Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ын *****д хол*****ох 2526000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бүрэн бүс дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл ***, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** дүгээр багийн ***** гэх газар оршин суух, урьд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Хан***** сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****ын *****.

 

           Хол*****сон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Э.М нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт хол*****жээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Э.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

           1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч *****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 21 цаг өнгөрч байхад ***** сумын нутаг дэвсгэрт экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч *****ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ***** сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын шороон замд замын хөдөлгөөнд оролцож байсан ***** улсын дугаартай цэнхэр өнгийн “*****” маркийн машин жолоодож явсан Э.Мг зогсоон шалгахад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Дахин согтуугаар машин жолоодсон нь Алкотест-6820 багажаар үлээлгэн шалгахад 0.65 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайн үед Э.М машиндаа ганцаараа явсан. Тухайн автомашин нь өөрийнх нь эзэмшлийнх байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас), 

 

Гэрч *****ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 21 цаг өнгөрч байхад ***** сумын нутаг дэвсгэрт цагдаа, цагдаагийн дэд ахлагч *****ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ***** сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын шороон замд замын хөдөлгөөнд оролцож байсан ***** улсын дугаартай цэнхэр өнгийн “*****” маркийн машин жолоодож явсан Э.Мг зогсоон шалгахад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Дахин согтуугаар машин жолоодсон нь Алкотест-6820 багажаар үлээлгэн шалгахад 0.65 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайн үед Э.М машиндаа ганцаараа явсан. Тухайн автомашин нь өөрийнх нь эзэмшлийнх байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),

 

           Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ***** сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, дэд ахлагч *****ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),

 

           Өмнөговь аймгийн Хан***** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/1195 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 24-27 хуудас) зэрэг болно.

 

           2.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч Э.Мн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №03 дугаартай тодорхойлолт, жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ***** улсын дугаартай “*****-XW20” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймгийн Хан***** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/1195 дугаартай шийтгэврийн хуулбар, Өмнөговь аймгийн Хан***** сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/174 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 12-20, 24-28, 31-35 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э.М нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Э.М нь гэм буруутай эсэх атлаар дүгнэлт гаргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд хол*****ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Э.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

            Шүүгдэгч Э.Мд хол*****ох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

   Шүүгдэгч Э.М нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан болох нь Өмнөговь аймгийн Хан***** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/1195 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 12, 24-27 хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч Э.М нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Гэрч *****ийн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 21 цаг өнгөрч байхад ***** сумын нутаг дэвсгэрт экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч *****ы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ***** сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын шороон замд замын хөдөлгөөнд оролцож байсан ***** улсын дугаартай цэнхэр өнгийн “*****” маркийн машин жолоодож явсан Э.Мг зогсоон шалгахад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Дахин согтуугаар машин жолоодсон нь алкотест-6820 багажаар үлээлгэн шалгахад 0.65 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайн үед Э.М машиндаа ганцаараа явсан. Тухайн автомашин нь өөрийнх нь эзэмшлийнх байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас), 

 

          Гэрч *****ы “...Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөнө 21 цаг өнгөрч байхад ***** сумын нутаг дэвсгэрт цагдаа, цагдаагийн дэд ахлагч *****ийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ***** сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын шороон замд замын хөдөлгөөнд оролцож байсан ***** улсын дугаартай цэнхэр өнгийн “*****” маркийн машин жолоодож явсан Э.Мг зогсоон шалгахад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Дахин согтуугаар машин жолоодсон нь алкотест-6820 багажаар үлээлгэн шалгахад 0.65 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайн үед Э.М машиндаа ганцаараа явсан. Тухайн автомашин нь өөрийнх нь эзэмшлийнх байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 хуудас),

 

           Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ***** сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, дэд ахлагч *****ийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),

 

           Өмнөговь аймгийн Хан***** сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/1195 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 24-27 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Мн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Э.Мд хол*****ох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.  

           

          4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Э.М нь Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусгавар болоогүй байх хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй ба урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.            

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хочр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавзансүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 6. Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ