| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 101/2021/04301/И |
| Дугаар | 181/ШШ2022/02882 |
| Огноо | 2022-10-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2022/02882
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: “А Г ББСБ” ХХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Ч,
Хариуцагч: С.М нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч ”А Г ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Чнь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагатай ЗГ200225 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ-г байгуулан 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 0,3 хувийн хүүтэйгээр өөрийн эрхэлж буй бизнестээ зориулан зээлж авсан. Зээлийг олгохдоо Э.А-ынөмчлөлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж ............... тоот, 51.1 м.кв, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан ИГ200225 дугаартай Барьцааны гэрээ-г Э.А-ыгтөлөөлж эх С.М-тайбайгуулсан, улмаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад хандан барьцааны бүртгэлийг хийлгэсэн. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс огт төлөөгүй, зээлийн хүүгийн төлбөрт 2,500,000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлдэгч С.Ч-аасЗГ200225 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийг, зээлийн үндсэн хүү 15,150,000 төгрөг, нийт 40,150,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Э.А-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ. 2. Хариуцагч С.Чнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие геологич мэргэжилтэй бөгөөд жоншны тусгай зөвшөөрөл эзэмшдэг, энэ шугамаар бизнес эрхэлдэг С.Мтай 2019 онд танилцаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцохоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. С.М гэрээнд заасны дагуу 120,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөх байсан боловч өгөөгүй ба ажлын хөлсөө шаардахад удахгүй өгнө, байраа барьцаалан зээл аваад өгнө гэж хэлсэн. Эрүүгийн гэмт хэргийн улмаас хохирогч миний бие 2017 онд өөрийн 3 хамаатан, найз нарын хамт нийтдээ 6 тээврийн хэрэгслийг бусдад алдан, санхүүгийн тэнцвэр алдагдсантай холбоотойгоор ажлын хөлсөө яаралтай авах шаардлагатай болсон тул С.М-ынхамт “А Г ББСБ” ХХК -аас 2020 оны 02 сарын 18-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл авсан. Миний бие зээлийн гэрээг, үл хөдлөх хөрөнгө орон сууц барьцаалсан Барьцааны ипотекийн гэрээг С.Мөнхзул тус тус байгуулсан. Зээлийн гэрээний дагуу орж ирсэн мөнгөнөөс өөрийн ажлын хөлс 10,100,000 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 14,900,000 төгрөгийг С.М-ынхүү Мөнхтөгөлдөрийн Хаан банкны данс руу шилжүүлсэн байдаг. Иймд ”А Г ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн С.Чнадад гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Э.А-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ. 3. Хариуцагч С.Мд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагааг 2 удаа хийж, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирэх үүргээ биелүүлээгүй болно.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна: Нэхэмжлэгчээс:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, -2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ200225 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ, Хавсралт №1, -Зээлийн төлбөрийн хуудас, -2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ИГ200225 дугаартай Барьцааны гэрээ, -2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 193 дугаартай итгэмжлэл, -”А Г ББСБ” ХХК -ийн 5877334 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, -”А Г ББСБ” ХХК -ийн ТЗ101/454 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, -Э.Аын иргэний улсын бүртгэлийн лавлагаа, -”А Г ББСБ” ХХК -ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №22/019 дугаартай шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл, -С.Чын 200225 гэрээний дугаартай Зээлийн дансны хуулга,
Хариуцагчаас:
-С.Ч-ийнГеологи мэргэжлээр бакалавр, Ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэжлийн геологийн магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, -С.Ч-ийн№А000195135 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, -С.Ч-ийн2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/988 дугаартай шийтгэх тогтоол, -Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/1044 дугаартай магадлал, -С.Ч-ийнГоломт банкны 3159374208 дансны 2020.02.01-2020.03.01 өдрийг хүртэлх дансны хуулга, -С.Ч-ийноршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, -С.Ч-ийнГурван гал эмнэлгийн амбулаторийн дэвтэр, -Хаан банкны 50415662143 дугаартай дансны 2020.05.19, 2020.07.02, 2020.07.07, 2020.11.03-ны өдрийн Депозит дансны хуулга, -Худалдаа, хөгжлийн банкны 4525344038 дугаартай дансны 2020.11.03-ны өдрийн хуулга,
Шүүгчийн захирамжийн дагуу: -Улсын бүртгэлийн ерөнхий газрын №22119901001686 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, №22119901001687 дугаартай Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, -”А Г ББСБ” ХХК -ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22/272 дугаартай Захирамжийн хариу тайлбар, Хавсралт-Зээлийн төлбөрийн тооцооны хуудас, С.Ч-ийн200225, 170697,180053, 180678, 181460, 190986 дугаартай зээлийн гэрээнүүд, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч ”А Г ББСБ” ХХК нь хариуцагч С.Ч, С.М нарт холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ200225 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 11,295,000 төгрөг, нийт 36,925,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,225,000 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 40,150,000 төгрөгийн шаардлагыг С.Ч-аасгаргуулахаар,
2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ИГ200225 Барьцааны гэрээ/ипотекийн гэрээ/-ний дагуу барьцаалсан хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205063192 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, 51/3 байр, 76 тоот хаягт байршилтай, 51.01 м.кв талбайтай, Э.Ану/нэрээ өөрчилж Э.А болсон/-ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
7. Хариуцагч С.Чнь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, ”А Г ББСБ” ХХК -иас 25,000,000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй боловч С.Маас авлагатай байсан тул түүний шаардсаны дагуу аргагүйн эрхэнд зээлийн гэрээг өөрийн нэрийн өмнөөс байгуулан, тухайн мөнгөн хөрөнгөөс С.Маас өөрийн ажлын хөлсөнд авах ёстой 10,100,000 төгрөгийг тооцон авч, үлдэгдэл 14,900,000 төгрөгийг С.М-ынхүү н.Мийн Хаан банкны данс руу шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, С.М хариуцах ёстой гэж, хариу тайлбар гаргаж маргажээ.
Хариуцагч С.М нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “А Г ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, хэргийн баримтуудтай танилцсан боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
8. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
9. Нэхэмжлэгч ”А Г ББСБ” ХХК , хариуцагч С.Чнарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ200225 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг байгуулж, 25,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар, маргаагүй. Зээлдэгч нь үндсэн зээлийн үүрэгт 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, хүүгийн төлбөрт 17,650,000 төгрөг төлөх ёстойгоос нийт 2,500,000 төгрөгийг нь төлсөн, үлдэгдэл 15,150,000 төгрөгийн хүүгийн төлбөрийн үүрэг буюу нийт зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөгийг нэхэмжилсэн нь дансны хуулга, зээлийн төлбөрийн тооцооны хуудас зэргээр нотлогдсон, хариуцагч нь тухайн зээлийн болон хүү тооцсон аргачлалд маргаагүй болно.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа С.Чнь С.Маас авах 10,100,000 төгрөгийн авлагаа авахаар шаардахад нэхэмжлэгчээс зээл авбал мөнгийг өгнө гэж хэлсний дагуу зээлийн гэрээг байгуулсан, 14,900,000 төгрөгийг С.М-ынхамаарал бүхий этгээд н.Мт шилжүүлсэн тул уг зээлийн гэрээний үүргийг дангаар төлж барагдуулах үндэслэлгүй гэж, шүүхэд нотлох баримт гаргаж мэтгэлцсэн.
Хариуцагч С.Ч-ийнтайлбарт дурдсанчлан “А Г ББСБ” ХХК -иас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөгөөс н.Мт 14,900,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт үндэслэлтэй боловч “А Г ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй, С.Ч, С.М нарт холбогдох зээлийн гэрээний маргаанд тухайн үйл баримт хамааралгүй байхаас гадна, зээлийн гэрээний үүргийг хариуцах ёстой этгээдийг нэхэмжлэгч өөр этгээдээр тодорхойлоогүй тул зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан талууд тус тус хариуцна.
10. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ”А Г ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч С.Чнь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм. 11. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон барьцааны зүйлийн талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. ”А Г ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.
12. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 3 сарын хугацаатай байсан буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон, зээлийн гэрээний үүрэгт бүрэн эргэн төлөлт хийгээгүй байна.
13. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ дуусгавар болсон хэдий ч гэрээний 3.1.1, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй юм.
14. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч С.Ч-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
15. Барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Э.А нь насанд хүрээгүй байсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүний ээж буюу хууль ёсны төлөөлөгч С.Мийг хариуцагчаар тодорхойлсон, шүүхээс С.Мд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагааг 2 удаа хийж, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааг мөн 2 удаа хийсэн байна. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:30 минутад болох шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч С.Ч-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.М нар нь хариуцагч С.М-ынэзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, нотлогоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А Г ББСБ” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 3,225,000 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 66,550 төгрөг төлөх ёстой байхад 428,900 төгрөгийг төлсөн буюу 362,350 төгрөгийг илүү төлсөн байх тул энэ хэсгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр “А Г ББСБ” ХХК, С.Чнарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт 40,150,000 төгрөгийг хариуцагч С.Ч-аасгаргуулах, С.Чнь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “А Г ББСБ” ХХК, Э.А-ыгтөлөөлж С.М нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ-ний дагуу улсын бүртгэлийн Ү-2205063192 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, .................. тоот хаягт байршилтай, 51.01 м.кв талбайтай, Э.Анугийн, /нэрээ өөрчилж Э.А болсон/ өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Ч-аас40,150,000 /дөчин сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”А Г ББСБ” ХХК -д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч С.Чнь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205063192 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москва гудамж, ................ тоот хаягт байршилтай, 51.01 м.кв талбайтай, Э.Ану /нэрээ өөрчилж Э.А болсон/-ийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”А Г ББСБ” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 841,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ч, С.М нараас 428,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”А Г ББСБ” ХХК -д олгож, улсын төвлөрсөн төсвөөс нэхэмжлэгчийн илүү төлсөн 412,775 төгрөгийг гаргуулж “А Г ББСБ” ХХК -д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
|
| |||
| |