2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1658

 

  2025          06           24                                   2025/ШЦТ/1658

     

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Л.*******,

шүүгдэгч Ц.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн 2305000000382 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******,*******,*******,, тоотод оршин суух, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлсэн, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь заалтад зааснаар 3 жил 1 хоног хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял тус тус шийтгэж, 3 жил 1 хоног хорих ялд 1 жил хорих ялыг багтаан, нийт эдлэх ялыг 3 жил 1 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, овогт ын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боржигон” зочид буудлын 4, 5 дугаар давхрын шатны орчимд хохирогч Л.*******ийн биед шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Хохирогч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би ******* гэх хүнийг чи ингэж болохгүй, хүмүүс амарч байна, өрөөндөө ороод амарчих гэж хэлтэл би чамайг ална шаанаа гэхээр нь би цагдаа дуудах гээд гар утсаа гаргаад иртэл миний утсыг булааж аваад гартаа атгачихаад шаанаа чамайг гэсэн. Тэгээд би тухайн ******* гэх хүнийг өрөөнийхөө төлбөр тооцоог хийчих гэж хэлтэл намайг ална гэж байсан хүн гэнэт за ахаа уучлаарай, тооцоогоо хийчихье гэж хэлээд бид хоёр 5 давхраас 4 давхар руу бууж байтал миний хойд талд явж байгаад шууд миний баруун шанаа хэсэг рүү гартаа барьчихсан байсан гар утасны хойд талаар хэд хэдэн удаа цохисон бөгөөд би тухайн үед ухаан алдсан байсан. Тэгээд ухаан ортол нөгөө ******* гэх залуу байхгүй байсан. Тухайн ******* гэх хүн миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон бөгөөд тухайн үед би ухаан алдсан байсан. Тэгээд би ухаан ортол миний толгой хагарсан, зүүн нүдний зовхи хэсэг нь язарсан, уруулын доод тал язарсан байсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна, мөн намайг хамрын хагалгаанд ор гэсэн бөгөөд төлбөр мөнгө байхгүй тул хагалгаанд орж чадаагүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас),

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед гэртээ байж байтал манай 2 найз Золбаяр, ******* нар утсаар яриад уулзъя гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн гадаа ирээд намайг ирж авсан. Бид хоолонд орчхоод буудал орохоор болж Золбаяр бид 2 дэлгүүр орж 0,5 литрийн 2 ширхэг Эдэн архи авсан. Дараа нь Боржигон зочид буудлын 401 тоот 2 ортой өрөөг авч орсон. Буудлын өрөөнд бид нар архиа ууж дуусгаад буудлаас нэг шил Эдэн нэртэй 0,75 литрийн архи авсан. Тэр архиа дахин уугаад үүрээр 4 цагийн үед тасраад унтчихсан. Өглөө босоход цагдаа ирчихсэн Золбаяр бид хоёрыг дуудахаар нь зодоон болсон талаар мэдсэн. ******* хүнтэй зодоон хийсэн юм шиг байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,832,150 төгрөгийн зардал гарсан тул дээрх 2,832,150 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.*******гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3166 дугаартай: “...Л.*******ийн биед хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, баруун хацар ясны нум зөрүүтэй, зүүн хацар ясны нум хоёрлосон хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гурван шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

Хохирогчийн гаргаж өгсөн хүндэвтэр хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 76-84, 123-125 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ болсон зүйлийг санаж байна. ******* нь намайг яагаад өрөө хэсээд байгаа пизда вэ гээд хэл амаар доромжлохоор нь би *******ийг зодсон. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Тухайн хүн надаас баримтаар 1,700,000 төгрөг нэхэмжилсэн, би тухайн хүний баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулж, түүний Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, бусдад учруулсан хохирлоо барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 121 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 33-53 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 28-наас 2023 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боржигон” зочид буудлын 4, 5 дугаар давхрын шатны орчимд “өрөөндөө ороод амар, тооцоогоо хий” гэсэн шаардлага тавьсан хохирогч Л.*******ийн биед халдан нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, баруун хацар ясны нум зөрүүтэй, зүүн хацар ясны нум хоёрлосон хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Л.*******, гэрч Х. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3166 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Шинжээчийн дүгнэлт гарах цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсантохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд учирсан хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, баруун хацар ясны нум зөрүүтэй, зүүн хацар ясны нум хоёрлосон хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 3166 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Ц.*******гийн хууль бус үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.*******гийн бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг гэж нэхэмжилсэн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад 1,915,362 төгрөгийн баримт байх ба шүүгдэгч Ц.******* нь эмчилгээний зардал, эм авсан төлбөр болон хамрын хагалгаанд ороход шаардагдах зардалд тооцож хохирогчид нийт 5,553,780 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Хохирогч Л.******* ажилгүй байсан хугацааны цалин, 4 ширхэг имплант шүд хийлгэх, хагалгаанд ороход шаардагдах зардал гэж нийт 24,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх учиртай.

Хохирогч Л.*******ийн имплант шүд хийлгэх, хагалгаанд ороход шаардлагатай зардлын талаарх нэхэмжлэл нь ирээдүйд гарч болзошгүй зардалтай холбоотой байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхдээ хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг гаргаж өгсөн байх ба нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх баримт, ажилд томилсон тушаал, ажилдаа яваагүйг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх түүний ажилгүй байсан гэх хугацаа, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан эсэхийг тодорхойлж, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг мөнгөн хэлбэрээр бодитой тогтоох боломжгүй байна.

Иймд хохирогч Л.*******ийн гаргасан дээрх нэхэмжлэлүүдийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.*******гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Уг гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Л.*******ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 2,832,150 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас) бөгөөд энэ зардлыг дээрх санд буцаан төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:”, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заажээ.

Иймд дээрх зардал болох 2,832,150 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ц.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 27/1 дүгээр байрны 14 тоотоос гарахыг хориглох саналтай байна” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны улмаас үүссэн түүний баримтаа гарган нэхэмжилсэн хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж оргон зайлсан хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 19 (арван ес) хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 568 (таван зуун жаран найм) цагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн цагдан хоригдсон 19 (арван ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож (цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцсон), түүнд оногдуулсан 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 152 (нэг зуун тавин хоёр) цагийг хасаж, шүүгдэгч Ц.*******гийн нийт эдлэх ялын хэмжээг 568 (таван зуун жаран найм) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******гээс 2,832,150 (хоёр сая найман зуун гучин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс)-т олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.*******гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НЯМДАВАА