| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0100/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овгийн ********* *********д хол*********ох 2526000000029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********* суманд **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар **********, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын **** дүгээр багийн **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********* овгийн ********* *********.
Хол*********сон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спортын ордонд зохион байгуулагдсан ********* сумын төгсөгчдийн дундах спортын тэмцээний үеэр хохирогч *********ын зааланд тайлж орхисон цаа бугын годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хол*********жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын сургуулийн төгсөгчдийн тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын спортын ордонд болсон. Тус тэмцээн дээр байхдаа өөрийн годон гутлаа алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Урт түрүүтэй цагаан өнгийн 37 размерын бугийн годон гутлаа алдсан. Цагаан эмжээртэй гутал байгаа. Тухайн үед ********* сумын төгсөгчид байсан. Миний сууж байсан хэсгээр бол манай ангийнхан байсан. Манай ангийн охин ********* гээд охин байгаа. Тэр л авсан байх гэж бодоод байна. Надад гомдол санал байна. Алдсан гутлаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),
Гэрч Ю.*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай ********* сумын сургуулийн төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Тухайн тэмцээн нь 2 газар хуваагдаж болж байсан юм. Манай ангийнхан 2 дугаар сургуулийн зааланд, манай дүү *********ийн ангийнхан спортын ордонд тэмцээн нь болж байсан юм. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед манай дүү ********* ангийнхаа охин болох *********ын хамт над дээр өөрийнхөө өмсөж явсан годон гутлаа алга болгочихлоо гээд зааланд өмсөж байсан пүүзтэйгээ хүрээд ирсэн. Би тэгэхээр нь энд юу гэж байдаг юм, тэндээс алдсан юм чинь гэж хэлсэн чинь манай дүү *********, ********* нар буцаад яваад өгсөн. Манай дүү буцаж очоод спортын ордны хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзэх үед ажиллахгүй байна гээд байсан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь би дүүгийн хамт спортын ордон дээр очоод хяналтын камерын бичлэгийг нь үзтэл 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед *********ийн ангийнх нь хүүхэд болох ********* хар өнгийн уутанд хийгээд гараад явж байгаа харагдсан юм. Тэгээд *********тай утсаар яриад байгаа газар нь хамт очоод гараад ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн чинь тийм зүйл байхгүй, та хоёр намайг гүтгэж байна. Хамт цагдаа дээр очно гээд бид нар хамт цагдаагийн байгууллагад ирсэн. Тэгээд цагдаа нь наад хүн чинь авсан нь тодорхой юм байна шүү дээ, гаргаад өгчих байлгүй дээ гэж хэлээд бид нарыг гаргасан. Тэгээд дүүгийн годон гутлыг гаргаж өгөхгүй байснаа та хоёрт гомдол гаргана гээд бид хоёрыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагаас намайг дуудсан зүйл болсон. Надад гутлыг аваад гарч явж байгаа бичлэг нь байхгүй. Харин зураг дарсан. Тэр зургийг танд гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14, 89-91 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16 хуудас),
2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-22 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч Б.*********т цагаан өнгөтэй урт түрийтэй 37 размерын гутлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 85 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1/2 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 31-34 хуудас) зэрэг болно.
2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Хэрэгт шүүгдэгч Ц.Дын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 23-24, 38, 58-59 хуудас) зэрэг авагдсан байна.
3.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спортын ордонд зохион байгуулагдсан ********* сумын төгсөгчдийн дундах спортын тэмцээний үеэр хохирогч *********ын зааланд тайлж орхисон цаа бугын годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч *********гийн мэдүүлэг, камерын бичлэгийг зургаар бэхжүүлсэн зураг, үнэлгээний тайлан, шүүгдэгчээс тухайн гутлыг хурааж авч, хохирогчоор таньж олуулж, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, тухайн алдагдсан гэх эд зүйлийг биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй гэж байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.Д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг, өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан.
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд дүгнэлт гаргахгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд хол*********ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Дд хол*********ох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Спортын ордонд зохион байгуулагдсан Өвөрхангай аймгийн ********* сумын дунд сургууль төгсөгчдийн дунд болсон спортын тэмцээний үеэр хохирогч *********ын зааланд тайлж орхисон цаа бугын годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Д нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.*********ийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ********* сумын сургуулийн төгсөгчдийн тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын спортын ордонд болсон. Тус тэмцээн дээр байхдаа өөрийн годон гутлаа алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Урт түрийтэй, цагаан өнгийн 37 размерын цаа бугын годон гутлаа алдсан. Цагаан эмжээртэй гутал байгаа. Тухайн үед ********* сумын төгсөгчид байсан. Миний сууж байсан хэсгээр бол манай ангийнхан байсан. Манай ангийн охин ********* гээд охин байгаа. Тэр л авсан байх гэж бодоод байна. Надад гомдол санал байна. Алдсан гутлаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),
Гэрч Ю.*********гийн “...Тухайн үед манай ********* сумын сургуулийн төгсөгчдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болж байсан. Тухайн тэмцээн нь 2 газар хуваагдаж болж байсан юм. Манай ангийнхан 2 дугаар сургуулийн зааланд, манай дүү *********ийн ангийнхан спортын ордонд тэмцээн нь болж байсан юм. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед манай дүү ********* ангийнхаа охин болох *********ын хамт над дээр өөрийнхөө өмсөж явсан годон гутлаа алга болгочихлоо гээд зааланд өмсөж байсан пүүзтэйгээ хүрээд ирсэн. Би тэгэхээр нь энд юу гэж байдаг юм, тэндээс алдсан юм чинь гэж хэлсэн чинь манай дүү *********, ********* нар буцаад яваад өгсөн. Манай дүү буцаж очоод спортын ордны хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзэх үед ажиллахгүй байна гээд байсан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь би дүүгийн хамт спортын ордон дээр очоод хяналтын камерын бичлэгийг нь үзтэл 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагийн үед *********ийн ангийнх нь хүүхэд болох ********* хар өнгийн уутанд хийгээд гараад явж байгаа харагдсан юм. Тэгээд *********тай утсаар яриад байгаа газар нь хамт очоод гараад ирэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн чинь тийм зүйл байхгүй, та хоёр намайг гүтгэж байна. Хамт цагдаа дээр очно гээд бид нар хамт цагдаагийн байгууллагад ирсэн. Тэгээд цагдаа нь наад хүн чинь авсан нь тодорхой юм байна шүү дээ, гаргаад өгчих байлгүй дээ гэж хэлээд бид нарыг гаргасан. Тэгээд дүүгийн годон гутлыг гаргаж өгөхгүй байснаа та хоёрт гомдол гаргана гээд бид хоёрыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагаас намайг дуудсан зүйл болсон. Надад гутлыг аваад гарч явж байгаа бичлэг нь байхгүй. Харин зураг дарсан. Тэр зургийг танд гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 14, 89-91 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгдэгч Ц.Даас цагаан өнгийн, цаа бугын годон гутлыг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хохирогч Б.*********ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-22 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч Б.*********т цагаан өнгөтэй, урт түрийтэй, 37 размерын гутлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 85 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1/2 дугаартай “цаа бугын годон гутал 800,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-34 хуудас) зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.*********, гэрч Ю.********* нарын мэдүүлэг, шүүгдэгчээс цаа бугын годон гутлыг хураан авч, хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ц.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Дд хол*********ох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.********* нь хулгайд алдсан годон гутлаа хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч Б.*********т цагаан өнгөтэй урт түрийтэй 37 размерын гутлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, түүний мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “энэ хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хор хохирлоо тогтоолгохгүй” гэсэн хүсэлт, хохирогч Б.*********т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гаргасан “Гутлаа авсан болохоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Дыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчоос гомдол саналгүй, шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 6 дугаар гудамжны 6 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овгийн ********* *********ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********* овгийн ********* *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Дыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ