| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/02714/И |
| Дугаар | 102/ШШ2022/03293 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/03293
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Г.Б
Хариуцагч НШШГГ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ц
Гэрч Г.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Г.Б, Б.Д нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоот, Улсын бүртгэлийн 0 дугаартай, хувийн сууцны зориулалттай 0 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, 0 дугаартай, 0 метр квадрат талбайтай газрыг 69.445.549 төгрөгөөр, Р.Б-ийн өмчлөлийн 0000-УБР улсын дугаартай, “Тоёото ланд круйзер” авто машиныг 133.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах юм.
Нэхэмжлэлийн агуулга Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Шийдвэрээр Г.Б-аас 214.417.229 төгрөгийг гаргуулж, “Н” ХХК-д, 328.783.503 төгрөгийг гаргуулж “НТТБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Үүний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Б, Б.Д, Р.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг үнэлсэн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0, 0 мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Дээрх үнэлгээг хийхэд нэхэмжлэгчийн саналыг асуугаагүй ижил төрлийн газрын үнэлгээ одоогийн зах зээлийн үнэлгээнээс 50 хувиас дээгүүр үнэлгээтэй байна.
Мөн үнэлгээ хийсэн аргачлал тодорхой бус үнэлгээ гаргасан.
Машины үнэлгээний хувьд Улсын 0000-УБР дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн “Тоёото ланд круйзер” авто машиныг үнэлсэн үнэлгээний тайлан дээр өртгийн хандлагын аргыг тооцоолохдоо тус тээврийн хэрэгслийг 1998 онд үйлдвэрлэгдсэн 23 жил ашигласан гэж үнэлгээг гаргасан байдаг.
Тухайн тээврийн хэрэгсэл 2015 онд үйлдвэрлэгдсэн 7 жилийн хугацаанд ашиглагдсан.
Иймд энэхүү тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Тээврийн хэрэгслийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу н.С-ээс үнийн санал аваагүй.
Мөн үнэлсэн үнэлгээг н.С-д мэдэгдээгүй. Хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд маргаан бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаа.
Гэрчилгээнд өмчлөгчийн нэр Ж.С гэж байдаг.
Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээний хувьд Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, сургуулийн 0 дугаар гудамжны 0тоотод байршилтай амины орон сууц бий.
Тухайн амины орон сууцыг үнэлэхдээ үнэлгээчин элэгдлийн тооцохдоо 60 жилээр жилийн 0.6 хувиар тооцдог.
Тухайн үнэлгээчин элэгдэл, хорогдлыг тооцохдоо 2 хувиар тооцож үнэлгээг гаргасан.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн нэг метр квадратыг 420.000 төгрөгөөр үнэлсэн.
Энэ үнэлгээг яаж гаргасан гэхээр 2016 оны барилга хот байгуулалтын сайдын 207 дугаартай тушаалын 06 дугаар хавсралтад байгаа.
Гэтэл 2016 оны 420.000 төгрөгийг үнэлгээ одоогийн зах зээлээр бараа материалын үнэ өссөн байхад зах зээлийн хувьд хэт багаар үнэлж гарсан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гшүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Шийдвэрээр Г.Б-с 214.417.229 төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д, 328.783.503 төгрөгийг гаргуулж “НТТБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу Г.Б-ийн үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар барьцаалсан Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороонд байрлах газар, 0000-УБР дугаартай “Тоёото ланд крузейр” автомашиныг битүүмжилж хураасан.
Төлбөр төлөгч Г.Б болон тухайн эд хөрөнгийн өмчлөгч Г.Б, Б.Д нараас үнийн санал авахад газрыг 100.000.000 төгрөгөөр, автомашиныг 115.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа ирүүлсэн.
Уг саналыг төлбөр авагч зөвшөөрөхгүй учраас шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн байдаг.
Иймээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шинжээч томилж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход газрыг 69.445.549 төгрөгөөр, автомашиныг 133.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтээ хариуцагч байгууллагад ирүүлсэн.
Дээрх шинжээч томилж, үнэлгээ хийсэн дүгнэлтээ төлбөр төлөгч нарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Албан бичгээр танилцуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н” ХХХ болон “НТТБ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Г.Б-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 706.546.000 төгрөгийг гаргуулахаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус шүүхийн 0118 дугаартай шийдвэр, 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0 дугаартай Магадлалаар нэхэмжлэгч Г.Б-с 213.193.000 төгрөгийг “Н” ХХК-д, “НТТБ” ХХК-д 326.990.600 гаруулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Г.Б шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үндсэн долоо эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэгдсэн.
Дээрх магадлалаар нийт найман үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хуулийн дагуу явагдсан. Маргаан бүхий хоёр барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч буюу өмчлөгч нар хэт өндрөөр үнэлсэн байсан тул “НТТБ” ХХК-ийн зүгээс НШШГГ-т, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан.
Хүсэлтийн дагуу ‘’Б’’ ХХК томилогдож, маргаан бүхий хоёр барьцаа хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн.
“НТТБ” ХХК-ийн зүгээс хоёр үнэлгээ дээр маргах зүйл байхгүй. Харин Г.Б үнэлгээ дээр маргаж зах зээлийн бодит ханшид нийцээгүй хэт багаар үнэлсэн гэж үндэслэлгүй, ойлгомжгүй зүйл шүүхэд гаргаж байгаа
Мөн төлбөр төлөгчийн өөрийнхөн үнэлсэн үнэлгээнээс эд хөрөнгийг илүү үнээр үнэлсэн байхад татгалзаад байгааг гайхаж байна.
Энэ маргаан зөвхөн төлбөр төлөгчийн шаардлагад хамаарна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Магадлал, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А.О-д олгосон “Итгэмжлэл”,
7.Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр М.Э, И.Г нарт олгосон “Итгэмжлэл”, НШШГГ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай даргын тушаал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай Магадлал, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” Тогтоол, НШШГГ-ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, 0000 УБР улсын дугаартай автомашины “Техникийн тодорхойлолт”, НШШГГ-ын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-149/19858 Албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” Тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0дугаартай Албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” Тогтоол, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, НШШГГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”, НШШГГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаартай “Мэдэгдэл”, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай “Эд хөрөнгө хураах тухай” Тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт”, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт”, Барилга төсөв, хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, 2022 оны 05 дугаар сарны 04-ний өдрийн 0 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл”, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт”, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт”, Барилга төсөв, хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0 дугаартай “Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” Албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”,
8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Г.У-д олгосон “Итгэмжлэл”, “НТТБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “НТТБ” ХХК-ийн дүрэм,
9.Гуравдагч этгээдийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Б-д олгосон “Итгэмжлэл”, “НТТБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “НТТБ” ХХК-аас Ж.С-д олгосон “Итгэмжлэл”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ”, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г.Б-д олгосон “Итгэмжлэл”, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Г.Б-д олгосон итгэмжлэл, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Г.Б-д олгосон “Итгэмжлэл”, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Барьцааны гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Г.Б-д олгосон “Итгэмжлэл”,
10.Шүүхийн журмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай “Б.Д-г албан тушаалд шилжүүлэх томилох тухай” Тушаалыг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Үнэлгээг хийхэд манай саналыг тусгаагүй зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Үнэлгээг хийсэн тайлан алдаатай” гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ баримтаар нотлож чадаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн цаг хугацаа хожих үүднээс хэргийг шийдүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй саад учруулж байна”,
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.У “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шинжээч нэхэмжлэгчийн өөрийнхөн өгсөн үнийн саналаас илүү үнэлсэн байхад маргаж байгааг ойлгохгүй байна.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж татгалзлаа илэрхийлж байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай Шийдвэрээр хариуцагч Г.Б-с зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 282.063.860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 326.990.600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч НТТБ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 97.491.590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 282.063.860 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Ч.Б-ны өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат, 3 өрөө орон сууц, 326.990.600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Г.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Буянт-Ухаа, 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат орон сууц, Р.Б-ийн эзэмшлийн “Ланд круйзер-200” маркийн 0000-УБР улсын дугаартай хар саарал өнгийн 0 дугаартай гэрчилгээтэй тээврийн хэрэгсэлээр мөн түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Х-100 айл, 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат, 1 өрөө орон сууц, Г.Б, Б.Д нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Сургуулийн 0 дугаар гудамжны 0 тоот, 0 метр квадрат газар болон 0 метр квадрат хувийн сууц, Ч.Б-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, “Зүүн наран”-гийн 0 дүгээр гудамжны 0 тоот, 0 метр квадрат газар болон 0 метр квадрат хувийн сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.
7.Хариуагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0дугаартай Магадлалаар “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “хариуцагч Г.Б-с зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 213.193.313 төгрөгийг гаргууулан, “Н” ХХК-д олгож, “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 91.191.937 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн”, 2 дахь заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх 213.193.313 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Ч.Б-ны өмчлөлийн Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат, 3 өрөө орон сууц, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлээр бараа худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу 326.990.600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ”-ний зүйл болох Р.Б-ийн эзэмшлийн 0 дугаар гэрчилгээтэй, Ланд круйзер 200 маркийн 0000 УБР улсын дугаартай хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ"-ний зүйл болох Г.Б, Б.Д нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Сургуулийн 0 дугаар гудамжны 0 тоот хаягт байршилтай 0 метр квадрат хувийн сууц мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 0 метр квадрат талбайтай газар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Ч.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Зүүннарангийн 0 дүгээр гудамжны 0 тоот, 0 метр квадрат газар болон 0 метр квадрат хувийн сууц, мөн хаягт байрлах 0 дугаарт бүртгэлтэй 0 метр квадрат газар, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Р.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Х-100 айл, 0 дугаар байрны 23 тоот хаягт байршилтай, 11 метр квадрат, 1 өрөө орон сууц, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Барьцааны гэрээ”-ний зүйл болох Г.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Буянт-Ухаа /0/, 0 дугаар байрны 0 тоот, 38.1 метр квадрат орон сууцаар хангуулахаар бусад шийдвэрийн заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.
8.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд Г.Б, Б.Д нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Сургуулийн 0 дугаар гудамжны 0 тоот, улсын бүртгэлийн 0 дугаартай, хувийн сууцны зориулалттай 0 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, улсын 0 дугаартай 0 метр квадрат талбайтай газар, иргэн Ж.С-ийн өмчлөлийн 0000-УБР улсын дугаартай, “Тоёото ланд круйзер” автомашин болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож, талууд маргаагүй болно.
9.Тэрээр нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж мэтгэлцэж байна.
10.Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас харахад, хариуцагч маргаан бүхий хөдлөх хөрөнгөд доорх ажиллагааг явуулжээ.
11.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай Шүүгчийн захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргүүлж, тус байгууллага 0 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч И.Г-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 0дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарсан байна.
12.Шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 0 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0, дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай дугаартай “Тогтоол”-оор эд хөрөнгийг хураасан нь тогтоогдож байна.
13.Хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хүргүүлэх ажиллагааг явуулсан нь бичгийн баримтаар тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна гэж үзлээ.
14.Уг “Мэдэгдэл”-ийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 0, 0 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 дугаартай Шинжээчийн дүгнэлтээ ирүүлж, хариуцагч НШШГГ төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0, 0, 0, 0, 0 дугаартай Албан бичгээр Г.Б, Б.Д нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Сургуулийн 0 дугаар гудамжны 0 тоот, улсын бүртгэлийн 0 дугаартай, хувийн сууцны зориулалттай 0 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө, улсын 0 дугаартай 0 метр квадрат талбайтай газрыг 69.445.549 төгрөгөөр, иргэн Ж.С-ийн өмчлөлийн 0000-УБР улсын дугаартай, “Тоёото ланд круйзер” автомашиныг 133.000.000 төгрөгөөр үнэлэснийг мэдэгдэж, нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
15.Дээрх баримтууд болон зохигчдын судлуулсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд, өмчлөгч Г.Б, Б.Д, Р.Б нар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг Г.Б-д барьцаалах, захиран зарцуулах эрхийг “Итгэмжлэл”-ээр олгон харин Р.Б өөрийн өмчлөлийн 0000-УБР улсын дугаартай, “Тоёото ланд круйзер” автомашиныг “Н” ХХК, “НТТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож талууд маргаагүй ба үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд хэний өмчлөлд байхаас үл хамаарч төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй байна.
16.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл эд хөрөнгүүд шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй бөгөөд шинжээч төлбөр төлөгчийн санал болгосон үнийн саналаас дээгүүр үнэлгээгээр хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА