Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

    Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******д хол*******ох 2526000000098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд **** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар *******, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн “Баян төхөм” гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн ******* суманд “Хүннү” ШТС-д түгээгч ажилтай, урьд  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн *******ын *******. 

 

  Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч О.Х нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* хорооллын 6 дугаар гудамжны 107 тоотод оршин суух *******ын хашааны үүдэнд хохирогч *******ийн зүүн нүд рүү гараараа цохисоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд шарх, салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хол*******жээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

  1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),

 

  Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед ******* гэдэг эгчийнд орчихоод гарч ирээд машинаа жолоодоод *******ын хашааны үүдэнд очсон юм. Тэгээд тэнд *******той хамт байсан залуутай маргалдсан юм шиг байгаа юм. Намайг гэнэт нүд рүү цохиод би газарт унасан. Тэгээд ******* намайг босгосон. ******* нөгөө залуугаа аваад машинаараа яваад өгөхөөр нь би араас нь машинаараа хөөж явж байгаад машины тоормос өрөөлдөөд, рулийн хуваарь алдаад, гэрлийн шон айлын банзан хашаа мөргөөд дотор нь байсан гэрийг мөргөөд зогссон. Тэгтэл баруун талын айлаас нь 1 эгч гарч ирээд юу болов гээд байж байтал цагдаа ирсэн. Тухайн үед би нэлээд согтуу байсан. Миний зүүн нүд тэр залууд цохиулснаас болж хавдсан. Хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг нэг цохиход би арагшаа унаад ******* намайг босгосон. ...Би сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-8 хуудас),

 

  Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой 20 цагийн орчимд О.Х гэдэг найзындаа байж байгаад би гэрээсээ юм авах гээд хашааныхаа үүдэнд машинтайгаа ирсэн чинь араас 1 машин ирсэн. ******* гэдэг залуу согтуу ганцаараа ирээд надтай уулзаад юм ярьж байсан чинь О.Х гарч ирээд машинд суух гэсэн чинь ******* чи энэ машинд суухгүй гээд О.Хаас хэрүүл гуйгаад байснаа машинд О.Хыг суусан чинь миний машины хаалгыг ******* нь чанга савсан чинь О.Х уурлаад машинаас буугаад *******тэй барилцаж аваад О.Х нь *******ийн нүүр рүү нь гараараа цохисон. ******* газар унасан. Тэгэхээр нь би О.Хыг салгаад машиндаа суулгаад *******ийг хориод “хүнтэй битгий хэрүүл хий” гэсэн чинь за за гээд машиныхаа ард суугаад үлдсэн.Батмөнхийн зүүн таны нүдний доор шороо болсон юм шиг цайрсан харагдаад байсан. Өөр ил харагдах юм байгаагүй. Намайг харж байхад 1 удаа гараараа цохьсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12 хуудас),

 

   Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын *******дугаар гудамжинд байх өөрийн гэртээ байж байтал түс, тас гэсэн чимээ гарахаар нь би юу болов гээд гэрээсээ гараад хартал манай зүүн талын хамар хашаанд байдаг хүргэн *******гийн 4 ханатай монгол гэрийн баруун хойд тал руу нь цагаан өнгийн ******* улсын дугаартай суудлын тэрэг мөргөсөн зогсож байхаар нь наанаас нь очтол жолооч нь гээд жижигхэн биетэй согтуу залуу бууж ирээд намайг 2 залуу зодсон. Тэр хүмүүсийн араас явмаар байна гэхээр нь байж бай гээд байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн жолооч залуугийн зүүн нүд нь шархтай байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 хуудас),

 

 Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ӨВХ 0725/195 дугаартай  шинжээчийн дүгнэлт (хх-ийн 17-19 хуудас) зэрэг болно.

 

            2. Хэрэгт шүүгдэгч О.Хын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №06 дугаартай тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 31-38, 44, 53-58 хуудас) зэрэг авагдсан байна.

 

            3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч О.Х нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* хорооллын 6-107 тоотод оршин суух *******ын хашааны үүдэнд хохирогч *******ийн зүүн нүд рүү гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд шарх, салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлтээ бичгээр илэрхийлсэн. Мөн мэдүүлэг авах үед дээрх байдлаар дурдсан байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд хол*******ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч О.Х нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулсан болно.

          Шүүгдэгч О.Хд хол*******ох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Х нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* хорооллын 6 дугаар гудамжны 107 тоотод оршин суух *******ын хашааны үүдэнд хохирогч *******ийн зүүн нүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд шарх, салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч О.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),

 

  Хохирогч *******ийн “...2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед ******* гэдэг эгчийнд орчихоод гарч ирээд машинаа жолоодоод *******ын хашааны үүдэнд очсон юм. Тэгээд тэнд *******той хамт байсан залуутай маргалдсан юм шиг байгаа юм. Намайг гэнэт нүд рүү цохиод би газарт унасан. Тэгээд ******* намайг босгосон. ...Миний зүүн нүд тэр залууд цохиулснаас болж хавдсан. Хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг нэг цохиход би арагшаа унаад ******* намайг босгосон. ...Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-8 хуудас),

 

 Гэрч *******ын “...2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орой 20 цагийн орчимд О.Х гэдэг найзындаа байж байгаад би гэрээсээ юм авах гээд хашааныхаа үүдэнд машинтайгаа ирсэн чинь араас 1 машин ирсэн. ******* гэдэг залуу согтуу ганцаараа ирээд надтай уулзаад юм ярьж байсан чинь О.Х гарч ирээд машинд суух гэсэн чинь ******* чи энэ машинд суухгүй гээд О.Хаас хэрүүл гуйгаад байснаа машинд О.Хыг суусан чинь миний машины хаалгыг ******* нь чанга савсан чинь О.Х уурлаад машинаас буугаад *******тэй барилцаж аваад О.Х нь *******ийн нүүр рүү нь гараараа цохисон. ******* газар унасан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12 хуудас),

 

  Гэрч *******гийн “...2025 оны 03 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд  ... манай зүүн талын хамар хашаанд байдаг хүргэн *******гийн 4 ханатай монгол гэрийн баруун хойд тал руу нь цагаан өнгийн ******* улсын дугаартай суудлын тэрэг мөргөсөн зогсож байхаар нь наанаас нь очтол жолооч нь гээд жижигхэн биетэй согтуу залуу бууж ирээд намайг 2 залуу зодсон. Тэр хүмүүсийн араас явмаар байна гэхээр нь байж бай гээд байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн жолооч залуугийн зүүн нүд нь шархтай байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 хуудас),

 

 Шүүгдэгч О.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед ******* гэх найз манайд ирсэн байсан. Тэгээд бид хоёр *******ын гэрээс хөзөр авах гээд машинаар хашааных нь үүдэнд очоод хашааны хаалгыг хаачихаад *******ын машинд суух гэсэн чинь *******той Батмөнх гэдэг залуу юм яриад байснаа намайг машинд сууж яах гээд юм гэхээр нь би машинд суугаад явлаа, чи холд гэсэн чинь байж бай гээд хэрүүл өдөөд байхаар нь холд гээд түлхчихээд машинд суух гэж байсан машины хаалга руу түлхсэн. Тэгэхээр нь эргэж хараад баруун гараараа цохисон чинь зүүн нүдэнд нь оноод Батмөнх газар унасан. ******* бууж ирээд намайг боль гээд Батмөнхийг машин руу нь дагуулж яваад машин дээр нь орхичхоод ирсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 хуудас),

 

 Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №ӨВХ 0725/195 дугаартай  “...1.*******ийн биед зүүн ухархайн хана, хамар ясанд хуучин хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх, салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо.

 

  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

  3. Зүүн нүдний доод зовхинд шарх, салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн ухархайн хана, хамар ясанд хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, хуучин гэмтлүүд байна.

 

  4. Зүүн нүдний доод зовхинд шарх, салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо. Зүүн ухархайн хана, хамар ясанд хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.

 

 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 17-19 хуудас), шүүгдэгчийн зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.Хын үйлдсэн хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

         

            Шүүгдэгч О.Хд хол*******ох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч ******* нь шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярихад “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн тул шүүгдэгч О.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хохирогч ******* нь хэдийгээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байгаа боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч О.Хын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинж чанар зэргийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болно. гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

            Шүүгдэгч О.Х “Мөнгөн торгуулийг багасгаж өгнө үү” гэв.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           

            Шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

             Шүүгдэгч О.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 

            Шүүхээс шүүгдэгч О.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

            Шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ