2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1854

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025      07          30                                    2025/ШЦТ/1854

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Г.Яндаг /томилолтоор/,

шүүгдэгч Л.О , түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан, Ц.Оюунбаатар,

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О  нарт холбогдох эрүүгийн 2502 00155 0113 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  

Шүүгдэгч Л.О  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т гийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О ын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 44/, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Л.О ын эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 47-49/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 53-54/,  Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 55-57/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-59/,  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 66-70/, Харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн 72-89/, “Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б25-14 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 119-124/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай дүгнэлт /1хх-ийн 127-128/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 193 дугаартай дүгнэлт /1хх-ийн 131-133/,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.З гийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 136-142/,Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.З гийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1хх-ийн 145-147/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 142-144/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.М ийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 188-194/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хзлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.А ы 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 233-235/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГ0325/2950 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 18-20/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГО325/2959, 2960, 2961 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 23-29/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГО325/2958 дугаартай гэх дүгнэлт /3хх-ийн 38-40/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Р.Н ийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2951 дугаартай дүгнэлт /3хх-ийн 43-45/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Р.Н ийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/2954, 2955, 2956, 2957 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цэнхэр өнгийн хуванцар зүйл, өнгөгүй хуванцар зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, шар өнгийн зиплок уут, 1-3 гэж дугаарласан зиплок уут зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 1-2 гэж дугаарласан шил мэт зүйл, 3 хэсэг хагарсан шил мэт зүйл, зиплок уутнууд, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ц.М  62 настай Gabapentin 300 мг 30 ширхэг гэсэн бичиглэл бүхий өрхийн эмчийн жорын бичиглэлтэй цаас, энгийн эмийн жорын бичиглэлтэй цааснууд, хар өнгийн хуванцар зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 48-51/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/2952, 2953 дугаартай: дүгнэлт /3хх-ийн 73-75/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Л гийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0325/2962, 2963, 2964, 2965, 2966 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 78-83/, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай: тогтоол /3хх-ийн 114-116/, шүүгдэгч Л.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 25, 3хх-ийн 126-127/, шүүгдэгч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 36-37, 41, 3хх-ийн 135-136/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 186/, Н.М ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 195-198/, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Н.М аас 1, 2, 3, 5, 6 дугаар баганад 2 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглээгүй. Харин 2 дугаар баганад 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 199-201/,  Н.М ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 10-11/,  О.Г ы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 209-211/, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...О.Г аас 1, 3, 5 дугаар баганад 2 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглээгүй. Харин 2, 4, 6 дугаар баганад 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 212-214/,  О.Г ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 14-15/, Т.Ш ийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 222-223/, Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Т.Ш ээс 1, 3, 5, 6 дугаар баганад 2 улаан зураас тодорч СӨРӨГ, 2, 4 дугаар баганад 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 224-226/, Т.Ш ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /3хх-ийн 7/,

 

Шүүгдэгч Б.Т гийн хувийн байдалтай холбоотой:

            Регистрийн дугаарын лавлагаа /1хх-ийн 172/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 173/,

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 174/,

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 186/,

 

Шүүгдэгч Л.О ын хувийн байдалтай холбоотой:

            Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны засаг дарга Б.Б-ийн тодорхойлолт /1хх-ийн 176/,

            Регистрийн дугаарын лавлагаа /1хх-ийн 178/,

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 179/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 180/,

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 185/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  

шүүгдэгч Л.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Т гийн өмгөөлөгч Г.Сүхээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Л.О ын өмгөөлөгч С.Эрдэнэсайхан “20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс худалдаалах зорилго байгаагүй гэдэг нь харагдаж байна. 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 300,000, 350,000 төгрөг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг орж ирээд Б.А э рүү зарлага болон гарсан. Худалдаалах гэдэг нь өөрт ашигтай байдал бий болгох ёстой. Гэвч Л.О ын эцсийн зорилго нь өөрт ашигтай байдал бий болгох байгаагүй. Таньдаг хүнээсээ аваад өгч байгаа асуудал. Худалдаалах эцсийн зорилго байгаагүй учир 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах зорилго байгаагүй байна. Зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Л.О ын өмгөөлөгч Ц.Оюунбаатар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдаалах зорилго байгаагүй гэж үзэж байна. Л.О  нь үсчин хийдэг, олон төрлийн хүмүүстэй харилцдаг. Тэр үүднээсээ Б.А э гэх хүнтэй танилцаад анх удаа хэрэглэж үзсэн байдаг. Буруу зүйл хийсэн гэдгээ өөрөө бүрэн ойлгож ухамсарлаж байгаа. Л.О  нь худалдаалах зорилгоор буюу өөртөө ашиг олох субъектив шинжийг тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Худалдаалсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Дансны хуулганд үзлэг хийхдээ 400,000 төгрөгтэй холбоотой баримтыг тодотгож байгаа. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээ гарсан байдаг. Б.Т гээс 300,000, 350,000 төгрөгөөр гүйлгээ орж ирэн Б.А ийн данс руу зарлага болж гарсан байдаг. 2025оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.Т гээс 1,500,000 төгрөг орж ирэн Б.А ийн данс руу шилжиж гарсан. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалаад Л.О  нь бусдад худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хууль бусаар олсон орлого байгаа эсэхийг олж тогтоох ёстой. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар хууль бус орлого тогтоогдсон зүйл байхгүй. Дээрх нөхцөл байдлаас үүдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэн зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Т  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Л.О  “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүх үзэв.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.О  2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...  дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,9363 г грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар 650,000 төгрөгөөр Б.Т д худалдсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах ...  барилгын зүүн талд байх үедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 0,3657 грамм цэвэр жинтзй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.А ээс 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан,

Улмаар 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байх үедээ дээрх олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0,2425 грамм цэвэр жин бүхий хэмжээтэйг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.Т д өгсөн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг Л.О  нь үйлдлээрээ хангасан байна.

 

Л.О ын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ...  хотхоны орчимд өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай Лексус Эйч Эс-250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд байхдаа үлдсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1232 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн боловч тухайн орон зай, нэг цаг хугацаанд үйлдсэн 2 үйлдлийн нэг нь 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болж хүндэрч зүйлчлэгдэхдээ үндсэн бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан хэвээр тул нэг гэмт хэргийн ердийн болон хүндрүүлсэн бүрэлдэхүүнээр түүнд холбогдох хэргийг давхардуулан зүйлчлэх шаардлагагүй юм.

 

Иймд Нийслэлийн Прокурорын газраас Л.О ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

1.1 Шүүгдэгч Л.О  нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...  дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,9363 г грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар 650,000 төгрөгөөр Б.Т д худалдсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах ...  барилгын зүүн талд байх үедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 0,3657 грамм цэвэр жинтзй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.А ээс 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан,

Улмаар 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байх үедээ дээрх олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0,2425 грамм цэвэр жин бүхий хэмжээтэйг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.Т д өгсөн,

2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ...  хотхоны орчимд өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай Лексус Эйч Эс-250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд байхдаа үлдсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1232 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 44/,

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Л.О ын эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тухай “...Л.О , Б.Т  нарын жолоодож явсан болон зорчиж явсан тээврийн хэрэгсэлд хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис эм бэлдмэл, хэрэглүүр эд зүйл байгаа юу байгаа бол та сайн дураараа гаргаж өгч болохыг тайлбарлахад оролцогч Л.О  нь хууль бус мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл, хэрэглүүр эд зүйл байхгүй, оролцогч Б.Т  нь байгаа гэснээр уг тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгон суудлын доод талын шалавчин дээр байх хар өнгийн хэтэвчийг зааж түүн дотор “мөс” гэх зүйл байгаа гэснийг эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Содбилэг авч үзэхэд хэтэвчний дотор талын цахилгааныг онгойлгоход дотор  дотор талаас нь хоёр хэсэг зиплок гялгар ууттай мөс гэх зүйл, улаан цагаан өнгийн капсултай эм мэт зүйл гарч ирснийг №1, 2, 3 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж хураан авахаар тогтож оролцогч нарт танилцуулан өөр хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис эм бэлдмэл хэрэглүүр эд зүйл байгаа юу гэхэд оролцогч нар нь байхгүй гэснээр нэгжлэг хийх ажиллагааг цааш үргэлжлүүлэхэд урд талын хайрцгаас хар өнгийн дөрвөлжин цахилгаан жин, голын хайрцгаас хар өнгийн шилний савхин гэрнээс цагаан өнгийн хуванцар гуурс, жолооч талын хаалганы хавтасны карма хэсгээс цистон гэсэн бичиглэлтэй цагаан хуванцар савтай шилэн бонго, соруул зэрэг гарч ирснийг №4 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж хураан авч нэгжлэгийг цааш үргэлжлүүлж суудал дээгүүр, доогуур арын шалавч багаж, тааз зэрэг эд зүйлд нэг бүрчлэн нэгжлэгийг явуулахад жолооч талын хаалганы цонх, жолоочийн эсрэг талын арын цонх хагарч бутарсан, суудал, шалан дээгүүр шилний үүрмэгнүүд байна....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 47-49/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Л.О аас 2 дугаар багана буюу MET /Метамфетамин/ илэрсэн.. Тестний 1, 3, 5, 6 дугаар багана хоёр улаан зураас, 2, 4 дуугаар багана нэг улаан зураас гарч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож тэмдэглэлд тусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 53-54/,

Хүний биед үзлэг хийсэн тухай “...Л.О  нь биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэснээр үзлэг хийх ажиллагаа эхлүүлэхэд caster5 гэсэн бичиглэлтэй янжуур тамхины хайрцаг дотроос энийг би сайн дураараа гаргаж өгч байгаа юм гэснээр цагаан өнгийн зиплок ууттай “мөс” мэт нунтаг цагаан өнгийн зүйл гаргаж өгснийг хүлээн авч №5 гэж дугаарлан эд мөрийн баримт хадгалах уутанд хийж...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 55-57/,

Харилцах дансанд үзлэг хийсэн тухай “Уг дансанд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Л.О  гэх хүний эзэмшлийн Хаан банкны ...   тоот данснаас “Л.О -с” гэх утга бүхий 400,000 төгрөг шилжүүлсэн байна. Уг Худалдаа хөгжлийн банкны ...   тоот данснаас тухайн Лхагвадоржийн Л.О  гэх харилцагчийн Хаан банкны ...   тоот данснаас “Л.О -с” гэх утга бүхий шилжүүлсэн 400,000 төгрөгийн зарцуулалтыг шалгахад тухайн шилжин орсон 400,000 задарч гүйлгээ хийгдсэн байв. Уг дансанд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Л.О  гэх хүний эзэмшлийн Хаан банкны ...   тоот данснаас “Л.О -с” гэх утга бүхий 1,500,000 төгрөг шилжүүлсэн байна. Уг данснаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Д.П гэх харилцагчийн Хаан банкны ...   тоот данс руу 1,300,000 төгрөг шилжүүлсэн байв..” гэх тэмдэглэл, дансны хуулга /1хх-ийн 72-89/,

“Дамно” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б25-14 дугаартай: “Lexus HS250h-F10 загварын 2023 онд Монгол Улсад орж ирсэн тээврийн хэрэгсэл 27,440,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 119-124/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай “Л.О  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна... Л.О  нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.О  нь хэрэг хариуцах чадвартай байна. Л.О  нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна..” гэх дүгнэлт /1хх-ийн 127-128/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.З гийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар 5, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-052, Товч утга: Л.О ын гаргаж өгсөн, Объектын мэдээлэл, онцлог: Мөс гэх зүйл, Алба хаагч, цол, нэр: а/х Г.Н   , Огноо:2025.02.13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн.  Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 3, гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-052, Товч утга: ...  т/х хураан авсан, Объектын мэдээлэл, онцлог: эд зүйл, алба хаагч, цол, нэр: а/х Г.Н   , Огноо:2025.02.13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон цагаан капсултай цагаан өнгийн зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Dextromethorphan илэрсэн. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 1, гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-052, Товч утга: ...  т/х хураан авсан, Объектын мэдээлэл, онцлог: мөс гэх зүйл, алба хаагч, цол, нэр: а/х Г.Н   ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,9г, цэвэр жин нь 0,9363г, ... гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,3г, цэвэр жин нь 0,2425г, ...гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан болон цагаан капсултай цагаан өнгийн зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,8г, цэвэр жин нь 0,1946г, ...гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 2,3г, цэвэр жин нь 0,1232г байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 136-142/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.З гийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Л.О 2025.2.13” гэсэн шээс, “Б.Т 2025.02.13” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх-ийн 145-147/,

Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаартай: “Яллагдагч Б.Т , Л.О , Б.А э нарт холбогдох эрүүгийн 2502 00155 0113 дугаартай хэргээс эрүүгийн 2502 00154 0112 дугаартай хэргийг тусгаарласугай...” гэх тогтоол /3хх-ийн 114-116/,

Шүүгдэгч Л.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “400,000 төгрөг нь болохоор надтай уулзахдаа мөнгө зээлсэн. 1,500,000 төгрөг мөн адил Б.А э зээлсэн мөнгө. Би Б.Т д огт мансууруулах төрлийн бодис өгч байгаагүй. Би Б.А ээс сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис авч байгаагүй. Би Б.А ийн машинаас тамхи гэж бодож авч буусан тамхины хайрцаг нь дотроо тамхигүй харин оронд нь мөс байсан..”, “Би Б.Т д мөс гэх нэртэй мансууруулах бодисыг өгч байсан. Харин худалдаж байгаагүй бөгөөд би Б.Т д хэзээ мөс өгснөө санахгүй байна. Хэрэг болохоос өмнө Б.Т д өгч байсан... Би Б.Т гээс орж ирсэн мөнгийг шууд Б.А эд шилжүүлж байсан. Надад худалдан борлуулах зорилго байгаагүй. Би ямар ч ашиг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25, 3хх-ийн 126-127/,

Шүүгдэгч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн 2 ширхэг зип лок ууттай мөсийг найз Л.О аас авч байсан. Би тухайн 2 ширхэг зип лок ууттай мөсний нэгийг нь тухайн цагдаа нарт баригддаг өдөр Л.О ын машинд суухдаа Л.О аас авч байсан. Харин нөгөө 1 ууттай мөсийг нь болохоор цагдаад баригддаг өдрийн өмнөх өдөр нь мөн адил Л.О аас авч хэрэглэсэн мөсний үлдэгдэл байсан. Би Л.О аас мөсийг 2 удаа авч байсан. Нэг нь тухайн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цагдаад баригдсан өдөр авч байсан. Харин нөгөө 1 үйлдэл нь болохоор өмнөх өдөр нь бас Л.О тай уулзаад мөс авч байсан. Би Л.О аас мөсийг 2 удаа авахдаа худалдаж авч байсан. Би эхний удаа худалдаж авахдаа 600 мянга байсан байхаа 1 грамм мөсийг авч байсан. Харин цагдаад баригддаг өдөр болохоор мөс 1,200,000 төгрөг өгсөн байхаа 2 грамм мөс авч байсан. Би мөснүүдийг авахдаа жинлэж үзээгүй шууд авдаг байсан. Би эхэлж авсан мөсийг хэрэглээд бараг дуусч байсан. Дараагийн мөсийг хэрэглэж амжаагүй байсан. Надад хэнээс авдаг байсан талаараа хэлдэггүй байсан. Ах л гэж хэлдэг байсан. Харин цагдаад баригддаг тэр өдөр би тэр ах гээд байгаа хүнийг нь “Б.А э” гэдэг хүн байсан талаар мэдсэн...”, ...Би анх Л.О аас мөс авахдаа байрных гражинд байхдаа машинд нь сууж байгаад мөсийг авч байсан. Тухайн үед мөнгө хүрээгүй болохоор мөнгөө 2 хувааж өгч байсан. Тэрний дараагийн мөсийг авсаныгаа болохоор яг хаана байхдаа авсан талаар нь санахгүй байна. Л.О тай уулзаж байхдаа л авч байсан...”, “Би мансууруулах бодис хэрэглэхээр бусдыг орон байраар хангаагүй. Зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор гэртээ хадгалсан..” гэх мэдүүлэг /1хх-ийн 36-37, 41, 3хх-ийн 135-136/,

Л.О ын эзэмшлийн Төрийн банкны 340601735298 тоот дансны хуулга /1хх-ийн 73-80/,

Л.О ын эзэмшлийн хаан банкны ...   тоот дансны хуулга /1хх-ийн 81-86/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

2.1 Шүүгдэгч Б.Т  нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...  дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0,9363 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 650,000 төгрөгөөр Л.О аас олж авсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд Л.О ын эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,2425 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 1,500,000 төгрөгөөр Л.О аас олж авсан,

Тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд Л.О ын эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, дээрх нийт 1,1788 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн хэтэвчинд хадгалсан,

2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн оршин суух ....  тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/-ийн агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,1024 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй, цаасан хэлбэртэй, 0,0531 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ....  тоотод байхдаа өөрийн биед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын гухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,0280 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Б.Т гээс 2 дугаар багана буюу MET /метамфетамин/ илэрсэн, 4 дүгээр багана буюу THC /Марихуан/ илэрсэн..., Тестний 1, 3, 5, 6 дугаар багана хоёр улаан зураас, 2, 4 дүгээр багана нэг улаан зураас гарч тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож тэмдэглэлд тусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-59/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 193 дугаартай “Б.Т  нь сэтгэцийн хувьд метамфетамины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Б.Т гийн дээрх сэтгэцийн байдал нь хар тамхи сэтгэц нөлөөт бодисыг байнга урт хугацаагаар хэрэглэсэн үед үүсдэг болно. Б.Т  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т  нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т  нь мансууруулах бодисын донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг тогтоогдохгүй байна. Харин мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 131-133/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б ийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “Б.Т  нь “Л.О аас мөс авсан” гэх газар нь энэ байрны Б1 давхрын зогсоол бөгөөд би энэ байрны хойд талын хоёрдугаар орцоор Б1 давхрын граж руу ороод энэ хэсэгт Л.О ын машинд суусан гэж тухайн гражны зүүн хойд талын хэсгийг зааж байв. Тухайн байр нь Нийслэлийн ....  дугаар байрны дэргэд /47.924257, 106.963717/ байв. Б.Т гээс “Таныг Л.О тай уулзах үед Л.О  нь хэнтэй байсан талаар ярина уу” гэж асуухад Б.Т  нь “Тэр үед Л.О  нь ганцаараа грашдаа машиндаа сууж байсан. Өөр хүн байгаагүй. Л.О  машиныхаа баруун урд талын жолоочийн хэсэгт сууж байсан. Харин би зүүн урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр суусан” гэх бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул тэмдэглэлийг дуусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 142-144/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.А ы 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “...бүртгэлийн 94 дугаартай мэдээлэлд сэжигтэн Батцэнгэлийн Б.Т гийн биед үзлэг хийж хураан авсан 0,1 грамм орчим жинтэй цагаан өнгийн талстлаг зүйлийг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тандагч “TruNarc” багажаар шалгаж үзэхэд метамфетамин /methamphetamine/ илэрсэн тул мөрдөгчийн тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 233-235/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.З гийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Лхагвадорж Л.О 2025.2.13” гэсэн шээс, “Б.Т 2025.02.13” гэсэн хаягтай шээс зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх-ийн 145-147/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ЕГ0325/2950 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-94, Товч утга: Б.Т , Объектын мэдээлэл, онцлог: мөс, алба хаагч, цол, нэр: х/ч Н.М э, Огноо:2025.04.09” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Гялгар уутнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, гомдол мэдээлэл, хэргийн дугаар: Г-94, Товч утга: Б.Т , Объектын мэдээлэл, онцлог: мөс, алба хаагч, цол, нэр: х/ч Н.М, Огноо:2025.04.09” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,1575г, цэвэр жин 0,0280г байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 18-20/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГО325/2959, 2960, 2961 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Г-94 ....  тоот бодис, хэрэглүүр х/ч Н.М э, 2025.04.09” гэж хаягласан зиплок уутанд хийж ирүүлсэн өнгөгүй шилэн хэрэглүүр, цэнхэр өнгийн хуванцар хэрэглүүр, өнгөгүй резинэн соруул мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл, ногоон өнгийн соруул мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Тугалган цаас, зиплок ууттай шавар мэт зүйл, Монгол Улсын АU1151611 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/ илэрсэн. Улбар шар өнгийн соруул мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/ илэрсэн. Зиплок ууттай дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйлээс LSD илэрсэн. Бараан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн соруул мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/ α-РVP илэрсэн. Илэрсэн метамфетамин /methamphetamine/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 Tertahydrocannabinol/, α-РVP гэх бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Илэрсэн LSD гэх бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн таглаатай, дотроо өнгөгүй шингэн зүйл агуулсан хуванцар сав, ягаан өнгийн соруул, цэнхэр өнгийн хэсэгтэй өнгөгүй хуванцар зүйл тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн зиплок ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,1024 грамм, цэнхэр өнгийн таглаатай хуванцар савтай өнгөгүй шингэн зүйл нь 50 мл орчим, зиплок ууттай дөрвөлжин хэлбэртэй 2 ширхэг цаас мэт зүйлийн цэвэр жин нь 0,0531 грамм байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 23-29/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГО325/2958 дугаартай “Б.Т 2025.04.09” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /Tertahydrocannabinol/ илэрч байна...” гэх дүгнэлт /3хх-ийн 38-40/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Р.Н ийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2951 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гол хэсэгт хөх өнгийн мушгиа хэлбэртэй шил мэт зүйл доторх өнгөгүй шингэн зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн шил мэт зүйл, цагаан өнгийн хуванцар зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Гол хэсэгт хөх өнгийн мушгиа хэлбэртэй шил мэт зүйл доторх өнгөгүй шингэн зүйл нь 10мл орчим хэмжээтэй, шилтэй үеийн жин 51,6г байна.” гэх дүгнэлт /3хх-ийн 43-45/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Р.Н ийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/2954, 2955, 2956, 2957 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цэнхэр өнгийн хуванцар зүйл, өнгөгүй хуванцар зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, шар өнгийн зиплок уут, 1-3 гэж дугаарласан зиплок уут зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 1-2 гэж дугаарласан шил мэт зүйл, 3 хэсэг хагарсан шил мэт зүйл, зиплок уутнууд, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ц.М 62 настай Gabapentin 300 мг 30 ширхэг гэсэн бичиглэл бүхий өрхийн эмчийн жорын бичиглэлтэй цаас, энгийн эмийн жорын бичиглэлтэй цааснууд, хар өнгийн хуванцар зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 48-51/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0325/2952, 2953 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн хар өнгийн хуванцар соруул, өнгөгүй хуванцар гуурс 4 ширхэг, дээд хэсэгтээ хуванцар соруул мэт зүйлтэй, бор өнгийн хуванцар тагтай, хоосон хуванцар сав, саарал өнгийн жин мэт зүйл, 2х3 см хэмжээтэй өнгөгүй зиплок уут 6 ширхэг, 2х2 см хэмжээтэй өнгөгүй зиплок уут 5 ширхэг, 2х2 см хэмжээтэй цэнхэр өнгийн зиплок уут тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /3хх-ийн 73-75/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Л гийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0325/2962, 2963, 2964, 2965, 2966 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн “Натрийн хлорид 0.9% 500 мл дуслын шингэн” гэсэн бичиглэлтэй хоосон гялгар уут, цус мэт зүйлээр бохирлогдсон 10 граммын зүүтэй тариур, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 10 граммын тариур, цус мэт зүйлээр бохирлогдсон 1 граммын тариур, “АQ7927557” гэсэн серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цус мэт зүйлээр бохирлогдсон тариурын зүү 3 ширхэг, бор, шаргал өнгийн дотроо хоосон эмийн капсул мэт зүйл 8 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон өнгөгүй хуванцар сав тус бүрээс /Gabapentin lactan/, “Shigmabitan combination B25” гэсэн бичиглэлтэй хүрэн, шар өнгийн капсултай эм мэт зүйл 10 ширхэг, цэнхэр өнгийн шахмал эм мэт зүйл тус бүрээс /Naproxen/ илэрч байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Бор өнгийн шилэн гуурс мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Илэрсэн /Gabapentin lactam/, /Nаргохеn/ нь НҮБ-н конвенцын жагсаалтад багтдаггүй болно. Цэнхэр өнгийн шахмал эм мэт зүйлийн цэвэр жин нь 0,7897 грамм, “Shigmabitan combination B25” гэсэн бичиглэлтэй хүрэн, шар өнгийн капсултай эм мэт зүйлийн капсултай жин нь 0,2410 грамм байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /Зхх-ийн 78-83/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж, 2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

 

“Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг ойлгодог бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэж хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг, мөн “хууль бусаар олж авсан” гэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, ...бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “худалдаалах зорилгоор” гэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг тус тус ойлгодог.

 

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заажээ.

 

Уг гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой, “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, өгсөн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан.

 

Мансууруулах эм, Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис, тэдгээрийн түүхий эдийг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Л.О  нь зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур хууль бусаар

Шүүгдэгч Л.О  нь 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...  дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,9363 г грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар 650,000 төгрөгөөр Б.Т д худалдсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойд талд байрлах ...  барилгын зүүн талд байх үедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, нийт 0,3657 грамм цэвэр жинтзй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.А ээс 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан,

Улмаар 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байх үедээ дээрх олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисоос 0,2425 грамм цэвэр жин бүхий хэмжээтэйг худалдаалах зорилгоор, хууль бусаар Б.Т д өгсөн,

2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ...  хотхоны орчимд өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай Лексус Эйч Эс-250 (Lexus HS-250) загварын тээврийн хэрэгсэлд байхдаа үлдсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,1232 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

 

Шүүгдэгч Б.Т  нь зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур хууль бусаар 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ...  дугаар байрны Б1 давхарт байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 0,9363 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 650,000 төгрөгөөр Л.О аас олж авсан,

2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд Л.О ын эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,2425 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар 1,500,000 төгрөгөөр Л.О аас олж авсан,

Тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...  хотхоны орчимд Л.О ын эзэмшлийн ...  улсын дугаартай, “Лексус Эйч Эс-250” /Lexus HS-250/ загварын тээврийн хэрэгсэлд байхдаа НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, дээрх нийт 1,1788 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн хэтэвчинд хадгалсан,

2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн оршин суух ....  тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/-ийн агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0,1024 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан “LSD” гэх нэршилтэй, цаасан хэлбэртэй, 0,0531 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ....  тоотод байхдаа өөрийн биед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,0280 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Л.О , түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.А ээс авч Б.Т д өгсөн худалдаагүй, мөн “Худалдаалах гэдэг нь өөрт ашигтай байдал бий болгох ёстой. Гэвч Л.О ад ашиг олох зорилго байгаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгаар мэтгэлцэж оролцсон болно.

Л.О  нь Б.Т д метафитамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,9363 грамм, 0,3657 грамм, 0,2425 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаж ашиг олоогүй гэх боловч заавал ашиг олохыг шаардахгүй бөгөөд хэргийг нь тусгаарласан яллагдагч Б.А этэй санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж, Б.Т д сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан байна.

 

Мөн шүүгдэгч Л.О  нь Б.Т д 2025 оны 02 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метафитамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,9363 грамм, 0,3657 грамм, 0,2425 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар худалдаалах зорилгоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг хангасан байх тул шүүгдэгч Л.О , түүний өмгөөлөгч нарын гаргасан “худалдаалах, ашиг олох зорилгогүй байсан” гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

2.2. Шүүгдэгч Б.Т  нь 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн оршин суух ....  тоотод Т.Ш , О.Г , Н.М  нарын хамтаар дээрх төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэн мансуурч, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар бусдыг хангасан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 186/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.М ийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нэгжлэг хийсэн тухай: “Нэгжлэгийн өмнө Б.Т д хандаж “хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэх, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгөхийг хүсэхэд “манай байрласан том өрөөний ширээн дээр шавар гэх бодис байгаа, сайн дураараа гаргаж өгнө” гэж өөрөө зааж байхыг нь гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Иргэн Б.Т гийн түрээслэн оршин суух Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 59 дүгээр байрны 174 тоот нь 2 өрөө байр бөгөөд үүдний хаалгаар ороод баруун гар талд 00-ийн өрөө хажууд жижиг өрөө, үүдээр ороод коридор өнгөрөөд зүүн талд гал тогоо, том өрөө гэсэн зохион байгуулалттай байв. Нэгжлэгийг гал тогоо, том өрөө, унтлагын жижиг өрөө, угаалгын өрөө гэсэн зохион байгуулалттай байв. Нэгжлэгийг гал тогоо, том өрөө, унтлагын жижиг өрөө, угаалгын өрөө гэсэн дарааллаар явуулав. Том өрөөний голд буйдан болон ширээ байх бөгөөд ширээн дээр хөх өнгийн бортого 1 ширхэг, цэнхэр таглаатай дотроо өнгөгүй шингэн ягаан өнгийн соруултай хуванцар сав 1 ширхэг, өнгөгүй шилэн бортого 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, нэг тал нь шатсан ногоон өнгийн соруул 1 ширхэг, улбар шар өнгийн соруул 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, бор өнгийн бохирлогдсон шилэн гуурс 1 ширхэг, шатаж тортог тогтсон шилэн гуурс 1 ширхэг, бор өнгийн 0,2525 грамм шавар мэт зүйл, 0,5*0,5 харьцах хэмжээтэй хээ бүхий цаас мэт зүйл 2 ширхэг, цагаан өнгийн ногоон хүрээ бүхий хуванцар таглаа мэт зүйл 1 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлэн, шинжилгээнд хүргүүлэхээр “1” гэж дугаарлан хураан авав. Мөн том өрөөний ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт бор өнгийн жижиг шүүгээнээс хөх өнгийн хуванцар гуурс 2 ширхэг, өнгөгүй хуванцар жижиг гуурс 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хагарсан тарианы шил 1 ширхэг, өнгөгүй шилэн гуурс 2 ширхэг, хагарч 3 хэсэг болсон өнгөгүй шилэн бортого 1 ширхэг, шар өнгийн зиплок уут 3 ширхэг, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Ц.М  62 настай Gabapentin 300 мг 30 ширхэг” гэсэн бичиглэл бүхий өрхийн эмчийн жорын бичиг 1 ширхэг, энгийн эмийн жор 2 ширхэг байсныг “№2” гэж дугаарлан гэрэп зургийн аргаар бэхжүүлж хураан авлаа. Үргэлжлүүлэн унтлагын өрөөний 1 шургуулга бүхий хаалгатай бор өнгийн шүүгээнээс “Натрийн хлорид 0,9% 500 мл дуслын шингэн” гэсэн бичиглэлтэй дотроо өнгөгүй шингэнтэй дуслын шингэн 1 ширхэг, “Натрийн хлорид 0,9% 100 мл дуслын шингэн” гэсэн бичиглэлтэй дотроо шингэнгүй болсон хуванцар уут 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 10 граммын зүүтэй тариур 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 10 граммын зүүгүй тариур 1 ширхэг, 10 граммын зүүтэй тариур 1 ширхэг, дотроо цагаан өнгийн нунтаг зүйлтэй 10 граммын тариур 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 1 граммын тариур 1 ширхэг, АQ7927557 сери дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “Shigmabitan combination B25” гэсэн бичиглэлтэй улаан шар өнгө хосолсон капсултай эм 10 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тариур 3 ширхэг, бор шаргал өнгө хосолсон дотроо хоосон эмийн капсул 8 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон өнгөгүй хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн шахмал эм мэт зүйл 1 ширхэг байсныг гэрэл зургаар бэхжүүлж “3” гэж дугаарлан эд мөрийн баримтаар хураан авав. Угаалгын өрөөнд байх цагаан өнгийн угаалгын машин дээр дотор хэсэгтээ хар хөх өнгийн мушгиа гуурс бүхий өнгөгүй шилэн бортого 1 ширхэг, хар өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн шилэн гуурс 1 ширхэг байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж “4” гэж дугаарлан хураан авч, хураан авсан эд зүйлсийг Б.Т д харуулж, дүрс бичлэгт буулган шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 188-194/,

Н.М ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 195-198/,

Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Н.М аас 1, 2, 3, 5, 6 дугаар баганад 2 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглээгүй. Харин 2 дугаар баганад 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 199-201/,

Н.М ын сэжигтнээр өгсөн: “...Б.Т гийн гэрт нэгжлэг хийж хураасан эд зүйлийг би мэдэхгүй, би бол гаднаас орж ирэхдээ ямар нэгэн мансууруулах бодис, эд зүйлгүй ирсэн. Тэмүүлэгийн гэрт нь байсан эд зүйлийг Б.Т  өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна..” гэх мэдүүлэг /3хх-ийн 10-11/,

О.Г ы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 209-211/,

Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...О.Г аас 1, 3, 5 дугаар баганад 2 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглээгүй. Харин 2, 4, 6 дугаар баганад 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 212-214/,

О.Г ы сэжигтнээр өгсөн: “Би 04 дүгээр сарын 08-ны шөнө 00 цагийн үед Б.Т гийн гэрт ирээд Б.Т , Шүрэнцэцэг 2 дэлгүүр орно гээд гарсны дараа ганцаараа үлдсэн байж байхдаа Б.Т гийн гэрийн том өрөөний ширээн дээр тугалган цаасан дээр наасан нэг буюу шавар байхаар нь тэрийг шатаагаад утааг нь сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 14-15/,

Т.Ш ийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 222-223/,

Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Т.Ш ээс 1, 3, 5, 6 дугаар баганад 2 улаан зураас тодорч СӨРӨГ, 2, 4 дугаар баганад 1 улаан зураас тодорч ЭЕРЭГ болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 224-226/,

Т.Ш ийн сэжигтнээр өгсөн: “...Тэгтэл гэнэт Г , М , Б.Т  гурав гэрээс гарахаар болоод би үлдээд гэрээ цэвэрлэж байсан. Тэгээд нөгөө гурвыг гарах гэж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн... Би тэр өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөрт шилжих шөнө Г , М , Б.Т  гурав хэрэглэж байх үед нь хамт хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 7/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэж уг гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

 

“Орон байраар хангасан” гэж мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглүүлэх зорилгоор хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг хэлнэ.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Т  нь өөрийн түр оршин сууж байсан ....  тоотод Т.Ш , О.Г , Н.М  нарын хамтаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэж, мансуурч, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлж, орон байраар хангаснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Т , Л.О  нар нь дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б.Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.О ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т г “Үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Л.О ын үйлдлийг “Үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өгсөн, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ч.Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.О ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч Л.О , Б.Т  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Л.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Т гийн өмгөөлөгч Г.Сүхээ “Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Байр түрээслэн амьдардаг. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. 2 настай хүүхэд нь өөрийн асрамжид байдаг өрх толгойлсон эцэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн бага ял оногдуулах, мөн хуулийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Л.О ын өмгөөлөгч С.Эрдэнэсайхан “Би Л.О ын найз нь байгаа юм. Л.О  нь энэ хэрэгт маш их гэмшсэн байдалтай байгаа. Энэ хэргийг шийдвэрлүүлэхэд маш их санаачлагатай оролцож байсан. Эмээ нь одоо 72 настай. Энэ хэргийн талаар эмээдээ хэлээгүй байгаа. Энэ хэрэг дээр маш их гэмшиж байгаа. Б.А этэй л нийлэх хэрэггүй байсан гэдгээ өөрөө хэлдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Л.О ын өмгөөлөгч Ц.Оюунбаатар “С.Эрдэнэсайхан өмгөөлөгчтэй санал нэг байна. Л.О ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, ямар нэгэн байдлаар саад учруулсан зүйл байхгүй. Хэрэг гарснаас хойш дахин хэрэглээгүй. Б.А э гэх хүнтэй танилцаж ийм байдалд хүрсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Залуу хүн өсөж дэвжих боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн 1 жил нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Т  “Би гэмшиж байгаа. Цагдан хоригдож байх хугацаандаа буруу хүмүүстэй нийлж явсандаа гэмшсэн. Өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр орсон байсан ч өөртөө дүгнэлт хийлгүй ухамсаргүй хандсан байна. Би мансуурч өөрийн ухамсаргүй байдлаас болж ийм байдалд хүрч байгаа. Эцсийн удаа ганц боломж олгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч Л.О  “Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ийм зүйл болно гэж бодсонгүй. Гэмшиж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Т , Л.О  нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Т , Л.О  нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Т , Л.О  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, хор уршиг, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  

шүүгдэгч Л.О ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.О ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: “1” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл. (Гялгар ууттай үеийн жин нь 2,9г, цэвэр жин нь 0,9363г) “2” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл. (Гялгар ууттай үеийн жин нь 2,3г, цэвэр жин нь 0,2425г) “3” гэж дугаарласан Dextromethorphan-ны агууламжтай, гялгар уутанд хийсэн улаан болон цагаан капсултай цагаан өнгийн зүйл. /Гялгар ууттай үеийн жин нь 2,8г, цэвэр жин нь 0,1946г/ “4” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн хар өнгийн жин, “Цистон” гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн таганд нь цоолж хийсэн шилэн гаанс мэт зүйл, хуванцар соруул, цагаан өнгийн соруул, хоёр талдаа хөвөнтэй мод зэрэг эд зүйлс. “5” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл. (Гялгар ууттай үеийн жин нь 2,3г, цэвэр жин нь 0,1232г) зэрэг эд зүйлсийг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГО325/2950 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: Гялгар, жижиг, зиплок ууттай, метамфетамины агууламжтай талстлаг зүйл (Гялгар ууттай үеийн жин нь 0,1575г, цэвэр жин нь 0,0280г), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжгүй, гялгар, жижиг зиплок уут- 1 ширхэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2959, 2960, 2961 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан: Метамфетамин илэрсэн өнгөгүй шилэн хэрэглүүр, Метамфетамин илэрсэн цэнхэр өнгийн хуванцар хэрэглүүр, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй цэнхэр өнгийн таглаатай дотроо өнгөгүй шингэн зүйл агуулсан хуванцар сав. (шингэн зүйл 50 мл орчим), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй ягаан өнгийн соруул, Метамфетамин илэрсэн өнгөгүй резинен соруул, Метамфетамин илэрсэн цагаан өнгийн соруул, Метамфетамин болон дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн улбар шар өнгийн соруул, Метамфетамин илэрсэн ногоон өнгийн соруул, Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн соруул, Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн тугалган цаас, Дельта 9 тетрагидроканнабинол зиплок ууттай шавар мэт зүйл. (цэвэр жин 0.1024 грамм), LSD илэрсэн зиплок уутанд хийсэн дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйл 2 ширхэг (цэвэр жин 0.0531 грамм), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй цэнхэр өнгийн хэсэгтэй өнгөгүй хуванцар зүйл, Метамфетамин илэрсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс. > Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн Монгол Улсын “АU151611” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйл,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2951 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: Метамфетамины агууламжтай гол хэсэгт хөх өнгийн мушгиа хэлбэртэй шил мэт зүйл доторх өнгөгүй шингэн зүйл. (шингэн зүйл 10 мл орчим хэмжээтэй, шилтэй үеийн жин 51,6 грамм), Метамфетамины агууламжтай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн шил мэт зүйл, Метамфетамины агууламжтай цагаан өнгийн хуванцар зүйлсийг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/2954, 2955, 2956, 2957 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: Метамфетамины агууламжтай цэнхэр өнгийн хуванцар зүйл, Метамфетамины агууламжтай өнгөгүй хуванцар зүйл, Метамфетамины агууламжтай хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй 1-2 гэж дугаарласан шит мэт зүйлс, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй 3 хэсэг хагарсан шил мэт зүйл. Метамфетамины агууламжтай шар өнгийн зиплок уут, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг агууламжгүй зиплок уутнууд, Метамфетамины агууламжтай 1-3 гэж дугаарласан зиплок уутнууд, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ц.М  гэсэн бичиглэл бүхий өрхийн эмчийн жорын цаас, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй хар өнгийн хуванцар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т гийн урьд цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Т д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас Л.О ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Л.О ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өгсөн, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,  

Шүүгдэгч Л.О ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.О ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Л.О ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Т , Л.О  нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: “1” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл. (Гялгар ууттай үеийн жин нь 2,9г, цэвэр жин нь 0,9363г) “2” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл. (Гялгар ууттай үеийн жин нь 2,3г, цэвэр жин нь 0,2425г) “3” гэж дугаарласан Dextromethorphan-ны агууламжтай, гялгар уутанд хийсэн улаан болон цагаан капсултай цагаан өнгийн зүйл. /Гялгар ууттай үеийн жин нь 2,8г, цэвэр жин нь 0,1946г/ “4” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн хар өнгийн жин, “Цистон” гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн таганд нь цоолж хийсэн шилэн гаанс мэт зүйл, хуванцар соруул, цагаан өнгийн соруул, хоёр талдаа хөвөнтэй мод зэрэг эд зүйлс. “5” гэж дугаарласан метамфетамины агууламжтай, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл. (Гялгар ууттай үеийн жин нь 2,3г, цэвэр жин нь 0,1232г) зэрэг эд зүйлсийг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЕГО325/2950 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: Гялгар, жижиг, зиплок ууттай, метамфетамины агууламжтай талстлаг зүйл (Гялгар ууттай үеийн жин нь 0,1575г, цэвэр жин нь 0,0280г), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжгүй, гялгар, жижиг зиплок уут- 1 ширхэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2959, 2960, 2961 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан: Метамфетамин илэрсэн өнгөгүй шилэн хэрэглүүр, Метамфетамин илэрсэн цэнхэр өнгийн хуванцар хэрэглүүр, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй цэнхэр өнгийн таглаатай дотроо өнгөгүй шингэн зүйл агуулсан хуванцар сав. (шингэн зүйл 50 мл орчим), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй ягаан өнгийн соруул, Метамфетамин илэрсэн өнгөгүй резинен соруул, Метамфетамин илэрсэн цагаан өнгийн соруул, Метамфетамин болон дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн улбар шар өнгийн соруул, Метамфетамин илэрсэн ногоон өнгийн соруул, Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн шилэн соруул, Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн тугалган цаас, Дельта 9 тетрагидроканнабинол зиплок ууттай шавар мэт зүйл. (цэвэр жин 0.1024 грамм), LSD илэрсэн зиплок уутанд хийсэн дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйл 2 ширхэг (цэвэр жин 0.0531 грамм), Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй цэнхэр өнгийн хэсэгтэй өнгөгүй хуванцар зүйл, Метамфетамин илэрсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс. > Дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн Монгол Улсын “АU151611” серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг эд зүйл,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0325/2951 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: Метамфетамины агууламжтай гол хэсэгт хөх өнгийн мушгиа хэлбэртэй шил мэт зүйл доторх өнгөгүй шингэн зүйл. (шингэн зүйл 10 мл орчим хэмжээтэй, шилтэй үеийн жин 51,6 грамм), Метамфетамины агууламжтай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цайвар ягаан өнгийн шил мэт зүйл, Метамфетамины агууламжтай цагаан өнгийн хуванцар зүйлсийг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/2954, 2955, 2956, 2957 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: Метамфетамины агууламжтай цэнхэр өнгийн хуванцар зүйл, Метамфетамины агууламжтай өнгөгүй хуванцар зүйл, Метамфетамины агууламжтай хар өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй 1-2 гэж дугаарласан шит мэт зүйлс, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй 3 хэсэг хагарсан шил мэт зүйл. Метамфетамины агууламжтай шар өнгийн зиплок уут, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг агууламжгүй зиплок уутнууд, Метамфетамины агууламжтай 1-3 гэж дугаарласан зиплок уутнууд, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ц.М  гэсэн бичиглэл бүхий өрхийн эмчийн жорын цаас, Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын агууламжгүй хар өнгийн хуванцар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т гийн урьд цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Шүүгдэгч Л.О  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.О , Б.Т  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.СОЛОНГОО