Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 141/шш2022/00228

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,065,330 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /онлайн/, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, гэрч ******* /онлайнаар/, гэрч ******* /онлайнаар/, гэрч ******* /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг улсаас батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиалгын дагуу үйлдвэрлэж, нийлүүлсэн юм. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд нь зориулан эргэлтийн зээл болон хонины ноосон ээрмэл утас зээлээр олгосон юм. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганыг тус сургуульд өөрийн зардлаар хүргэн өгч гэрээний дагуу нийлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тооцоо хийж төлбөрийг барагдуулахгүй байгаагаас манай “*******” компани зээл, зээлийн хүү, ноосон ээрмэл утасны төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрч улсаас авсан зээл, ээрмэл утсаа манай компанид нийлүүлсэн аж ахуй нэгжүүд зээлээ төлөхийг шаардаж, зарим шүүхийн шийдвэрүүд гарч компанийн данс тооцоог хаасан болно. Иймд Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот гэрээгээр хүлээлгэн өгсөн барааны нийт үнэ 12,445,550 төгрөгөөс 2014-2015 онд төлөгдсөн төлбөр 4,932,456 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус хасаж тооцоод барааны төлөгдөөгүй үлдэгдэл 7,175,594 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Харин шүүх хуралдааны шатанд дахин тооцож үзээд нийт 12,445,550 төгрөгийн бараа хүлээлгэн өгснөөс 5,042,720 төгрөгийн барааны үнэ дансанд төлөгдсөн, мөн буцааж авсан барааны үнэ болох 337,500 төгрөгийг хасаад 7,065,330 төгрөгийн нэхэмжилж байгаа тул энэхүү мөнгийг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч тал нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“*******” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7,792,550 төгрөгийн дүрэмт хувцсыг Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийлүүлснээс 2014-2015 онд 5,042,720 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус төлснөөр 2,412,330 төгрөгийн үлдэгдэл байгаа нь үнэн болно. Харин нэхэмжлэгч тал 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдэг боловч аливаа гэрээг 2 тал гарын үсэг зурж баталгааждаг гэж бодож байна. 2013 оны гэрээн дээр тухайн үеийн Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерийн гарын үсэг байхгүй байдаг. Иймд 2013 оны гэрээг хүчингүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь хоёр удаагийн гэрээгээр манай сургуульд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлсэн, 2013 онд байгуулсан гэрээгээр зөвхөн бага ангийн сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл 2014 онд дахин бага ангийн сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн гэж байгаа нь эргэлзээтэй байна. Сургуулийн нийт сурагчдын тоог харахад 600 орчим сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн гэж ойлгогдохоор байна. Гэтэл манай сургуульд 2013 оноос хойших суралцаж байгаа сурагчдын дундаж тоо 350-360 орчим байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 7,065,330 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин төлөгдөөгүй байгаа 2,400,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй ...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр асуугдсан:

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...”*******” ХХК нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн бөгөөд Завхан аймагт хоёр удаа ирсэн. “*******” ХХК нь сургуулиудад хувцсаа өөрсдөө тоолж хүлээлгэж өгч байсан. Завхан аймгийн Боловсрол соёлын газар нь үүнд оролцоогүй, харин тус компанийг ажиллах байраар хангаж өгч байсан. Уг нь сумын сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд нь өөрсдөө ирж хувцсыг хүлээж авч байсан боловч 2013 оны 10 дугаар сард ******* сумын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг сургуулийн захирал нь ирж аваагүй, тухайн үед ******* сумын сургуулийн захирлаар ******* ажиллаж байсан бөгөөд ******* нь надтай утсаар холбогдоод ******* сумын Засаг даргын тамгын газар ажилладаг хүнээр хувцаснуудыг дайж авхуулж байсан. Хоёр дахь удаагийн гэрээгээр ******* сумын сургуулийн захирал нь нийгмийн ажилтантайгаа хоёулаа ирчихсэн хувцсыг авч байсан. Тухайн үед захирал нь , ******* нарын хэн нь байсныг сайн санахгүй байна. Хоёр дахь удаагаа хувцас тарааж байхад сургалт болж байсан учраас би энэ талаар санаж байна...” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би одоо Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежер ажилтай. Намайг өмнө нь ******* сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа өгөх хүртэл “*******” ХХК нь сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ хийгээгүй. 2013 онд Завхан аймгийн Боловсрол соёлын газар руу ******* сумын захиргаанд ажиллаж байсан гэх хүнээр сурагчийн дүрэмт хувцас өгөөд явуулаарай гэж утсаар ярьсан талаар би сайн санахгүй байна. Мөн 2013 онд хувцас нийлүүлснийг санахгүй байна. 2013 оны 10 сарын 24-ний өдрийн зарлагын  баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин 2014 онд нийгмийн ажилтан хувцас тарааж байсан санагдаж байна. Тиймээс 2014 онд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ хийсэн гэж үзэж байна. Тухайн үед сурагчдын дүрэмт хувцасны үнийг төлсөн талаарх эцэг, эхчүүдээс өгсөн баримтуудыг нийгмийн ажилтнаараа цэгцлүүлж байсан...” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2005-2015 онуудад Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2013-2014 онд сурагчийн дүрэмт хувцсыг тараах үед би ажиллаж байсан. Сургуулийн сурагчид анги удирдсан багшдаа хувцас авах сурагчдынхаа тоог өгч байсан бөгөөд харин сурагчдын дүрэмт хувцас нь сурагчдын тооноос илүү гарсан байсныг захирал д мэдэгдэхэд “*******” ХХК-д буцааж өг гэж хэлсэн. Тухайн үед захирал бид хоёр Завхан аймгийн төв рүү сургалтад оролцохоор явахад “*******” ХХК-ийн хүмүүс Завхан аймагт ирчихсэн байсан учраас илүү гарсан сурагчдын дүрэмт хувцсыг авч яваад Л.Алтанцэцэг гэдэг хүнд буцааж хүлээлгэж өгөхөд надаар гарын үсэг зуруулсан. Надад хувцас буцаан хүлээлгэж өгсөн буцаан олголтын бичиг баримт дээр гарын үсэг зуруулж байна гээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан байсан. 2014 оны гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Энэ талаар би сүүлд мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Тухайн үед хувцас ирсэн эсэхийг санахгүй байна,  тэр тооцоог захиралтай хийсэн. ******* сумын сургуульд 2013 онд бага ангийн сурагчдын дүрэмт хувцас, 2014 онд дунд ангийн сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэгдэж байсан гэдгийг мэдэж байна. Тэр үед дүрэмт хувцас авах хүүхдүүдийн судалгааг гаргачихсан байсан бөгөөд хүүхдүүдийн эцэг эхчүүд хувцасны мөнгөө “*******” ХХК-ийн данс руу хийгээд баримтаа анги удирдсан багшдаа өгч байсан. Сүүлд 2015 онд би ажлаасаа гарахдаа мөнгө тушаасан баримтуудыг ******* захиралд хүлээлгэж өгсөн. Намайг ажиллаж байх хугацаанд ******* сумын сургууль өөр газартай сурагчийн дүрэмт хувцас авах гэрээ хийж байсан талаар санахгүй байна...” гэв.

 Нэхэмжлэгч талаас шүүхэд “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 4,653,000 төгрөгийн зарлагын баримт, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, ******* сумын сургууль “*******” ХХК нд төлбөр төлсөн талаарх тооцооны хуудас, тус компанийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1206 дугаартай шүүгчийн захирамж,  “Хас” банкны дансны хуулга, шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх актын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Булган, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 06 дугаартай магадлалын хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Л.Алтанцэцэгийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эмнэлэгт хэвтэх бичгийн хуулбар, ЭХО шинжилгээний протоколын хуулбар, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0/03 дугаартай сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх хамтын гэрээ, гэрээний хавсралт, “*******” ХХК-ийн Хаан банк дахь 5120016439 дугаартай  харилцах дансны  2013.10.02-ны өдрөөс 2015.05.31 өдрийн гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтууд,   

Хариуцагч талаас шүүхэд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний хавсралтын хуулбар, формын мөнгө тушаасан тооцооны судалгаа, “дүрэмт хувцас” гэсэн ногоон өнгийн хавтас бүхий 263 ширхэг ХААН банкны орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Харин шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

Гэрч Д.ийн: “...2013 онд би сумын Мал эмнэлэг үржлийн тасагт  мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед би сургалтад суучхаад сум руугаа буцах гэж байхад над руу ******* багш ярьсан байх гэж бодож байна. Нэг нь л надад тэр хувцсыг Завхан аймгийн Боловсрол соёлын газраас аваад ир гэж хэлсний дагуу би гарын үсэг зурсан санагдаж байна. Тэгээд л аваад явсан. Тэр үед би зүгээр л очиж хувцсыг тээвэрлэж явсан болохоос биш гэрээ байгуулсан гэж ойлгоогүй. Сумаас нэгнийгээ явахаар араас тийм юм аваад ир, ийм юм аваад ир гээд л захидаг учраас тийм журмаар тэр хувцаснуудыг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд аваачиж өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ болон түүний хавсралтад зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Тухайн үед хувцаснууд бүгд хайрцагтай байсан. Хувцаснууд тоо ёсоороо байсан байх гэж бодож байна. Харин хувцасны төлбөр тооцоог нь хэрхэн хийсэн талаар мэдэхгүй. Мөн хувцаснаас буцааж өгсөн эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ын: “...Би 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “*******” компанийн захирал Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг төлөөлж 13/018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин манай сургууль 2014 онд гэрээ байгуулсан. Гэхдээ би гэрээ байгуулахад байгаагүй, манай сургуулийн захирал, нийгмийн ажилтан нар байсан. 2013 онд тус компанитай гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний дагуу тухайн формын үнийг хүүхдүүд нь өөрсдөө “*******” ХХК-ийн дансанд хийсэн. Үүнээс 337,500 төгрөгийн барааг боловсролын газарт буцаасан. 2014 оны гэрээгээр майк, кардиган хүлээн авсан учраас төлбөр тооцоог “*******” ХХК-ийн 5120016439 тоот дансанд төлж байсан. 2014 оны гэрээний дагуу ирсэн майк, кардиганаас жижигдсэн болон томдсон, мөн эцэг, эхчүүд худалдаж авахыг зөвшөөрөөгүй зэрэг 337,500 төгрөгийн барааг аймгийн Боловсрол соёлын газарт буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******гийн: “...”*******” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний дагуу тус тус Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлж байсан. Би тэр үед аймгийн Боловсрол соёлын газрын орлогч даргаар ажиллаж байсан. Тэр үед сурган дээр “*******” ХХК-ийн захирал Л.Алтанцэцэг, нэг менежертэйгээ ирж сурагчдын дүрэмт хувцас тарааж байсан. Би тухайн үед орон байраар хангаж байсан, гэхдээ сурагчдын дүрэмт хувцсыг аль сургуулиас хэн ирж  авсан талаар сайн мэдэхгүй байна. 2013-2014 оны хичээлийн жилд ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ******* гэдэг хүн ажиллаж байсан. Эхний буюу 2013 оны өвөл 10 дугаар сард дүрэмт хувцас тараахад ******* сумын сургуулийн захирал ирээгүй, хувцсыг өөр хүнээр авхуулж байсныг би сайн санаж байна. Учир нь тухайн үед их хүйтэн байсан учраас сургуулиудын захирлуудыг дуудаагүй аймаг дээр байгаа хүмүүсээрээ дамжуулж, авхуулж болно гэж хэлээд авхуулж байсан юм. Хоёр дахь удаа сургуулиудаас дүрэмт хувцсыг захирал, эрхлэгч нь ирж авч байсан. ******* сумаас хэн ирж дүрэмт хувцас авсан талаар сайн мэдэхгүй байна. Захирал *******ыг ирсэн болов уу гэж бодож байна. Энэ талаар тэмдэглэсэн баримт байхгүй. Тухайн үед гэрээ хийж байсан талаар мэдэж байна. Боловсрол соёлын газарт энэ талаар баримт байхгүй. “*******” ХХК болон сургуулийн захирлууд хоорондоо гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ын: “...“*******” ХХК болон Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн хооронд сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэхээр 2013 онд албан ёсоор гэрээ байгуулаагүй. 2013 онд тус сургуульд эзэнгүй шинэ дүрэмт хувцаснууд байсныг би нийгмийн ажилтнаараа цэгцлүүлж, 2014 онд аймгийн Боловсролын газраас дуудахаар нь очихдоо илүү байсан бүх дүрэмт хувцаснуудыг буцаан хүлээлгэж өгсөн. 2014 онд гэрээ байгуулагдсан байх. Сурагчдын дүрэмт хувцсыг хүлээлгэж өгөхөд би гар бие оролцоогүй, дараа нь гэрээ байгуулахад би гарын үсэг зурсан гэж бодож байна. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээнд би гарын үсэг зурсан байж магадгүй, сайн санахгүй байна. 2014 онд сурагчдын дүрэмт хувцсыг нэг удаа авсан. 2013 онд хэнээс гэдгийг нь мэдэхгүй, аймгийн Боловсрол соёлын газраас гэсэн ойлголттой дүрэмт хувцас ирсэн байсан. Тэр хувцас нь хүүхдүүдэд таарахгүй байсан учраас нийгмийн ажилтан буцааж өгсөн. Тухайн үлдсэн хувцсыг зараад өгөөч гээд 2014 онд үлдсэн цөөхөн хувцсан дээр гэрээ байгуулагдсан. Тоо ширхгийг нь санахгүй байна. Тэгэхээр нэг л удаа дүрэмт хувцас аваад тухайн дүрэмт хувцас нь таарахгүй байсан учраас манай нийгмийн ажилтан буцааж өгсөн. Компанийн захирал эмэгтэй үлдсэн хувцаснаас цөөнийг ч болсон зараад өгөөч гэсэн тул гэрээ байгуулж гарын үсэг зурсан байх. 2013 онд ямар ч гэрээ хийгдээгүй. Сургуулиас 7,513,094 төгрөг нэхэмжилсэн байна. Ийм тооцоо гарах ёсгүй. 2013 онд нэг ч төгрөгийн тооцоогүй гээд дууссан. 2014 онд буцаан хүлээлгэж өгсөн хувцаснаас үлдсэн хувцсыг л зарж өгөөч гэснийг эцэг, эхчүүдэд зарах гээд гарын үсэг зурсан байх. 2013 оны гэрээ гэж байхгүй, бүх тооцоо дуусгавар болсон, үлдэгдэл тооцоо байхгүй, 2014 онд гэрээ шинэчилж хийх зорилгоор үлдэх хэдэн хувцас дээр гэрээ байгуулсан байх. Сургуулийн нийгмийн ажилтан үлдсэн хувцсыг хүлээлгэж өгөхдөө нэг ч төгрөг бэлнээр аваагүй, компанийн данс руу хийлгэж байсан. Би ч тийм үүрэг өгч байсан. Би 2014 оны 05 дугаар сард сургуулийн захирлын ажлыг гэдэг хүнд хүлээлгэн өгч Улаанбаатар хотод ирсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч : “...Сургууль ”*******” ХХК-иас нэг удаа хувцас авсан санагдаж байна. Би бүх хувцсыг аваад анги удирдсан багш нарт тарааж өгсөн. Багш нар дүрэмт хувцсыг хүүхдүүддээ өгч хүүхдүүд нь тухайн дүрэмт хувцасны үнийг “*******” ХХК-ийн данс руу хийж баримтыг нь багшдаа хураалгадаг байсан. Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль, “*******” ХХК-ийн хооронд хоёр удаа гэрээ хийсэн байж магадгүй. Учир нь тэр үед манай сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд захирал сургуулийн нийт ажилчдын хурал дээр “... эхний гэрээ буюу 2013 оны 10 дугаар сард хийсэн гэрээг хүчингүй болгосон, дахиж гэрээ хийнэ...” гэсэн билүү, хийсэн ч гэсэн билүү тийм зүйл ярьж байсан санагдаж байна. Ер нь ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нэг л удаа сурагчдын дүрэмт хувцас авсан санагдаж байна, гэхдээ хувцсыг хэн очиж авсныг нь мэдэхгүй байна. Захирал надад сурагчдын дүрэм хувцас ирсэн байна, анги удирдсан багш нарт нь тоолоод тарааж өг гэсний дагуу би анги удирдсан багш нартай хамт хувцсыг задалж үзээд тарааж өгсөн. Гэхдээ тухайн компани нь манай сурагчдын тооноос илүү хувцас явуулсан байсан. Сүүлд 2014 оны эхээр захирал бид хоёр аймгийн төв орж “*******” ХХК-ийн ажилтанд илүү гарсан дүрэмт хувцсыг буцааж өгсөн. Ингэхдээ сумын сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны тоог тухайн компанийн ажилтантай тулгаж, тоо ширхийг гаргаж байсан. Би тухайн компаниас сурагчдын дүрэмт хувцсыг авч ирж байгаагүй. Тухайн үед сурагчдын дүрэмт хувцас нь жижигдсэн, томдсон, зарим нь үйлдвэрийн доголдолтой, заримыг нь эцэг, эхчүүд авахгүй гэсэн учраас сүүлд сурагчдын дүрэмт хувцаснаас буцааж өгч байсан. Гэхдээ хэдийг өгсөн гэдгийг санахгүй байна. Тухайн үед анги удирдсан багш нь хүүхдүүдэд өгдөг байсан. Эцэг, эхчүүд нь “*******” ХХК-ийн дансанд мөнгийг тушаагаад баримтыг нь анги удирдсан багшдаа өгч байсан. Би 2015 онд ажлаасаа гарахдаа тойрох хуудас зуруулж байсан учраас сурагчдын дүрэмт хувцасны тоо, тооцоог сургуулийн захиралд гаргаж өгч байсан. 2014 оны гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Гэхдээ тухайн үед сурагчдын дүрэмт хувцсыг буцаасан баримт дээр гарын үсэг зуруулж байна гэж бодоод гарын үсэг зурж байсан. Гэтэл гэрээн дээр гарын үсэг зуруулсан байна. Мөн гэрээн дээрх бичвэр нь миний гарын үсэг зурсан бэхтэй нэг өнгийн бэхээр бичсэн боловч миний бичвэр биш байна...” гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/1154 дугаар албан бичиг, Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/20 дугаартай албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/257 дугаартай албан бичиг, Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн а/48 дүгээр тушаал, Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад өдрөөр суралцагчдын 2013-2014 оны хичээлийн жилийн тайлан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05/2274 дугаар албан бичиг, аймаг, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүдэд хүргүүлсэн 2 хуудас бичиг, Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт хүргүүлсэн 1 хуудас албан бичиг, 2014 оны ажил гүйцэтгэх гурван талт гэрээ, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/203 дугаар албан бичиг, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн 1 хуудас бичиг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/947 дугаар албан бичиг, Боловсрол, шинжлэх ухааны яамны 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 4/2534 дугаар албан бичиг, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга мэргэжилтнүүдэд хүргүүлсэн 1 хуудас бичиг, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаар албан бичиг, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд хүргүүлсэн 2 хуудас бичиг, Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт хүргүүлсэн 1 хуудас бичиг, түүний 2 хуудас хавсралт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1198 дугаар албан бичиг, ажлын хэсгийн удирдамж 3 хуудас зэрэг нотлох баримтууд болно.

Зохигч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, цугларч, бүрдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэх  ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,065,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно...” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлж захирал Л.Алтанцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болох нь 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн 2011006076 дугаартай “*******” ХХК-ийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р тал/, “*******” ХХК-ийн дүрэм “хх-ийн 6-9-р тал/, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг захирал албан тушаалтай ******* нь төлөөлөх эрхтэй болох нь тус сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/45 дугаартай тамга дарж, гарын үсэг зурсан албан бичиг зэргээр нотлогдож байх тул зохигчид нь шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “... эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно...” гэж, “...нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж тус тус заасан  байх тул уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлон “...Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиалгын дагуу ажил гүйцэтгэх гэрээ хийж сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлсэн бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээ байгуулан 4,653,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан *******тай утсаар ярьж тохиролцож, *******ын  хүсэлтээр түүний явуулсан хүн болох Д.ид хүлээлгэн өгсөн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот 7,792,550 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан той байгуулан, болон нийгмийн ажилтан нарт хүлээлгэн өгсөн. Энэ нь 13/018, 14/12 дугаартай гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг, болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн буюу сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганы үнийг анх 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн “*******” ХХК-ийн дансанд орж ирсэн бөгөөд сүүлийн мөнгө 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орж ирснээс хойш дахин төлбөр хийгдээгүй юм. Иймээс гэрээнд заасан ёсоор гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оноос хойш шүүхэд удаа дараа хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан, иймээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна.  Одоо дээрх хоёр гэрээгээр хүлээлгэн өгсөн барааны нийт үнэ болох 12,445,550 төгрөгөөс төлөгдсөн 5,042,720 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус хасаж тооцоод, төлөгдөөгүй үлдэгдэл 7,065,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үгүйсгэж, татгалзлын үндэслэлээ “...“*******” ХХК нь тус сургуульд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7,792,550 төгрөгийн дүрэмт хувцсыг нийлүүлсэн бөгөөд 2014-2015 онд 5,042,720 төгрөгийг төлсөн, 337,500 төгрөгийн барааг буцаан өгсөн, одоо 2,412,330 төгрөгийн үлдэгдэл мөнгө төлөгдөөгүй байгаа нь үнэн болно. ******* ХХК нь 2013 онд 4,653,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэг боловч аливаа гэрээнд 2 тал гарын үсэг зурж баталгааждаг байтал 2013 оны гэрээн дээр тухайн үеийн Завхан аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерийн гарын үсэг аль аль нь байхгүй байгаа. Иймд 2013 оны гэрээг хүчингүй гэж үзэж байна. Манай сургууль “*******” ХХК-иас нэг л удаа хувцас хүлээн авсан. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар хоёр удаа гэрээ хийж, хувцас хүлээн авсан бол манайх 600 орчим сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн гэж ойлгогдохоор байна. Гэтэл манай сургуульд 2013 оноос хойш суралцаж байгаа сурагчдын дундаж тоо 350-360 орчим байсан. Тиймээс нэг удаа хувцас авсан гэдэг нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй ...”  гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон  зохигчдын тайлбараар  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг улсаас батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг зохион байгуулж, “*******” ХХК нь сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганыг үйлдвэрлэн, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 7,792,550 төгрөгийн дүрэмт хувцсыг нийлүүлж,  сургууль уг бүтээгдэхүүнийг сурагчдад тараан олгож,  үнийг сурагчид “*******” ХХК-ийн дансанд төлж, мөн зарагдаагүй гэх 337,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сургуулийн нийгмийн ажилтан тус компанид буцаан тушаасан үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч талууд маргахгүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот гэрээ байгуулагдсан, Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь уг гэрээний дагуу 7,792,550  төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Харин хариуцагч тал 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээ байгуулагдаагүй, 4,653,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сургууль хүлээн аваагүй гэж мэтгэлцэж байх боловч 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээгээр нэг бүрийн үнэ нь 26,400 төгрөгийн үнэ бүхий 113 ширхэг сурагчийн кардиган, нэг бүрийн үнэ нь 15,180 төгрөгийн үнэ бүхий 110 ширхэг сурагчийн майкыг “*******” ХХК нь нийлүүлэхээр тус сургуулийн захирал *******тай ярилцаж, хэлцэл хийж, уг бараа бүтээгдэхүүнийг *******ын хүсэлтээр Д. хүлээн авч тус сургуульд хүлээлгэн өгч байсан талаарх үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай нийлүүлэгчээр “*******” ХХК-ны захирал Л.Алтанцэцэг, борлуулалтын менежер С.Давааням, борлуулагчаар Д. гарын үсэг зурсан ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт,

Гэрч Д.ийн: “...2013 онд би сумын Мал эмнэлэг үржлийн тасагт  мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед би сургалтад суучхаад сум руугаа буцах гэж байхад над руу ******* багш ярьсан ..., тэр хувцсыг Завхан аймгийн Боловсрол соёлын газраас аваад ир гэж хэлсний дагуу би гарын үсэг зурсан санагдаж байна..., тэр хувцаснуудыг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд аваачиж өгсөн. Тэр үед би очиж хувцсыг хүлээн аваад, тээвэрлэж очоод сургуульд хүлээлгэж өгсөн, харин гэрээ байгуулсан гэж ойлгоогүй. 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ болон түүний хавсралтад зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******гийн: “...*******” ХХК нь Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн бөгөөд Завхан аймагт хоёр удаа ирсэн. “*******” ХХК-ийн захирал Л.Алтанцэцэг, нэг менежертэйгээ ирж өөрсдөө хувцсыг тоолж хүлээлгэж өгч байсан. Уг нь сумын сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд нь өөрсдөө ирж хувцсыг хүлээж авч байсан боловч 2013 оны 10 дугаар сард ******* сумын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг сургуулийн захирал нь ирж аваагүй, тухайн үед ******* сумын сургуулийн захирлаар ******* ажиллаж байсан бөгөөд ******* нь надтай утсаар холбогдоод ******* сумын Засаг даргын тамгын газар ажилладаг хүнээр дайж хувцаснуудыг авхуулж байсан...,” “...Эхний буюу 2013 оны өвөл 10 дугаар сард дүрэмт хувцас тараахад ******* сумын сургуулийн захирал ирээгүй, хувцсыг өөр хүнээр авхуулж байсныг би сайн санаж байна. Учир нь тухайн үед их хүйтэн байсан учраас сургуулиудын захирлуудыг дуудаагүй, аймаг дээр байгаа хүмүүсээрээ дамжуулж авхуулж болно гэж хэлээд авхуулж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ын: “...2013 онд тус сургуульд эзэнгүй шинэ дүрэмт хувцаснууд байсныг би нийгмийн ажилтнаараа цэгцлүүлж, 2014 онд аймгийн Боловсролын газраас дуудахаар нь очихдоо дүрэмт хувцаснуудыг буцаан хүлээлгэж өгсөн. 2014 онд гэрээ байгуулагдсан, би гарын үсэг зурсан байж магадгүй, сайн санахгүй байна...”, “... 2013 онд хэнээс гэдгийг нь мэдэхгүй, аймгийн Боловсрол соёлын газраас гэсэн ойлголттой дүрэмт хувцас ирсэн байсан. Тэр хувцас нь хүүхдүүдэд таарахгүй байсан учраас нийгмийн ажилтан буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч : “...Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль, “*******” ХХК-ийн хооронд хоёр удаа гэрээ хийсэн байж магадгүй. Учир нь тэр үед манай сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд захирал сургуулийн нийт ажилчдын хурал дээр эхний гэрээ буюу 2013 оны 10 дугаар сард хийсэн гэрээг хүчингүй болгосон, дахиж гэрээ хийнэ гэсэн билүү, хийсэн ч гэсэн билүү тийм зүйл ярьж байсан санагдаж байна...”.  “...сурагчдын дүрэмт хувцас нь сурагчдын тооноос илүү гарсан байсныг захирал д мэдэгдэхэд “*******” ХХК-д буцааж өг гэж хэлсэн. Тухайн үед захирал бид хоёр Завхан аймгийн төв рүү сургалтад оролцохоор явахад “*******” ХХК-ийн хүмүүс Завхан аймагт ирчихсэн байсан учраас илүү гарсан сурагчдын дүрэмт хувцсыг авч яваад Л.Алтанцэцэг гэдэг хүнд буцааж хүлээлгэж өгөхөд надаар гарын үсэг зуруулсан...,”  “... 2014 оны гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. “... ******* сумын сургуульд 2013 онд бага ангийн сурагчдын дүрэмт хувцас, 2014 онд дунд ангийн сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэгдэж байсан гэдгийг мэдэж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтууд нь эх хувиараа, тамга болон тэмдэг дарагдсан, баримтуудад агуулагдаж байгаа мэдээллүүд нь маргааны үйл баримт, цаг хугацаатай тохирсон, нотлох баримтын шаардлага хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд  гэж дүгнэж, шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүх талуудын хүсэлтээр дээрх үйл явдлын талаар мэдэх Д., *******, , , ******* нараас  хууль тайлбарлан өгсний үндсэн дээр гэрчийн мэдүүлэг авсан, гэрчүүд нь эрх зүйн чадамжтай, дээрх үйл баримтын талаар мэдүүлсэн, мэдүүлгүүд нь зөрүүгүй байх тул гэрчийн мэдүүлгүүдийг шүүх үнэлж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь сурагчдын дүрэмт хувцсыг хүлээлгэн өгөхөөр Завхан аймагт 2 удаа ирсэн, ******* сумын сургууль нь 2 удаа буюу 2013 онд бага ангийн сурагчдын дүрэмт хувцас, 2014 онд дунд ангийн сурагчдын дүрэмт хувцас хүлээн авсан, 2013 онд тус сургуульд Завхан аймгийн Боловсрол соёлын газраас ирсэн гэсэн эзэнгүй шинэ дүрэмт хувцаснууд байсныг 2014 онд тус сургуулийн нийгмийн ажилтан ДӨДҮ ХХК-д буцаан хүлээлгэж өгч, гэрээнд гарын үсэг зурсан, 2013 онд сурагчдын хувцсыг тухайн үеийн сургуулийн захирлаар ажиллаж байсан  ******* нь Д.оор дамжуулан авахаар Завхан аймгийн Боловсрол соёлын газрын орлогч дарга *******тай утсаар ярьж, улмаар Д. нь гарын үсэг зурж хувцсыг хүлээн авч, сургуульд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Харин хариуцагч ******* нь 2013 онд тус сургууль ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээнд байгаа гарын үсэг нь тус сургуулийн захирал, менежерийн гарын үсэг биш гэж маргаж,  үндэслэлээ “...хэрэв уг гэрээгээр хувцас хүлээн авсан бол нийт 600 орчим сурагчдад дүрэмт хувцас нийлүүлсэн гэж ойлгогдохоор байна, гэтэл манай сургуульд 2013 оноос хойш суралцаж байгаа сурагчдын дундаж тоо 350-360 орчим учраас хоёр удаа хувцас авсан байх боломжгүй...” гэж тайлбарлаж, Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцагчдын 2013-2014 оны хичээлийн жилийн тайланг нотлох баримтаар ирүүлжээ.

Уг нотлох баримтаар Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 2013-2014 онд эрэгтэй, эмэгтэй нийт 358 сурагч суралцаж байсан болох нь нотлогдож байх боловч тус сургуульд тухайн цаг хугацаанд суралцаж байсан сурагчдын тоо нь  2013 онд ******* сумын сургууль нь *******” ХХК-наас  4,653,000 төгрөгийн дүрэмт хувцсыг хүлээн аваагүй болохыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч тал няцаалт хийсэн өөр нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Гэвч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлж чадаагүй, татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээнд байгаа гарын үсэг нь тус сургуулийн захирал, менежерийн гарын үсэг биш учраас гэрээ байгуулагдаагүй, уг гэрээ хүчин төгөлдөр биш гэж гэж маргаж байгаа, харин хувцсыг хүлээн авсан, мөнгө дутуу төлөгдсөн эсэх талаар маргахгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоож шийдвэрлэсний дагуу “*******” ХХК нь улсаас батлагдсан жишиг загвар, стандартын дагуу сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганыг үйлдвэрлэж,

мөн Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь тус сургуулийн суралцагчдыг дүрэмт хувцсаар хангах ажлыг зохион байгуулж, тус сургуулийн сурагчид дүрэмт хувцас худалдан авах хэрэгцээ шаардлага бий болж улмаар талууд хэлэлцэн тохиролцож, “*******” ХХК нь тус сургуульд дүрэмт хувцас нийлүүлсэн,

Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь хувцсыг хүлээн авч, “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс  сурагчдад хүлээлгэн өгч, хувцасны үнийг эцэг, эх болон сурагчид “*******” ХХК-ийн дансанд шилжүүлж, мөнгө шилжүүлсэн талаарх баримтаа сургуулийн нийгмийн ажилтанд өгч  байсан зэргээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь даалгаврын болон ажил гүйцэтгэх гэрээний шинжийг, мөн бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авч байгаагаараа худалдах, худалдан авах гэрээний шинжийг тус тус агуулж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж,

хуулийн  399 дүгээр зүйлд “...Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...”, “...Даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй...” гэж,

хуулийн 343 дугаар зүйлд “...гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...,” “... Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна...”, “...Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ...” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд тодорхой нэг төрлийн гэрээ, хэлэлцээр бус хэд хэдэн гэрээний шинжийг агуулсан холимог төрлийн гэрээ байгуулагдсан байна.

Энэ талаар тус хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, 198.5 дахь хэсэгт “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заажээ.

Талуудын байгуулсан гэрээний агуулга, нөхцөл, зорилго болон талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл, үүргийн гүйцэтгэлийг хангах шинж чанар, маргааны зүйл зэргээс дүгнэн үзэхэд дээрх хэлцэл нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг илүү давамгай илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан гэж дүгнэлээ.

Талуудын хооронд тус гэрээ байгуулагдсан, гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний дагуу талуудад үүрэг болон шаардах эрх үүссэн байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд үнэ төлөх үүрэг нь худалдан авагчид үүссэн байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээг бичгээр байгуулж, гэрээнд Д. гарын үсэг зурсан байгаа хэдий ч талууд өөрсдийн хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулж, ярилцаж тохиролцон, сургуулийн захирлаар ажиллаж байсан *******ын хүсэлтээр бараа бүтээгдэхүүнийг Д.оор дамжуулан сургууль хүлээн авч, сурагчдад нийлүүлж талуудын хүсэл зориг хангагдсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож  амаар буюу бичгээр хийнэ” гэж заасны дагуу амаар хэлцэл хийсэн байна. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол гэж тус заасан байна.

Мөн хуулийн 195 дугаар зүйд “...Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ…” ,  196 дугаар зүйлд “...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж хуульчилжээ.

Иргэний эрх зүйн онолын томьёоллоор хэлцэл болгоныг гэрээ гэж үздэг тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг гэрээ гэж үзэж болно. Нөгөө талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг тусгайлан шаардаагүй тул тухайн гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

Түүнчлэн талуудын байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 дугаартай гэрээнд зааснаар гэрээний хугацааг гэрээ байгуулсан өдрөөс төлбөрийн гүйцэтгэлийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан бөгөөд худалдан авагч үнэ төлөх гэрээний үүргээ биелүүлж хамгийн сүүлд буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үнийг төлж, нэхэмжлэгчийн дансанд 21,580 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “*******” ХХК-ийн 5120016439 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 205-р тал/ -аар нотлогдож байна.

Харин дээрх хугацаанаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй буюу  барааны үнийг төлөөгүй тул шаардах эрх үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа ба үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тал няцааж, маргаагүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” байна,  хуулийн  76 дугаар зүйл 76.1 дэх хэсэгт “...Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно...”, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “...Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан.., бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана...,”, 79.6 дахь хэсэгт “...Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно...”, 79.7 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно...” гэж заажээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тул шаардах эрх үүссэн гэж үзэж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлүүдийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байсныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд 2020 оны 09 дүгээр  сарын 11-ний өдөр нэхэмжлэл гарсныг хуульд заасан журмыг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, шүүх хэргийг хянан хэлэлцэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэ нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаартай /хх-н 176-177-р тал/, тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай /хх-н 177-178-р тал/ , 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1206 дугаартай /хх-н 128-130-р тал/ “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжууд, энэхүү хэргийн нэхэмжлэлийг хүлээн авч, бүртгэж дардас дарж бичилт хийсэн нэхэмжлэл /хх-н 1-р тал/ зэргээр нотлогдож байна.

 Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж тус компанийн 5120016439 дугаартай ХААН банк дахь гүйлгээний депозит дансны хуулгыг /хх-н 198-206-р тал/ ирүүлсэн бөгөөд уг баримтаар 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, эцэг, эхчүүдээс 214 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 5120016439 дугаартай дансанд нийт 4,993,766 төгрөгийг шилжүүлсэн байна.

Харин хариуцагч талаас 263 ширхэг ХААН банкны орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд үүнээс 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 он 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Хаан банк дахь 5120016439 дугаартай дансанд 219 удаагийн гүйлгээгээр нийт 5,380,220 төгрөгийг шилжүүлсэн байна.

Энэ нь хэрэгт авагдсан:

  1. 2014.05.01, ******* сум, ХХК, Анудариас 26,400 төг
  2. 2014.04.14 ******* сум, ХХК, Арилдийгаас 15,200 төг
  3. 2014.03.18 ******* сум, ХХК, Лхамхүүгээс 24,800 төг
  4. 2014.02.27 ******* сум, ХХК,Бямбадоржоос 41,580 төг
  5. 2014.02.14 ******* сум, ХХК, Б.Энхтуяагаас 26,400 төг
  6. 2014.03.06 ******* сум, ХХК, Ц.Дэлгэрдалайгаас 41,580 төг
  7. 2014.03.07 ******* сум, ХХК, Л.Пүрэвжамцаас 41,600 төг
  8. 2014.03.03 ******* сум, ХХК, С.Ням-Очироос 41,580 төг
  9. 2014.05.13 ******* сум, ХХК, Энхүүнээс 26,400 төг
  10. 2014.06.04 ******* сум, ХХК, Т.Жамьянмядагаас 26,400 төг
  11. 2014.06.05 ******* сум, ХХК, П.Отгонбаяраас 15,200 төг
  12. 2014.06.05 ******* сум, ХХК, О.Лхагвадоржоос 15,200 төг
  13. 2014.06.06 ******* сум, ХХК, Хуншагайгаас 26,400 төг
  14. 2014.06.06 ******* сум, ХХК, Оюудариас 26,400 төг
  15. 2014.06.10 ******* сум, ХХК, Б.Лхагвадоржоос 41,580 төг
  16. 2014.06.11 ******* сум, ХХК, Дашдондогоос 41,580 төг
  17. 2014.10.27 ******* сум, ХХК, А.Баасан-Очироос 15,180 төг
  18. 2014.10.08 ******* сум, ХХК, М.Золжаргалаас 26,400 төг
  19. 2014.10.01 ******* сум, ХХК, М.Бадамхандаас 26,400 төг
  20. 2014.06.12 ******* сум, ХХК, Б.Даваадэлгэрээс 26,400 төг
  21. 2014 он      ******* сум, ХХК, Соёл-Эрдэнээс 26,400 төг
  22. 2014.06.03 ******* сум, ХХК, Сумъяадашаас 26,400 төг
  23. 2014.02.11 ******* сум, ХХК, М.Сод-Эрдэмээс 26,400 төг
  24. 2014.05.01 ******* сум, ХХК, Т.Балжиннямаас 41,580төг
  25. 2014.03.20 ******* сум, ХХК, Л.Лхагвабаяраас 41,580 төг
  26. 2014.06.04 ******* сум, ХХК, Бадмаарагаас 26,400 төг
  27. 2014.06.04 ******* сум, ХХК, Ж.*******аас 26,400 төг
  28. 2014.03.17 ******* сум, ХХК, Ч.Отгонтуяагаас 26,400 төг
  29. 2014.05.30 ******* сум, ХХК, Б.Бараас 41,580 төг
  30. 2014.12.10 ******* сум, ХХК, Марал-Эрдэнээс 26,400 төг
  31. 2015.03.20 ******* сум, ХХК, Б.Цэнд-Аюушаас 26,400 төг
  32. 2014.09.19 ******* сум, ХХК, М.Лхагвадоржоос 41,580 төг
  33. 2015.05.25 ******* сум, ХХК, Ноосон эдлэл Д.Долгоржаваас 21,580 төг
  34. 2014.03.17 ******* сум, ХХК, Б.Дамдинсүрэнгээс 17,930 төг
  35. 2014.01.24 ******* сум, ХХК, Ц.Даваажаргалаас 17,930 төг
  36. 2014.02.20 ******* сум, ХХК, Л.Лхагвабаатараас 17,930 төг
  37. 2014.05.30 ******* сум, ХХК, / н.Дашнямаас / 17,930 төг
  38. 2014.05.30 ******* сум, ХХК, Б.Батхаанаас  17,930 төг
  39. 2014.05.30 ******* сум, ХХК, Пүрэврагчаагаас 17,930 төг
  40. 2014.02.20 ******* сум, ХХК, Т.Түвдэндорж 17,930 төг
  41. 2014.02.13 ******* сум, ХХК, Болормаагаас 17,930 төг
  42. 2014.02.11 ******* сум, ХХК, Энхзаяагаас 17,930 төг
  43. 2014.01.24 ******* сум, ХХК, Сэрждагваас 17,930 төг
  44. 2014 он,     ******* сум, ХХК / нэр бичигдээгүй / 17,930 төг
  45. 2014.01.23 ******* сум, ХХК, / 6 а анги Бямба  / 17,930 төг
  46. 2014.01.17 ******* сум, ХХК, Дашлүмбээс  17,930 төг
  47. 2014.01.21 ******* сум, ХХК, Лувсанжанцангаас 17,930 төг
  48. 2014.01.24 ******* сум, ХХК, Г.Мөнхтуяагаас 17,930 төг
  49. 2014.02.17 ******* сум, ХХК, Г.Гэндэндарамаас 17,930 төг
  50. 2014.02.19 ******* сум, ХХК, О.Аюурзанаас 17,930 төг
  51. 2014.02.20 ******* сум, ХХК, Ё.Баянмөнхөөс 20,700 төг
  52. 2014.01.21 ******* сум, ХХК, Булганбатаас 17,930 төг
  53. 2014.02.26 ******* сум, ХХК, Г.Билэгтээс 17,930 төг
  54. 2015.02.25 ******* сум, ХХК, Б.Мөнхжаргалаас 17,930 төг
  55. 2015.02.25 ******* сум, ХХК, Ё.Анхцэцэгээс 17,930 төг
  56. 2013.11.12 ******* сум, ХХК / нэр бичигдээгүй 67500 төгрөг
  57. 2013.11.27 ******* сум, ХХК  Наранцацаралаас 104,400 төг
  58. 2014.06.19 ******* сум, ХХК, Дөлгөөнбаяраас 41,580 төг
  59. 2014.11.25 ******* сум, ХХК, Б.Баасандашаас 41,580 төг
  60. 2014.12.09 ******* сум, ХХК, Золжаргалаас 26,400 төг
  61. 2015.02.04 ******* сум, ХХК, Мөнхзаяагаас  26,400 төг
  62. 2015.03.11 ******* сум, ХХК, О.Жавхландоржоос 15,200 төг
  63. 2014.02.20 ******* сум, ХХК, А.Пүрэвсайханаас 62,856 төг
  64. 2014.02.20 ******* сум, ХХК, А.Пүрэвсайханаас 26,400 төг
  65. 2014.01.21 ******* сум, ХХК, Өлзийхишигээс 109,560 төг
  66. 2014.02.25 ******* сум, ХХК, Б.Өнөрзулаас 26,400 төг
  67. 2014.02.27 ******* сум, ХХК, Д.Бадмаарагаас 67,500 төг
  68. 2014.06.19 ******* сум, ХХК, Баасан-Очироос 41,580 төг
  69. 2014.06.19 ******* сум, ХХК, Анудариас 26,400 төг
  70. 2014.06.19 ******* сум, ХХК, Баасансүрэнгээс 26,400 төг
  71. 2014.08.08 ******* сум, ХХК, Мөнхзулаас 26,400 төг
  72. 2014.08.08 ******* сум, ХХК, Цэрэндондовоос 41,580 төг
  73. 2014.08.08 ******* сум, ХХК, Э.Энхмэндээс 41,580 төг
  74. 2014.08.08 ******* сум, ХХК, Хүслэнгээс 41,580 төг
  75. 2014.08.08 ******* сум, ХХК, Рагчаагаас 41,580 төг
  76.  2015.11.09 ******* сум, ХХК, Х.Лхагва-Очироос 41,580 төг
  77. 2015.12.25 ******* сум, ХХК, Д.Болорцэцэгээс 26,400 төг
  78. 2015.12.25 ******* сум, ХХК, Д.Болорцэцэгээс 41,030 төг
  79. 2014.09.11 ******* сум, ХХК, Балдангомбоос 17,930 төг
  80. 2014.02.10 ******* сум, ХХК, Б.Нямбатаас 17,930 төг
  81. 2014.04.21 ******* сум, ХХК, Батмөнхөөс 17,930 төг
  82. 2014.03.17 ******* сум, ХХК, П.Лхагвамижидээс 17,930 төг
  83. 2014.02.21 ******* сум, ХХК, Т.Балдан-Очироос 17,930 төг
  84. 2014.12.24 ******* сум, ХХК,  П.Оюунсувдаас 17,930 төг
  85. 2015.04.14 ******* сум, ХХК, Нямсүрэнгээс  11,220 төг
  86. 2015.02.24 ******* сум, ХХК, Н.Хишигдэлгэрээс 18,000 төг
  87. 2015.02.03 ******* сум, ХХК,  Б.Номин-Эрдэнээс 17,930 төг
  88. 2014.02.20 ******* сум, ХХК, Б.Түвдэндоржоос 9 а анги 17,930 төг
  89. 2014.02.24 ******* сум, ХХК, Ч.Болорцэцэгээс 17,930 төг
  90. 2014.02.21 ******* сум, ХХК,  Хүрэлбаатараас 17,930 төг
  91. 2014.02.11 ******* сум, ХХК,  Ж.Анхзаяагаас 17,930 төг
  92. 2014.01.20 ******* сум, ХХК, Н.Дашнямаас 20,700 төг
  93. 2014.02.11 ******* сум, ХХК,  Мягмаржаргалаас 17,930 төг
  94. 2014.02.10 ******* сум, ХХК,  Буньяагаас 20,700 төг
  95. 2014 он, ******* сум, ХХК,  Баярмаагаас 17,930 төг
  96. 2014.01.23 ******* сум, ХХК,  С.Ариунсанаагаас 20,700 төг
  97. 2014.02.10 ******* сум, ХХК, Д.Нямсайханаас 17,930 төг
  98. 2014.01.20 ******* сум, ХХК,  Т.Хишигдэлгэрээс 20,700 төг
  99. 2014.02.28 ******* сум, ХХК, Б.Нямандэлгэрээс 20,700 төг
  100. 2014.12,05 ******* сум, ХХК, Э.Оюунсувдаас 17,930 төг
  101. 2014.02.10 ******* сум, ХХК, / 9 а анги сайхан/ 17,930 төг
  102. 2014.02.14 ******* сум, ХХК, Д.Мягмаржаргалаас 17,930 төг
  103. 2014.02.18 ******* сум, ХХК, Нямрагчаагаас 17,930 төг
  104. 2014.02.14 ******* сум, ХХК, гээс 17,930 төг
  105. 2014.02.18 ******* сум, ХХК, Л.Ням-Очироос 17,930 төг
  106. 2014.02.19 ******* сум, ХХК, О.Бүрэнцогтоос 17,930 төг
  107. 2014.02.13 ******* сум, ХХК, / 9 а анги чулуун / 17,930 төг
  108. 2014.02.13 ******* сум, ХХК, Анудариас 20,700 төг
  109. 2014.02.12 ******* сум, ХХК, / 9 б анги Ц.Нара / 17,930 төг
  110. 2014.02.12 ******* сум, ХХК, А.Баасандэлгэрээс 20,700 төг
  111. 2014.02.14 ******* сум, ХХК, А.Будсүрэнгээс 17,930 төг
  112. 2014.02.14 ******* сум, ХХК,Л.Бямбадоржоос 20,700 төг
  113. 2014.02.24 ******* сум, ХХК, С.Даваадоржоос 17,930 төг
  114. 2014.03.24 ******* сум, ХХК, Отгончимэгээс 18,000 төг
  115. 2014.02.24 ******* сум, ХХК, Отгонхүүгээс 17,930 төг
  116. 2014.02.21 ******* сум, ХХК,Ч.Баяндүүрэнгээс 17,930 төг
  117. 2014.02.27 ******* сум, ХХК, Ч.Базаргарьдаас 17,930 төг
  118. 2014.02.17 ******* сум, ХХК,Б.Номин-Эрдэнээс 17,930 төг
  119. 2014.02.13 ******* сум, ХХК, Р.Бадамгараваас 17,930 төг
  120. 2014.02.13 ******* сум, ХХК,М.Бадамхандаас 17,930 төг
  121. 2014.02.05 ******* сум, ХХК, Одончимэгээс 17,930 төг
  122. 2014.02.10 ******* сум, ХХК, П.Өлзий-Оршихоос  17,930 төг
  123. 2014.01.23 ******* сум, ХХК, Т.Энх-Эрдэнээс 17,930 төг
  124. 2014.01.23 ******* сум, ХХК, Б.Самбуугаас 17,930 төг
  125. 2014.0123 ******* сум, ХХК, Б.Норовоос17,930 төг
  126. 2014.02.11 ******* сум, ХХК,О.Батхүүгээс 17,930 төг
  127. 2014.02.11 ******* сум, ХХК, Г.Батхүүгээс 17,930 төг
  128. 2014.02.11 ******* сум, ХХК, Х.Базаргарьдаас 17,930 төг
  129. 2014.02.25 ******* сум, ХХК, Т.Амгаланбаатараас 17,930 төг
  130. 2014.02.28 ******* сум, ХХК, Б.Жавхланбаяраас 17,930 төг
  131. 2014.02.25 ******* сум, ХХК, А.Билгүүдэйгээс 17,930 төг
  132. 2014.03.04 ******* сум, ХХК, З.Хажидсүрэнгээс 17,930 төг
  133. 2014.03.04 ******* сум, ХХК, О.Баяржаргалаас 17,930 төг
  134. 2015.02.27 ******* сум, ХХК,Дамдинядамаас 17,930 төг
  135. 2014.02.10 ******* сум, ХХК, Г.Зол-Эрдэнээс 17,930 төг
  136. 2014.05.27 ******* сум, ХХК, О.Бадмаарагаас 17,930 төг
  137. 2014.02.26 ******* сум, ХХК, / Оюунбилэг 7а анги / 17,930 төг
  138. 2014.05.26 ******* сум, ХХК, Н.Чулуунбатаас 17,930 төг
  139. 2014.02.12 ******* сум, ХХК, Б.Доржбатаас 17,930 төг
  140. 2014.02.13 ******* сум, ХХК, Дагийжанцангаас 17,930 төг
  141. 2014.02.12 ******* сум, ХХК, Батзаяагаас 17,930 төг
  142. 2014.02.12 ******* сум, ХХК, А.Өлзийдэлгэрээс 17,930 төг
  143. 2014.02.11 ******* сум, ХХК, Б.Мөнхбаатараас 17,930 төг
  144. 2014.01.22 ******* сум, ХХК, Батдалайгаас 17,930 төг
  145. 2014.02.20 ******* сум, ХХК, Б.Номиндалайгаас17,930 төг
  146. 2014.02.28 ******* сум, ХХК, Б.Эрдэнэчимэгээс 17,930 төг
  147. 2014.06.05 ******* сум, ХХК, Д.Ганчимэгээс 17,930 төг
  148. 2014.06.05 ******* сум, ХХК, П.Ууганбаяраас 18,000 төг
  149. 2014.06.05 ******* сум, ХХК, Д.Дүгэрээс 17.,930 төг
  150. 2014.01.24 ******* сум, ХХК, Чингүүнжаваас 20,700 төг
  151. 2014.02.17 ******* сум, ХХК, Түвшинжаргалаас 20,700 төг
  152. 2014.04.14 ******* сум, ХХК, А.Хандмаагаас 20,700 төг
  153. 2014.03.17 ******* сум, ХХК, Д.Цэвэгмэдээс 20,700 төг
  154. 2014.02.21 ******* сум, ХХК, Д.Түмэнжаргалаас 20,700 төг
  155. 2014.02.17 ******* сум, ХХК, Б.Норовсамбуугаас 20,700 төг
  156. 2014.01.17 ******* сум, ХХК, Дашбалбараас  20,700 төг
  157. 2014.01.23 ******* сум, ХХК, Б.Дорждэрэмээс  20,700 төг
  158. 2014.02.12 ******* сум, ХХК, О.Тунгалагаас  20,700 төг
  159. 2014.02.11 ******* сум, ХХК,О.Нямсайханаас 20,700 төг
  160. 2014.02.17 ******* сум, ХХК, С.Бадамхандаас  20,700 төг
  161. 2014,02.13 ******* сум, ХХК, Э.Лхагвадаянжамцаас  20,700 төг
  162. 2014.02.14 ******* сум, ХХК, Э.Цэрэннямаас  20,700 төг
  163. 2014.02.17 ******* сум, ХХК, Д.Мөнхзулаас  20.700 төг
  164. 2014.02.11 ******* сум, ХХК, Х.Дайриймаагаас  20,700 төг
  165. 2014.02.20 ******* сум, ХХК, О.Оюурзанаас 20,700 төг
  166. 2014,02,27 ******* сум, ХХК, Т.Ганбаатараас 20,700 төг
  167. 2014.02.20 ******* сум, ХХК, Н.Пүрэвсүрэнгээс 20,700 төг
  168. 2014.02.19 ******* сум, ХХК, Т.Дэлгэрдалайгаас 20,700 төг
  169. 2014.03.03 ******* сум, ХХК, Ц.Баасандашаас  20,700 төг
  170. 2014.03.05 ******* сум, ХХК, Б.Бат-Оршихоос 20,700 төг
  171. 2014.03.12 ******* сум, ХХК, С.Даваасүрэнгээс 20,700 төг
  172. 2014.03.11 ******* сум, ХХК, Ч.Пүрэвсайханаас 20,700 төг
  173. 2014.03.10 ******* сум, ХХК, Б.Анхбаяраас  20,700 төг
  174. 2014.06.04 ******* сум, ХХК, Л.Доржсүрэнгээс  20,700төг
  175. 2014.06.04 ******* сум, ХХК, Д.Лхагва-Очироос 20,700 төг
  176. 2014.06.06 ******* сум, ХХК, Б.Бат-Амгалангаас 20,700 төг
  177. 2014.06.10 ******* сум, ХХК, Г.Лхагвадоржоос 20,700 төг
  178. 2014.06.12 ******* сум, ХХК, А.Бямбадоржоос 20,700 төг
  179. 2014.03.12 ******* сум, ХХК, Ц.Ням-Очироос 20,700 төг
  180. 2014.06.16 ******* сум, ХХК, Ц.Мөнхдэлгэрээс 20,700 төг
  181. 2014.12.14 ******* сум, ХХК, П.Оюу-Эрдэнээс  20,700 төг
  182. 2014.02.24 ******* сум, ХХК, Цэвэлмаагаас 20,700 төг
  183. 2015.04.08 ******* сум, ХХК, Г.Дамдинсүрэнгээс  20,700 төг
  184. 2014.02.10 ******* сум, ХХК, Г.Золзаяагаас 20,700 төг
  185. 2014.02.25 ******* сум, ХХК, Я.Намхайдоржоос 20,700 төг
  186. 2014.02.13 ******* сум, ХХК, Г.Билэгмаагаас 20,700 төг
  187. 2014.02.13 ******* сум, ХХК, М.Янжинлхамаас  20,700 төг
  188. 2014.02.12 ******* сум, ХХК, А.Няммандэлэгээс 20,700 төг
  189. 2014.02.11 ******* сум, ХХК, Г.Цогтбаяраас 21,200 төг
  190. 2014.02.18 ******* сум, ХХК,Б.Балжиннямаас 20,700 төг
  191. 2014.02.17. ******* сум, ХХК, Ганцэцэгээс  20,700 төг
  192. 2014.02.24 ******* сум, ХХК, Р.Нандалаас 20,700 төг
  193. 2014.03.11 ******* сум, ХХК, Б.Одгэрэлээс 20,700 төг
  194. 2014.03.18 ******* сум, ХХК, / нэр бичигдээгүй / 20,700 төг
  195. 2014.02.24 ******* сум, ХХК, Б.Бадамжунайгаас 20,700 төг
  196. 2014.03.03 ******* сум, ХХК, Б.Лхагва-Очироос 20,700 төг
  197. 2014.02.24 ******* сум, ХХК, М.Эрдэнэбаяраас  20,700 төг
  198. 2014.02.27 ******* сум, ХХК, Б.Батбаяраас  20,700төг
  199. 2014.02.19 ******* сум, ХХК, Ариунзаяагаас 20,700 төг
  200. 2014.02.19 ******* сум, ХХК, М.Сүхбатаас 20,700 төг
  201. 2014.02.17 ******* сум, ХХК, М.Мягмарсайханаас  20,700 төг
  202. 2014.02.19 ******* сум, ХХК, О.Баатарцогтоос 20,700төг
  203. 2014 он,  ******* сум, ХХК, Батцэцэгээс 20,800 төг
  204. 2014.05.01 ******* сум, ХХК, Т.Тэмүүлэнгээс  20,700 төг
  205. 2014.06.04 ******* сум, ХХК, Аягатахималаас 20,700төг
  206. 2015.02.26 ******* сум, ХХК, Н.Батзаяагаас 20,700 төг
  207. 2015.02.26 ******* сум, ХХК, Ц.Мөнхчимэгээс 20,700төг
  208. 2014.03.04 ******* сум, ХХК, Б.Рагчаагаас 20,700 төг
  209.  2014.03.13 ******* сум, ХХК, Ж.Лхагважаргалаас 17,930 төг
  210. 2014.02.0 ******* сум, ХХК, Амгалангаас 17.930 төг
  211. 2014.02.20 ******* сум, ХХК, Б.Буянбатаас 20,700 төг
  212. 2014.02.12 ******* сум, ХХК, Д.Ариунзаяагаас 17,930 төг
  213. 2014.01.23 ******* сум, ХХК, Г.Дэлгэрдагваас 80,030 төг
  214. 2014.02.10 ******* сум, ХХК, Донгомбоос 20,700 төг
  215. 2014.02.14 ******* сум, ХХК, Д.Сайнбаяраас 17,930 төг
  216. 2014.02.24 ******* сум, ХХК, Н.Хишигжаргалаас 17,930 төг
  217. 2014.02.24 ******* сум, ХХК, Д.Хонгорзулаас 17,930 төг
  218. 2014.08.08 ******* сум, ХХК, / 5 а анги  / 227,700 төг
  219. 2014.12.25 ******* сум, ХХК, гээс  41,580 төгрөгийг тус тус шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчтай 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот гэрээ байгуулж, сургуульд хүлээлгэн өгсөн барааны нийт үнэ 12,445,550 төгрөгөөс 5,042,720 төгрөгийн барааны үнэ манай дансанд төлөгдсөн, мөн буцааж авсан барааны үнэ болох 337,500 төгрөгийг хасаад одоо 7,065,330 төгрөгийн нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байх боловч  хариуцагч талаас ирүүлсэн дээрх 219 ширхэг Хаан банкны орлогын мэдүүлгээр сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганы үнэ болох 5,380,220 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 5120016439 тоот дансанд шилжүүлж үнийг төлсөн  болох нь нотлогдож байх тул хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургууль нь “*******” ХХК-д бараа бүтээгдэхүүний үнэ болох 5,380,220 төгрөгийг дансаар шилжүүлж, 337,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаан өгч, нийт 5,717,720  төгрөгийн үнэ  төлөгдсөн байна гэж дүгнэлээ.   

Иймд  хэрэгт цугларч, бүрдсэн дээрх нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 6,727,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 337,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин хариуцагч талаас 44 хуудас бүхий Хаан банкны орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтуудыг ирүүлсэн  боловч уг нотлох баримтууд нь Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас “” ХХК-ийн  5120016188 дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд байх тул дээрх баримтууд нь энэ хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтууд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 129,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 6,727,830 төгрөгөд тохирох хэмжээгээр буюу 122,751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүхэд хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн нэг хавтас бүхий бэлэн мөнгө тушаасан нийт 263 ширхэг орлогын баримтуудыг нь хариуцагч байгууллагын санхүүгийн баримт учраас буцаан авах хүсэлт гаргасан тул хүсэлтийг хангаж, энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, эх хувийг нь хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 198 дугаар зүйлийн 198.1, 198.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 6,727,830 /зургаан сая долоон зуун хорин долоон мянга найман зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 337,500 / гурван зуун гучин долоон мянга таван зуу/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 129,751 /нэг зуун хорин есөн мянга долоон зуун тавин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 122,595 /нэг зуун хорин хоёр мянга таван зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.

3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас ирүүлсэн нэг хавтас бүхий Хаан банкны орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримт гэх 263 /хоёр зуун жаран гурав/ ширхэг нотлох баримтуудыг хуулбарлан  хэрэгт хавсаргаж, эх хувийг хариуцагч байгууллагад буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ж.ОТГОНХИШИГ