| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Дамбийням,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*******т холбогдох эрүүгийн 2427001490156 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******,*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь **** өдөр Өвөрхангай аймгийн*** багт малын бэлчээрээс болж маргалдан *** толгойд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн **** өдөр Өвөрхангай аймгийн **** багт малын бэлчээрээс болж маргалдан **** биед малын шилбүүрээр цохих, ороолгох, түлхэх үйлдлээр түүний биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** өдөр *** хонь манай гэрийн гадуур бэлчиж байхаар мотоциклоор туугаад гэрийн хойд дэнж дээгүүр давуулж туутал өмнөөс *** гарч ирээд хонио дахиад манай гэрийн урдуур туугаад байхаар нь би очиж уулзахад газраас чулуу аваад намайг заамдаж аваад байж байтал манай эхнэр *** морьтойгоо ирж шилбүүрээ бариад буугаад иртэл шилбүүрийг нь булааж аваад бид хоёрыг нэг удаа ороолгоод намайг миний хөлийн булчин руу өшиглөсөн. Тэгээд би гэртээ очиж утсаа аваад буцаад ирэхэд *** эхнэр нь охинтойгоо машинаа унаад ирчихсэн байсан. Манай эхнэр намайг зодчихлоо гээд шилбүүрийн хугархайгаа надад өгөөд шилбээ үзүүлтэл шилбэ нь зулгараад хөхөрчихсөн байсан. ...намайг хоолойноос боомилоод шилбүүрээр нэг удаа ороолгоод шилбэний булчин руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-9 хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би *** хонийг туух гээд хониныхоо өмнө мотоциклоо тавьчхаад явган туух гэтэл *** над дээр хоёр гартаа чулуу атгачихсан ирээд нэг гараараа миний цамцны энгэрээс атгаад хоолой руу шахаж боомилоод нөгөө чулуутай гараараа миний толгой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11 хуудас/,
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр мотоциклтой очоод малыг нь туух гэтэл *** газраас чулуу аваад хоолойг нь боочихсон байхад нь би очоод яаж байгаа юм гэсэн чинь миний шилбүүрийг булааж аваад бид хоёрыг хоёуланг нь ороолгосон. Шилбүүрээ авах гэтэл өгөхгүй болохоор нь нөхрөө гэрээс утас аваад ир гээд явуулсан. Би шилбүүрээ авах гээд модноос нь бариад автал намайг түлхэж унагаагаад шилбүүрийн хугархайгаар миний баруун талын тохой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16 хуудас/,
Хохирогч ***** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...**** намайг мориноосоо буухад миний шилбүүрийг булааж аваад миний хоёр хөлийн шилбэний булчин руу нэг удаа хүчтэй ороолгосон. Тэгээд хугалангуутаа нэг гараараа аман дээрээс бариад гурван хурууныхаа хумсыг шигтгээд миний амыг мушгиад түлхэж унагаахад би хойшоо толгойгоороо саваад ойчсон. Тэгээд миний баруун талын шилбэний булчин руу шилбүүрийн хугархайгаар нэг удаа хүчтэй цохиод баруун талын тохойны ясан дундуур 2 удаа цохиод баруун талын хавирга руу шилбүүрийн хугархай модоор 2 удаа цохисон өөр нэмж зодоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18 хуудас/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж бид хоёр машинтай очтол аав хонины араас явчихсан, эхнэр нь бид хоёрыг тосож уулзсан. Ээж машинаасаа буугаад саравчны хажууд байгаа мал яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж хэлтэл энэ газар нутаг манайх л гэж хэлсэн. Нөхөр *** нь мотоциклтой хүрч ирээд утсаа эхнэртээ өгтөл эхнэр нь утсаараа бичлэг хийгээд байсан. Эхнэр нь миний хөлийг цохиж ийм болгосон гээд хөлөө харуулаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн **** дугаартай “...1. *** биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 31-32 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн **** дугаартай “...1. *** биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд, хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 38-39 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** нарын эрүүл мэндийн даатгалаас ямар ямар эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг шалгаж үзэхэд *** өдөр 1 төрлийн 86,011 төгрөгийн эмчилгээ, **** өдөр 1 төрлийн 29,700 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Дээрх хоёр иргэний 115,711 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дансанд тушаачихвал, өөр санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн **** дугаартай “...**** сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 236-237 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн **** дугаартай “...*** нь сэтгэцийн хувьд эрүүл, зовуурьгүй байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 242-243 хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 53-54 хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн жижүүр эмчийн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 44 хуудас/,
Өвөрхангай аймгийн *** багийн Засаг даргын **** дугаартай тодорхойлолт, малын А дансны хуулга /1-р хх-ийн 62-64 хуудас/,
Хохирлын баримтууд /1-р хх-ийн 103-105, 131-133 хуудас/,
Хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 135 хуудас/,
Өвөрхангай аймгийн *** багийн Засаг даргын **** дугаартай тодорхойлолт, малын А дансны хуулбар /1-р хх-ийн 74-76 хуудас/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 95 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 98 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч **** өдөр Өвөрхангай аймгийн *** багт малын бэлчээрээс болж маргалдан *** толгойд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн **** өдөр Өвөрхангай аймгийн *** багт малын бэлчээрээс болж маргалдан *** биед малын шилбүүрээр цохих, ороолгох, түлхэх үйлдлээр түүний биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *** мэдүүлэг /1-р хх-ийн 7-9 хуудас/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 11 хуудас/, хохирогч *** мэдүүлэг /1-р хх-ийн 14-16 хуудас/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 18 хуудас/, гэрч **** мэдүүлэг /1-р хх-ийн 23 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 31-32 хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 38-39 хуудас/, иргэний нэхэмжлэгч *** мэдүүлэг /1-р хх-ийн 59 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 236-237 хуудас/, Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 242-243 хуудас/, Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 53-54 хуудас/, холбогдогч *** мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 хуудас/, *** өдрийн жижүүр эмчийн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 44 хуудас/, Өвөрхангай аймгийн *** дугаартай тодорхойлолт, малын А дансны хуулга /1-р хх-ийн 62-64 хуудас/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 103-105, 131-133 хуудас/, хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 135 хуудас/, Өвөрхангай аймгийн *** дугаартай тодорхойлолт, малын А дансны хуулбар /1-р хх-ийн 74-76 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 95 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 98 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч **** нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус хуульчилжээ.
Хохирогч ***** нарт шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд бид шүүх хуралдаанд суух боломжгүй, өмгөөлөгч оролцоно гэсэн хариу өгсөн.
Шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Г.Гандөш “...****...” гэж тайлбарласан.
Хохирогч **** нар 663,883 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба хохирогч нар мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн материалтай танилцахаар явахад гарсан болон эмчилгээний зардал зэрэг эдгээр зардлууд нь /1 дүгээр хх-ийн 104-105, 131-133 хуудас/ энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.
663,883 төгрөгийн хохирлоос шүүгдэгч *** 500,000 төлсөн байх тул үлдэх 163,883 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *** нарт олгох нь зүйтэй.
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн *** дугаартай “...*** сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 236-237 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн *** дугаартай “...*** нь сэтгэцийн хувьд эрүүл, зовуурьгүй байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 242-243 хуудас/
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны **** дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын дөрөв-д гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан байна.
Тухайн гэмт хэрэг нь *** өдөр үйлдэгдсэн бөгөөд *** онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Хохирогч *** сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцоолж 660,000x4,99=3,293,400 төгрөг байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511 дүгээр зүйлийн 511.3-д тус тус зааснаар шүүгдэгч *** хохиролд 163,883 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлөх төлбөр 3,293,400 төгрөг, нийт 3,457,283 төгрөгийг гаргуулж хохирогч **** нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол 115,711 төгрөгийг төлсөн болохыг дурдав.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...*****...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...****...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...***...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 615,711 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН