| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0328/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/387 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагчаар Б.Энхтулга,
Хохирогч******* ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар-Уул аймгийн Прокурорын газраас Боржигин овогт************** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2518000000403 дугаартай хэргийг 2025 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны ******* дугаар сарын*******-ний өдөр-Уул аймгийн төрсөн,, настай,, боловсролтой,,, ам бүл,, хамт-Уул аймаг,,, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Боржигин овогт******* /РД: ТА81*******2935 /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хохирогч*******ийн мэдүүлэг /хх-ийн 09-10, 12 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 24-25,******* дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрчмэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,*******ийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 47 дугаар дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаархсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчим,-Уул аймаг,,, 1-12 тоот хашаанд*******тэй маргалдажмаар толгой, нуруу руу нь хөлөөрөө өшиглөж, цээж зүүн гаран тус газар нь тармуураар цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн дээд 1, 3 дугаар шүдний булгарал, 2 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
- Хохирогч*******ийн : “...2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрын-59А тоот гэртээ архи ууж байгаад гараад цагийг нь санахгүй байна гэрийн урд талын дэлгүүр орж 1 шил архи аваад гэр рүүгээ явах замдаа хашаанд ортол бас нэг танихгүй залуу байсан. Би тухайн үед архи уусан байсан. Нэг мэдсэн чиньтай хамт байсан залуу миний дээр гараад суучихсан намайг цохиж байсан. Тэр үед би ухаан ороод болиулах гэж оролдоход тэр залуу хашааны хажууд байсан төмөр аваад намайг цохиж эхэлсэн. Удалгүй тэр залууг надаас салгаж арай гэж холдуулсан. Би дахиад ухаан орж гараад нэг мэдсэн намайг зодсон залуу алга болчихсон. миний хажууд та босооч үхлээ шүү дээ гэсэн. Би босоод гэртээ харьсан. Би намайг зодсон залууг өмнө нь харж байгаагүй танихгүй. Дараа нь сонссон чинь манай гэрийн ойролцоо байдаг юм байна лээ. Тэр залуу гараараа миний толгой нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тармуур төмрөөр биеийн бүх хэсэгт цохисон. Миний толгой гавлын яс цууралттай, баруун нүдний доод хэсэг, доод уруул хэсэгт дотор гадна оёдол тавьсан. Миний баруун талын 1-6 хавирга хугарч, нуруу хөл, гар хэсэг хавдаж хөхөрсөн, үүдэн шүд унасан гэмтэл үүссэн. Тухайн үед тэнд үл таних залуу бид гурав л байсан. Надад эмчилгээний зардал гаргуулан өгч хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 12 дугаар хуудас/,
- Гэрч : “...2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрын 1-12 тоотод хашаандаа байж байтал танил дүү орж ирээд бид хоёр юм яриад зогсож байтал ардаас нь **8 ах орж ирээд *** ахтой хэдэн үг сольж байснаа гэнэт руу чи муу бацаан гээд гэж томроод 1 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр маргалдаад дээр доороо ороод ноцолдож зодолдоод эхэлсэн. Удалгүй***нь газарт хэвтээд босохгүй дайраад би салгах гэж дийлэхгүй байж байгаад арай гэж салгаад явуулсан.ийн дээр гараад нүүр толгой хэсэг рүү гараараа цохиод байсан. Их хурдан болоод өнгөрсөн. Биыг салгахаар намайг түлхээд *** өшиглөөд байсан. нь бакал гуталтай байсан болохоор хүн алчих вий гэж бодоод чадлаараа салгаж явуулсан. Манайд тармуур төмөр бий. Гэхдээ тармуураарийг цохиж зодсоныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25,******* дүгээр хуудас/,
--Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай “*******ийн биед зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун 3,4,5 дугаар хавирганы хугарал, зулай зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн дээд 1,3 дугаар шүдний булгарал, 2 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь бүгд хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг, цээжний баруун 3,4,5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, зулай зүүн доод зовхинд язарсан шарх, 2 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт гэмтлүүд нь 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, зүүн дээд 1,3 дугаар шүдний булгарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д заасан ерөнхийийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн.41.1-д зааснаар ерөнхийийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхийийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
- Хохирогч*******ийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 47 дугаар дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйнмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *** биед “зүүн чамархай ясны хугарал, цээжний баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай зүүн доод зовхинд язарсан шарх, зүүн дээд 1, 3 дугаар шүдний булгарал, 2 нүдний зовхи, цээж, зүүн бугалга, 2 гуянд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг чиглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийнмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, мөн тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр мөн. Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаандсын яллагч: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байсан болох болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн4/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн7/ зэргээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийнмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээсгүй ял оногдуулах” гэж заасан.
Иймд шүүгдэгч ***гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирол нөхөн төлсөн байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч******* нь эмчилгээний зардалд 320,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* 400,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зөв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,538,838 төгрөгийн зардлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болохыг тэмдэглэв.
Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.********************* ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил, сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 400,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,сын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ