Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                            Хэргийн индекс: 307/2025/0344/Э/219/2025/0016

Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Доржханд,

Хохирогч******* , түүний өмгөөлөгч Ө.Ганзориг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн**************************** холбогдох эрүүгийн 2418001980837 дугаартай хэргийг025 оны ******* дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,******* оны ******* дугаар сарын*******-ны өдөр-Уул аймгийн суманд төрсөн,, настай, боловсролтой,,, бүл, хамт хот, дүүрэг дүгээр хороо,,, тоотод оршин суух хаягтай

Боржигон************** /РД: ТЕ83*******1672 /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 15 дугаар тал/, хяналтын теле камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/, хохирогч*******ын мэдүүлэг /1-р хавтаст хэргийн6-27,9 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 48-53 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 62-66 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлт / 1-р хавтаст хэргийн9-91 дүгээр тал/, яллагдагч *******гийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 112 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын025 оны 05 дугаар сарын0-ны өдрийн ЕГ0525/7******* дугаартай дүгнэлт /2-р хавтаст хэргийн 11-16 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ024 оны ******* дугаар сарын*******-ны орой3 цагийн үед,-Уул аймгийн сум, 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн урд авто машины зогсоол дээр шалтгаангүйгээр хохирогч*******ын хүзүү, нуруу руу өшиглөж, толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь бүсэлхийн 4, 5-р нугалам болон бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчний фиброзон цагаригийн урагдал, баруун мөрний үе эргүүлэгч шөрмөсний суналт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан” үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 15 дугаар тал/,

- Хяналтын теле камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,

- Хохирогч*******ын “...Би024 оны ******* дугаар сарын*******-ны өдөр 10 цагийн орчимд сумын 10 дугаар багт байрлах ажил дээрээ гагнуурын ажил хийж байхад манай найз нь залгаад "найз нь-Уул аймагт ирчихсэн байна хоёулаа уулзья" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд нь 17 дугаар сургуулийн урд гэх найзынхаа машинтай ирчихсэн байсан юм. Ингээд би тухайн үедтай уулзах үед нь ээжийнхээ хөдөөлүүлсэн газар руу яваад ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөдгийн хамт ээжийнх нь хөдөөлүүлсэн газар руу нь очсон. Ингээд бид хоёр буцаж ирээд сумын 7 дугаар багт байрлах Толгойд байх гэх найзынх нь завын гэрт очиж хоол идээд, бид 3 гэрээс нь гараад гадуур явж байхад дэлгүүр орж 6 ширхэг 500 граммын Тега гэх нэртэй пиво аваад машин дотор надтай хамт хувааж уусан бөгөөд тухайн үедгийн төрсөн өдөр нь болсон байсан. Тэгтэл нь өөрийнхөө эгчтэй хот руу явахаар болсон гэж хэлэхээр ньгийн тээврийн хэрэгслээс нь сумын 7 дугаар багт байрлах бирж дээр буугаадгтай хамт хот руу гэр рүүгээ явчих гэж хэлэхэд ньгийн машинаас буугаад үлдчихсэн байсан.

Ингээд бигийн хамт Авто вокзал руу хамт алхаж байхад нь нэлээн согтсон байсан бөгөөд Оргил худалдааны төв рүү ороод ширхэг 500 граммын Сэнгүр гэх нэртэй пиво аваад гараад ирсэн бөгөөд бид хоёр юм ярьж явангаа Парк дотор суугаад худалдаж авсан пивыг нь хувааж ууж дуусгаад сумын 14 дүгээр багт байрлах Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын тээврийн хэрэгслийн зогсоолуудын боржуур дээр суугаад юм ярьж байгаад би******* хандан одоо "Улаанбаатар явах унаа зогслоо024 оны ******* дугаар сарын*******-ны шөнө3 цаг болж байна" гэж хэлэхэд нь миний зүүн гар талд зогсож байгаад зүүн хөлөөрөө миний хүзүүний баруун хэсэг рүү 1 удаа өшиглөхөөр нь мин дургүй хүрээд босож ирээд "чи намайг яаж байгаа юм бэ" гэж хэлээд хоёр гараа барьж авахад нь хоёр гараараа миний толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон болохоор нь бигаас зугтах үед миний араас хөөж байгаад миний нүүр болон мөр хэсэг рүү-3 удаа цохисон юм. Ингээд би зугтаж холдоод0-25 минутын дараа руу дөхөж очоод "чи намайг яагаад цохиж байгаа юм бэ. Манай гэрт оржаръя" гэж хэлээд би гэрүүгээ дагуулж явсан.

Ингээд024 оны ******* дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн орчимд босоодгийн хамт гэрээс гараад "чи урьд шөнө намайг зодоод толгой, хүзүү, нуруу эвгүй болчихлоо" гэж хэлэхэд надаас уучлалт гуйгаад миний толгой болон хүзүүг гараараа барьж өгөөд хот руу явсан.

Тухайн үед би******* хандан "миний бие өвдөөд байгаа тул надад эмчилгээний зардал явуулаарай" гэж хэлэхэд "найз нь удахгүй мөнгө явуулна" гэж хэлж байсан. Ингээд би тухайн үед гэртээ орж цай уучихаад-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү орж үзүүлэх гэтэлбулаторийн цаг нь дуусчихсан байхаар нь маргааш өглөөний цаг аваад024 оны ******* дугаар сарын 18-ны өдөр рентген зураг авхуулаад эмчид үзүүлэхдээ миний баруун гар бадайраад байна гэж хэлэхэд эмч "та боломжтой бол хот руу явж шинжилгээнд орж болно" гэж хэлсэн юм. Ингээдгийн утас нь 5 хоног холбогдохгүй байхаар нь эгчтэй нь холбогдож миний биед халдсан талаар хэлэхэд надад эмчилгээний зардал гэж 1,200,000 төгрөг өгсөн юм. Ингээд би024 оны ******* дугаар сарын5-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би тухайн үед бараг эрүүл байсан бөгөөд нэлээн согтсон байсан. Миний хүзүү, нуруу хэсэг гэмтсэн бөгөөд зүүн гар одоо болтол бадайрч өвдөж байна. Би өөрийн найз******* зодуулснаас болоод нийт,821,537 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд манай найз нь надад 1,650,000 төгрөг өгчихсөн байгаа. Гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан хохирлын дугаар зэрэглэлийн дагуу,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн6-27,9 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “2024 оны 07 дугаар сарын 04-ний 618 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.*******ын биед тухайн үед хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.*******ын биед024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн “Med trauma” эмнэлгийн бүсэлхийн MRI,024 оны 07 дугаар сарын 09-ний баруун мөрний MRI шинжилгээгээр бүсэлхийн L4/L5 нугалам хоорондын жийргэвчний фиброзон цагаригийн урагдал, баруун мөр эргүүлэгч шөрмөсний суналт гэмтэл тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, дарах, шахах механизмаар үүсгэгдэх боломжтой. Бүсэлхийн L4/L5 нугалам хоорондын жийргэвчний фиброзон цагаригийн урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун мөр эргүүлэгч шөрмөсний суналт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бүсэлхийн L4/L5 нугалам хоорондын жийргэвчний фиброзон цагаригийн урагдал, баруун мөр эргүүлэгч шөрмөсний суналт гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 48-53 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай “Урьд гарсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 618 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай дүгнэлтийн 1 болон 5 дахь хариулт үндэслэлгүй,, 3, 4, 6 дахь хэсэг нь үндэслэлтэй байна.*******ын биед бүсэлхийн 4, 5-р нугалам болон бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн фиброзон цагаригийн урагдал, баруун мөрний үе эргүүлэгч шөрмөсний суналт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх ба эдгээр гэмтэл нь хүзүүний баруун хэсэгт хөлөөрөө өшиглөх, гараараа толгой болон нуруу, мөр хэсэгт нь цохих үйлдлийн улмаас учрах боломжтой. Дээрх гэмтлүүд учирсан үед босож явах, хөдлөх зэргээрьдралын өдөр тутмын үйлдлийг хийх боломжтой. Хохирогчийн024 оны 7 дугаар сарын-ны өдөр авхуулж, 3-ны өдөр хариуг нь бичсэн бүтэн нурууны соронзон резонанст томограмфийн (MRI) шинжилгээг дүрс оношилгооны шинжээчээр уншуулахад дээрх гэмтлүүд тогтоогдсон болно.” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 62-66 дугаар тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “Д.Мөнхжаргалын сэтгэцэд024 оны ******* дугаар сарын*******-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн9-91 дүгээр тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын025 оны 05 дугаар сарын0-ны өдрийн ЕГ0525/7******* дугаартай “Урьд гарсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 618 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаартай дүгнэлтийн 1 болон 5 дахь хариулт үндэслэлгүй,, 3, 4, 6 дахь хэсэг нь үндэслэлтэй байна.024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн материалаар хийсэн дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.*******ын биед бүсэлхийн 4, 5-р нугалам болон бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчийн фиброзон цагаригийн урагдал, баруун мөрний үе эргүүлэгч шөрмөсний суналт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.*******ын021 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн багана нурууны СРТ-д L4/L5 завсрын жийргэвчийн дохионы эрчим буурсан буюу дегенератив өөрчлөлттэй, жийргэвч зүүн тал руу илүүтэй цүлхийсэн, мөгөөрсөн цагаригт урагдалгүй, С4-С6 жийргэвч зүүн фораминал цүлхийж зүүн гарах язгуурыг шүргэсэн, L5/S1 түвшинд өөрчлөлтгүй байна.” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 11-16 дугаар тал/,

- Яллагдагч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

  1. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Энэхүү үйл баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч*******ын биед бүсэлхийн 4, 5-р нугалам болон бүсэлхийн 5, ууцны 1-р нугалам хоорондын жийргэвчний фиброзон цагаригийн урагдал, баруун мөрний үе эргүүлэгч шөрмөсний суналт, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 48-53 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай дүгнэлт /1-р хавтаст хэргийн 62-66 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын025 оны 05 дугаар сарын0-ны өдрийн ЕГ0525/7******* дугаартай дүгнэлтүүдээр /2-р хавтаст хэргийн 11-16 дугаар тал/ нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын зүгээс “хохирогч нь өмнө нь гэмтэл авч байсан. Энэ талаарх нотлох баримтууд ангийн групп чатад байдаг. Энэ нь гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Үйлдлийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа” гэж мэтгэлцэх боловч хохирогчийн биед тухайн гэмтэл буюу хүндэвтэр хохирол тухайн цаг хугацаанд үүссэн болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын025 оны 05 дугаар сарын0-ны өдрийн ЕГ0525/7******* дугаартай дүгнэлт нотолж байна.

Иймд-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  1. Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 118 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг-Уул аймаг, сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож өгнө үү” гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Одоог хүртэл хүлээн зөвшөөрөөгүй гэж харагддаг. Хэдийгээр шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг төлсөн ч хохирогчид учирсан хор уршиг арилахгүй хэвээрээ байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Торгох ялыг сонгон оногдуулбал дээд хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн хувьд буруу үйлдэл хийсэн гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зөв. Шүүгдэгч нь өндөр настай аавтайгаа цугьдардаг. Хувиараа такси үйлчилгээнд явдаг, аавынх нь эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгж буюу 1,800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх,ь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3-т “.Энэ хуулийн30.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******гаас хохирогч******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардалд,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн эмчилгээний зардалд баримттайгаар 3,*******3,527 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь,750,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх хэсэг буюу 313,527 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зөв байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч*******ын сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн9-91 дугаар тал/-ээр тогтоогдож байна.

Монгол Улсын дээд шүүхийн023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны5 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-19.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар зохицуулсан.

Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэхдээ хохирогчийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилгод нийцүүлэн, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч нь өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх зарчмын хүрээнд гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг харгалзаж тогтоодог бөгөөд энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрт тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх байдлаар, нийт 5,280,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн бусад хэсэг буюу 3,220,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна гэж  дүгнэв.  

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардалд,750,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд шүүх хуралдааныг хохирол төлөх зорилгоор завсарлуулж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх нэхэмжлэлийг шүүхээс шийдвэрлэсэн хэмжээгээр буюу 5,280,000 төгрөг, эмчилгээний зардалд 313,527 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгөн шилжэүүлгийн баримт зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 123,499 төгрөгийн зардлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болохыг тэмдэглэв.

  1. Бусад асуудал:

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1800 нэгж буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд  сар бүр 300,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь хохирогч*******ын эмчилгээний зардалд 3,086,527 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх зардалд 5,280,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ГЭРШИХБӨРТЭ