Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ****** овгийн ******ийн ******өд холбогдох 2326003270249 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЧМ64112875, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “******” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дүгээр байрны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ****** овгийн ******ийн ******.

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Б нь “******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 

 

           Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартын 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.”,

 

   “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД12-101-05/”-ын 15.2-т “Ажилчдад дээврийн ажил гүйцэтгэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, хичээл зааж шалгалт авч гарын үсэг зуруулсан байвал зохино.”, 19 дүгээр хэсгийн 19.4-т “Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хучин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ.” гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас  2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “******” ХХК-д уурын зуухны машинист ажилтай Ж.******, Д.****** нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг,  9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах “******” ХХК-ийн “Шинэ төв” гэх уурын зуухны дээврийг засварлах ажлыг хийж байхад дээвэр нь цөмөрч доош унасны улмаас хохирогч Ж.******, Д.****** нарын эрүүл мэндэд хүнд хохирол  болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Сая улсын яллагчаас яллах дүгнэлтийг уншиж сонсголоо. Би өмнө нь бүх материалтай танилцаж гарын үсэг зурсан байгаа. Ерөнхийдөө хувийн хэвшлийн компаниудын ажиллах орчин, үйл ажиллагаа нь ажилчдаас нэлээд хамааралтай байдаг учраас би урьд нь ажилчдаа буруутгасан мэдүүлэг нэг ч удаа өгөөгүй. Гол хэрэг гарах болсон шалтгааныг би сүүлд нь бодоход манай ажилчид хоорондоо архи уусан. Яах вэ энэ архи уусан зэрэг нь их байна уу, бага байна уу тэр нь хамаарал байхгүй. Би өөртөө дүгнэлт хийж байгаа. Хэдийгээр манай 2 ажилтан хүнд гэмтсэн ч гэсэн биеийн байдал нь хэвийн болтол нь компанийн зүгээс байнга тусламж үзүүлж байсан. Нэг ажилтан маань хэвийн болоод ажлаа хэвийн гүйцэтгээд явж байгаа. Нэг ажилтны маань ээж нь өндөр настай, Баян-Өндөр суманд амьдардаг учраас ээжийгээ асрах шалтгаанаар түр чөлөө аваад явсан байгаа. Ээжийгээ асрах ажил нь дууссаны дараагаар эргээд ажилдаа орох байдалтай байгаа. Өөр надад нэмж ярих зүйл алга байна.” гэв.

 

1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 7-11 хуудас),

 

   Хохирогч Д.******йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах “Шинэ төв” гэх уурын зуухан дээр дээвэр янзлаад байж байхад залгаас хэсгээрээ цөмрөөд доош ******ын хамт унасан. Газар унаад юу болсон талаар санахгүй байгаа. 20 минутын дараа ухаан орох шиг болсон. Зуухаа янзална гэж инженер ****** хэлсэн. Тухайн унасан хэсэг нь салхинд хийсээд сөхөгдсөн байхаар нь янзлах гэж байгаад унасан. ******, ******э, бид гурав дээвэр янзалж байгаад ****** бид хоёр цөмөрч унасан. Ямар нэгэн зааварчилгаа өгдөггүй, баталгаа гэж зуруулдаг зүйл байхгүй. Манай захирлыг ****** гэдэг. Миний нурууны сэртэнгүүд бэртэлтэй. Нуруу хэсэгт 8 ширхэг шрупээр шрупидсэн. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлэгт хэвтээд маргааш нь хот руу яваад гэмтэл дээр нурууны хагалгаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 17-18 хуудас),

 

  Хохирогч Ж.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд ажил дээрээ буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Шинэ төвийн уурын зуухны дээврийг ******, ******э, бид 3 янзалж байхад манай ажлын ****** нэг шил архи авч ирэхээр нь тэр архинаас нь 2 татахад ****** "Чи дээр юм хийж байгаа юм чинь болно, ажлаа хий" гэхээр нь би дээш гарсан. Тэгээд орой 5 цагийн орчимд дээврээ янзлаад сууж байхад сэндвич цөмрөөд ****** бид хоёр доошо унасан. Ер нь бол зааварчилга өгч зуруулдаг, тухайн өдөр бол зуруулаагүй. Миний баруун талын 9 хавирга хугарсан, уушгины доод хэсэг сэтэрсэн. Манай захирал ****** гэж хүн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 24-25 хуудас),

 

   Гэрч Б.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээвэр дээр ******, ****** нарын хамтаар дээвэр хийж байсан. ******, ****** нар дээврээ шрупдэх гээд сууж байхад дээвэр нь цөмрөөд тэр хоёр унасан. Дээврийг янзлаарай гэж инженер ****** хэлсэн. Хариуцаж хийлгэж байсан хүн байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 29-30 хуудас),

 

   Гэрч П.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "....Би тухайн өдер Улаанбаатар хотоос "******" компанийн барааг ачиж ирээд буцах замдаа Шинэ төв гэх уурын зууханд гагнуурын плазмыг ******той аваачиж өгсөн. Тэгээд ******той 0,5 литрийн шил архи хувааж уусан. Ууж байхад ******, ******, ******э нар дээвэр дээр ажил хийж байгаад бууж ирсэн. Тэгээд ундаа авч ирсэн байсныг ******, ******э нар уусан. Харин ууж байсан архинаас ****** 2 удаа уусан. Нэг их согтохоор уугаагүй. Би ******ыг уухаар нь "чи өндөр дээр ажиллаж байгаа юм чинь хамаагүй өгөхгүй” гээд 2 удаа өгсөн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад архиа ууж дуусгаад яваад өгсөн." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 81 хуудас),

 

   Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Иргэн Д.****** нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсний 3,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн 2,602,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын төвийн мэс заслын төвд хэвтэн эмчлүүлсэн 1,559,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр алсын дуудлага 450,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн хяналтын үзлэгт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15,000 төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн хяналтын үзлэгт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж 630,000 төгрөг, нийт 8,301,000 төгрөг болсон байна. Д.****** нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын тасагт 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэвтэн эмчлүүлж 250,000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын тасагт 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн зардал 5,496,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн алсын дуудлагад 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 800,000 төгрөг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн хяналтын үзлэгт 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15,000  төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15,000  төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15,000  төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15,000  төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20,000  төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15,000  төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,000  төгрөг,  2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20,000  төгрөг, нийт 6,746,000 төгрөг, нийт 15,047,000 төгрөгийн зардал гарсан тул гаргуулан авч Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 45-47 хуудас),  

 

     Гэрч А.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн осол болдог өдөр ерөнхий инженер албан тушаалтай байсан бөгөөд осол болох өглөө 09 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах Спортын ордны ард байрлах төв уурын зуухан дээр ажиллах бүрэлдэхүүнийг аман зааварчилгаа өгөөд тус бүрийн ажлын цэгтээ очих талаар үүрэг өгч тараасан. ******, ******, ******э гэх хүмүүст Шинэ төв уурын зуухны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар аман зааварчилгаа өгч явуулсан. Орой 17 цагийн орчимд над руу дуудлага ирээд Шинэ төв уурын зуухны дээврээс хүн уначихлаа гэсэн дуудлага ирсэн. Би тухайн осол дээр яваад очтол ******, ****** хоёр дээвэр нураад газарт унасан байдалтай байж байсан. Түргэн дуудаад байж байтал ****** архи согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн, үнэртэж байсан. Өглөөний ээлж хүлээлцэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Дулааны улирал байсан учир уг өдөр машинистын үүрэг гүйцэтгэхгүй, дотоод журамд зааснаар засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэх байсан. Байгууллагын дотоод журмыг еренхий захирал ****** гэдэг хүн баталдаг. Еренхий захирал Б.Б засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 37 хуудас),

 

    Гэрч Б.****** ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ****** гэх хүнийг танина. Манай байгууллагад ХАБЭА хариуцсан ажилтан байж байгаад 2023 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. ****** нь 2023 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа аваад 08 дугаар сард бүтэн амраад 08 дугаар сарын сүүлээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тушаал нь 08 дугаар сарын 29-ний өдрөөр гарч тэрнээс хойш ажил хүлээлцэх үеэр хэд хоног ажлаар ирсэн. Тэр ажилласнаар тооцогдож, 09 дүгээр сарын эхний хагаст цалин бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Шинэ төв уурын зуухны дээвэр нурсан ослоос өмнө чөлөөлөгдөөд бүх ажил нь дуусаад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 51-53 хуудас),

 

    Гэрч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оноос 2018 оны үед 45 хоногийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаад уг компанидаа буцаж ажилласан. Энэ үед миний нэр дээр ХАБЭА-ийн үндсэн ажилтан гэсэн тушаал гарсан эсэхийг мэдэхгүй байна. Өглөө ажилчид ажилдаа гарахад Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулдаг байсан. Миний бие 2023 оны 08 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт өгөөд 08 дугаар сарын 29-ний өдөр тушаал гарч ажлаасаа гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд уг үйл явдал болоогүй. Намайг чөлөөлөгдсөн хойно тийм үйл явдал болсон гэж хүнээс сонссон.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 60-62 хуудас),

 

   Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №542 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 55-58 хуудас),

 

   Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 11 дугээр сарын 03-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 87-89 хуудас),

 

   “******” ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж.******, Д.****** нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, машинистаар ажилд авсан талаарх баримт (1хх-ийн 216-221 хуудас),

 

             Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Я.******гийн гаргасан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2024/06 дугаартай шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 154-157 хуудас),

 

    Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Д.******, Ж.****** нар нь зуухны машинист албан тушаалтай зүүх галлагааны хүмүүс байгаа юм. Энэ хүмүүс нь дээврийн засварын ажил гүйцэтгэх ёстой хүмүүс бол биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариусан инженер албан тушаалтай Баярбаясгалан гэх хүн ажлаасаа халагдсан байсан. Тухайн үед компанийн еренхий инженер А.****** гэх хүн аман зааварчилгаа өгч ажилд гаргасан. Гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Би “******” ХХК-ийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч нь байгаа юм. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Манай хоёр ажилтан нь одоо эмчилгээгээ хийлгэж, биеийн байдал хэвийн болсон. Д.****** нь ажиллаж байгаа, Ж.****** нь буцаад ажилдаа орно гэсэн. Энэ хүмүүсийнхээ ажлын ачаалал, цаг зэрэг дээр хөнгөвчилсөн байдлаар ажиллуулж байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 200-201 хуудас),

 

   “******” ХХК-ийн нэгж талбарын ******  дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******  дугаартай аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзмшүүлэх гэрээ,  “******” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2хх-ийн 40-44 хуудас),

 

  Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “******” ХХК-ийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 46-49  хуудас),

 

  “******" ХХК-ийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан ******г ажилд томилж, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалууд (2хх-ийн 54-56 хуудас) зэрэг болно. 

 

           2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №391 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 210-215 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

            3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар талуудаас дараах дүгнэлтийг гаргав.

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар  “...Шүүгдэгч Б.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах “Шинэ төв” гэх уурын зуухны дээврийг засварлах явцад тус уурын зуухны дээвэр цөмөрч “******” ХХК-ийн машинист Ж.******, Д.****** нар  доош унасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ж.******, Д.******, гэрч Б.******э, П.******,  иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа нарын мэдүүлэг, “******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж.******, Д.****** нартай хөдөлмөрийн гэрээ, мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №542 дугаартай, шинжээч эмч,Э.Хүрэлсүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №608 дугаартай дүгнэлтүүд, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Я.******гийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2024/06 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Миний үйлчлүүлэгч нь 2 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Гэхдээ энэ хэрэгт нэг анхаарал татсан зүйл байгаа. Тухайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг бүрэн хангалттай биелүүлээгүй үйлдэл, энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүд байгаа. Шүүгдэгчийн дангаараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа энэ мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учраас хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд улсын яллагчийн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

 4.  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч Д.Б.Бөд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.     

           Шүүгдэгч Б.Б нь “******” ХХК-ийн захирал болох нь хэрэгт авагдсан “******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр,

 

Хохирогч Д.******, Ж.****** нар нь “******” ХХК-д уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь “******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ж.******, Д.****** нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ  (хх-ийн 25-26, 29-30, 36 хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь “******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 

 

           Мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартын 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.”,

 

   “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД12-101-05/”-ын 15.2-т “Ажилчдад дээврийн ажил гүйцэтгэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, хичээл зааж шалгалт авч гарын үсэг зуруулсан байвал зохино.”, 19 дүгээр хэсгийн 19.4-т “Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хучин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ.” гэсэн хууль болон захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “******” ХХК-д уурын зуухны машинист ажилтай Ж.******, Д.****** нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг,  9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах “******” ХХК-ийн “Шинэ төв” гэх уурын зуухны дээврийг засварлах ажлыг хийж байхад дээвэр нь цөмөрч доош унасны улмаас хохирогч Ж.******, Д.****** нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

   

           Шүүгдэгч Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.8,  “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартын 4.16, “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД12-101-05/”-ын 15.2, 19 дүгээр хэсгийн 19.4-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “******” ХХК-д уурын зуухны машинист ажилтай Ж.******, Д.****** нар нь тус компанийн харьяа Шинэ төвийн уурын зуухны дээврийг засварлах явцдаа дээврээс унаж, хохирогч Д.******йн эрүүл мэндэд бүсэлхийн L1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, L1, L2, L3-р нугалмын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, тархи доргилт, зүүн тохойн үенд сорви” бүхий хүнд хохирол, хохирогч Ж.******ын эрүүл мэндэд баруун уушгины няцрал, баруун уушгины хагас уналт, цээжний баруун хөндийд шингэн цус, хий хуралт, баруун 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй цөмөрсөн хугарал” бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

   Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг 9 дүгээр цэцэрлэгийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах Шинэ төвийн “3” уурын зуух гэх газар байх бөгөөд ... уг унасан гэх газрын дээд тал хэсэг нь ертөнцийн зүгээр урд болон хойд хэсэг нь хонхойсон, харагдах байдал хөөсөнцөрийн дээд доод хэсгээр нимгэн төмрөөр хавчсан, тухайн хэсэг  дотогш хонхойж цөмөрч орсон байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт мэдүүлэг (хх-ийн 7-11 хуудас),

 

  Хохирогч Д.******йн “...2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 9 дүгээр цэцэрлэгийн ард байрлах “Шинэ төв” гэх уурын зуухан дээр дээвэр янзлаад байж байхад залгаас хэсгээрээ цөмрөөд доош ******ын хамт унасан. Газар унаад юу болсон талаар санахгүй байгаа. 20 минутын дараа ухаан орох шиг болсон. Зуухаа янзална гэж инженер ****** хэлсэн. Тухайн унасан хэсэг нь салхинд хийсээд сөхөгдсөн байхаар нь янзлах гэж байгаад унасан. ******, ******э бид гурав дээвэр янзалж байгаад ****** бид хоёр цөмөрч унасан. Ямар нэгэн зааварчилгаа өгдөггүй, баталгаа гэж зуруулдаг зүйл байхгүй. ...Миний нурууны сэртэнгүүд бэртэлтэй. Нуруу хэсэгт 8 ширхэг шрупээр шрупидсэн. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэвтээд маргааш нь хот руу яваад гэмтэл дээр нурууны хагалгаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 17-18 хуудас),

 

   Хохирогч Ж.******ын "... 2023 оны 09 дугээр сарын 13-ны өглөө 10 цагийн орчимд ажил дээрээ буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг Шинэ төвийн уурын зуухны дээврийг ******, ******э бид 3 янзалж байхад манай ажлын ****** нэг шил архи авч ирэхээр нь тэр архинаас нь 2 татахад ****** "Чи дээр юм хийж байгаа юм чинь болно, ажлаа хий" гэхээр нь би дээш гарсан. Тэгээд орой 5 цагийн орчимд дээврээ янзлаад сууж байхад сэндвич цөмрөөд ****** бид хоёр доошоо унасан. Ер нь бол зааварчилга өгч зуруулдаг, тухайн өдөр бол зуруулаагүй. Миний баруун талын 9 хавирга хугарсан, уушгины доод хэсэг сэтэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 24-25 хуудас),

 

   Гэрч Б.******ийн “...Дээвэр дээр ******, ****** нарын хамтаар дээвэр хийж байсан. ******, ****** нар дээврээ шрупдэх гээд сууж байхад дээвэр нь цөмрөөд тэр хоёр унасан. Дээврийг янзлаарай гэж инженер ****** хэлсэн. Хариуцаж хийлгэж байсан хүн байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 29-30 хуудас),

 

   Гэрч П.******ын "....Би тухайн өдөр Улаанбаатар хотоос "******" компанийн барааг ачиж ирээд буцах замдаа Шинэ төв гэх уурын зууханд гагнуурын плазмыг ******той аваачиж өгсөн. Тэгээд ******той 0,5 литрийн шил архи хувааж уусан. Ууж байхад ******, ******, ******э нар дээвэр дээр ажил хийж байгаад бууж ирсэн. Тэгээд ундаа авч ирсэн байсныг ******, ******э нар уусан. Харин ууж байсан архинаас ****** 2 удаа уусан. Нэг их согтохоор уугаагүй. Би ******ыг уухаар нь "чи өндөр дээр ажиллаж байгаа юм чинь хамаагүй өгөхгүй” гээд 2 удаа өгсөн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад архиа ууж дуусгаад яваад өгсөн" гэсэн мэдүүлэг (1хх-ийн 81 хуудас),

 

   Гэрч А.******ын “...Би тухайн осол болдог өдөр ерөнхий инженер албан тушаалтай байсан бөгөөд осол болох өглөө 09 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах Спортын ордны ард байрлах төв уурын зуухан дээр ажиллах бүрэлдэхүүнийг аман зааварчилгаа өгөөд тус бүрийн ажлын цэгтээ очих талаар үүрэг өгч тараасан. ******, ******, ******э гэх хүмүүст Шинэ төв уурын зуухны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар аман зааварчилгаа өгч явуулсан. Орой 17 цагийн орчимд над руу дуудлага ирээд Шинэ төв уурын зуухны дээврээс хүн уначихлаа гэсэн дуудлага ирсэн. Би тухайн осол дээр яваад очтол ******, ****** хоёр дээвэр нураад газарт унасан байдалтай байж байсан. Түргэн дуудаад байж байтал ****** архи согтууруулах ундааны зуйл хэрэглэсэн, үнэртэж байсан. Өглөөний ээлж хүлээлцэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Дулааны улирал байсан учир уг өдөр машинистын үүрэг гүйцэтгэхгүй, дотоод журамд зааснаар засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэх байсан. Байгууллагын дотоод журмыг еренхий захирал ****** гэдэг хүн баталдаг. Ерөнхий захирал Б.Б засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг өгсөн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 37 хуудас),

 

   Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №542 дугаартай "...1. Д.******йн биед бүсэлхийн L1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, L1, L2, L3-р нугалмын хөндлөн сэртэнгүүдийн хугарал, тархи доргилт, зүүн тохойн үенд сорви гэмтлүүд тогтоогдлоо.

 

   2. Дээрх гэмтлүүд нь мохоо хучин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

   3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

   4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

   5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдал эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 55-58 хуудас),

 

   Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 11 дугээр сарын 03-ны өдрийн №608 дугаартай “...1. Үзүүлэгч Ж.******ын биед баруун уушгины няцрал, баруун уушгины хагас уналт, цээжний баруун хөндийд шингэн цус, хий хуралт, баруун 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрүүтэй цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.

 

     2.3.5 Дээрх гэмтлүүд нь шинж байдал болон эмнэлгийн бичиг баримтаар нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой тул тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүн зэрэгт хамаарна.

 

     4. Дээрх гэмтэл нь өндрөөс унах үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

     6. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт (1хх-ийн 87-89 хуудас),

 

     Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч Я.******гийн гаргасан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2024/06 дугаартай:

 

  “...Асуулт 1. Хохирогч Д.******, Ж.****** нар нь тус газарт ажил эрхэлж байгаад дээвэр нурсаны улмаас гэмтсэн үйлдэлд хөдөлмөр хамгааллын ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн эсэх?

 

    Хариулт 1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зуйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бур шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эруул ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. /MNS4969:2000/-ийн 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэснийг хэрэгжүүлээгүй байна.

 

   Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” /БД12-101-05/-ын 15.2 /Ажилчдад дээврийн ажил гуйцэтгэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, хичээл зааж шалгалт авч гарын үсэг зуруулсан байвал зохино/ гэснийг, мөн дүрмийн 19 дүгээр хэсгийн 19.4 /Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ/ гэснийг тус тус хэрэгжүүлээгүй байна.

 

   Өндрийн ажилд: Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дурэм “/БНбД 12-03-04/-ийн 4.10 /Байнгын үйлчлэл бүхий үйдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд: /-1.3 м ба түүнээс дээш өндөрт буй хамгаалалтгүй ажлын байрууд/ хамаарна.

 

  Асуулт 2. Хэрэв дүрэм журам зөрчигдсөн бол хэн ямар дүрмийн заалтыг зөрчсөнөөс уг асуудал гарсан бэ?

 

  Хариулт 2. Ажил олгогч талаас: Шинжээчид тавьсан асуулт 1-ийн хариултад заасан хууль, дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

 

  Ажилтан нь: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 /хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

  Асуулт 3.Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс уг асуудал үүссэн бол ямар албан тушаалтан хариуцах үүрэгтэй байсан бэ?

 

  Хариулт 3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэж заасан байна.

 

 Асуулт 4. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд тусгах

 

 Хариулт 4. Шинээр нөхцөл байдал илрээгүй" гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 156-157 хуудас),

 

 Хохирогч Д.******, Ж.******ын өвчний түүхийн хуулбар (1хх-ийн 63-77, 92-148 хуудас),

 

 Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Д.******, Ж.****** нар нь зуухны машинист албан тушаалтай зүүх галлагааны хүмүүс байгаа юм. Энэ хүмүүс нь дээврийн засварын ажил гүйцэтгэх ёстой хүмүүс бол биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариусан инженер албан тушаалтай Баярбаясгалан гэх хүн ажлаасаа халагдсан байсан. Тухайн үед компанийн еренхий инженер А.****** гэх хүн аман зааварчилгаа өгч ажилд гаргасан. Гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Би “******” ХХК-ийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч нь байгаа юм. Прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Манай хоёр ажилтан нь одоо эмчилгээгээ хийлгэж, биеийн байдал хэвийн болсон. Д.****** нь ажиллаж байгаа, Ж.****** нь буцаад ажилдаа орно гэсэн. Энэ хүмүүсийнхээ ажлын ачаалал, цаг зэрэг дээр хөнгөвчилсөн байдлаар ажиллуулж байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 200-201 хуудас) зэрэг  мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

         Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно”,

 

          Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д “Засгийн газар нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах эрхтэй.” гэж заасан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид комисс гэх)-ыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулна.  Комиссын даргыг ажил олгогч томилно.”,

 

Мөн дүрмийн 3.9-д “Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан  бүртгэж дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.”, 3.10-т “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна”,

 

          Мөн дүрмийн 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед осолд орсон бол үйлдвэрлэлийн осол гэж үзнэ” гэж заажээ.

 

“******” ХХК-ийн  үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “1.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон ажлын даалгаврын дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээс үйлдвэрлэлийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэж байна.  2.Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 дахь заалтаар ажлын даалгаврын дагуу ажлын цаг дуусаагүй, ажил үүргээ гйүцэтгэж байх үедээ осолд өртсөн зэрэг нөхцөлүүдийг үндэслэн үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна.” гэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт тогтоосон бөгөөд тус актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан байна. 

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол ...”, 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж хуульчлан тодорхойлсон. 

 

          Осол болох үед “******” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байсан болох нь “******" ХХК-ийн захирлын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан ******г ажилд томилж, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалууд (2хх-ийн 54-56 хуудас),

 

   Гэрч Б.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ****** гэх хүнийг танина. Манай байгууллагад ХАБЭА хариуцсан ажилтан байж байгаад 2023 оны 08 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Тушаал нь 08 дугаар сарын 29-ний өдрөөр гарч тэрнээс хойш ажил хүлээлцэх үеэр хэд хоног ажлаар ирсэн. “Шинэ төв” уурын зуухны дээвэр нурсан ослоос өмнө чөлөөлөгдөөд бүх ажил нь дуусаад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 52-53 хуудас),

 

   Гэрч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оноос 2018 оны үед 45 хоногийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаад уг компанидаа буцаж ажилласан. ...Миний бие 2023 оны 08 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт өгөөд 08 дугаар сарын 29-ний өдөр тушаал гарч ажлаасаа гарсан. Намайг ажиллаж байх хугацаанд уг үйл явдал болоогүй. Намайг чөлөөлөгдсөн хойно тийм үйл явдал болсон гэж хүнээс сонссон.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61-62 хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Тухайн үед компанийн еренхий инженер А.****** гэх хүн аман зааварчилгаа өгч ажилд гаргасан.” гэж,

 

   Гэрч А.****** мөрдөн шалгах ажиллагаанд “...Би тухайн осол болдог өдөр ерөнхий инженер албан тушаалтай байсан бөгөөд осол болох өглөө 09 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах Спортын ордны ард байрлах төв уурын зуухан дээр ажиллах бүрэлдэхүүнийг аман зааварчилгаа өгөөд тус бүрийн ажлын цэгтээ очих талаар үүрэг өгч тараасан. ******, ******, ******э гэх хүмүүст Шинэ төв уурын зуухны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэх талаар аман зааварчилгаа өгч явуулсан.” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд ерөнхий инженер А.******ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтнаар томилсон шийдвэр болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

             ******” ХХК-ийн захирал Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй буюу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилж ажиллуулаагүй байна.

 

            Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”,

 

           Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй” гэж зааснаар “******” ХХК-ийн захирал Б.Бийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, холбогдох стандартын хүрээнд өөрийн байгууллагад аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан байна гэж үзлээ.

 

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “ажил олгогч нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 

 

          Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартын 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.”,

 

  “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар /БД12-101-05/”-ын 15.2-т “Ажилчдад дээврийн ажил гүйцэтгэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа өгч, хичээл зааж шалгалт авч гарын үсэг зуруулсан байвал зохино.”, 19 дүгээр хэсгийн 19.4-т “Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсэд өндрийн ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалтын бүс заавал хэрэглэнэ.” гэж заасан үүргүүдийг ажил олгогч “******” ХХК-ийн захирал Б.Б хариуцахаар байна.

 

            “******” ХХК-ийн захирал Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй”  гэж үзэх үндэслэл болж байгаа бөгөөд түүний хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн  улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч Б.Бөд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч ****** овгийн ******ийн ******ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хоёр  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Улсын яллагч А.Алтангэрэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.******, Д.****** нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогч нар нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохоо илэрхийлсэн байна. Мөн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг талаар баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулаагүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй талаар хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээн авсан байна. Харин иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаагаас нэхэмжилсэн нийт 15,047,700 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байгаа учраас дээрх мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй байна. гэсэн дүгнэлтийг ,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг мөн энэ үйл явцын үед гэм буруутай хамтатган дүгнэлт гаргасан. Хохирогч Ж.******, Д.****** нарт учирсан хохирлыг шүүгдэгчээс бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг гэм буруугийн асуудлаар давхар шийдвэрлэх байх гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

1.Хохирогч Д.******, Ж.****** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй болох нь хохирогч Д.******йн шүүхэд ирүүлсэн “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт,

 

           Шүүхээс  хохирогч Д.******, Ж.****** нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд хохирогч Д.******йн “Би захирлаас 3,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.”, хохирогч Ж.******ын “Би хөдөө байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Захирал осол болсны дараа 3,000,000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.  

 

  Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд “хохирогч Д.******т 2023 оны 9 сард 3,153,690 төгрөг, 2023 оны 12 сард 2,396,221 төгрөг, хохирогч Ж.******д 2023 оны 12 сард 1,560,174 төгрөг, 2023 оны 09 сард 5,867,262 төгрөг” тус тус өгсөн баримтуудыг гаргаж өгснийг дурдаж байна.

 

           Шүүгдэгч Б.Б нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

 

  2. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөгч Г.Гэрэлмаа “...хохирогч Ж.******ын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны зардал д 8,301,000 төгрөг, хохирогч  Д.******йн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл  Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны зардалд 6,746,000 төгрөг, нийт 15,047,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж хуульчилсан.

 

           Хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай Өвөрхангай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн “Өвөрхангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн Ганжингийн Гэрэлмааг иргэний нэхэмжлэгчээр томилж байна” гэсэн албан бичгийн хуулбар хувь авагдсан бөгөөд тухайн албан бичигт байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулаагүй,

дээр дурдсан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

   

           Иймд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжилсэн 15,047,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

 

  6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналтай байна.гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогч нарын буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл хохирогч нар ажлын байран дээр архидан согтуурснаас болж энэ хэрэг гарах болсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Б.Б нь өөрөө эрүүл мэндийн хувьд хорт хавдрын оноштойгоор гадаад явж улирал тутамд эмчилгээнд явдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Бөөс эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүл мэндийн шалтгааны улмаас би улирал тутамд гадаад руу эмчилгээнд явдаг учраас өмгөөлөгчийн хэлснээр намайг яллаж өгнө үү.” гэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

            Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

           Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг болон эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ийн ******ийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

           Эрүүгийнн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч  Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний  нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч шүүгдэгч Б.Бөд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.   

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ****** овгийн ******ийн ******ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ийн ******ийг таван мянга дөрвөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

   4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.******, Ж.****** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 15,047,700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ