Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч У.Гантуяа,

    Хохирогч, шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,

    Хохирогч, шүүгдэгч Б.О,

    Шүүгдэгч Ч.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох 2426003960101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******** оны *** дүгээр сарын *****-ний өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар ************, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ******* аймгийн ***** суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-д белазын оператор ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** дугаар багийн ***** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын *******,

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ***** оны **** дугаар сарын ****ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар ******,  эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ********* ажилтай, ам бүл *****, эхнэр, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын **** дугаар баг ****** дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******гийн *******,

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар ******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын **** дугаар баг ***** дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн *******.

  Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Т.И нь 2024 оны *** дүгээр сарын ****-ны өглөө *** цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын *** дугаар багийн ******* байрны *** тоотод оршин суух Б.*******гийн гэрт  хохирогч Б.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

          Шүүгдэгч Ч.Б, Б.О нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 05 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн ******* байрны 22 тоотод оршин суух Б.*******гийн гэрт  хохирогч Т.Итэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой, нүүр, ******* хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэцгээв.

 

 Хохирогч Б.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед ******* залгаад “манайд хүрээд ирээч, ******* бид хоёр байна, уух юм аваад ирээч” гэж хэлсэн. Тэгээд би *******той хамт байж байгаад тэдний гэрт нь очсон. ******* бид хоёр согтууруулах ундааны зүйлийг нэлээд хэрэглэсэн байсан. Тэгээд архи ууснаасаа болоод маргалдаж үл ойлголцсон. Намайг хэл амаар доромжлохоор нь согтуу учраас тэрэн дээр нь маргалдсан. ******* намайг нэг цохиод авсан. Би тэр үед нь хэсэг жоохон манараад эргэж босож ирээд *******ийг цохисон. Тухайн үед ******* зугтаж яваагүй. Коридороор бид нар жоохон савиралдаж яваад салцгаасан. ******* бид хоёр хариад унтаад өгсөн. Миний хамар хугарсан. Тэгээд би хот руу явж ЭМЖЖ эмнэлэгт хагалгаанд ороод ирсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

 Хохирогч Т.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тэр өдөр таарамжгүй харилцаанаас болоод харилцан зодоон хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би хүнд гэмтэл авч эмнэлэгт хэвтсэн. Болсон зүйлтэй санал нийлж байна. Хохиролд 3,000,000 төгрөг өгсөн. Шүд хийлгэх зардлаа нэхэмжилнэ. Одоо 1 шүд хийлгэнэ. Хоёр талын шүдийг нь хамт бүрэхгүй бол хөдөлгөөн оруулсан гэсэн. Нийт 3 шүд гэсэн үг. Энэ хоёр цуг зодсон болохоор хамт нэхнэ. Сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна.” гэв.

 

            1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Т.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Улаанбаатар хотоос ******* суманд орж ирээд 00 цагийн орчимд ******* сумын 13 дугаар баг ******* дугаар байр 5 давхарт 22 тоотод байх найз Б.*******гийн гэрт орсон. Тэнд ******* ганцаараа байсан. Тэгээд бид хоёр 1 шил 0.75 граммын Экс нэртэй архи уучихаад дахиад 0.75 граммын архи задлаад ууж байтал *******, ******* нар орж ирсэн. Тэр хоёр лаазтай кроп пивотой ирсэн. Тэгээд бид нар архиа дуусгасан. ******* архи уухгүй пиво ууж байсан. Тэгээд ******* манай өвөөг мэдэх үү гээд бага зэрэг үг хаяж эхэлсэн. Тэгээд бид 2 ам зөрөөд маргалдаж эхэлсэн. ******* бид хоёр зэрэгцээд сууж байсан. ******* намайг сандлаас түлхсэн. Тэгээд бие биенийгээ цохилцоод эхэлсэн. Тэгтэл ******* намайг барьж аваад зодоон хийж яах юм бэ гээд салгасан. Тэгэхээр нь би *******од зодоон болох гээд байна найзыгаа ав гэж хэлсэн чинь ******* миний баруун нүдний дээр ******* хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би хэсэг хугацаанд манарсан. Тэр хугацаанд *******, ******* нар ээлжлээд нэлээд олон удаа намайг цохисон. Би яг хэн намайг цохиж байгааг анзаарахгүй байсан. Тэгээд бид нар зодолдсоор байгаад хаалга онгойлгоод коридор хэсэгт гарсан. Тэгтэл миний шүд унах шиг болохоор нь би “та нар миний шүдийг унагаачихлаа” гэж хэлсэн чинь  тоохгүй цохиод байхаар нь би шууд зугтаагаад цагдаа дээр ирсэн. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Ямар нэгэн санал байхгүй. Тухайн өдөр буюу 2024 оны 09 сарын 08-ны өглөө үүрээр намайг цагдаа эмнэлэгт хүргэж өгч улмаар тухайн өдрөөс эхлэн 8 хоног хэвтэн эмчлүүлж 09 сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд Улаанбаатар орж “*******” гээд шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ эмнэлэгт хэвтээгүй.  Ямартай ч мэдэж байгаа нь зодоон эхлэж байхад ******* миний баруун нүдний дээд хэсэгт нэг удаа гараар цохисон. Тэр цохилт маш хүчтэй байсан тул би хана түшээд хэсэг хугацаанд манарсан. Тус цохилтоос болж миний ******* цөмөрсөн байх. Үүнээс хойш бол тэр гэхийн аргагүй цохиод байсан тул мэдэхгүй байна. Миний биед ******* цөмөрсөн, баруун шанаа цуурсан, 11 дүгээр шүд унасан, түүний хажуу талын 2 шүд хөдөлсөн зэрэг гэмтлүүд авсан. Би *******ыг бол ганц хоёр удаа цохиж авсан. Үүнийгээ бол хүлээн зөвшөөрч байна. Харин *******ын биед халдсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хор уршиг тогтоолгоно. Би эмчилгээний болон Улаанбаатар хот явсан зардал зэргийг төлчихвөл гомдол санал байхгүй." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 хуудас),

 

            Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн шөнийн 02 цаг өнгөрч байхад ******* бид 2 манай гэрийн гадаа машин дотор сууж байсан. ******* над руу залгаад манайд хүрээд ирээч, би жоохон уучихсан байна, уух юм аваад ирээч гэхээр нь дэлгүүрээс 10 ширхэг лаазтай пиво аваад ******* сумын 13 дугаар багийн ******* дугаар байрны 22 тоотод *******гийн гэрт ороход *******, ******* 2 хамт байсан. Мөн энэ 2 согтуу байсан. *******, ******* 2 гаднаас архи захиалсан байсан. Нэг залуу орж ирээд архи өгчихөөд явсан. Тэгээд бид 4 архиа уусан. ******* намайг хэл амаар доромжлоод “хэний шээс вэ чи, эцгий чинь мэдэхгүй юм байна” гээд хөдөө байдаг ахын нэрийг дуудаад доромжлоод байсан. ******* гэнэт миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би манарсан байсан. ******* намайг өмөөрөөд *******ийг цохисон. Яг хаана нь цохисныг би санахгүй байсан. Тухайн үед ******* согтуу унтлагын өрөө рүү орсон байсан. Тэгээд би босож ирээд *******ийн нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. ******* өрөөнөөс гарч ирээд *******ыг татаж салгасан. Тэгээд ******* уурлаад намайг тэврээд *******гийн гэрээс гарсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22 хуудас),

 

              Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар баг *******-22 тоотод өөрийн гэртээ *******ийн хамт орсон. Тэгээд бид 2 экс гэх нэршилтэй 0.75 литрийн архи хувааж уусан. Би ******* луу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Удалгүй *******, ******* 2 хамт хүрээд ирсэн. *******, ******* 2 гаднаас ирэхдээ пивотэй ирсэн. Бид 4 пиво уусан. Би өөр өрөөнд амраад байж байхад нөгөө талын өрөөнд зодоон болоод байхаар нь би салгасан. Гэрээс гараад байшингийн коридор дотор маргалдаад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. *******, ******* 2 хоорондоо маргалдаад байсан. Нэг нэгийгээ хаана нь яаж цохисныг би мэдэхгүй байна. ******* нь *******ийг цохих гээд байхаар нь би голоор орж салгасан. Яг цохиж зодсоныг би мэдэхгүй байна. Бид дөрвөөс өөр хүн манай гэрт байгаагүй. Миний биед халдсан зүйл байхгүй. Бид 4 архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвар муухан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №683,  2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 795 дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №796 дугаартай дүгнэлтүүд  (хх-ийн 31-33, 43-45, 54-55 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Г.Нарантуяа, Т.Туул нарын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн № 11 дугаартай,  Г.Нарантуяа, З.Амар-Амгалан нарын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 21 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд  (хх-ийн 38-39, 49-50 хуудас) зэрэг болно.

 

           2. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

 

            Хэрэгт шүүгдэгч Т.Иийн хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт, эмчилгээ, үйлчилгээ авсан талаарх тодорхойлолт (хх-ийн100 хуудас),

 

           Шүүгдэгч Б.Оын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 590 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн114-118, 120 хуудас)

 

           Шүүгдэгч Ч.Бын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 591 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн136-140 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

            3. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.И нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 5 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн ******* дугаар байрны 22 тоотод иргэн Б.*******гийн гэрт хохирогч Б.Отай маргалдан, түүний хамар хэсэгт гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 5 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн ******* дугаар байрны 22 тоотод иргэн Б.*******гийн гэрт хохирогч Т.Итэй маргалдан түүний *******, нүүр, толгой хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “гавлын ******* ясны цөмөрч бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү, доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, 11 дүгээр шүдний булгаралт, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 46-р шүдний сулрал, хамар, доод эрүү, баруун тохой, зүүн даланд зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг, шүүгдэгч Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.И нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Отай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийн тухайд өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал байхгүй байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримтууд хангалттай авагдсан гэж үзэж байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг  дурдаж байна.  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Б.О, Ч.Б, Т.И нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар  шүүх хуралдааныг явуулсан болно.

           Шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.И нь  2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 05 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн ******* байрны 22 тоотод оршин суух Б.*******гийн гэрт хохирогч Б.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хамар хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Шүүгдэгч Ч.Б, Б.О нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 05 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн ******* байрны 22 тоотод оршин суух Б.*******гийн гэрт хохирогч Т.Итэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Т.Иийн *******, нүүр, толгой хэсэгт цохиж зодсоны улмаас  эрүүл мэндэд нь “гавлын ******* ясны цөмөрч бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү, доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, 11-р шүдний булгаралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, буйл, зүүн шуу, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 46-р шүдний сулрал, хамар, доод эрүү, баруун тохой, зүүн даланд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

   2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

 

            Хохирогч Т.Иийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Улаанбаатар хотоос ******* суманд орж ирээд 00 цагийн орчимд ******* сумын 13 дугаар багийн ******* дугаар байр 5 давхарт 22 тоотод байх найз Б.*******гийн гэрт орсон. Тэнд ******* ганцаараа байсан. Тэгээд бид хоёр 1 шил 0.75 граммын Экс нэртэй архи уучихаад дахиад 0.75 граммын архи задлаад ууж байтал *******, ******* нар орж ирсэн. Тэр хоёр лаазтай кроп пивотой ирсэн. ...******* манай өвөөг мэдэх үү гээд бага зэрэг үг хаяж эхэлсэн. Тэгээд бид 2 ам зөрөөд маргалдаж эхэлсэн. ******* бид хоёр зэрэгцээд сууж байхад намайг сандлаас түлхсэн. Тэгээд бие биенийгээ цохилцоод эхэлсэн.  ...******* миний баруун нүдний дээр ******* хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би хэсэг хугацаанд манарсан. Тэр хугацаанд *******, ******* нар ээлжлээд нэлээд олон удаа намайг цохисон. Би яг хэн намайг цохиж байгааг анзаарахгүй байсан.  Тэгтэл миний шүд унах шиг болохоор нь би “та нар миний шүдийг унагаачихлаа” гэж хэлсэн чинь  тоохгүй цохиод байхаар нь би шууд зугтаагаад цагдаа дээр ирсэн. ...Миний биед ******* цөмөрсөн, баруун шанаа цуурсан, 11 дүгээр шүд унасан, түүний хажуу талын 2 шүд хөдөлсөн зэрэг гэмтлүүд авсан. Би *******ыг бол ганц хоёр удаа цохиж авсан. Үүнийгээ бол хүлээн зөвшөөрч байна. Харин *******ын биед халдсан зүйл байхгүй. Би сэтгэл санааны хор уршиг тогтоолгоно. Би эмчилгээний болон Улаанбаатар хот явсан зардал зэргийг төлчихвөл гомдол санал байхгүй." гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 хуудас),

 

            Хохирогч Б.Оын “...Тухайн шөнийн 02 цаг өнгөрч байхад ******* бид 2 манай гэрийн гадаа машин дотор сууж байсан. ******* над руу залгаад манайд хүрээд ирээч, би жоохон уучихсан байна, уух юм аваад ирээч гэхээр нь дэлгүүрээс 10 ширхэг лаазтай пиво аваад ******* сумын 13 дугаар багийн ******* дугаар байрны 22 тоотод *******гийн гэрт ороход *******, ******* 2 хамт байсан. Энэ 2 согтуу байсан. ...******* намайг хэл амаар доромжлоод “хэний шээс вэ чи, эцгий чинь мэдэхгүй юм байна” гээд хөдөө байдаг ахын нэрийг дуудаад доромжлоод байсан. ******* гэнэт миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. ...******* намайг өмөөрөөд *******ийг цохисон. Яг хаана нь цохисныг би санахгүй байна. Тэгээд би босож ирээд *******ийн нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22 хуудас),

 

              Гэрч Б.*******гийн “...Би тухайн шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар баг *******-22 тоотод өөрийн гэртээ *******ийн хамт орсон. Тэгээд бид 2 экс гэх нэршилтэй 0.75 литрийн архи хувааж уусан. Би ******* луу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Удалгүй *******, ******* 2 хамт хүрээд ирсэн. *******, ******* 2 гаднаас ирэхдээ пивотэй ирсэн. Бид 4 пиво уусан. Би өөр өрөөнд амраад байж байхад нөгөө талын өрөөнд зодоон болоод байхаар нь би салгасан. Гэрээс гараад байшингийн коридор дотор маргалдаад байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. *******, ******* 2 хоорондоо маргалдаад байсан. Нэг нэгийгээ хаана нь яаж цохисныг би мэдэхгүй байна. ******* нь *******ийг цохих гээд байхаар нь би голоор орж салгасан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 795 дугаартай “...1.Б.Оын биед хамар ясанд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо.

 

             2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

             3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

             4. Дээрх гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.

 

            5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 38-39 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №683 дугаартай “...1. Т.Иийн биед гавлын ******* ясны цөмөрч бяцарсан хугарал, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү, доод хана гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, 11-р шүдний булгаралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, уруул, буйл, зүүн шуу, баруун тахиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 12, 21, 46-р шүдний сулрал, хамар, доод эрүү, баруун тохой, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

            4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 54-55 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

             Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Иийн хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.О, Ч.Б нарын хохирогч Т.Иийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг  хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            4.Хэргийн зүйлчлэлийн талаар:

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2426003960101 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Т.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

          Б.О, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллагдагчаар татсан байна.

 

           Тус прокурорын газраас яллагдагч Т.Иийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч  Б.О, Ч.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

            Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.И нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хасах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар”,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж тус тус заасан.

             Прокуророос шүүгдэгч Б.О, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь буруу байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид бүлэглэсэн шинжийг тухайн гэмт хэргийн нэг шинж болгосон тохиолдолд ерөнхий ангийн бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх заалтыг журамлах шаардлагагүй юм.

           Иймд шүүгдэгч Т.Иид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Б.О, Ч.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зөвтгөх нь зүйтэй байна.        

            Шүүгдэгч Т.Иийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

           Шүүгдэгч Б.О, Ч.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Хохирогч Т.Иийн өмгөөлөгч Б.Энхтуяа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “...Т.И нь хохирогчоор тогтоогдож мөрдөн байцаалтын ажиллагаанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоход 1 дүгээр зэрэглэлээр тогтоогдсон. Монгол Улсын нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тогтоолоор сэтгэцэд учирсан гэм хорын хохирол арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар 1 дүгээр зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлснээр хохирлыг гаргуулах боломжтой учраас шүүгдэгч Б.О, Ч.Б нараас хохирогч Т.Иийн сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг, хохирогч Т.Иийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 532,503 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.О, Ч.Б нараас гаргуулах, Т.Иийн  цаашид шүдэндээ эмчилгээ хийлгэх эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

             Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төгс-Очир мөрдөн шалгах ажиллагаанд “...Т.И нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж 208,880 төгрөг, 2024.10.27-ны өдөр Энх тун эмийн сангаас хөнгөлөлттэй эм 10,080 төгрөг, 2024.10.25-2024.11.28 хүртэл Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээнд 98,412 төгрөг, Энх тун эмийн сангаас хөнгөлөлттэй эмийн үйлчилгээ авч 29,700 төгрөгийн зардал гарсан. Б.О нь 2025.02.04-ний өдрөөс 2025.04.01 хүртэл 2,796,576 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тул зохих этгээдээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна.” гэж мэдүүлжээ.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

 

           Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай

холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Шүүгдэгч нарын хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

          Иргэний хуульд заасны дагуу хохирогч нар нь гэм буруутай этгээдээс дээрх хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

          5.1. Хохирогч Т.И нь цаашид 1 шүд хийлгэх, 2 шүд бүрүүлэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан тул хохирогч Т.Иийн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь хохирогч Т.Иид 3,000,000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

 

           5.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж хуульчилсан.

 

           Хохирогч Т.И нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсний улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 208,880 төгрөгийн, Энх тун эмийн сангаас 2024.09.08, 2024.11.29-ний өдөр 225,210 төгрөгийн хөнгөлөлттэй эм авсан, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж 98,413 төгрөгийн буюу  нийт 532,503 төгрөгийн зардал гарсан болох нь тус эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №13020 дугаартай өвчний түүх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 60-74, 82 хуудас) зэргээр,

 

            Хохирогч Б.О нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвд үзүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “ЭМЖЖ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,796,572 төгрөгийн зардал гарсан болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн №5461 дугаартай хуудас, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн78-79, 83 хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Иээс  2,796,576 төгрөгийг,

 

Шүүгдэгч Б.Оаас 266,251 төгрөгийг, шүүгдэгч Ч.Боос 266,251 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

            5.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

     

           Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар хохирогч Т.И нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн  Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж хуульчилсан. 

 

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Г.Нарантуяа, Т.Туул нарын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн № 11 дугаартай “1. Үзүүлэгч *******ын *******ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна.

 

            2.Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 38-39 хуудас) гарсан байна. 

 

           Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

 

           Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэмт буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга

хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж,

 

            Уг аргачлалын 4 дүгээр зүйлд “нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байна.” гэж заасан.

 

           Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг” байхаар шинэчлэн тогтоосон байна.

                 

Иймд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Ч.Б нараас  3,293,400 (4,99х660,000=3,293,400) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Иид олгох нь зүйтэй байна.

 

          Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, сэтгэцийн эмч, цагдаагийн дэслэгч Г.Нарантуяа, З.Амар-Амгалан нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 21 дугаартай “...1.Үзүүлэгч *******гийн *******ын нь сэтгэцийн хувьд эрүүл, зовуурьгүй байна.

 

            2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй.

 

            3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй.” гэсэн дүгнэлт (хх-ийн 49-50 хуудас) гарсан байгааг дурдаж байна.

          

            5.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь  хохирол нөхөн төлөхөөр ажлын 5 хүртэл хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан.

 

             Шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд  Эрүүл мэндийн даатгалын санд 532,503 төгрөгийг, хохирогч Т.Иид 3,293,400 төгрөгийг,

 

            Шүүгдэгч Т.И нь Эрүүл мэндийн даатгалын санд 2,796,572 төгрөгийг тус тус  төлсөн болох нь Хаан банкны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Б.О, Ч.Б, Т.И нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

   6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөгдсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Т.Иид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.О, Ч.Б нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.О, Ч.Б, Т.И нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.И нь эрүүл мэндэд учирсан хохирлоо цаашид Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгч Т.Иийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй  зэргийг шүүхийн шийтгэх тогтоол дурдах нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          

           Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

                    

             Шүүх шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзэж, тэднийг хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И, Б.О, Ч.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Иид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон зөвтгөсүгэй.

      

            2. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ийн ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байталтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар ,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И, Б.О, Ц.******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч Т.И, Б.О, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь Эрүүл мэндийн даатгалын санд 532,603 төгрөг, хохирогч Т.Иид 3,293,400 төгрөг, шүүгдэгч Т.И нь Эрүүл мэндийн даатгалын санд 2,796,572 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Т.И нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И, Б.О, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И, Б.О, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ