| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0176/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****** холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******.
Холбогдсон хэргийн талаар: ****** нь 2023 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 1 цагийн үед 108 кг 100 гр тэмээний угаасан ноосыг ямааны ноолуур хэмээн итгүүлж хохирогч ****** худалдан 14,269,000 төгрөгийг ****** эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****** нь 2023 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 1 цагийн үед 108 кг 100 гр тэмээний угаасан ноосыг ямааны ноолуур хэмээн итгүүлж хохирогч ****** худалдан 14,269,000 төгрөгийг ****** эзэмшлийн Хаан банк дахь ****** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “…Хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Хохирогч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би хувиараа ноолуур худалдаж авдаг юм. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед ****** дугаараас залгаад ****** гэдэг хүн байна. ****** сумын ****** нуруунаас ярьж байна. Танайд ноолуур өгөх гэсэн юм аа гэхээр нь би манайх ноолуур авч байгаа гэсэн чинь за орой 2 дүүгээ явуулъя гэсэн. Тэгээд шөнийн 01 цагийн үед цагаан өнгийн РгоЬох маркийн машинтай 2 залуу ирээд манай нөхрийн нэрийг хэлээд ****** эгч явуулсан юм аа. Ноолуур өгөх гэсэн юм гэхээр нь гараад үзтэл 108 кг 100 грамм ноолуур байсан тэгээд задлаад үзтэл нарийн ноолуур байх шиг л байсан. Шөнө байсан болохоор сайн үзэгдээгүй тэгээд авахаар болоод би мөнгийг нь маргааш өгье гээд тохиролцоод явсан. Маргааш нь 08 цагийн үед залгаад “мөнгөө хурдан хийгээд өгөөч машин авах гээд байна” гэхээр нь би ****** тоот данс руу мөнгийг нь хийсэн. Тэгээд ноолуураа ачуулах гээд үзтэл угаасан ноос байсан. 1 кг 132,000 төгрөгөөр бодож нийт 108 кг 100 грамм ноолуурыг 14,269,000 төгрөг шилжүүлсэн. Ноолуур оруулж ирсэн залуу нь саарал малгайтай цамцтай өндөр залуу байсан. Нөгөөх нь бор дээлтэй намхан бор залуу байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулбал өөр гомдол санал байхгүй. Би ****** авсан гэж бодож байна. ****** гэх хүнийг сайн шалгаж өгөөч. Нөхөр ****** хамт байсан. Цагаан өнгийн РгоЬох маркийн машин байсан. Жолооч талын их гэрэл хагарсан байсан. ****** надтай ноолуур худалдан авахаас өмнө 7 хоногийн өмнө надад 100 гаруй килограмм ноолуур байна. ****** багийн ноолуур байгаа юмаа гэж ярьсан. Тэгээд таг болсон. Миний ноолуур авсан мөнгө ****** данс руу орсон байсан. ****** тухайн ноолуурыг өгч заруулсан байж болзошгүй. Хохирлоо барагдуулбал өөр гомдол санал байхгүй. Манайхаар ирж очдог найз нөхдийн холбоотой. ****** 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр миний ****** дугаарын утас руу өөрийнхөө ****** дугаарын утаснаас залгаад танайх ноолуур авч байна уу. Яг бэлэн мөнгөөр нь авч байна уу? би бэлэн мөнгөөр нь 100 гаруй килограмм ноолуур өгчихмөөр гэж залгасан. Тэгэхээр нь бэлэн мөнгөөр биш дансаар өгч байгаа хаанахын ноолуур юм гэсэн чинь ****** ноолуур гэхээр нь манайх өөр газрын ноолуур авахгүй байгаа сумынхаа ноолуурыг авч байгаа гэж хэлсэн чинь би чамайг нэг их хөөдчихгүй ноолуур өгнө ш дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 102-108-р- тал/,
3. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед ****** ах гээд хүн хаалга тогшсон. Тэгээд хэн бэ гэсэн чинь ****** эгчийн явуулсан хүн байна ноолуур өгөх гэсэн юмаа гэхээр нь за гээд эхнэр ****** бид 2 босоод гарсан. Гадаа гарахад цагаан өнгийн РгоЬох маркийн машинтай 2 залуу байсан. Тэгээд 50 кг шуудайтай 6 бүтэн, 1 тал ноолуур байсан. Тэгээд тухайн ноолуурыг тэнд байсан өндөр залуу манай эхнэрт жинлэж өгсөн. Намхан залуу нь гэдэс өвдөөд байна гээд надаас танай 00 хаана байна гэхээр нь би 00 зааж өгсөн. Тэгээд би тухайн өндөр залуугаас хаанахын хэний хүүхэд вэ гэж асуухад ****** сумынх. Танай суманд адуу хариулж байгаа юмаа. ****** эгчийнд ойр гэж хэлсэн. Тэгээд тухайн ноолуур жинлэж үзэхэд 108 кг ноолуур байсан. Тэгээд мөнгийг маргааш өглөө нь шилжүүлье гэж хэлээд нөгөө 2 залуу явсан. Тэгээд орондоо ороод хэвтэж байтал нөгөө 2 залуу эргэж ирээд мөнгөө одоо авмаар байна гээд буцаж ирсэн. Тэгэхээр нь мөнгө нь маргааш өглөө найдвартай шилжүүлнэ гээд буцаад явсан. Тэгээд маргааш өглөө нь манайхаас ноолуур авдаг ****** гэх залуу нь яриад авсан ноолууруудаа өнөөдөр хойшоо Ховд аймаг руу ачуулаадах гэхээр нь би тухайн авсан ноолуураа ачуулах гээд тал шуудай ноолуурыг үзтэл ноолуур биш угаасан ноос байсан. Тэгээд бусад бүтэн шуудайтайг үзтэл мөн адил угаасан ноос байсан. Цагаан өнгийн ргоЬох маркийн тээврийн хэрэгсэл байсан зүүн талын ур талын гэрэл хагархай байсан. Улсын дугаарын хараагүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 111-112-р тал/
4. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Хувиараа такси үйлчилгээнд явдаг. Би хаан банканд ****** дугаарын данс эзэмшдэг. Тухайн дансыг олон жил ашиглаж байна. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед Драгон төвийн зүүн талд явж байхад 2 залуу гар өргөхөөр нь суулгаад таксинд явсан. Тухайн хүмүүс эхлээд цэргийн хотхоны автобусны буудал дээр зогсоод нэг дээлтэй залуу нь бууж яваад удалгүй 1 ширхэг эмээлийн мод, нэг ширхэг мөнгөн тоногтой эмээл авч ирж суусан. Тэгээд Баянхонгор аймаг яваад ирье нэг эмээл зарах гэсэн юм гээд 300.000 төгрөгөөр тохиролцоод 3лаа явсан. Оройхон Баянхонгор аймаг ороод Номин худалдааны төвийн зогсоол дээр хоносон. Шөнө 3-4 залуу ирээд хэсэг уулзаж байгаад нэг эмээлийн модоо өгөөд явуулсан. Өглөө нь 08-н цагийн үед савхин куртиктэй залуу нь Говь-Алтайд нэг хүнд юм зарсан юм. Миний данс болохгүй байна. Та дансаа өгч бай гээд миний дансны дугаарыг авсан. Удалгүй миний данс руу 14,269,000 төгрөг орсон. Тухайн мөнгийг өөр нэг данс руу шилжүүлж авсан. Тэгээд буцаад Улаанбаатар хотод ирээд Драгон дээр бууж үлдсэн. Би тухайн хүмүүсийг танихгүй. Савхин куртиктэй залууг Отгоо гэж дуудаад байсан. 170-180 см өндөртэй, махлаг, шар залуу байсан. Ил харагдах шарх, сорив, шивээс байгаагүй. Ямаан сахалтай хүн байсан. Нөгөө залуу нь бор дээлтэй 165-170 см өндөртэй, дундаж махлаг бор царайтай залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй. Эхпээд Улаанбаатар хотоос гарах бензин хийх гээд 160,000 төгрөг бэлэн өгсөн. Дараа нь 14,269,000 төгрөгөөс 14,100,000 төгрөгийг өөр данс руу шилжүүлж аваад 169,000 төгрөгийг миний дансанд үлдээлгээд буусан. Тухайн хүмүүс нь Баянхонгор аймаг руу явж эмээл зарна гэж хэлээд надаар таксидаж явсан. Баянхонгор аймагт орой очсон. Номин худааны төвийн гадна зогсоол дээр хоносон. Шөнө нь нэг приус-20 машинтай 2-3-н хүн ирж уулзаад нэг эмээлийн модоо өгч явуулсан. Мөнгөн тоногтой эмээлээ буцаагаад Улаанбаатар хотод авч ирээд Драгоны урд клонк дээр бууж үлдсэн. Говь-Алтайн хүнд юм зарсан. Тэрний мөнгийг авч байгаа гэж хэлсэн. Би Говь-Алтай аймагт хэд хэдэн удаа хамаатны дүүгийндээ очиж байсан. Сүүлд 2022 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд ажлаар очиж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-117-р тал/
5. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Говь-Аптай аймгийн ****** ****** ****** 2021 оноос хойш ажиллаж байна. Манай аав, ээж хоёр ****** сумын ****** баг буюу ****** сумаас 70 км зайд багийн төв дээр оршин суудаг. Манай аав ****** сумын ****** ажилтай. Миний аав, ээж хоёр багийн төв дээр байхдаа 2021 оноос хойш малын түүхий эд болон ямааны ноолуур авдаг байсан юм. 2023 оны 05 дугаар сарын эхээр манай ээж, аав хоёрыг ноолуур авч байхад нь нэг эмэгтэй хүн ****** дугаарын утсаар ****** байна гэж яриад 100 гаруй кг ноолуур өгөх гэсэн юм гэж ярьж байгаад 2023 оны 05 дугаар сарын 29-ний шөнө хоёр залуу ноолуур өгөх гэсэн юм аа ****** эгч явуулсан гэхээр нь манай ээж нөгөө ноолуурыг нь шалгаж харалгүй авчихсан байсан. Дараа нь ноолуураа Ховд аймаг руу ачуулах гэсэн чинь нөгөө ноолуур нь угаасан тэмээний ноос байсан гэхээр нь би сүүлд гэртээ очихдоо үзэхэд нээрээ тэмээний ноос байсан. Нийт 8 ширхэг 50 кг-н мяндсан ууттай ноос байсан юм. Тухайн үед манай ээжтэй ярьж байсан гэх дугаарыг би тэмдэглэж аваад залгаж үзэхэд холбогдохгүй байсан юм. Дараа нь 2024 оны зун би аймгийн Алтай нисэх буудлынхаа ажил дээр байж байхад манай нисэхийн тээшин дээр нэг хайрцагтай ачаа үлдсэн байсан бөгөөд тухайн ачаан дээр нөгөө ээжтэй “****** байна гээд ярьж байсан гэх утасны дугаар байж байхаар нь би лавлаж сайн хараад урьд нь залгаж байсан дугаараа харахад нөгөө дугаар буюу ****** дугаар мөн байсан. Би хоёр давхарт гараад бууж ирэхэд нөгөө тээшийг нэг ах ирээд аваад явж байхаар нь би нөгөө ахын машины дугаарыг нь гар утсаараа зургийг нь аваад ээжид нөгөө зургаа явуулсан юм. Мөнгөлөг саарал өнгийн ****** ГАҮ улсын дугаартай дээрээ ачаатай машин байсан. Нэг хөгшин ах ирж аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120-р тал/
6. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...****** дугаарыг би 2005 оны үед Мобикомын сугалаанаас хожсон дугаар байгаа юм. 2020 оны үеэс би өөрийнхөө ээжид бариулсан байсан юм. Одоо ээж тэр дугаарыг барихгүй байгаа. Манай дүүгийн нөхөр ****** нь манай ээжээс аваад явсан. Тэрнээс хойш манай ээж тэр дугаарыг бариагүй. Эхпээд над дээр бүртгэлтэй байсан. Ээжид өгөөд ээж өөр дээрээ бүртгүүлсэн байсан юм. ****** нь миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123-р тал/
7. Гэрч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 05 дугаар сард ****** над руу залгаад наад хавиар чинь ноолуур авч байгаа хүн байна уу? Ямар үнэ ханштай байна гэж асууж байсан. Тэгэхээр энд 133,000 төгрөгийн үнэ ханштай байна гэсэн тэгсэн чинь ****** эндээс тэгвэл ноолуур аваад наана чинь аваачиж зарвал ашигтай юм байна гэж ярьж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127-р тал/
8. Хэргийн газар 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-7-р тал/,
9. Хохирогч ****** мөнгө шилжүүлсэн гэх ****** ****** дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 69-70-р тал/,
10. ****** эзэмшлийн Хаан банкны ****** дугаарын дансны хуулга, Хаан банкны дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 79-78-р тал/,
11. 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 84-89-р тал/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1515 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай үснүүд нь тэмээний ноосон ширхэгт байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 138-146-р тал/
13. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 90-92-р тал/,
14. Хохирогч ****** гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 173-р тал/,
15. Хохирогч ****** гаргасан ****** 10,000,000 төгрөгийг авсан үлдэгдэл 4,000,000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс болох 2,000,000 төгрөг бүгд 6,000,000 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэх мал өгч, авахаар тохиролцов... гэх хүсэлт, /хавтаст хэргийн -ийн 171-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.
Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч ****** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ****** нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****** 14,269,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 16,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос 10,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,500,000 төгрөгөнд адуу өгөхөөр илэрхийлсэн болох нь хавтаст хэргийн 171 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгчийн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч ****** танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохиролоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан 108 килограмм, 100 грамм 8 шуудай бүхий тэмээний ноосыг худалдан борлуулж, мөнгийг улсын орлогод оруулах, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид 10,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол 5,500,000 төгрөгөнд адуу өгөхөөр тохиролцсон, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч ****** оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ****** 5,500,000/таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч /Говь-Алтай аймгийн ****** сумын 1 дүгээр багт оршин суух, РД:******/ ****** олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 108 килограмм, 100 грамм 8 шуудай бүхий тэмээний ноосыг худалдан борлуулж мөнгийг нь улсын орлогод оруулсугай.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 10,500,000/арван сая таван зуу мянга/ төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР