| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0182/Э/222/2025/0026 |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
2025 07 07 2025/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Цэгмэд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2530002430164 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа, шагналгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхон хүртэл авто замаар ******* улсын дугаартай Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттойгоор жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Миний буруу гэв.
2530000000076 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Гэрч ******* “... Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 цагаас 27-ны өдрийн 04 цагийн хугацаанд тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Балжиннямын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 155 дуудлагатай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрийн шуурхай удирдлагын 7051102 дугаараас утсаар залгаж "******* улсын дугаартай, хар өнгийн, тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг согтуу хүн барьж явж байж болзошгүй, эргүүлийн чиглэлдээ уг тээврийн хэрэгсэл таарвал зогсоож шалгах" тухай зарлан мэдээлэл ирсэн. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Оюу" хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын авто зам дээр 102-оос зарлан мэдээлсэн "******* улсын дугаартай, хар өнгийн тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгсэл" нь Саруул хотхоны дотор зогсоолоос ертөнцийн зүгээр хойшоо гарах хөдөлгөөн хийж байгаад таарсан ба тухайн тээврийн хэрэгслийг зогсоож түр саатуулан жолоочийг шалгахад ******* гэх залуу байсан ба тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт харагдаж байсан. Тухайн жолоочийг түр саатуулан цагдаагийн газарт авчирч Замын цагдаагийн тасгийн албан өрөөнд 20 цаг 36 минутанд согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад 3,03%- ийн согтолттой гарсан тул ******* улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг саатуулж журамласан. Жолооч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж, жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж арга хэмжээ тооцуулсан байсан. Согтолт хэмжигч драйгер багажаар шалгах үйл явцыг гэрэл зураг болон дүрс бичлэгээр бэхжүүлэн баталгаажуулж ажилласан... намайг тухайн тээврийн хэрэгслийг анх очиж шалгахад ямар нэгэн зорчигч байгаагүй. Жолооч ******* нь ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. ******* нь хэлэхдээ “15 цагийн алдад 0.75 литрийн Экс нэртэй архи уусан” гэсэн тайлбарыг хэлж байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19-р хуудас),
Гэрч “... 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр... манай найз ******* манайх руу машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр 5 шард байх найз х руу очсон. Бид 3 дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад гэрт уусан. Орой болоод манай найз Э.Эрдэнэсайхан ажлаа тараад ирсэн. Би г ирснээс хойш удаагүй гэр лүүгээ харьсан. *******, Алтан-Од. Эрдэнэсайхан нар уугаад үлдсэн. Маргааш нь би *******г согтуу машинаа барьж яваад цагдаад баригдсан гэж өөрөөс нь сонсож мэдсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас),
Гэрч “... би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *******тай уулзсан. Би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байх үед ажлаасаа тараад явж байтал манай найз ******* над руу утсаар залгаад "5 шард гэрт байна, хүрээд ирээч" гэхээр нь 5 шар луу гэр лүү очсон. Намайг очиход н.Алтан-Од, *******, Х.Батхүрэл гурав 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Бид 4 хамт юм ярьж сууж байгаад нөгөө шилтэй архийг нь дуусгаад дахиад 0.75 литрийн архи 2 ширхэгийг хувааж уусан. Тэгсэн ******* н.Алтан-Од хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би *******г хорьж салгасан. Тэгсэн ******* гэр лүүгээ явлаа гээд орой 20 цагийн орчим гэрээс гараад машинаа бариад ганцаараа хөдлөөд явсан. Тэгээд бид хэд үлдээд орой 22 цагийн орчим гэр лүүгээ харьсан. Тэгсэн маргааш нь ******* утсаар залгаад "найз нь өчигдөр машинаа барьж яваад танай байрны гаднаас хөдөлж байгаад цагдаад баригдчихсан" гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/181 дугаартай шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 54-57-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-63-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-77-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 82-87-р хуудас),
Яллагдагч *******гийн “... Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үдээс хойш найз Х.Батхүрэлтэй утсаар яриад бид хоёр уулзахаар болоод би өөрийнхөө ******* улсын дугаартай, хар өнгийн тоёота приус-40 маркийн машинтайгаа гэр лүү нь очиж уулзсан. гэр нь Баруун-Урт сумын 6 дугаар баг, Дөрвөлжийн гэр хороололд байдаг. Х.Батхүрэл бид хоёр уулзаад Баруун-Урт сумын 1 дүгээр баг, 5 шард байх найз х руу 15 цагийн орчимд очсон. Х.Батхүрэл бид хоёрыг гэр лүү нь ороход н.Алтан-Од танихгүй 2 залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд Х.Батхүрэл бид хоёр гэрт нь хамт 0.75 литрийн архи хоёрыг уусан. Орой 17 цаг өнгөрч байх үед манай найз Э.Эрдэнэсайхан ажлаа тараад ганцаараа ирсэн. г ирсний дараа бид нарын ууж байсан архи дуусаад дахиад нэг 0.75 литрийн архи аваад бүгд уусан. Би согтоод н.Алтан-Одтой маргалдаж байснаа санаж байна. Тэгээд би гэр лүүгээ харих гээд гаднаас өөрийнхөө ******* улсын дугаартай, хар өнгийн тоёота приус-40 маркийн машинаа бариад 19 цаг өнгөрч байх үед гаднаас хөдлөөд найз гэрийнх гадаа очсон. х Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутагт байх "Саруул" хотхонд байдаг. Тэгээд “Саруул” хотхоноос гарах гээд ертөнцийн зүгээр хойшоо гарах үед намайг цагдаагийн алба хаагч нар зогсоож согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр түр саатуулсан. Намайг цагдаагийн газар аваачиж согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэхэд 3,03 хувийн согтолттой гэж гарч байсан. Би архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39-р х)
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 04-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-07-р хуудас),
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 09-р хуудас)
ALCOTEST QUEN загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-13-р хуудас),
Шүүгдэгч *******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47-49 хуудас)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 хуудас)
2025 оны 05 сарын 09-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 02/631 дугаартай албан бичиг (хх-ийн 79 хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхон хүртэл авто замаар ******* улсын дугаартай Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь
Гэрч ******* “... Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Оюу" хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын авто зам дээр 102-оос зарлан мэдээлсэн "******* улсын дугаартай, хар өнгийн тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгсэл" нь Саруул хотхоны дотор зогсоолоос ертөнцийн зүгээр хойшоо гарах хөдөлгөөн хийж байгаад таарсан ба тухайн тээврийн хэрэгслийг зогсоож түр саатуулан жолоочийг шалгахад ******* гэх залуу байсан ба тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт харагдаж байсан. Тухайн жолоочийг түр саатуулан цагдаагийн газарт авчирч Замын цагдаагийн тасгийн албан өрөөнд 20 цаг 36 минутанд согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэн шалгахад 3,03%- ийн согтолттой гарсан... ”гэх,
Гэрч “... 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр... манай найз ******* манайх руу машинтайгаа ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр 5 шард байх найз х руу очсон. Бид 3 дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи аваад гэрт уусан. Орой болоод манай найз Э.Эрдэнэсайхан ажлаа тараад ирсэн. Би г ирснээс хойш удаагүй гэр лүүгээ харьсан. *******, Алтан-Од. Эрдэнэсайхан нар уугаад үлдсэн....” гэх,
Гэрч “... би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр *******тай уулзсан. Би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байх үед ажлаасаа тараад явж байтал манай найз ******* над руу утсаар залгаад "5 шард гэрт байна, хүрээд ирээч" гэхээр нь 5 шар луу гэр лүү очсон. Намайг очиход н.Алтан-Од, *******, Х.Батхүрэл гурав 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Бид 4 хамт юм ярьж сууж байгаад нөгөө шилтэй архийг нь дуусгаад дахиад 0.75 литрийн архи 2 ширхгийг хувааж уусан. Тэгсэн ******* н.Алтан-Од хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би *******г хорьж салгасан. Тэгсэн ******* гэр лүүгээ явлаа гээд орой 20 цагийн орчим гэрээс гараад машинаа бариад ганцаараа хөдлөөд явсан ...” гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
Яллагдагч *******гийн “... Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үдээс хойш найз Х.Батхүрэлтэй утсаар яриад бид хоёр уулзахаар болоод би өөрийнхөө ******* улсын дугаартай, хар өнгийн тоёота приус-40 маркийн машинтайгаа гэр лүү нь очиж уулзсан. гэр нь Баруун-Урт сумын 6 дугаар баг, Дөрвөлжийн гэр хороололд байдаг. Х.Батхүрэл бид хоёр уулзаад Баруун-Урт сумын 1 дүгээр баг, 5 шард байх найз х руу 15 цагийн орчимд очсон. Х.Батхүрэл бид хоёрыг гэр лүү нь ороход н.Алтан-Од танихгүй 2 залуугийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд Х.Батхүрэл бид хоёр гэрт нь хамт 0.75 литрийн архи хоёрыг уусан. Орой 17 цаг өнгөрч байх үед манай найз Э.Эрдэнэсайхан ажлаа тараад ганцаараа ирсэн. г ирсний дараа бид нарын ууж байсан архи дуусаад дахиад нэг 0.75 литрийн архи аваад бүгд уусан. Би согтоод н.Алтан-Одтой маргалдаж байснаа санаж байна. Тэгээд би гэр лүүгээ харих гээд гаднаас өөрийнхөө ******* улсын дугаартай, хар өнгийн тоёота приус-40 маркийн машинаа бариад 19 цаг өнгөрч байх үед гаднаас хөдлөөд найз гэрийнх гадаа очсон. х Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутагт байх "Саруул" хотхонд байдаг. Тэгээд “Саруул” хотхоноос гарах гээд ертөнцийн зүгээр хойшоо гарах үед намайг цагдаагийн алба хаагч нар зогсоож согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр түр саатуулсан. Намайг цагдаагийн газар аваачиж согтолт хэмжигч драгер багажаар үлээлгэхэд 3,03 хувийн согтолттой гэж гарч байсан. Би архи согтууруулах ундааны зүй хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буруутайү йлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна... ” гэх мэдүүлэг,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
ALCOTEST QUEN загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж болон драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
2025 оны 05 сарын 09-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 02/631 дугаартай албан бичиг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промилли (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промилли (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан хийгээд мөн зөрчил үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 3.03 хувийн промилли байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр гэрэл зургийн үзүүлэлтээр, тэрээр 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил, 6 сарын хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тус тус нотлогдоно.
Шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хотхон хүртэл авто замаар ******* улсын дугаартай Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг 3.03 хувийн согтолттойгоор жолоодсон хэрэг нь хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “... Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Өмнөх шийтгэх тогтоолоор биелэгдээгүй ял буюу 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна ...” гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, эрхэлсэн ажилгүй зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч ******* урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн боловч тус ялаас шүүгдэгч нь эдэлсэн ял байхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн эдлэх ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүйг дурдах нь зүйтэй юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******гийн урьд шийтгүүлсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 (долоон зуун хорин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялд нэмж нэгтгэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нийт 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР