| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/03453/И |
| Дугаар | 181/ШШ2022/02439 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2022/02439
| 2022 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 181/ШШ2022/02439 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Т/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У.А/РД: /-д холбогдох,
18.3 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч У.Айбек, гэрч Д.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.******* миний бие нь 2021 оны 3-р сарын 22-ны өдөр РД: МЮ68021317 дугаарын бичиг баримттай иргэн Доржжанцан овогтой Ган-Очоос түүний хууль ёсны өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийн 000791445 дугаарын гэрчилгээтэй, эрхийн Y-2203015507 дугаарын бүртгэлтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 9/1-р байрны зоорийн давхарын 4-р гражийн 16 тоот хаягт байрлалтай 18.3 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 5,000,000 төгрөгөөр худалдан авсан болно.
Талуудын дунд байгуулсан гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Ш.******* миний бие гэрээ байгуулагдсан 2021 оны 3-р сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 5,000,000 төгрөгийг худалдагч тал болох иргэн Д.Ган-Очид бүрэн төлж хүлээлгэж өгсөн бөгөөд иргэн Д.Ган-Очын зүгээс тухайн өдрөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргаснаар 2021 оны 3-р сарын 24-ны өдөр Ш.******* намайг хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон 000851921 дугаартай өмчлөгч эрхийн гэрчилгээ шинээр олгогдсон.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж ирсэн 2021 оны 3-р сарын 24-ны өдрөөс 2021 оны 10-р сарыг сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ш.******* миний бие Төв аймгийн Алтанбулаг суманд тариалангийн ажилтай байсан бөгөөд худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн өмчлөл эзэмшилд байлгаж ашиглах завгүй явсаар 2021 оны 10-р сарын дундуур тухайн граждаа очиж машинаа тавих гэтэл тус байранд оршин суудаг У.Айбек гэх хүн миний граж гэх тайлбар тавьж хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчиж эхэлсэн.
Нэхэмжлэгч Ш.******* миний зүгээс хариуцагч У.Айбектэй биечлэн уулзаж та ямар үндэслэлээр миний өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгийг миний өмч хөрөнгө гэж маргаад өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаад байгаа юм бэ? гэхэд ... Энэ бол миний граж би сүүлийн жилүүдэд энэ граж дээр машинаа тавьж байсан ... би энэ гражийг анх барилга баригдах үед барилгын компаний захирал Н.Энхболд гэх хүнээс худалдан авсан... гэж тайлбарлагдаг боловч түүнд тус гражны хууль ёсны өмчлөгч болохыг баталсан ямар ч гэрчилгээ болон бусдаас ялангуяа барилгын компаниас худалдан авсан, худалдан авахаар харилцан тохиролцсон үйл баримтыг нотлох гэрээ, хэлцэл байдаггүй бөгөөд байх ч боломжгүй юм.
Хэрэв хариуцагч У.Айбек нь тухайн барилга ашиглалтанд орсон 2005 оны орчим тухайн гражийг худалдан авахаар гэрээ хэлцэл байгуулсан болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж барагдуулсан нөхцөл байдал байдаг бол өнөөдрийг хүртэлх хугацаанд яагаад өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэн авалгүй явсаар ирсэн болох нь түүний бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж ашигласаар ирсэн болохыг нотлон харуулах гол үйл баримт бөгөөд энэ байдлаар илтэд үндэслэлгүй тайлбар тавьснаар бусдын хууль ёсны өмчлөх эрхийг зөрчих үндэслэл болохгүй юм.
Тухайн граж нь барилга ашиглалтанд орсон цаг хугацаанаас эхлээд барилгын компаниас захиалгын гэрээний дагуу Г.Оюунтуяа гэх хүний өмчлөлд хууль ёсны дагуу шилжиж ирсэн бөгөөд түүнээс хойш Г.Оюунтуяа нь тус байрнаас нүүхдээ өөрийн найз Г.Ганчимэгт шилжүүлж Г.Ганчимэг нь ах Д.Ган-Очдоо худалдсан бөгөөд миний бие тухайн гражийг хууль ёсны өмчлөгч Д.Ган-Очоос худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон нь хууль бус үйлдэл болохгүй юм. Дээр дурьдсан өмчлөгч нар нь бүгд тухайн граж байрладаг Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж 9/1-р байранд оршин сууж амьдардаггүй иргэд бөгөөд энэ байдлаас шалтгаалж бусдын өдөр тутамдаа ашиглаж, эзэмшихгүй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг миний өмч хөрөнгө мэтээр тайлбарлах эрх хариуцагч У.Айбект байхгүй юм. Дээрхи нөхцөл байдлуудыг ч гэсэн тодруулан хариуцагчид хэлж тайлбарлах зорилгоор тус гражийн өмчлөгч Г.Оюунтуяа, Г.Ганчимэг нар барилгын компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг үзүүлэн ярилцах явцад хариуцагч У.Айбек нь уурлаж муухайрлан тус гэрээ, гэрчилгээ зэргийн эх хувийг урж тасдаж эмэгтэй хүмүүс рүү дайрч давшилж байсан талаар тэд одоо надад тайлбарлаж байгаа.
Г.Оюунтуяад өмчлөх эрх эхлээд үүссэн гэсэн асуудал ярьж байна. Г.Оюунтуяа нь У.Айбекаас өмнө Зос трейд компанитай 2006 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулаад төлбөр төлсөн. Г.Оюунтуяагийн хувьд үйл баримтууд бүгд хариуцагчаас өмнөх цаг хугацаанд хийгдсэн.
Нэхэмжлэгч Ш.******* миний хувьд хариуцагч У.Айбекийн гаргах аливаа хууль бус үйлдэл, дарамтнаас айх няцах зүйл байхгүй бөгөөд хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй юм.
Иймд Монгол улсын Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 9/1-р байрны зоорийн давхрын 4-р гражийн 16 тоот хаягт байрлалтай 18.3 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч У.Айбекын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. гэв.
Хариуцагч У.Айбек шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.*******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний надад хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:
1. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 9/1-р байрны зоорийн давхрын 4-р гражийн 16 тоот хаягт байрлалтай авто зогсоол нь У.Айбек миний өмчлөлийнх юм. Надад уг зогсоолыг УБГ 000014005, (Y-2203016081) тоот гэрчилгээ байгаа, бөгөөд 2006 оноос буюу анх ашиглалтанд орсон цагаас нь би уг зогсоолыг тухайн үед Зос трейд ХХК-иас 2,700,000 төгрөгөөр худалдан авч эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа болно.
2. Миний бие МУИС-д багшилдаг багш хүн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авна гэдэг нь үл хөдлөхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байдаг гэдгийг мэдэх боловсролтой хүн. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан шиг бусдын гэрчилгээг урж устгах хүн биш ээ. Урж устгалаа гээд гэрчилгээ бүр мөсөн алга болчихдог зүйл биш гэдгийг өнөөдөр хүн бүхэн мэднэ.
3. Харин иргэн Ш.******* ямар аргаар миний зогсоолын гэрчилгээг олж авсныг ойлгохгүй байна. Тэрээр нэхэмжлэлдээ 2021 оны 3-р сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Д.Ган-Очоос 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ. Иргэн Д.Ган-Оч гэдэг нь чухам хэн юм бэ? Хаанаас гарч ирээд миний зогсоолыг зараад нөгөөх нь огт үзэхгүйгээр худалдаж аваад, авсныхаа дараа ч ядаж нэг удаа ирж үзэхгүй хөдөө явж байгаа нь өөрөө маш эргэлзээтэй байна. Түүнчлэн өнөөдөр хотын төвд дулаан авто зогсоолыг 5,000,000 төгрөгөөр худалдан авах битгий хэл түрээслэн авахад ч боломжгүй үнэ ханш юм.
4. ЗОС ТРЕЙД ХХК-иас миний нэр дээр 2006 оны 5-р сарын 27-ны өдөр 11/40 тоот гэрчилгээ олгосон.
6. Миний бие ЗОС ТРЕЙД ХХК-ний барьж ашиглалтанд оруулсан Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 9/1-р байранд зүүн тийш харсан талын 1-р гражны 3 тоот зогсоолыг мөн баруун тийш харсан талын 4 гражны 16 тоот зогсоолуудыг эхнэр Д.Нарантуяа, охин А.Айнур нарын хамт эзэмшдэг.
7. Граж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтанд Г.Оюунтуяагийн нэр 3-р гражны 11-р зогсоолд байна.
Монгол улсын иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авахыг үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байдаг. Тэгвэл иргэн Ш.******* нь авто зогсоолыг худалдан авахаасаа өмнө ирж үзэж, эрхийн доголдолтой эсэхийг шалгах, нөгөө талаас хуульд зааснаар: худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
Энэ үйлдлийг зохих ёсоор хийж авто зогсоолоо хүлээн авч, түлхүүрээ зарсан этгээдээс шаардсан бол Д.Ган-Очийг өмчлөгч биш У.Айбек намайг өмчлөгч гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 255 дугаар зүйл, 255.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлын талаар мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан байна. Дээрх хуулиар олгосон боломжоо авто зогсоол худалдан авах үед ашиглаж, доголдлыг илрүүлээгүй тул тус хуулийн 109 дүгээр зүйлийн зүйл, 109.3-д зааснаар Ш.******* үл хөдлөхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхгүй байна. Түүний улсын бүртгэлийн гэрчилгээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш гэрчилгээ болно.
Барилгын ажил гүйцэтгэсэн Зос трейд компаниас надад 2006 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 11/40 гэсэн гараж эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Г.Оюунтуяад 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гараж эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Буруу байгаа учир үүнийг дахиж хараач ээ.
Иймд түүний эрхийг У.Айбек би биш Д.Ган-Оч зөрчсөн шууд илэрхий байна. Миний бодоход Д.Ган-Очийг хариуцагчаар татаж өөрийн төлсөн мөнгөө буцаан авах ёстой болов уу. Иймээс Ш.*******ийн У.Айбек надад хандаж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 000851921 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
хариуцагчийн баримтаар гаргасан 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ГХГЗЗГазрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зос трейд ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №05/24 ГХГЗЗГазрын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Граж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө эзэмших гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гражны план зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Хадгаламжийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар, 2007 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №11/027 Үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн иргэн Г.Оюунтуяагийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №28/11 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний хуулбар, 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн тодорхойлолтын хуулбар, 000003239 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Г.Оюунтуяагийн Сүхбаатар дүүргийн Хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт түүний хуулбар, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Улсын бүртгэлийн, статистикийн ерөнхий газрын даргын А/696 дугаар тушаалын хуулбар, 0000509686 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2018 оны 8-р сарын 29-ний Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Итгэмжлэлийн хуулбар, 000509686 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн иргэн Д.Ган-Очийн Сүхбаатар дүүргийн Хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлтийн хуулбар, 000644970 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зарлалын хуулбар, Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 681 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/1143 дугаар Эрхийн улсын гэрчилгээ хүчингүйд тооцох тухай тушаал түүний хавсарлтын хуулбар, 2006 оны 7-р сарын 7-ны гэрчилгээний хуулбар, 000791445 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар, Ү-2203015507 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар, 125739 дугаар орлогын ордерын тасалбарын хуулбар, Хадгаламж банкны Орлогын мэдүүлэгийн хуулбар, У.Айбекийн 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ГХГЗЗГазрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2006 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Зос трейд ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээний хуулбар, Зос трейд ХХК-ийн 2006 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №05/24 тоот ГХГЗЗГазрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт тодорхойлолт гаргах тухай албан бичгийн хуулбар, 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актын хуулбар, Зос трейд ХХК-ийн 2007 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №006/05 ГХГЗЗГазрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт гаргах тухай албан бичиг, түүний хавсралтын хуулбар, Ү-2203016081 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн У.Айбекийн Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, №11/05, №11/33 Зос трейд ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээний хуулбар, У.Айбекийн 2007 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ГХГЗЗГазрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтын хуулбар, 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, хавсаргасан баримтуудын хуулбар, Ү-2203016080 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эвийн 58 СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №05/19 тоот албан бичгээр ирсэн 000175928 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000014004 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах №11/40 гэрээний хуулбар, Төрийн банкны гражийн төлбөр төлсөн баримтуудын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч У.Айбект холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 9/1 дүгээр байрны зоорийн давхарын 4 дүгээр гаражийн 16 тоот хаягт байрлалтай 18.3/арван найм аравны гурав/ метр квадрат талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч У.Айбек нь уг зогсоолыг тухайн үед Зос трейд ХХК-иас 2,700,000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр худалдан авч эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа болно гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газраас нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 9/1 дүгээр байрны зоорийн давхарын 4 дүгээр гаражийн 16 тоот хаягт байршилтай 18.3/арван найм аравны гурав/ метр квадрат талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид 16 тоот авто зогсоол гэх/-ийн өмчлөгчөөр бүртгэсэн 000851921 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 000851921 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Мөн, хариуцагч болон иргэн Д.Нарантуяа, А.Айнур нар нь тус 16 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн Д.Ган-Очтой 16 тоот авто зогсоолыг 5,000,000/таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах тухай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газраас 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 000851921 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
Иргэн Г.Оюунтуяа 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Зос Трейд ХХК-тай Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутагт шинээр баригдаж буй 20 айлын орон сууцны барилгын зоорийн давхрын нийт 18.3/арван найм аравны гурав/ м.кв талбайтай автомашины гаражийг захиалан бариулах тухай №28/11 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулжээ.
Зос Трейд ХХК-иас 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.Оюунтуяад №4 гаражийн 16 дахь зогсоолын № 11/027 дугаар Үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
Иргэн Г.Оюунтуяа нь 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 16 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгох тухай өргөдөл гаргасан болох нь 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Өргөдлийн хуулбараар тогтоогдож байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүтгэлийн газраас 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Оюунтуяад Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, 9/1 дүгээр байр байршилтай авто зогсоолын зориулалттай 18.3/арван найм аравны гурав/ м.кв талбайтай №04 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000003239 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Г.Оюунтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөрөнгийн бүртгэлийн газарт 2007 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 000003239 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шинээр гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан болох нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 737728 дугаар мэдүүлгийн хуулбар, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Үрэгдүүлсэн гэрчилгээг шинээр олгох тухай хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас иргэн Г.Оюунтуяад Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж 9/1 дүгээр байр, зоорийн давхарын 4-р гаражийн 16 тоот хаягт байршилтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон болох нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 000509686 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэн Г.Оюунтуяа нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэн Г.Ганчимэгт 16 тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, бусдад худалдах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэл олгосон болох нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэн Г.Ганчимэг нь Г.Оюунтуяаг төлөөлж 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Ган-Очтой 16 тоот авто зогсоолыг 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авах тухай Худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас Д.Ган-Очид 16 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 000644970 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэн Д.Ган-Оч нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 16 тоот авто зогсоолын 000644970 дугаар гэрчилгээг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шинээр гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан болох нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д.Ган-Очид 16 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгосон болох нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 000791445 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэн Д.Ган-Оч нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчтэй 16 тоот авто зогсоолыг 5,000,000/таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авах тухай Худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Хариуцагч нь 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Зос Трейд ХХК-тай Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутагт шинээр баригдаж буй 20 айлын орон сууцны барилгын 2-р давхрын 73.2 м.кв талбайтай №5 тоот 3 өрөө орон сууцыг захиалан бариулах тухай №15/11 Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ.
Хариуцагч нь 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зос Трейд ХХК-тай дээр дурдсан 20 айлын орон сууцны барилгын зоорийн давхрын 18/арван найм/ м.кв талбайтай №4 тоот гаражийн 16 дахь зогсоолыг захиалан бариулах тухай №11/40 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №11/40 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь Г.Оюунтуяа Зос Трейд ХХК-тай 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №28/11 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулахаас 4/дөрөв/ сарын өмнө буюу 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зос Трейд ХХК-тай №4 тоот гаражийн 16 дахь зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №11/40 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Түүнчлэн, иргэн Г.Оюунтуяагийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Зос Трейд ХХК-тай байгуулсан №28/11 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээнд гаражийн дугаар болон авто зогсоолын дугаарыг тусгаагүй болох нь 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №28/11 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний хуулбараар тогтоогдож байна.
2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №28/11 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээнд хэд дугаартай гараж болон хэд дугаартай авто зогсоолыг худалдах, худалдан авах талаар тусгаагүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь Зос трейд ХХК-тай байгуулсан гэрээнд 16 тоот авто зогсоолын талбайн хэмжээг 18/арван найм/ м.кв гэж бичжээ.
Хариуцагч нь Зос Трейд ХХК-тай байгуулсан №11/40 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээгээр Зос Трейд ХХК нь хариуцагчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зос Трейд ХХК-тай байгуулсан №11/40 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
Зос Трейд ХХК-иас 2006 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид 16 тоот авто зогсоолыг эзэмшүүлэх Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээ олгосон болох нь 2006 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 11/40 Үл хөдлөх хөрөнгө эзэмших гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Зос Трейд ХХК-д 16 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулж, Зос Трейд ХХК-иас 2006 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт 16 тоот авто зогсоолыг хариуцагчийн нэр дээр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай № 05/24 Тодорхойлолт гаргасан болох нь 2006 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн № 05/24 Тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.
16 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт иргэн Г.Оюунтуяа нь Зос Трейд ХХК-д уг авто зогсоолын үнийг төлж барагдуулсан тухай болон Зос Трейд ХХК-иас уг авто зогсоолыг Г.Оюунтуяагийн нэр дээр бүртгэх тухай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж байсан тухай баримт авагдаагүй болох нь 16 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 16 тоот авто зогсоолыг 2006 оноос эзэмшиж, ашиглаж байгаа болох нь 9/1 байрны Эвийн 58 СӨХ-ны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №05/19 Албан бичиг болон хариуцагч нь Эвийн 58 СӨХ-д 2010 он, 2011 он, 2012 он, 2019 он, 2020 он, 2021 он, 2022 оны гаражийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 9/1 дүгээр байрны зоорийн давхарын 4 дүгээр гаражийн 16 тоот хаягт байршилтай 18.3/арван найм аравны гурав/ метр квадрат талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ш.*******ийг бүртгэж 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 000851921 дугаар гэрчилгээ олгосон байх боловч хариуцагч болон иргэн Д.Нарантуяа, А.Айнур нар нь 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр уг 16 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зос Трейд ХХК-тай №11/40 Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулж тус 16 тоот авто зогсоолыг худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 16 тоот авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 16 тоот авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******ийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 9/1 дүгээр байрны зоорийн давхарын 4 дүгээр гаражийн 16 тоот хаягт байрлалтай 18.3 метр квадрат талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг У.Айбекийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ