| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/03451/И |
| Дугаар | 101/ШШ2022/04306 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2022/04306
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Б.Г
Нэхэмжлэгч: Б.Г
Нэхэмжлэгч: З.С нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ШШГЕГ
Хариуцагч: НШШГГ-т холбогдох
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-63/******* дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналын тухай саналыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, Б.Г-нарын өмгөөлөгч Л.Очбаяр, Нийслэлйн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
нэхэмжлэгч З.С - нар шүүх хуралдаанд өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч Б.Г, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчир шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч Л.Очбаярын, хариуцагчийн төлөөлөгч Ю.З хүсэлтээр шүүх хуралдааныг О.Санчирын эзгүйд хянан хэлэлцүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-63/******* дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналын тухай саналыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/0******* дугаар шийдвэрээр Б.Г Б.Г, З.С - нараас 295,323,300 төгрөг гаргуулж М.М олгуулах тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа болно. Төлбөр төлөгч нарын зүгээс өөрсдийн бүхий л боломж нөхцөлөөр төлбөрийг төлж, төлбөр авагчид боломжит эд хөрөнгийг санал болгож байсан боловч төлбөр авагч авалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлж байсан.Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа А.Намсандын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолоор Б.Г , Б.Г-, З.С - нарын гадаад зорчих шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэлх хугацаанд түдгэлзүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр мэдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан.
Уг гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09/117 дугаар Өргөдөлд хариу өгөх тухай албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасны дагуу шийдвэрлэсэн гэсэн хариуг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн тул ийнхүү шүүхэд гомдол гаргаж байна.Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1.-д зааснаар төрийн байгууллага үйл ажиллагааг явуулахдаа хууль дээдлэх, хүний эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах үндсэн зарчмыг баримталж ажиллахаар хуульд заасан.
Гэтэл 2020 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3 т зорчих эрхийг хязгаарласан нь тодорхой заалгүйгээр шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчиж хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолыг гаргахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-163/3597 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн гэжээ.Уг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-163/******* дугаар албан бичигт гадаадад зорчих эрхийг хязгаарлах санал гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлгүй байна.шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-59.1.3-д заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд эрхийг хязгаарлах үндэслэл бүрдэнэ.
Дээрх үндэслэлүүд бүрдээгүй байхад дээрх арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төлбөр төлөгч нар өнөөдрийн байдлаар төлбөр авагч М.Год 50,000,000 төгрөг төлсөн, мөн мод өгөхөөр тохирсон байдаг. Миний үйлчлүүлэгч нарт эрх хязгаарласан тогтоолыг танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөх хугацааг тогтоож агах журамтай атал шууд тухайн арга хэмжээг авах талаар төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй хууль бус гэж үзэж байна. Тухайн тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар төлбөр төлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй атал энэ эрхийг хязгаарласан байна.Миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад материалтай танилцаад 3673 тогтоол гаргсаныг мэдсэн болно.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-63/******* дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналын тухай саналыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгдсэн болон мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилладаг ба Монгол Улсын хэмжээнд 60 гаруй салбар нэгжтэй.Түүний нэг салбар нэгж нь шийдвэр гүйцэтгэх алба юм.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 257 дугаар зүйлийн 257.3, 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.3.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх гэж тус тус заасан.
Нэхэмжлэлд дурдсан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3673 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа удирдах албан тушаалтан болох Шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу ерөнхий шийдвэр гүйцэтгэх албаны дарга буюу ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гаргасан юм. Гэвч тухайн эрх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гаргасан гэж хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Иймд энэхүү иргэний хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцагчаар оролцох боломжгүй тул холбогдох хариуцагчийг татан оролцуулна уу гэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2553 дугаартай шүүгчийн захирамж, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1961 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1671 дугаартай тогтоолоор хариуцагч Б.Г-, Б.Г , З.С - нараас 283,959,000 төгрөгийг гаргуулж, Б.Г-од олгохоор шийдвэрлэсэн.
Уг шүүгчийн захирамжийг хариуцагч нар биелүүлээгүй тул 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3286 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 325 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1826, шийдвэр нь 88 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Төлбөр төлөгч Б.Г-, Б.Г , З.С - нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг шүүхийн шийдвэр бичигдэж ирснээс хойш удаа дараа мэдэгдэж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас хойш 4 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5-т зааснаар гадаадад зорчих эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18260488/163 дугаартай мэдэгдэх хуудсаар урьдчилан мэдэгдсэн. Та төлбөрөө төлөөгүй учраас гадаад зорчих эрхийг чинь түдгэлзүүлэх болно гэж мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 3673 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байдаг.
Уг шүүхийн шийдвэр 2017 онд гараад 2022 он хүртэлх 5 жилийн хугацаанд төлбөр төлөгч 3 иргэн 50,000,000 орчим төгрөгийг төлсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар гадаадад зорчих эрхийг хязгаарласнаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А40 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар журамласан байдаг. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1 дээр заачихсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэгч гаргана гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч саналаа гаргасан. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.2-т нийт төлбөр төлөгч холбогдох хэд, хэдэн үүсгэх баримт бичгийг шаардах, 50,000,000 төгрөгөөс дээш бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх ба гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хэсэгчлэн хангасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд:ШШГЕГ газарт гаргасан өмгөөлөгчийн хүсэлт(хх-ийн 9), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-ийн 10-14),Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн 15-17),иргэний үнэмлэхийн хуулбарууд(хх-ийн 18-20),
Хариуцагч НШШГГазраас шүүхэд: Шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн60-61),шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж(хх-ийн62-65), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хх-ийн64-68), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн69-74),Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол(хх-ийн75-80),ШГА үүсгэх тухай тогтоол(хх-ийн81), мэдэгдэх хуудас(хх-ийн84),шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн85), зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
Зохигчдын хүсэлтээр шүүхээс : Гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай санал(хх-ийн82-83), Гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол(хх-ийн86), эд хөрөнгө хураан авах тухай тогтоол(хх-ийн106-107),шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн109), эд хөрөнгө хураан битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн109-110),төлбөрийн баримт(хх-ийн114-132) зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г , Б.Г-, З.С - нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-63/******* дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналын тухай саналыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.(хх-ийн1-4)
Хариуцагч Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газар хариуцагч биш, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж тус тус маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/023253 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Г , Б.Г-, З.С - нараас 295,323,300 төгрөг гаргуулах тухай М.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг, нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1964 магадлалаар Б.Г , Б.Г-, З.С - нараас 295,323,300 төгрөгийг гаргуулж М.Г-д олгохоор, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргасан. Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01671 дүгээр шүүх хуралдаанаар хэргийг хянаад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтад 295,323,300 гэснийг 283,959,00 гэснийг олгож, үлдэх 11,364,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 1,634,567 гэснийг 1,577,745 гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Уг шүүхийн шийдвэрт 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 101/ГХ2018/00325 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18260488 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор ажиллагааг үүсгэжээ. /хх-ийн60-81/
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-163/******* дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлснээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгчдийн Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаартай тогтоол 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан байна.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчээс хэрэгжүүлэх арга хэмжээ юм.
Энэхүү шийдвэр гүйцэтгэгчийн хэрэгжүүлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-ээс 44.2.17-д зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар ажиллаж байгаа шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч нар болох Б.Г-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг 00 дугаар хороо, 00 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №18260488/4 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18260488/10 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор үл хөрөнгийг хураан авч, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгч нарын Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдлийг гэрийн хаягаар Монгол шуудангаар хүргүүлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ.(хх-ийн 84-85,105-110)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар ажиллагааг хуульд заасан явуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-63/******* дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин, Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 10 дугаар сарын 01-ны өдрийн 1-163/******* дугаар албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлснээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч нарыг Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаартай тогтоол 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан байна. /хх-ийн82-86/
Уг тогтоолын:
- 3 дугаарт .... Тогтоолын бүртгэлийн 18260488 дугаартай гүйцэтгэх баримт бичигт хавсаргаж, төлбөр төлөгч нарт танилцуулахыг 163 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Б даалгасугай.;
- 4 дүгээрт .... Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.4-д заасны дагуу 14 хоногийн дотор гомдол гаргах эртэйг дурдсугай. гэжээ.
Төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн 3673 дугаартай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4., 59 дүгээр зүйлийн 59.2.-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан гарсан уг тогтоолыг төлбөр төлөгч нарт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолтой танилцсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр татгалзаж шийдвэрлэснээр, нэхэмжлэгч нар 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэх гурван үндэслэлийг заасан.
Төлбөр төлөгч Б.Г , Б.Г-, З.С - нарт дээрх үндэслэлийн аль нөхцөл бий болсон нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан шийдвэр гүйцэтгэгч, түүнийг хүлээн авч саналыг үндэслэн шийдвэрлэсэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан аль үндэслэл бий болсон талаар тодорхой дурдаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн болох нь төлбөр төлөгчдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл бий болсон эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байх тул ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр төлөгч нарын Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г , Б.Г-, З.С - нарын нэхэмжлэлтэй хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 3673 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-63/******* дугаартай Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай саналын тухай саналыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ