Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

    Улсын яллагч А.Алтангэрэл,

    Шүүгдэгч *********, ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овгийн *********ийн *********, ********* овгийн *********ын ********* нарт хол*********ох 2526001620158 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

         1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********* суманд ***** оны **** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, **** настай,  регистрийн дугаар *****, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ************  хамт Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багийн **** дүгээр гудамжны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********* овгийн *********ын *********.

 

          2. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ********* суманд **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, регистрийн дугаар *****, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, эхнэр, **** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын **** дугаар багийн *** дүгээр гудамжны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********* овгийн *********ийн *********.

      

  Хол*********сон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч *********, ********* нар нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *********той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Minelab-GP*Z14*7000 загварын металл хайгч зэргийг ашиглан Өвөрхангай аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт  явуулсан гэмт хэрэгт хол*********жээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүгээ алт гараад байна гэж улсууд яриад байна. Хоёулаа тэрүүгээр яваад үзье гэж хэлсэн. Би энэ алт хайгчийг 2016 оны сүүл 2017 оны эхээр аваад тэр үедээ ганц нэг хэрэглэж байгаад гэртээ байлгаж байсан. Бид хоёр хоёулаа жолооч хийдэг. Алт гараад байна гэхээр нь хоёулаа тийшээ яваад хүн амьтанд үзүүлээд хэрэглэхээ больсон юм чинь зарчихъя гээд дүүгээ чи мотоциклтой юм чинь чиний мотоциклоор явъя гээд давхисан. Тэгээд алт байвал чагнаж үзүүлээд үнэ, хөлс нь таарвал заръя  гээд дүүтэйгээ хамт наашаа ирсэн. Тэгээд наашаа давхиж яваад хаана гарсан газрыг нь мэддэггүй, хамар дээр дүүгээ буулгаад машинтай хэдэн хүмүүс хайгч барьсан алхаад байхаар нь би эхлээд үзчихээд ирье, чи байж бай гээд тэрлэг өмссөн, нүүрээ боосон хайгч барьсан хүмүүс яваад байхаар нь давхиад очсон чинь цагдаа байсан. Би цагдаа гэдгийг нь мэдэлгүй баригдсан. Би хүнд хохирол учруулаагүй, байгаль дэлхий хөндөж сүйтгээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Алт гарч байна гэсэн сургаар ирээд явж байгаад газраа олоогүй явж байсан. Тэгээд хамар дээр гараад овоон дээр сууж байхад машинтай цагдаа ирж авч явсан. Газар ямар нэгэн байдлаар ухаагүй, багаж хайгчаа гаргаж угсраагүй байсан. ********* сумаас алт олборлох зорилгоор ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

  2.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ********* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч *********ын илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Minelab-GP*Z14*7000” маркийн металл хайгч,  дагалдах хэрэгсэл болох үүргэвч, чихэвч, цэнэглэгчийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 6-8, 11 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 9-10 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мотоцикл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (хх-ийн 13-15 хуудас),

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Өвөрхангай аймгийн ********* сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ажилладаг юм. Энэ оны өвлөөс буюу 2025 оны 02 сараас хойш манай сумаас урд зүгт 35 км орчим зайд байх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*********” гэх газар алт гарлаа гээд хүмүүс цуураад сумын цагдаа нарын хамт эргүүл, шалгалт, шүүлгээр байнга явж байгаа, энэ хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. 2025 оны 02 сараас хойш металл хайгчаар иргэд тухайн орчимд алт хайхаар ирж эхэлсэн. Сум орон нутгийн зүгээс тухайн сумын удирдлага, байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газраас алба хаагч нар ирж хяналт шалгалт хийж байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 хуудас),

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ********* сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажилладаг юм. Би ********* сумын 4 дүгээр багт алт гарч хүмүүс яваад байна гээд 2025 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хэсгийн цагдаа Б.*********ийн хамт эргүүл шалгалт хийх хугацаанд тус сумын 4-р баг ********* гэх газар мотоциклтой хүн яваад ирэхээр нь мотоциклыг нь унтраалган шалгахад би 2-лаа яваа, хамт яваа хүн маань металл хайгчтайгаа уулан дээр байгаа талаар тайлбар өгөхөөр нь машинтай яваад нөгөө хүнийг металл хайгчтай авч ирээд ********* сумаар дайраад өдөр нь Цагдаагийн газар ирсэн. Тухайн 2 хүн цагаан өнгийн мотоциклтой, 1 ширхэг 7000 металл хайгчтай явсан. Тухайн 2 хүн ********* сумынх, *********, ********* гэж нэрээ хэлж байсан. Би тухайн 2 хүний биед болон авч явсан цүнхэнд нь үзлэг хийхэд металл хайгчаа дагалдах хэрэгслийнх нь хамтаар цүнхэндээ хийсэн байсан. Ямар нэгэн олсон металл биеэс нь гараагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 хуудас),

 

 Шүүгдэгч *********ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...********* сумын нутагт алт граад байна гэх сургаар ах ********* хамт 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр алт гарч байгаа газар луу явсан. Тухай газраа олох гээд би мотоциклоосоо бууж үлдээд ********* ах ойр хавиар нь явж байгаад цагдаа нарт баригдсан байсан. Удалгүй над дээр 1 машин ирээд зогссон чинь цагдаа байсан. Тухайн машинд суугаад ********* ах дээр очсон. Мотоцикл миний эзэмшлийнх байгаа юм. Хайгч нь ********* ахын байгаа юм. Металл хайгчаа задлаагүй байсан. Тухайн алт гарч байгаа газраа очоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110-111 хуудас),

 

 Шүүгдэгч *********ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...********* сумын нутагт алт гараад байна гэх сургаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр *********ы хамт тухайн алт гарч байгаа газар луу явсан. Хаана гарч байгааг мэдэхгүй *********ыг цүнхтэй металл хайгчтай буулгаж үлдээгээд алт гараад байгаа газрыг олохоор мотоцикл унаад ойр хавиар явсан. 2 машинтай хайгч бариад хүмүүс алхаж байхаар нь алт гарч байгаа газар мөн юм бодоод хүрээд очиход тэрлэг өмссөн цагдаа байсан. Тэгээд тухайн цагдаа нарт баригдсан. Бид 2 эрэл хайгуул хийгээгүй. Хайгчаа задлаагүй. Мотоцикл *********ых байгаа юм. Би 2015 онд металл хайгчийг худалдаж авч байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110-111 хуудас),

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/06 дугаартай “Minelab-GP*Z14*7000 иж бүрэн дагалдах хэрэгсэлтэй металл хайгчийг үнэлбэл 18,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 41-43 хуудас),

 

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4/05 дугаартай “2024 онд үйлдвэрлэсэн G5 gold хуучин  маркийн мотоциклийг 3,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 51-53 хуудас) зэрэг болно.

 

             3. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч *********ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 124-128, 138 хуудас),

 

            Хэрэгт шүүгдэгч *********ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ********* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, мал тооллогын баримт, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 131-136, 139 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

            4. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *********, ********* нар нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үйлдлээрээ санаатай нэгдэн урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж Өвөрхангай аймгийн ********* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь газрын хэвлийд халдаж байгаль экологид хохирол учруулаагүй учраас бусдад төлөх төлбөргүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

        Шүүгдэгч *********,  ********* нар нь гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргаагүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* нарт хол*********ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч *********, ********* нар нь шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан.

          Шүүгдэгч *********, ********* нарт хол*********ох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

  Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *********, ********* нар нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Minelab-GP*Z14*7000 загварын металл хайгчийг ашиглан Өвөрхангай аймгийн ********* сумын 4 дүгээр багийн “*********” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь

хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********ын "...Энэ оны өвлөөс буюу 2025 оны 02 сараас хойш манай сумаас урд зүгт 35 км орчим зайд байх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “*********” гэх газар алт гарлаа гээд хүмүүс цуураад сумын цагдаа нарын хамт эргүүл, шалгалт, шүүлгээр байнга явж байгаа. 2025 оны 02 сараас хойш металл хайгчаар иргэд тухайн орчимд алт хайхаар ирж эхэлсэн. Сум орон нутгийн зүгээс тухайн сумын удирдлага, байгаль орчны хяналтын байцаагч, сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газраас алба хаагч нар ирж хяналт шалгалт хийж байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 хуудас),

 

Гэрч *********ын “...Би ********* сумын экологийн асуудал хариуцсан байцаагчаар ажилладаг юм. Би ********* сумын 4 дүгээр багт алт гарч хүмүүс яваад байна гээд 2025 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хэсгийн цагдаа Б.*********ийн хамт эргүүл шалгалт хийх хугацаанд тус сумын 4-р баг ********* гэх газар мотоциклтой хүн яваад ирэхээр нь мотоциклыг нь унтраалган шалгахад “би 2-лаа яваа, хамт яваа хүн маань металл хайгчтайгаа уулан дээр байгаа” талаар тайлбар өгөхөөр нь машинтай яваад нөгөө хүнийг металл хайгчтай авч ирээд ********* сумаар дайраад өдөр нь Цагдаагийн газар ирсэн. Тухайн 2 хүн цагаан өнгийн мотоциклтой, 1 ширхэг 7000 металл хайгчтай явсан. Би тухайн 2 хүний биед болон авч явсан цүнхэнд нь үзлэг хийхэд металл хайгчаа дагалдах хэрэгслийнх нь хамтаар цүнхэндээ хийсэн байсан. Ямар нэгэн олсон металл биеэс нь гараагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 хуудас),

 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ********* сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч *********ын илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5 хуудас),

 

Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Minelab-GP*Z14*7000” маркийн металл хайгч,  дагалдах хэрэгсэл болох үүргэвч, чихэвч, цэнэглэгчийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 6-8, 11 хуудас)  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч *********, ********* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           5. Хэргийн зүйлчлэлийн талаар: 

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2526001620158 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор” шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг орхигдуулсан байгааг дурдаж байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ.” гэж заасан.

            Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт үйлдлээ бодит байдлаар хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн нөхцөл бүрдүүлсэн, хэргийн хор уршиг учраагүй, гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогсоогдсон байхыг хэлнэ.

           Шүүгдэгч *********, ********* нар нь Өвөрхангай аймгийн ********* сумын 4 дүгээр багийн “*********” гэх газарт гар аргаар алт олборлох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, металл хайх зориулалт бүхий Minelab-GP*Z14*7000 нэртэй металл хайгчийг бэлтгэн, өөрсдийн тээврийн хэрэгслээр  Өвөрхангай аймгийн ********* сумаас тухайн газарт ирж,  алт гарч байгаа газрыг эрж хайж яваад цагдаагийн алба хаагчтай таарч саатуулагдсан бөгөөд газрын гадаргуу, түүний хэвлийд халдаагүй байх тул тэдний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт бэлтгэх үйлдлийн шинжийг хангаж байна.

           Шүүгдэгч нар нь Өвөрхангай аймгийн ********* сумын нутагт очиж алт олборлохоор урьдчилан үгсэн тохиролцож Өвөрхангай аймгийн ********* сумаас мотоциклоор гарч ********* суманд ирсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *********, ********* нарт хол*********ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгох нь зүйтэй байна.

          Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.

        Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэйгэж хуульчилсан.

          Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч *********, ********* нарын хувьд хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

            Иймд шүүгдэгч *********, ********* нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.     

           6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн болох нь түүний мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *********, ********* нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

           7. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *********, ********* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хэрэгт хураан авсан мотоциклийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *********д буцаан олгуулах саналтай байна. Харин Minelab-GP*Z14*7000 загварын металл хайгчийг улсын орлого болгох саналыг гаргаж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан.

           

            Шүүгдэгч *********, ********* нар нь эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахгүй гэсэн болно.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

           

            Шүүгдэгч *********, ********* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

          

            Шүүхээс шүүгдэгч *********, ********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

 Иймд шүүгдэгч *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр нэг жилийн  хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *********, ********* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багт,  шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн ********* сумын 2 дугаар багт тус тус  оршин суудаг болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн ********* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20, тус сумын 2 дугаар багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолтууд, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

 

           8. Бусад асуудлын талаар:

 

              Шүүгдэгч *********, ********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

           Мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “Minelab-GP*Z14*7000” загварын металл хайгчийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцжээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,

            3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

             4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.

              Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *********ы эзэмшлийн Minelab-GP*Z14*7000 загварын металл хайгчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж,         хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч *********ы эзэмшлийн цагаан өнгийн улсын дугааргүй G5 gold маркийн мотоциклийг шүүгдэгч *********д буцаан олгох нь зүйтэй байна.

           Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

           1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *********, ********* нарт хол*********ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

           2. Шүүгдэгч ********* овгийн *********ийн *********, ********* овгийн *********ын ********* нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овгийн *********ийн *********, ********* овгийн *********ын ********* нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *********, ********* нарт  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч *********, ********* нарт оногдуулсан тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           7. Шүүгдэгч *********, ********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ашигласан Мinelab-GP*Z14*7000 загварын металл хайгч 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж, цагаан өнгийн улсын дугааргүй G5 gold маркийн мотоциклийг шүүгдэгч *********д буцаан олгосугай.  

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦЭЦЭГЭЭ