Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч А.*****,

    Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****гийн *****д холбогдох 2526000000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар **********, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ***** сумын ***** ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ***** багийн **** дугаар гудамжны **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн *****гийн *****.

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ***** дугаар сургуулийн спорт зааланд шагайн харвааны тэмцээн дээр хохирогч Д.*****тай “миний оронд тоглоод оносонгүй” гэж маргалдаж, түүнийг  сандал дээр дарж унагааж, цээж хэсэгт нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-4 дүгээр нугалмын сэртэнгийн, баруун 11,12 дугаар хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун гуянд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай суман шагай харвааны тэмцээн болсон. Шагай харвааны тэмцээн дээр Д.***** багш бид 2 нэг баг болж тоглож байсан. Тэгээд би бие засах гээд гарчихаад ирсэн чинь Д.***** багш миний оронд шагай харваад оноогүй байсан. Тэгэхээр нь “та миний оронд яах гэж харвасан юм бэ. Би харвах байсан юм” гэсэн чинь “би оноогүй нь хамаагүй. Чи ч гэсэн онохгүй байсан” гээд над руу уурласан. Тэгэхээр нь жоохон уурлаад би онох байсан юм гэсэн чинь өмнөөс уурлаад чи тэгээд яах гээд байгаа юм гээд тохойн мод бариад босоод ирсэн. Тохойн мод гэдэг нь шагай харвадаг мод байдаг. Тэгэхээр нь тохойн модоороо намайг цохих гэж байгаа юм уу гэсэн чинь тохойн модыг газар шидсэн. Тэгээд бид 2 барилцаад авсан. Тэгээд ***** багшийг заамдаж аваад унагаасан. Багш унахдаа шагай харвахдаа суудаг сандал дээр давхарлаад унасан. Тэгж унахдаа би дээрээс нь өвдөглөөд хавирган дээр дарсан юм шиг байна лээ. Тэр үед ***** багш бид 2 нэлээн согтуу байсан. Би өөрийнхөө гэм буруутай үйлдэлд харамсаж , гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ***** багшаасаа уучлалт гуйгаад хохирлыг нь барагдуулсан. гэв.

 

    Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

    Хохирогч Д.*****ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн 2 дугаар сургуулийн спорт зааланд сар шинийн золголтын шагайн харвааны тэмцээн болсон. Би *****тай нэг баг болж тоглосон. Медалийн тоглолтын үеэр Б.Бтай онох онохгүй гэдгээс болж хэрүүл маргаан үүсгэсэн. Б.Б нь над руу дайраад намайг багалзуурдаад унагасан. Унагасны дараа намайг нэг удаа нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тухайн үйл явдал болох үед санаж байгаагаас *****, *****, *****, *****, *****, ***** нар байсан. Тухайн үед шагайн харваа болж байсан учраас тоглоомоос болж Б.Бтай маргалдсан. Би *****н биед халдсан зүйл байхгүй. Урьд нь бид хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний баруун талын 11, 12 дугаар хавирга хугарсан. 4 сэртэн нь бүрэн бус хугаралттай. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Б ч согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),

 

   Иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Д.***** нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймийн Арвайхээр сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ 29,700 төгрөг, эмийн эмчилгээ 190,080 төгрөг, нийт 219,780 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 9 хуудас),

 

 

    Гэрч Ш.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Д.***** нь манай ***** сумын 1 дүгээр сургуулийн биеийн тамирын багшаар ажилладаг. Харин Б.Б нь 2 дугаар сургуулийн захирал ажилтай. Тухайн өдөр цагаан сарын золголт шагайн харваа болсон. Шагайн харваа нь Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар сургуулийн спорт зааланд болсон. Орой 22 цагийн үед нийт 4 багийн хүмүүс үлдсэн. Би Б.Б, Д.***** нартай нэг баг болж тоглосон юм. Тэгээд Б.Б гараад явсан хойгуур оронд нь Д.***** багш тоглож байсан. Тэгээд Б.Б гаднаас орж ирээд Д.***** багшид уурлаад “та онохгүй байсан юм бол би тоглох байсан юм” гээд маргалдсан. Д.***** багш тоглож байсан тохойн модоо бариад босоод ирсэн чинь Б.Б “чи наад модоороо намайг цохичих” гэж хэлсэн чинь Д.***** багш тухайн барьж байсан модоо газар шидсэн. Д.***** багш Б.Бг гараараа цохих шиг болсон. Тэгээд заамдалцаж аваад Б.Б Д.*****ыг газар унагаагаад зүүн хөлөөрөө өвдөглөсөн. Тэгээд ***** бид хоёр салгасан." гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),

 

    Гэрч Ц.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тухайн үйл явдал болох үед би заалны эсрэг талд  тоглож байсан. Тухайн өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар сургуулийн спорт зааланд цагаан сарын золголт шагай харваа болж байсан юм. Тэмцээн дуусаж байсан. Медалийн төлөөх тоглолт болж байхад эргээд харсан чинь Д.***** Б.Б нар маргалдаж байсан. Хашлага сумыг газар тавиад яваад очсон чинь Д.***** доор нь,  харин Б.Б дээр нь гарсан байсан. Тэгээд *****, ***** бид нар салгасан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 хуудас),

 

    Гэрч Ц.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ***** сумын спорт зааланд шагайн харваа тэмцээн болж байсан. Тухайн тэмцээнд хүрэл медалийн төлөө тоглож байсан. Манай эсрэг талын багт Д.*****, Б.Б, Ш.***** нар байсан. Тоглох үе ирсэн чинь ***** байхгүй, харин Д.***** багш сууж тоглосон чинь оноогүй. Удалгүй Б.Б гаднаас орж ирээд Д.***** багш руу “та онохгүй байсан бол би суух байсан юм” гээд хоорондоо маргалдсан. Д.***** багш сууж байгаад гэнэт бид нарын тоглож байсан тохойн модыг бариад Б.Б багшийн өмнөөс босоод ирсэн. Гэтэл Б.Б “та наад тохойн модоороо намайг цохичих” гэж хэлсэн. Д.***** багш тохойн модыг газар шидсэн. Тэгээд барилцаад авсан. Б.Б багш ***** багшийг заамдаж аваад газар унагаасан чинь шагай харвахдаа суудаг сандал дээр давхарлаад унасан. Б.Б нь *****ыг цохисон зүйл байхгүй. Багалзуурдаж аваад газар унагаасан. Тухайн хоёр хүн согтуу байсан. *****ы биед ил харагдах гэмтэл, цус гарсан зүйл харагдаагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),

 

   Гэрч Б. *****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар сургуулийн спорт зааланд цагаан сарын золголтын шагайн харваа тэмцээн болсон. Медалийн төлөө тоглож байхад Б.Б Д.***** нар хоорондоо оносон оноогүй гэж маргалдсан. Д.***** сууж байгаад Б.Бн өөдөөс босоод ирсэн. Тэгээд Б.Б Д.***** нар барилцаад авсан. Тоглож байсан болохоор сайн хараагүй. Тухайн хоёр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),

 

   Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ӨВХ0725/182 дугаартай шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 31-33 хуудас),

 

    Өвөрхангай аймгийн ***** сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/132 дугаартай тодорхойлолт, хохирол төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг болно.

 

   2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

   Шүүгдэгч Б.Бн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  06/89 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63-75 хуудас) зэрэг авагдсан байна.

 

            3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

   Улсын яллагч А.***** шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт шагайн харвааны үеэр иргэн Д.*****тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.*****, гэрч Ш.*****, Ц.*****, Ц.*****, Б. *****, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгс-Очир нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээ эмч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 182 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Яллагдагч нь  хохирогч Д.*****,  Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан  тул бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасныг мөрдөгч хангаж шийдвэрлэсэн байна.” гэсэн дүгнэлтийг,

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар сургуулийн спорт зааланд шагайн харвааны тэмцээн дээр Д.*****тай хувийн таарамжгүй харилцааны улмаас миний оронд тоглоод оносонгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүхээс нотлох баримтыг хууль ёсны үндэслэлтэй гэж дүгнэж үзэх боломжтой, гэм бурууг тогтооход хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан болон хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтдоггүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн байгаа учраас гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байна.  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ***** дугаар сургуулийн спорт зааланд шагайн харвааны тэмцээн дээр хохирогч Д.*****тай “миний оронд тоглоод оносонгүй” гэж маргалдаж, сандал дээр дарж унагааж, цээж хэсэгт нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-4 дүгээр нугалмын сэртэнгийн, баруун 11,12 дугаар хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун гуянд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

   Хохирогч Д.*****ы “...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 8 дугаар багийн 2 дугаар сургуулийн спорт зааланд сар шинийн золголтын шагайн харваа тэмцээнд би *****тай нэг баг болж тоглосон. Медалийн тоглолтын үеэр Б.Бтай онох онохгүй гэдгээс болж хэрүүл маргаан үүсгэсэн. Б.Б нь над руу дайраад намайг багалзуурдаад унагасан. Унагасны дараа намайг нэг удаа нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Миний баруун талын 11, 12 дугаар хавирга хугарсан. 4 сэртэн нь бүрэн бус хугаралттай. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Б ч согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 хуудас),

 

    Гэрч Ш.*****ийн "...Тухайн өдөр цагаан сарын золголт шагайн харваа болсон. Шагайн харваа нь Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар сургуулийн спорт зааланд болсон. Би Б.Б, Д.***** нартай нэг баг болж тоглосон юм. Тэгээд Б.Бг гараад явсан хойгуур оронд нь Д.***** багш тоглож байсан. Б.Б гаднаас орж ирээд Д.***** багшид уурлаад “та онохгүй байсан юм бол би тоглох байсан юм” гээд маргалдсан. Д.***** багш тоглож байсан тохойн модоо бариад босоод ирсэн чинь Б.Б “чи наад модоороо намайг цохичих” гэж хэлсэн чинь Д.***** багш тухайн барьж байсан модоо газар шидсэн. Тэгээд Д.***** багш Б.Бг гараараа цохих шиг болсон. Тэгээд заамдалцаж аваад Б.Б, Д.*****ыг газар унагаагаад дээрээс нь зүүн хөлөөрөө өвдөглөсөн." гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 хуудас),

 

    Гэрч Ц.*****гийн "...2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тухайн үйл явдал болох үед би заалны эсрэг талд тоглож байсан. Тэмцээн дуусаж байсан. Медалийн төлөөх тоглолт болж байхад эргээд харсан чинь Д.*****, Б.Б нар маргалдаж байсан. Хашлага сумыг газар тавиад яваад очсон чинь Д.***** доор нь харин Б.Б дээр нь гарсан байсан.” (хх-ийн 22 хуудас),

 

    Гэрч Ц.*****гийн "... 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ***** сумын спорт зааланд шагайн харваа тэмцээн болж байсан. Хүрэл медалийн төлөө тоглож байсан. ...Тоглох үе ирсэн чинь ***** байхгүй, харин Д.***** багш сууж тоглосон чинь оноогүй. Удалгүй Б.Б гаднаас орж ирээд Д.***** багш руу “та онохгүй байсан бол би суух байсан юм” гээд хоорондоо маргалдсан. Д.***** багш сууж байгаад гэнэт бид нарын тоглож байсан тохойн модыг бариад Б.Б багшийн өмнөөс босоод ирсэн. Гэтэл Б.Б “та наад тохойн модоороо намайг цохичих” гэж хэлсэн. Д.***** багш тохойн модыг газар шидсэн. Тэгээд барилцаад авсан. Б.Б багш ***** багшийг заамдаж аваад газар унагаасан чинь шагай харвахдаа суудаг сандал дээр давхарлаад унасан. Б.Б нь *****ыг цохисон зүйл байхгүй. Багалзуурдаж аваад газар унагаасан. Тухайн хоёр хүн согтуу байсан. *****ы биед ил харагдах гэмтэл, цус гарсан зүйл харагдаагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),

 

    Гэрч Б. *****ийн “... Тухайн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар сургуулийн спорт зааланд цагаан сарын золголтын шагайн харваа тэмцээн болсон. Медалийн төлөө тоглож байхад Б.Б, Д.***** нар хоорондоо оносон оноогүй гэж маргалдсан. Д.***** сууж байгаад Б.Бн өөдөөс босоод ирсэн. Б.Б, Д.***** нар барилцаад авсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тоглож байсан болохоор сайн хараагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 хуудас),

 

   Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ӨВХ0725/182 дугаартай “...1. Д.*****ы биед бүсэлхийн 1-4 дүгээр нугалмын сэртэнгийн, баруун 11,12 дугаар хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдоо.

 

   2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.2.1-д зааснаар хүндэвтэр хохирол тогтоогдлоо.

 

  5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 31-33 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Бн хохирогч Д.*****ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         

            Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

             Хохирогч Д.***** нь хохиролд 10,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь  хохирогчийн шүүхэд гаргасан  “Би хохиролд 10,000,000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн тайлбар, мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр,

 

            Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 219,780 төгрөг төлсөн болох нь Голомт банкны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орлогын баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

  3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.***** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх, шүүгдэгч нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн санаачилгаар сайн дурын үндсэн дээр 2 удаагийн төлбөр хийлтээр 10 сая төгрөг өгч хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас Д.***** эмнэлэгт үзүүлж үйлчилгээ авсан зардлыг сайн дураараа төлсөн гэсэн эдгээр нөхцөл байдлууд нь Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийнхөө үйлдэлд дүгнэлт хийж гэм буруутай гэдгээ илэрхийлж байгаа тод илрэл. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Хувь хүнийхээ хувьд Б.Б нь тусч, тухайн сургуулийнхаа захирлын үүргийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг. Бусдыг удирдан жолоодох чадвар сайтай. Хамт олноо удирдаж нэгтгэж зохион байгуулахад гарамгай манлайлагч удирдагч хүн. Үүнийг сум орон нутгаас үнэлж Засаг даргын тодорхойлолтод дурдсан. Хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирлоо төлсөн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийг хуульд заасан доод хэмжээнд оногдуулж өгнө үү. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүгдэгч Б.Б нь Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар сургуулийн захирлаар ажилладаг талаар тус сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/132 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

 

             Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар ялаар шийтгэж,

         

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж,

 

           Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***** овгийн *****гийн *****г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****гийн *****г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман  зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.*****д 10,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 219,780 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.***** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ