Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/04726

 

 

 

 

 

 

 

2022 11 09

101/ШШ2022/04726

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 тоотод оршин суух, О.М-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Г.А-ад холбогдох

 

О.М нь талийгаач С.Оын төрсөн ганц охин бөгөөд гэр бүлийн гишүүний хувьд дундын хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах, талийгаач С.Оын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хувийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Г.Аын нэхэмжлэгч О.Мд холбогдох Баянзүрх дүүргийн 0 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгож, уг орон сууцны хувиас миний орон сууцыг засан сайжруулах зардалд зарцуулсан 4,034,850 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Б.Хгийн бие даасан шаардлагатай, зохигчдод холбогдох С.Оын оршуулгын зардалд 5,624,700 төгрөгийн зардал гарсаны 2,812,350 төгрөгийг хариуцагч Г.Ааас, 2,812,350 төгрөгийг нэхэмжлэгч О.Мгаас тус тус гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,

Хариуцагч Г.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.М миний бие С.Оын төрсөн ганц охин юм. Миний аав С.О нь миний ээж Э.Гтай 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Ингээд 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр намайг төрүүлж эцэг, эх болцгоосон. Энэ үед манайх Дархан-Уул аймагт амьдарч байсан. Гэвч намайг 8 настай байхад аав, ээж хоёр гэр бүлээ цуцлуулж, ээж намайг дагуулан Улаанбаатар хотод ирсэн. Тэр цагаас хойш ээжтэйгээ хамт амьдарч, ээжийнхээ халамжинд өссөн. Аав, ээж хоёр 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлт цуцлалтаа бүртгүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд аав бид хоёр холбоотой байж, аавыг өвдсөн үед би эргэж тойрч байсан. Аав минь над дээр үе үе ирж, чи бол миний цорын ганц охин, надад чамаас өөр үр хүүхэд байхгүй, аав нь чамд байгаа бүхнээ өгнө, миний охин аавыгаа амьд байгаа дээр аавынхаа эд хөрөнгөнд хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хэрэгтэй, аав нь чамайг гадаад улс руу сургуульд сургана гэх зэргээр ярьдаг байсан ч тухайн үед аавынхаа намайг гэж надад өв хөрөнгөө өвлүүлэх гэсэн сэтгэлийг нь би ойлголгүй өнгөрөөдөг байсан. Учир нь би аавыгаа ингээд нэг өдөр нас барчихана гэж огт санаагүй юм. Аав минь өөрийн өмч болох Баянзүрх дүүргийн 0 тоот орон сууцанд амьдарч байгаад насан эцэслэсэн. Уг орон сууцыг хуулийн дагуу аавыг нас барсан өдрөөс хойш 1 жилийн дараа миний бие өвлөн авах ёстой байтал Г.А гэх эмэгтэй аавыг нас барсаны дараа гэнэт гарч ирэн, өөрийгөө энэ байрны хамтран эзэмшигч гээд уг орон сууцанд амьдрах болсон. Ингэхдээ аавтай сүүлийн хэдэн жил хамтран амьдарч байсан Б.Х гэх эмэгтэйг хөөж гаргасан байдаг. Г.А гэх эмэгтэйн талаар өмнө нь аав надад огт ярьж байгаагүй. Миний ээж болон аавын ах дүү нарын хэлж байгаагаар Г.А нь ааваас хүүхэдтэй болсон гэж худал хэлж, гэрлэлтээ бүртгүүлэн, орон сууцанд нь хамтран эзэмшигчээр нэрээ бүртгүүлж аваад аавтай минь хамт амьдралгүйгээр алга болсон гэдэг. 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээс хойш огт сураггүй байсан Г.А гэх энэ эмэгтэй аавыг нас барангуут гарч ирээд ийнхүү ааваас минь үлдсэн орон сууцанд амьдарч байгаа нь анхнаасаа аавтай гэр бүл болж амьдрах биш аавын эд хөрөнгөнд нэрээ бүртгүүлэх зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн гэж би үзэж байна. Мөн би аавынхаа захиасыг биелүүлж, эд хөрөнгийг нь өвлөх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг тогтоох зорилгоор уг орон сууцыг өнөөгийн зах зээлийн ханшаар бодон 80,000,000 төгрөгөөр үнэлж байна.

О.Мгийн нэхэмжлэлтэй Г.Аад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүрэг, 0 тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг анх гаргасан. Гэвч иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад Г.А нь талийгаач С.Отай 1999 онд гэрлэлтээ баталгаажуулж 2000 онд хамтын амьдрал нь дууссан байдаг. Тодруулж хэлбэл гэрлэлтээ баталгаажуулсан боловч Г.А нь талийгаач С.Оаас салж тусдаа амьдарч талийгаачийг насан эцэслэх хүртэл эргэн нийлээгүй болох нь тогтоогдсон. Энэ хугацаанд талийгаач С.О нь Б.Хтай хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгосон. Хариуцагч Г.А нь хамтын амьдралаа эцэслэсэн хэдий ч гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй өдий хүрсэн учраас өөрийгөө маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэхээс гадна өв залгамжлагч гэж үзэж байгаагаа шүүхэд илэрхийлсэн. Энэхүү нөхцөл байдлын улмаас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай болоод байна.

Иймд нэхэмжлэгч О.М нь талийгаач С.Оын төрсөн ганц охин бөгөөд гэр бүлийн гишүүний хувьд дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хувийг гаргуулах, талийгаач С.Оын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож ногдох хувийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1991 оны 8 дугаар сард С.Отай Улаанбаатар хотод танилцаж, 1992-1997 онд Дархан хотод бид хамт Хараа зочид буудалд, дараа нь хуучин Дарханы 0 тоот 3 өрөө байрыг 550,000 төгрөгөөр худалдан авч би хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн амьдарч байсан. Намайг С.Отай танилцаад хамт 1 гэрт орж амьдарч байхад миний охин, хүү хоёр маань 5-6 настай байсан ба С.О нь надад эхнэрээсээ салсан гэж ярьж байснаас биш надад хэзээ ч хүүхэдтэй гэж огт хэлж байгаагүй. Дарханд амьдарч байх хугацаанд гэр бүл үр хүүхэд нь гэж хүн ирж, ярьж, уулзаж байгаагүй. 1997 онд бид Улаанбаатар хотод шилжин ирж Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороололд миний ах Г.Мы байранд амьдарч байхдаа бид 1999 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж Баянзүрх дүүрэг, 0 тоот байртай болж би хамтран өмчлөгчөөр мөн бүртгүүлсэн. 2001 онд миний аав маань хүндээр өвдөж намайг 2 хүүхэдтэйгээ аавындаа түүнийг асарч, сувилж байхад С.О нь Б.Х гэдэг эмэгтэйд 2 өрөө байрныхаа 1 өрөөг миний зөвшөөрөлгүй түрээслүүлсэн ба улмаар түүнтэй гэр бүлийн дотно харьцаатай болж аавыг минь нас барсаны дараа намайг 2 хүүхдийн хамт байрнаас хөөж байранд маань оруулаагүй юм. Б.Х нь 1 охинтой бөгөөд С.Отай манайд хамт амьдарч байсан. Нэхэмжлэгч аав дээрээ очдог, түүнийг харж асарч, сувилж байдаг гэсэн нь эргэлзээтэй юм. Хэрэв талийгаач С.О нь маргах гэж байгаа орон сууцыг нэхэмжлэгчид өвлүүлэх байсан юм бол хамтран өмчлөгч надад хэлэх, надаас лавлах, надад хүсэлт гаргах зэрэг бүхий л бололцоо нь өөрт нь байсан гэж үзэж байна. Би 2001 онд гэрээсээ хөөгдөж гараад олон жил түрээсийн байраар хүүхдүүдтэйгээ амьдарсан ба гэрлэлтээ цуцлуулах, дундын өмч хөрөнгийг шийдвэрлүүлэхээр зохих газруудад хандаж байсан боловч С.О нь шүүхээс нэхэмжлэлээ авдаггүй, салахгүй гээд оршин суух хаягаа байнга өөрчилж ийш тийш нь хаягийн шилжүүлэг хийлгэдэг байсан ба тэр ч бүү хэл шүүхийн журмаар эрэн сурвалжлагдаж байсан юм. Талийгаач хамгийн сүүлд нас барахдаа өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 тоот орон сууцанд амьдарч байгаагүй, хорооны хүн амын бүртгэлээс 2014 оны 5 дугаар сарын 09-нд албан ёсоор хасагдаж, Сэлэнгэ аймаг, 0 тоот гэсэн хаягт ам бүл ганцаараа албан ёсоор оршин сууж байсан байдаг ба үүнийг нь Сэлэнгэ аймаг,  дугаар багийн Засаг дарга Ч.С нь тодорхойлж байсан юм. С.О бид 2 энэ байрны өмчлөгчөөр 1999 онд бүртгүүлсэн, миний Иргэний үнэмлэхний хаяг одоог хүртэл Баянзүрх дүүрэг, 0 тоот гэсэн байгаа. Манай байрыг анх түрээсэлж байсан түрээслэгч, дараа нь талийгаачтай хамтран амьдрагч болсон Б.Х нь манай байранд оршин суудаг гэсэн бүртгэлийг 2013 оны 12 дугаар сарын 13-нд хороон дээр хийлгээд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэлээс хасалт хийлгэсэн байдаг. Түүнчлэн Б.Х нь Баянгол дүүргийн 0 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдрахгүй манай байранд хасалт хийлгэсэн атлаа нуугдаж, нууцаар амьдраад байсан учраас би түүнийг шүүхийн журмаар албадан гаргуулах, өөрийн хамтран өмчлөх орон сууцыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 101/ШШ2017/04107 тоот шийдвэрээр Иргэний хуулийн 106 дутаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан манай байрыг хариуцагч Б.Хгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэрийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч Б.Х мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулан орон сууцыг чөлөөлөхгүй байсаар 2019 оны 9 дүгээр сарын 05-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Б.Хг мөн хажуу өрөөг түрээсэлсэн байсан бүх хүмүүсийг байрнаасаа гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Б.Хгийн хууль бус эзэмшлээс манай орон сууцыг чөлөөлөхөд орон сууцанд маань амьд хүн амьдрахын эцэсгүй, дэндүү аймшигтай дэн буудал, магадгүй архичин, ядуусийн орогнодог оромж болсон байсан учраас би орж амьдраагүй, иж бүрэн засвар хийхээр төлөвлөөд засварын ажлыг бага багаар явуулж байна. Нэхэмжлэгч намайг С.Отай амьдраагүй гэж хэлж байгаа нь бусдын үгэнд итгэсэн бололтой. С.О бид хоёр дундаасаа хүүхэдгүй боловч талийгаач манай хүүхдүүдтэй бид ам бүл 4-лээ 1992-2001 оны хооронд бусдын адил сайтай, муутай амьдарч байсан гэдгийг тайлбарлах зөв байх. О.М нь талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчийн хувьд маргахгүй, харин манай гэр бүлтэй хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүн биш тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч Г.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие талийгаач С.Отай 1992 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 1999 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж байсан. Би Баянзүрх дүүрэг, 0 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгч хэдий ч 2006 оноос эхлэн уг орон сууцыг хамтран өмчлөх эрхээ эдлэх боломжгүйн улмаас 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн үр дүнд бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлж авсан. Манай байрыг албадан суллах үед тухайн байрыг хууль бусаар эзэмшиж байсан Б.Х талийгаач С.О нар нь өрөө тус бүрийг бусдад түрээслүүлдэг, түрээслэгч нар нь өнөө маргаашийг архидаж өнгөрөөдөг, ямар ч тав тухгүй, хүн амьдрах боломжгүй, хэсэг бүлэг хүмүүсийн архидан согтуурдаг оромж болсон байсан тул би тухайн байрандаа иж бүрэн их засварын ажлыг 2019 оны 9 дүгээр сараас эхлэн өөрийн боломж, бололцоогоороо бусдын тус дэмээр засан сайжруулсаны үр дүнд орон сууц шиг орон сууц болж хүн амьдрах нөхцөл бүрдлээ. Хариуцагч өөрийгөө Баянзүрх дүүрэг, 0 тоот 2 өрөө орон сууцны өв залгалжлагч гэж маргалдаж байгаа ба хариуцагч би хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнд өвлөгдөх хувиас маргаан бүхий байранд хийгдсэн их засварын буюу цахилгааны бүрэн монтаж хийлгэсэн ажлын хөлс, материалын зардал, орчуулгын хөлсөнд зарцуулсан 1,462,000 төгрөг, дотор заслын ажлын хөлс, материалд зарцуулсан 8,939,100 төгрөг, хана, цонх, хаалга буулгаж хог тээвэрлэсэн ажлын хөлсөнд зарцуулсан 1,500,000 төгрөг, сантехникийн ажлын хөлс, барилгын материалд зарцуулсан 4,240,300 төгрөг, нийт 16,141,400 төгрөгийн 25 хувь болох 4,034,850 төгрөг болж байна. Миний бие талийгаач С.Отай 1992 оноос эхлэн Дархан-Уул аймагт гэр бүл болж хамтран амьдарч байгаад 1999 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл гэрлэлтээ эрх бүхий байгууллагад хандан цуцлуулаагүй, эд хөрөнгийн маргаанаа ч эцэслэн шийдвэрлүүлээгүй байгаа ба би талийгаач С.Оын хууль ёсны өв залгамжлагч мөн юм. Талийгаач С.О нь надтай хууль ёсны гэр бүл болсоны дараа намайг өөрийн худалдаж авсан хуваарьт хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан.

Иймд намайг С.Оын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч О.Мөнгөнчимэгт эцэг С.Оаас өвлөгдөх Баянзүрх дүүргийн 70тоот 2 өрөө орон сууцны хувиас миний уг орон сууцыг засан сайжруулах зардалд зарцуулсан 4,034,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хууль ёсны өмчлөгч гэдэг бол нэгэнт гэрчилгээ дээр бичигдсэн. Өвлөгчийн хувьд өөр хүнтэй хамтын амьдралтай байсан гэдгийг шүүх тогтоосон байхад энэ хүнийг эхнэр нь гэж үзээд өвлөгч гэж үзэх нь өрөөсгөл байна. Хууль дээр үүнийг нэг бүрчлэн заагаагүй учраас өнөөдрийн бид нарын маргаан сонин болчихоод байна. Ер нь эхнэр гэж хэн юм бэ, гэрлэлтийн гэрчилгээ дээр нэр нь байхаас гадна хамт амьдардаг хүнийг хэлдэг биз дээ. Энэ хүн аль хэдийн яваад 20 гаруй жил болсон. Нөгөө хүн нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаад насан эцэслэсэн байхад ганцхан гэрлэлтийн гэрчилгээ дээр нэр нь байгаа учраас энэ хүн би өвлөх эрхтэй гээд нөгөө хүнээ өнгөрсөн хойно нэхэмжлэл гаргаад байна. Магадгүй С.О нь амьд байсан бол энэ хүнд өөрийн хөрөнгөөс өвлүүлэх байсан болов уу. 10, 20 жил хамт амьдраагүй хаяад явсан хүнд өвлүүлэх байсан уу, тэгэхээр өвлөгч гэдэг ойлголт нь өрөөсгөл, үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Миний бие Б.Х нь С.Отай 20 жил хамтран амьдарч байх хугацаанд С.О нь харвалт, нуруу нугасны мэс засалд орж тахир дутуугийн 2 дугаар группэд орж 13 жилийн турш байнгын миний асаргаанд байсан. С.О нь сүүлийн 6 жилд нь хэвтэрт орж миний бие ганцаараа асарч тэтгэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. С.Оыг энэ олон жил өвчтэй байх хугацаанд Г.А болон охин О.М нар нь эмчилгээ, асаргаа сувилгаанд тусалж дэмжиж эргэж тойрч байгаагүй. Миний бие нөхөр С.Оыг хүнд өвчтэй үед ганцаараа асарч халамжлан насан эцэс болтол нь хамт байж сүүлчийн замд нь үдэж оршуулсан. Талийгаачийг олон жил хүнд өвчтэй хэвтэрт байхад нь хэн ч эргэж тойрч тусалж дэмжиж байгаагүйгээр барахгүй монгол хүний ёсоор нас барсаны дараах буяны үйлд ч оролцоогүй. Миний бие талийгаач С.Оын оршуулгын зардалд 5,624,700 төгрөгийн зардал гаргасан.

Иймд хариуцагч Г.Ааас 2,812,350 төгрөгийг, хариуцагч О.Мгаас 2,812,350 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд Б.Хгийн гаргасан шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

7. Хариуцагч Г.А бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд Б.Хгийн гаргасан шаардлагыг зөвшөөрч байгаа, гэхдээ Б.Хгийн амьдарч байх хугацааны СӨХ-ны төлбөрийг хасуулах хүсэлттэй байна гэв.

 

8. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Мгийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, С.Оын нас барсны гэрчилгээ, С.О болон Б.Г нарын 281 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11-1551478 дугаартай лавлагаа, Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/09/023009 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 11/09/023010 дугаартай гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, 11/09/023008 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчдад анхааруулга хүргэх тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2020 оны 01 дүгээр сарын 03,07-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тодруулга, Залуу монгол корпорэйшн-ийн 2005 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, мөн компанийн 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, Э.Пын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02520 дугаартай шийдвэр, 174 тоот орон сууцны дотор талын гэрэл зургууд, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан, 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 0 дугаар байрны ойролцоох насжилт ижил орон сууцнуудын худалдах зарын хуудаснууд, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар,

Хариуцагчийн хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 1992-1997 онд С.О бид хамтдаа Х ХХК-д ажиллаж байсныг нотлох баримт, С.О болон Г.А нарын гэрлэлтийн гэрчилгээ, 20630 дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2002 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, С.О, Ч.Цагаанцоож, Г.А нарын иргэний үнэмлэх, 2005 оны 8 дугаар сарын 01-ний бичиг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт, мөн хорооны 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сүраатар сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 536 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/04734 дугаартай захирамж, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04107 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2018/03584 дугаартай захирамж, 354 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Г.А, А.О, А.Ц нарын иргэний үнэмлэх, Хүн амын бүртгэл, С.Оын иргэний үнэмлэх, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч Г.Аын 174 тоот хаягт байранд хийлгэсэн цахилгааны ажилд гарсан зардлын жагсаалт, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Г.Аын орон сууцанд хийсэн цахилгааны хэрэгсэл болон утасыг солих гэрээт ажлыг дүгнэсэн акт, НМЛН трейд ХХК-ийн гэрчилгээ, Стойко Иваны Монгол Улсад оршин суух үнэмлэх, план зураг, засварын ажил хийж буйтай холбоотой гэрэл зургууд, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөнгө өгсөн баримт, хариуцагч Г.Аын 174 тоот хаягт байранд хийлгэсэн заслын ажилд гарсан зардлын жагсаалт, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, засварын ажил хийгдэж буй гэрэл зургууд, байрны засварын хөлсний баримт, БМД-ийн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зарлагын баримт, агийн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн зарлагын баримт, Материал хаусын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт, мөн өдрийн худалдан авалт хийсэн пос машины баримт, ц.нгийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зарлагын баримт, Жоби БМД-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримт, мөн өдрүүдийн худалдан авалт хийсэн пос машины баримт, Жомби барилгын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын баримт, мөн өдрийн худалдан авалт хийсэн пос машины баримт, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, Тулах соёмбо констракшн ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримт, Жобигийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримт, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зарлагын баримт, мөн өдрийн ц.агийн зарлагын баримт, БМД-ийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зарлагын баримт, К4-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зарлагын баримт, мөн өдрүүдийн худалдан авалт хийсэн пос машины баримт, ЧМК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зарлагын баримт, Ц.Чийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, 13-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хана, хаалга, цонх салгаж байх үеийн гэрэл зургууд, хариуцагч Г.Аын 174 тоот хаягт байранд хийлгэсэн сангийн ажилд гарсан зардлын жагсаалт, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, БМД-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн зарлагын баримтууд, 9 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 01, 23, 11 дүгээр сарын 27,12 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримтууд, өрөөнүүдэд засвар эхлэх үеийн гэрэл зургууд, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн өгсөн баримт, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 174 тоот орон сууцны СӨХ-ийн төлбөрийн баримт, 2019 оны 8,9,10,11,12 дугаар сар болон 2020 оны 01, 4, 5 дугаар сарын байрны мөнгө төлсөн баримтууд, 2020 оны 3 дугаар сарын 20, 4 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлэг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн кредит карт эзэмших гэрээ, уг гэрээний хавсралт, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаагүй мөнгөн хадгаламжийн гэрээ, Г.Аын 0 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн орон сууц худалдаж, худалдан авсан гэрээний үнийн дүнгийн протокол, 2003 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн баримт, 1999 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн баримт, 1994 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хараа ББХК-ийн бүх гишүүдийн хурал, А.Вгийн өргөдөл, 1993, 1995, 1997, 1998, 2000, 2001 онуудадын гэрэл зураг, 1996 оны 7 дугаар сарын 01, 07-ны өдрийн талархал, итгэлтэй сонгогчийн жуух, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Г.Аын хүсэлт, Төрийн банкны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21/17 дугаартай тодорхойлолт, Г.Аын төрийн банкны кредит дансны хуулга, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Г.Аын тэтгэврийн дэвтэр, Г.Аын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, УБЦТС ХХК-ийн баримт, Г.Аын гадаад паспорт, иргэний улаан паспорт, нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 174 тоот орон сууцны СӨХ-ны төлбөрийн баримтуудыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Хгийн иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02520 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/07566 дугаартай захирамж, нэмэгдүүлсэн бие даасан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Сувилахуй өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Нью семетри ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 01/240 дугаартай залруулга, мөн компанийн 2018 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрийн кассын орлогын ордер, Бурхан болоочийг оршуулах захиалгын хуудас, Хүндэтгэлийн цогц үйлчилгээний үнэ, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зарлагын маягт, Г.Аын авч явсан эд хогшлын жагсаалт, 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3815 дугаартай захирамж, 2002 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн мөнгө тушаасан баримт, өөрчилсөн бие даасан шаардлага, С.Аийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолтыг тус тус гуравдагч этгээд нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

9. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7/10232 дугаартай албан бичгээр 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, мөнгө тушаасан баримт, Ц.Дийн орон сууц эзэмших эрхийн бичиг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, ОСНАА-н тодорхойлолт, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд Б.О нарын 1997 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн 70тоот орон сууцны талбайн үнэлгээ, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 0 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, 4103 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, кредит банкны орлогын мэдүүлэг, 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ, 20630 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, голомт банкны орлогын мэдүүлэг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Г.Аын хүсэлт, Г.Аын иргэний үнэмлэх, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, С.Оын нас барсны гэрчилгээ, О.М болон С.Оын иргэний үнэмлэх, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11-155478 дугаартай лавлагаа, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэг, төлбөрийн баримт, О.Мгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 18375 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, С.Оын нас барсны гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 11/10257 дугаартай албан бичгээр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/001048 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийг бүртгэх анкет №1228, гэрлэлтээ цуцлуулсныг мэдэгдэх хуудас №374 ХААТР-16/А/ маягт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай албан бичгээр Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11/321 дугаартай албан бичгээр 101/001570 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 101/001565 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7/738 дугаартай албан бичиг болон уг албан бичгээр 20630 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11/812 дугаартай албан бичгээр Залуу монгол ХХК-ийн лавлагаа болон хувийн хэргийн хуулбар нийт 177 хуудас баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11/937 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/193 дугаартай албан бичиг болон уг албан бичгээр 11/09/001378 дугаартай С.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр Өрхийн хүн амын бүртгэлийн дэвтэр, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 11/2062 дугаартай албан бичгээр Хараа ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 7/2098 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 88 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийн нийт 26 хуудас баримт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 348 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 0 тоотод байрлах орон сууцны хувийн хэргийн нийт 18 хуудас баримт, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, Баян модот ХХК-ийн 2021оны 3 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайлан, Шүүхийн тусгай архивын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/262 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 42 дугаартай захирамж, мөн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1916 дугаартай шийдвэр, 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3815 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2016/33819 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 116 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Мөнх эстимэйт ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1/19 дугаартай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Г.Аад холбогдуулан анх талийгаач С.Оын хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 0 тоот орон сууцыг надад өвлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Оын эзэмшил болон өмчлөлд бүртгэлтэй бүх эд хөрөнгийг тогтоож, С.Мд өвлүүлэх, С.М нь С.Оын эзэмшил болон өмчлөлд бүртгэлтэй бүх эд хөрөнгийн өв залгамжлагч болохыг тогтоолгох зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба Хараа компанийн хувьцаа болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 0 тоот орон сууц нь талийгаач С.Оын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, түүний төрсөн охин О.Мд өвлүүлэх гэж нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулах нь гээд Хараа компанийн хувьцаа болон Дархан-Уул аймаг, 0 тоот орон сууц нь талийгаач С.Оын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, түүний төрсөн охин О.Мд өвлүүлэх тухай шаардлага гаргасан ба энэхүү шаардлагаасаа 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр татгалзсан байна.

 

Хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа О.М нь талийгаач С.Оын төрсөн ганц охин бөгөөд гэр бүлийн гишүүний хувьд дундын хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах, Талийгаач С.Оын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хувийг гаргуулах тухай гэж тодруулж, энэхүү шаардлагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж оролцож байна.

 

2. Хариуцагч Г.А нь нэхэмжлэгч О.Мд холбогдуулан цахилгааны бүрэн монтаж хийлгэсэн ажлын хөлс, материалын зардал, орчуулгын хөлсөнд зарцуулсан 1,462,000 төгрөг, дотор заслын ажлын хөлс, материалд зарцуулсан 8,939,100 төгрөг, хана, цонх, хаалга буулгаж хог тээвэрлэсэн ажлын хөлсөнд зарцуулсан 1,500,000 төгрөг, сантехникийн ажлын хөлс, барилгын материалд зарцуулсан 4,240,300 төгрөг, нийт 16,141,400 төгрөгийн 25 хувь болох 4,035,850 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 0 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х нь хариуцагч Г.Аад холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0тоот 2 өрөө орон сууцны өнөөдрийн зах зээлийн ханш 70,000,000 төгрөг ба С.Оад ногдох хэсэг 35,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг гаргуулах, зохигчдод холбогдуулан талийгаачийг оршуулахад гарсан зардал болон цагаалганы төлбөрт 5,624,700 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ногдох хэсэг 12,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, С.Оын оршуулгын зардалд 5,624,700 төгрөгийн зардал гарсан, хариуцагч Г.Ааас 2,812,350 төгрөг, нэхэмжлэгч О.Мгаас 2,812,350 төгрөгийг тус тус гаргуулах-аар шаардаж байна.

 

4. Нэхэмжлэгч О.М нь талийгаач С.Оын хууль ёсны өвлөгч, мөн гэр бүлийн гишүүн тул аль алинаас нь ногдох хувийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Г.А нь хууль ёсны өвлөгчийн хувьд маргахгүй, хуулийн дагуу ногдох хувийг нь өгөхөд татгалзах зүйлгүй, манай гэр бүлийн гишүүн биш тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.О болон Г.А нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаатай боловч сүүлд талийгаачтай хамт амьдарч байгаагүй, түүнийг эхнэр нь гэж үзэхгүй зэргээр талууд маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг зохигчид хүлээн зөвшөөрсөн болно.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. С.О, Э.Г нар нь 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон учир 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн, улмаар тэдний дундаас 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр охин О.М төрсөн, С.О болон Э.Г нар 1998 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 897 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлт цуцлалтын 64 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлт цуцлалтын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 

5б. С.О, Г.А нар нь 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, 2006-2016 оны хооронд гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр удаа дараа шүүхэд хандаж байсан боловч хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2016/33819 дугаартай захирамжаар хариуцагч С.О нь Баянзүрх дүүрэг, 0тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, С.О болон Г.А нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.

 

5в. Боржигин овогт Сүрэнхорлоогийн Отгонбат нь 57 насандаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ГССҮТ-д нас барсныг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсны бүртгэлийн 6012 дугаарт бүртгэж, 0000219621 дугаартай нас барсны гэрчилгээ олгогджээ.

 

6. Нэхэмжлэгч О.М нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

 

7. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч О.М, хариуцагч Г.А нар нь талийгаач С.Оын хууль ёсны өвлөгч нар мөн байна.

 

8. Баянзүрх дүүрэг, 0 тоот, 30 мкв, улсын бүртгэлийн 0 дугаар бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг Д.Э, Э.П нараас С.О нь 1999 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ-ний дагуу авч, 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр С.О үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргахдаа хамтран өмчлөгчөөр Г.Аыг оруулахаар тусгасан, улмаар 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 20630 дугаартай Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ С.О болон Г.А нарын 2 хүний өмчлөлд бүртгэгдэн олгогджээ.

 

Өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, Г.А нь Б.Хгийн хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/04107 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 174 тоот орон сууцыг Б.Хгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Г.А нь 2019 оны 9 дүгээр сард орон сууцаа хүлээн авч, засвар хийн амьдарч байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7/10232 дугаартай албан бичиг, 101/ШШ2017/04107 дугаартай шийдвэр, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

9. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар О.М болон Г.А нар нь хууль ёсны өвлөгч мөн ба тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй бөгөөд 532 дугаар зүйлийн 532.1Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар өвлөгдөх эд хөрөнгө болох дээрх 174 тоот орон сууцыг дараах байдлаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.6Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж зааснаар Баянзүрх дүүрэг, 0 тоот, 30 мкв, улсын бүртгэлийн 0 дугаар бүртгэгдсэн 2 өрөө орон сууц нь талийгаач С.О болон хариуцагч Г.А нарын 2 хүний өмчлөлийнх бөгөөд О.М, Г.А нар нь талийгаач С.Оын хууль ёсны өвлөгчийн хувьд С.Оын ногдох хэсэг болох орон сууцны 50 хувийг хуваан ногдох хувийг тодорхойлох буюу Г.М 25 хувь, Г.А нь өөрийн өмчлөлийн орон сууцны 50 хувиас гадна 25 хувийг өвлөх юм.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Итгэлт эстимэйт ХХК, Баян модот ХХК, Мөнх эстимэйт ХХК-иудаар орон сууцны засвар хийхээс өмнөх үе болон дараахи байдал, өв нээгдсэн 2019 оны 9 дүгээр сарын зах зээлийн үнэлгээ, мөн одоогийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайлангууд гаргуулсан байх бөгөөд эдгээр тайлангуудаас Баян модот ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ШОСҮ21/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь Баян модот ХХК 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон сууцны зах зээлийн үнэлгээг 71,504,670.80 төгрөг бүхчилвэл 71,505,000 төгрөгөөр үнэлсэн, мөн нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцны өнөөгийн зах зээлийн ханшийг 80,000,000 төгрөгөөр бодож улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэсэн тайлбарыг гаргасан нь энэхүү үнэлгээтэй ойролцоо байна гэж үзэв.

 

Уг хөрөнгийн үнэлгээний тайланд орон сууцанд хийсэн засварын зардал 16,141,400 төгрөг гэж тусгасан байх боловч энэ нь 71,504,670.80 төгрөгт багтаагүй байна.

 

Үнэлгээ 71,504,670.80 төгрөгийн 50 хувь нь 35,752,335.4 төгрөг ба 25 хувь нь 17,876,167.7 төгрөг болж байх тул уг ногдох хэсгийг хариуцагч Г.Ааас гаргуулж, нэхэмжлэгч О.Мд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, 3.1.4гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж заажээ.

 

Нэхэмжлэгч О.М нь С.Оын охин мөн боловч С.О болон Г.А нартай хамт амьдарч байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэр бүлийн гишүүн биш байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах боловч О.М нь С.О, Г.А нартай хамт амьдарч байгаагүй, гэр бүлийн гишүүн биш тул энэхүү үндэслэлд хамааруулан талийгаач С.Оын төрсөн ганц охин бөгөөд гэр бүлийн гишүүний хувьд дундын хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

 

12. Хариуцагч Г.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Хгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, улмаар 2019 оны 9 дүгээр сараас хойш орон сууцандаа засвар үйлчилгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөд зарцуулсан зардлыг өвлөгч О.Мгаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл тухайн орон сууцанд засвар үйлчилгээ хийж буй нөхцөл байдал нь О.Мгийн буруутай үйлдлээс болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

13. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02520 дугаартай шийдвэрээр Б.Хг С.О агсантай 2000 оноос 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Х нь талийгаач С.Оын оршуулгын зардалд 5,624,700 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд О.М болон Г.А нар энэхүү зардал гарсан эсэхэд маргаагүй, зөвшөөрсөн тул хариуцагч Г.Ааас 2,812,350 төгрөг, хариуцагч О.Мгаас 2,812,350 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй байна.

 

Харин хариуцагч Г.А нь дээрх төлбөрөөс Б.Хгийн орон сууцанд оршин сууж байх үеийн СӨХ-ны төлбөрийг хасуулах хүсэлт гаргасныг хасч тооцох үндэслэлгүй, Г.А нь энэхүү төлбөртэй холбоотой асуудлаар буруутай этгээдээс жич шаардах эрх нь нээлттэй юм.

 

14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас талийгаач С.Оын хууль ёсны өвлөгчөөр О.Мг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцны ногдох хэсгээс 17,876,167.7 төгрөгийг хариуцагч Г.Ааас гаргуулж, нэхэмжлэгч О.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс О.М нь талийгаач С.Оын төрсөн ганц охин бөгөөд гэр бүлийн гишүүний хувьд дундын хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас талийгаач С.Оын хууль ёсны өвлөгчөөр Г.Аыг тогтоож, сөрөг нэхэмжлэлээс орон сууцны хувиас миний орон сууцыг засан сайжруулах зардалд зарцуулсан 4,034,850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч нар зөвшөөрснийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

15. Гуравдагч этгээд нь гэрчээр С.А, С.Отгонтөгс нарыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

 

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулах нь гээд Хараа компанийн хувьцаа болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 0 тоот орон сууц нь талийгаач С.Оын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, түүний төрсөн охин О.Мд өвлүүлэх тухай шаардлага гаргаж, энэхүү шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/03961 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Энэхүү шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр татгалзсан тул татгалзлыг батлах нь зүйтэй.

 

Энэхүү нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нь татгалзсан боловч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг-ийг төлөхөөр зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нөхөн гаргуулах нь зүйтэй байна.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө, 106 дугаар зүйлийн 106.6Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 628,150 /557,950+70,200/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,800 /79,600+70,200/ төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,000 /207,000+105,000/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 247,331 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгч О.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгохоор, О.М болон Г.А нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 59,948 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээдэд олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1заасныг тус тус баримтлан талийгаач С.Оын хууль ёсны өвлөгч нь нэхэмжлэгч О.М, хариуцагч Г.А нар мөн болохыг тогтоож, хариуцагч Г.Ааас өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцны ногдох хэсэг болох 17,876,167.7 /арван долоон сая найман зуун далан зургаан мянга нэг зуун жаран долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мд олгож, нэхэмжлэгч О.Мгийн нэхэмжлэлээс О.М нь талийгаач С.Оын төрсөн ганц охин бөгөөд гэр бүлийн гишүүний хувьд дундын хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах шаардлага болон хариуцагч Г.Аын сөрөг нэхэмжлэлээс орон сууцны хувиас миний орон сууцыг засан сайжруулах зардалд зарцуулсан 4,034,850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Хгийн хариуцагч Г.Ааас 2,812,350 /хоёр сая найман зуун арван хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг, нэхэмжлэгч О.Мгаас 2,812,350 /хоёр сая найман зуун арван хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч нар зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн Х компанийн хувьцаа болон Дархан-Уул аймаг, 0 тоот орон сууц нь талийгаач С.Оын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, түүний төрсөн охин О.Мд өвлүүлэх тухай шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Хгийн хариуцагч Г.Аад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 0 тоот 2 өрөө орон сууцны өнөөдрийн зах зээлийн ханш 70,000,000 төгрөг ба С.Оад ногдох хэсэг 35,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч О.Мгаас Х компанийн хувьцаа болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 0 тоот орон сууц нь талийгаач С.Оын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, түүний төрсөн охин О.Мд өвлүүлэх тухай шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,800 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 247,331 /хоёр зуун дөчин долоон мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч О.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, О.М болон Г.А нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 59,948 /тавин есөн мянга есөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээдэд олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/00026 дугаартай захирамжийн 1-3 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ