Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2022/03072

 

 

 

 

 

 

 

 

   2022             10             12                                         184/ШШ2022/03072                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-42 тоот хаягт оршин суух, Хиад боржгон овогт Гантөмөрийн Гүнчин /РД:АЯ84102609/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9-167 тоот хаягт оршин суух, Барнууд овогт Жадамбын Ганбат /РД:РЮ76051671/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп 427 байр, 46 тоот хаягт оршин суух, Гомбодорж овогт Гомбодоржийн Хужаа /РД:ЦА56012401/ нарт холбогдох,

 

2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, уг бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахтухай үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагч Ж.Ганбатын “Г.Гүнчин болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ц.Наранцэцэг, хариуцагч Г.Хужаа, хариуцагч Ж.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа, хариуцагч Ж.Ганбатын өмгөөлөгч Т.Хонгор, шинжээч Г.Оюунболд, Э.Солонго, нарийн бичгийн даргад Т.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: Г.Гүнчин миний бие нөхөр Р.Алтансүхтэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж 7 жил хамт амьдраад 2011 он хүртэл Солонгос улсаас Монголдоо ирсэн. Бид Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-42 тоот орон сууцыг 2012 онд худалдан авсан. Бидний дундаас 2012 оны 04 дүгээр 30-ны өдөр том хүү А.Төрсүлд төрсөн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү А.Алтансүлд төрсөн. Манай нөхөр Р.Алтансүх нь булчирхайн хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээнд Хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Ганбат нь бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байна. Өөрөөр хэлбэл үхлүүт хүнд өвчтэй байхад нь эмнэлгээс авч явж бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хууль бус үйлдэл юм. Манай нөхрийг хүнд өвчтэй байх үед ах дүүсийг нь дуудахад хэн ирээгүй мөртлөө өвчтэй, ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй... “Бид АНУ-д эмчлүүлнэ, зардлаа олохын тулд нотариат орно гээд хүчээр авч яваад үхлүүт хүнээр огт танихгүй хүнд бэлэглэлийн гэрээ хийлгүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс нэг ч өдөр асраагүй, бие муу байгааг мэдэгдэж ир гэхэд «амийг нь бөө тогтоож байгаа, бид ургийн баяртай гээд cap гарангийн дараа ирэнгүүтээ ийм үйлдэл хийсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь бэлэг хүлээн авсан гэх хүн огт үзэгдээгүй ба эмнэлэг дээр ч тэр нас барсны дараа ч тэр оршуулга дээр ч тэр ирээгүй. Миний бие нөхрөө хорт хавдартай тэмцэлдэж байхад нь химийн хортой эмчилгээтэй хүнийг сахиж байгаад давхар хордож Франц улсад эмчлүүлж байгаа бөгөөд ээж Ц.Наранцэцэгээр төлөөлүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ... Хамгийн гол миний гомдолтой байгаа зүйл бол 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр энэ хүнийг группийн хуралд ирүүлэх шаардлагатай байна гээд Халдвар судлалын эмнэлгээс ярьдаг, гэтэл эмч нь энэ хүнийг хөдөлгөж болохгүй юм байна, та нар гэртээ байж бай, өнөөдөр комисс очиж үзнэ гээд миний мэдэхээр Баянзүрх дүүргийн Хавдар судлалын ерөнхий эмч н.Оюун даргалаад, Баянзүрх дүүргийн халамж үйлчилгээний ажилтан н.Норвоо гэх хоёр хүнтэй хамт 4,5 хүн гэрт орж ирээд /хүүгээ түр гэртээ гаргасан байсан/ энэ хүн гурван гуурстай юм байна, насилк дээр ч, тэргэнцэртэй ч хуралд очиж чадахгүй юм байна гэж хэлсэн. Гэтэл маргааш нь буюу 8 сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээг Г.Хужаа гээд энэ хүн дээр хийсэн байдаг. Ингээд 8 сарын 27-ны өдөр группийн хурал болоход миний охин төлөөлөөд очсон. Хурлаар хүүг минь 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэсэн. 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг нь 10 хувийн найдвар байна уу гэхэд амьсгалах төдий, хорт хавдар бүх эрхтэнд үсэрхийлсэн байна гэж хэлж байсан. Тэр үед анагаах ингээд бууж өгч байгааг би ойлгосон. 8 сарын 25-ны өдөр энэ хүнийг босож чадахгүй гэдгийг комисс ирээд үнэлсэн байхад 26-ны өдөр Г.Хужаа нотариатын байранд очоод гэрээ хийсэн гэдэгт би маш их гомдолтой байгаа. Хоёрдугаарт тийм муу хүн очсон байхад Г.Хужаа гуай яагаад бичлэг хийгээд санадаггүй вэ. Хуулиар явсан ийм насны хүн маш няхуур байдаг байлгүй гэж бодож байна... Ер нь гомдол 8 сарын 25, 26, 27 гэх гурав хоногт л байна. Энэ гурван хоногийн дотор л миний хүүгийн амь нас, эд хөрөнгө сүйрчихлээ гэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:  Алтансүх, Гүнчин нар нь БНСУ-д ажил хийж хөдөлмөрийн хөлсөө цуглуулан БЗД-ийн 7-р хороо, 31-42 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Алтансүхийн эгч Оюун-Эрдэнийн хамаатнаас Оюун-Эрдэнээр дамжуулан худалдан авсан. Орон сууц худалдан авад Гүнчин түрүүлж Монголд ирж БЗД-ийн 7-р хороондоо бүртгүүлж орон сууцандаа иж бүрэн засвар хийсэн байдаг. Тэрээр орон сууцны хануудыг буулгаж шинэ хана босгож нийтийн хэлж заншсанаар супер засвар хийсэн байрандаа тохируулан тавилга авч тохижилт хийсэн. Алтансүх нь 2015 онд бие нь муудаж эмнэлэгт үзүүлснээр хорт хавдартай болсноо мэдсэн. Тэрээр 2015 онд Хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж уушгины тасагт олон хоног хэвтэж эмчлүүлсэн. 2015 оны намар эмнэлэгт хэвтэж байхад талийгаач Алтансүхийн эгч нь ирж Монголд эмчилж чадахгүй гадаадад авч явж эмчлүүлнэ. Эмчилгээний зардалд орон сууцыг барьцаалах, худалдах шаардлагатай гээд авч яван нотариатаар орсон боловч хэвтрийн хүнд өвчтэй хүн тэгээд ч Чингэлтэй тойргийн нотариат учир үйлдэл хийхээс татгалзсан байна. Улмаар хэзээ ч юм, ямар ч гэсэн Алтансүхийг авч явсан өдрөөс өөр өдөр офицеруудын ордны баруун урд байдаг Г.Хужаа гэдэг нотариатаар бэлэглэлийн гэрээг гэрчлүүлжээ. Нотариатын үйлдэл хийгдэх үед Алтансүх нь 90%-ийн хөдөлмөр чадвар алдалттай, асран хамгаалагчтай байдаг тул нотариатын үйлдэл хийхэд асран хамгаалагч нь заавал оролцох шаардлагатай. Нөгөө талаар Иргэний хуулийн 126.2.4-д "гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн дундын хөрөнгө байхаар хуульчилсан байх тул нотариат заавал гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулах ёстой. Мөн хэвтэрт байгаа хүнийг нотариат дээр авчрах биш байгаа газарт нь очиж үйлдэл хийдэг. Хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч, бичлэг хийх шаардлагатай. Дээрх байдлаар гэрчийн мэдүүлгээр нотариатч Г.Хужаа дээр очиж үйлчлүүлээгүй, асран хамгаалагч оролцуулаагүй, бичлэг байхгүй байгаа зэрэг нь нотариатын үйлдэл хийхэд Алтансүх байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд 2015.08.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулан, 2015.08.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.  /1хх 216-217/

 

3. Хариуцагч Г.Хужаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нотариатч миний 2017 оны архивын материалд 2017 оны 08 сарын 26- ны таамгаар Ганбат Алтансүх нарын хооронд хийгдэж гэрчлүүлсэн ямар нэгэн бэлэглэлийн гэрээ байхгүй. Би урьд нь гэрчээр дуудагдаж тус шүүхэд очсон боловч шүүх хурал 2 удаа завсарлаад хойшилсон.Нотариатч Г.Хужаа би 2015 оны 08 сарын 16-ны өдөр Р.Алтансүх,Ж.Ганбат нарын хооронд байгуулсан БЗД-ийн 7-р хороо 15-р хороолол 31 байрны 42 тоот ЗО м.кв 2 өрөө орон сууц бэлэглэх гэрээг 2015.08.26-нд талуудын хүсэлтээр гэрчилж бүртгэлийн дэвтрийн 2950 дугаарт бүртгэн гарын үсгүүдийг зуруулсан байна. Энэ талын нотлох баримт болох гэрээ, бүртгэлийн дэвтэр, мөнгөний тасалбарын хуулбарыг архиваас гаргаж өгсөн хавтаст хэрэгт байгаа болно. Намайг орон сууц бэлэглэх гэрээ гэрчлэхдээ бэлэглэгч Р.Алтансүх гэгчийг байлцуулахгүйгээр гэрээг гэрчилсэн гэж ор үндэсгүй гүтгэсэнд харамсаж байна. Би мэргэжлийн хууль хүн мэргэжлээрээ 37 жил, нотариатчаар 18 жил ажиллахдаа хууль зөрчсөн үйлдэл гаргаж хүн хохироож байсан удаагүй. Бусдын өмчийг хэн нэгэнд шилжүүлэх гэрээ хэлцэл гэрчлэхэд заавал 2 талыг байлцуулж гэрчилдэг. Надад хууль бус үйлдэл хийх хүмүүжил сэтгэл байхгүй. мэргэжилдээ үнэнч явсаар өдийг хүрсэн. Р.Алтансүх гэдэг хүн 2015.08.26-нд хэнтэй ирснийг одоо бол мэдэхгүй. Хамт ирсэн гэрээний нөгөө тал Ж.Ганбат гэгчийн мэдүүлэг, гэрээ болон бүртгэлийн дэвтэрт байгаа гарын үсэг гэрээний 2 тал байсан гэдгийг нотолно. Энэ 2 хүнийг би огт танихгүй. Хавтаст хэрэгт авагдсан материалд УБЕГ, УХЭУБЕГ, НУБГ-н 2017 оны 02 сарын 12-ны 11-875660 тоот Ш.Эрдэнэбатад гаргаж өгсөн лавлагаанд Ү-204002521 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг Ш.Эрдэнэбат 2012 оны 11 сарын 22-нд бэлэглэлийн гэрээгээр Р.Алтансүхэд шилжүүлсэн үйлдлийг 72 тоот нотариатч би гэрчилсэн байна... 2015/08/26-ны өдөр Р.Алтансүх нь нотариатч дээр ирэхдээ ХЧА-н хувь тогтоосон акт авч ирээгүй. Хэрэв авчирсан бол нотариатчын архивт байх учиртай. Гэрээ гэрчлэгдэх өдөр Р.Алтансүх нь гарын үсгээ зурах чадваргүй,ухаан санаа эрүүл бус байсан бол хэрхэн гэрээг гэрчлэх тухай хууль заавраа би мэднэ.Иргэний хуулийн 126.4.2 гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэлд дурьдсан байна УБТХ-ийн 17-р зүйлийн 17.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг хүсэлт гаргагч нөхөн төлнө гэж зааснаас гадна бүртгэл буруу болсон бол залруулах үүрэг нь мэдүүлэгчид байгаа болно. Энэ хуулийн дагуу Р.Алтансүх 2012 онд маргаж буй орон сууцыг Ш.Эрдэнэбатаас бэлэглэлийн гэрээгээр хүлээж авахдаа эхнэр,хүүхдээ хамт бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэс байхгүй учир нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 220-221/

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ж.Ганбат нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 31 дүгээр байрны 42 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2204002521 дугаартай 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Ж.Ганбат нь солонгос улсад очиж ажиллах болсон тул уг орон сууцыг 2006 онд төрсөн эгч болох Ж.Төмөрсайханы нөхөр Ш.Эрдэнэбатын нэр дээр худалдаж авч байсан байдаг. Үүнээс хойш Ж.Ганбатын бэрийн дүү Р.Алтансүх нь уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна гэх зэрэг шалтгаан тоочсон тул арга буюу 2012 онд бэлэглэлийн гэрээгээр түүний нэр дээр шилжүүлэхийг Ш.Эрдэнэбатад даалгаж, талуудын хооронд бэлэглэлийн гэрээгээр Р.Алтансүхэд өмчлөх эрх түр шилжсэн байдаг. Ингээд 2015 оны 08 сарын 26-ны өдөр Ж.Ганбат болон Р.Алтансүх нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж,өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авсан байдаг. Гэтэл гадаадаас ирээд орон гэргүй байгаа дүү Р.Алтансүх, түүний дүү, эхнэр хүүхдийг орон сууцандаа үнэ төлбөргүй суулгаж байтал Р.Алтансүх нас барч, түүний эхнэрийн хамаатан саднууд нь өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа юм. Г.Гүнчингийн ээж Ц.Наранцэцэгтэй удаа дараа уулзаж, байр чөлөөлж өгөхийг хүсдэг боловч тэрээр Р.Аптансүхийн эхнэр, хүүхдийг Франц улс руу явуулахад ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан учраас түүний төлбөрөөс төлөх хэрэгтэй, байрыг чинь барьцаалж байна гэх мэтчилэн үндэслэлгүйгээр элдэв шалтаг тоочсоор, өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж, өмчлөгчийг хохироосоор байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Гүнчин болон түүний хамаатан саднууд, гэр бүлийн гишүүдийг уг орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 19/

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.Эрдэнэбилэгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа...Ж.Ганбат байрыг худалдаж авсан гэх санхүүгийн ямар баримт байдаг вэ. Р.Алтансүх байрыг барьцаанд тавиад зээл авч байсан байдаг. Банканд барьцаалагдсан байгаад хураагдсан бол яах байсан бэ. Хүний байрыг барьцаалаад мөнгө зээлж болохгүй. Ш.Эрдэнэбатын асуудал цагдаагаар шийдэгдэх байх. Ж.Ганбат байрны өмчлөгч гэсэн баримт байхгүй. Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн. Ж.Ганбат байранд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Бэлэглэлийн гэрээнд 80.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлээ гэсэн байдаг. Хөрөнгө хоосноос бий болдоггүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... Нэхэмжлэгч Г.Гүнчингийн хууль ёсны нөхөр Р.Алтансүх (талийгаач болсон) нь хорт хавдартай, амь нас нь хутганы ирэн дээр буюу хөдөлмөрийн чадвараа 90% алдсан комиссын акт гарсан байх үед нь гэр бүлийн хүн , асран хамгаалагч болох эхнэр Г.Гүнчингийн зөвшөөрөлгүйгээр Ж.Ганбат нь хүнд өвчтөн Р.Алтансүхийг хууран мэхэлж гэр бүлийн дундын эд хөрөнгө болох БЗД-ийн 7-р хороо, 31-42 тоот орон сууцыг бэлэглэлээр шилжүүлэн авсан байдаг. Р.Алтансүх, Г.Гүнчин болон тэдний хүүхдүүд болох том хүү 5 настай А.Төрсүлд, 1 нас 7 сартай бага хүү А.Алтансүлд нар нь өөрсдийн амьдрах ганц ширхэг орон сууцаа ямар ч үнэ төлбөргүйгээр үл таних этгээд болох Ж.Ганбатад бэлэглэх шаардлага байхгүй байсан. Г.Гүнчин нь хорт хавдрын эцсийн шатанд орсон нөхрөө гадаадад эмчлүүлэх гарц хайж байсан бөгөөд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар боломжгүй гэж хэлсэн...Тэгэхээр энд ямар үнэн байна вэ гэхээр нэгдүгээр уушгиндаа гуурстай, бөөрөндөө гуурстай, давсагтаа гуурстай хүн нотариат дээр яаж очсон гэдэг эхний асуудал, хоёрдугаарт гуурстай хүн гараа өргөж чадахгүй, ярьж чадахгүй. Гэтэл гарын үсгийг энэ хүнээр яаж зуруулсан гэдгийг сонирхсон. Нэг хүн толгойг нь бариад, нэг хүн гарыг нь бариад, нэг хүн түшээд, нэг хүн урд нь бэлэглэлийн гэрээг барьж байгаад зуруулсан болж таарах гэж байна. Бас нэг хачин зүйл нь 2012 онд бэлэглэлийн гэрээгээр энэ байрыг авдаг. 2012 оны бэлэглэлийн гэрээнд Алтансүх гэсэн бичвэр байгаа. 2015 оны Алтансүх гэсэн бичвэртэй цонхонд гэрэлтүүлээд харахад давхцаж байдаг, хэмжээсний хувьд адилхан. 2012-2015 оны хооронд өөр олон гарын үсэг байдаг бөгөөд хэмжээсний хувьд бүгд өөр өөр. Төсөөтэй хэмжээстэй нэг ч бичвэр байхгүй. 2012 онд эрүүл байсан хүн 2015 онд гараа өргөж даахгүй хүний бичсэн бичвэр хоёр яг адилхан байгаа нь гайхмаар. Яагаад шинжээч нарт уурлаад байна гэхээр Алтансүхийн гарын үсэг мөн биш эсэх асуудлаар маргаагүй. Бид олон жилийн турш шинжээч нартай нэг л маргаан байдаг. Тэр нь давхцал байна уу, хэмжээсний хувьд ямар байна. Өөрөөр хэлбэл 2012 оны бэлэглэлийн гэрээний А гэсэн тэмдэгт, 2015 оны бэлэглэлийн гэрээний А гэсэн тэмдэгт хэмжээсний хувьд ямар зөрүүтэй байна. Л ямар зөрүүтэй байна, Т ямар зөрүүтэй байна. Бид үүнийг л тодруулах гэсэн. Дурдсан хоёр гэрээ хоёулаа хариуцагчийн нотариатын хийгдсэн байдаг... Цаг хугацааны хувьд 5 жилийн 2,3 жилд нь н.Энхтайвантай холбоотой... Гурван гуурстай, гараа өргөж дийлэхгүй хүн 2012 онд зурсан гарын үсэгтэйгээ адилхан 2015 онд гарын үсэг байх боломжгүй гээд хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Шинжээч нар Монгол улсын шүүх шинжилгээний хүрээлэнд төсөөтэй гарын үсгийн тэмдэгтүүдийг тодорхойлох чадваргүй, тийм техник хэрэгсэл байхгүй гэдэг. 1920-д оны үе шиг... түүнд н.Оюун-Эрдэнэ, н.Баттөр гэдэг хүмүүс Монголоос гараагүй, харин өөр нэрээр Англи улс руу яваад тэндээ иргэншил авсан байна гэдэг. Гэтэл орон сууц зөвхөн н.Алтансүхийн өмч биш, хэний нэр дээр байгаагаас үл хамаараад гэр бүлийн өмч, гурван хүүхдийн өмч, эхнэрийнх нь өмч. Одоо энэ 4 хүн энэ байранд байрлаж байгаа. Энэ хүмүүсийг өмчлөх эрхгүй гэх зүйл хуульд байхгүй. Гэр бүлийн дундын хөрөнгө. 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хүн ухаан санааны хувьд эрүүл байх уу. 90 хувь гэдэг нь 90 хувиас дээш байдаггүй юм байна, 100 хувь болбол нас барсан гэж үздэг, 90 хувь гэдэг нь хөдлөх чадваргүй, амьсгаатай хүнийг хэлдэг. Ийм хүн эрүүлдээ зурж байсан гарын үсэгтэйгээ яг адилхан хэмжээстэй гарын үсэг зураад явж байх уу... Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ганбат нь маргаан бүхий орон сууцыг анх 2004 онд худалдаж авсан. Ингээд өөрөө гадаад орон буюу Солонгос улсад ажиллаж амьдарч байсан учраас өөрийн төрсөн эгчийн нөхөр Ш.Эрдэнэбат гэдэг хүний нэр дээр гэрчилгээг гаргуулсан байдаг. Ингээд 2012 онд Ганбатын төрсөн ах Баттөмөр, бэр эгч Оюун-Эрдэнэ нар холбогдоод бэр эгчийнх нь төрсөн дүү Алтансүх банкнаас зээл авахын тулд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Чи Эрдэнэбат ахын нэр дээр байгаа орон сууцаа Алтансүхийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээлийг гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэдэг хүсэлт тавихад төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд Ш.Эрдэнэбатыг бэлэглэлийн гэрээгээр тухайн орон сууцыг гээд хүсэлт гаргахад төрөл садны холбоотой байсан учраас хүлээн зөвшөөрөөд Ш.Эрдэнэбатыг бэлэглэлийн гэрээгээр Р.Алтансүхийн нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн байдаг. Ингээд 2012 онд Ш.Эрдэнэбатын нэр дээр байсан маргаан бүхий орон сууц Р.Алтансүхийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр шилжсэн байдаг. Ингээд 2015 онд тухайн орон сууцаа Ж.Ганбат гуай өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Нотариатыг Р.Алтансүх өөрөө сонгосон, манайд ойр, би дандаа үйлчлүүлдэг, гээд үйлчлүүлсэн. Түүнээс биш Ж.Ганбат өөрийнхөө таньдаг нотариат дээр хийлгэсэн зүйл байдаггүй. Орон сууцыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага дээр тайлбар гаргая. Хүчингүйд тооцуулах  үндэслэлээ нэгдүгээрт тухайн орон сууцыг Р.Алтансүх нь гэр бүлийн дундын өмчлөлд зориулж тайлбарладаг боловч худалдсан авсан гэх үйл баримтаа гаргаж өгдөггүй, харин хэрэгт хариуцагчаар татагдаагүй, хамааралгүй этгээд болон Оюун-Эрдэнэд шилжүүлсэн мөнгөө тухайн орон сууцыг худалдаж авсан гэж тайлбарладаг. Энэ бол тухайн маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх үйл баримтыг нотолж чадахгүй. Маргаан бүхий орон сууцыг хэний өмчлөл дээр байсан, тэр өмчлөл эрх бүртгэгдсэн этгээд мөн хариуцагч Ж.Ганбатад төлбөрийг шилжүүлсэн эсэх хэрэгт ач холбогдолтой байдаг. Тэгэхээр ач холбогдолгүй өөр хүний данс руу шилжүүлсэн мөнгөө маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Хоёрдугаарт тухайн орон сууцны 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг байгуулахдаа хүч хэрэглэж эсвэл гарын үсгийг дуурайлгаж өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарладаг. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн ажиллагаа явагдсан.Нэгдүгээрт гэрчээр тухайн үед орон сууц бэлэглэгч буюу Р.Алтансүхийн эмчлэгч эмч Золзаяагаас биеийн байдлыг асууж тодруулсан байдаг. Эмч Золзаяагийн мэдүүлэг нэгдүгээр хавтаст хэргийн 146-р талд авагдсан байдаг. Мэдүүлгээр Р.Алтансүх эмчилгээ байх явцдаа химийн эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн оюун санааны хувьд хариуцлага хүлээх чадвартай буюу өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай байсан. Хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах боломжтой байсан эрүүл мэндийн хувьд гэж мэдүүлэг өгсөн. Хоёрдугаарт Р.Алтансүхийн ээж Рэгзэдмаа гэж хүнээс мэдүүлэг авч “Тухайн орон сууцыг Р.Алтансүх мөнгөөр худалдаж авсан уу гэж асуухад мөнгөө аваагүй, банкнаас зээл авах гэж гуйгаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан” гэдгийг талийгаачийн төрсөн ээж өөрөө гэрчилсэн байна. Мөн энэ гэрчийг нэхэмжлэгч талын хүсэлтээр асууж тодруулсан. Хүч хэрэглэсэн гэж үздэг боловч яг яаж хүч хэрэглэснийг нотолсон баримт хавтас хэрэгт байдаггүй. Гарын үсгийг хүчээр зуруулсан гэж үзэж байгаа юм уу. Харин гарын үсэг Р.Алтансүхийн гарын үсэг мөн биш талаар мэргэжлийн шинжээч дүгнэлтээ гаргасан. Р.Алтансүх тухайн орон сууцыг бэлэг хүлээн авагчаар зурсан гарын үсэг, мөн бэлэглэгчээр Ж.Ганбатад шилжүүлсэн гарын үсэг нэг хүнийх байна аа гэдгийг мэргэжлийн тусгай шинжээч нар шинжлэн судлаад дүгнэлтээ гаргасан. Мөн биеийн байдлын хувьд өөрөө босох боломжгүй, 2,3 гуурс тавиулсан, эмчилгээтэй байсан гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Мөн Р.Алтансүх нь бусдын асрамжид буюу эхнэр Г.Гүнчингийн асрамжид байсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байдаг. Харин асран хамгаалагчаар тогтоосон уу гэх асуултад үгүй гэх байдлаар үгүй гэдэг байдлаар Р.Алтансүхийн ээж болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранцэцэгийн мэдүүлгээр хавтас хэрэгт авагдсан байна... Харин Оюун-Эрдэнэд шилжүүлсэн мөнгөнийхөө төлөө Ж.Ганбатын өмчлөлийн орон сууцыг барьцаалаад  байгаа нь үндэслэлгүй байна... Орон сууц нь Ж.Ганбатын өмчлөл дээр бүртгэгдсэн тул хууль бус өмчлөлөөс чөлөөлж хариуцагч нарыг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан...Хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр Алтансүхийн нэр рүү шилжүүлсэн боловч буцаагаад шилжүүлж авсан. Орон сууцыг 2015.8.26-ны өдөр шилжүүлсэн талаар бэлэглэлийн гэрээ хавтас хэрэгт авагдсан. Бэлэглэлийн гэрээ хүчингүйд тооцуулах үндэслэл байгаа эсэх талаар тодруулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад тухайн бэлэглэлийн гэрээ дээрх гарын үсгүүдийг хүч хэрэглэсэн эсэх, талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Мөн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр бус эсэхийг тогтоох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Энэ талаар тайлбартаа дурдсан. Ингээд орон сууц бэлэглэлийн гэрээгээр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Улсын бүртгэлд маргаан бүхийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр одоог хүртэл бүртгэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шударгаар олж авсан өмчлөх эрхтэй орон сууцнаас Г.Гүнчин болон түүний хамаатан садан, гэр бүлийн гишүүдийг нь албадан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан... Р.Алтансүх эрх олгосон орон сууны бэлэглэлийн гэрээ болон, эрх дуусгавар болгосон талаар хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлсэн бэлэглэлийн гэрээнүүдэд нэг хүний гарын үсэг зурагдсан байна гэсэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Иргэний хууль 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар  хэлцэл хийснээр хойш нас барсан нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хэвээр байна. Тэгэхээр нас барахаас өмнө Р.Алтансүх хуваарьт хөрөнгөө бусдад бэлэглээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан байна...  гэв.

9.Нэхэмжлэгч талаас: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтууд, нас барсны бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, орон сууц бэлэглэлийн гэрээ, Хавдар судлалын үндэсний төвийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2017/05675 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Сувилахуй өрхийн эмнэлгийн тодорхойлолтууд, Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Капитал банкны зээл хүсэгчийн өргөдөл, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, ажил гүйцэтгэх гэрээ, өрхийн хүн амын бүртгэлийн дэвтрийн хуулбар, нотариатын бүртгэлийн дэвтэр, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, фото гэрэл зураг, энгийн эмийн жорын баримтууд, эмнэлгийн магадалгаа, эмчийн үзлэгийн бүртгэл, Д.Мижидмаа, Б.Жүгдэрмаа нарын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, Р.Оюун-Эрдэнийн тодорхойлолт, мессенжэр чат, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 491 тоот албан бичиг, итгэмжлэл, үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ, Юнител баталгааны хуудас, түрээсийн хамтын гэрээ, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /1-р хх 3-14, 31-33, 133-134, 167-173, 179-180, 182-187, 195-200, 2-р хх 197-206, 210-215, 3-р хх 29-30, 40-46/

 

10. Хариуцагч Ж.Ганбатаас: Итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанууд, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /1-р хх 21-24, 34-35, 2-р хх 167, 3-р хх 32, 228-230/

 

11. Хариуцагч Г.Хужаагаас: Итгэмжлэлүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /2-р хх 66, 109/

 

12.Шүүхийн журмаар: Төрийн банкны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 02б/4453 тоот дансны хуулга, Хаан банкны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 29/8274 тоот дансны хуулга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2/6137 тоот албан бичиг, Капитал банкны 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 5/3070 тоот албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6984 тоот албан бичиг, Хавдар судлалын Үндэсний төвийн клиникийн эмнэлгийн тодорхойлолт, Архивын ерөнхий газрын лавлагаа, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/582 тоот албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1131 тоот албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 643 тоот албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 429 дүгээр албан бичиг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10/724 тоот албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 278 тоот албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 502 тоот албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 845 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 412 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5312 тоот алба бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлжээ.  /1-р хх 46-48, 50-111, 123, 129, 136, 157-162, 243-248, 249-250, 2-р хх 1-13, 32-34, 51-53, 146-147, 148-155, 192-195, 3-р хх 3, 5, 7-27, 72, 101-198, 243-246/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Гүнчин нь хариуцагч Ж.Ганбатад холбогдуулан “ 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагаа “2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулна“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. / 1-р хх 216 /

Хариуцагч Ж.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Г.Гүнчин болон түүний гэр бүлийн бусад  гишүүдийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1-р хх 10/

Шүүгчийн  2017 оны 10 дугаар  сарын 17-ны өдрийн 184/ШЗ20217/10513 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар Г.Хужааг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав. /1-р хх 201/

  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

  Нэг.  Р.Алтансүх Хариуцагч Ж.Ганбат нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            1.1 Нэхэмжлэгч Г.Гүнчин нь хариуцагч Ж.Ганбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: нөхөр Р.Алтансүхтэй Солонгос улсад 2004 онд ажиллаж байхдаа танилцаж 7 жил хамт 2011 он хүртэл амьдраад Монголд  ирээд бид  Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31-42 тоот орон сууцыг 2012 онд Алтансүхийн эгч Оюун-Эрдэнийн хамаатнаас Оюун-Эрдэнээр дамжуулан худалдан авсан. нөхөр Р.Алтансүх нь булчирхайн хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээнд хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Ганбат нь бидний гэр бүлийн  дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан. Ухаан санаа нь орж гарч буй хүнийг АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж бидний гэр бүлийн дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Р.Алтансүх, Ж.Ганбат нарын хооронд байгуулсан  “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаарджээ. / 1-р хх 1, 216 /

            1.2. Нэхэмжлэгч Г.Гүнчин нь хариуцагч Г.Хужаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... нөхөр Алтансүх нь 2015 онд бие нь муудаж эмнэлэгт үзүүлснээр хорт хавдартай болсноо мэдэж, хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж уушгины тасагт олон хоног хэвтэж эмчлүүлсэн. Нотариатч Г.Хужаа нь нотариатаар бэлэглэлийн гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийхдээ Алтансүхийг 90%-ийн хөдөлмөр чадвар алдалттай байхад  асран хамгаалагч оролцуулаагүй, гэр бүлийн дундын хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулаагүй, хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй,  бичлэг  байхгүй байгаа нь  Алтансүх байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа гэж  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэгч Р.Алтансүх, бэлэг хүлээн авагч Ж.Ганбат нарын хооронд байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

            1.3. Хариуцагч Ж.Ганбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: маргаан бүхий 2 өрөө орон сууцыг гэрч болох Ш.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач Р.Алтансүхийг  уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна, чи Эрдэнэбат ахын нэр дээр байгаа орон сууцаа Алтансүхийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээл гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэсэн тул төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд орон сууцыг Р.Алтансүхийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр өмчлөх эрх түр шилжсэн. Ингээд 2015 оны 08 сарын 26-ны өдөр Ж.Ганбат болон Р.Алтансүх нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Р.Алтансүх химийн эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн оюун санааны хувьд хариуцлага хүлээх чадвартай буюу өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай байсан. Р.Алтансүх тухайн орон сууцыг бэлэг хүлээн авагчаар зурсан гарын үсэг, мөн бэлэглэгчээр Ж.Ганбатад шилжүүлсэн гарын үсэг нэг хүнийх байна аа гэдгийг мэргэжлийн тусгай шинжээч нар шинжлэн судлаад дүгнэлтээ гаргаад Р.Алтансүхийн гарын үсэг мөн гэдгийг тогтоосон. Биеийн байдлын хувьд өөрөө босох боломжгүй, 2,3 гуурс тавиулсан, эмчилгээтэй байсан гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй.  Орон сууц нь Ж.Ганбатын өмчлөл дээр бүртгэгдсэн  Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээний хууль ёсны шаардлагыг хангасан гэрээ хийгдсэн  хэмээн маргаж, нэхэмжлэгчийг хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

1.4. Хариуцагч Г.Хужаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч : Олон жил өнгөрсөн учраас энэ хүмүүсийг би мэдэхгүй, ямар ч байсан ирээд гарын үсгээ зураад гэрээ хийсэн. Энэ нь орон сууцны бэлэглэлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэр дээр зурагдсан гарын үсэг тухайн хүний гарын үсэг мөн гэдгийг олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарсан. Р.Алтансүх гэдэг хүн 2015.08.26-нд хэнтэй ирснийг одоо бол мэдэхгүй. Гэрээ болон бүртгэлийн дэвтэрт байгаа гарын үсэг гэрээний 2 тал байсан гэдгийг нотолно. Энэ 2 хүнийг би огт танихгүй,  гэрээ гэрчлэгдэх өдөр Р.Алтансүх нь гарын үсгээ зурах чадваргүй,ухаан санаа эрүүл бус байсан бол хэрхэн гэрээг гэрчлэх тухай хууль заавраа би мэднэ. гэр бүлийн дундын хөрөнгийн  тухайд Р.Алтансүх 2012 онд маргаж буй орон сууцыг Ш.Эрдэнэбатаас бэлэглэлийн гэрээгээр хүлээж авахдаа эхнэр, хүүхдээ хамт бүртгүүлэх үүрэгтэй байсан Хэвтрийн хүнд би үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ, болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 1.5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

     Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах  орон сууцны анхны өмчлөгчөөр Д.Чинзориг байсан ба 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Сэржмядаг , 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Алтанжолоо  нар тус тус худалдан авсан, 2003 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлээр Ц.Эрдэмсоёл, 2006 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ш.Эрдэнэбат худалдан авч өмчлөгчөөр  тус тус бүртгүүлжээ. /1-р хх 123/ 

 

   Түүнчлэн  Ш.Эрдэнэбат нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү-2204002521 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцаа  Р.Алтансүхэд бэлэглэж “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г байгуулсныг нотариатч Г.Хужаа гэрчилж нотариатын үйлдэл хийжээ.

 

  Үүний дагуу  Р.Алтансүхээс тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэн 00022475 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2012.11.22-нд гаргуулан авсан байна. /1хавтас-12, 123, 243-248, 2-р хх 12,149-153,156, 230, 243-248/

 

  Хариуцагч  Ж.Ганбат нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр  Р.Алтансүхээс түүний өмчлөлийн ... 42 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү-2204002521 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, бэлэглэлийн гэрээг нотариатч Г.Хужаа гэрчилж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд  бэлэг хүлээн авагч Ж.Ганбат орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015.08.27-нд гаргуулан авсан нь нотлогджээ. /2-р хх 12,22-24,149-153,156, 230, 243-248/

    1.7. Нэхэмжлэгч Г.Гүнчин нь талийгаач Р.Алтансүхтэй 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 04 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012 оны 04 дүгээр 30-ны өдөр том хүү А.Төрсүлд,  2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү А.Алтансүлд нар төрсөн  болох нь гэрлэлтийн бүртгэлийн 9/005589 тоот лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр  тогтоогддог./1-р хх 3-5/

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг,

            3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг,

            3.1.3-д “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, 

3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг  ойлгох талаар хуульчилжээ.

  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт  “ гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна “ гэж,

 энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт “ Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж  тус тус заасныг  зөрчиж нөхөр Р.Алтансүх нь  гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.Ганбатад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болжээ гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал нэхэмжлэгч Г.Гүнчингийн нөхөр талийгаач Р.Алтансүх нь 2012  онд  2 өрөө орон сууцыг Ш.Эрдэнэбатаас бэлэглэлээр хүлээн аваад 2015 оны 08 сарын 26-нд хариуцагч  Ж.Ганбатад  орон сууцыг бэлэглэх болон нас барах хүртлээ тус байранд эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан, одоо ч гэр бүл нь амьдарч байгаагаас үзэхэд орон сууц нь тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй “ гэж заажээ.

 

          Иймд нэхэмжлэгч Г.Гүнчин нь талийгаач Р.Алтансүхтэй хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид мөн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр  “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулах үед ч гэрлэлтийн баталгаатай байсан, тухайн маргаан бүхий орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө байх тул тэрээр хариуцагч Ж.Ганбатыг нөхөр Р.Алтансүхээс 2 өрөө орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө байхад бэлэглэлээр авсан нь үндэслэлгүй гэж 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй.

 

          1.8. Хариуцагч Ж.Ганбатын талаас маргаан бүхий 2 өрөө орон сууцыг  гэрч болох Ш.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач Р.Алтансүхийг  уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна, чи Эрдэнэбат ахын нэр дээр байгаа орон сууцаа Алтансүхийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээл гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэсэн тул төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд орон сууцыг  Р.Алтансүхийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр шилжүүлсэн, 2015 онд тухайн орон сууцаа Ж.Ганбат өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан хэмээн тайлбарладаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “ Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасан ба уг байрыг хариуцагч Ж.Ганбат мөнгө шилжүүлэн худалдаж  авсан талаар гэрч Ш.Эрдэнэбатын...хариуцагч Ж.Ганбатаас Солонгост байхдаа мөнгө явуулаад өөрийнхөө нэр дээр авсан гэж мэдүүлдэг боловч хариуцагч Ж.Ганбатаас түүн рүү мөнгө шилжүүлэн орон сууцыг худалдаж авсан гэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул түүний мэдүүлэг дэх мэдээлэл хэрэгт ач холбогдолгүй гэж,

 

талийгаач Р.Алтансүхэд эгч Оюун- Эрдэнэ худалдаж авсан өгсөн талаар гэрч Б.Рэгзэдмаа...манай охин нөхөр Баттөрийн дүү Ж.Ганбатаас авсан, яаж авсныг мэдэхгүй, энийг нэг орон гэртэй болгоё гэсэн... бэлэглэлийн гэрээгээр аваад тэгээд шинжилгээнд  явахдаа байраа хүнд өглөө гэж надад хэлсэн... байртай болоод амьдарч байна гэж хэлсэн, өөрийнх нь байр гэж боддог байсан, эгч нь авч өгсөн тухай мэдүүлдэг,

гэрч Д.Мижидмаа...өөрийн байрандаа засвар хийж байна, Солонгосоос ирэхдээ зарим тавилгыг авчирсан, заримыг Монголоос авч байсан тухай мэдүүлэг,

   гэрч Ц.Төрмөнх...өөрөө бол байр авна гэж хэлж байсан, ирээд сансарт байр авчихлаа гээд надаас тавилгын талаар асуугаад би хэлж өгч байсан гэх мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлэв. /1-р хх 147-149 ,2-р хх 43-46 

 

Учир нь маргаан бүхий орон сууцыг  гэрлэгч Г.Гүнчин, Р.Алтансүх нар нь 2012 онд Ш.Эрдэнэбатаас  худалдан  авч байрандаа засвар хийж, тавилга авсан, өөрийнх нь байр гэх мэдүүлэг дэх мэдээлэл нь   хэрэгт авагдсан Ш.Эрдэнэбат, Р.Алтансүх нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан  “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”,   Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү-2204002521 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг Р.Алтансүхээс өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэн 00022475 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн 9/005589 тоот лавлагаа зэрэг  нотлох баримтаар тогтоогддог тул хариуцагчийн тайлбарууд үгүйсгэгдэв.

 

           1.9. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж,  энэ хуулийн 276.2 дах хэсэгт  “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

           Хариуцагч  Ж.Ганбат нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр  Р.Алтансүхээс түүний өмчлөлийн ... 42 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү-2204002521 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан, бэлэглэлийн гэрээг нотариатч Г.Хужаа гэрчилж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд  бэлэг хүлээн авагч Ж.Ганбат орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015.08.27-нд гаргуулан авсан нь нотлогддог.  /2-р хх 12,22-24,149-153,156, 230, 243-248/

 

 1.10.Талийгаач Р.Алтансүхийг биеийн байдлын хувьд өөрөө босох боломжгүй, 2,3 гуурс тавиулсан, эмчилгээтэй байсан гэж ярьдаг боловч үүнийгээ нотолсон баримтаа гаргаж өгөөгүй. Р.Алтансүх нь бусдын асрамжид буюу эхнэр Г.Гүнчингийн асрамжид байсан талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, асран хамгаалагчаар тогтоосон уу гэх асуултад үгүй гэх байдлаар Р.Алтансүхийн ээж Б.Рэгзэдмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Наранцэцэгийн мэдүүлгээр хавтас хэрэгт авагдсан гэж хариуцагч Ж.Ганбатын талаас тайлбарладаг.

 

  Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Ганбатад бэлэглэх үедээ Р.Алтансүх нь  С-79.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдар оношоор 2015 оны 07 сарын 27-29, 2015 оны 08 сарын 17-19, 2015 оны 09 сарын 07-09, 2015 оны 09 сарын 17-28, 2015 оны 09 сарын 30-наас 10 сарын 01-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний  төвд хэвтэн эмчлүүлж байсан ба  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 08 сарын 27-ны өдрийн шийдвэрээр Р.Алтансүхийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар, 12 сараар тогтоосон, эмнэлэгт хэвтэж байсан тухай өвчний түүхүүд, гуурстай хэвтэж байгаа талаарх гэрэл зураг, хавдар судлалын албан тоот, бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан,  тэрээр 2015.10.01-нд нас баржээ. /1хавтас 8, 134,157-162,182/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Р.Алтансүх нь хүнд өвчтэй, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, өөрийгөө асрамжлах боломжгүй нөхцөл байдалтай  байх тул түүнийг ар гэрийнхэн хүмүүс эмнэлэгт болон гэрт нь асарч халамжлах нь ойлгомжтой байх тул  хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй байна.  

1.11. Нэхэмжлэгч талаас нөхөр Р.Алтансүх нь хорт хавдартай, эмнэлгийн хяналтад, ухаан санаа нь хэвийн бус байхад АНУ-д эмчлүүлнэ хэмээн хууран мэхэлж, Ж.Ганбат нь гэрээнд гарын үсэг зуруулсан, хүнд өвчтэй байсан тул гэрээ байгуулах боломжгүй гэж тайлбарладаг, 

хариуцагч Г.Хужаа нь би хэвтрийн хүнд үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа гэж,

хариуцагч Ж.Ганбатын талаас  Р.Алтансүх эмчилгээтэй  байх явцдаа химийн эмчилгээ хийлгэж байсан ч гэсэн өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлэх чадамжтай байсан.Хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах боломжтой байсан эрүүл мэндийн хувьд гэж эмчлэгч эмч мэдүүлэг өгсөн, 2012 оны бэлэглэлийн гэрээ, 2015 оны бэлэглэлийн гэрээнд зурагдсан Р.Алтансүхийн хоёр гарын үсгийг мэргэжлийн байгууллагаар шинжлэн судлуулсан. Р.Алтансүх эрх олгосон орон сууны бэлэглэлийн гэрээ болон эрх дуусгавар болгосон талаар хүсэл зоригийн илэрхийллийг илэрхийлсэн бэлэглэлийн гэрээнүүдэд нэг хүний гарын үсэг зурагдсан байна гэсэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарсан. Нас барахаас өмнө Р.Алтансүх хуваарьт хөрөнгөө бусдад бэлэглээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан тул  гэрээг ямар нэгэн байдлаар хүчингүйд тооцуулах үндэслэл байхгүй гэжээ.

1.12. Шүүгчийн 2017 оны 11 сарын 29-ны өдрийн 184/ШЗ2017/12571 дугаар захирамжаар хариуцагч Г.Хужаагийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Ш.Эрдэнэбат, Р.Алтансүх нарын байгуулсан 2012 оны 11 сарын 22-ны өдрийн  “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” Р.Алтансүх, Ж.Ганбат нарын байгуулсан 2015 оны 8 сарын 26-ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-нд зурсан Р.Алтансүхийн гарын үсэг нь нэг хүний /Р.Алтансүхийн/ гарын үсэг мөн эсэх дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ./1-р хх 230/

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 6535 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх хоёр цаг хугацаанд үйлдэгдсэн гэрээний ...Р.Алтансүх гэсэн гарын үсгүүд хоорондоо тохирно, нэг хүн бичсэн тухай дүгнэлт ирүүлсэн. 1 хавтас-249, 250, 2хавтас-1-7/

 

 Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Р.Алтансүхийг гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй  харин 2012 онд гарын үсэг зурсан, 2015 онд үзгээ барьж чадахгүй хүн гарын үсэг зурсан байна, давхцал үүсэх боломж байдаггүй, хоёр өөр нөхцөлд гарын үсэг зурсан, 2012, 2015 оны бэлэглэлийн гэрээний гарын үсгийн хэмжээс хоорондоо давхцалтай эсэх талаар нэмэлт шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж,  шүүгчийн 2018 оны 12 сарын 25-ны өдрийн 00146 дугаар, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 13708 дугаар, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 02790 дугаар  захирамжаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. /1-р хх 137,2-р хх 50,72-81,84-86/

 

Үүний дагуу  2022 оны 04 сарын 27-ны өдөр 1234 тоот шинжээчийн дүгнэлтэд 1...захирамжид дурдсан шинжилж буй гарын үсгүүд нь цаг хугацаа, шинжлэх баримтын нэр,утга агуулга зэргээрээ өөр, өөр баримтуудад зурагдсан тул хэмжээсний хувьд өөр хооронд нь давхцуулалтын аргаар  шинжилгээ хийх боломжгүй гэж,

2...8-д заасны  дагуу хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлаар архивд хадгалдах Ү-2204002521 дугаартай архивын материалд байх “2012.11.22”  гэсэн огноотой, гэрчилгээний дугаар 000194068, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ “ гэсэн баримтын “ бэлэг хүлээн авагч” гэсний баруун доор зурсан шинжилж буй гарын үсэг “2015.08.26” гэсэн огноотой гэрчилгээний  дугаар 000224775, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ “ гэсэн баримтын “ бэлэглэгч тал Р.Алтансүх ” гэсний  дор зурсан  шинжилж буй гарын үсэг болон шинжилгээнд ирүүлсэн “ 2013.08.14” гэсэн огноотой...баримтын хэрэглэгчийн овог, нэр “ гэсний ард зурсан шинжилж буй  “Алтансүх” гэсэн гарын үсэг нь өөр хоорондоо тохирно “ гэж,

3. Шинжээчээс асуусан “ 2012.11.22-ны өдөр эрүүл  байхдаа зурсан гарын үсэг, 2015.08.26-ны өдөр 99 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан өвчтэй/уушги давсгандаа гуурстай,толгойгоо даахгүй,гараа даахгүй/  байх үедээ зурсан гарын үсгүүд хэтэрхий төсөөтэй байдаг нь ямар шалтгаантай байгаа эсэх “ гэсэн нөхцөл байдлыг тогтоох нь шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй тул хариулахгүй гэж... баримтын хамт ирүүлжээ. / 3-р хх 101-198/

 

 Иймд нэхэмжлэгч талын   тайлбар үгүйсгэгдэж байгаа, хариуцагч нарын тайлбарууд үндэслэлтэй байна.

 

Дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Г.Оюунболд, Э.Солонго нарыг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулав.

 

1.13. Хариуцагч Ж.Ганбатын талаас Р.Алтансүхийг  нас барахаас өмнө хуваарьт хөрөнгөө бусдад бэлэглээд хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулсан гэжээ.

Иргэний хууль 40 дүгээр зүйлийн 40.3-т  “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна “ гэж заасан.  

 

            Бэлэглэгч Р.Алтансүх нь нас барахаас өмнө 2012 онд бэлэглэлийн гэрээний дагуу маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хүлээн авч өмчлөгч болсон байраа хариуцагч Ж.Ганбатад 2015.08.26-нд бэлэглэсэн үйлдэл нь хариуцагч талын  тайлбарлаж байгаагаар бол Ж.Ганбат нь Солонгост ажиллаж байхдаа 2 өрөө орон сууцыг  Ш.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач Р.Алтансүхийг  уг байрыг  банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй гэх үндэслэлээр  Эрдэнэбат  нь Ганбатын зөвшөөрлөөр орон сууцыг Алтансүхийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, 2015 онд тухайн орон сууцаа Ж.Ганбат өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан” гэжээ.

 

Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг  гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүн болох Р.Алтансүх нь дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.Ганбатад шилжүүлсэн нь үндэслэлгүй  гэж шүүх дүгнэсэн  тул бэлэглэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь нас барснаас хойш хүчин төгөлдөр байна гэх хариуцагч Ж.Ганбатын талын тайлбар үндэслэлгүй.

   Мөн 2 өрөө орон сууцыг  гэрч Ш.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлэн хариуцагч Ж.Ганбат худалдаж авсан, Ж.Ганбатын зөвшөөрлийн дагуу Р.Алтансүхэд банкнаас зээл авахад нь зориулан 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр   “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г  байгуулан  түүний өмчлөлд маргаан бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн, 2015 онд тухайн орон сууцаа Ж.Ганбат өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан хэмээн хариуцагч  талаас тайлбарладаг ч Ж.Ганбат нь  Солонгост байхдаа Ш.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлж, орон сууцыг худалдаж авсан гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, 2012.11.22-ноос 2015.08.26 хүртэлх хугацаанд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн  2 өрөө орон сууцаа  өөрийн эд хөрөнгө гэж үзсэн бол бэлэглэгч Ш.Эрдэнэбат, хариуцагч Ж.Ганбат нараас эд хөрөнгөө буцаан шаардаж, бэлэглэлийн гэрээнээс татгалзаж, шаардлага гарган маргаж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт байхгүй, бэлэг хүлээн авагч Р.Алтансүхээс 3 жилийн хугацаанд орон сууцыг Ш.Эрдэнэбатад буцаан шилжүүлэх үйлдэл хийж байсан үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3 дэх хэсэгт “Бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно” гэж заасан, хариуцагч талаас Р.Алтансүхийг банкнаас зээл авах, гадаад улс руу явах зорилгоор 2 өрөө орон сууцыг Ш.Эрдэнэбатаас бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан  гэж тайлбарладаг ба бэлэг хүлээн авагчийн энэ зорилго нь биелээгүй тул бэлэглэгч гэрээнээс татгалзаж, бэлэглэсэн  орон сууцаа буцаан шаардах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

 

             Түүнчлэн хариуцагч Ж.Ганбат нь өөрийн эд хөрөнгийг бусдад бэлэглэхийг Ш.Эрдэнэбатад зөвшөөрсөн гэх боловч  3 жилийн хугацаанд маргаан бүхий орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдохгүй байна.

 

            Иймээс хариуцагчаас татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй  гэж шүүх үзэв.

 

1.14. Талийгаач Р.Алтансүх, нэхэмжлэгч Г.Гүнчин  нар хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид бөгөөд орон сууцыг  Ш.Эрдэнэбатаас  бэлэглэлээр  хүлээн авснаар  тухайн маргаан бүхий орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө,  2012 оноос хойш 2015 оны 08 сарын 26-нд  Ж.Ганбатад орон сууцыг бэлэглэх  болон нас барах хүртлээ  эхнэр Г.Гүнчин, хүүхдүүдийн хамт амьдарсан, Р.Алтансүхээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.Ганбатад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болсон талаар шүүх  дүгнэсэн. /дээр/

 

Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй” гэсэн заалтыг зөрчиж 2015.08.26-д орон сууц бэлэглэлийн гэрээг Ж.Ганбаттай байгуулан өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг  бэлэглэсэн Р.Алтансүх  нас барсан  ч гэсэн түүний эхнэр Г.Гүнчин нь гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шаардлага гаргаж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж  шүүх үзлээ.

 

  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй” гэж, 280.2-д “Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно” гэж тус тус заажээ.

 

Тиймээс Р.Алтансүх, Ж.Ганбат  нарын хооронд  байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгох нь зүйтэй.    

 

   Хоёр. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр  Р.Алтансүх , Ж.Ганбат нарын хооронд байгуулсан “ Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатч Г.Хужаагийн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Г.Гүнчин нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... нөхөр Алтансүх нь 2015 онд бие нь муудаж эмнэлэгт үзүүлснээр хорт хавдартай болсноо мэдэж, хавдар судлалын үндэсний төвд 3 удаа химийн эмчилгээнд орж уушгины тасагт олон хоног хэвтэж эмчлүүлсэн.Нотариатч Г.Хужаа нь нотариатаар бэлэглэлийн гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийхдээ Алтансүхийг 90%-ийн хөдөлмөр чадвар алдалттай байхад  асран хамгаалагч оролцуулаагүй, гэр бүлийн дундын хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулаагүй, хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй,  бичлэг  байхгүй    байгаа нь  Алтансүх байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа гэж  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэгч Р.Алтансүх, бэлэг хүлээн авагч Ж.Ганбат нарын хооронд байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

   2.2. Хариуцагч Г.Хужаа нь  эс зөвшөөрч талийгаач Р.Алтансүх манай нотариат дээр ирж бэлэглэлийн гэрээ хийсэн үйлдлийг гэрчлүүлсэн. Олон жил өнгөрсөн учраас энэ хүмүүсийг би мэдэхгүй, ямар ч байсан ирээд гарын үсгээ зураад гэрээ хийсэн, би хэвтрийн хүнд үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа, энэ нь орон сууцны бэлэглэлийн гэрээ, нотариатын бүртгэлийн дэвтэр дээр зурагдсан гарын үсэг тухайн хүний гарын үсэг мөн гэдгийг олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарсан маргажээ.

 

  2.3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Ганбат  Р.Алтансүх нарын хооронд  “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулагдсан ба тус гэрээний дагуу Р.Алтансүхээс Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах  өөрийн өмчлөлийн  2 өрөө орон сууцыг  Ж.Ганбатад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг нотариатч Г.Хужаа гэрчилж нотариатын үйлдэл хийсэн үйл баримт тогтоогдсон.

            Үүний дагуу  бэлэг хүлээн авагч Ж.Ганбат орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015.08.27-нд гаргуулан авсан байна. /2-р хх 12,22-24,149-153,156, 230, 243-248/

            Маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Ганбатад бэлэглэх үедээ Р.Алтансүх нь  С-79.8 буюу тунгалгийн булчирхайн хорт хавдар оношоор  эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн гуурс тавиулсан байсан бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 90 хувиар, 12 сараар тогтоосон, эмнэлэгт хэвтэж байсан тухай өвчний түүхүүд, гуурстай хэвтэж байгаа талаарх гэрэл зураг, хавдар судлалын албан тоот, бусад нотлох баримтаар өвчтэй байсан нь тогтоогдсон,  2015.10.01-нд нас барсан үйл баримтад талууд маргаагүй байна.  /1хавтас 8, 134,157-162,182 /

            2.4.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-д “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж, энэ хуулийн 276.4-д “Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ” гэж тус тус заасан.

           Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1“Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ” гэж, мөн хуулийн 46.1.1-д “ үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл “-ийг гэрчлэх талаар 

           Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.2 “дор дурдсан гэрээ, хэлцлийг хуульд заасны дагуу заавал  гэрчлэнэ “ гэж, энэ  зааврын 5-р зүйлийн 5.2.5-д “тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт“-ыг заавал гэрчлэнэ” гэж заасны дагуу нотариатч Г.Хужаа нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Ганбат  Р.Алтансүх нарын хооронд  байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчлэх үйлдэх хийхдээ хууль зөрчжээ.    

 

           Учир нь нотариатч Г.Хужаа нотариатын үйлдэл хийхдээ Р.Алтансүх нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Ж.Ганбатад бэлэглэх гэрээ хийгээд гэрчлүүлэхээр ирэхэд  үүнээс үүсэх үр дагавар, үр дүнд нь бодитой хандаж чадсан эсэхийг нягталж чадаагүй  байна.

 

            2.5.  Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д  “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална” гэж, 46.2.4-д “ үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх” талаар нягтална гэж заасан.

 

   Бэлэглэгч Р.Алтансүх нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.Ганбатад бэлэглэх үедээ  тунгалгийн булчирхайн хорт хавдар оноштой хэвтэн эмчлүүлж байсан буюу хүнд өвчтэй байж биедээ гуурстай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, бэлэглэлийн гэрээг гэрчлүүлэхээр тухайн үед нотариатч Г.Хужаагийн ажлын байранд очиж үйлчлүүлэхдээ эрүүл хүнээс ил мэдэгдэхүйц ялгаатай нүдэнд харагдах байдлаар өөр байсаар байхад нотариатч нь хууль, зааварт заасан ажил үүрэгтэй хайнга ханджээ.

 

Хариуцагч Г.Хужаа нь бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ Р.Алтансүхэд тус  гэрээнээс гарах үр дагаварт  бодитой хандаж чадаж байгаа эсэх түүнийг эрүүл мэндийн хувьд ноцтой шалтгаантай байхад өөрийнхөө үйлдэлд хяналт тавих чадвартай эсэх талаар ар гэрийнхэнтэй нь холбогдож, хувийн байдлыг  тодруулах ажиллагаа хийхгүй, хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр гэрээг шууд гэрчилсэн үйлдэл нь буруутай.

 

   Хэрвээ дээрх ажиллагааг хийж нягтлан шалгасан бол ийм үр дагаварт хүрэхгүй байх боломжтой байхаас гадна бэлэглэгч нь хүнд өвчтэй өөрийнхөө өмчлөлийн орон сууцыг бусдад бэлэглэж байгаа үйлдэлдээ хяналт тавих чадвартай эсэхийг тодруулах ажиллагаа хийх хүртэл  нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах эсхүл татгалзах болохыг Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Үйлчлүүлэгч...эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна” гэж, энэ хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.2-д “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал” нотариатын үйлдэл хийхээс татгалзана” гэж тус тус заажээ.

 

         2.6. Р.Алтансүхийг өөрийн өмчлөлийн  орон сууцаа бусдад бэлэглэхээр гэрээ байгуулан ирж байхад нь үйлчлүүлэгчээсээ гэрлэлтээ батлуулсан болон гэр бүлийн гишүүн байгаа эсэх тухайн орон сууц нь  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө  байх боломжтой эсэхийг тодруулах  байжээ.

   

         Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх” үүрэгтэй талаар зохицуулсан.

 

           Иймээс нэхэмжлэгч талын нөхөр Р.Алтансүх нь хорт хавдартай, эмнэлгийн хяналтад 90%-ийн хөдөлмөр чадвар алдалттай байхад асран хамгаалагч оролцуулаагүй, гэр бүлийн дундын хөрөнгө байхад гэр бүлийн гишүүдийн эрхийг асууж тодруулаагүй, хэвтрийн хүнтэй холбоотой өв, эрх шилжүүлэх хэлцэлд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй  бэлэглэлийн гэрээг гэрчилж нотариатын үйлдэл хийсэн гэх  тайлбар нь үндэслэлтэй байна.

 

2.7. Харин Р.Алтансүх нь бэлэглэлийн гэрээг гэрчлүүлэхдээ нотариатч дээр  өөрөө очиж гэрээнд гарын үсэг зурсан болох нь нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн-гийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 6535 тоот шинжээчийн дүгнэлтээр...  Р.Алтансүх гэсэн гарын үсгүүд хоорондоо тохирно, нэг хүн бичсэн тухай дүгнэлт гэсэн, 2022 оны 04 сарын 27-ны өдөр 1234 тоот шинжээчийн дүгнэлтэд ... хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлаар архивт хадгалдах Ү-2204002521 дугаартай архивын материалд байх “2012.11.22” гэсэн огноотой, гэрчилгээний дугаар 000194068, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” гэсэн баримтын “бэлэг хүлээн авагч” гэсний баруун доор зурсан шинжилж буй гарын үсэг “2015.08.26” гэсэн огноотой гэрчилгээний  дугаар 000224775, “Орон сууцны бэлэглэлийн гэрээ” гэсэн баримтын “бэлэглэгч тал Р.Алтансүх” гэсний  дор зурсан  шинжилж буй гарын үсэг болон шинжилгээнд ирүүүлсэн “2013.08.14” гэсэн огноотой...баримтын хэрэглэгчийн овог, нэр“ гэсний ард зурсан шинжилж буй  “Алтансүх” гэсэн гарын үсэг нь өөр хоорондоо тохирно” гэж дүгнэсэн, тэрээр гарын үсэг зурсан  нь нотлогддог тул нэхэмжлэгч талын Р.Алтансүхийг нотариатч Г.Хужаа дээр очиж үйлчлүүлээгүй, гэрээ байгуулах боломжгүй гэх тайлбар нь үгүйсгэгдэв.      

  

Хариуцагч Г.Хужаа нь би хэвтрийн хүнд үйлчлээгүй, өөрөө орж ирээд гэрээгээ хийсэн гэдгийг нотлох баримтууд гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэр, хураамж төлсөн мөнгөний тасалбар байгаа гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч  нотариатч нь хууль, зааварт заасан ажил үүрэгтэй хайнга хандаж, үйлчлүүлэгч Р.Алтансүхэд эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй  байна гэж шүүх үзсэн болно.

 

    Иймд хариуцагчаас татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй  гэж шүүх үзэв.

 

          Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.2-д “өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал” нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.3.Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заажээ.  

  

Шүүх дээрх үндэслэлээр нотариатч Г.Хужаагийн  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Ганбат Р.Алтансүх нарын хооронд байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

   Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Гурав. Хариуцагч Ж.Ганбатаас гаргасан “Г.Гүнчин болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг  нэхэмжлэлийн талаар:

   3.1.Хариуцагч Ж.Ганбатын талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2 өрөө орон сууцыг өмчилдөг. Хариуцагч Ж.Ганбатын талаас маргаан бүхий 2 өрөө орон сууцыг  гэрч болох Ш.Эрдэнэбат руу мөнгө шилжүүлэн түүний нэр дээр худалдаж авсан, талийгаач Р.Алтансүхийг  уг байрыг банкны барьцаанд тавих, зээл авах, АНУ-ын элчинд виз мэдүүлэхэд хөрөнгө хэрэгтэй байна, чи Эрдэнэбат ахын нэр дээр байгаа орон сууцаа Алтансүхийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, банкнаас зээл гаргуулсны дараа буцаагаад шилжүүлнэ гэсэн тул төрөл садны холбоотой учраас хүлээн зөвшөөрөөд орон сууцыг  Р.Алтансүхийн нэр дээр бэлэглэлийг гэрээгээр өмчлөх эрх түр шилжсэн. Ингээд 2015 оны 08 сарын 26-ны өдөр Ж.Ганбат болон Р.Алтансүх нарын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, өөрийн байраа нэр дээрээ буцаан шилжүүлэн авч, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Улсын бүртгэлд маргаан бүхийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр одоог хүртэл бүртгэлтэй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шударгаар олж авсан өмчлөх эрхтэй орон сууцнаас Г.Гүнчин болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлнэ гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч: Ж.Ганбат энэ байрыг худалдаж аваагүй, нөхөр Р.Алтансүхийг булчирхайн хорт хавдартай хөнгөвчлөх эмчилгээнд хавдар судлалын эмнэлэгт хэвтэрт байх үед нь 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бидний гэр бүлийн  дундын эд хөрөнгийг бэлэглэлээр авсан үндэслэлгүй, уг орон сууц нь хэн нэгний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмч гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар: Ш.Эрдэнэбат нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 42 тоотод байрлах, 30 м.кв талбайтай, Ү-2204002521 улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцаа Р.Алтансүхэд бэлэглэж “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г байгуулсныг нотариатчаар гэрчлүүлж, Р.Алтансүх орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэн 00022475 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2012.11.22-нд гаргуулан авчээ. /1хавтас-12, 123, 243-248, 2-р хх 12,149-153,156, 230, 243-248/

 

   Түүнчлэн  Р.Алтансүх, хариуцагч  Ж.Ганбат  нарын хооронд  2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ” байгуулагдаж, Р.Алтансүхээс өөрийн өмчлөлийн ... 42 тоотод байрлах, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, бэлэглэлийн гэрээг нотариатч Г.Хужаа гэрчилж нотариатын үйлдэл хийсэн бөгөөд  бэлэг хүлээн авагч Ж.Ганбат орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэн 000440205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015.08.27-нд гаргуулан авсан нь  үйл баримт тогтоогддог.  /2-р хх 12,22-24,149-153,156, 230, 243-248/

            3.3. Нэхэмжлэгч Г.Гүнчин нь талийгаач Р.Алтансүхтэй 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 04 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012 оны 04 дүгээр 30-ны өдөр том хүү А.Төрсүлд,  2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бага хүү А.Алтансүлд нар төрсөн. /1-р хх 3-5/

 

  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж,

 энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж  тус тус заасанчлан гэрлэснээс хойш бий болсон  маргаан бүхий 2 өрөө орон сууц нь  гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхад нөхөр Р.Алтансүх нь дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.Ганбатад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болсон.

Нөхөр Р.Алтансүх нь 2012  онд  2 өрөө орон сууцыг Ш.Эрдэнэбатаас бэлэглэлээр хүлээн аваад 2015 оны 08 сарын 26-нд хариуцагч  Ж.Ганбатад  орон сууцыг бэлэглэх болон нас барах хүртлээ тус байранд эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан, одоо ч гэр бүл нь амьдарч байгаа бөгөөд тус орон сууц нь тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байхад нь  2015.08.26-нд бэлэглэж буй үйлдэл нь Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д “Бэлэглэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй “ гэж заасантай нийцээгүй гэж шүүх дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл талийгаач Р.Алтансүх, нэхэмжлэгч Г.Гүнчин нар хуульд зааснаар гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид /эхнэр,нөхөр/ бөгөөд орон сууцыг  Ш.Эрдэнэбатаас  бэлэглэлээр  хүлээн авснаар  тухайн маргаан бүхий орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон үл хөдлөх эд хөрөнгө,  2012 оноос хойш 2015 оны 08 сарын 26-нд  Ж.Ганбатад орон сууцыг бэлэглэх  болон нас барах хүртлээ эхнэр Г.Гүнчин, хүүхдүүдийн хамт амьдарсан, тэрээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бэлэглэлийн гэрээ байгуулан Ж.Ганбатад шилжүүлсэн нь үндэслэлгүй  болжээ.

 

Хэдийгээр 2015.08.26-д орон сууц бэлэглэлийн гэрээг Ж.Ганбаттай байгуулан өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг  бэлэглэсэн Р.Алтансүх  нас барсан  ч гэсэн түүний эхнэр Г.Гүнчин нь гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж шаардлага гаргаж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар шаардах эрхтэй үзжээ.

Р.Алтансүх, Ж.Ганбат нарын хооронд байгуулсан 2015.08.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч Ж.Ганбат нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон хэдий ч тухайн бэлэглэлийн  гэрээ нь “гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэсэн

гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж  бэлэглэлийн гэрээ байгуулан,нотариатчаар гэрчлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэж, дээрх бэлэглэлийн гэрээ болон бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймээс шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Ганбатаас гаргасан “Г.Гүнчин болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч талаас н.Баттөр, н.Оюун-Эрдэнэ нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасанг  шүүх хангаж шийдвэрлэсэн  боловч эдгээр хүмүүс нь гадаад улс руу өөр хүний нэрээр гарсан үйл баримт хэрэгт авагдсан ба энэ үндэслэлээр гэрч нараас мэдүүлэх авах хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.

             Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв. 

  Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 558,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ганбат, Г.Хужаа нараас тус бүр 279,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гүнчинд олгож, хариуцагч Ж.Ганбатаас сөрөг нэхэмжлэлийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр тогтов.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нотариатч Г.Хужаагийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэгч Р.Алтансүх, бэлэг хүлээн авагч Ж.Ганбат нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг Р.Алтансүх, Ж.Ганбат нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосугай.

 

   3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт  заасныг  баримтлан Ж.Ганбатын “Г.Гүнчин болон түүний гэр бүлийн гишүүдийн хамт хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ганбат, Г.Хужаа нараас тус бүр 279,000 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Г.Гүнчинд олгож, хариуцагч Ж.Ганбатаас сөрөг нэхэмжлэлийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОЮУНЖАРГАЛ