| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/03276/И |
| Дугаар | 102/ШШ2022/03664 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/03664
| 2022 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2022/03664 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б ХХК
хариуцагч: О нарт холбогдох,
26 379 308 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* оролцож
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ************** ХХК, Д.******* нарт холбогдуулан 26 379 308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Д.******* нь 2013 оны 06 сарын 09-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг ************** ХХК болон Гэр хорооллын хөгжлийн газартай байгуулсан. Улмаар тус гэрээг үндэслэн 2014 оны 09 сарын 17-ны өдрийн 3845 дугаар Газрыг ирээдүйд баригдах орон сууцаар арилжих тухай гэрээг ******* ******* ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр ******* ******* ХХК нь ******* дүүргийн 15 хороо, ******* орчим гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж буй 12 давхар 88 айлын орон сууцнаас 3-р давхарт 58 м.кв 2 өрөө байрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. ******* ******* ХХК нь гэрээний хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй бөгөөд 2018 оны 04 сарын 04-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан. Барилга 2019 оны 10 сард ашиглалтад орж байр хүлээж авахад гэрээнд заасан 58 м.кв байр байгаагүй бөгөөд бид нар 41 м.кв 2 өрөө байр хүлээн авч, 17 м.квадратын зөрүү үүссэн бөгөөд тус зөрүүний мөнгийг ******* ******* ХХК өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд төлөөгүй байна. Дутуу өгсөн талбайн мөнгийг төлөөгүйгээс гадна өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Бидний хувьд 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд сайн дураар үүргээ биелүүлэхгүй байна. Иймд 17м2 талбайн үнэ 26 379 308 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: …************** ХХК нь гэр хороололын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд ******* орчмын 7,5 га талбайд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Дээрхи төслийн хүрээнд ******* ******* ХХК нь иргэн Дэмчиг овогтой *******тай 2013 онд 361 м2 газрыг 58м2 орон сууцаар солих гэрээ хийн газарыг чөлөөлж 2021 онд орон сууцыг ашиглалтынд оруулж иргэн Д.*******д 41 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд оруулсан иргэн Д.******* нь м2 ийн зөрүү болох 17 м2 талбай эсвэл мөнгөн хэлбэрээр манай байгууллагаас нэхэмжилж байна. Манай байгууллагын хувьд 2017 онд Богд банкнаас тус ******* хотхон 208 тоот байрыг бариж дуусахаар 1 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд одоогоор авсан зээлээ төлөн 300 гаран сая төгргийн үлдэгдэлтэй байна. Иргэн Д.*******ын нэхэмжилж буй мөнгийг олгох боломжгүй. Иймд нэхэмжилж буй үнийн дүнд дүүцэхүйц 1 машины зогсоол 1 агуулахын өрөө 4м2 зэргийг нэхэмжлэлийн дагуу тооцуулан өгөх хүсэлтэй байна… гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/
******* дүүргийн 15 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 4 дүгээр тал/
2013.05.06-ны өдрийн №05, 2013.06.09-ний өдрийн дугаар ГХДТ-2013/4-БС005 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт, гурван талт гэрээ /хэргийн 5-11 дүгээр тал/
2014.09.17-ны өдрийн дугаар 3845 Газрыг ирээдүйд баригдах орон сууцаар арилжих тухай гэрээ, Д.*******ын газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хэргийн 12-13 дугаар тал, ар тал/
П.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 14 дүгээр тал/
2018.04.04-ний өдрийн Гэрээний хугацаа сунгаж, баталгаа гаргах тухай /хэргийн 15 дугаар тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн
******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 17 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 22 дугаар тал/
План зураг /хэргийн 23, 24 дүгээр тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...арилжааны гэрээний дагуу үүргээ шаардаж байна. Уг гэрээгээр хариуцагч газрын оронд 58м2 талбай бүхий 2 өрөө орон сууц шилжүүлэх байтал 41м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хүлээн авсан тул 17м2 талбайн үнэ 26 379 308 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжилж буй үнийн дүнд дүүцэхүйц 1 машины зогсоол 1 агуулахын өрөө 4м2 зэргийг нэхэмжлэлийн дагуу тооцуулан өгөх хүсэлтэй... гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Д.******* ******* дүүрэг, 15 хороо, Жаргалантын 48 гудамж, 0776 тоот хаягт байршилтай, 18642315045604 нэгж талбарын дугаартай 361м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 13 дугаар тал ар тал/
6. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 05 сарын 06-ны өдөр 05 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талын гэрээ, 2013 оны 06 сарын 09-ны өдөр №ГХДТ-2013/4-БС005 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талын гэрээ, 2014 оны 09 сарын 17-ны өдөр дугаар 3845 Газрыг ирээдүйд баригдах орон сууцаар арилжих тухай гэрээ, 2018 оны 04 сарын 04-ны өдрийн Гэрээ сунгаж баталгаа гаргах тухай гэрээ баримтуудаар хариуцагч ******* ******* ХХК-ийн ******* дүүрэг, 15 хороо, ******* хаягт барьж буй 12 давхар 88 айлын орон сууцны 3-р давхарт 58м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авч орон сууцны үнэд өөрийн үл хөдлөх хөрөнгө болох ******* дүүрэг, 15 хороо, Жаргалантын 48 гудамж, 0776 тоот хаягт байршилтай, 18642315045604 нэгж талбарын дугаартай 361м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-15, 22, 29 дүгээр тал/
7. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
8. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул зохигчдын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
10. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно гэж заасны дагуу газар хөрөнгийн хувьд нэхэмжлэгч худалдагч, хариуцагч худалдан авагч, орон сууц хөрөнгийн хувьд хариуцагч худалдагч, нэхэмжлэгч худалдан авагч болно.
11. Иргэний хуулийн 274.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
12. 2014 оны 09 сарын 17-ны өдрийн дугаар 3845 Газрыг ирээдүйд баригдах орон сууцаар арилжих гэрээний 2.1.1, 2.2.1-д заасан үүргээ харилцан биелүүлсэн буюу нэхэмжлэгч газар үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан ба гэрээгээр тохирсон хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь талуудын тайлбар баримтаар тус тус тогтоогдож байгаа, зохигчид энэ талаар маргаагүй.
13. Хариуцагч орон сууц хөрөнгийг шилжүүлэхдээ дээрх гэрээний 1.2.2, 2.2.1-т заасан ...58м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх... үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 48м2 талбай бүхий гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу хэмжээтэй биет байдлын доголдолтой орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн ...барилга 2019 оны 10 сард ашиглалтад орж байр хүлээж авахад гэрээнд заасан 58 м.кв байр байгаагүй бөгөөд бид нар 41 м.кв 2 өрөө байр хүлээн авч, 17 м.квадратын зөрүү үүссэн... гэх тайлбар, ...хариуцагчийн ...Д.*******д 41 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцанд оруулсан..., ...нэхэмжилж буй мөнгийг олгох боломжгүй, үнийн дүнд дүүцэхүйц 1 машины зогсоол, 1 агуулахын өрөө 4м2 зэргийг нэхэмжлэлийн дагуу тооцуулах хүсэлтэй... гэх хариу тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 22 дугаар тал/
14. Хариуцагчийн дээрх тайлбараар тэрээр талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
15. Хариуцагчийн ...нэхэмжилж буй мөнгийг олгох боломжгүй, үнийн дүнд дүүцэхүйц 1 машины зогсоол, 1 агуулахын өрөө 4м2 зэргийг нэхэмжлэлийн дагуу тооцуулах хүсэлтэй... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч ...санал болгоод байгаа талбай бүү хэл тэр байр бүхэлдээ Богд банкны барьцаанд байгаа... гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй болно.
16. Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т худалдан авагч гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд хөрөнгө хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцаан төлөх үүрэгтэй гэжээ.
17. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 274.2, 274.3, 251 дүгээр зүйлийн 251.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4-т заасан үндэслэлтэй тул хариуцагч ******* ******* ХХК-аас гэрээгээр тохиролцсоноос дутуу шилжүүлсэн орон сууцны талбай хөрөнгийн үнэ 26 379 308 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
18. 2018 оны 04 сарын 04-ны өдрийн гэрээний хугацаа сунгаж баталгаа гаргах тухай талуудын тохиролцоо баримтын 2-т нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх 58м2 талбай бүхий орон сууц хөрөнгийг талууд 90 000 000 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч энэ үнийн дүнгээр тооцож дутуу м2 талбай хөрөнгийн үнэ 26 379 308 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсныг хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараараа маргаж үгүйсгээгүй.
19. Нэхэмжлэгч хариуцагч Д.*******тай ямар нэг хэлцэл байгуулаагүй, талуудын хооронд хууль болон гэрээний үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул Д.*******аас орон сууцны талбайн үнэ мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх үүсээгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч буурал ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 289 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
21. 2022 оны 6 сарын 27-ны өдрийн 0348 дугаар нэхэмжлэгчээс Б.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/
22. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 34 дүгээр тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4-т зааснаар хариуцагч ************** ХХК-аас дутуу шилжүүлсэн хөрөнгийн үнэ 26 379 308 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгчийн хамтран хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч буурал******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 289 850 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ