| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Хохирогч, шүүгдэгч Б.Ө,
Хохирогч, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****ын ***** нарт хол*****ох 2526001240099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, *** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ****** сумын ***** дүгээр багийн “*****” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***** овгийн *****ийн *****.
Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, аав, ээж, эгчийн хамт, Өвөрхангай аймгийн ***** сумын *** дүгээр багийн “*****” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ***** овгийн *****ын *****.
Хол*****сон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн “*****” гэх газар байх гэртээ хүү Б.Өийг “миний архи уухыг цагдлаа” гэж маргалдан, түүний зүүн гар хэсэгт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь “зүүн суга, шуунд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ө нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн “*****” гэх газарт байх гэртээ аав Э.Быг “архи уулаа” гэж маргалдан, түүний нүүр рүү нь мөргөх, толгой руу нь гараараа цохих, чихнээс нь хазах, цээж, нуруу руу нь өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн 9, 10 дугаар хавирганд зөрөөтэй шинэ, бүсэлхийн L1, L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнд зөрөөгүй хугарал, уушгины эдэд няцрал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хол*****жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Үнэхээр харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Э.Б шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй.” Гэв.
Хохирогч Б.Ө шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сар шинийн баяр болоод 2 айлаар орчихоод гэртээ ирсэн. Тэгээд хүмүүс манайхаар золгож ирсэн. Тэгээд би гэртээ өглөө 2 хундага, өдөр 2 хундага, орой 1 хундага архи уусан чинь манай хүү ***** намайг архи уулаа гэж загнасан. Тэгэхээр нь би уух идэхээ чамаар заалгахгүй гээд хэлсэн чинь манай хүү уурлаад намайг барьж аваад нүүр рүү хэд хэдэн удаа мөргөөд, газар унагааж байгаад дахиж толгой руу гараараа цохиод, чихнээс хазаад зүүн гарыг шууд арагш нь дарсан. Тэгээд цээж, ар нуруу руу өшиглөөд зодсон. Зодуулсны улмаас зүүн нүд, шанаа, чих хавдаж, зүүн талын цээж, хавирга хэсгээр шажигнаж дуугараад маш их өвдөж байна. Намайг архи уулаа гэж зодсон. Тухайн үед манай гэрт манай ээж *****, эхнэр *****, бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн үед Б.Ө эрүүл байсан. ...Би *****ид зодуулаад дийлэхгүй болохоор нь салах байх гэж бодоод хутгаар хатгасан чинь салахгүй улам дайраад намайг зодоод байсан. Би *****ийг эвхмэл цэнхэр иштэй жижигхэн хутгаар дүрсэн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Хүү бид хоёр өмнө нь биенийгээ цохиж зодож байгаагүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8, 11 хуудас),
Хохирогч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед аавыг архи уугаад байхаар нь “та яагаад эмээгийн дэргэд архи уугаад байгаа юм бэ, боль” гэж хэлсэн чинь “чи миний архи уухыг цагддаг хэн юм” гээд уурлаад гэрээс гараад явсан юм. Тэгээд буцаад гэрт орж ирэхэд нь гэрийн үүдэнд 2 талаасаа тааралдсан чинь намайг барьж аваад зүүн гар руу цэнхэр иштэй хутгаар дүрчихсэн. Тэгэхээр нь би аавыг зөрүүлж зодоод газар унагааж байгаад нүүр рүү нь цохиж, нуруу руу нь өшиглөөд зодсон чинь аав энийг аваач ээ, намайг аллаа гээд ээж ирээд намайг салгасан. Би шууд гэрээсээ гараад явсан. Ямар ч гэсэн нэг удаа зүүн гарын тохойн урд хэсэгт хутганы үзүүрээр дүрсэн. Тэгээд зүүн талын суга хавьд хутганы үзүүр хүрсэн юм шиг шинээр жижигхэн урагдсан байсан. Тухайн үед аав бага зэргийн согтуу байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй хол*****уулж санал хүсэлт байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
Гэрч Т.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 003 дугаар сарын 01-ний өдөр сар шинийн баяр болоод манай гэрт хадам ээж ***** болон манай нөхөр Э.Б, манай хүү Б.Ө нар байсан юм. Тэгээд манай нөхөр ганц нэг хундага архи уугаад байсан. Тэгсэн чинь шөнө 22 цагийн үед хүү аавыгаа битгий архи уугаач гээд жаахан зэмлэсэн чинь аав нь уурлаад би чамаар архи уухаа цагдуулахгүй гээд хоорондоо маргалдаж байгаад Э.Б гараад явахаар нь би хүүхдээ яах гэж аавыг загнаж байдаг юм гэж хэлчихээд нөхрийнхөө араас гарсан чинь бага гэрээс гарч ирээд том гэр рүүгээ орсон. Тэгээд намайг араас нь дагаад ортол үүдэнд хоёулаа барилцаж аваад манай хүү намайг хутгалчихлаа гээд уурлаад аавыгаа нүүр рүү нь гараараа хоёр удаа цохиод газар унагаж байгаад дахиад зодоод нуруу руу нь өшиглөхөөр нь би арай гэж салгаад Б.Ө гараад явсан. Аав нь зүүн нүд нь хавдаад зүүн чихнээс нь бага зэргийн цус гараад намайг хэмхчээд хаячихлаа гээд орилоод байхаар нь сумын эмнэлэг рүү яриад 2 цагийн үед сумаас эмч ирээд Э.Быг аваад явсан. Маргааш нь сумын эмнэлэг аймаг руу явж үзүүл гэхээр нь 1 хоноод аймгийн эмнэлэгт очиж үзүүлээд 7 хоног аймагт эмчилгээ хийлгэсэн. Би хутгалахыг нь хараагүй. ***** надад хэлэхдээ аав намайг хутгаар дүрчихлээ гээд зодоод байсан. Б.Өийн зүүн гарын тохойны урд булчин хэсэгт 1, зүүн суганы доод талд 1 удаа хутганы үзүүр хүрсэн юм шиг шинэ шархтай байсан. Тэрнээс биш жигтэйхэн хутгалаад байсан юм бол байхгүй. Урьд нь манай хоёр зодоон хийж байгаагүй. Тухайн үед ***** эрүүл байсан. Э.Б бага зэргийн согтуу байсан. Тухайн үед хадам ээж ***** бид хоёр байсан. Э.Б Б.Өийг бага гэрт байсан толгой шийр хусдаг байсан цэнхэр иштэй эвхмэл хутгаар дүрсэн юм шиг байна лээ. Тухайн хутга одоо байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгс-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үзүүлэгч *****ийн ***** нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж, мэс ажилбарын тусламж үйлчилгээ авч 33,264 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, эмийн эмчилгээ зэрэг үйлчилгээ авч 190,080 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 223,344 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Уг мөнгөн дүнг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 115 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №ӨВХ0725/193 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ӨВХ0725/188 дугаартай дүгнэлтүүд (хх-ийн 28-30, 56-59 хуудас) зэрэг болно.
2. Хэрэгт шүүгдэгч Э.Бын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын баримт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64-68, 71, 85-88 хуудас),
Шүүгдэгч Б.Өийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69-70, 72, 101-104 хуудас) зэрэг авагдсан байна.
3. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.*****эбат шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний шөнө хүү Б.Өтой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хутгаар хатгах үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Ө нь тухайн цаг хугацаанд өөрийн аав Э.Быг архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж түүний биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Б.Ө, Э.Б нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Шүүгдэгч Э.Б, Б.Ө нарын тухайн цаг хугацаанд болж байгаа үйлдэл нь байнгын шинжгүй боловч гэр бүлийн гишүүдийн хооронд архины асуудалтай маргаан үүсгэдэг. Ингээд улмаар маргаан нь гэрт болон гадаа үргэлжилж тухайн нөхцөл байдалд санаатай бусдын биед халдаж байгаа нөхцөл байдал байна. Дээрээс нь хохирогчийн бие махбодод учруулж байгаа хохирол, хор уршгийн үр дагавар зэрэг нь хүчирхийллийн шинжтэй байна гэж үзсэн. Ингээд энэ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийн үр дагаврыг харгалзаж үзэж дээрх байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр шүүгдэгчийн зүгээс маргаан байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй байгаа. Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Б.Ө, Э.Б нарт хол*****ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан монгол бичиг мэдэхгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон.
Шүүгдэгч нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд шүүгдэгч Б.Ө нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулсан болно.
Шүүгдэгч Б.Ө, Э.Б нарт хол*****ох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн “*****” гэх газар байх гэртээ өөрийн хүү Б.Өтой “миний архи уухыг цагдлаа” гэж маргалдан түүний зүүн гар хэсэгт хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь “зүүн суга, шуунд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Ө нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн “*****” гэх газарт байх гэртээ төрсөн аав Э.Бтай “архи уулаа” гэж маргалдан, түүнийг нүүр рүү нь мөргөх, толгой руу нь гараараа цохих, чихнээс нь хазах, цээж, нуруу руу нь өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн 9, 10 дугаар хавирганд зөрөөтэй шинэ, бүсэлхийн L1, L2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнд зөрөөгүй хугарал, уушгины эдэд няцрал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Ө нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),
Хохирогч Э.Бын “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сар шинийн баяр болоод 2 айлаар орчихоод гэртээ ирсэн. Тэгээд хүмүүс манайхаар золгож ирсэн. Тэгээд би гэртээ өглөө 2 хундага, өдөр 2 хундага, орой 1 хундага архи уусан чинь манай хуу ***** намайг архи уулаа гэж загнасан. Тэгэхээр нь би уух идэхээ чамаар заалгахгүй гээд хэлсэн чинь манай хүү уурлаад намайг барьж аваад нүүр рүү хэд хэдэн удаа мөргөөд газар унагааж байгаад дахиж толгой руу гараараа цохиод, чихнээс хазаад, зүүн гарын шууг арагш нь дарсан. Тэгээд цээж, ар нуруу руу өшиглөөд зодсон. Зодуулсны улмаас зүүн нүд, шанаа, чих хавдаж, зүүн талын цээж, хавирга хэсгээр шажигнаж дуугараад маш их өвдөж байна. ...Би *****ид зодуулаад дийлэхгүй болохоор нь салах байх гэж бодоод хутгаар хатгасан чинь салахгүй улам дайраад намайг зодоод байсан. Би *****ийг эвхмэл цэнхэр игтэй жижигхэн хутгаар дүрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8, 11 хуудас),
Хохирогч Б.Өийн “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед аавыг архи уугаад байхаар нь “та яагаад эмээгийн дэргэд архи уугаад байгаа юм бэ, боль” гэж хэлсэн чинь “чи миний архи уухыг цагддаг хэн юм” гээд уурлаад гэрээс гараад явсан юм. Тэгээд буцаад гэрт орж ирэхэд нь гэрийн үүдэнд 2 талаасаа тааралдсан чинь намайг барьж аваад зүүн гар руу цэнхэр иштэй хутгаар дүрчихсэн. Тэгэхээр нь би аавыг зөрүүлж зодоод газар унагааж байгаад нүүр рүү нь цохиж, нуруу руу нь өшиглөөд зодсон чинь аав энийг аваач ээ, намайг аллаа гээд ээж ирээд намайг салгасан. Ямар ч гэсэн нэг удаа зүүн гарын тохойн урд хэсэгт хутганы үзүүрээр дүрсэн. Тэгээд зүүн талын суга хавьд хутганы үзүүр хүрсэн юм шиг шинээр жижигхэн урагдсан байсан. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
Гэрч Т.*****гийн “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сар шинийн баяр болоод манай гэрт хадам ээж ***** болон манай нөхөр Э.Б, манай хүү Б.Ө нар байсан юм. Тэгээд манай нөхөр ганц нэг хундага архи уугаад байсан. Тэгсэн чинь шөнө 22 цагийн үед хүү аавыгаа битгий архи уугаач гээд жаахан зэмлэсэн чинь аав нь уурлаад би чамаар архи уухаа цагдуулахгүй гээд хоорондоо маргалдаж байгаад Э.Б гараад явахаар нь би хүүхдээ яах гэж аавыг загнаж байдаг юм гэж хэлчихээд нөхрийнхөө араас гарсан чинь бага гэрээс гарч ирээд том гэр рүүгээ орсон. Тэгээд намайг араас нь дагаад ортол үүдэнд хоёулаа барилцаж аваад манай хүү намайг хутгалчихлаа гээд уурлаад аавыгаа нүүр рүү нь гараараа хоёр удаа цохиод газар унагаж байгаад дахиад зодоод нуруу руу нь өшиглөхөөр нь би арай гэж салгаад Б.Ө гараад явсан. Аав нь зүүн нүд нь хавдаад зүүн чихнээс нь бага зэргийн цус гараад намайг хэмхчээд хаячихлаа гээд орилоод байхаар нь сумын эмнэлэг рүү яриад 2 цагийн үед сумаас эмч ирээд Э.Быг аваад явсан. Би хутгалахыг нь хараагүй. ***** надад хэлэхдээ аав намайг хутгаар дүрчихлээ гээд зодоод байсан. Б.Өийн зүүн гарын тохойны урд булчин хэсэгт 1, зүүн суганы доод талд 1 удаа хутганы үзүүр хүрсэн юм шиг шинэ шархтай байсан. Тэрнээс биш чигтэйхэн хутгалаад байсан юм бол байхгүй. Урьд нь манай хоёр зодоон хийж байгаагүй. Тухайн үед ***** эрүүл байсан. Э.Б бага зэргийн согтуу байсан. Э.Б Б.Өийг бага гэрт байсан толгой шийр хусдаг байсан цэнхэр иштэй эвхмэл хутгаар дүрсэн юм шиг байна лээ. Тухайн хутга одоо байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №ӨВХ0725/193 дугаартай “...1. Б.Өийн биед зүүн суга, шуунд шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 28-30 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №ӨВХ0725/188 дугаартай “...1. Э.Бын биед зүүн 9, 10-р хавирганд зөрөөтэй шинэ, 5, 6-р хавирганд хуучин, бүсэлхийн L1, L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд зөрөөгүй хугарал, уушгины эдэд няцрал, зүүн ухархайн хана цөмөрсөн хуучин хугарал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хучин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Зүүн 9, 10-р хавирганд зөрөөтэй шинэ, бүсэлхийн L1, L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд зөрөөгүй хугарал, уушгины эдэд няцрал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн 5, 6-р хавирганд хуучин, зүүн ухархайн хана цөмөрсөн хуучин хугарал гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна.
4. Зүүн 9, 10-р хавирганд зөрөөтэй шинэ, бүсэлхийн L1, L2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнд зөрөөгүй хугарал, уушгины эдэд няцрал, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо. Зүүн 5, 6-р хавирганд хуучин, зүүн ухархайн хана цөмөрсөн хуучин хугарал гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан. Хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 56-59 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.Ө, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ө, Э.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Өийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн.
Хэрэгт цугларч шүүх хуралдаан шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарт хол*****ох хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх боломжгүй юм.
Шүүгдэгч Э.Б, Б.Ө нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн эцэг, хүү болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд тэдний хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн хэн алины зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан болсон, түүнчлэн хохирогч Э.Бын архи уусан буруу зуршлыг засах үүднээс шаардлага тавьснаас шалтгаалж гэнэт үүссэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нарын үйлдэлд гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Э.Бт хол*****ох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.Өид хол*****ох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Өийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагч Ц.*****эбат хохирол, хор уршгийн талаар “...Хохирол төлбөрийн тухайд хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн. Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Э.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээнд нийт 223,344 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул уг мөнгөн дүнг шүүгдэгч Б.Өоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч М.Дамбийням хохирол, хор уршгийн талаар “...Хохирол төлбөрийн тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
4.1. Хохирогч Э.Б, Б.Ө нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.
4.2 Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгс-Очир мөрдөн шалгах ажиллагаанд “...Үзүүлэгч *****ийн ***** нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн тусламж, мэс ажилбарын тусламж үйлчилгээ авч 33,264 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, эмийн эмчилгээ зэрэг үйлчилгээ авч 190,080 төгрөгийн тусламж үйлчилгээ авч нийт 223,344 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Уг мөнгөн дүнг нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хол*****ох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж заасан.
Хохирогч Э.Б нь шүүгдэгч Б.Өийн гэм буруутай үйлдлийн улмаас Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 223,344 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн болох нь №3386 дугаартай өвчний түүх, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Өоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар 223,344 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
4.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэл хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан.
Шүүгдэгч Б.Ө нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд 223,344 төгрөгийг төлсөн болох нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б, Б.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
5. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.*****эбат шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.
Шүүгдэгч Б.Өийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Ө нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 223,344 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч нар урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт хол*****сон, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа. Шүүгдэгч Э.Бын хувийн байдлын тухайд хувиараа мал аж ахуй эрхэлдэг учраас торгох ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Ө дүгнэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг,
Шүүгдэгч Б.Өид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзэж, тэднийг хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***** овгийн *****ийн *****ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Э.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Ө, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б, Б.Ө нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч Б.Ө нь Эрүүл мэндийн даатгалын санд 223,344 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй хол*****ох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ***** овгийн *****ийн *****т хол*****ох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч ***** овгийн *****ын *****ид хол*****ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ***** овгийн *****ийн *****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***** овгийн *****ийн *****ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ын *****ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Э.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ө, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б, Б.Ө нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч Б.Ө нь Эрүүл мэндийн даатгалын санд 223,344 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ