Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овгийн *********гийн *********т холбогдох 2526000000182 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын *****-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, регистрийн дугаар ЙЮ85112710, дээд боловсролтой, уул уурхайн маркшейдер мэргэжилтэй, *************** ажилладаг, ам бүл ****, ****** хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ******************** тоотод оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, ********* овгийн *********гийн *********.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч С.А нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ ********* улсын дугаартай ********* маркийн автомашин жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч С.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

           1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Э.*********нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн оройн эргүүлийн үүргийг цагдаа зохицуулагч *********ын хамт гүйцэтгэж байсан. ********* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд ********* улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар цагдаагийн газрын 2-р байранд С.Аыг авчирч драгер багажаар үлээлгэн шалгахад 2.40% согтолттой гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулахаар журмын хашаа руу явсан. Жолооч С.Ааас гадна 1 хүн хамт явж байгаад зогсоож шалгахад машинаас буугаад явсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Аын нэр дээр байсан. Гэртээ архи ууж байсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас), 

 

Гэрч *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн оройн эргүүлийн үүргийг цагдаа зохицуулагч Э.*********нийн хамт гүйцэтгэж байсан. ********* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд ********* улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгслийг зохицуулагч Э.*********нэ зогсоон шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар цагдаагийн газрын 2-р байранд С.Аыг авчирч драгер багажаар үлээлгэн шалгахад 2.40% согтолттой гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг түр саатуулахаар журмын хашаа руу явсан. Жолооч С.Ааас гадна 1 хүн хамт явж байгаад зогсоож шалгахад машинаас буугаад явсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Аын нэр дээр байсан. Гэртээ архи ууж байсан гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас), 

 

           Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3, 5 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн, цагдаагийн дэд ахлагч Э.*********нийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 хуудас),

 

            Шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр гэртээ архи уучихсан байж байгаад өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэлтэй ********* сумын 5 дугаар багт цагдаад шалгуулаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж драгер багажаар үлээлгээд 2,04 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/428 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 31-34 хуудас) зэрэг болно.

 

           2. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

 

           Хэрэгт шүүгдэгч С.Аын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ********* сумын 13 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, төрөл садангийн лавлагаа, бакалаврын дипломын хуулбар,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 21-28 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан цаг хугацаандаа дахин 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан гэрч *********ын мэдүүлэг, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан талаарх шүүхийн шийдвэр, жолоочийн лавлагаа мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.А нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

          Шүүгдэгч С.Ат холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

          Шүүгдэгч С.А нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаандаа Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуурсан үедээ ********* улсын дугаартай ********* маркийн автомашин жолоодсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

           Гэрч Э.*********нийн “...********* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд ********* улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар цагдаагийн газрын 2-р байранд С.Аыг авчирч Драгер багажаар үлээлгэн шалгахад 2.40% согтолттой гарсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас), 

 

           Гэрч *********ын “...********* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж байх хугацаанд ********* улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгслийг зохицуулагч Э.*********нэ зогсоон шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар цагдаагийн газрын 2-р байранд С.Аыг авчирч драгер багажаар үлээлгэн шалгахад 2.40% согтолттой гарсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Аын нэр дээр байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 хуудас), 

 

           Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 3, 5 хуудас),

                

           Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн, цагдаагийн дэд ахлагч Э.*********нийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...С.Аыг согтуурал хэмжигч Драгер багаж үлээлгэн шалгахад 2,40% согтолттой гарсан” гэсэн тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8 хуудас),

 

            Шүүгдэгч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухай өдөр гэртээ архи уучихсан байж байгаад өөрийн эзэмшлийн ********* улсын дугаартай ********* маркийн тээврийн хэрэгсэлтэй ********* сумын 5 дугаар багт цагдаад шалгуулаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж драгер багажаар үлээлгээд 2.04 хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЗШ/428 дугаартай С.Аыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгөөр бую 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар (хх-ийн 31-34 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч С.Ат холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.  

           

          4.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн хувийн байдал болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөргүй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирол, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ял оногдуулах саналтай байна..” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

           Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.            

            Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Шүүгдэгч С.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч С.Ат оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ********* овгийн *********гийн *********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* овгийн *********гийн *********ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ