Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч А.Алтангэрэл,

    Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

    Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ын *****т  холбогдох 2426004770010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд **** оны *** дүгээр сарын *****-ний өдөр төрсөн, эрэгтэй, ***** настай, регистрийн дугаар *****, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, Өвөрхангай аймгийн ****** сумын ***** дугаар багийн **** дугаар гудамжны ****** тоотод оршин суух, урьд 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/22 дугаартай Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж байсан, ***** овгийн *****ын *****.

 

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч О.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ***** сумын **** дүгээр багийн ***** дүгээр гудамжны ****** тоотод байх хохирогч *****ы ажиллуулдаг нарийн боовны цехэд түүний нүүр, ам, толгой, уруул, цээж хэсэг рүү нь цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь “тархи доргилт, 13 дугаар шүдний хугарал, дээд урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүү, дээд уруул, зүүн бугалга, гуя, цээж, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч О.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны энэ гэмт хэргийг үйлдсэн. Бид 2 танилцаад 7 сар болж байгаа.  Ял эдэлж гарч ирээд 10 гаран жил ганцаараа явсан. Тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болоод ийм зүйл болчихлоо. Би маш их гэмшиж байна. Энэ миний буруу. Хохиролд  өмнө нь зээлүүлсэн байсан 4 сая төгрөгийг авахгүй гэж тохирсон.” гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

   Хохирогч *****ы зөрчил шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчим би Өвөрхангай аймгийн ***** сумын 11-р баг ***** тоотод өөрийн ажиллуулдаг нарийн боовны цехэд ажлаа хийгээд байж байхад О.Э гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. О.Э надад 5.000.000 төгрөгийн зээл авч өгөөд би тэр мөнгөөр нь нарийн боовны цех бариад хоёр хонож байгаа юм. ***** намайг шинэ барьсан байшиндаа арц уйгуулаач, шуналтай авгай минь ганц архи, архи пиво алийг нь ч хамаагүй аваад өгөөч гэхээр нь би одоохондоо завгүй байна гэхэд О.Э намайг шуналтай авгай гээд намайг заамдаж хана руу шахаж байгаад нэг гараараа миний нүүр, ам, уруул, толгойн дээд хэсэгт цохисон. Тэр үед миний толгой эргээд би хана түшээд тулгаад газар суусан. Тэгэхэд О.Э хүн алахад амархан байдаг ш дээ гээд цээж хэсэг рүү 2-3 удаа цохиж, гарын бугалга хэсгээс базаж байгаад цохисон. Дахиж элэг хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед миний бие эвгүйтээд би үхлээ ш дээ. Чи найз нөхдөө дууд, би архи авч өгье гэхэд О.Э арагшаа сандал дээр суухаар нь би гараад зугтсан. Намайг хашаанаас гарахад манай баруун талын хашааны эгч зогсож байсан. Тэг эгч намайг яасан гэхээр нь би цагдаа дуудаад өг гэхэд цагдаагийн утас мэдэхгүй гэсэн. О.Э араас дагаад гараад ирэхээр нь би зугтаагаад арын гудамжаар орсон. О.Э ална пизда минь гээд орилоод намайг хайгаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд цагдаа ирэхээр нь цагдаатай хамт хашаандаа ороход манай ээж ***** гэрээсээ гарч ирсэн. О.Э ээжийн гэрээс гарч ирсэн. Манай ээж *****ын баруун гарын чигчий хуруунаас цус гарсан байсан. Тэгэхээр нь ээжээс яагаад гараас чинь цус гарсан талаар асуухад О.Эээс айгаад гэрийн хаалга түгжсэн байхад О.Э гэрийн хаалга татаад байхаар нь ээж хаалгаа дотор талаас нь татахдаа хаалганы цүүний завсраар гараа хавчуулаад чигчий хуруугаа зүссэн гэж хэлсэн. Би О.Э гэх хүний 2024 оны 07 дугаар сарын сүүлээр танилцаж байсан. Бид хоёр найз нөхдийн харилцаатай. Өмнө О.Э миний биед халдаж байгаагүй. Тухайн үед О.Э архи уучихсан согтуу байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5 хуудас),

 

  Хохирогч *****ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчимд өөрийн хашаанд байх нарийн боовны цехэд ажлаа хийгээд байж байхад хамтран амьдрагч О.Э гаднаас архи уусан согтуу орж ирсэн. ***** надад 5,000,000 төгрөгийн зээл авч өгөөд би тэр мөнгөөр нь нарийн боовны цех бариад хоёр хонож байсан юм. ***** надаас архи пиво авч өг гэж нэхээд байхаар нь би ажлаа хийж байна дараа болъё гэсэн чинь шуналтай авгай минь гээд нүүр рүү гараа зангидаж байгаад цохиод мөн бие рүү цохиод байсан. Би *****ийг найз нөхдөө дууд архи пиво авч өгье гэж хэлсэн чинь намайг тавихаар нь би гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд хашаа руу цагдаагийн хамт ортол ээж ***** гэртээ оруулахгүй гээд хаалга түгжээд хаалга бариад зогсож байхад гэрийнх хаалгыг нь татаад гарыг нь урсан цус нь гоожоод зогсож байсан. Цагдаа нар *****ийг аваад явсан. Цех дотор ***** бид 2 байсан. Манай ээж ***** гэртээ ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Батзаяа манай бэр байгаа юм. Тухайн үед байгаагүй. ***** мэдүүлэг өгөхдөө 3 хоногийн өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр модон дээрээс ухарч байгаа тээглээд ойчсоноо намайг түлхсэн гэж мэдүүлсэн учир байцаагч ***** Батзаяагаас мэдүүлэг авсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-58 хуудас),

 

     Гэрч Ч.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 18 цагийн орчим гэртээ байж байхад О.Э гэх хүн  манай гэрт орж ирээд муусайн гуйлагчингууд юутай гуйлгачингууд вэ гээд агсан тавиад байхаар нь би гэрээс гараад охин *****ыг хайгаад талхны цех болон байшингаар нь ортол манай охин ***** байхгүй байхаар нь би гэр лүүгээ түрүүлж ороод гэртээ ***** гэх хүнийг оруулахгүй гээд хаалга түгжээд хаалга татаж байхад ***** гэрийн хаалга татаж онгойлгоод мийн зүүн гарын чигчий хурууг хаалганд зүсчихээр нь даавуугаар цусыг нь тогтоох гээд дарж боогоод гэрээс гартал манай охин ***** цагдаа дагуулаад ороод ирсэн. Би зүүн гарын чигчий хуруундаа 2 оёдол тавиулсан. Тухайн үед ***** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-66 хуудас),

 

    Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №791 дугаартай “...*****ы биед тархи доргилт, 13-р шүдний хугарал, дээд урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүү, дээд уруул, зүүн бугалга, гуя, цээж, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

  4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.

 

 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 14-16 хуудас) зэрэг болно.

 

 2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

 Хэрэгт шүүгдэгч О.Эийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 79-83, 87, 90-92) зэрэг баримтууд авагдсан байна.

 

            3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.Э нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ***** сумын 11 дүгээр багийн 111 дүгээр гудамжны 2 тоотод хохирогч *****тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас түүний биед халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *****, гэрч Ч.***** нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн дүгнэлт, шүүгдэгч О.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч О.Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч О.Эт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

 Шүүгдэгч О.Э нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ***** сумын 11 дүгээр багийн 111 дүгээр гудамжны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг нарийн боовны цехэд хохирогч *****ыг “архи авч өгсөнгүй” гэснээр шалтаглан түүний нүүр, ам, толгой, уруул, цээж хэсэг рүү нь гараараа цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь “тархи доргилт, 13 дугаар шүдний хугарал, дээд урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүү, дээд уруул, зүүн бугалга, гуя, цээж, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

           Хохирогч *****ы “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн орчимд өөрийн хашаанд байх нарийн боовны цехэд ажлаа хийгээд байж байхад хамтран амьдрагч О.Э гаднаас архи уусан согтуу орж ирсэн. ***** надад 5,000,000 төгрөгийн зээл авч өгөөд би тэр мөнгөөр нь нарийн боовны цех бариад хоёр хонож байсан юм. ***** намайг “шинэ барьсан байшиндаа арц уугиулаач, шуналтай авгай минь, ганц архи, архи пиво алийг нь ч хамаагүй аваад өгөөч” гэхээр нь би одоохондоо завгүй байна гэсэн.  О.Э намайг шуналтай авгай гээд  заамдаж хана руу шахаж байгаад нэг гараараа миний нүүр, ам, уруул, толгойн дээд хэсэгт цохисон. Тэр үед миний толгой эргээд би хана түшээд гулгаад газар суусан. Тэгэхэд О.Э “хүн алахад амархан байдаг ш дээ” гээд цээж хэсэг рүү 2-3 удаа цохиж, гарын бугалга хэсгээс базаж байгаад цохисон. Дахиж элэг хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед миний бие эвгүйтээд би “үхлээ ш дээ. Чи найз нөхдөө дууд, би архи авч өгье” гэхэд О.Э арагшаа сандал дээр суухаар нь би гараад зугтсан. ...Цех дотор ***** бид 2 байсан. Би О.Э гэх хүний 2024 оны 07 дугаар сарын сүүлээр танилцаж байсан. Бид хоёр найз нөхдийн харилцаатай. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5, 57-58 хуудас),

 

     Гэрч Ч.*****ын “...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 18 цагийн орчим гэртээ байж байхад О.Э гэх хүн  манай гэрт орж ирээд “муусайн гуйлагчингууд, юутай гуйлгачингууд вэ” гээд агсан тавиад байхаар нь би гэрээс гараад охин *****ыг хайгаад талхны цех болон байшингаар нь ортол манай охин ***** байхгүй байхаар нь би гэр лүүгээ түрүүлж ороод гэртээ ***** гэх хүнийг оруулахгүй гээд хаалга түгжээд хаалга татаж байхад ***** гэрийн хаалга татаж онгойлгоод мийн зүүн гарын чигчий хурууг хаалганд зүсчихээр нь даавуугаар цусыг нь тогтоох гээд дарж боогоод гэрээс гартал манай охин ***** цагдаа дагуулаад ороод ирсэн. Би зүүн гарын чигчий хуруундаа 2 оёдол тавиулсан. Тухайн үед ***** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-66 хуудас),

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №791 дугаартай “...*****ы биед тархи доргилт, 13-р шүдний хугарал, дээд урууланд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, доод эрүү, дээд уруул, зүүн бугалга, гуя, цээж, бүсэлхий, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.

 

            5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 14-16 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.Эийн үйлдсэн хохирогч *****ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд найзтайгаа таараад 1 шил 0.5 литрийн хэмжээтэй архи уусан. Би 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 11 дүгээр багийн 111-2 тоотод *****ы гэрт очсон. ***** хашаандаа байх нарийн боовны цехэд ганцаараа байсан. Намайг ***** архи уучихсан байна, зайл гээд хөөгөөд байсан. Би шинэ ажлын байртай болсон гээд уучихлаа гэж хэлсэн. Тэгээд босч ирээд *****ы нүүр рүү 2 удаа гараа зангидаад цохиод заамдаад хамт газар унасан. Газар унасан үедээ толгой руу хоёр удаа цохисон. ...Би *****тай танилцаад 6 сар болж байна. *****тай хоёр талаасаа нийлж хамт амьдрах гэж байгаа. Одоогоор ***** бид хоёр өөр өөрийн гэртээ тусдаа амьдарч байгаа. Өмнө цохиж зодож байсан асуудал байхгүй. Тухайн үед ***** бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч О.Эт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

          4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  Хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн болох нь түүний шүүхэд гаргасан “...Миний бие О.Эт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

           5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учирсан хор уршгийг сайн дураараа төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзаад түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх санал дүгнэлт гаргаж байна. Гэмт хэргийн улмаас иргэн ***** гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээн авч шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй. Шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч О.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүхээс шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

     

            Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ