2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/660

 

 

 

 

 

 

     2025        03         12                                  2025/ШЦТ/660

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

 улсын яллагч М.Ариунцэцэг,

 шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2431 00322 0122 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Биеийн байцаалт:      

   Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймаг Баян Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Дотоод хэргийн ..............дамжааны сонсогч, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

  Холбогдсон хэргийн талаар:

            *******нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ...........тоотод байхдаа хохирогч Н.Аэзэмшлийн Хаан банкны интернет банкны руу 5 удаа зөвшөөрөлгүйгээр хандан нэвтэрч, уг данснаас 1,884,000 төгрөгийг хүч хэрэглэгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт *******гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Иргэн Н.Ааас “Миний эзэмшлийн Хаан банкны данснаас 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,696,200 төгрөг гарсан байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/,

Н.Аэзэмшлийн Хаан банкны .... тоот депозит дансны хуулга /хх-ийн 8-10 дахь тал/,

Хохирогч Н.А“2023 оны 08 дугаар сард .......... заставт томилогдон ирж Аж ахуйн даргаар ажиллаж байна. Энэ застав дээр утасны сүлжээ байдаггүй юм. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өөрийн .... дугаартай утсаа сүлжээнд тавьсан чинь Хаан банкнаас таны Хаан банкны мэдээлэл шинэчлэгдлээ гээд мессеж ирсэн байхаар нь ороод үзтэл миний .... тоот данснаас баахан зарлага гарсан ба миний утас сүлжээгүй байсан болохоор орлого зарлагын мэдээлэл ирээгүй юм. Тэгээд эхнэрээс асуутал хүнээс авсан шилжүүлсэн юм байгаагүй. Маргааш нь 2024 оны 08 дугаар сарын 01-нд ........... сум орж Хаан банкнаас өөрийнхөө .... дансны хуулгыг авч үзэхэд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш миний мэдэхгүй орлого зарлага гарсан тул цагдаад өргөдөл гаргасан. Би ямар байдлаар хэн нэгэнд гар утас болон дансны нууц үгээ өгч байгаагүй. Харин мотор асааж цэнэглэдэг болохоор хаана ч хамаагүй цэнэглээд үлдээчихдэг, миний утас кодгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дахь тал/,

Гэрч А.А“... манай нөхөр надаас чи данснаас мөнгө гаргасан юм уу гэж асуусан, тухайн үед би данснаас нь мөнгө аваагүй байсан. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ..........сумын төв орж Хаан банкнаас манай нөхөр Н.А.... дансны хуулгыг үзтэл нэг сая гаран төгрөгийн зарлага гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

М банкны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/2979 дугаартай “... А.Да /........тоот данс эзэмшдэг тул, заасан хугацааны дансны хуулгыг илгээж байна” гэсэн албан бичиг /хх-ийн 29 дэх тал/,

..../******* эцэг/-ын эзэмшлийн М банкны ......... тоот дансанд Н.Аэзэмшлийн Хаан банкны .... тоот данснаас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 57 минут 19 секундэд 1,014,000 төгрөгийн “А-с” гэсэн утгатай орлогын гүйлгээ, 21 цаг 21 минут 01 секундэд 50,000 төгрөгийн “ХУРИМТЛАЛ” гэсэн утгатай орлогын гүйлгээ, 21 цаг 21 минут 57 секундэд 200,000 төгрөгийн “BARUUN HUJIR ZASTAW HONI” гэсэн утгатай орлогын гүйлгээ, 21 цаг 22 минут 38 секундэд 20,000 төгрөгийн “ZEEL” гэсэн утгатай орлогын гүйлгээ, 21 цаг 23 минут 33 секундэд 600,000 төгрөгийн “..........AW” гэсэн утгатай орлогын гүйлгээ тус тус хийгдсэн бол,  

М банкны 8........ тоот данснаас Н.Аэзэмшлийн Хаан банкны .... тоот дансанд  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 58 минут 11 секундэд 190,000 төгрөгийн “ТӨЛБӨР” гэсэн утгатай зарлагын гүйлгээ, ******* эзэмшлийн Хаан банкны 5.......... тоот дансанд  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 59 минут 27 секундэд 820,000 төгрөгийн “ДЛ-С ИЛГЭЭВ” гэсэн утгатай зарлагын гүйлгээ, 18 цаг 42 минут 15 секундэд 5000 төгрөгийн “ДЛ-С ИЛГЭЭВ” гэсэн утгатай зарлагын гүйлгээ, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 21 цаг 28 минут 34 секундэд 869,000 төгрөгийн “Д-С ИЛГЭЭВ” гэсэн утгатай зарлагын гүйлгээ хийсэн  талаарх дансны хуулга /хх-ийн 30-31 дэх тал/,

Н.Аэзэмшлийн Хаан банкны .... тоот, А.Дн эзэмшлийн М банкны ............тоот дансанд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 128 дахь тал/,

 Яллагдагч ******* “Прокурорын тогтоолын хүлээн зөвшөөрч байна. Би 2021 онд .................. сургуульд элсэн орсон. 2024 оны 07 дугаар сард ..........застав дээр дадлага хийхээр томилогдон очсон. Ингээд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа сургагч ахлагч Н.Агар утас  жижүүрийн өрөөнд цэнэглээд орхисон байхаар нь аваад галерей хэсэг рүү нь орж зураг үзэж байхад интернет банкны нууц үгийн зургыг дарсан харагдахаар нь би өөрийн гар утсаар тухайн зургыг дарж авсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр миний дадлагын хугацаа дуусч Улаанбаатар хотод ирсэн. Ирснийхээ маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н.Аинтернет банкаар нэвтэрч ороход 1,600,000 төгрөг байхаар нь аав Д М банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 1,600,000 төгрөг шилжүүлэн авсан. Би Н.Ат учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.  Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 126 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогчийн мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгч ******* зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч *******нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ........... тоот гэртээ байхдаа хохирогч Н.Аэзэмшлийн Хаан банкны интернет банк руу зөвшөөрөлгүйгээр хандан нэвтэрсэн,

            2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ............ тоот гэртээ байхдаа хохирогч Н.Аэзэмшлийн Хаан банкны интернет банкид дахь дансаас 1,694,000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.А, гэрч А.А нарын мэдүүлэг, Н.А, ..../******* эцэг/ нарын эзэмшлийн арилжааны банкин дахь дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

            Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудаар

*******нь ........ суралцдаг бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд .............. цэргийн .........3 дугаар ангийн 1 дүгээр застав /.........../-т дадлага хийсэн, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус заставын холбооны өрөөнд цэнэглэж байсан жагсаалын дарга Н.Аутсыг үзэхэд кодгүйгээр нээгдсэн, утсан дахь зургийг үзэхэд интернет банканд нэвтрэх нууц мэдээлэл агуулсан зураг байсан, уг зургийг  өөрийн гар утсаар дарж авсан, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дадлагын хугацаа дуусаж хот руу буцсан, 2024 оны 07 дугаар сарын 30-ын өдөр Н.Аэзэмшлийн Хаан банкны интернет банкинд нэвтэрч орсон, улмаар уг данснаас өөрийн эцэг А.Д..........эзэмшлийн М банкны данс руу 5 удаагийн зарлагын гүйлгээ хийж 1,884.000 төгрөг шилжүүлсэн, буцаагаад Н.Аэзэмшлийн данс руу 1 удаагийн гүйлгээгээр 190,000 төгрөгийг шилжүүлсэн, М банкны дансаас өөрийн эзэмшлийн Хаан банкны данс руу 3 удаагийн гүйлгээгээр 1,694,000 төгрөгийг шилжүүлэн авсан, уг мөнгөөгөө 1xbet цахим мөрийтэй тоглоомын данс цэнэглэсэн, Н.Аэзэмшлийн дансыг ашиглан мөрийтэй тогтоом тоглож алдсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Кибер орчин гэдгийг мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчинг хэлнэ гэж тодорхойлсон.

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн хувьд мэдээллийн систем /интернет банк.../, мэдээллийн сүлжээ /цахим шуудан.../-нд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, танилцах зэргээр хандалт хийсэн байх үндсэн шинжийг агуулах бөгөөд энд тусгай арга хэрэгслээр халдсан байхыг шаардахгүй, нууц түлхүүрийг мэдэж байсан ч хандахыг зөвшөөрөөгүй байхад нэвтэрсэн, танилцсан үйлдлээр төгсдөг онцлогтой.

Харин хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг олж авах санаа сэдэл анхнаасаа үүсэж чиглэсэн, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц, далд сэм аргаар идэвхтэй үйлдэл хийж өөртөө авч захиран зарцуулах бололцоо бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.

Интернет банк хэрэглэгч нь тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй, өмчлөгч, эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Бусдын эзэмшлийн интертнет банкинд зөвшөөрөлгүйгээр хандан, дансанд  нууцаар нэвтрэн орж гүйлгээ хийсэн үйлдлээр бусдын мэдээлэл эзэмших эрх болон эд хөрөнгө өмчлөх эрх давхар зөрчигдөнө.

Хохирогч Н.Аэзэмшлийн интернет банкинд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, мөнгийг захиран зарцуулсан үйлдэл нь хулгайлах болон кибер орчинд хууль бусаар халдах гэсэн хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж, Мөн хохирогч Н.Аэзэмшлийн данснаас хэд хэдэн удаагийн зарлагын гүйлгээ хийгдсэн байгаагаар үйлдлийн үргэлжилсэн шинжийг агуулсан байна.

Хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь хуульд нийцжээ.

Бусдын эзэмшлийн гар утсыг зөвшөөрөлгүйгээр үзэж, интернет банкны мэдээллийг олж авсан, улмаар бусдын эзэмшлийн интернет банкны мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр нэвтрэн танилцсан, бусдын эзэмшлийн данснаас нууцаар хэд хэдэн удаагийн гүйлгээ хийж мөнгө шилжүүлэн авч захиран зарцуулсан идэвхтэй  үйлдлээр дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.   

Шүүгдэгч *******нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ шунахайн сэдэлтээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Уг үйлдлүүд болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4  дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрсэн, танилцсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Нэг талаас амар хялбар аргаар мөнгө олох санаа сэдэл, нөгөө талаас хувийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сул, хайхрамжгүй харилцаа хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ат 1,694,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон бөгөөд үүнийг шүүгдэгч *******нь нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******-тыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсоныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч ******* хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, 22 настай, оюутан, оршин суух тодорхой хаягтай гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн санаатай гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох ******* авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ