Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

   2025         03           14                                      2025/ШЦТ/148

 

 

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Одончимэг,

            улсын яллагч Д.Рэгзэдмаа /цахим/,

            шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *******

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Ж нь 2024 оны *** дугаар сарын ***-ний өдөр **** аймгийн зах, худалдааны төв дээр явж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ховор амьтдын жагсаал"-д багтсан 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, 2024 оны **** дугаар сарын ****-ний өдрөөс 2025 оны **** дүгээр сарын ***-ны өдрийг хүртэл ***** аймгийн ***** сумын ****** дүгээр баг, ****** тоотод хадгалсан, улмаар 2025 оны **** дүгээр сарын ****-ны өдөр ***** ХХК-н эзэмшлийн хот хоорондын зорчигч тээврийн ***** улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгсэлд тавиулж, **** аймгаас Улаанбаатар хот, ***** дүүргийн **** дугаар хороо, ***** цэг хүртэл тээвэрлэсэн, байгаль орчинд 868,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь 2024 оны *** дугаар сарын ***-ний өдөр **** аймгийн зах, худалдааны төв дээр явж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Ховор амьтдын жагсаал"-д багтсан 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, 2024 оны **** дугаар сарын ****-ний өдрөөс 2025 оны **** дүгээр сарын ***-ны өдрийг хүртэл ***** аймгийн ***** сумын ****** дүгээр баг, ****** тоотод хадгалсан, улмаар 2025 оны **** дүгээр сарын ****-ны өдөр ***** ХХК-н эзэмшлийн хот хоорондын зорчигч тээврийн ***** улсын дугаартай Hyundai Universe маркийн тээврийн хэрэгсэлд тавиулж, **** аймгаас Улаанбаатар хот, ***** дүүргийн **** дугаар хороо, ***** цэг хүртэл тээвэрлэсэн, байгаль орчинд 868,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амьтанд учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төгрөгөөр нөхөн төлбөрийг тооцож нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 2 алтайн хойлог шувууны хохирол болох 868.000 төгрөг гэж гарсан байгаа тул уг мөнгийг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх 26 ху/, гэрч Ч.Т /хх 29 ху/, гэрч Б.Ц /хх 37 ху/ нарын мэдүүлгүүд, Алтайн хойлгын нэг бодгаль экологи эдийн засгийн үнэлгээг 217.000 төгрөгөөр тогтоож 217.000х2=434.000 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлгийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дах заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байх тул 434.000х2=868.000 хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 1136, 1346 тоот дүгнэлт /хх 42-44 ху/” яллагдагч Д.Ж-ын “яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 66 ху/, шүүгдэгч Д.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Ж-ын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Ж-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 868.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн /хх 89 ху/ байх тул шүүгдэгч Д.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Эд мөрийн баримтаар 2 ширхэг Алтайн хойлог шувууны бодгаль хураагдсан бөгөөд одоо Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд уг Алтайн хойлог шувууны бодгалийг Нийслэлийн байгаль орчны газарт  шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Х овогт Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2 ширхэг Алтайн хойлог шувууны бодгалийг Нийслэлийн байгаль орчны газарт  шилжүүлсүгэй.

 

         6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА