Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 125/ШШ2023/0006

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ 

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Л.О , С.Н 

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар "Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай" захирамжийн 6 дахь заалтын “.........баг, ........ зүүн талд, ........ баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О.С-т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар" олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтын "Жаргалант сумын ........ багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О.С-ын 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг С.Г-т  үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалтын "Жаргалант сумын ........... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын  366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С.Г-т үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалт "Жаргалант сумын ............... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 2а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж-д үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр захирамжаар ...... ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н , Л.О , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , гуравдагч этгээд М.Ж , түүний өмгөөлөгч Ж. , иргэдийн төлөөлөгч М.М  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О , С.Н нар нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч С.Н , Л.О  бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу дараах хүсэлт гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Н , Л.О бид гуравдагч этгээд М.Ж-тай эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн тул бид тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн:

А. Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар "Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай" захирамжийн 6 дахь заалтын “.........баг, ........ зүүн талд, ........ баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О.С-т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар" олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Б. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтын "Жаргалант сумын ........ багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О.С-ын 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг С.Г-т  үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

В. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалтын "Жаргалант сумын ........... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын  366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С.Г-т үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Г. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалт "Жаргалант сумын ............... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 2а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж-д үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Д. Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр захирамжаар ....... ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. , С.Н нар нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан

1.Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар "Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай" захирамжийн 6 дахь заалтын “.........баг, ........ зүүн талд, ........ баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О.С-т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар" олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

2.Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтын "Жаргалант сумын ........ багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О.С-ын 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг С.Г-т  үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

3.Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалтын "Жаргалант сумын ........... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын  366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С.Г-т үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

4.Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалт "Жаргалант сумын ............... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 2а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж-д үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

5.Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр захирамжаар ...... ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч нар нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Отгонбаяр, С.Нямдарь нарын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан

Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 сарын 18-ны өдрийн А/162 дугаар "Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай" захирамжийн 6 дахь заалтын “.........баг, ........ зүүн талд, ........ баруун хойд хэсэгт 0,04 га газрыг О.С-т үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар" олгосон заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/86 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 1 дэх заалтын "Жаргалант сумын ........ багийн нутаг дэвсгэр 01 дүгээр гудамжны 02 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай О.С-ын 400 метр квадрат газраас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 366 метр квадрат газрыг С.Г-т  үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар эрх шилжүүлсүгэй" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалтын "Жаргалант сумын ........... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 02а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын  366 метр квадрат газраас, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу үлдсэн 339 метр квадрат газрыг С.Г-т үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлсүгэй гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 8 сарын 02-ны өдрийн А/457 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийн 4 дэх заалт "Жаргалант сумын ............... багийн нутаг дэвсгэр 1 дүгээр гудамжны 2а тоотод байрлах үйлчилгээний зориулалттай С.Г-ын 339 метр квадрат газрыг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж-д үйлчилгээний зориулалтаар 8 жилийн хугацаагаар шилжүүлэх" гэсэн заалтын Л.О-ын үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 13.3 кв метр хэмжээтэй газар, С.Н-ийн үйл ажиллагаа явуулж буй газартай давхацсан 14.3 кв метр хэмжээтэй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр захирамжаар ...... ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч  нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ