| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0150/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/162 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овгийн ************ын ************т холбогдох 2526001860163 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн **** суманд ****** оны ***** дугаар сарын *****-ны өдөр төрсөн, ***** настай, регистрийн дугаар ********, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **,********** Өмнөговь аймгийн ****** сумын ***** дүгээр багийн ******* гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************ овгийн ************ын ************.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “************” гэх газарт гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай техник болох Minelab брэндийн Gold monster-1000 нэртэй металл хайгчийг олж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлж бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Өмнөговь аймгийн ************ сумаас өдөр гараад шөнө тэр үед ирсэн. Тэгээд гэрэл гарахаар нь давхиад очсон. Тэгээд очсоны дараахан бороо орсон. Уг нь наашаа Өвөрхангай руу явж байсан. Тэгээд өглөө болохоор нь очъё гээд машинтай хүн байхаар нь давхиад очсон чинь бариад авсан. Би зүгээр л үзэж явсан. Алт гараад байна гэсэн сургаар ямархуу юм байдаг юм үзье гэж санаад ирсэн. Би хайгчаас өөр газар сэндийчих багажгүй явж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2025 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг ************ын довын дэрсэнд сумын цагдаа ************, 4 дүгээр багийн засаг дарга ************, сумын засаг дарга ************ бид дөрөв эргүүл хяналт шалгалт хийгээд явж байтал номергүй цэнхэр өнгийн мотоциклтой хүн металл хайгчтай хүн алт хайгаад явж байгаад баригдсан. Энэ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн Засаг даргын тамгын газарт хууль ёсны төлөөлөгч томилж ирүүлэх талаар албан бичгийн дагуу тамгын газраас намайг томилсон. Энэ хүмүүст торгуулийн шийтгэл оногдуулбал сум орон нутгийн дансанд торгуулийн мөнгийг оруулах саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
Гэрч ************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг ************ гэх газар тус багийн засаг дарга ************, Байгаль орчны улсын байцаагч ************, сумын засаг дарга ************ нарын хамт хяналт шалгалтаар явж байтал ************ын жалганд 1 хүн металл хайгчаар алт хайгаад явж байснаа бид нарыг хараад мотоциклио унаад зугтаасан. Бид хэдийг араас нь явахаар зугтаагаад яваад байсан. Бид хэдийг зогсоход өөрөө хүрээд ирсэн. Би металл хайгчаар алт хайгаад явж байхыг нь харсан. Тус тээврийн хэрэгсэл улсын дугааргүй “Super 5g gold” нэртэй цэнхэр өнгийн мотоцикл байсан. Minelab брэндийн (Gold monster-1000 нэртэй метал хайгч байсан. Би алт олборлож байсан хүмүүсийг танихгүй Өмнөговь аймгийн ************ сумаас явж байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-6, 8 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хх-ийн 7 хуудас),
“Ашид билгүүн хөрөнг үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №ТХҮ-625-912085 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 30-32 хуудас) зэрэг болно.
3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Хэрэгт шүүгдэгч ************ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өмнөговь аймгийн ************ сумын Дэн багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, мал тооллогын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47-52) зэрэг авагдсан байна.
4. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ************ нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “************” гэх газарт гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай техник болох Minelab брэндийн Gold monster-1000 нэртэй металл хайгчийг ашиглаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахаар гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлж бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************ өөрийн гэм буруугийн талаар “...Алтанд явахыг ийм аймаар хуультай гэдгийг би мэдээгүй байсан. Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Ахиж ийм хэрэг хийхгүй.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ************ нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл бичиг мэддэг бөгөөд шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулсан болно.
Шүүгдэгч ************т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч ************ нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “************” гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ын "...2025 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө 06 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг ************ын довын дэрсэнд сумын цагдаа ************, 4 дүгээр багийн засаг дарга ************, сумын засаг дарга ************ бид дөрөв эргүүл хяналт шалгалт хийгээд явж байтал номергүй цэнхэр өнгийн мотоциклтой хүн металл хайгчтай алт хайгаад явж байгаад баригдсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),
Гэрч ************ийн “...2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ************ сумын 4 дүгээр багийн нутаг ************ гэх газар тус багийн засаг дарга ************ , Байгал орчны улсын байцаагч ************, сумын засаг дарга ************ нарын хамт хяналт шалгалтаар явж байтал ************ын жалганд 1 хүн металл хайгчаар алт хайгаад явж байснаа бид нарыг хараад мотоциклио унаад зугтаасан. Бид хэдийг араас нь явахаар зугтаагаад яваад байсан бид хэдийг зогсоход өөрөө хүрээд ирсэн. Тус тээврийн хэрэгсэл улсын дугааргүй “Super 5g gold” нэртэй цэнхэр өнгийн мотоцикл байсан. Minelab брэндийн Gold monster-1000 нэртэй метал хайгч байсан. Би алт олборлож байсан хүмүүсийг танихгүй Өмнөговь аймгийн ************ сумаас явж байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 хуудас),
Шүүгдэгч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Өмнөговь аймгийн ************ суманд хөдөө гэртээ малаа төллүүлж байгаад Арвайхээр сум руу ирэх замдаа ************ сманд алт гарч байна гэж хүмүүс яриад байсан. Тухайн газрыг үзэх гээд алт гарч байгаа газарт очсон. Алхах гэсэн чинь бороо ороод ойр хавиар нь мотоциклтой явж байгаад машинтай хүмүүс байхаар нь даараад хүрээд очтол цагдаа нар байсан.1000-тай хайгч нь минийх, мотоцикл аавынх байгаа юм. Гэм буруугаа хүлээж байна. Ямар ч багажгүй явсан. Багаж гэвэл металл хайгч байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Minelab брэндийн Gold monster-1000” маркийн металл хайгч болон мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-6, 8 хуудас),
Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Minelab брэндийн Gold monster-1000” маркийн металл хайгчийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хх-ийн 7 хуудас),
“Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №ТХҮ-625-912085 дугаартай “Minelab брэндийн Gold monster-1000” маркийн металл хайгч 2,500,000 төгрөг, Super 5g gold” маркийн мотоцикл 2,000,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 30-32 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилсан.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч ************ нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, түүнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч ************ нь зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар алт олборлохоор үгсэн тохиролцож, металл хайх зориулалт бүхий Minelab Gold monster-1000 нэртэй металл хайгчийг бэлтгэн, Өмнөговь аймгийн ************ сумаас Өвөрхангай аймгийн ************ сумын уд үгээр багийн “************ гэх газарт “Super 5g gold” маркийн мотоциклоор алт хайх, олборлох зорилгоор ирсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэх үйлдлийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч ************т холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцлоо.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн болох нь түүний мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч ************ нь бусдад төлөх төлбөргүй байна.
6. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ************т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн тохиолдлын шижнтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдлаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Minelab брэндийн Gold monster-1000 нэртэй металл хайгчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч ************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ************ нь Өмнөговь аймгийн ************ сумын 1 дүгээр багт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн ************ сумын Дэн дүгээр багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
7. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,
4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, цагаан өнгийн тавагтай Мinelab брэндийн Gold monster-1000 загварын металл хайгч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ************ овгийн ************ын ************ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ************ овгийн ************ын ************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ************т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ************т оногдуулсан тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ