| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/216 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/216
2025 07 07 2025/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Дашням,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2530000930051 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг ******* тоот хашаан дотор байх баригдаж дуусаагүй грашд хураасан байсан иргэн ******* эзэмшлийн 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумляторыг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15-ын цайран обуд 4 ширхэг, 14-ийн цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч ******* 775,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу гэв.
Эрүүгийн 2530000930051 дугаартай хэргээс:
Хохирогч ******* “...Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар баг “Бага хагт” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. Тус сумын 2 дугаар баг ******* тоотод манайх суман дээрх гэр байдаг юм. Зав зайгаараа машин тэрэг засварладаг жижиг сажиг зүйлээ грашдаа хурааж тавьчхаад хөдөө яваад өгдөг юм. Би сүүлд 2024 оны 12 дугаар сарын дундуур ирэхэд граш дотор хурааж тавьсан эд зүйлс байхгүй болсон байсан тэгээд би хэсэг эрж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумлятор, 15 цайран обуд 4 ширхэг, 14 цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлс алдсан байна. Хүнгүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны үед хашаандаа гэх хүнийг өөрийн хашаанд гэртэй буулгасан юм. Манай гэрийн түлхүүр, грашийн түлхүүрүүд цуг байдаг болохоор д өгсөн юм. Алдсан зүйлээ бүрэн олж авмаар байна. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19-р хуудас),
Хохирогч ******* “…Би хулгайд эд зүйл алдсаны дараа манай байшинд түр хугацаанд амьдарч байгаа Аварга ахаас очиж асуусан “тэр үед манай найз тай хамт аймгаас ирээд гэрт цуг хоносон” гэж байсан. Өөр хүн ирээгүй гэж байсан. Тэгэхээр нь Аварга ахыг ойр зуурын хүмүүсээс сураглаж байгаарай гээд явсан…Тэгээд би Эрхэмээтэй очиж уулзаад Аваргын хэлсэн зүйлийг хэлэхэд “тиймээ тухайн хүнээс би юм авсан, авсан юмнууд нь энд байна᠌.” гээд надад үзүүлэхэд манай гэрийн хашааны дотроос алдагдсан эд зүйлс буюу 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумлятор, 15 цайран обуд 4 ширхэг, 14 цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг нийт 14 түүхий эд байхыг мэдээд би тухайн үед гар утсаараа зургийг нь авч баримтжуулан аваад тай уулзаад “чи надтай найз байж манайхаас хулгай хийлээ” гээд уурлахад "Муухай зүйл боллоо, уучлаарай" гэсэн. Тэгээд би энэ талаар сумын цагдаад мэдэгдэж алдагдсан зүйлсээ хүлээн авсан. Иймд надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Алдагдсан эд зүйлсээ олж авсан учраас сэтгэл санааны хохирол авахгүй…” гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч “...Би тухайн Хаан банкны тоот дансыг байнга хэрэгцээндээ ашигладаг. Мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 92,000 төгрөгөөр мөн өдрийн өглөө 09 цаг 46 минутад түүхий эд болох машины аккумляторыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт байхдаа танил Мөнхөө гэх хүнээс худалдаж авсан. Тухайн аккумляторын үнэ нь 152,000 төгрөг болохоор нь 2 хувааж 92,000 төгрөгөөр 160,000 төгрөгөөр 1 гэх 2 удаагийн гүйлгээгээр өөрийн тоот данснаас Хаан банкны 5640002676 тоот данс руу шилжүүлсэн. Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн адил түүхий эд болох машины аккумлятор болон, мотоциклийн обуд гэх зэрэг эд зүйлсийг нийт 106,000 төгрөгөөр худалдан авсан. Би эхлээд шилжүүлэхдээ “Мөнхөө дугуй засвар” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөн дараа нь 12 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэхдээ өөрийн утасны дугаар болох 88323266 гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би гомдол саналгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29-р хуудас),
Гэрч “...Харин яг хэдний өдөр гэдэг нь сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын дундуур л байх би Сүхбаатар аймгаас ын хамт ирсэн юм. нь Бонго-3 маркийн тэвштэй тэрэгтэй тэр үед би буйдан, 4 ханатай гэрийн хаалгыг ачиж ирээд гэртээ буулгачхаад байж байтал ******* нь манай эхнэр эзгүй байгаа. Танайд өнөөдөр хоночхоод өглөө явъя гэж хэлэхээр нь тэг гэж хэлээд хонуулсан юм. Харин үүрийн 4 цагийн алдад үүдэнд юм түжигнээд хартал байж байхаар нь чи унтахгүй юу түжигнүүлээд байгаа юм гэж асуухад нь нойр хүрэхгүй байна гэж хэлэхээр нь би буцаж ороод унтсан юм. аас хойш бол өөр орж ирсэн хүн байхгүй. ******* алдсан гэх эд зүйлс нь хашаан дотор хэмхэрхий цагаан тэрэг дээр хураалттай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33-р хуудас),
Гэрч “…Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед би хадлангаас буугаад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төв дээр явж байгаад *******тай тааралдсан. Тэгээд ******* Уулбаян сум руу ирнэ гэж байхаар нь би тухайн дэлгүүрээс худалдаж авсан ор, гэрийн хаалга хоёрыг машинд ачаад бид хоёр хамт Уулбаян сум руу ирсэн. Тухайн үед ******* нь өөрийн үеэл дүү эзэмшлийн улсын дугаартай Бонго-3 маркийн автомашинтай явж байсан. Тэгээд бид хоёр Уулбаян суманд ирээд ачиж ирсэн ор, буйдан хоёроо манай гэрт буулгачхаад тэр орой ******* гэр рүүгээ явлаа гэж хэлээд явсан. ******* тухайн үед надтай хамт Баруун-Урт сумаас ирсний маргааш нь манайд ирж нэг хоносон. Манайх ******* байшинд түр амьдарч байсан юм. Тэгээд өглөө үүрээр байшингийн үүдэнд юм түжигнээд байхаар нь сэрээд харахад ******* байшингийн гадаа үүдэнд нойр хүрэхгүй байна гэж хэлээд зогсож байсан. Тухайн үед ******* нь манайд ирж хонохдоо эзэмшлийн улсын дугаартай Бонго-3 маркийн автомашинтай ирсэн. Тэгээд өглөөгүүр манайхаас ******* өөрийн унаж ирсэн улсын дугаартай Бонго-3 маркийн автомашинаа унаад явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би анзаарч хараагүй…” гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 124-125-р хуудас),
Гэрч “...150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумлятор, 15 цайран обуд 4 ширхэг, 14 цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлийг бол гэх хүн авчирч өгсөн. Харин нэг дор авчирч өгөөгүй. Гурав хоногийн зайтай авчирч өгсөн. Мөнгө нь бол Улаанбаатар хотоос гэх хүн шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 06-нд болон 10-нд авчирч өгсөн. нь тэр үед ирэхдээ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн. Худалдан авсан цайран эдлэлүүдээ тогтмол бүртгэл хийж, бүртгэл хөтлөн явдаг. *******ын авчирч өгсөн цайран эдлэлүүд бүртгэлд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37-р хуудас),
Гэрч “…Тухайн машин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би цаг хугацааг нь санахгүй байна. ******* ах тухайн үед миний морийг тэжээдэг байсан. Тэгээд надаас миний улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг байнга гуйж авч явдаг байсан. Тухайн үед ******* ах надаас морины ус зөөх ажлаар авч явсан байж магадгүй гэж бодож байна. Би сайн санахгүй байна. Миний эзэмшлийн улсын дугаартай Бонго-3 маркийн автомашин нь цэнхэр өнгийн автомашин байгаа…” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 120-121-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2502023 дугаартай “...Тогтоолд ирүүлсэн нийт эд зүйлсийн зах зээлийн үнэ 775,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-77-р хуудас),
Яллагдагч *******ын “…2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Уулбаян сумаас Баруун-Урт сум руу хүний идэшний адуу хүргэж өгөөд буцахдаа 2 хаалга, буйданг нь ачаад С. Аваргын хамт Баруун-Урт сумаас Уулбаян сум руу явсан. Сумын төвд очоод найз Шижирбаатарын гэрийн гадаа очоод аймгаас авчирсан юмыг нь буулгах гэхэд байшин нь хүйтэн байна гээд өөрийнхөө гэр рүү хүргээд өг гээд хүргүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ганц шил архи уумаар санагдаад таньдаг мэддэг айлаар хэсэхээр явж байгаад Шижирбаатарын гэрт очиход гэр нь цоожтой, машины тэвшин дээр 7 ширхэг аккумляторыг нь авсан. Найз Шижирбаатар нь ихэвчлэн хөдөө гэртээ байдаг, сумын төв дээр байдаг байшин нь эзэнгүй байдаг, 2024 оны 12 дугаар сараас эхэлж С.Аваргыг байшиндаа суулгаж байгаа гэдгийг нь хамт аймгаас яваад мэдсэн. Миний санаж байгаагаар 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр малын тоонд явчихаар нь гэртээ ганцаараа ганц шил архи уугаад бага зэргийн халаад ар архи авхуулж уух санаатай очиход бас л цоожтой байсан, байшингийнхан яг хаана гэдгийг нь мартсан байна, ямар ч байсан гадаа машин болон мотоциклын обудууд байхаар нь бүгдийг нь аваад түүхий эд авдаг Сумьяабатад утсаар ярьж байгаад зарахаар болоод бүгдийг нь зарсан. Ийм би найзынхаа гэрээс хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би явган нэг нэгээр зөөж хулгай хийсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Шижирбаатар хулгайд юмаа алдсаны дараа надтай уулзаад миний хулгай хийж зарсан дээрх эд зүйлүүдийн зургийг надад үзүүлээд очиж очиж найзаасаа хулгай хийх юмаа гээд Уурлаж загнасан, миний хувьд найзынхаа гэрээс хулгай хийж эд зүйлүүдийг нь зарсан гэдгээ хэлээд өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрсөн. Би тухайн үед согтуу байсан учраас ганц шил уух санаа зорилготой очоод хулгай хийсэн. Шижирбаатар алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан, харин надаас Шижирбаатарын эд зүйлсийг авсан Сумьяабатын хохирлыг одоогийн байдлаар нөхөн төлөөгүй байгаа ч гэсэн энэ хавар мал өгч хохирлыг нь барагдуулахаар хоорондоо тохирсон…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67-р хуудас),
Яллагдагч *******ын “…Сүхбаатар аймаг Уулбаян сумын 2 дугаар баг Баянмөнхийн байранд байх ******* хашаанаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 6 цагийн үед машины 4 ширхэг обуд, 100А-ын 2 ширхэг аккумлятор авсан. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 ширхэг аккумлятор, 2 мотоциклийн обуд, хацар таг 1 ширхэг эд зүйлсийг явганаар зөөгөөд урд талын эзэнгүй хашаанд аваачиж тавьсан тэгээд тэр хашаанаас гэр лүүгээ зөөж хурааж тавиад дүү болох Х.Цогтбаатараас машинаа өгчих ус авах гээд байгаа юм гэж хэлээд тээврийн хэрэгслийг нь авсан. Тэгээд машинд нь ачаад цайран эдлэл авдаг хүнд аваачиж өгсөн юм…” гэх дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117-р хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” (хавтаст хэргийн 02-р хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9-р хуудас),
******* 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумляторыг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15-ын цайран обуд 4 ширхэг, 14-ийн цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 11-12-р хуудас),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 52-р хуудас),
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68 х )
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 73-78 х ), зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг ******* тоот хашаан дотор байх баригдаж дуусаагүй грашд хураасан байсан иргэн ******* эзэмшлийн 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумляторыг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15-ын цайран обуд 4 ширхэг, 14-ийн цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авч, хохирогч ******* 775,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч ******* “...2024 оны 12 дугаар сарын дундуур ирэхэд граш дотор хурааж тавьсан эд зүйлс байхгүй болсон байсан тэгээд би хэсэг эрж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумлятор, 15 цайран обуд 4 ширхэг, 14 цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлс алдсан байна...” гэх,
Хохирогч ******* “…Би хулгайд эд зүйл алдсаны дараа манай байшинд түр хугацаанд амьдарч байгаа Аварга ахаас очиж асуусан “тэр үед манай найз тай хамт аймгаас ирээд гэрт цуг хоносон” гэж байсан. Өөр хүн ирээгүй гэж байсан. Тэгэхээр нь Аварга ахыг ойр зуурын хүмүүсээс сураглаж байгаарай гээд явсан…Тэгээд би Эрхэмээтэй очиж уулзаад Аваргын хэлсэн зүйлийг хэлэхэд “тиймээ тухайн хүнээс би юм авсан, авсан юмнууд нь энд байна᠌.” гээд надад үзүүлэхэд манай гэрийн хашааны дотроос алдагдсан эд зүйлс буюу 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумлятор, 15 цайран обуд 4 ширхэг, 14 цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг нийт 14 түүхий эд байхыг мэдээд би тухайн үед гар утсаараа зургийг нь авч баримтжуулан аваад тай уулзаад “чи надтай найз байж манайхаас хулгай хийлээ” гээд уурлахад "Муухай зүйл боллоо, уучлаарай" гэсэн... ” гэх дахин мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч “...Би тухайн Хаан банкны тоот дансыг байнга хэрэгцээндээ ашигладаг. Мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 92,000 төгрөгөөр мөн өдрийн өглөө 09 цаг 46 минутад түүхий эд болох машины аккумляторыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт байхдаа танил Мөнхөө гэх хүнээс худалдаж авсан. Тухайн аккумляторын үнэ нь 152,000 төгрөг болохоор нь 2 хувааж 92,000 төгрөгөөр 160,000 төгрөгөөр 1 гэх 2 удаагийн гүйлгээгээр өөрийн тоот данснаас Хаан банкны 5640002676 тоот данс руу шилжүүлсэн. Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн адил түүхий эд болох машины аккумлятор болон, мотоциклийн обуд гэх зэрэг эд зүйлсийг нийт 106,000 төгрөгөөр худалдан авсан. Би эхлээд шилжүүлэхдээ “Мөнхөө дугуй засвар” гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөн дараа нь 12 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэхдээ өөрийн утасны дугаар болох 88323266 гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн....” гэх,
Гэрч “... 2024 оны 12 дугаар сарын дундуур л байх би Сүхбаатар аймгаас ын хамт ирсэн юм. нь Бонго-3 маркийн тэвштэй тэрэгтэй тэр үед би буйдан, 4 ханатай гэрийн хаалгыг ачиж ирээд гэртээ буулгачхаад байж байтал ******* нь манай эхнэр эзгүй байгаа. Танайд өнөөдөр хоночхоод өглөө явъя гэж хэлэхээр нь тэг гэж хэлээд хонуулсан юм. Харин үүрийн 4 цагийн алдад үүдэнд юм түжигнээд хартал байж байхаар нь чи унтахгүй юу түжигнүүлээд байгаа юм гэж асуухад нь нойр хүрэхгүй байна гэж хэлэхээр нь би буцаж ороод унтсан юм. аас хойш бол өөр орж ирсэн хүн байхгүй. ******* алдсан гэх эд зүйлс нь хашаан
Гэрч “...150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумлятор, 15 цайран обуд 4 ширхэг, 14 цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлийг бол гэх хүн авчирч өгсөн. Харин нэг дор авчирч өгөөгүй. Гурав хоногийн зайтай авчирч өгсөн. Мөнгө нь бол Улаанбаатар хотоос гэх хүн шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 06-нд болон 10-нд авчирч өгсөн. нь тэр үед ирэхдээ улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн. Худалдан авсан цайран эдлэлүүдээ тогтмол бүртгэл хийж, бүртгэл хөтлөн явдаг. *******ын авчирч өгсөн цайран эдлэлүүд бүртгэлд байгаа...” гэх,
Гэрч “…Тухайн машин нь миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би цаг хугацааг нь санахгүй байна. ******* ах тухайн үед миний морийг тэжээдэг байсан. Тэгээд надаас миний улсын дугаартай Бонго-3 маркийн автомашиныг байнга гуйж авч явдаг байсан. Тухайн үед ******* ах надаас морины ус зөөх ажлаар авч явсан байж магадгүй гэж бодож байна. Би сайн санахгүй байна. Миний эзэмшлийн улсын дугаартай Бонго-3 маркийн автомашин нь цэнхэр өнгийн автомашин байгаа…” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2502023 дугаартай “...Тогтоолд ирүүлсэн нийт эд зүйлсийн зах зээлийн үнэ 775,000 төгрөг...” гэх дүгнэлт
Яллагдагч *******ын “… 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхнэр малын тоонд явчихаар нь гэртээ ганцаараа ганц шил архи уугаад бага зэргийн халаад ар архи авхуулж уух санаатай очиход бас л цоожтой байсан, байшингийнхан яг хаана гэдгийг нь мартсан байна, ямар ч байсан гадаа машин болон мотоциклын обудууд байхаар нь бүгдийг нь аваад түүхий эд авдаг Сумьяабатад утсаар ярьж байгаад зарахаар болоод бүгдийг нь зарсан. Ийм би найзынхаа гэрээс хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би явган нэг нэгээр зөөж хулгай хийсэн.... Шижирбаатар алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан, харин надаас Шижирбаатарын эд зүйлсийг авсан Сумьяабатын хохирлыг одоогийн байдлаар нөхөн төлөөгүй байгаа ч гэсэн энэ хавар мал өгч хохирлыг нь барагдуулахаар хоорондоо тохирсон…” гэх,
Яллагдагч *******ын “…Сүхбаатар аймаг Уулбаян сумын 2 дугаар баг Баянмөнхийн байранд байх ******* хашаанаас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 6 цагийн үед машины 4 ширхэг обуд, 100А-ын 2 ширхэг аккумлятор авсан. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 ширхэг аккумлятор, 2 мотоциклийн обуд, хацар таг 1 ширхэг эд зүйлсийг явганаар зөөгөөд урд талын эзэнгүй хашаанд аваачиж тавьсан тэгээд тэр хашаанаас гэр лүүгээ зөөж хурааж тавиад дүү болох Х.Цогтбаатараас машинаа өгчих ус авах гээд байгаа юм гэж хэлээд тээврийн хэрэгслийг нь авсан. Тэгээд машинд нь ачаад цайран эдлэл авдаг хүнд аваачиж өгсөн юм…” гэх дахин мэдүүлгүүд
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,
******* 150А-3 ширхэг аккумлятор, 100А-4 ширхэг аккумляторыг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15-ын цайран обуд 4 ширхэг, 14-ийн цайран обуд 1 ширхэг (дугуйтай), мотоциклийн цайран обуд 3 ширхэг, аппаратурын цайран самбар 1 ширхэг буюу нийт 14 ширхэг эд зүйлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С. нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна ...” гэх дүгнэлтийг
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “... Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах... гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад түүний хохирогч ******* 775,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* 775,000 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2502023 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно. Шүүгдэгч ******* нь хохирогч ******* 775,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар төлсөн болох нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч С.аас 258,000 төгрөгөөр аккумлятор, мотоциклийн обуд зэргийг худалдаж авсан бөгөөд 258,000 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ. Шүүгдэгч С. нь 258,000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.аас 258,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ад олгохоор шийдвэрлэв.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд ялтан *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй хохирогч ******* 775,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.аас 258,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ад олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР