Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******ын ******д холбогдох 2526000000030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн   *******  суманд    төрсөн,   **** настай, регистрийн дугаар ********, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, малчин, ам бүл *****, ээж, аав дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******** сумын *****-р баг ******* гэх газар оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, ****** овгийн ******ын ******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн ***** дүгээр гудамжны **** тоотод оршин суух ********гийн гэрт хонохдоо түүний эзэмшлийн тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.  

 

  1. Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав.

 

            Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны шилжих шөнө манай бурхны шургуулган доор байсан хөөрөг алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгуулагад хандсан. Тухайн үед манайд хүн байгаагүй. Би 2 хүүхэдтэйгээ байсан, нөхөр ажил дээрээ гараатай байсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг 50 минут орчимд манай нөхрийн хамаатан болох ****** гэх залуу ирж хоносон. Гаднаас гэвэл тэр хүүхэд л байсан. Өөр хүн байгаагүй. Тархи манан хөөрөг, шаргал өнгөтэй, мөнгөн нуухтай, толгой нь улаан өнгөтэй, яг ямар чулуугаар толгойг нь хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Хуучин цагийн хөөрөг байгаа юм. Манай ах манай нөхөрт өгч байсан. Худалдаж авч байгаагүй юм. Манайд ирж хоносон залуу л авсан байх. Манайд өөр гаднаас хүн байгаагүй. Тэр С.Б гэх залуу л авсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),

 

             Гэрч Д.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Б нь манай хүүхэд байгаа юм. Надад янз бүрийн юм яриагүй. Тэгсэн манай хамаатны ******** гэх хүн нь танай хүүхэд миний хөөргийг авчихаж гэсэн. Тэгэхээр нь би сандраад хүүгээсээ асуухад манай хүүхэд Өвөрхангай аймгийн зах дотор байрлах “********” худалдааны төвд байх ломбарданд шаргал өнгийн хөөргийг 100,000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгэхээр нь би 2024 оны 12 дугаар сарын 25-ны орой ломбарданд 103,000 төгрөгийг нь төлж аваад С.Бд өгсөн. Тэгээд манай хүүг цагдаагаас дуудаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 хуудас),

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №:12/44 дугаартай  “...Алдагдсан эд зүйлийг 3,000,000 төгрөгөөр үнэлсэн тайлан” (хх-ийн 31-33 хуудас),

 

            2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр С.Бээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),

 

            2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ********ээр эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан,  хохирогч ********т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-11 хуудас) зэрэг болно.

 

          2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

          Хэрэгт шүүгдэгч С.Бий хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******** сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 46-51 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

           3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч С.Б нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 06 дугаар баг 29-09 тоот иргэн ********ийн гэрт очиж хонох үедээ түүний нөхөр ********гийн эзэмшлийн тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ********, гэрч Д.****** нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн эд зүйлийг биет байдлаар буцаан өгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаарх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хүлээн авч бүрэн хангаж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийг зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаан байхгүй. Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

           Шүүгдэгч С.Б нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын ****-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дүгээр гудамжны *** тоотод оршин суух ********гийн гэрт хонох үедээ бурхны шургуулганаас нь  тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрх үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********ийн “... 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө манай бурхны шургуулган дотор байсан хөөрөг алга болсон байсан. 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг 50 минут орчимд манай нөхрийн хамаатан болох ****** гэх залуу ирж хоносон. Тархи манан хөөрөг, шаргал өнгөтэй, мөнгөн нуухтай, толгой нь улаан өнгөтэй, яг ямар чулуугаар толгойг нь хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Хуучин цагийн хөөрөг байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 хуудас),

 

            Гэрч Д.******ын “...Манай хамаатны ******** гэх хүн нь танай хүүхэд миний хөөргийг авчихаж гэхээр нь би сандраад хүүгээсээ асуухад манай хүүхэд Өвөрхангай аймгийн зах дотор байрлах “********” худалдааны төвд байх ломбарданд шаргал өнгийн хөөргийг 100,000 төгрөгөөр тавьсан байсан.  Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны орой ломбарданд 103,000 төгрөгийг нь төлж аваад С.Бд өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 хуудас),

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний №:12/44 дугаартай  хөрөнгийн үнэлгээний тайлан.” (хх-ийн 31-33 хуудас),

 

            2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр С.Бээс эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4 хуудас),

 

            2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч ********ээр эд зүйлд таньж олуулах ажиллагаа явуулсан болон хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-11 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

     

          Шүүгдэгч С.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********, гэрч Д.****** нарын мэдүүлэг,  хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулж, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

 

         Шүүгдэгч С.Бийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч С.Бий бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Шүүгдэгч С.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

         4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

         Шүүгдэгч С.Б нь хохирогч ********т алдагдсан гэх хөөргийг буцаан өгсөн, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учисран хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй болох нь хохирогч ********ийн мэдүүлэг, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

         5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухаарсан байдал, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналтай байна. ...Шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, битүүмжлэгдэн хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухаарсан байдал, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Шүүх шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

 Иймд шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн  хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б нь Өвөрхангай аймгийн ******** сумын 3 дугаар багийн Мөнхбулаг гэх газар оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн ******** сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, 

 

           Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ****** овгийн ******ын ******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****** овгийн ******ын ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч  С.Бийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

6. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.             

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ