Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/478

 

 

 

 

 

 

 

 

    2025          06            23                                       2025/ШЦТ/***

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч Д.Т, өмгөөлөгч Ч.Даваасүрэн (цахим) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Төд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***************, 196* оны 05 дугаар сарын *1-ний өдөр төрсөн, *7 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-5, охин, хүргэн, зээ нарын хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон.

 

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч Д.Т нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*****” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа иргэн Ё.Ч-ийн өмчлөлийн IPhone XR маркийн гар утас 1 ширхэг (гар утасны ард хамт байсан Хаан банкны виза карт 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, гар утасны кейс 1 ширхэг)-ийг хулгайлан 440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 6-9, 10, 11-15, 22, 37-38 дугаар хуудас),

- Шүүгдэгч болон өмгөөлөгчөөс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*****” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байхдаа хохирогч Ё.Ч-ийн хөргөгч дээр тавьсан байсан “IPhone XR” маркийн гар утас 1 ширхэг, гар утасны ард хамт байсан Хаан банкны виза карт 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, гар утасны кейс 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 440,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ё.Ч-ийн “...өнөөдөр 09 цагийн орчимд дэлгүүрт ороход бараанууд нь ирчихсэн эзэн нь барааг өрөхөд туслаад өгөөч гэхээр нь настай хүнд тусалъя гэж бодоод ирсэн бараануудыг нь өрж эхэлсэн. Ундаануудыг 30 орчим минут өрж дуусчхаад явах болоод гар утсаа хайтал байгаагүй. Тэгээд утсаа зайрмагийн хөргөгч дээр үлдээснээ санаад очиж үзтэл байхгүй, залгатал холбогдох боломжгүй байсан. Ингээд дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд зайрмагийн хөргөгч дээр байсан миний гар утсыг 55 орчим насны эмэгтэй орж ирээд үйлчлүүлэх үедээ авч байгаа юм шиг үйлдэл харагдаж байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан гар утас нь улаан өнгөтэй өнгөгүй резинэн кейстэй, ард талдаа Хаан банкны виза карт, автобусны карт хийсэн, ажиллагаа хэвийн айфоне икс ар маркийн гар утас байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9  дүгээр хуудас),

- ************* ХХКомпанийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай хохирлын үнэлгээний тайланд “

IPhone XR маркийн гар утас 1 ширхэг 420,000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг 8000 төгрөг, автобусны карт 1 ширхэг 7000 төгрөг, өнгөгүй резинэн кейс 1 ширхэг 5000 төгрөг, нийт 440,000 төгрөг“ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч Д.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Д.Т нь хохирогч Ё.Ч-ийн Iphone XR загварын гар утас 1 ширхэг(гар утасны ард хамт байсан Хаан банкны виза карт 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, гар утасны кейс 1 ширхэг)-ийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ё.Ч-ээс “...гар утсаа 2025 оны 05-р сарын 13-ны өдөр хүлээн авсан. Санал, хүсэлт байхгүй” гэх хүсэлт(хавтаст хэргийн 72 дугаар тал)-ийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Д.Т-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” гэсэн дүгнэлтийг өмгөөлөгчөөс “...маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр саналыг баталж өгнө үү” гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч болон өмгөөлөгчийн хамт хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалган тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд батлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 08 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэв шүүгдэгч Д.Т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч *************-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн *********** тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             

                           ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Б.БЯМБААБААТАР