Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04191

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 12

101/ШШ2022/04191

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0тоотод оршин суух, М.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр М.Дгаас 17,368,250 төгрөгийг гаргуулж ОХУ-ын иргэн Кд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч М.Д миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилэн хурааж, хөндлөнгийн шинжээчээр Файн эстимэйнт ХХК-ийг томилж, уг орон сууцыг 88,000,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байдаг. Нэхэмжпэгч миний бие өөрийн орон сууцтай ойролцоо байршилтай, онцлог, шинж төсөөтэй орон сууцуудыг үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа сайтуудаас үнийн ханшийн эх сурвалжийг хавсаргав. Үүнд: https://news.mn/r/2329260/, https://www.barilga.mn/n/11739/, http://itoim.mn/article/QrgHw/, www.unegui.mn Монголын зарын үнэгүй сайтууд. Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хит доогуур үнэлсэн, мөн хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийлгэсэн гэж үзэж энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

Иймд иргэн М.Д миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах орон сууцыг үнэлсэн "Файн эстимэйнт ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 361 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00878 дугаар тогтоолоор М.Дгаас 34,736,500 төгрөгийг гаргуулж, К, Кнарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Дд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, төлбөрийг төлөх талаар санал санаачлага гаргадаггүй. Иймд төлбөр төлөгч М.Дгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19261487/04 дүгээр тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 19261487/07 дугаар тогтоолоор хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хураан авч үнийн санал авахад төлбөр төлөгч М.Д нь тус орон сууцыг 180,000,000 төгрөгөөр, төлбөр авагч К нь 110,000,000 төгрөг, К120,000,000 төгрөгөөр үнэлж талуудын үнийн санал зөрүүтэй байсан тул шинжээчээр Ф ХХК-иар үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 88,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тайланг хүлээн авч 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4-160/10145, 4-160/10144 албан бичгээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 61,600,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, авагч нарт 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/11521, 4-162/11522 дүгээр албан бичгээр мэдэгдэж баталгаат шуудангаар хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32022/14428 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, НШШГГрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4-160/10145 дугаартай үнэлгээний мэдэгдэл, Ф ХХКК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, www.unegui.mn зарын сайтын мэдээлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Н.Нгийн иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дугаартай шийдвэр, НШШГГрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/11522 дугаартай мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/12806 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 887 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2019/11042 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 361 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2019/00878 дугаартай тогтоол, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 19261487 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19261487/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, НШШГГрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/10219 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/672 дугаартай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 19261487/07 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн М.Дгийн өгсөн үнийн санал, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн К.Е, К.А нарын өгсөн үнийн санал, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/124 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан болон шинжээчийн талаарх баримтууд, Ф ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлан, НШШГГрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4-160/10144, 4-160/10145 дугаартай үнэлгээний мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, НШШГГрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/11521, 4-162/11522 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/14428 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Шүүхийн бүрдүүлсэн баримт: НШШГГрын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-160/14931 дугаартай албан бичгээр тус газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, НШШГГрын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 4/56 дугаартай албан даалгавар, ээлжийн амралтын хуваарь, НШШГГрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-160/18353 дугаартай албан бичгээр тус газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/11522 дугаартай мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шүүгчийн захирамжийн биелэлттэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тайлбарыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 88,000,000 төгрөгөөр үнэлсэн Ф ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/00031 дугаартай шийдвэрээр М.Дгаас 17,368,250 төгрөгийг гаргуулж, К Ед, М.Дгаас 17,368,250 төгрөгийг гаргуулж, К Ад тус тус олгохоор шийдвэрлэсэн ба давж заалдах болон хяналтын журмаар хянагдаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гарч, мөн өдөр 887 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үүсгэсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 19261487/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, М.Н, М.Д, К Е, К А нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 19261487/07 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байх үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

3в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

НШШГГраас үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэж, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөгч М.Д орон сууцыг 180,000,000 төгрөгөөр, 4 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр авагч К Е орон сууцыг 110,000,000 төгрөгөөр, К А орон сууцыг 120,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг тус тус ирүүлсэн ба талуудын санал зөрүүтэй байсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан ба шийдвэр гүйцэтгэгч нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д заасан ажиллагааг явуулжээ.

 

Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул НШШГГ нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/124 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Ф ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.

 

Ф ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлан-г гаргаж, НШШГГт хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 5 дугаар сарын 13-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл-ийг төлбөр төлөгч М.Дгийн ээж Н.Нд хүлээлгэн өгч, тэрээр М.Дд дамжуулах талаар мөн өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байна.

 

Энэхүү мэдэгдлийг хүлээлгэн өгсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан зохицуулалтын дагуу явагдсан байна.

 

3г. М.Д нь үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдэж, уг үнэлгээтэй холбоотойгоор 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/12806 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, улмаар захирамжид заасан зөрчлөө арилган 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд үнэлгээ хүчингүй болгох тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд дээрхээс үзвэл төлбөр төлөгч М.Д нь хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Ф ХХК нь орон сууцыг үнэлэхдээ өмчлөлийн байдал, эрхийн хязгаарлалтын байдал, ашиглалтын байдал, хийц, бүтээцийн байдал, барилгын хийцийн үндсэн үзүүлэлт, байршил зэргийг тодорхойлон, жишиг орон сууцны зах зээлийн судалгааг хийж, зах зээлийн хандлагын аргаар үнэ цэнийг 88,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Ф ХХК-ийг төлөөлөн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин болох Н.Ц нь тус компаниас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу үнэлгээг гүйцэтгэж, тайлан бичсэнийг компанийн гүйцэтгэх захирал Ч.Отгончимэг баталгаажуулан гарын үсэг зуржээ.

 

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.

 

5. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, мөн хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь үнэлгээ хийх эрхгүй этгээдээр үнэлгээ хийсэн гэх гомдлын шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх үндэслэлүүдээс гадна ...үнэлгээтэй холбоотой ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь явуулахдаа харьяалал зөрчиж явуулсан, шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй ... гэх үндэслэлийг гаргаж, тайлбарласан бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж буй Баянзүрх дүүргийн 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Б нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралтаа 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эдэлж, түүний ээлжийн амралттай байх хугацаанд тус тойргийн нийт гүйцэтгэх баримт бичгийг 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Зд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон албан даалгавар 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гарсан байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлын шаардлагын үндэслэл нь үндэслэл муутай байна.

 

6. Хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, Ф ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлгээ хийсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Дгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

7. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2022/18831 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр хариуцагчаас ...М.Дд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн эсэхтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд ийм баримт байхгүй талаарх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үнэлгээний мэдэгдлийг М.Дгийн ээж Н.Нд хүлээлгэн өгч, улмаар М.Д нь шүүхэд энэхүү гомдлын шаардлагаа гаргасан байна.

 

Мөн НШШГГрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-160/18353 дугаартай албан бичгээр тус газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4-162/11522 дугаартай мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд эдгээр баримтыг хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн байсан буюу нэхэмжлэгч талын танилцсан баримтууд байгааг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бд шүүх хуралдааны товыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түүний 8 дугаарын утсаар мэдэгдсэн, түүнийг тус шүүхийн байранд явж байхад нь 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэж байгаа эсэхийг лавлахад мэдэж байгаа талаар хариулсан боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Ф ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Дгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2022/14428 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ