Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 118/ШШ2023/0003

 

                              

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн шүүгч Л.Тунгалаг, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: а нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага: ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дээрх захирамжийн улмаас учирсан хохирол 418 781 843 төгрөгийг аас гаргуулахыг хүссэн.

2. Хэргийн нөхцөл байдал: ын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар сум, т баг, ин,ын арын байршилд 629 м.кв газрыг худалдаа үйлчилгээ, зочид буудлын цогцолбор барих зориулалтаар эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалт зарлаж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/137 дугаар захирамжаар комисс байгуулж, төсөл сонгон шалгаруулалтын зарыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр www.mle.mn нээлттэй сайтад байршуулснаар сонгон шалгаруулалтад ганцхан компани оролцсон бөгөөд тус ХХК-ийн төслийг шалгарсанд тооцож, ын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаар түүнд дээрх газрыг эзэмшүүлж, мөн оны 06 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулжээ. Гэвч “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр дээрх захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /Хавтаст хэргийн 9, 10, 13, 14, 58-62, 98-101 дүгээр хуудсанд/

3. Нэхэмжлэгч тал ын шийдвэрээр зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтын үр дүнгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан уг маргаан бүхий газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон, газрын анхны үнэ, кадастрын зургийн болон газрын гэрчилгээний үнэ, жил бүрийн газрын төлбөр зэргийг цаг тухайд нь төлсөн, газар дээр баригдах зочид буудлын барилгын болон ажлын зураг гаргуулж, бараа материалыг татан авч зардал гаргасан, холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг гаргуулсан байхад хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагаа хийлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус” гэж, хариуцагч тал “Тухайн маргаан бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхдээ газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн, төсөл сонгон шалгаруулалтын зарыг 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлэх шаардлагыг хангаагүй, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар маргаан бүхий уг газар нь авто зогсоол байхаар төлөвлөгдсөн тул а хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд урьд гаргасан газар эзэмшүүлэх шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлтэй” гэж тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч ХХК нь ын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийн талаар 2022 оны  05 дугаар сарын 13-ны өдөр тус захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь 2019 онд цахим хэлбэрээр аймгийн сум, т баг, ны ард байрлалтай газарт зочид буудал барих зориулалтын дагуу аймгийн *******,аас цахимаар зарлагдсан зарын дагуу төсөл сонгон шалгаруулалтад оролцож, 2019 оны 05 дугаар сарын 19-нд ын захирамж гарч газар олгогдсон. Тухайн газрыг манай компани ямар нэгэн хуулийн процессын алдаагүй эзэмшсэн. Төсөл сонгон шалгаруулах журмын дагуу нийтэд зарлагдсан байсныг үндэслэн манай компани материалаа өгсөн. Энэ материал хэрэгт  хавсрагдсан байгаа. Бид жил бүр газрын төлбөр, хураамж хуулийн дагуу татвар, үнэ төлбөрийг 100 хувь төлж ирсэн. Тухайн үед Ковидын нөхцөл байдлын улмаас компанийн зочид буудал барих ажил маань удааширсан. Гэхдээ манайх энэ хугацаанд тухайн төслийнхөө бэлтгэл ажлыг хийгээд явж байсан... Тухайн газрын үнэ гээд 2020 оны 03 дугаар сарын 26-нд 2.516.000 төгрөг тушаасан. Учир нь манай компани уг газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар авсан боловч жилийн дараа аймгийн *******, барилга, хот байгуулалтын газраас дуудаад бид нар дуудлага худалдааны анхны үнийг тогтоосон, анхны үнэ болох 2.516.000 төгрөгийг төлөх ёстой юм байна гэж хэлсэн. Яагаад төсөл сонгон шалгаруулах зарчмаар авсан газар дээр дуудлага худалдааны үнэ гэж төлүүлж байгаа юм бэ гэхэд энэ үнийг төлж байж газар чинь цаашид баталгаажих юм байна. Бид нар төсөл сонгон шалгаруулах журмынхаа дагуу газар олгосон ч гэсэн дуудлага худалдааны анхны үнийг тогтоож танайхаас авах ёстой юм байна гэсэн. Манай компани гүйлгээнийхээ утга дээр газрын үнэ гэж 2.516.000 төгрөгийг төлсөн. Ингэхээр дуудлага худалдаагаар авч байгаа юм шиг. Мөн 2019, 2020, 2021, 2022 онуудад газрынхаа төлбөрийг Газрын тухай хуульд заасны дагуу төлбөр, хураамж, татвараа төлөөд явсан. Энэ баримтууд хэрэгт байгаа. Ингээд газар хүчин төгөлдөр юм чинь үндсэн зорилго болох зочид буудал барих үйл ажиллагаандаа орсон. Барилга барих норм, дүрэм, стандартаа хуулийн дагуу хийж явсан. Газар хүчингүй болохоос өмнө зураг төсөл гаргаад аймгийн ерөнхий архитектур н.гаар архитектурын даалгавар гаргуулаад, Алтай-эрчим хүч, цахилгаан холбооны байгууллагаас холбогдох техникийн нөхцөлөө аваад зураг төслийн байгууллагаар зураг төсвөө гаргаад үүний дагуу барилга барих бэлтгэл ажлаа хангасан. Хэрэгт авагдсан байгаа 418.000.000 төгрөгийн баримт бол тухайн зочид буудлын барилга барих гэж бэлтгэгдсэн барилгын материалын зардал. *******,аас барилга эхлүүлэх зөвшөөрөл бас өгсөн. Бүх бэлтгэл хангагдаж барилгын ажил эхлэх гэж байхад олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай зүйл явж, үүний дагуу а ямар ч сонсох ажиллагаа хийлгүйгээр газрыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон заалтыг нь харахаар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн байсан. Энэ төлөвлөгөө 2020 онд батлагдсан байсан. Манай газар болохоор 2019 онд олгогдсон. Уг төлөвлөгөө нь ямар зарчим барьж гарсныг мэдэхгүй. Бидний тухайд аймагтаа орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц төсөл санаачлаад хэрэгжүүлэхээр явсан. Тухайн газар бол сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зочид буудал гэдэг нэрээрээ төлөвлөгдсөн газар. Бид нар төлөвлөгдөөгүй газар дээр ороогүй. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зочид буудлын зориулалтаар оруулж өгсөн. Ингээд хүчингүй болгочих байсан юм бол иргэдийн Хурал яах гэж ингэж шийдвэр гаргасан юм бэ. *******, барилга, хот байгуулалтын газар нь үүнийхээ дагуу төсөл сонгон шалгаруулалтыг сарын өмнө зарласан байсан. Манай компани тендер худалдан авах сонгон шалгаруулалтад ордог. Ер нь бол сарын өмнө зарлахад компаниуд сонгон шалгаруулалтад ороход шаардлагатай зүйлс нээлттэй байсан гэж харж байгаа... Манай компанийн зүгээс авч үзэхэд тухайн газар олгох процесс явдгаараа явсан. Харин үүнийг хэрэгжүүлсэн албан хаагч, тухайн мэргэжилтэн он сарын алдаа гаргасан юм уу үүнээс болж бодит 418.000.000 төгрөгийн хохирол учирсан. Манай компани нь аймаг орон нутгийн хөгжил дэвшил, ажлын байр нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн өнгө үзэмж нэмэхийг хүссэн. Зээл аваад юм хийх гэж байхад төрийн эрх мэдэлтэн дарга нар улс төрийн оноо авах гэсэн ч юм уу явцуу эрх ашгаараа хандаж байгаад гомдолтой байна. 2022 оны 04 дүгээр сарын захирамжийг хүчингүй болгуулахаас гадна 418.000.000 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэ захирамж хүчингүй болчихвол энэ мөнгө зочид буудал баригдахдаа зарцуулагдаад явчих байх. Энэ захирамж хүчингүй болохгүй бол энэ зардлыг барагдуулах саналтай байна. *******а дээр манай зүгээс эвлэрэх санал тавьж орсон, та өөр газар боломжит газраа олгоод өгөөч гэж хэлсэн. Бид нар заавал энэ газар дээр энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага байхгүй, бид энэ төсөлд бодитой хөрөнгийг зарцуулсан, эрсдэлд орчхоод байна гэхэд эхний удаад болно гэж байгаад дараагийн удаад сүртэй зүйл биш хүмүүс сошиалд шуураад байхад нь гал унтраах гээд ийм зүйл болчихлоо гэсэн. Чи шүүхээрээ шийдүүлээд асуудлаа цэгцэл гэдэг тайлбарыг надад өгсөн. Тэгээд эвлэрэх боломжгүй юм байна гэж ойлгосон... 2018 онд хотод аймгийн хөгжлийн форум гэж болсон. Энэ форумд сумын Засаг дарга /тухайн үеийн/ Б., а Д. нар сум хөгжил муутай байна. Хөрөнгө оруулалт хийе гэсэн зорилгоор хийж, хувийн аж ахуй нэгжүүдийг оролцуулахад манай компани 2018 онд орчин үеийн стандартад нийцүүлсэн зочид буудал баримаар байна гэсэн саналыг тавиад шууд тэр форум дээр гэрээ байгуулсан. Зочид буудлын асуудал тэр форум дээр бий болоод 2018 оны жилийн эцсээр сумын иргэдийн Хурлын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж явсан. *******ын 2019 оны 162 дугаар захирамжаар ганцхан манайд газар олгоогүй. Бас нэг компанид эмнэлгийн хажууд байр барих газар хамт олгогдсон. Гэтэл хүчингүй болгохдоо 2019 оны 162 дугаар захирамжаас ганцхан манайхыг тастаж аваад хүчингүй болгосон, харин хамт адил журмаар олгосон дээрх газрыг хүчингүй болгоогүй. Тэгэхээр хариуцагчийн төлөөлөгчийн яриад байгаа шударга ёс хаана байна... Олон нийтийн хэвлэл мэдээллээр хүмүүс талбай байхгүй болох гээд байна гэж яриад байгаа. Дахин төлөвлөлтөөр хуучин талбай цэцэрлэгт хүрээлэн болж, төв талбай нь аймгийн Тамгын газрын өмнө байхаар тусгагдсаныг харсны үндсэн дээрээс зураг хийгдсэн. Зочид буудлыг талбай дээр огт барих гээгүй. Талбайн наад талд гарц, орцтой, зогсоолтой бүх зүйл техник эдийн засгийн үндэслэлтэй хийгдсэн. Энэ ч утгаар тэр алгын чинээ газарт зориулагдаж 40 гаран сая төгрөгийн ажлын зураг хийгдээд бэлэн болсон явж байгаа... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын 2022 оны 209 дүгээр захирамж бол Захиргааны ерөнхий хуулийг бүрэн зөрчсөн. Шийдвэр гаргах ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, нотлох баримтад тулгуурлах, оролцогчийн эрхийг хангах ажиллагаанууд хийгдээгүй. Сошиалд нэг нөхөр ямар зорилгоор юм нэг лайв хийсэн. Төрийн өмнөөс сонсох ажиллагаа хийсэн юм шиг л харагдаад байгаа юм. Төр бол өнөөдөр санах ойгүй юм шиг байж болохгүй. Залгамж халаагүй байж болохгүй. Өнөөдөр хариуцагчийн төлөөлөгч хэрэгт өгсөн анхны мэдүүлэг дээрээ бол энэ газар дээр төсөл сонгон шалгаруулах ажиллагаа явагдаагүй, ийм материал байхгүй гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл газрын албанаас төсөл сонгон шалгаруулсан нэлээд олон хуудас баримт гарч ирсэн. Тэгсэн үүн дээрээ нэмээд сумын хөгжлийн төлөвлөгөөний асуудал ярьж хүчингүй болгосон үндэслэлийг тайлбарлаж байгаа. Өмнөх хуралдаан дээр 60 хоногийн дотор зарлаагүй нь буруу байна гэдэг. *******наас хэрэг буцсаны дараа өөр өөр асуудал ярих байдлаар гаргасан шийдвэрийнхээ араас Захиргааны ерөнхий хуулийнхаа шийдвэрийн ажиллагааг хийж явж болохгүй. Энэ ажиллагааг өмнө нь хийх ёстой байсан. Хууль зөрчөөд гарсан 209 дүгээр захирамжийг  хууль ёсны байна гэж анхан шатны шүүх үнэлж байгаа нь хууль бус байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ХХК-ийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байдаг. Энэ дээр хэн хууль зөрчсөн юм бэ гэсэн асуудал яривал Газрын алба гэж харж байна. сумын Хурал хуралдаад энэ дээр буудал барихаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө гээд Газрын тухай хуульд заасан маш том бичиг баримт баталсан. Энэ бол газрын эрх олгож байгаа эхний бичиг баримт гэж үзэж байна. Энэ хүрээнд газар олгох төслийг сонгон шалгаруулъя гэдэг байр суурьтай явсан. Гэтэл 60 хоногийн өмнө зарлаагүй шүү дээ гэж байгаа нь төрийн залгамж халаа муу байна гээд байгаа нь өөрсдөө хуулиа хэрэгжүүлээгүй нь тухайн албан тушаалтны өөрсдийнх нь буруу. Гэхдээ процессын хувьд нийтэд зарласан байна уу, гэхэд зарласан байна. Захирамж болох шийдвэр нь гарсан байна уу, гарсан байна. Ажлын хэсэг нь ажиллаад дүгнэлтээ гаргасан байна уу, гаргасан байна. Процессын хувьд үүн дээр алдаа байхгүй байгаа юм. Харин энэ журамд байгаа заалтаа өөрсдөө хэрэгжүүлж ажиллаагүй нь газрын албаны албан тушаалтны буруутай үйлдэл харагддаг. Энэ үүднээс газар эзэмшигчийн эрх ашгийг зөрчиж хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тэгээд мөн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага 418.000.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан. Төрийн байгууллагын буруутай үйлдлээс боллоо гэхээр компанийг буруутгасан шинжтэй. Манайх буруугүй шүү дээ, танайх яах гэж төслөө өгсөн юм гэж байгаа юм. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ.  Төсөл сонгон шалгаруулна гээд газрыг нийтэд өгнө гэдэг байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаагүй бол, тэр сайтдаа төсөл сонгон шалгаруулна шүү материалаа ирүүлээрэй гэж зар байршуулаагүй бол энэ компани оролцохгүй шүү дээ. Хэн энэ зарыг түгээж энэ хүмүүсийн оролцох боломжоор хангах байсан юм. Хэн үүнийг хуульд нийцүүлэх байсан юм бэ гэвэл төрийн байгууллага. Анхан шатны шүүх бол хэт өмнөх үйл баримтад тулгуурлаж үндэслэлгүй шийдсэн гэж харж байгаа. А/209 дүгээр захирамж хууль зүйн шаардлага хангаж үү гэдэгт  дүгнэлт өгөөсэй. Хүчингүй болгосон үндэслэлийг нь тодорхой харж үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол тодорхойгүй байгаа. Төв цэг байна гээд байгаа дээр нь  машин зогсоол байгаа. Төв талбай нь цаашаа нүүчихсэн. Энд зам байна гээд байгаа нь замгүй болсон. Энэ төлөвлөгөө нь яаж хэрэгжээд байгаа нь ойлгомжгүй, өөрсдөө ч хэрэгжүүлж чадахгүй. Хэрэгжүүлж чадахгүй байгаа төлөвлөгөөгөө гаргахдаа энэ хүний эзэмшиж байгаа талбайг оруулахгүйгээр шууд үүнийг зогсоол болгох гэж төлөвлөсөн юм гэж өмнөх үйл явдлаа үгүйсгэж болохгүй байх. Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа, хууль зүйн дүгнэлт хийх ажиллагааг нягталж байх ёстой байгаа юм. Иймд Засаг даргын 209 дүгээр захирамж хууль бус тул хүчингүй болгож өгөөч үүнтэй холбоотой гарсан гэм хорын зардлыг гаргуулах нь зүйтэй. 2019 оноос хойш 418.000.000 төгрөг баримттай гарсан зардал байгаа. Ажилласан хүний хөлс, зээл хөөцөлдсөн хугацаа, техник, тоног төхөөрөмж авсан гээд маш олон зардал энд оруулаагүй байгаа. Төр өөрөө иргэн, аж ахуйн нэгжээ хууль зөрчиж хохироож болохгүй. Энэ бол шударга ёсонд нийцэхгүй үйл явдал. Иймд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэж хүсэж байна... гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын захирамж гарч тухайн иргэнд газар олгогдсон байдаг. Ингээд аймгийн нийт иргэд сошиалаар дамжуулан тухайн газрын талаар сэтгэгдлүүдээ бичиж хэнд нь газар олгож хэнд нь газар олгохгүй байгаа юм бэ гэдэг байдлаар бичиж хэл ам гаргасан. ын захирамжаар ХХК-д багт байрлах газрыг зочид буудлын зориулалтаар олгосон байдаг. Энэ захирамжийг 2022 оны 209 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5. Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасан. Тэгэхээр энэ газар нь анхнаасаа хууль бусаар олгогдсон. Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар хавсралтын 3-д “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлж, ашиглуулна гэснийг зөрчиж олгосон байна гэж харж байгаа юм... Би Засаг даргын газар олгосон 2019 оны тэр захирамжийг хууль бус хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас тэр 418.000.000 төгрөгийг тухайн үед аар ажиллаж байсан Д. даргаар төлүүлэх байх гэж харж байна. Яагаад гэхээр энэ хууль бус актыг гаргасан учраас анх газар олгосон хууль бус захирамж гаргасан хүн нь хариуцлага хүлээх байх гэж үзэж байна... Тэгэхээр ын 2022 оны 209 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

7. Иргэдийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус аж ахуйн нэгжид олгосон газар нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад сумын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж аж ахуйн нэгжид газар олгосон байна. Мөн тус газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалтаар олгосон гэсэн боловч төсөл сонгон шалгаруулалт явуулахдаа дүрэм журмын дагуу олгоогүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь анх ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дээрх захирамжийн улмаас учирсан хохирол 418 781 843 төгрөгийг аас гаргуулахыг хүссэн.

2. Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарт тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага буюу хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Маргаан бүхий захиргааны акт болох   ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгүүдийг баримтлан сумын т багийн нутаг дэвсгэр ын ын гудамж ******* тоотод байрлалтай зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. /Хэргийн 4-р хуудас/

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах, 66.3-д зааснаар захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

5. Хариуцагч а нь маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны А/209 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн  24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн байна.

6. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь хариуцагч ын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш холбоо, цахилгаан эрчим хүч, дулааны техникийн нөхцөл болон барилгын ажлын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулан авах, зочид буудлын барилгын зураг төсөв, загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэх зэргээр газраа зориулалтын дагуу эзэмшихээр үйл ажиллагаа явуулсан байхад хариуцагчаас газар эзэмших эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгохдоо уг ажиллагаанд хамааралтай үндэслэлийг нарийвчлан судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, тэр дундаа шийдвэр чиглэгдэж байгаа оролцогч ХХК-ийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох, түүнд тайлбар санал гаргах боломжийг олгож сонсох ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйг шүүх зөвтгөх  үндэслэлгүй байна. /Хэргийн 1 дэх хавтасны 139-152, 2 дахь хавтасны 187-229 дүгээр хуудсанд/

7. ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг урьд шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч компанитай холбоотой сонсох ажиллагааг явуулаагүй, нотлох баримт цуглуулаагүй талаар хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа ба шүүхэд дээрх үйл баримттай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй болно.

8. Хариуцагч а нь маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дугаар захирамжаар ХХК-д газар эзэмших эрх олгосон дээрх 2019 оны А/162 дугаар захирамжийг “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь мөн эрх зүйн үндэслэлгүй байна.

9. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 99 дүгээр тогтоолоор баруун бүсийн тулгуур төв хотын 2018-2038 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. /Хэргийн 1 дэх хавтасны 75, 3 дахь хавтасны 3 дугаар хуудсанд/

 10. Дээрх Засгийн газрын 99 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч компанид маргаан бүхий 629 м.кв газрыг эзэмших эрх олгох асуудлыг шийдвэрлэсэн ын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаас хойш гарсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэнээс хойш бий болсон уг эрх зүйн баримт бичиг, түүнтэй холбоотой нөхцөлөөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм.

11. Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаас үзэхэд аймаг, сумын хэмжээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэх баримтыг үндэслэхээр заагаагүй байна.

12. ин,ын ард буюу сумын т багийн нутаг дэвсгэр ын ын гудамж ******* тоотод байрлалтай маргаан бүхий газрыг зочид буудлын зориулалтаар иргэн аж ахуйн нэгж, байгууллагад шинээр эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан тус сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр нотлогдож байх ба уг төлөвлөгөөг үндэслэн анх ын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/162 дугаар захирамжаар ХХК-д уг газрыг эзэмшүүлжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 5-7,10 дугаар хуудсанд/

13. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын байршил нь ны газрын хойд талд, төв талбайн гадна баруун урд талын сул зайд хамаарч байгаа бөгөөд сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сул чөлөөтэй газрыг нээлттэй зарлаж, төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр нэхэмжлэгч ХХК-д эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоол, тус сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, гэрч Ж. нарын мэдүүлгээр нотлогдож байна. /Хэргийн 1 дэх хавтасны 5, 7, 10, 46, 98, 99, 234, 2 дахь хавтасны 1-170 дугаар хуудсанд/

14. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд  нэхэмжлэгч ХХК-ийн газар эзэмшүүлэх ажиллагаа нь Газрын тухай хуулийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.1.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасантай нийцсэн бөгөөд энэ маргаан бүхий тохиолдолд захиргааны байгууллагаас газрыг эзэмшүүлэхээр нийтэд зарлаж, зохион байгуулсан үйл ажиллагааны дагуу газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд түүний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын хүрээнд хамгаалагдахаар байна гэж үзлээ.

15. Хариуцагчийн төлөөлөгч нь маргаан бүхий ын 2022 оны А/209 дүгээр захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа “хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээс гадна “тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулаагүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчсөн” хэмээн дээрх захирамжид дурдагдаагүй үндэслэлээр буюу захирамжийн үндэслэлийг өөрөөр тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

16. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг заасан ба 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”-ыг шаардсан тул захиргааны актыг гаргасны дараа түүний үндэслэлийг тохируулан тайлбарлах боломжгүй юм.

17. Түүнчлэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно“ гэж заажээ.

18. Дээрх зохицуулалтаас үзэхэд газрын тухай хууль тогтоомж зөрчигдсөний дээр газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн зөрчигдсөн тохиолдолд уг заалтыг үндэслэн захиргааны байгууллага урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй байна.

 19. Гэтэл энэ маргааны тухайд Хариуцагч а нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны акт болох 2019 оны А/162 дугаар захирамжийг хожим буюу 2020 онд батлагдсан баримт бичиг /хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө/-ийг үндэслэн хүчингүй болгохдоо маргаан бүхий 2022 оны А/209 дүгээр захирамжид “захирамж хүчингүй болгох эрх олгосон” ерөнхий зохицуулалттай буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтыг үндэслэсэн боловч Газрын тухай хуулийн дээрх нарийвчилсан заалтыг үндэслээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасныг зөрчсөн байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

20. Хариуцагчийн төлөөлөгчөөс маргаан бүхий 2022 оны А/209 дүгээр захирамжийн үндэслэлийг захирамжид зааснаас өөрөөр тайлбарлахаас гадна түүний удаа дараагийн тайлбарууд зөрчилдөөнтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй байгааг дурдах нь зүйтэй.

21. Тодруулбал, маргаан бүхий захирамж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д "Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасныг зөрчсөн гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

22. Түүний энэ тайлбар нь улсын төсвийн болон гадаад улс, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар төсөл хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр зарлаагүй тул төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр газрыг эзэмшүүлсэн нь буруу гэх агуулгатай ч өөр нэг тайлбараараа тухайн маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх ёстой бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг зарлах хугацаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, төсөл сонгон шалгаруулах журам”-ын 7.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ” гэснийг зөрчиж, 30 хоногийн өмнө зарласан хэмээн маргаан бүхий захирамжийн үндэслэлийг зөрүүтэй тайлбарлаж байгааг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

23. Иймд энэ маргааны тухайд хариуцагчаас газрын тухай хууль тогтоомж зөрчсөн захирамжаа хожим бий болсон эрх зүйн баримт бичгийг үндэслэн хүчингүй болгохоос илүүтэй захиргааны байгууллагын журмын дагуу явуулаагүй  үйл ажиллагааны улмаас хөндөгдөж буй нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна гэж үзэж, дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

24. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр барих зочид буудлын барилгын зураг төсөл боловсруулах болон барилгын үндсэн хийцийн ажлын хөлс, барилга барихаар худалдан авсан бараа, материалын үнэ зэргийг хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. /Хэргийн 2 дахь хавтасны 172 дугаар хуудсанд/

25. Нэгэнт маргаан бүхий захиргааны акт буюу ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагч аас 418 781 843 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, уг шаардлагад хамааралтай баримтууд болох ажлын гэрээ, төлбөр, зарлагын баримт зэргийг шүүх үнэлээгүй болно. /Хэргийн 1 дэх хавтасны 17, 159-172 дугаар хуудсанд/

26. Мөн төсөл сонгон шалгаруулах комисст томилогдсон гэх гэрч Г. “...Төсөл сонгон шалгаруулалт болсныг сайн мэдэхгүй байна. Би сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоогүй” гэж, гэрч Ж.******* “ ...төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцсон, *******,ын хэлтсийн дарга , гээд мэргэжилтэн бид 3 байсан, ...тухайн үед төсөл сонгон шалгаруулалтын хурал болох нь болсон” гэж, гэрч Ж. “...Миний бие уг комиссыг ахалж, бүрэлдэхүүнд нь ******* , ын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга ******* нар томилогдож ажилласан. Төсөл сонгон шалгаруулалтын зарыг улсын хэмжээнд манай дээд агентлагаас хөтөлдөг газрын биржийн программд байршуулж олон нийтэд зарласан. Төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай ын захирамжийг гарсны дараа уг зарыг оруулсан. Журам дээрээ олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр төсөл сонгон шалгаруулалтын зарыг мэдээлнэ гэсний дагуу уг мэдээлсэн... ганцхан ХХК-ийн төсөл ирсэн, материалыг би хүлээж авсан.  Хугацааг нь одоо сайн санахгүй байна. Бараг 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Төслийн материалыг хүлээж аваад комиссын 2 гишүүнээ дуудаад хуралдаж, бид 3 хамт төслийн дугтуйтай материалын битүүмжлэлийг задалж танилцсан. Тэр өдөртөө танилцаад өрсөлдөгч байхгүй ганцхан материал ирсэн тул харьцуулалт хийх зүйлгүй тул ...төслийг 100 хувийн саналаар дэмжээд шалгаруулсан” гэж  маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр зарлагдсан төсөл сонгон шалгаруулалт явагдсан эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн тул дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шүүх үнэлээгүйг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтасны 94, 103, 234, 104 дүгээр хуудсанд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан   ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох аас 418 781 843 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                              Ч.ЦЭНД-ОЧИР

                                  ШҮҮГЧИД                                   Л.ТУНГАЛАГ

                                                                                       Ч.ОЮУНСҮРЭН