Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/219

 

 

 

    2025         07              07                                         2025/ШЦТ/219       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Цэгмэд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2530001780160 дугаартай  хэргийг  2025 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “*******”-ын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, *******  овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь нь 2025 оны 02 дугаар сард Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Үзүүр бор овоо” гэх газарт иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс ухаа зүсмийн 2 тооны эм бяруу, ухаа зүсмийн соёлон насны 1 тооны үнээ буюу 3 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 2,816,666 хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би ойрын хугацаанд нэхэмжлэгчийн төлбөрийг төлнө...” гэв. 

 

Эрүүгийн 2530001780160 дугаартай хэргээс:

 

Хохирогч ******* “... би 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн өмнө 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хадам ах *******ад хөдөө гэртээ буюу “Харганайн даруулга” гэдэг газар малаа маллуулж үлдээсэн юм. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай баз ахаар үхрээ тоолуулсан чинь 3 үхэр дутсан байсан. Тэгээд би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хөдөө гэртээ очоод өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа нүүх гээд үхрээ хурааж ирээд зүсээр нь нэг бүрчлэн бүртгэж үзэхэд 2 бяруу 1 үнээ дутуу байсан. Би эрээд олохгүй болохоор нь хулгайд алдсан байна гэж үзээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан юм. Би хулгайд ухаа зүсмийн 2 охин бяруу, ухаа зүсмийн соёолон насны 1 үнээ бүгд зүүн ташаан дээрээ эвэртэй чойнжин тамгыг хайруулаар дарсан, бүгд баруун чих араасаа ганзага, зүүн чих имгүй үхэрнүүд байгаа. Би тухайн үед  хадам ах *******ыг гэртээ ганцааранг нь малаа маллуулж үлдээсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 12-13-р хуудас/,

Хохирогч ******* дахин өгсөн “... манай баз ахын дээр манай үхэр мал байдаг юм. Би өөрөө аймгийн төвд байдаг болохоор заримдаа очиж малаа хардаг. ахынх яг ямар нэртэй газар байдгийг би мэдэхгүй, хүмүүс “Харганайн даруулга” гэдэг газар гэж ярьдаг болохоор тэгж бодоод явж байсан ба ахынх Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Үзүүр бор овоо” гэдэг газар нутагладаг юм байна. Миний алдсан 3 тооны үхэр зүүн чих нь имгүй, баруун чих араасаа ганзага имтэй, зүүн ташаан дээрээ хайруулаар дарсан чойнжин тамгатай ухаа зүсмийн үнээ, зүүн чих имгүй, баруун чих араасаа ганзага имтэй, зүүн ташаан дээрээ хайруулаар дарсан чойнжин тамгатай ухаа зүсмийн охин бяруу, мөн ижил им, тамгатай ухаа зүсмийн мухар охин бяруу нийт 3 тооны үхрээ им, тамга болон зүүн ташаан дээрх чойнжин тамга бүхий шинж тэмдэгээр нь таньж байна. Надад нэмж гаргах санал хүсэлт байхгүй, би хулгайд алдсан 3 тооны үхрээ буцааж авсан болохоор сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... ” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч “... би малчны хөнгөлөлтэй зээл аваад малтай болох санаатай үхэр худалдаж авахаар таньдаг хүмүүстээ хэлж байсан. Гэтэл ******* гэдэг хүн хэнээс сонссон юм бүү мэд надруу утсаар холбогдоод “үхэр худалдаж авч байгаа юм уу, үхэр өгье” гэхээр нь би “утасны цаанаас чамайг танихгүй байна ирж уулз” гэхэд ирж уулзаад эхлээд нэг бярууны 400,000 төгрөг, маргааш нь бас дахиад нэг бярууны 300,000 төгрөг дансаар шилжүүлж надаас авсан.  Үхрээ авахаар очиход нэмж нэг үнээ өгье гээд бэлнээр 300,000 төгрөг өгсөн. Гэртээ буцаж ирээд охин Б.Ундрахын данснаас 200,000, өөрийн данснаас 400,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн. Нийт 1,600,000 төгрөгөөр 2 бяруу, 1 үнээ нийт 3 тооны үхэр худалдаж авсан. Би *******аас зүүн имгүй, баруун чих араасаа ганзага имтэй, бүгд зүүн ташаан дээрээ хайруулаар дарсан (гурвалжин) чойнжин тамгатай бүгд ухаа зүсмийн 2 охин бяруу, 1 үнээ нийт 3 тооны үхэр худалдаж авсан. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөрийн дүү Б.Үнэнбаттай *******аас худалдаж авсан үхрээ авахаар очсон.  Ямар газар нутаглаж байсныг нь сайн мэдэхгүй байна. Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын зааг нутаг. Гэхдээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумандаа ордог гэсэн газрын нэрийг сайн мэдэхгүй байна. ******* өөрөө үхрээ барьж өгсөн. ******* хөдөө ганцаараа байсан. *******аас худалдаж авсан үхэр одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр байгаа “Хавхаастай” гэдэг газар манай үхэрт байгаа.  Би *******аас үхэр худалдаж авсан 1,600,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 46-47-р хуудас/,

Гэрч “... манай эгч *******аас үхэр авна гээд 2025 оны өвөл мөнгө өгсөн юм байна лээ. Тэгээд намайг хамт явж *******аас үхрээ авъя гээд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний портер машинтай ... очиж ******* өөрөө 2 бяруу, 1 гунжин үнээ барьж өгсөн *******ын өгсөн 2 охин бяруу, 1 үнээ бүгд  зүүн имгүй, баруун чих араасаа ганзага имтэй, бүгд зүүн ташаан дээрээ хайруулаар дарсан (гурвалжин) чойнжин тамгатай байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33-34-р хуудас/

 Гэрч  ийн “... бид хоёр базууд байгаа юм. өөрөө Сүхбаатар аймгийн төвд амьдардаг мал нь манай малтай цуг байдаг. Мал төллөх үеэр ч юм уу, хавар намрын улиралд хааяа ирж тусалдаг болохоор манай эндэхийн газар нутгийг сайн мэдэхгүй. Манай өвөлжөө Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Үзүүр бор овоо” гэдэг газар байдаг. Манай өвөлжөөнөөс зүүн зүгт 2-3 км зайд Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг ба хойноосоо урагшаа явсан урт хөндийг “Харганайн даруулга” гэж нэрлэдэг нутгийн хүмүүс Сүхбаатар сумын нутагт байгаа мөртлөө тэр хөндийг дагаж нутагладаг болохоор “Харганайн даруулга” гэдэг газар нутагладаг гэж яриад сурчихсан... болохоор “Харганайн даруулга” гэдэг газраас үхэр хулгайд алдсан гэж хэлсэн байх гэж бодож байна... ” гэх мэдүүлэг /хэргийн 20-22-р хуудас/

Гэрч  “... би ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг “Зүлгэн” гэдэг газар нутагладаг ба “Үзүүр бор овоо” гэх газар манайхаас хойд зүгт 5-6 км зайд байдаг. Тухайн газар нь Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутагт ордог.  Тухайн газраас зүүн тийшээгээ 5-6 км яваад Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багийн нутаг “Харганайн даруулга” гэдэг урт хөнтийтэй манай нутаг хил залгаа оршдог. ийнх манайхтай саахалт нутаглаад олон жил болж байна манай болон ийн мал нутгийн хил заагаар бэлчээрлээд сурчихсан нутагшсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2502093 дугаартай “... 1. 2025 оны 03 дугаар сарын байдлаар нас гүйцсэн хязаалан дөнжний зах зээлийн үнэ цэнийг 1,483,333 гэж үзлээ. 2. Охин бярууны зах зээлийн үнэ цэнийг 666,666 төгрөг гэж үзлээ. 3. Нийт 3 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнийг 2,816,666 буюу бүхэлчилвэл 2,816,600 ( хоёр сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун ) төгрөг гэж үзлээ...” гэх дүгнэлт /хэргийн 56-61-р хуудас/

Яллагдагч *******ын “... Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр... том хүргэн ийн гэрт мал маллаж байсан. Тэр үед аймаг руу явж эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Харин том хүргэн аймгийн аврага малчин болж байгаа гээд шагнал авахаар аймаг руу аваад би ганцаараа ардаа малаа харж үлдсэн. Би гэх хүнээс 2 бярууны мөнгө энэ оны 1 сарын эхээр авсан байсан. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар яриад бяруугаа авъя гэхээр нь хөдөө гэрийнхээ хаягийг зааж өгөөд ирэхээр нь улаан зүсмийн болон ухаа зүсмийн баруун чих араас ганзага имтэй зүүн ташаа дээрээ чойнжин тамгатай 2 бяруу барьж өгөөд мөн им, тамга ижил улаан гунжин үнээ нэмж өгөөд үхрийн мөнгө болох 300,000 төгрөгийг бэлэн үлдэгдлийг нь дансаар 2 хувааж авсан. Тэгээд би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс ээж аавтайгаа золгох гэж ирээд дахиж хөдөө гэр лүү яваагүй... ” гэх мэдүүлэг  /хэргийн 106-108-р хуудас/

 2025 оны 03 сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 02 хуудас /

2025 оны 05 сарын 10-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэрэл зураг /хэргийн 66-70хуудас/

2025 оны 05 сарын 10-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 71-74 хуудас /

Хаан банкны дансны хуулга,  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 76-78 хуудас /

*******ын Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 81-83 хуудас /

Б.Ундрахын Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 85-86 хуудас/

*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн111 хуудас /

*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилүүлсэн тухай лавлагаа, ЦЕГ-ын Жолоочийн лавлагаа, мэдээл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,/хэргийн 113-116 хуудас /

2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай1/145 дугаартай тогтоол /хэргийн 131 хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сард Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Үзүүр бор овоо” гэх газарт иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс ухаа зүсмийн 2 тооны эм бяруу, ухаа зүсмийн соёлон насны 1 тооны үнээ буюу 3 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 2,816,666 хохирол учруулсан болох нь хохирогч ******* “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хадам ах *******ад хөдөө гэртээ буюу “Харганайн даруулга” гэдэг газар малаа маллуулж үлдээсэн юм. 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай баз ахаар үхрээ тоолуулсан чинь 3 үхэр дутсан байсан. Тэгээд би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хөдөө гэртээ очоод өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа нүүх гээд үхрээ хурааж ирээд зүсээр нь нэг бүрчлэн бүртгэж үзэхэд 2 бяруу, 1 үнээ дутуу байсан. Би эрээд олохгүй болохоор нь хулгайд алдсан байна гэж үзээд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан юм. Би хулгайд ухаа зүсмийн 2 охин бяруу, ухаа зүсмийн соёолон насны 1 үнээ бүгд зүүн ташаан дээрээ эвэртэй чойнжин тамгыг хайруулаар дарсан, бүгд баруун чих араасаа ганзага, зүүн чих имгүй үхрүүд байгаа....” гэх,

Хохирогч ******* дахин өгсөн “...би хулгайд алдсан 3 тооны үхрээ буцааж авсан болохоор сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... ” гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч “... би малчны хөнгөлөлтэй зээл аваад малтай болох санаатай үхэр худалдаж авахаар таньдаг хүмүүстээ хэлж байсан. Гэтэл ******* гэдэг хүн хэнээс сонссон юм бүү мэд надруу утсаар холбогдоод “үхэр худалдаж авч байгаа юм уу, үхэр өгье” гэхээр нь би “утасны цаанаас чамайг танихгүй байна ирж уулз” гэхэд ирж уулзаад эхлээд нэг бярууны 400,000 төгрөг, маргааш нь бас дахиад нэг бярууны 300,000 төгрөг дансаар шилжүүлж надаас авсан.  Үхрээ авахаар очиход нэмж нэг үнээ өгье гээд бэлнээр 300,000 төгрөг өгсөн. Гэртээ буцаж ирээд охин Б.Ундрахын данснаас 200,000, өөрийн данснаас 400,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн. Нийт 1,600,000 төгрөгөөр 2 бяруу, 1 үнээ нийт 3 тооны үхэр худалдаж авсан. Би *******аас үхэр худалдаж авсан 1,600,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх,

Гэрч “... манай эгч *******аас үхэр авна гээд 2025 оны өвөл мөнгө өгсөн юм байна лээ. Тэгээд намайг хамт явж *******аас үхрээ авъя гээд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний портер машинтай ... очиж ******* өөрөө 2 бяруу, 1 гунжин үнээ барьж өгсөн *******ын өгсөн 2 охин бяруу, 1 үнээ бүгд  зүүн имгүй, баруун чих араасаа ганзага имтэй, бүгд зүүн ташаан дээрээ хайруулаар дарсан (гурвалжин) чойнжин тамгатай байсан...” гэх,

 Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2502093 дугаартай “... 1. 2025 оны 03 дугаар сарын байдлаар нас гүйцсэн хязаалан дөнжний зах зээлийн үнэ цэнийг 1,483,333 гэж үзлээ. 2. Охин бярууны зах зээлийн үнэ цэнийг 666,666 төгрөг гэж үзлээ. 3. Нийт 3 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнийг 2,816,666 буюу бүхэлчилвэл 2,816,600 ( хоёр сая найман зуун арван зургаан мянга зургаан зуун ) төгрөг гэж үзлээ...” гэх дүгнэлт,

Яллагдагч *******ын “... Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр... том хүргэн ийн гэрт мал маллаж байсан. Тэр үед аймаг руу явж эмнэлэгт үзүүлэх гээд явсан. Харин том хүргэн аймгийн аврага малчин болж байгаа гээд шагнал авахаар аймаг руу аваад би ганцаараа ардаа малаа харж үлдсэн. Би гэх хүнээс 2 бярууны мөнгө энэ оны 1 сарын эхээр авсан байсан. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар яриад бяруугаа авъя гэхээр нь хөдөө гэрийнхээ хаягийг зааж өгөөд ирэхээр нь улаан зүсмийн болон ухаа зүсмийн баруун чих араас ганзага имтэй зүүн ташаа дээрээ чойнжин тамгатай 2 бяруу барьж өгөөд мөн им, тамга ижил улаан гунжин үнээ нэмж өгөөд үхрийн мөнгө болох 300,000 төгрөгийг бэлэн үлдэгдлийг нь дансаар 2 хувааж авсан. Тэгээд би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөөнөөс ээж аавтайгаа золгох гэж ирээд дахиж хөдөө гэр лүү яваагүй... ” гэх мэдүүлэг ,

 2025 оны 05 сарын 10-ны өдрийн “таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл” гэрэл зураг,

2025 оны 05 сарын 10-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тухай тэмдэглэл,

Хаан банкны дансны хуулга,  дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,

*******ын Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,

Б.Ундрахын Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

  1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

          Улсын яллагчаас: “...  Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ...” гэх дүгнэлтийг гаргав.

    1. Хууль зүйн дүгнэлт

 

Прокуророос шүүгдэгч *******ыг, хохирогч ******* өөрт нь итгэмжлэн хариуцуулан маллуулж байсан малаас 3 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд хамаарах юм.

 

Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд иргэн тай тохиролцон түүний малыг хариуцан маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд малын эзэн ******* зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ. 

 

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч аас итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс ухаа зүсмийн 2 тооны эм бяруу, ухаа зүсмийн соёлон насны 1 тооны үнээ буюу 3 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 2,816,666 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3." бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлээс бусдад 2,816,666 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч *******ын 2025 оны 02 дугаар сард Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Үзүүр бор овоо” гэх газарт иргэн ******* итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс ухаа зүсмийн 2 тооны эм бяруу, ухаа зүсмийн соёолон насны 1 тооны үнээ буюу 3 тооны үхрийг бусдад зарж борлуулан завшиж, 2,816,666  төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай нотлогдсон, прокуророос түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын итгэмжлэн хариуцаж, маллаж байсан адуунаас 3 үхрийг бусдад өгсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хохирогч ******* итгэмжлэн хариуцуулсан малыг өрөндөө өгч завшин хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас: “...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай  ... гэх дүгнэлтийг гаргав

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ад  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч д 2,816,666 төгрөгийн, хохирол учирсан болох нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2502093 дугаартай “... завшсан 3 тооны хонины зах зээлийн үнэ цэнийг 2,816,666 төгрөг байна гэж үзлээ...” гэх шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон бөгөөд  энэ үнэлгээний талаар талууд маргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь д учруулсан 2,816,666 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн буюу тэрээр хохирогчид 3 тооны үхрийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч ******* мэдүүлэг, 2025 оны 05 сарын 10-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болно

 

Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч *******аас 1,600,000 төгрөгөөр 2 бяруу, 1 үнээ нийт 3 тооны үхэр худалдаж авсан бөгөөд 1,600,000 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ. Шүүгдэгч ******* нь 1,600,000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 1,600,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.

 

  2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******  овогт *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд ялтан *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч ******* нь хохиролд  ******* 3 тооны үхрийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 1,600,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч т олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАЯРБААТАР