| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0112 |
| Дугаар | 2025/ШЦ/1844 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Дашням |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦ/1844
2025 07 29 2025/ШЦ/1844
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч М.Со, М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Ц.Эрдмийнтуяа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Б.Дашням /томилолт/,
гэрч Э.О, М.Т,
хохирогч Р.С, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2411 02487 1746 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын сарын 03-ны өдөр хүлээн авч хянан тус өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ч............ үйл ажиллагаа явуулдаг ....... пабын орчим хохирогч Р.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон үйл баримт дээр зөрүүтэй зүйл байна. Тухайн өдөр уулзалтанд орчихоод Оын хамт пабад очоод пиво уугаад сууж байхад хохирогч ирээд бид хоёрт агсам тавьж эхэлсэн, хохирогчоос залхаад бид 2 явахаар гарсан, гадаа цахилгаан дугуйгаа гинжлээд орхисон байсан тул салгах гээд зогсож байхад хохирогч Р.С араас гарч ирээд агсам тавьж эхэлсэн бид 2 хохирогчоос хурдан салах гээд цаашаа явсан” гэв.
Хохирогч Р.С мэдүүлэхдээ “2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манай найз амрахаар явж би ганцаараа үлдсэн, тэр үед таньдаг ах Бтэй тараад цуг сууж хөгжмийн тухай ярьж байгаад хоорондоо маргалдсан, Бтэй хамт явж байсан О намайг гараад ир гээд тэгээд араас нь гарсан чинь харанхуй буланд зогсож байсан, тэр 2 дээр очоод маргалдаад зогсож байсан чинь пабын зөөгч дүү гарч ирж салгаад та ор гэж хэлсэн. Энэ үйл явдал 2-3 минут үргэлжилсэн, зөөгчтэй хамт буцаад орж байх явцад хэвлий хэсэгт халуу оргиод байхаар нь харсан чинь би цус алдаж байсан, хамт явж байсан залуу түргэн дуудсан, тэрнээс хойш шоконд ороод эмнэлэгт сэрсэн. Би энэ хэргийн улмаас 4 сар ажлаа хийж чадаагүй мөн хөгжмөө сайн тоглож чадахгүй байгаа, одоо эмчийн хяналтад байдаг, ойрын 2-5 жилдээ 5 кг дээш хүнд юм өргөж болохгүй гэсэн эмчилгээний заалттай байгаа. Энэ хэргийн улмаас хэвлий хэсэгтээ хагалгаанд орсон үүнээс үүдэн 2-3 сарын хугацаанд эм тариа хэрэглэсэн энэ эмчилгээний бүх зардлыг манай гэр бүлээс төлсөн байгаа. Бэс эмчилгээний зардал, мөн сэтгэл санааны хохирол, 4 сар ажилгүй байсан үеийн цалин 16.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. Тухайн үйл явдлын маргааш Б над руу залгаад бие нь яаж байна ах нь чамд хэдэн төгрөг өгөх үү гэж хэлсэн. Б манай ах Ааар дамжуулж надтай харилцах оролдлого хийж байсан” гэв.
Гэрч Э.О мэдүүлэхдээ “Тухайн өдөр паб дотор Б бид хоёр пиво уугаад сууж байсан чинь Р.С ирээд бид гурав юм ярьж сууж байх үед Р.Сийн хандлага түрэн агсам болж эхэлсэн үүнээс үүдэн бид гурав маргалдаж эхэлсэн Р.Сийг согтуу байсан болохоор нь бид хоёр хаяад гараад явсан тэгсэн араас гарч ирээд хэрүүл маргаан өдөж эхэлсэн бид гурвыг маргалдаж байх явцад тухайн пабын ажилтан танихгүй залуу цуг байсан бид гурвыг салгасан тэгэхээр нь Б ах бид хоёр хаяад цаашаа явсан” гэв.
Гэрч М.Тмэдүүлэхдээ “2024 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө хоёр найзын хамт тухайн бааранд ороход Р.С нэг давхарт сууж байсан би тэр үед мэндлээд хоёр давхар руу гарч суусан хэсэг хугацааны дараа хамт орж ирсэн хоёр найз маань нэг давхар руу суухаар яваад би өөр хоёр найзтайгаа хамт хоёр давхарт сууж байсан тэр үед Р.С ирж бид хэдтэй хамт сууж байгаад доошоо нэг давхар руу буугаад явсан. Би араас нь буугаад доошоо буусан хоёр найз дээрээ очоод сууж байхдаа текен дээр хүмүүс маргалдаж байгааг сонссон гэхдээ үйл явдлыг нь харах боломжгүй өнцөгт сууж байсан. О, Б хоёр гараад явахыг хараад сууж байсан чинь араас нь Р.С нэлээн ууртай гарахаар нь санаа зовоод араас нь гарсан гарахад гурван хүн хооронд ойрхон зайтай нэгнээсээ барилцсан зогсож байсан. Миний араас тухайн газрын ажилтан гарч ирээд бид хоёр цуг салгаад Р.Сийг баар руу аваад явж байхад хэвлий хэсгээс нь цус гоожиж байсан түргэн дуудаад Р.Сийг түргэнд хүлээлгэж өгөөд би гэр рүүгээ явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагчаас:
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд .......79 дугаараас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 03 цаг 21 минутад “Р.С, 27 нас, эр, хэвлий хэсэгтээ хутгалуулсан байдалтай 103-р цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламж дээр хүргэгдэн ирсэн” гэх гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүлээн авсан талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дахь /,
Хэргийн газарт үзлэг хийсэн “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ....... пабын гадна талд зүүн тийш явах зам дагуу буланд байрлах шонгийн харалдаа буланд хэрэг учрал болсон байж болзошгүй хүрэн өнгийн цустай толботой хэсгийг Б үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж авав ... Хяналтын камеруудын дүрс бичлэгийг шүүж үзэхэд хохирогч 2 хүний араас гарч байгаа бичлэг байх ч онц ач холбогдолгүй үйл явдал камерт харагдахгүй байв. Дотор камерт 2 залуу хохирогч Р.Стэй цуг сууж байгаа дүрс байв. Цаашид хэрэгт ач холбогдолтой зүйл олдоогүй тул үзлэгийг дуусгав” гэсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дахь тал/,
Хохирогч Р.Сийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр найзуудтайгаа ууж байсан. Тэгээд дүү нар орж ирсэн. Тэгээд маргалдсан. Би харих гээд найзуудтайгаа явж байсан. Муудалцсан дүү нар орж ирээд түр тар хийгээд хэн нь хутгалсанг мэдэхгүй байна. Хамтлагийн дүү нар байдаг, хэнийг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн цус асгарсан. Р пабад ууж байсан. Дүү нар байх. Зөндөө олон хамтлаг байгаа, би тэрийг ярихгүй. ...гэх хамтлагийн бацаан байсан. Би харвал танина нэрийг нь мэдэхгүй. Дотор уушийн газар байхад хутгалсан. Найз Б одоо шоконд орчихсон байгаа байх. Зүгээр ууж байгаад хутгалуулна гэдэг гомдолтой байна. Харж амжаагүй, юугаар хутгалсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-13 дахь тал/,
Хохирогч Р.Сийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчимд найз Бтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Р гээд пабад орсон. Ороод бид 2 хүний дөрвөөс илүү пиво уусан. Тэгээд найз Бд унтчихсан. Би 1 дүгээр давхар руу буугаад тек хэсэгт танидаг хүмүүс сууж байхаар очоод мэндлээд цуг суугаад юм ярьж байгаад нэг мэдэхэд маргалдаж байсан. Би Бтэй ахтай бас Отой жоохон маргалдсан. Бид нар хөгжим ярьж байгаад маргалдсан. Манай нэг дүү салгаад байх шиг байсан. Би араас нь гарч байснаа санаж байгаа, гараад Р пабны гадна хашааны буланг маш сайн санаж байгаа. Хашааны тэнд юу болсонг санаж байгаа юм байхгүй. Би нэг мэдэхэд Р орчихсон зогсож байхад нэг дүү таны хэвлий хэсгээс цус гараад байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудаарай гээд түргэн ирээд эмнэлэг хүргэгдсэн ... Б, цуг байсан дуулдаг дүү хоёртой маргалдсан, нэрийг нь О гэдэг гэж сүүлд мэдсэн. Өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй. Б, О хоёрын араас уулзах гэж гарсан. Тэр 2 хүний аль нэг л гэмтэл учруулсан байх. Б2016-2017 оноос хойш мэддэг хөгжмийн техникч хүн. Оыг бол нэг хамтлагт тоглодог гэж мэднэ. Надад хутга байгаагүй, би хэзээ ч хутга авч явж байгаагүй. Хутгалж болох зайнд байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-17 дахь тал/,
Хохирогч Р.Сийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ өнжөөд орой 19 цагийн үед найз Бтэй Чингэлтэй дүүргийн ........ хороонд байрлах Р пабад уулзсан. Тэгээд бид 2 юм ярьж суугаад нэг хүний гурван лааз Сэнгүр уугаад 22 цаг дөхүүлээд Их дэлгүүрийн хажуугийн нэг паб орж бас хоёр хоёр пиво уучихаад эргээд 23 цаг гээд Р руу орсон. Тэндээ нэг нэг пиво ууж сууж байгаад Б муудаад согтоод 2 давхарт ажилчдын амралтын өрөө рүү орж унтахаар явсан. Би ганцаараа үлдээд нэг давхарт буухад миний танил Б, нэг залуутай сууж байхаар нь очоод хөгжим энэ тэр ярьсан. Тэгээд юм ярьж байгаад Монголд ер нь бол авьяастай хүн байхгүй гэж намайг хэлсэн чинь Б чи тэгвэл авьяастай нь юм уу гээд тэрнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр нилээн ширүүн маргаан болоод тэр үед Рт бармен хийдэг М гээд дүү намайг уурлаад байсан болохоор ирж тайвшруулж байх үед Б нөгөө дүүтэйгээ гараад явсан. Тэгээд гарахдаа намайг гараад ир гэх шиг болсон. Би араас нь гарахад Б нөгөө залуутайгаа үүдэнд зогсож байсан. Яг очоод юу болсныг бас санахгүй байна. Би эргээд Р руу орсон чинь тэр пабын зөөгч зүс таних дүү таны хэвлийнээс цус гараад байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд би хэвлийгээ үзэхэд цус гарч байсан, тэгэхээр нь би за түргэн дуудаарай гэж хэлсэн бөгөөд нөгөө эхлээд намайг тайвшруулаад байсан дүү алчуур энэ тэр авч ирээд байсан санагдаж байна. Түүнээс хойш шоконд ороод болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлгийн орон дээр миний шархыг цэвэрлэж боосон байдалтай байхад ухаан орсон бөгөөд тэр үед эмч нь хутганы шарх орсон байна. Дотор эрхтэн рүү чинь орсон байж магадгүй заавал нээж үзэх шаардлагатай байдаг юм гэж хэлж байсан. Би энэ Б гэж хүнийг хөгжмийн инженер ах болохоор мэнд устай явдаг өмнө нь бидний дунд ямар нэг хэрүүл маргаан болж байгаагүй. Хамт явсан залууг нь бол нэг хамтлагт хөгжим тоглодог зүс мэдэх залуу л гэж мэдэхээс өөрөөр сайн танихгүй. Тэр хамт явсан залуутай бас дотор жаахан маргаан болсноос зодолдсон зүйл байхгүй. Намайг тэр хоёрын араас гарахад гадаа хүмүүс тамхилаад зогсож байсныг санаж байна. Б ах өөрөө хөгжмийн техникч болохоор утас энэ тэр таслах гээд хутга багаж авч явдаг гээд ах нар ярьж байсан. Түүнээс өөрөөр яг хутга энэ тэр авч явж байгааг нь хараагүй ... өмгөөлөгчөөс асуулт: Над руу Б дүү гэх эрэгтэй хүн ........... дугаараас залгаад “за ер нь нөхцөл байдал ойлгомжтой болчих шиг боллоо, манай ах Б нэг хэрэгт орооцолсон юм шиг байна. Таныг хохирогчийн өмгөөлөгчөөр явж байгаа гэж сонссон. Хохирол төлбөрийг барагдуулахад бэлэн байна гэж над руу яьсан, энэ талаар Б дүү гэх хүн чамтай холбогдсон уу гэхэд - Надтай ийм хүн огт яриагүй. Харин Б өөрөө бие нь зүгээр үү, яаж байна, эмчилгээний төлбөр хэд болж байна, мөнгө төгрөг явуулъя гээд утсаар болон мессенжерээр холбогдсон. Тухайн үед бие маань хүнд байна, эмнэлэгт байна, өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад шийдье гээд тасалсан ... Манай хуурай А гээд ах руу Б нь юм уу, дүү нь юм уу нэг хүн яриад энэ асуудлыг гайгүй шийдүүлэхээр Р.Стэй яриад өгөөч гээд гуйгаад байсан. Ах нь юм яриагүй шүү гэж надад хэлж байсан. Би Б болон тэр хамт явсан залуу хоёрын аль нэг нь хутгалсан гэж бодож байна. Одоо энэ мэдээллүүдийг нэгтгээд бодохоор Б л намайг хутгалчихлаа гэж бодож байна. Ийм явдал болоогүй бол хамтлагтаа тоглоод эрүүл саруул явж байх байсан. Миний хэвлийд 12 см том хагалгаа хийлгээд үүний зовиур гээд төвөгтэй байна. Ирээдүйд энэ шархнаас болоод эрүүл мэндэд маань хүндрэл гарч болзошгүй гэсэн болохоор их санаа зовниж байна. Гомдолтой байна" гэх мэдүүлэг /1 хх-ийн 19 дэх тал/,
Гэрч Э.Т-ийн "... 2 дугаар давахраа хаагаад 1 дүгээр давхар руу бууж ирэхэд текен дээр 3 хүн сууж байсан. Тэгээд тэр 3 муудалцаад нэг нэгэн рүүгээ дайрах гээд байхаар нь би дундуур нь ороод салгасан. Нэг нь манай байнгын үйлчлүүлэгч С гээд залуу, нэг нь 30 гарчихсан жоохон махлаг, нөгөөдөх нь дөнгөж 20-25-тай ч юм уу туранхай залуу байсан ... Тэгээд салгаад нөгөө хоёрыг нь гаргаад байж байтал С гадаа гарч ирээд нэг нэгнийгээ өшиглөсөн байх би голоор нь ороод салгасан. Нөгөө хоёр залууг тайвшруулаад явуулаад буцаад орсон чинь С хэвлий хэсэгтээ цус болчихсон байсан. Үйлчлүүлэгч хүнээр түргэн дуудуулаад түргэн ирэхээр нь С гэх залуутай цуг яваад эмнэлэг дээр очоод хамт байж байгаад ирсэн" гэх мэдүүлэг /1 хх-ийн 21 дэх тал/,
Гэрч Ц.М“2024 оны 09 дүгээр сарын 23-ны 22 цаг орчимд манай republic пабад гаднаас 20-25 нас орчим насны туранхайдуу залуу, нөгөө нь махлагдуу 30 орчим насны болов уу гэмээр 2 залуу орж ирээд текен дээр үйлчлүүлж байгаад гараад явсан. Текен дээр үйлчлүүлж байсан 2 залуу дээр манай байнгын үйлчлүүлэгч Р.С гэх залуу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 цаг 20 минут орчимд очиж 30-40 орчим минут юм ярьж сууж байгаад нөгөө 3 хүн маргалдаад тэгээд салгаад 2 залуу гарч яваад Р.С гэх залуу үлдсэн. Тэгээд Р.С гээд залуу байж байгаад араас нь гараад 5 минут орчим болоод хэвлий хэсэгтээ цус болсон байдалтай орж ирсэн. Би хэвтүүлээд шархыг нь марлаар боогоод байж байхад үйлчлүүлж байсан нэг хүн түргэн дуудсан. Тэгээд түргэн ирэхээр нь Тэнгис бид 2 цуг яваад ар гэрийнхэн найзуудыг нь дуудаад ирэхээр нь зөрөөд ажил дээрээ ирээд байж байхад цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг /1 хх-ийн 29 дэх тал/,
Гэрч М.Т “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цаг орчимд 2 найзтайгаа ....... пабад ороход Сн нэгдүгээр давхарт ширээн дээр 2 хүнтэй сууж байхаар нь очиж мэндлээд би хоёрдугаар давхар руу гараад суусан ... доошоо буухад текен дээр В гээд ах 1 залуутай сууж байсан. С В ах нөгөө залуу 2 дээр очиж сууж байгаад сүүл рүүгээ дуу нь чангараад маргалдаад байх шиг байсан. Тухайн үед ....... пабын ажилчид салгаж байгаа харагдсан. Тэгээд тэнд муудалцаад зодолдоод байж магадгүй гэж бодоод гараад очиход ард кино театр руу эргэдэг гадна буттай хашааны булан хэсэгт бие биентэйгээ нэлээн ойрхон зогсоод зууралдаад түлхэлцсэн байдалтай, чи сая намайг өшиглөчихлөө гэсэн яриа сонсогдож байсан. Тэнд В ах, нөгөө залуу, С 3 зогсож байсан. Тэгээд Тэнгис бид 2 очоод салгаад нөгөө 2 хүнийг за асуудал үүсгээд байна явцгаа гээд явуулахад С араас нь орилоод байсан за дотогшоо ороо тайвшир гээд хэлтэл С негөө булангийн тэнд зогсож байхдаа цамцаа сөхөөд өөрөө харахад нь би харахад цус алдаж байсан. Тэгээд шууд Сг оруулаад сандал дээр хэвтүүлээд шархыг нь М боогоод би түргэн дуудаад түргэний машин иртэл тэндээ бөөндөө хүлээгээд байж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41 дэх тал/,
Гэрч Б.А“... Би 2024 оны 09 дүгээр сарын 21-ний хагас сайн өдөр Р.С, манай найз хүүхэн бид 3 Р пабад очсон. Тэр үед Б бид 2 уулзах ажил байсан болохоор над руу залгаад ирсэн. Тэгээд бид нар ажил төрөл яриад сууцгаасан. Ууж сууж байгаад Р.С харилаа гээд явсан бөгөөд Бтэй ажлаа ярьж дуусгаад маазраад сууж байхад Б дундуураа нугалардаг аяллын тухайн үед би Векториноркс гэж хараад байсан яг сайн санахгүй байна, баруун халааснаасаа тэр хутгаа гаргаж ирээд так гээд дэлгэхэд мөнгөлөг буюу цайвар төмөр хутганы иртэй хэсэг харагдаж байсан. Тэгээд тухайн үедээ цочиж тоглоом шоглоом болгоод инээлдээд өнгөрсөн. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цаг өнгөрч байх үед надад юм хэвлэх ажил гараад Р орсон чинь тэнд Р.С зүс мэдэх 2 залуутай хэвийн байдалтай сууж байсан бөгөөд намайг хамт суугаач гэж урихаар нь татгалзаад гараад явсан. Тэгээд гэртээ унтаж амарч байтал 2024 оны 09 дүгээр сарын 23-24 шилжих шөнө үүрээр 6 цагийн үед Энхбаяр гээд манай найз залгаад Р.С хүнд хутгалуулчихлаа. Цэргийн төв эмнэлэг дээр хагалгаанд орж байна гэж” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 дахь тал/,
Б.Агэрчээр дахин өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 21-ний орой нь 21 цагийн орчимд Рт пабад найз бүсгүй М болон С, Б бид 4 сууж юм ярьж байсан. Тэгээд бид хэдийн ярианд явган шог яриа явагдаж байсан тэгсэн нөгөө яриа хутгатай холбогдсон. Тэгэхэд Б баруун талын халааснаасаа эвхэгддэг бараан өнгийн хутга гаргаж ирж дэлгэж бид нарт харуулсан, тухайн үед маазраад л үзүүлсэн ямар нэг сүрдүүлэг болоогүй инээлдээд өнгөрсөн ... миний санаж байгаагаар 20 орчим сантиметр урттай болов уу бариул хэсэг нь том эрэгтэй хүний гарт бүтэн баригдаж байсан. Жижиг аяллын тонгорогноос бол том гэж санаж байна. Ажлын буюу урд хэсэг нь шовх, мах эвдэх төрлийн ч юм уу налуу иртэй, иртэй хэсэг нь уг хутганы нийт уртын 50 орчим хувь, иртэй хэсэг нь толгой хэсгээрээ арай өргөндүү иш хэсэг рүүгээ нарийссан байсан гэж санаж байна. Иртэй хэсэг нь викторинокс зэрэг багажтай хутганаас бол мэлээн өргөн арай биетэй ажиглагдсан. Иш нь бараан өнгөтэй гарт нь бүтэн атгагдсан байсан болохоор яг сайн санахгүй байна. Би хутгыг харвал танина” гэх мэдүүлэг /1 хх-ийн 185-186 дахь тал/,
Гэрч Э.Оын “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б ах бид 2 пиво уухаар явсан. Тэгээд .......-д очоод текэн дээр суусан. Бид хоёрыг суусны дараа ахын таньдаг дүү нь ирээд нэгдээд суусан. тэгээд бид 3 пиво ууж юм ярьж байгаад сүүлд ирсэн залуу муудаад яваад өгсөн. Тэгээд тэр залууг явсны дараа С ирж суусан, нэлээн согтуу байсан. Бид 3 юм ярьж байгаад С бид хоёртой хэрүүл өдөх маягтай ер нь муудалцах гээд доромжлоод байсан. Бид гурвын яриа жоохон ширүүсэж, эхлээд босож ирснээ толгойн хойноос дагздаад, тэгээд би босож заамдалцаад зогсоход хүмүүс голоор орж ирж салгаад би ахтай цуг гараад явсан. Гараад ах дугуйгаа цоожноос нь салгаад байж байсан чинь нөхөр хойноос гарч ирээд ахиж хэрүүл хийж дайрсан. Тэгээд бид 2 цаашаа явж байгаад дургүй хүрээд буцаж очоод ахиж жоохон муудалцаад байж байхад бид нарын дундуур 1 залуу салгах гээд байж байсан. Тэгээд тэр залуу ах бид хэдийг тайвшруулаад бид 2 тэндээс нэг мөр явсан ... Бид 2 ардын тийшээ алхаж байхад С араас гарч ирээд ахиад хэрүүл өдөөд доромжлоод бид 2 буцаж очиж байхад Стэй хамт бид нарыг салгаж байсан 1 залуу байсан, чи болио цаашаа ор гээд бид хоёрыг буцаад очиход тэр залуу бид хоёрыг хаагаад бид хоёрын дундуур салгаад байж байхад С намайг нэг удаа хөшиглөхөөр хөөе чи намайг хөшиглөөд байна гээд хэрүүл хийсэн. Тэгээд тэр дунд байсан залуу бид хоёрыг тайвшруулаад бид 2 явсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35 дахь тал/,
Э.Оын гэрчээр дахин өгсөн “Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Сс хоолны ресторанд орцгоосон. Тэнд ажил яриад би хоол идэж Б ах 2 шил пиво уусан. 2 цаг орчим ажил ярьж суугаад гараад тарцгаасан. Б ах бид 2 ганц ганц пиво уухаар ярилцаад 23 цагийн орчим санагдаж байна Р орж 1 дүгээр давхарын тек дээр хоёулаа суугаад пиво ууцгаасан, би 3 шил чингис пиво, Б ах 4 орчим Чингис уусан санагдаж байна. Тэнд бид 2 пиво уугаад юм яриад сууж байхад С /Р.С/ бид 2 дээр ирсэн. С нилээн согтсон байдалтай байсан бөгөөд энэ нь яриа болон биеэ авч яваа байдлаас мэдэгдэж байсан. Р.С ирээд хөгжим сонин сайхан яриад эхэндээ дажгүй юм яриад сууж байгаад сүүлдээ С бид хоёр руу дайрсан шинжтэй буюу надад бас манай хамтлаг руу дайрч доромжилсон байдлаар ээ муу авьяасгүй бацаанууд гэх байдлаар, Б ах руу та бол мөнгөний янхан манай хамтлагийг та доош нь хийдэг, та нар авьяасгүй хүмүүс би бол авьяастай та нар хөгжим урлагийг ойлгодоггүй гэх байдлаар дайрч эхэлсэн. Эхлээд бид хоёрын зүгээс энэ согтуу хүний л тэнэг авир гэсэн байдлаар үл тоогоод энэ хүнээс залхсан байдалтай байсан. Тэгээд Р.С намайг сууж байхад миний дагз руу үсдсэн юм уу цохисон юм уу сайн мэдэхгүй байна хүчтэй хүрэхээр нь би босоод заамдаж аваад маргалдаад яагаад чи намайг цохиж байгаа юм гэж хэлсэн. Тэр үед тэнд байсан ажилчид нь ч юм уу хүмүүс ирж бид хоёрыг салгасан бөгөөд яг цохилцож зодолдсон зүйл байхгүй. Тэгээд энэ согтуу хүнтэй маргалдаад яах вэ гээд бид 2 пабаас гарсан. Тэгээд Б ахын цахилгаан дугуйны түгжээг тайлаад түрээд цаашаа явж байтал Р.С хойноос гарч ирээд бид 2 руу орилоод байхаар нь буцаж ирээд би Р.Стэй хэрүүл маргаан болоод зайл энэ тэр гэсэн үг хэрэглээд маргалдсан. Р.Сийг гарч ирэхэд араас нь бас 1 зулуу дагаж гарч ирсэн бөгөөд нөгөө залуу нь Р.Сийг боль гээд авч явах гээд байсан. Би тухайн үед Р.Ст хүрээгүй Р.С ч бас надад хүрээгүй. Тухайн үед Б яг хаана байсныг мэдэхгүй байна. Р.С бид 2 урд урдаасаа хараад хэрүүл хийж байсан. Миний анхаарал Р.Стэй хэрэлдэхэд төвлөрсөн байсан болохоор энэ 2 хүн хоорондоо барьцалдаж авсан эсэх болон миний баруун зүүн аль талд байсныг мэдэхгүй байна. Ер нь бол Р.С Б ах бид хоёртой хоёулантай нь хэрэлдэж байсан. Нөгөө Р.Сийн араас гарч ирсэн залуу бид хоёрыг тайвшруулаад одоо та 2 явчих гээд байсан. Тэр үед Р.С тэр залуугийн хойно зогсож байсан. Бид 2 эргээд цаашаа явсан. Би гэртээ хариад утсанд чат ирэхээр нь харсан чинь Рийн зөөгч билүү бартендер хийдэг билүү Б та 2 Р.Сийг шилээр бүлсэн юм уу, түргэн ирээд түрүүн аваад явлаа. Яасан юм юу болсон юм гэж асуусан байхаар нь би үгүй ээ яасан гэж хутгалах вэ наадах чинь өөрийгөө хутгалсан юм биш үү гэж хэлсэн. Би унтаж байх үед утас дугарахаар нь авсан чинь цагдаагаас залгаж байна гэхээр нь ирж мэдүүлэг өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдлаас үзэхэд бид хоёрт нилээн өс сансан ууртай нилээн хоргоосон байдалтай байсан. Бид хоёрын зүгээс энэ хүнтэй аль болох эвээр эвтэйхэн нөхцөл байдлыг шийдэх гэж үзэж байсан бөгөөд энэ хүн өөрөө байнга шарлахаж дайрч байснаас болж энэ бүх маргаан үүсэх болсон. Тэгээд энэ хүн араас гарч ирэхдээ өөрөө кармаандаа хутга буюу ямар нэгэн зүйлтэй гарч ирээд өөрийгөө бүлсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27 дахь тал/,
Гэрч А.Бийн “Би 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг орчимд ....... пабад найз Р.Стэй уулзсан. Тэгээд уулзаад 3, 3 ширхэг пиво уучихаад Негрони гэх нэртэй паб руу яваад тэнд очоод 2, 2 ширхэг негрони коктайл уучихаад буцаад ....... паб руу орсон. Тэгээд тэнд 0.7 мл ауруг архийг зүс таних 3 залуу, Р.С, Хасбилэг би бид зургуулаа хувааж уусан. Тэгээд архиа уугаад би муудаад дээшээ гарч унтсан. Тэгээд намайг сэрэхэд цагдаа ирчихсэн камерын бичлэг шүүж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дэх тал/,
Гэрч И.Р “2024 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 02-03 цаг орчимд эмнэлэгийн хүлээн авахын утаснаас сувилагч залгаад хүү чинь хутгалуулчихсан таныг дуудаад байна гээд залгасан. Тэгээд би яваад очиход сувилагч, 3 найз нь байсан удалгүй эмч орж ирээд хүүг дагуулаад цаашаа өрөө рүү оёдол тавина гээд ороод байж байхад цагдаа ирсэн. Тэгээд хүүгээс цагдаа мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39 дэх тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12476 дугаартай “Р.Сийн биед хэвлийн зүүн дээд хэсгээр, хэвлийн шулуун булчин, их сэмж, элэгийг гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн цус хуралдалт 700мл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 62-65 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 514 дугаартай “2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч эмч С.Каделийн 12476 дугаартай дүгнэлтэд хохирогчид учруулсан гэх шарх нь хэвлийн зүүн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шарх байх ба дээрх 2 ширхэг хутганы аль аль нь үүсгэх боломжтой байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 191-195 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 912 дугаартай “2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Р.Сийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 213-215 дахь тал/,
Хэрэгт хүрэн улаан өнгийн бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 6.8 см урттай олон үйлдэлт хутга 1 ширхэг, хар өнгөтэй резинэн бүрхүүлтэй бариул хэсэг нь 11,5 см урттай, ажлын хэсэгтээ “кизлер аus-8” гэсэн бичиглэлтэй 8.3 см урттай хутга 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 128 дахь тал/,
Таньж олуулсан ажиллагаа явуулсан “... 5 ширхэг хутгыг 1-5 дугаараар дугаарлаж байршуулав. Гэрч Б.А2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* танд харуулсан хутга энэ дотор байна уу, хэрэв байвал хутгыг заана уу гэхэд 3 гэж дугаарласан хутга байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 181-182 дахь тал/,
Хохирогч Р.Сийн өмгөөлөгч С.Эрдэнэсайханаас:
Улсын яллагчийн шинжлэн судалсантай давхцсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 6-9 дэх тал/, хохирогч Р.Сийн мэдүүлэг /1хх-ийн 15-17, 19-21 дэх тал/, гэрч И.Тмэдүүлэг /1 хх-ийн 21-22 дахь тал/, гэрч Б.Амэдүүлэг /1хх-ийн 23-24, 185-186 дахь тал/, гэрч Б.Оын мэдүүлэг /1хх-ийн 26-27 дахь тал/, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 62-65, 191-195, 213-214 дахь тал/,
Гэрч ******* “Би хуульд заасан эрх үүргийг уншиж танилцсан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэх мэдүүлэг /1хх-ийн 33 дахь тал/,
Гэрч Э.Оын “... гараад ах дугуйгаа цоожноос нь салгаад явж байсан чинь нөхөр хойноос гарч ирээд ахиж хэрүүл хийж дайрсан ...би Б ааааыг сүүлийн жил гаруй хугацаанд таньдаг болсон. Энэ хугацаанд Б ах биедээ хутга биедээ авч явж байхыг хараагүй. Р.Сийг Б хутгалсан байх боломжтой учир нь тэнд ноцолдож байсан 4 хүн дөрвүүлээ нэг нэгнийгээ хутгалах боломжтой орон зайд байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 35 дахь тал/,
******* гэрчээр өгсөн “...Тэгээд О бид хоёр гадаа гараад би гадаа дугуйныхаа гинжийг шифрийг нь гаргах гээд нэлээн удаж байсан чинь авъяасгүй пизда нараа гээд л гудамжаар нэг орилоод байсан. Тэгээд бид хоёр ард кинотетрын тийшээ явж байхад араас орилоод байсан тэгээд араас гүйж ирээд зууралдаад байсан голоор нэг хүүхэд уучлалт гуйгаад салгаад байсан ... тухайн өдөр ....... пабад Р.С, О бид гурав удаан зууралдаагүй тэндээс бушуухан л явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 37 дахь тал/,
Гэрч М.Т“Б, Р.С, О нар нь Р.С ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан урдаас нь О хараад зогсчихсон Оын баруун гар талд В ах зогсчихсон тэр гурав барьцалдаад авчихсан зогсож байсан ... би В ахыг 2019 оноос хойш мэднэ хааяа хүн амьтантай муудалцаад энд тэнд зодолдсон гэж сонсогдож байдаг. Ааш зангийн хувьд муухай ааштай хүн загниж зандрах хандлагатай байгаад байдаг ер нь онгироо юм шиг санагддаг. Ажлаа хийж байхдаа бол хүмүүсийг загнаж байхыг нь харж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41 дэх тал/,
.............. регистрийн дугаартай ...... овогтой Р.С нь 2024 онд эрүүл мэндийн даатгалаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр түргэн тусламж дуудлагын үйлчилгээ 49,000 төгрөг, Цэргийн төв эмнэлэгт 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, мэс засал 1,358,800 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Амбулаторийн тусламж үйлчилгээ, хяналт үзлэг 219,640 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /1 хх-ийн 102-103 дахь тал/,
******* яллагдагчаар өгсөн “Би одоо мэдүүлэг өгөх боломжгүй байна. Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 120 дахь тал/,
Хохирогч Р.Сийн “Одоо хааяа хутганы сорвиор хатгуулдаг, задалсан мэс заслын оёо хааяа хатгаад өвдөөд байдаг. Биеийн чөлөөтэй хөдөлгөөн хийхэд зовиуртай, унтахад хүссэнээрээ ийш тийшээ харж унтаж чадахгүй. Би одоогоор дасгал хөдөлгөөн хийж болохгүй, хөгжмөө тоглож чадахгүй болсон байна. Би өвчин нь сэдрээд ахиад хагалгаанд орохвий гэж айдас надад байгаа бас тааруу би ажлаа хийж чадахгүй, өөрийн дуртай хөгжмөө тоглож чадахгүй сэтгэл санаа хэцүү стрестээд, ахиад сэдрээд хагалгаанд орохвий гэж их айгаад, заримдаа оройдоо нойр хүрэхгүй юм бодоод одоог хүртэл хэвийн болоогүй л байна. Би энэхүү хэргийн улмаас ажилдаа явж чадаагүй 4 сар эмнэлэгт хэвтэж эмчлэгдэж гэрээр гам барьж ажилдаа явж чадаагүй. Би сарын 4,000,000 төгрөгийн цалин авдаг, өөрийн ажилладаг байгууллагаас ажлаагүй хугацаа болон цалингийн тодорхойлолтыг авчирсан хавсаргаж өгнө” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-177 дахь тал/,
АХК-ий “Р.С нь АХК-д 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хөгжүүлэгч ажлын байранд ажиллаж байгаа бөгөөд түүний сарын цалин 4,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /1 хх-ийн 240 дахь тал/,
А“Р.С нь АХК-д 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хөгжүүлэгч ажлын байранд ажилладаг бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөө авсныг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /1 хх-ийн 241 дэх тал/,
Хохирогч Р.Сийн эзэмшлийн Хас банкны ........... тоот дансны хуулга /1хх-ийн 243 дахь тал/,
Шүүгдэгч ******* өмгөөлөгч О.Анхбаяраас:
Улсын яллагчын шинжлэн судалсантай давхцсан гэрч И.Р мэдүүлэг /1хх-ийн 39 дэх тал/, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 46-47, 52-53 дахь тал/,
Хохирогч Р.Сийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Муудалцсан дүү нар орж ирээд түр тар хийгээд хэн нь хутгалсан мэдэхгүй байна. Хамтлагийн дүү нар байдаг хэнийг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн цус асгарна. ....... пабад ууж байсан. Дүү нар хутгалсан байх. Зөндөө олон хамтлаг байгаа. Blina fold гэх хамтлагийн бацаан байсан. Би харвал танина. Намайг дотор уушийн газарт сууж байхад хутгалсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 12-13 дахь тал/,
Хохирогч Р.Сийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Би Б, О хоёртой уулзах гэж гарсан. Тэр хоёр хүний аль нэг нь л байх өөр хүн бол байхгүй. Би хутга мэс хэзээ ч авч явж байгаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-17 дахь тал/,
Хохирогч Р.Сийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Б ах өөрийн хөгжмийн техникч болохоор утас энэ тэр таслах гээд хутга багаж авч явдаг гээд ах нар ярьж байсан. Түүнээс өөрөөр яг хутга энэ тэр авч явааг нь би хараагүй. Би Б болон тэр хамт явсан залуу хоёрын аль нэг нь гэж бодож байна. Одоо энэ мэдэллүүдийг нэгтгээд бодохоор Б л намайг хутгалчихсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 19 дэх тал/,
Гэрч И.Т “мөрдөгч гадаа хоорондоо муудалцаж байхад нь мэс ч юм уу гартаа барьсан зүйл байсан уу та анзаарсан уу гэж асуухад Би анзаараагүй мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 21 дэх тал/,
Гэрч Э.Оын “Тэгээд энэ хүн араас гарч ирэхдээ өөрөө кармаандаа хутга буюу ямар нэгэн зүйлтэй гарч ирээд өөрийгөө бүлсэн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27 дахь тал/,
Мөрдөгчийн Эд зүйл хүлээн авсан тухай “хүрэн улаан өнгийн бариул хэсэг нь 9 см, ажлын хэсэг нь 6.8 см урттай олон үйлдэлт хутга 1 ширхэг, хар өнгөтэй резинэн бүрхүүлтэй бариул хэсэг нь 11,5 см урттай, ажлын хэсэгтээ “кизлер аus-8” гэсэн бичиглэлтэй 8.3 см урттай 1 ширхэг өгч хэрэгт шинжээчээр шинжлүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 28 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 71 дэх тал/,
Мөрдөгчийн Эд зүйл хүлээн авсан тухай “2024 оны 09 дүгээр сарын 24-ний өмсөж явсан хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, бор өнгийн шар оруулгатай гадуур куртик 1 ширхэг өгч хэрэгт шинжээчээр шинжлүүлэхээр 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цаг 59 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 72 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл - хөндлөнгийн гэрчээр М.Хоролсүрэн, Г.Болорцэцэг нарыг байлцуулсан гэх боловч Г.Болорцэцэгийн гарын үсэг байхгүй, гэрэл зурагт хөндлөнгийн гэрч нар харагдахгүй /1 хх-ийн 181-182 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 514 дугаартай “хэргийн газрын үзлэгт хэвлийн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдол шархтай ... Хар өнгийн хутга ажлын хэсгийн урт 8 см, иш буюу бариул хэсгийн 12 см ажлын хэсгийн өргөн 2.5 см байх ба улаан өнгийн хутга ажлын хэсэг 6 см, иш буюу бариул хэсэг 9 см, ажлын хэсгийн өргөн 1,2 см байв. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч эмч С.Каделийн 12476 дугаартай дүгнэлтэд хохирогчид учруулсан гэх шарх нь хэвлийн зүүн дээд хэсэгт 3 см хэмжээтэй ташуу босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шарх байх ба дээрх 2 ширхэг хутганы аль аль нь үүсгэх боломжтой байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 191-195 дахь тал/,
*******н гэрчээр өгсөн “2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ....... паб руу О гээд дүүтэйгээ орой харанхуй болсон байсан 21, 22 цаг орчим орсон. Ороод текэн дээр суусан тэндээс хаашаа ч босоогүй текний яг урд талд би Од 2 пиво авч өгсөн, би нилээн олон пиво, коктейл нилээн уусан. Тэгээд уугаад сууж байхад С гээд залуу хажууд ирж суугаад Отой нилээн юм яриад надтай юм яриад байж байснаа дуу нь чангараад агсан тавиад орилоод байсан. Тэгээд тэр үед энэ жоохон хэцүү байна гээд хэлсэн тэгэхэд бас нэг өөр хүүхэд байсан тэр хүүхэд тэр Сг та болио за уучлаарай гээд нэг хүүхэд дунд яг тэгээд байсан. Тэгсэн С надад чи Хүрэлээгийн боовыг хөхөгч гэж хэлсэн өөр олон л үг хэлж байсан энэ бол арай л хэтэрч байна гэж ойлгоод тэр хүүхэд миний хажууд Отой зууралдаад байсан байх би өөрийгөө зууралдаагүй байх гэж бодож байна. Тэгээд О бид 2 гадаа гараад би гадаа дугуйныхаа гинжийг шифрийг гаргах гээд нилээн удаж байсан чинь авьяасгүй пизда нараа гээд л гудимжаар нэг орилоод байсан. Тэгээд бид 2 ард кинотеатрын тийшээ явж байхад араас орилоод байсан тэгээд араас гүйгээд ирсэн тэгээд зууралдаад байсан голоор нэг хүүхэд уучлалт гуйгаад салгаад байсан. Тэгээд би Отой хамт дугуйгаа түрээд байсан. Тэгэхэд бол надад ямар нэгэн хутга мэсний зүйл байхгүй байсан. Тэгээд замын хажуу талын СU руу ороод 1 пиво аваад нөгөөдөхөө бариад баруун дөрвөн зам хүртэл О бид 2 алхаад баруун дөрвөн замаас салсан. О гэр нь урагшаа байдаг болохоор урагшаа би хойшоо 3 дугаар хороолол руу гэр лүүгээ яваад би 03 цаг 14 минутад гэртээ орсон” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 81 дэх тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 82 дахь тал/, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 100 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудаас гаргасан дүгнэлт тайлбарыг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах тухай дүгнэлтийг гаргасан бол,
Иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, нотлох баримт зэрэгт үндэслэн хэргийг дахин шалгах, эсхүл шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байгаа тул гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... пабын орчим хохирогч Р.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.С, гэрч М.Т, Э.Т, Э.О, Ц.М, Б.А мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт, эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд
Шүүгдэгч *******, хохирогч Р.С нар танилын харилцаатай бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 23 цагийн орчим С.Б, Э.О нарыг ....... пабад орох үед Р.С үйлчлүүлж байсан, хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, 01 цаг 20 минутын орчим Р.С нь *******, Э.О нарын сууж байсан текэн дээр очсон, хамтдаа ууж хөгжмийн талаар ярилцаж суусан, улмаар авъяастай, авъяасгүй гэсэн үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдсан, Р.С нь Э.Оын толгойн дагз хэсэгт гараараа цохьсон, маргаан өрнөж харилцан заамдалцсан, пабад ажиллаж байсан хүмүүс салгасан, *******, Э.О нар гарч явах үед Э.О нь Р.Ст хандаж гараад ир гэж хэлсэн, Р.С ганцаараа араас нь гарсан, түүний араас тухайн пабад үйлчлүүлж байсан М.Т, пабад ажиллаж байсан Э.Т нарыг гарахад пабын гадаа буланд хэн нэг нь намайг өшиглөчихлөө гэж хэлэх сонсогдсон, маргаан үргэлжилж гурвуулаа харилцан зууралдсан байдалтай байсан, тэдгээрийг салгаж Р.Сийг аваад паб руу оруулах гэхэд түүний хэвлийн тус газраас цус гарч байсан, улмаар 03 цаг 21 муинутад дуудлага өгсөн, ******* нь Р.Сийг эмэнэлэг байхад түүнтэй мөнгө өгч тохиролцох талаар холбогдож ярьсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, Р.С нь хохирогчоор мөрдөн шалгах ажиллгаанд 3 удаа, шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа мэдүүлэг өгсөн ба эхний мэдүүлгээс бусад мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй байна.
Хавтаст хэргийн 12-13 дахь талд Р.Сээс гэмт хэрэг гарсны дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эхний мэдүүлгийг авсан байх ба уг мэдүүлэгт хаана авсан, хэзээ эхлүүлсэн талаар тусгаагүй, дууссан хугацааг 04 цаг 07 минут гэж тэмдэглэсэн, мэдүүлэг авахын өмнө согтуурлын зэргийг шалгасан эсэх нь тодорхойгүй байх тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, тухайн шилжих шөнө хохирогч Р.С 4-5 ширхэг пиво уусан байсан, цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх мэдээлэл 03 цаг 21 минутад өгсөн байхад 04 цаг 07 минутад Р.Сээс мэдүүлэг авч дууссан нөхцөл байдал тогтоогдож байгааг анхаарвал зохино.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг сануулжээ.
Хохирогч Р.С, гэрч М.Т, Э.Т, Ц.М нарын мэдүүлгээр хэн аль нь хутгалж байхыг хараагүй мэдээгүй гэх боловч Р.С нь *******, Э.О нараас салсны дараа хэвлийн тус газраас цус гарсан байдалтай байсныг, ******* зүгээс Р.Сийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн мэс засалд орсны дараа түүнтэй холбогдож асуудлаа хэрхэн шийдэх талаар ярьсныг, Р.Ст танил хүмүүсээр дамжуулан нөлөөлөхийг оролдсоныг тус тус нотолсон байна.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар, пабын харанхуй буланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нөхцөлд хутга барьсан, хутгаар халдсан зэргийг хохирогч, гэрч нар заавал харсан байхыг шаардахгүй бөгөөд тэдний мэдүүлгээр зууралдаж байгаад салсан даруйд гэмтэл учирсныг мэдсэн гэх нөхцөл байдал сэргээн дүрслэгджээ.
Гэрч Э.Оын мэдүүлгээр *******тэй хамт тухайн үед хэрэглэсэн согтууруулах ундааны зүйлийн хэр хэмжээ, пабад хэрхэн үйлчлүүлсэн, маргалдах болсон шалтаан нөхцөл, өрнөсөн байдал, Р.Сийн бусад руу үг үйлдлээр халдсан байдал, пабын гадаа маргаан үргэлжилсэн байдал тогтоогдсон бөгөөд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бусадтай маргалдаж байх үедээ хажууд байсан *******хутга хэрэглэж Р.Сийн биед халдсныг хараагүй анзаараагүй байх боломжтой гэсэн агуулгаар түүний мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй.
Хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар шинжилгээ хийлгэхдээ шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрхийн тайлбарлан үүргийг сануулсан байх ба шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй, эргэлзээгүйгээр хийгдсэн, талуудаас дүгнэлттэй танилцаад санал хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэвэл зохино.
Шинжээчийн дүгнэлтээр Р.Сийн хэвлийн зүүн дээд хэсгээр хэвлийн шулуун булчин, их сэмж, элгийг гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлийг хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл гэж тогтоосон, уг гэмт хэрэг гарахаас 2 хоногийн өмнө ******* нь биедээ хутгатай явсныг гэрч Б.Ахарсан, *******эс мөрдөгчид гаргаж хутга нь гэрчийн харсан хутгатай тохирсон, шинжээч уг хутгаар Р.Сийн хэвлийн тус газарт учирсан гэмтлийг учруулах боломжтой гэж дүгнэсэн байна.
Хутганы ажлын хэсэг нь биеийн хэвлий хэсэг рүү хэр хэмжээтэй нэвтэрсэн, хэрхэн ямар байрлал чиглэлээр орсон, гарсан, сугарсан зэргээс хамаарч Р.Сийн хэвлийн тус газарт учирсан шархны хэмжээтэй хутганы ажлын хэсгийн өргөний хэмжээ яв цав таарахгүй байх боломжтой юм.
Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд энэ хуульд заасан журам зөрчигдөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгчийн гаргасан гэм буруугүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй, дээрх байдлаар тогтоосон хэргийн бодит байдал, үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж үндсэн шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус хуульчилж,
“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж тайлбарлажээ.
******* нь хүний биед халдахдаа хутга хэрэглэж хүнд хохирол учруулсан байгааг “зэвсэг хэрэглэсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хэргийг зүйлчилсэн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэл хийгдсэн, түүний уг үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.
Иймд *******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл, төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал 1,523,480 төгрөг тус тус тогтоогдсон байна.
Хохирогч Р.Сээс эрүүл мэндийн хохирол төлбөрт баримтаар 300,300 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, ажил хийгээгүй 4 сарын хугацааны цалин хөлс 16,000,000 төгрөг зэргийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаap зүйлийн 14 дэх хэсэгт “Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”,
230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус нарийвчлан хуульчилсан байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт “учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн … үйлдэл нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана”,
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дахь хэсэгт “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ... хохирогчийн гэм буруутай байдал ... зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заасны дагуу дээрх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн хохирогч Р.Сийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан гэх 1,628,360 төгрөг, хохирогчоос эмчилгээний төлбөрт шилжүүлсэн гэх 300,300 төгрөгийг *******эс гаргуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Р.С нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс “...........” ХК-нд хөгжүүлэгч ажлын байранд сарын 4,000,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллаж байсан, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авч ажлаа хийгээгүй болох нь тогтоогдсон боловч бусад ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт байхгүй тул гэмт хэргийн улмаас ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулах боломжгүй юм. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Иймд *******эс эрүүл мэндийн хохиролд 300,300 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9,900,000 төгрөг буюу нийт 10,200,300 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ст, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1,628,360 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Р.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******эс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь тухайн шүүгдэгчийн хувьд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх гэсэн эрхээ хэрэгжүүлж байгаа илэрхийлэл бөгөөд үүнийг субъектив байдлаар хүлээн авч ял оногдуулахдаа харгалзах нь зохимжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хүнд гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч ******* хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, шөнийн цагаар согтуугаар олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан хүний биед хутга хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин таван жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасны дагуу ******* хувийн байдлыг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн бариултай олон үйлдэлт хутга 1 ширхэг, хар өнгөтэй резинэн бариултайкизлер аus-8 гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар *******д 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар *******д оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар *******эс эрүүл мэндийн хохиролд 300,300 /гурван зуун мянга гурван зуу/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9,900,000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг буюу нийт 10,200,300 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ст, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1,628,360 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Хохирогч Р.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******эс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн хуванцар иштэй олон үйлдэлт хутга 1 ширхэг, хар өнгөтэй резинэн бүрхүүлтэй бариултай кизлер аus-8 гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхгийг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.СОЛОНГОО
ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР