Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, шүүгч Х.Отгонжаргал, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин,

Улсын яллагч Г.Онон,

Иргэдийн төлөөлөгч Б.Ц,

Иргэний хариуцагч Ч.С, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Иргэний хариуцагч ******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Г.Нямдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******ийн ******,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ******гийн ****** нарт холбогдох 2426000240354 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, *** настай, регистрийн дугаар ******, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, “******-н гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдийн хамт, ****** аймгийн ****** сум, **** дугаар баг, ******** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ******ийн ******,

 

          Монгол Улсын иргэн, ******* оны **** дугаар сарын *****-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, ***** настай, регистрийн дугаар ******, эрэгтэй, дээд боловсролтой, ************ мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, эхнэр, хүүхдийн хамт, ****** аймгийн ****** сум, ***** дугаар баг, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** овгийн ******гийн ******

 

         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Х нь ****** аймгийн ****** сумын нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулах ******-ийн гүйцэтгэх захирлаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,

 

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн хуулийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1-д ”...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх”,

 

Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 160 дугаартай тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах тухай” журмын 4.3.4 дэх хэсэг,

 

****** аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/281 дугаартай “Комисс шинэчлэн байгуулах тухай” захирамжийг тус тус зөрчиж, Ч.Сд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******-аас “******” ОНӨААТҮГ-т Isuzu /хятад/ ус зөөврийн автомашин хүлээлцэх актыг хууль бусаар үйлдэж, ****** аймгийн Засаг даргын тамгын газрын ХБТХОХ-н дарга ******, ******-ийн захирал ****** нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “******” ОНӨААТҮГ-т “Ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тухай” ОНТ-2022/02 дугаар гэрээний дагуу ******-аас нийлүүлсэн БНХАУ-д 2014 онд үйлдвэрлэсэн “ISUZU” маркийн тээврийн хэрэгсэл нь тендерийн өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй буюу моторын багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж  “******” ОНӨААТҮГ-н өмчид хүлээн авч төсөвт их хэмжээний буюу 73,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч А.И нь ****** аймгийн Засаг даргаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

 

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”,

 

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсэгт заасан “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэснийг тус тус зөрчиж,

 

Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
****** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах
“******” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал ажилтай Ц.Хгийн
Ч.Сд эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор албан үүрэг, бүрэн
эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ****** аймгийн Засаг
даргын тамгын газрын ХБТХОХ-н дарга ******, “Будүма” ХХК-н захирал
****** нарын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “******” ОНӨААТҮГ-т “ус зөөвөрлөх автомашин нийлүүлэх тухай” ОНТ-2022/02 дугаар гэрээний дагуу ******-аас нийлүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад 2014 онд үйлдвэрлэсэн “ISUZU” маркийн тээврийн хэрэгсэл нь тендерийн
өгөгдлийн хүснэгтэд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй буюу “...Моторын
багтаамж, тормозын систем нь техникийн тодорхойлолтыг хангахгүй” тээврийн
хэрэгсэл гэдгийг мэдсээр байж ****** улсын дугаартай “ISUZU” маркийн ус
зөөвөрлөх зориулалттай тээврийн хэрэгслийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны
өдөр ******-с “******” ОНӨААТҮГ-т Isuzu /хятад/ ус зөөврийн
автомашин хүлээлцэх акт”-г хууль бусаар үйлдэж, “******” ОНӨААТҮГ-н
өмчид хүлээн авч төсөвт их хэмжээний буюу 73,000,000 төгрөгийн хохирол
учруулсан
гэмт хэрэгт  “******” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Хд техникийн шаардлага хангаагүй дээрх тээврийн хэрэгслийг хүлээн авах чиглэл өгч, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ****** овгийн Адъяадолжингийн ******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч ****** овгийн ******ийн ******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

            3. Шүүгдэгч ****** овгийн ******ийн ******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ******ийн ******гийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж,  зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг ****** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Ц.Х, А.И нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ц.Хгийн 2022-2023 онд хөтөлж байсан нийт 117 хуудастай хар хөх өнгийн арьсан хавтастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

         10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ******-аас 7,300,000 төгрөгийг, иргэний хариуцагч Ч.Соос 23,857,646 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ****** аймгийн Засаг даргын тамгын газарт олгосугай.

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд  авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Иид авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

           12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч   нар иргэний  нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, А.И нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦЭЦЭГЭЭ

 

                                             ШҮҮГЧИД                          Х.ОТГОНЖАРГАЛ

                                                                     

                                                                                        М.МАНДАХБАЯР