Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 118/ШШ2023/0002

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Нямын Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: овгийн  ийн

Хариуцагч:  ******* ******* нарын хоорондын  газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б. нь ******* *******д холбогдуулан 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

2.  Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь ******* ын 2020 оны 06 сарын 04-ний А/254 дүгээр захирамжаар ******* баг, ******* ******* гудамж, *******А тоот хаягт байрлалтай 50 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшиж байсан. ******* ын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.

3. ******* ын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамж гарсан талаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хавтаст хэргийн 41-р хуудас/

4. Нэхэмжлэгч  маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзсэн.

а. Covid19 цар тахлын улмаас хөл, хорио, хязгаарлалтад орж үйл ажиллагаа явуулж чадаагүй

б. Захирамж гарах гэж байгаа талаар хэлж, мэдэгдээгүй, гардуулж өгөөгүй

в. Тухайн газрыг шинээр эзэмшээгүй, өмнө нь 2011 онд Ц. гэдэг хүнээс дэлгүүрийн байшинг худалдан авч түүний доорх газрыг эзэмшсэн

5. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй.

а. Газрын тухай хуулийн 21.2.2-д заасны дагуу Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй

б. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу 2021 оны газрын төлбөрийг төлөөгүй

в. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгогдоогүй

г. хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа: ... Миний бие Б. нь ******* ын 2020 оны 06 сарын 04-ний А/254 дүгээр захирамжаар ******* багийн ******* ******* гудамжны *******А тоотод худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 50 м.кв газар эзэмшиж байсан. Би тус газартаа нийтийн үйлчилгээний төв байгуулан ажиллуулахаар төлөвлөж байсан боловч Covid19 цар тахлын улмаас хөл хорио хязгаарлалтад орж байсан, мөн өөрөө  Covid19 халдвар авч эмчлүүлж байсан, мөн цар тахлын улмаас үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, хил гааль хаах зэрэг нөхцөл байдлын улмаас 2022 оныг хүртэл тус газартаа үйлчилгээний төв байгуулах боломжгүй болж цаг хугацаа алдагдсан билээ. Гэтэл ******* ын 2022 оны 09 сарын 02-ны А/442 дугаар захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газраа ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг цуцалсан байна. Өнгөрсөн хугацаанд надад энэ талаар мэдэгдэж, ямар нэгэн тайлбар авахгүйгээр газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ******* ын 2022 оны 09 сарын 02-ны А/442 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгож газар эзэмших эрхийг маань сэргээж өгнө үү. Мөн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг надад эх хувиар гардуулж өгөөгүй цахимаар явуулсан тул дээрх захирамжийн эх хувийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Анх газар эзэмших өргөдөл өгөхдөө худалдаж авсан гэх өргөдөл өгөөгүй, шинээр барьж байгуулсан тул газар эзэмших эрхийг олгож өгнө үү гэсэн өргөдөл өгсөн байдаг. Дараа нь шүүх дээр маргаан гарсан чинь худалдаж авсан гэх мэдээлэл өгсөн. Эзэмших эрх шилжигдсэн тохиолдолд төлөвлөгөөнд тусгахгүйгээр Ц.ын газар дээрээс эзэмших эрхээ шилжүүлэх байсан. Энэ нь 2020 онд шинээр эзэмшихээр газар эзэмших эрх олгогдсон байсан. Өмнө худалдаж авсан гэх мөнгө төлсөн баримтаас гадна газрын эрх шилжүүлсэн нотариатын гэрээ, ямар нэгэн нотлох баримт байгаа юм уу, хэрвээ тухайн үед эрх шилжсэн бол эрх шилжсэн тухай захирамж гарах байсан. Одоо эрх шилжих захирамжгүйгээр шууд шинээр эзэмшихээр тухайн газрыг авсан байдаг. Аймгийн Засаг даргын захирамж дээр 24 иргэний асуудал байгаа. Уг захирамжийн 40 дүгээр заалт, мөн 31 дүгээр заалтын 31.2-т, 21 дүгээр заалтын 21.2.2 дахь хэсгүүдийг хамааруулж байгаа. Бусад үндэслэлүүд нь бусад иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны А/442 тоот захирамжаар нэр бүхий 24 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон энэ шийдвэрийг гарахын өмнө сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гарсны дараа мэдэгдсэн баримтыг сонсох ажиллагааны баримт гэж шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. Уг газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т заасны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.2.3-т хариуцагчийн дурдаад байгаа асуудлыг бичсэн байгаа. Газрын тухай хуулийн 21.2.3 дахь заалт нь *******д хамааралгүй хэм хэмжээ учраас энэ тайлбар нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар ******* нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэхээр байдаг. Ийм учраас ******* ын захирамжийг хүчингүй болгохдоо сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нөхцөл заагаад байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй. Магадгүй энэ нь сумын Засаг даргын захирамж байсан бол өнөөдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэдэг асуудлыг ярьж болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаагүй болох нь хавтаст хэргийн 31-р хуудсанд авагдсан ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичгээр нотлогдож байгаа. 2020 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаагүй байхад төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр иргэний газар эзэмших эрхийг хязгаарлах нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны газрын төлбөр төлөөгүй гэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд иргэн, аж ахуй нэгж байгууллага төрийн өмчийг эзэмшиж ашигласныхаа төлөө төлбөр ногдуулах, энэ төлбөрийг төсөвт төлөгдөхтэй холбоотой харилцааг зохицуулна гээд газрын төлбөрийг хэрхэн ногдуулж, яаж төлөх талаар 9 дүгээр зүйлд заахдаа татварын алба газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. Тиймээс газрын албанаас газрын төлбөр нэхэмжилж байсан, тэр нь төлөгдөөгүй гэх мэт баримт хэрэгт байхгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын төлбөрийг төлөх тайлагнах талаар татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт төлөлтөд хяналт тавина гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн тухайд 2020-2022 оны газрын төлбөрийн мэдээлэл, газрын төлбөрийн өргүй талаар ******* аймгийн ийн баримт хэрэгт авагдсан. Мөн татвар төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр захирамж хүчингүй болгож байгаа бол хэдэн оны ямар хэмжээтэй татвар төлөгдөөгүй гэдэг бодит нөхцөл байдлыг тогтоосны дараа энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хязгаарлах юм уу  хүчингүй болгох шийдвэрийг гаргах байсан. Гэтэл энэ нөхцөл байдал нь өнөөдөр ч гэсэн тогтоогдоогүй, газрын төлөгдөөгүй төлбөр байхгүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгогдоогүй гэдэг үндэслэлийг заасан байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад шилжүүлэх гэж заасан байдаг. Газар эзэмших эрхийг бусдаас шилжүүлэн авахыг хуулиар хориглоогүй. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн суурийн газрыг эзэмших эрхийг хязгаарласан хууль тогтоомж байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ тухайн үед шилжүүлэх байсныг шинээр олгосон юм байна лээ гэдэг зүйлийг ярьдаг. Иргэн өөрөө өөр дээрээ газрын гэрчилгээ, захирамж гаргаад явах боломж байхгүй. Хууль ямар журмаар захирамж гарах ёстой юм, ямар журмаар гэрчилгээг гаргах ёстой юм гэдэг зүйлийг хариуцаж ажиллах ёстой газар нь захиргааны байгууллага өөрөө. Захиргааны байгууллагын хариуцлага алдсан үйл ажиллагааны улмаас иргэнийг хохироож болохгүй. Нэхэмжлэгчийн дэлгүүр байршиж байгаа газар болон түүний эргэн тойрны газар нь ******* ХХК-ийн нэр дээр байсан байна, урьд нь энэ газрыг өөр хүн эзэмшиж байсан, ны барьцаанд орж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар ны барьцаанд байсан газрыг иргэдэд худалдан борлуулах ажиллагаа хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Тухайн газрын тухайд эзэмших эрх 2011 онд Ц.  гэдэг хүнд үүссэн. Тухайн газрыг Ц.т эзэмшүүлэхдээ тухайн үеийнхээ хууль тогтоомж газрын төлөвлөгөөндөө үндэслэж захирамжаа гаргаж байсан байх гэж үзэж байна. 2020 оноос өмнө газар эзэмших эрхийн харилцаа үүссэнийг 2020 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж ярих боломжгүй. Мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэл болон дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх эрх мэдлийн хэсэгт байдаг. Үүний дагуу газар эзэмшүүлэх асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 болон 21.5-д зааснаар нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлнэ гэсэн журам хуульд тусгагдсан байдаг. Гэтэл газар эзэмшүүлэхээр гаргасан ын шийдвэрийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Захирамжид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заагдсан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн байдаг. Ковид-19 цар тахал 2019 оны 11 сард БНХАУ-д гарч Монгол улс Хятад улстай хилээ хаасан, улс орон даяар онц байдал зарласан, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байсан. Монгол улсын Засгийн газар 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаад 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдаад бүх нийтийн бэлэн байдалд шилжиж 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хорио цээрийн дэглэм суларсан. Энэ  хугацаанд авч байсан олон хязгаарлалт шийдвэрүүд онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны веб сайтад бүх нийтэд нээлттэй байдаг. Нэхэмжлэгч 2021 онд газар эзэмших гэрээ байгуулсан боловч цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн байсан. Эдгээр үндэслэлүүдээр ******* ын захирамжаар нэхэмжлэгч Б.ид 50 м/кв газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгохдоо үндэслээд байгаа хууль тогтоож нь хууль зүйн үндэслэлгүй, мөн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийж иргэдээс тайлбар мэдээлэл аваагүйн улмаас өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэг дээр  газрын хэдэн оны ямар төлбөр төлөх нь тодорхойгүй, газрыг шилжүүлсэн юм уу, шинээр олгох байсан юм уу гэдэг асуудал  шүүх хуралдаан дээр яригдаж байна. Тийм учраас захиргааны байгууллага болох ******* А/442 дугаартай захирамжийг гаргахдаа материаллаг болон формаль эрх зүйн шаардлага хангаагүй, хууль тогтоомжид заасан журмаар шийдвэр гаргаагүй байгаа учраас дээрх захирамжийн 1 дэх хэсэг буюу нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б. нь хотод сургалтад хамрагдаж байгаа тул 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөө оролцуулах талаар хүсэлт ирүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан байгаа нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

2. ******* ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлүүдээр зөрчсөн байна.

3. Хариуцагч ******* ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг тус тус үндэслэн  иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн 24 захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн хавсралтын 1 дугаарт нэхэмжлэгч Б.ид худалдаа, үйлчилгээний зориулалтаар 50 м2 газар эзэмшүүлсэн ын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 34-р хуудас/

 4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус зааснаар Засаг дарга нь захирамж гаргах,  захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох хуульд заасан эрх хэмжээтэй байна.

5. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газарт 5,30*8,25 м хэмжээтэй байшин байрлах бөгөөд нэхэмжлэгч нь тухайн байшинг 2011 онд Ц.аас худалдаж авсан болох нь гэрч Т.ийн мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй болох нь ******* аймгийн ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 943 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 1-р хуудас/

6. Мөн тухайн байшингийн доорх газрыг нэр дээрээ шилжүүлж аваагүй, газрын мэдээллийн санд бүртгэлгүйгээс гадна Ц.аас Б.ид газар эзэмших эрхийг шилжүүлсэн, энэ талаар хүсэлт гаргасантай холбоотой баримт байхгүй байна.

7. Гэвч маргаан бүхий 50 м.кв газарт байрлах 1 ширхэг байшинг 2011 онд иргэн Ц.аас худалдан авч дэлгүүр ажиллуулж байсан болох нь , аас олгосон Тохирлын гэрчилгээ, тооцооны баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч бодитой эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 154-163-р хуудас/

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар …”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана:” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.

9.  Нэхэмжлэгч Б. нь маргаан бүхий газар дээрх байшинг худалдан авч тодорхой хугацаанд эзэмшиж ашиглаж байсан байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дээрх байшингийн доорх газар болох сумын ******* багийн ******* ******* *******а тоот хаягт байршилтай 50 м2 газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 23-р хуудас/

10. ******* ******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар иргэн Б.ид худалдаа үйлчилгээний зориулалтаар 50 м.кв газрыг эзэмшүүлж, 2021 оны  04 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 26, 28-р хуудас/

11. Хариуцагч ******* ******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.ийн 50 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарлахдаа газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд газар эзэмшигч тухайн газар дээрээ зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгохоор тайлбарласан байна. 

12. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” гэж үзсэн нь буруу байна.

Түүнчлэн Covid19 цар тахал тархсантай холбоотой Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэл тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  нэхэмжлэгч 2021 онд газар эзэмших гэрээ байгуулсан боловч цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

13. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б. нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасан журмын дагуу газрын төлбөрийг төлөөгүй боловч нийт 47672 төгрөгийг газрын төлбөрт төлсөн ба талууд энэ талаар маргахгүй байна.

14. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, 33 дугаар зүйлийн 33.4-д “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.

Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

15.Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 118/АБ2022/0280 дугаар албан бичгээр иргэдэд газар эзэмшүүлэх талаар гаргасан аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулахаар шаардсан боловч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 141 дүгээр албан бичгээр аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлаагүй талаар хариу ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 31-р хуудас/

Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх боловч уг төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэх талаар тусгаагүй байна.

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн газрыг Ц.т эзэмшүүлэхдээ тухайн үеийнхээ хууль тогтоомж, газрын төлөвлөгөөндөө үндэслэж захирамжаа гаргасан байх гэж үзэж байна. 2020 оноос өмнө газар эзэмших эрхийн харилцаа үүссэнийг 2020 оны газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж ярих боломжгүй, нэхэмжлэгчийн хувьд шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй, өмнө худалдан авсан байшингийн доорх газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байх тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

17. Учир нь ******* ын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар захирамжаар “******* ” ХХК-д ******* аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр, төвийн хэсэг ны айлын урд талд 1950 м.кв газрыг тоглоомын талбай бүхий авто машины гражийн байгууламж барих зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 167-170-р хуудас/

18. “******* ” ХХК-ийн нэгж талбарын хувийн хэрэг дэх баримтуудаас харахад тус компани нь ******* баг, холбооны айлын орон сууцны урд хэсэгт байрлалтай, 1806 м.кв талбай бүхий газрыг ны зээлийн барьцаанд тавьж, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаа явагдсан.

Зээлэнд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө борлуулагдаагүй тул ******* аймаг дахь ны 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/58 дугаар албан бичгээр ******* баг, ны айлын орон сууцны урд байрлалтай 1806 м.кв газрыг төлбөртөө тооцож авахыг зөвшөөрсөн тул уг газрын эзэмших эрхийг анд шилжүүлэх хүсэлт гаргаснаар уг 1806 м.кв газрыг эзэмших эрхийг ын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/155 дугаар захирамжаар анд шилжүүлсэн байна. Ингээд 1806 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр анд олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. 2019 оны 12 дугаар сарын -ны өдөр өөрийн эзэмшилд байгаа 1806 м.кв газрынхаа 1513 м.кв газрыг иргэн С.ид, 288 м.кв газрыг сумын Хот тохижилт үйлчилгээний албанд шилжүүлэхээр гэрээ байгуулсны дагуу С.ид 1513 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С.аас 570 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн газрыг  Н.ид, 224 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн газрыг М.д тус тус шилжүүлэх хүсэлт гаргаж, гэрээ байгуулснаар ын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/165 дугаар захирамжаар Н.ид 1-р баг, *******, ******* ******* 1, хаягт байрлах 570 м.кв газрыг, М.д 1-р баг, *******, ******* *******-1 хаягт байрлах 224 м.кв газрыг тус тус эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Үлдсэн 719 м.кв газрыг нийтийн эдэлбэр газарт шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 182-203-р хуудас/

19. Ц. нь “******* ” ХХК-ийн захирал болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба “******* ” ХХК-ийн 1950 м.кв хэмжээтэй газарт нэхэмжлэгчийн 50 м.кв газар хамаарч байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байх ба “ ” болон С. нарын эзэмшил газрын кадастрын зураг болон газар доорх гражын барилга болон гаднах барилгуудын зургаас харахад нэхэмжлэгчийн худалдан авсан гэх барилга “******* ” ХХК-ийн эзэмшилд хамаарч байсан болох нь тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгчийн “******* ” ХХК-ийн захирал Ц.аас худалдан авсан байшин түүний доорх газар ны зээлийн барьцаанд тавигдаж, наас иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд шилжиж, Ц.аас Б.ид газар болон үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрх шилжихгүй явсаар нэхэмжлэгч 2020 онд хүсэлт гаргаснаар байшингийн доорх газар болох 50 м.кв газрыг түүнд эзэмшүүлсэн байна.

20. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэхээр байх ба ын захирамжаар газар эзэмшүүлсэн тохиолдолд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймээс хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

21. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн газрыг олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж олгосон гэж маргаж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан, хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн дээрх заалтыг үндэслээгүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

Ийнхүү Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан бүрэн эрхээ Засаг дарга буруу хэрэгжүүлсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж үзэхээр байна.

22. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д ”захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, гаргах боломж олгох”-оор тус тус заасан байна. Тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 281 дүгээр албан бичгээр сонсох ажиллагаатай холбоотой баримтыг ын Тамгын газраас шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд зөвхөн ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж гарсныг нэхэмжлэгч Б.ид мэдэгдсэн талаарх баримтыг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 41-р хуудас/

23. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* ын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас Б.ид холбогдох 1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АМАРЗАЯА