| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ын *****д холбогдох 2526000970084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, *** настай, регистрийн дугаар ***********, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ****, эцэг, эх, эгчийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****ын *****.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө урд Ноён уулын ард тал руу машинаа шалгах гэж яваад тэндээсээ наашаа 2 лаазтай пиво уусан. Тэндээсээ би өөр хүнээр машин бариулж ирэх гэж байсан чинь тэр хүн маань ирэхээргүй болчихоод би өөрөө наашаа гарсан. Тэгээд 11 дүгээр багт цагдаатай таараад шалгуулахад 1.64 хувийн согтолттой гарсан. Би гэм буруугаа ойлгож байна. Дахин тийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу зохицуулагч цагдаа Б.*****н хамт замын цагдаагийн нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ***** сумын 11 дүгээр багт эргүүл хяналт шалгалт хийж байх үед Т.А нь эрхээ хасуулсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байсныг цагдаагийн газар дээр драгер багажаар үлээлгэн шалгахад 1.64 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг тур саатуулахаар журмын хашаа руу явсан. Т.А нь ганцаараа явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл Т.Ан нэр дээр байсан. Т.А нь гол дээр пиво уусан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),
Гэрч Б.*****н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".. Тухайн өдөр би Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу зохицуулагч цагдаа Б.*****ын хамт замын цагдаагийн нэгдсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ***** сумын 11 дүгээр багт эргүүл хяналт шалгалт хийж байх үед Т.А нь эрхээ хасуулсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байсныг цагдаагийн газар дээр драгер багажаар үлээлгэн шалгахад 1.64 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг тур саатуулахаар журмын хашаа руу явсан. Т.А нь ганцаараа явж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл Т.Ан нэр дээр бүртгэлтэй байсан. Т.А нь гол дээр пиво уусан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),
Шүүгдэгч Т.Ан мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 15-ны орой тэмцээнд явах бэлтгэлээ хангах гээд машинаа шалгаад Ноён уулын ар руу яваад буцаад аймаг руу орж ирээд ***** сумын 11 дүгээр багт явж байхад цагдаа зогсоогоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гээд цагдаагийн газар авчирч үлээлгээд 1.64 хувийн согтолттой байна гээд миний машиныг журмын хашаанд тур саатуулсан. Би тэр үед ганцаараа явж байсан. Ноён уулын ард гол дээр байхдаа 0.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан. Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 хуудас),
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, ахлагч Б.*****ын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/33 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 21-25 хуудас) зэрэг болно.
2.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Хэрэгт шүүгдэгч Т.Ан хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, төрөл садангийн лавлагаа, “*****” ХХК-ийн 20 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 13-18, 35хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.А нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, уг эрх хассан шийтгэлийн хугацаа нь дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт ***** улсын дугаартай “*****” маркийн автомашиныг 1.64 хувийн согтуурсан үедээ жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.*****, Б.***** нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, урьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх тус шүүхийн шийтгэврийн хуулбар, жолоочийн лавлагаа, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Т.А өөрөө өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.А нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч Т.Ад холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ 1 жилийн хасуулсан болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/33 дугаартай шийтгэврийн хуулбар, жолоочийн лавлагаа (хх-ийн 18, 21-25 хуудас), зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.А нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ***** сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтуурсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Гэрч Б.*****ын “...***** сумын 11 дүгээр багт эргүүл хяналт шалгалт хийж байх үед Т.А нь эрхээ хасуулсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байсныг цагдаагийн газар дээр драгер багажаар үлээлгэн шалгахад 1.64 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг тур саатуулахаар журмын хашаа руу явсан. Т.А нь ганцаараа явж байсан, гол дээр пиво уусан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 хуудас),
Гэрч Б.*****н "...***** сумын 11 дүгээр багт эргүүл хяналт шалгалт хийж байх үед Т.А нь эрхээ хасуулсан үедээ ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон байсныг цагдаагийн газар дээр драгер багажаар үлээлгэн шалгахад 1.64 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг тур саатуулахаар журмын хашаа руу явсан. Т.А нь ганцаараа явж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл Т.Ан нэр дээр бүртгэлтэй байсан. Т.А нь гол дээр пиво уусан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),
Шүүгдэгч Т.Ан “...2025 оны 02 дугаар сарын 15-ны орой тэмцээнд явах бэлтгэлээ хангах гээд машинаа шалгаад Ноён уулын ар руу яваад буцаад аймаг руу орж ирээд ***** сумын 11 дүгээр багт явж байхад цагдаа зогсоогоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй гээд цагдаагийн газар авчирч үлээлгээд 1.64 хувийн согтолттой байна гээд миний машиныг журмын хашаанд тур саатуулсан. Би тэр үед ганцаараа явж байсан. Ноён уулын ард гол дээр байхдаа 0.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан. Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32 хуудас),
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, ахлагч Б.*****ын 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗШ/33 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 21-25 хуудас),
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 18 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Ан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Т.Ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн гэм бураагаа хүлээсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч Т.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шүүгдэгч Т.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
шүүгдэгч Т.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн *****ын *****г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ