Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

2025           03             17                                                 2025/ШЦТ/61

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ийн *****д холбогдох 2526000000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *****, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын *** дугаар багийн ***** гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****ийн *****.

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Т.М нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Т.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

           1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч *****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 22 цагийн үед гэртээ байж байтал манай танил ах буюу Т.М залгаад гэрийнхээ гадна гараад ирээ, хамт манай найзынд очоод ирье гэхээр нь хамт явсан. Бид хоёр Т.М ахын өөрийн эзэмшлийн “*****” маркийн тээврийн хэрэгслээр Онги хороололд Т.М ахын найзынд хамт орсон. Тэгээд найз нь 4 ширхэг лаазтай пиво гаргаж ирээд Т.М ах найзтайгаа хувааж уучихаад бид хоёр гэрээс нь гарч яваад цагдаа нартай таарсан. Тухайн айлд ороод Т.М ах 2 ширхэг лаазтай пиво уусан. ...Т.М ах хэлэхдээ 2024 оны 11 дүгээр сард согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа 400,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж хэлсэн. Т.М ахын нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Т.М ах бид хоёр  Онги хорооллын “Нутгийн хишиг” дэлгүүрийн арын гудамжнаас “Нутгийн Буян” ШТС хүртэл явж байтал цагдаа нар  зогсоосон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 хуудас), 

 

Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Онги” хорооллын 8 дугаар гудамжны засмал зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “*****” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Т.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан. Тухайн иргэнийг Цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багаж үлээлгэж шалгахад 1,03 хувьтай гарч байсан тул гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ***** гэх нэртэй эрэгтэй дүүтэйгээ хамт явж байсан. Т.М  гэх залуу айлд 2 ширхэг лаазтай пиво уусан талаар надад хэлсэн. ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл нь Т.Мгийн өөрийн нэр дээр байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),

 

Гэрч Г.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онги” хорооллын 8 дугаар гудамжны засмал зам дээр цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч *****гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “*****” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Т.М байсан. Тэгээд ***** согтуурал тандагч багаж үлээлгэж  шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асч байсан тул цагдаагийн ахлах ахлагч *****гийн хамт тухайн жолооч Т.Мг цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багаж үлээлгэж тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тухайн үед Т.М Г.*****тай хамт явсан. ...2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулж байсан. Тухайн Т.Мгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь нэр дээр байсан. 68-20 багаж үлээлгэж шалгахад 1.03 хувьтай гарсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),

 

           Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ***** сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, ахлах ахлагч *****гийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/2733 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 32-36 хуудас) зэрэг болно.

 

           2.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч Т.Мгийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 06/138 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ***** улсын дугаартай “*****-X W20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, төрөл садангийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 15-22, 29, хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Гэрч *****, ***** нарын мэдүүлгээр шүүгдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны  өдрийн шүүхийн шийтгэврээр өмнө нь Зөрчлийн  тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Т.М нь эрхээ хасуулсан цаг хугацаандаа буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргээгүй байхад 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Т.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

            Шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүгдэгч Т.М нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Т.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч *****ийн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 22 цагийн үед гэртээ байж байтал манай танилын ах буюу Т.М залгаад гэрийнхээ гадна гараад ирээ, хамт манай найзынд очоод ирье гэхээр нь хамт явсан. Бид хоёр Т.М ахын өөрийн эзэмшлийн “*****” маркийн тээврийн хэрэгслээр Онги хороололд Т.М ахын найзынд хамт орсон. ...Тухайн айлд ороод Т.М ах 2 ширхэг лаазтай пиво уусан. ...Т.М ах хэлэхдээ 2024 оны 11 дүгээр сард согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа 400,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 хуудас), 

 

Гэрч *****гийн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт  “Онги” хорооллын 8 дугаар гудамжны засмал зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “*****” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч Т.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багаж үлээлгэж шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асаж байсан. Тухайн иргэнийг Цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багаж үлээлгэж шалгахад 1,03 хувьтай гарч байсан тул гэрэл зургаар бэхжүүлэн авсан. ***** гэх нэртэй эрэгтэй дүүтэйгээ хамт явж байсан. Т.М  гэх залуу айлд 2 ширхэг лаазтай пиво уусан талаар надад хэлсэн. ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл нь Т.Мгийн өөрийн нэр дээр байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 хуудас),

 

Гэрч Г.*****ийн “...2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онги” хорооллын 8 дугаар гудамжны засмал зам дээр цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч *****гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “*****” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч жолооч Т.М байсан. Тэгээд ***** согтуурал тандагч багаж үлээлгэж  шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч улаан гэрэл асч байсан тул тухайн жолооч Т.Мг цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багаж үлээлгэж тээврийн хэрэгслийг түр саатуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулж байсан. Тухайн Т.Мгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь нэр дээр байсан. 68-20 багаж үлээлгэж шалгахад 1.03 хувьтай гарсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),

 

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),

                

            Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ***** сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, ахлах ахлагч *****гийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “согтуурал хэмжигч Алкотест 6820 багаж ашиглан шалгахад 1.03% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэсэн тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),

 

           Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа (хх-ийн 5, 24-25 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/2733 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 32-36 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.  

           

          4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.            

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Шүүгдэгч Т.Мг цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэж,

 

           Шүүгдэгч Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ***** овгийн *****ийн *****гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ийн *****гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд шүүхээс  оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ