| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/173 |
| Огноо | 2025-07-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох 2526000000169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны *** дугаар сарын *****-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, регистрийн дугаар **********, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овгийн *******ийн *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг 2.47 хувийн согтолттойгоор жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт ******* сумын төвд орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг 00 минутад хойд хороололд буюу худгийн зүүн талд улсын дугааргүй саарал өнгийн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд зогсолгүй өнгөрөөд явахаар нь араас нь очоод зогсоотол жолооч ******* овогтой ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай мотоциклоо жолоодож явахаар нь цагдаагийн кобан байранд авч ирж согтуурал хэмжигч багаж үлээлгэн шалгахад 2.47% согтолттой байсан. Тухайн мотоциклийн араар ******* гэх хүн сууж явсан. Тэр хүн мөн архи уучихсан байсан. Миний харснаар Б.Б нь 200 метр орчим мотоциклоо унаад хөдөлгөөнд оролцсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),
Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өглөө хонио бэлчээчхээд 10 цагийн орчимд найз *******ийн гэрт очтол ******* гэртээ байхгүй байсан. Тэгээд утас руу залгаад “хаана байна” гэтэл хонио хариулж явна гэхээр нь “би танайд гэрт ирсэн байна” гэсэн чинь “манай эхнэр хүүхдийг айлд хүргээд өг” гэсэн. Би эхнэр хүүхдийг нь айлд хүргэж өгчхөөд буцаад *******ийн гэрт очтол ******* хониноосоо ирсэн гэртээ байсан. Тэгтэл надад 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архийг ******* бид 2 хувааж уусан. Тэгээд бид 2 хоёр хонио бөөгнүүлчхээд манай гэрт очоод 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид 2 сумын төв рүү орж ирээд явж байтал сумын цагдаа зогсоож шалгасан. Тухайн үед ******* мотоциклоо унаж явсан. ******* ******* сумын 2 дугаар багийн Эргэнэ өтгө гэх газраас сумын төв ортол 10 километр газар орчим мотоциклоо жолоодож явсан. Би ард нь сундалж явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3, 5 хуудас),
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн, хэсгийн цагдаа дэд ахлагч Д.*******ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 хуудас),
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг Хөх нурууны зуух гэх газар хониндоо явж байгаад манай саахалтын найз ******* гэрч чинь ирчихлээ, чи хүрээд ир гэхээр нь би гэртээ очсон. Тэгээд бид хоёр 0.5 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд ******* манайд очъё гэхээр нь тэднийд очоод дахиад 0.5 граммын Хараа нэртэй архи бас уусан. Тэгээд тэндээс сумын төв орсон. Тэгээд сумын хойд хороололд өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклтой явж байгаад сумын цагдаатай таарч согтуурал хэмжигч багажаар үлээлгэж шалгуулахад 2.47 хувьтай гарсан. Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2,700,000 төгрөгөөр торгуулж, 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 23-30 хуудас) зэрэг болно.
2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Хэрэгт шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/40 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллогын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 21, 36-43 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдэж, энэ гэмт хэрэгтээ шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу дахин 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, согтуурал шалгасан талаарх баримт, тус шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна. Шүүгдэгчийн тухайд энэ гэмт хэрэгт 2 дахь удаагаа холбогдож шүүх хуралдаанаар 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр улсын яллагчтай маргах зүйл байхгүй. Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол төлбөр хэлэлцэх асуудал байхгүй учраас үүнийг шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Иймд шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг 2.47 хувийн согтолттойгоор жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Д.*******ийн “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт ******* сумын төвд орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг 00 минутад хойд хороололд буюу худгийн зүүн талд улсын дугааргүй саарал өнгийн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд зогсолгүй өнгөрөөд явахаар нь араас нь очоод зогсоотол жолооч ******* овогтой ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай мотоциклоо жолоодож явахаар нь цагдаагийн кобан байранд авч ирж согтуурал хэмжигч багаж үлээлгэн шалгахад 2.47% согтолттой байсан. Тухайн мотоциклийн араар ******* гэх хүн сууж явсан. Тэр хүн мөн архи уучихсан байсан. Миний харснаар Б.Б нь 200 метр орчим мотоциклоо унаад хөдөлгөөнд оролцсон.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),
Гэрч Н.*******гийн “...2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...2025 оны 05 дугаар 08-ны өглөө хонио бэлчээчхээд 10 цагийн орчимд найз *******ийн гэрт очтол ******* гэртээ байхгүй байсан. тэгээд утас руу залгаад хаана гэтэл хонио хариулж явна гэхээр нь би танайд гэрт ирсэн байна гэсэн чинь манай эхнэр хүүхдийг айлд хүргээд өг гэхээр нь би эхнэр хүүхдийг нь айлд хүргэж өгчхөөд буцаад *******ийн гэрт очтол ******* хониноосоо ирсэн гэртээ байсан. Тэгтэл надад 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архийг ******* бид 2 хувааж уусан. Тэгээд бид 2 хоёр хонио бөөгнүүлчхээд манай гэрт очоод 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид 2 сумын төв рүү орж ирээд явж байтал сумын цагдаа зогсоож шалгасан. Тухайн үед ******* мотоциклоо унаж явсан. ******* ******* сумын 2 дугаар багийн Эргэнэ өтгө гэх газраас сумын төв ортол 10 километр газар орчим мотоциклоо жолоодож явсан. Би ард нь сундалж явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3, 5 хуудас),
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасгийн, хэсгийн цагдаа дэд ахлагч Д.*******ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 хуудас),
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг Хөх нурууны зуух гэх газар хониндоо явж байгаад манай саахалтын найз ******* гэрт чинь ирчихлээ, чи хүрээд ир гэхээр нь би гэртээ очсон. Тэгээд бид хоёр 0,5 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд ******* манайд очъё гэхээр нь тэднийд очоод дахиад 0.5 граммын Хараа нэртэй архи бас уусан. Тэгээд тэндээс сумын төв орсон. Тэгээд сумын хойд хороололд өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклтой явж байгаад сумын цагдаатай таарч согтуурал хэмжигч багажаар үлээлгэж шалгуулахад 2.47 хувьтай гарсан. Би 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2,700,000 төгрөгөөр торгуулж, 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 23-30 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн өөрийн онцлог шинж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух нутаг дэвсгэр буюу Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд энэ торгох ял нь биелэгдсэн байна. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас биеэр эдэлсэн 130 хоног, үлдэгдэл 235 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хасах ялаар оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хасах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын саналуудыг гаргаж байна. Манай хөдөөгийн нөхцөл байдалд мал маллагааны аргачлалд хэрэглэдэг тээврийн хэрэгсэл нь мотоцикл болчихсон. Ууж идэж хэрэглэдэг зүйл нь айраг буюу согтууруулах ундааны зүйл нэлээдгүй байдаг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаанд нөлөөлж байгаа. Шүүгдэгч нь урьд энэ төрлийн арга хэмжээ авагдаж ял шийтгүүлсэн учраас өөртөө тодорхой дүгнэлт хийж өөрийгөө хянах үүрэгтэй байсан. Одоо энэ үйлдлээ ухамсарлаж дахин дахин ийм асуудалд холбогдоод ахуй амьдрал хүнд боллоо гэдгийг өөрөө маш сайн ойлгосон. Миний хувьд зорчих эрхийг хязгаарлах ял нь мал маллахад хүндрэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл мал нь нутаг дэвсгэр хамаарахгүйгээр уул, ус, байгалийн аясыг дагаж амьдарч бэлчээрлэдэг учраас эрх зүйн байдалд нь тэр болгон тохиромжгүй ял байдаг. Мөн заавал сүлжээтэй, тэрийг байнга цэнэгтэй байлгах, нэг нутаг дэвсгэрээс гарахгүй байх зэрэг энэ хязгаарлалтууд байдаг. Мал аж ахуй эрхэлдэг, эхнэр, хүүхдүүд нь төв газар суурьшсан, хүүхдээ сургуульд сургадаг, малынхаа ашиг шимээр амьдардаг, малаа маллаж байгаа зэрэг нь эрх зүйн байдал нь нэлээд хүндрэх магадлалтай ял байгаа учраас тохиромжгүй байна гэсэн саналтай байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын тухайд хуульд заасан хэмжээгээр оногдуулж, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар буюу хэд хэдэн тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх, нэгтгэсэн ялын хэмжээ нь дээд хэмжээнээс ихгүй байх энэ хуулийн заалтуудыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Ингээд мал аж ахуйтай, малын ашиг шимтэй, эдийн засгийн орлоготой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад торгох ялын хэмжээг өмнөх ялаас нь хүндрэх хэмжээгээр өөрт нь хөшүүргэ болгож эдийн засагт нь хүрч нөлөөлж арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж торгох ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн, нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялаас нэг зуун гуч хоногийн ялыг эдэлсэн, хоёр зуун гучин тав хоногийн ялыг эдлээгүй болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Б.Бийн ялын тооцоогоор нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн долоон сар хорин тав хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Бийн нийт эдлэх тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хоёр жил долоон сар хорин тав хоногийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жил долоон сар хорин тав хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/44 дугаар шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх ялаас эдлээгүй үлдсэн долоон сар хорин тав хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг хоёр жил долоон сар хорин тав хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2, 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жил долоон сар хорин тав хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ