Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 186

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0195/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, 
Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох 20179000273 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, *** төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршиг суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд
-2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар нийт 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.  
           
Шүүгдэгч ***нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө *** тоот гэртээ архидан согтуурсан үедээ ***г илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 4 дүгээр 
сарын 8-ны өдөр манай найз ***“хүрээд ирээч” гэж дуудахаар нь яваад очтол ***хамт сууж байсан. Гаднаас 1 шил архи аваад дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд гэртээ хоол хийгээд байж байтал ***ах залгаад “1 шил архи авсан, танай гэрийг олохгүй байна” гэж хэлэхээр нь би гараад дагуулж гэртээ орсон. Тухайн үед ***ах нилээн согтсон байсан. Тэгээд зурагтаар бөх гарч, бид хоёрын бөхийн талаар ярьж байгаад маргалдсан. Маргалдаж байхдаа том өрөөний цонхны шил хагарч ***ахын нүдний хавьцаа зүсэгдсэн. Би нөгөө хагарсан шилэн дээр нь гишгээд хөлөө зүсээд цус гарсан. Маргалдахаас өмнө зурагтаар гарч байсан бөхийг үзэж байгаад “энэ мэхийг ингэж хийдэг” гээд ярьж байсан. ***ах намайг “боосон” гэж хэлсэн, боогоогүй цамцнаас нь зуурсныг боосон гэж ойлгоод байна лээ. Толгой руу нь цохисон гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Би хэрвээ цохисон бол өшөө аюултай юм болох байсан. Намайг хөлөө угааж байх хооронд ***ах манай гэрийн хаалгыг гаднаас нь түгжээд гараад явсан байсан. Удалгүй цагдаа ирсэн. Урьд бид хоёр сайхан найзалж байсан. Түүнээс бид хоёр бие биедээ өс хонзон санасан үйлдэл байхгүй. ***ах намайг хамтарч ажиллая гэж хэлдэг байсан. Тэрнээс биш ямар нэгэн хувийн сэдэлтэй зүйл огт байгаагүй. ***ах нилээн согтсон яг юу болсон талаар санахгүй худлаа юм яриад байх шиг байна. Тэгээд би өөрөөс нь “та ямар санаатай байна” гэсэн чинь “миний хохирлыг барагдуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь “та яаж хохирсон юм бэ?” гэхэд “1500000 төгрөг эхлээд өгчих” гэж хэлсэн “надад тийм их мөнгө байхгүй ш дээ” гэж хэлсэн чинь тэгтэл “надад граш өгчих” гэж хэлсэн “би юу гэж грашаа өгөх билээ” гэж хэлээд “би ажилгүй байгаа учраас та миний гаансыг ав” гэж хэлсэн. ***ах гаансыг маань авснаа маргааш нь буцаагаад өгсөн “би 500000 төгрөгийг бэлэн өгье” гэж хэлээд бэлэн өгсөн. Ийм л зүйл болсон. Би худлаа үнэн юм яриагүй.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…зурагтаар бөх гарахаар нь ***надтай барилдах юм болоод миний хоёр гарыг өчөөд эхэлсэн. Тухайн үед миний гар их өвдсөн болохоор нь би ***г тавиач гэхэд тавихгүй байсан. Тухайн үед ***г эхлээд тоглож байна гэж бодсон. Сүүлдээ боолтонд орсон. Энэ байдлаас болоод цонхны шил хагарч миний хөмсөг зүсэгдсэн. Тухайн үед би сунадаг подволк өмссөн учраас боолтноос гарч ухаан мэдрэлгүй гэрийнх нь хаалгыг түлхээд гарсан. Тэгэхдээ машины түлхүүр авлаа гэж бодсон чинь гэрийнх нь түлхүүрийг авч гарсан байсан. ***гийн гэрийн хаалгыг түгжиж гараагүй. Би шатаар доошоо буухдаа 7 давхрын айлаас тусламж гуйж хаалганыхан бариулыг эвдсэн байсан. Тэр айл цагдаа дуудаж өгсөн. 
…Эмнэлэгт үзүүлж байхад намайг томографикийн зураг авахуул гэхээр нь би Улаанбаатар хотод очиж зураг авахуулсан. Ингээд Улаанбаатар хотоос гарч Дарханд ирсний маргааш нь ***миний гараашийг авчих гэж хэлсэн. Би юу гэж хүний 7000000 төгрөгний үнэтэй гарааш авах юм бэ? Тухайн үед би ***д эмчилгээний зардал 1000000 гаран төгрөг болох байх гэж хэлэхэд надад байгаа нь 500000 төгрөг байна гэж хэлээд өгсөн
…Гомдол санал байхгүй. Хэрэг болсны маргааш нь би ***д их гомдож байсан.” гэх мэдүүлэг,

-Гэрэл зураг хураан авсан тухай тэмдэглэл, фото зураг /хэргийн 12-17/,
-Хохирогч ***гийн өвчний түүх /хэргийн 23-24/, 
-Хохирогчийн яаралтай тусламж авсан хуудас /хэргийн 28/,

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 4 дүгээр сард өдрийг нь тодорхой санахгүй байна. *** намайг “хоол хийж авч ирж өгөөч, би өлсөөд байна” гэхээр нь гэртээ хуушуур хийсэн байснаа тэрнээсээ саванд хийгээд гэрт нь хүргэж өгөөд байж байхад *** гаднаас миний таньдаг хүн ирнэ гэж байсан. Ингээд байж байтал *** гэрээсээ гарч яваад яваад ***гэх хүнийг дагуулж орж ирсэн. Ирэхдээ ***тэр 2 нэг шил архи хиам талх зэргийг авч орж ирсэн. Тэгээд би тэр хоёрт хоол хийж өгөхөөр ***гийн гэрийн хөргөгчийг уудалтал мах байхгүй элэг л байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт элэг болон авч ирсэн хиамыг нь шарж өгсөн. Хоол хийж байхад ***гэх өвгөн их овилогогүй “намайг унтъя, мөнгө өгье, дансны дугаараа хэлчих мобайлъя” гээд байсан.  Би ***гуайд та хөгшин хүн байж, яасан намбагүй юм бэ? гэж хэлсэн. Тэгээд намайг гарах гэхэд *** ***хамт барилдъя гээд ***гуайд мэх хийгээд ноцолдоод байх шиг байсан. Тэгээд би 2 сонтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод гараад гэр рүүгээ явсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа байх *** над руу залгаад “би ***ахыг яасан юм бэ?” гэхэд “мэдэхгүй гэсэн чинь” “намайг зодсон гээд мөнгө нэхээд байна, гэснээ чамайг байхад би ***ахтай маргаж муудалцсан уу” гэхээр нь би “үгүй ээ, харин та 2 бөх үзэж байгаад хоорондоо барилдаад чи ***гуайд мэх л хийгээд байсан, тэгээд би гараад явсан” гэсэн. 
…Тийм зүйл байхгүй ээ. Надаас болсон зүйл огт байхгүй. Харин ч ***гуай намайг унтъя, мөнгө шилжүүлье гэхэд *** над руу ингээгээд тэгээч, яадаг юм мөнгийг нь шилжүүлээд авчих гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 13 цагийн орчим цагдаагийн газрын 7037102 дугаарын утсанд зодуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу мэдүүлэг авах гэхэд хохирогч биеийн байдал муу байна, цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх боломжгүй байна гэсэн тул хохирогч биеийн байдлаас шалтгаалж ***гэдэг хүнийд буюу Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол 13-4 тоотод гэрт нь очиж түүнээс болсон явдлын талаар тайлбар авсан.  
…***гаас холбогдох тайлбарыг авахад тэрээр ярихдаа 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 17 цагийн орчим урьд нь хамт ажиллаж байсан *** очсон, хамт гэрт нь архи уусан, найз эмэгтэй нь хамт байж байгаад гараад явсны дараа *** ямар нэгэн шалтгаангүйгээр надад бөхийн өчиг мэх хийж хоолой боож, хана мөргүүлсэн зодсон, шилээр бие зүссэн гээд гомдолтой байна гэж мэдүүлсэн. Мөн ***г намайг зодож байхад би болиоч гэж гуйсан боловч болиогүй, арга баран зугтаж тэднийхээс гарч ирсэн гэж мэдүүлж байсан. Ингээд ***гийн зодуулсан гэх айлыг заалгаж очиход *** тоот айл байсан. Тухайн айлд очиход *** гэх хүн гэртээ ганцаараа сугтуу байсан ба гэр орноо угааж цэвэрлэсэн, зодоон болсон шинжгүй байсан ба харин том өрөөнийх нь цонхны дотор тал шил нь хэсэг газартаа хагарсан байдалтай байсан болно.
…Тухайн өдөр ***гийн гэрээр ороод түүнийг эрүүлжүүлэх авч явахад *** нь гэрээ угааж цэвэрлэсэн, мөн өөрөө усанд орсон байсан. ***гийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шинэ шарх гэмтэл байгаагүй. *** ч гэсэн тухайн үед надад “би ийм байдлаар гэмтсэн, биеийн маань энэ хэсэгт ийм шарх байгаа гэж хэлээгүй. 
…*** гуайнд би очихдоо ***гэдэг хүнээс цагдаад дуудлага ирсэн, танд ***гэдэг хүн зодуулсан гэж байна, та яагаад хүнийг зодов гэхэд *** нь нилээн сандарсан байдалтай ***ах бид 2 хоорондоо их гайгүй л дээ ***ах уул нь намайг цагдаад өгмөөргүй юм, намайг цагдаад өгөх ёсгүй хүн дээ гээд байсан, өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 30/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын эхээр хадам аав нэг өдөр танилуудтайгаа уулзана гэж байсан. Ингээд орой болсон ирээгүй, гар утас руу нь залгаад асуух гэхэд утас нь дуудаад утсаа авахгүй байсан.  Ингээд гайхаад эхнэр бид 2 хүүхдүүдийнхээ хамт унтаж байхад шөнө 00 цаг өнгөрөөд 01 цаг болсон байхад цагдаагаас ярьж байна, ***гэдэг хүн танай аав мөн үү гэж эхнэр рүү ярьсан. Ингээд мөн гэхэд Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадна яаралтай хүрээд ирээч, аав чинь гэмтсэн байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хамт тухайн газар яваад очтол Шинэ хорооллын 14 дүгээр байрны гадаа аав хөлдөө өмдтэй тавчик өмссөн, цээж нүцгэн, өөр хувцасгүй, зүүн хөмсөгний дээд зовхи язарсан, цус гарсан, мөн биеийнх нь энэ тэндээс цус гарсан, үзүүртэй юманд олон удаа зүсэгдсэн бололтой нил цус болсон байсан. Ааваас юу болсон талаар асуухад аав эхнэр бид хоёрт Лоом *** намайг зодсон, арай гэж гэрээс нь зугтаж гарч ирлээ гэсэн. 
…Тэгээд би маргааш өглөө нь эрт босоод тухайн аавыг зодсон гээд байгаа айлыг олохоор орц руу нь ороод цусан толбо бүхий мөрийг нь дагаж явсаар *** гэдэг айлыг нь олж орсон. ***гийнх 9 давхарын 34 тоот айл байсан ба хаалгыг нь нүдээд ороход *** гэдэг хүн гэртээ ганцаараа согтуу байсан, гэрийнх нь шал тэр чигтээ цус болсон байсан. Тэгэхээр нь би 3 кадр зургийг өөрийнхөө гар утсаар аваад ***гаас та манай аавыг зодсон юмуу, юу болсон юм бэ? хүн алах шахсан байна ш дээ гэхэд *** гэгч надад яанаа би ахыгаа алчихлаа ш дээ гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Газар дээр нь очиход аав надад Лоом *** намайг өчиг хийж хана мөргүүлж нуруугаар унагааж шилээр зүсэж зодсон гэсэн. Тэгээд их л айж сандарсан гомдсон шинжтэй байсан. Сүүлд хэд хоногийн дараа тайвшраад, биеийн байдал нь дээрдсэний дараа ч гэсэн энэ байдлаа нөхөр бид хоёрт дахин давтаж ярьсан болно.” гэх мэдүүлэг /хэргийн 33-34/,       

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 4 дүгээр сард өдрийн тодорхой санахгүй байна. Шөнө 02 цагийн орчим нэг согтуу хүн хаалга нүдээд байсан. Манайх нялх хүүхэдтэй учир онгойлгоогүй. Согтуу хүн доош буугаад доод давхарын айлуудын хаалгыг нүдээд байгаа бололтой байсан. Гэтэл маргааш өдөр нь цагдаа нар манай хаалгыг нүдээд *** гэдэг айл мөн үү гэхээр нь манайх биш *** тоотод *** амьдардаг гэж хэлсэн. 
…Шил хагарах, зодолдох чимээ сонсоогүй, харин согтуу хүн хаалга нүдээд хэн бэ? юун хүн бэ? гэхэд эрэгтэй хүн “намайг хүн зодлоо, авраарай туслаач, цагдаа, түргэн дуудаад өгөөч гээд байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй, айгаад хаалга нээж өгөөгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…шөнө хаалга маш их хүчтэй нүдээд байсан. Хэн бэ?, та хаалга эвдлээ гэхэд эрэгтэй хүний хоолой сонсогдоод “хүн аллаа, авраарай, туслаарай гээд орилоод хаалга нүдэхээ болихгүй байсан. Хаалганы ручик эвдчихгээд маш хүчтэй хаалга нүдээд эвдчих гээд байсан. Айж сандраад хаалга тайлах гэснээ болиод хэсэг хугацаанд та тайвшир гэхэд огт хаалга нүдэхээ болихгүй чанга чанга нүдээд цагдаа дуудаад өг гээд маш их айж, сандарсан шинжтэй байсан. …хаалга нүдээд байсан хүн цээж нүцгэн нүүр толгой нь цус болсон эрэгтэй, хөгшин хүн байсан ба тэр хүн намайг хүн зодчихлоо гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37-39/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…ингээд тухайн согтуу хүнтэй уулзаж ву болсон, яагаад айлын хаалга нүдсэн гэж асуухад “ах нь шавийндаа ирсэн, гэрт нь хамт архи уусан, намайг *** зодсон, тонгорч унагааж гэмтээсэн гээд байсан. Зодуулсан айлаа зааж өгөөч гэхэд айл айлын хаалга нүдээд тухайн айлаа өөрөө олохгүй байсан ба заасан айл болгоноос нь асуусан тухайн согтуу хүнийг танихгүй гэсэн, хаалга нүдсэн айлын хүмүүс сүүлдээ уурлаж шөнө амраасангүй гээд байхаар нь тухайн хүнээс ар гэрийнхэнтэй нь холбоо барих утсыг асууж охин Болормаа гэдэг хүний утасны дугаар руу залгааж дуудахад охин нь нөхөртэйгээ ирж аавыгаа авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн үед тэр согтуу хүн таньдаг айлдаа архи ууж байгаад зодуулсан гээд зугтаж гарч ирсэн гээд цээжээрээ нүцгэн, өрөөсөн хөлдөө тавчиктай, нүүр амнаас нь цус гарсан байсан. Ингээд Өлзийхүү хошууч тэр хүнтэй уулзаад үлдсэн. 
…*** хошууч зодуулсан гэх айлыг нь олох гэж тухайн орцны айлуудаар ороход айлууд нь тухайн хүнийг танихгүй гээд унтаж байсан айлууд таарсан. Хүмүүс нь уурлаад унтуулж амраасангүй цагдаа нар шөнө орой хаалга нүдлээ гээд бухимдаад байхаар нь тухайн хүнийг эрүүл болохоор нь айлыг нь заалгая гээд явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-42/,   

-“…***гийн биед тархи доргилт, зүүн хөмсөгний шарх, дух, баруун, зүүн чих,  зүүн завьжны салст, баруун шуу, алга, баруун хөлийн 2 дугаар хурууны зулгаралт,  баруун зүүн шуунд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бол хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 443 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 44/,  

-“…багаж ашиглан шалгахад 0.48% үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх ***гийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 61/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65/, 
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 66-67/, 
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн нөхцөл байдлын мэдээ /хэргийн 84-85/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр байрны *** тоот гэртээ архидан согтуурсан үедээ ***г илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч ***нь 2017 оны 3  дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг бүгдийг багтааж, биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар хорих ялаар тогтоожээ.  
Шүүгдэгч ***нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй байх тул тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдөх үндэстэй.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нарт 170000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдөх үндэстэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялд багтааж биечлэн эдлэх ялын хэмжэг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***гийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ***нь хохирогчид төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялд багтааж биечлэн эдлэх ялын хэмжэг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-т зааснаар торгуулийн ялын 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч ***д үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
6.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ