Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

    Иргэний нэхэмжлэгч **********,

    Шүүгдэгч **********, **********, **********, **********,

    Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********** овгийн **********ын **********, ********** овгийн **********ийн **********, ********** овгийн **********гийн **********, ********** овгийн **********гийн ********** нарт холбогдох 2526001160143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1.Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********** суманд ****** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар *************, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** овгийн **********гийн **********

 

2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********** суманд ****** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар *************, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** овгийн **********гийн **********

 

            3. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********** суманд ****** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар *************, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** овгийн **********гийн **********  

 

            4. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********** суманд ****** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар *************, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар багийн **** дүгээр гудамжны **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********** овгийн **********гийн **********

          Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “**********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 2,54 грамм алт (байгалийн) олборлосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2025 оны 02 дугаар сарын эхээр цагаан сар дөхөж байгаа юм чинь аав дээр очоод ойр зуурын юм хийе гээд очсон. Тэгээд маргааш нь ийм зүйл болсон талаар мэдсэн. Үүнээс хойш 3 сар машинаа журмын хашаанд байлгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Машинаа буцааж авах хүсэлтэй байна. гэв.

 

2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-8 хуудас),

 

           Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Minelab-Gm-5, Minelab-Gm-10 маркийн металл хайгч, 2,54 грамм шар өнгийн металл, ********** улсын дугаартай ногоон өнгийн “Land cruiser 80” автомашин зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-15 хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн ********** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүмүүс алт олборлох зорилгоор яваад байна гэх иргэдийн мэдээллийн дагуу сумын экологийн байцаагчийн хамт хяналт шалгалтаар явах хугацаанд 2025 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ********** сумын 5 иргэн алт олборлож байгаад баригдсан. Алтыг нь дэнс дээр тавьж үзэхэд 2 грамм гаруй алт байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 хуудас),

Гэрч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ********** сумын экологийн байцаагч **********ын хамт ********** сумын 4 дүгээр баг “**********” гэх газарт эргүүл шалгалт хийх хугацаанд Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 хүн газар ухаж алт олборлож байх хугацаанд нь барьж авсан. Жалганы доод талд машинаа тавиад байж байхад дээд талд нь төмрөөр хад цохиод байх дуу гарсан. Тухайн үйл явдал болоход 5 хүн байсан.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 40-41 хуудас),

Гэрч Д.**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ байж байхад саахалт байдаг **********, ********** хоёртой таарч ********** суманд алт гарч байна гээд бид гурав манай хүү Загарзүсэмийн эзэмшлийн ********** улсын дугаартай ногоон өнгийн Ланд круйзер-80 маркийн автомашинаар үдээс хойш гараад **********ын гэрт очсон. Удалгүй **********, ********** хоёр аймгийн төвөөс ирсэн. Би **********ынд ирэх замдаа архи уусан тул машиныг ********** бариад тэднийхээс хөдөлсөн. Явж байх замдаа нойр хүрээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн, нэг машины ардаас явж байна гэх шиг болсон. Би багажинд унтаж байсан. Металл хайгчийн талаар би сайн мэдэхгүй байна. Сүүлд шинээр хүнээс фейсбүүкээр авч байсан гэж сонссон. Яг хэнээс авсныг мэдэхгүй байна. Миний унаж байгаа тээврийн хэрэгсэл манай хүү Загарзүсэмийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 43 хуудас),

           Иргэний нэхэмжлэгч **********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 онд Өвөрхангай аймгаас 17,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Би машинаа аваад өөрийн аав **********д өгөөд хөдөө унадаг байсан. Одоо бол журмын хашаанд байгаа. Тус тээврийн хэрэгсэлд нэлээд олон удаа засвар үйлчилгээ хийсэн. Би өөрийнхөө машиныг авмаар байна. Тус алт ухсан гэх газар миний машинаар очсон нь үнэн. Гэхдээ тэр тээврийн хэрэгслээр шороо зөөсөн зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 хуудас),

 

              Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №50 дугаартай шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 48-49 хуудас),

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/18 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 53-57 хуудас),

 

            “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №9001910 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 77-78 хуудас),

 

           ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хх-ийн 32 хуудас),

 

           Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №32 дугаартай албан бичгээр ирүүлсэн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 85-86 хуудас) зэрэг болно.

 

           3. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

            Хэрэгт шүүгдэгч **********ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 0684938 дугаартай шийдвэр, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны мал тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 138, 140-151 хуудас),

           Шүүгдэгч **********ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 153, 156-171 хуудас),

           Шүүгдэгч **********гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, 2024 оны мал тооллогын баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2024 оны мал тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, (хх-ийн 173, 175-181 хуудас),

           Шүүгдэгч **********ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********** сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 183, 185-191 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

4. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэ********** шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “**********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж 2,54 грамм байгалийн алт олборлосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Харин хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтуудаар газрын хэвлийд халдсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ийм учраас шүүгдэгч **********, **********, **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдоогүй учраас хохирол төлбөрийн асуудал тогтоогдоогүй. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгч нарын  гэм буруутай эсэх талаар “...Шүүгдэгч **********, **********, **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч **********д машиныг буцаан олгож, зах зээлийн үнэлгээгээр гарсан үнийн дүнг шүүгдэгч нарт тус бүр хувь тэнцүүлж хувааж гаргуулах прокурорын саналтай адил саналтай, дэмжиж оролцож байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

           Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь урьдчилан үгсэн тохиролцож  бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ********** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “**********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, 2,54 грамм алт (байгалийн) олборлосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-8 хуудас),

 

           Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Minelab-Gm-5, Minelab-Gm-10 маркийн металл хайгч, 2,54 грамм шар өнгийн металл, ********** улсын дугаартай ногоон өнгийн “Land cruiser 80” автомашин зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-15 хуудас),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхбаярын “...Би Өвөрхангай аймгийн ********** сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Манай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хүмүүс алт олборлох зорилгоор яваад байна гэх иргэдийн мэдээллийн дагуу сумын экологийн байцаагчийн хамт хяналт шалгалтаар явах хугацаанд 2025 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ********** сумын 5 иргэн алт олборлож байгаад баригдсан. Алтыг нь дэнс дээр тавьж үзэхэд 2 грамм гаруй алт байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 хуудас),

 

Гэрч **********ийн “...2025 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө ********** сумын экологийн байцаагч **********ын хамт ********** сумын 4 дүгээр баг “**********” гэх газарт эргүүл шалгалт хийх хугацаанд Ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 хүн газар ухаж алт олборлож байх хугацаанд нь барьж авсан. Жалганы доод талд машинаа тавиад байж байхад дээд талд нь төмрөөр хад цохиод байх дуу гарсан.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 40-41 хуудас),

Гэрч Д.**********гийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн ********** сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ байж байхад саахалт байдаг **********, ********** хоёртой таарч ********** суманд алт гарч байна гээд бид гурав манай хүү Загарзүсэмийн эзэмшлийн ********** улсын дугаартай ногоон өнгийн Ланд круйзер-80 маркийн автомашинаар үдээс хойш гараад **********ын гэрт очсон. Би **********ынд ирэх замдаа архи уусан тул машиныг ********** бариад тэднийхээс хөдөлсөн. Явж байх замдаа нойр хүрээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн, нэг машины ардаас явж байна гэх шиг болсон. Би багажинд унтаж байсан.” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 43 хуудас),

            Иргэний нэхэмжлэгч **********ийн “...Би ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг  2018 онд Өвөрхангай аймгаас 17,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Би машинаа аваад өөрийн аав **********д өгөөд хөдөө унадаг байсан. ...Би өөрийнхөө машиныг авмаар байна. Тус алт ухсан гэх газар миний машинаар очсон нь үнэн. Гэхдээ тэр тээврийн хэрэгслээр шороо зөөсөн зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 хуудас),

 

              Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №50 дугаартай “1.Стандарт, хэмжил зүйн газрын **********алгаажсан жингээр хэмжилт хийхэд 2.54 грамм шар металл байсан.

 

              2. Эд мөрийн баримтаар тооцогдсон 2,54 граммтай шар металл зүйлүүдэд байгалийн алт мөн гэсэн дүгнэлт гаргаж байна.

 

              3. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж сорьц тогтоох боломжгүй. Учир нь алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу  MNS ISO/IEC 11426:2022 стандартын дагуу тогтоодог. 2,54 граммтай шар металл сорьц тогтоох шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.” гэсэн шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 48-49 хуудас),

 

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/18 дугаартай “...Minelab-Gm-10 маркийн металл хайгч 1,500,000 төгрөг, Minelab-Gm-05 маркийн металл хайгч 1,000,000 төгрөг, төмөр жоотуу 20,000 төгрөг, нийт хөрөнгийн үнэ 2,520,000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 53-57 хуудас),

 

            “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №9001910 дугаартай “...********** улсын дугаартай 1995 онд үйлдвэрлэгдсэн, Landcruiser 80 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив зориулалт зэргийг харгалзан үзэж зах зээлийн дундаж үнэ 22,000,000  төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 77-78 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.

        Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэйгэж хуульчилсан.

          Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

          Шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул тэднийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

 

            5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            

             6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч Ц.Эрдэнэ********** шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч **********, **********, **********, ********** нарын хувийн байдал, тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж, шүүгдэгч нарыг тус бүр 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Minelab-Gm-10 маркийн металл хайгч 1 ширхэг, хар өнгийн  иштэй, цагаан өнгийн тавагтай Minelab-Gm-05 маркийн металл хайгч 1 ширхэг, 2.54 грамм шар өнгийн металл зэргийг улсын орлого болгох, төмөр жоотуу 1 ширхгийг устгах, ********** улсын дугаартай ногоон өнгийн “Land cruiser-80” маркийн автомашины зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон 22,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай санал нэг байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгуулж, тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ болон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

            Шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүхээс шүүгдэгч **********, **********, ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг,

 

          Шүүгдэгч **********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, **********, ********** нарыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

           7. Бусад асуудлын талаар:

 

             Шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

           Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Minelab-Gm-5, Minelab-Gm-10 маркийн металл хайгч, 2,54 грамм шар өнгийн металл, ********** улсын дугаартай ногоон өнгийн “Land cruiser 80” маркийн автомашин зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

            3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

             4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.

              Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-Gm-10 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-Gm-05 загварын металл хайгч 1 ширхэг, 2.54 грамм шар өнгийн металл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан ********** улсын дугаартай “Toyota land cruiser 80” маркийн машиныг эд мөрийн баримтаар хураасан.

            Шүүгдэгч нарыг “********** улсын дугаартай “Toyota Land сriuser-80” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул   тус автомашиныг иргэний нэхэмжлэгч **********д буцаан олгох нь зүйтэй байна.

            Улсын яллагчийн гаргасан “********** улсын дугаартай ногоон өнгийн “Land cruiser-80” маркийн автомашины зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон 22,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай” дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт авсан хувийн **********алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч ********** овгийн **********ын **********, ********** овгийн **********ийн **********, ********** овгийн **********гийн **********, ********** овгийн **********гийн ********** нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** овгийн **********ын **********, ********** овгийн **********ийн **********, ********** овгийн **********гийн **********, ********** овгийн **********гийн ********** нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .**********, **********, **********, ********** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч **********, **********, **********, ********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Мөнхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-Gm-10 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab-Gm-05 загварын металл хайгч 1 ширхэг, 2.54 грамм шар өнгийн металл зэргийг тус тус улсын орлого болгож, төмөр жоотуу 1 ширхгийг устгаж, ********** улсын дугаартай ногоон өнгийн “Toyota Land сriuser-80” маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч **********д буцаан олгосугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт авсан хувийн **********алгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********, **********, **********, ********** нарт авсан хувийн **********алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦЭЦЭГЭЭ