зуун гучин гурван мянга тавин хоёр) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Кт” ББСБ*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 17697481 (арван долоон сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян нэгэн) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “Кт” ББСБ*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318703 төгрөгөөс 314603 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 4100 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан, мөн хариуцагч С.М*******аас 22611... дугаартөгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “Кт” ББСБ*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БА аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК