Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар   2025/ШЦТ/222

 

   2025          07              07                                      2025/ШЦТ/222                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн *******д холбогдох 2430003810165 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор таваг” гэх газар Тоёота приус-11 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: Б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс… хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* нь нас барж, ******* биед умдаг яс, хоншоор, тагнай, зүүн ухархай, хамар яс, хамрын мөгөөрсний нийлмэл хугарал, баруун 7 дугаар хавирга, зүүн 4 дүгээр хавирга ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор таваг” гэх газар Тоёота приус-11 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: Б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс… хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******* нь нас барж, ******* биед умдаг яс, хоншоор, тагнай, зүүн ухархай, хамар яс, хамрын мөгөөрсний нийлмэл хугарал, баруун 7 дугаар хавирга, зүүн 4 дүгээр хавирга ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулж Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, мэдүүлгээс гадна 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэлээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 07 х), 2024 оны 10 сарын 19-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 09-21 х), Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал (хх-ийн 22-25 х), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч мэдүүлэг ийн 31-32,-35-36 х), хохирогч ******* мэдүүлэг (хх-ийн 38-40, 45-46 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 49-52 х), гэрч мэдүүлэг (хх-ийн 55-59 х), гэрч (хх-ийн 61-62 х), иргэний хариуцагч мэдүүлэг (хх-ийн 71-78 х), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5908 дугаартай дүгнэлт (хх-ийн 78-79 х), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13875 дугаартай дүгнэлт (хх-ийн 86-88 х), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13873 дугаартай дүгнэлт (хх-ийн 94-96 х), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 068 дугаартай дүгнэлт (хх-ийн 104-105 х),  2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 111-120 х), Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дугаартай (хх-ийн 121-124 х), 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 127-131х), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 617 дугаартай дүгнэлт (хх-ийн 149-151 х), Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт (хх-ийн 174-177 х), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 202 х), *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 205-212х), 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, (хх-ийн 219-221 х), нас барсны гэрчилгээ (хх-ийн 224 х), оршуулгын зардлын баримтууд (хх-ийн 225-226 х) зэрэг баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна. 

 

Прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Дээрх  зам тээврийн ослын  улмаас  *******  амь нас хохирсон болох нь Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дугаартай “…1. Амь хохирогч *******н биед тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл: толгойн хуйхны язарсан шарх, дотор гадаргуу дахь цус хуралт, их тархины орой, суурийн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын олон хавирганы хугарал, голтын дагуух цус хуралт, уушгины эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын төвгөр, хамар, баруун бугалга, тохой, зүүн бугалга, шуу, сарвуу, бүсэлхий, зүүн гуянд зулгаралт, хамрын нуруу, зүүн шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл буюу авто ослын үед үүсэх боломжтой. 3. Амь хохирогч ******* нь тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4. Амь хохирогч *******н биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Химийн шинжилгээгээр цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 7,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй …” гэх дүгнэлтээр

Хохирогч ******* биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13875 дугаартай “…1. ******* биед умдаг яс, хоншоор, тагнай, зүүн ухархай, хамар яс, хамрын мөгөөрсний нийлмэл хугарал, баруун 7-р хавирга, зүүн 4-р хавирга ясны хугарал, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. нь 12-13-н долоон хоногтой жирэмсэн байна…” гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Дээрх зам тээврийн осол нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: Б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-ээс… хэтрүүлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна.          

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бор таваг” гэх газар Тоёота приус-11 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  осол гаргаж зорчигч  ******* амь насыг хохироосон, ******* биед  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас амь нас хохироосон” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд  шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас биед хүндэвтэр гэмтэл учруулсан, амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаар 1,166,770 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* 2,100,000 төгрөг нөхөн төлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хороо нэхэмжилж, 2 бага насны хүүхдүүдийг нь 18 нас хүртэл нь тэтгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “дөрөвдүгээр зэрэг” гэж тогтоосныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “дөрөвдүгээр зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг ” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч Б.Мөрөнгөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 23,760,000  (хорин гурван сая долоон зуун жаран мянган) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор шийдвэрлэлээ.

Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогч ******* 2 бага насны хүүхдүүдийг нь 18 нас хүртэл нь шүүгдэгч *******гөөр тэтгүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болох дурдъя.

Хохрогч нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүдэгч *******тэй тохиролцож 3,000,000 авахаар тохиролцсон бөгөөд шүүгдэгч ******* нь 1,500,000 төгрөг дансаар шилжүүлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч *******гөөс 1,500,000 төгрөг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.

 

Прокуророос *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Прокуророос санал болгож, шүүгдэгч *******гийн хүлээн зөвшөөрсөн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 7 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иймд *******г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч т  1,500,000 төгрөг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Муталавт  2,100,000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 23,760,000  (хорин гурван сая долоон зуун жаран мянган) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т, хохирогч т эмчилгээний болон бусад зардалд 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болох дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР