2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1761

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т овогт Ж *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлйин 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн”,

Х овогт С БЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлйин 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн”,

Б овогт Бгийн Б.Өийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн”,

Л овогт И МөнхТ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр хамтран оролцож, үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлйин 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлйин 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.Бд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Ө, И.МөнТ нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******,*******оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас нийт 209,974,497 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Сд 7,970,000 төгрөг, Д.С 7,000,000 төгрөг, Б.Ст 20,675,000 төгрөг, Ч.Эд 6,000,000 төгрөг, Ш.Бад 5,300,000 төгрөг, А.Дд 7,000,000 төгрөг, Б.Цт 1,000,000 төгрөг, М.М 5,500,000 төгрөг,  Б.Дд 4,800,000 төгрөг, Б.Б 6,650,000 төгрөг, С.Тд 6,900,000 төгрөг, Ү.А 17,260,000 төгрөг, Г.Бт 6,500,000 төгрөг, О.Ат 3,500,000 төгрөг, С.З 2,006,968 төгрөг, Б.Цд 1,500,000 төгрөг, Э.Гд 2.412.000 төгрөг, Х.Гт 4,500,000 төгрөг, А.Мд 3,201,057 төгрөг, П.Рд 2,399,472 төгрөг,

Шүүгдэгч С.Бэс нийт 271,861,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Тт 13,675,000 төгрөг, О.О 52,500,000 төгрөг, Ж.Дт 40,000,000 төгрөг, Г.Од 7,000,000 төгрөг, Н.Тд 48,186,000 төгрөг, Д.Дт 33,000,000 төгрөг, Ц.Бод 8,000,000 төгрөг, Ц.От 8,000,000 төгрөг, М.Төд 31,500,000 төгрөг, Ч.Б27,500,000 төгрөг, Б.Цд 4,500,000 төгрөг,

Иргэний хариуцагч Б.Аээс 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Бад, 2,680,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Гд, иргэний хариуцагч Ш.Б 1,340,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Гд тус тус олгосугай.

6. Шүүгдэгч С.Б эзэмшлийн Хаан банкин дахь дансны гүйлгээний шилжилт хөДийг хязгаарлах тухай 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 177 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, И.М, Б.Ө нар бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******,*******авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Б.Ө, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж, уг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож, энэ талаар холбогдох газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ